Categories
мэдээ спорт цаг-үе

Камила Валиева Монголд авахуулсан зургаа нийтэлжээ DNN.mn

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд хоёр өдөр үзүүлэх тоглолт хийнэ. Тус шоунд оролцох одод өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан юм.

Монголын спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Камила Валиева бөгөөд манай нийслэлд авхуулсан гэрэл зургаа фэйсбүүктээ оруулжээ.

Саяхан 17 нас хүрсэн тэрбээр энэ жил УАШТ-дээ мөнгөн медаль, ОХУ-ын гран при тэмцээний мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Валиева болон Оросын бусад уран гулгагч нар монгол үзэгчдэд зориулсан тоглолт хийх гэж байна.

Өнгөрсөн улиралд 17 настай Камила Валиева Оросын уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээнд түрүүлжээ.

ОХУ-ын уран гулгагчид өчигдөр Монгол Улсад ирсэн. Биеийн тамир спортын хорооноос анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг Степпе Аренад зохион байгуулж буй бөгөөд тоглолтод:

  • Камила Валиева
  • Елизавета Туктамышева
  • Аделия петросян
  • Софья Акатьева
  • Евгений Семененко
  • Дмитрий Алиев
  • Марк Кондратюк
  • Петр Гуменник
  • Анастасия Мишина & Александр Галлямов
  • Евгения Тарасова & Владимир Морозов
  • Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
  • Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд англи хэл мэддэг болсон сүүлийн 30 жилдээ дэлхийтэй танилцсан юм шүү DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Англи хэлийг дунд сургуульд нэгдүгээр ангиас нь заахаар боллоо” гэсэн пост оруулсан нь нийгмийн сэдэв боллоо. Өчигдөржин нийгмийн сүлжээнд маргалдав. Яг ч тийм шийдвэрийг төрөөс гаргаагүйг салбарын сайд нь мэдэгдлээ. Гэхдээ л англи хэлийг нэгдүгээр ангиас нь заавал монгол хүүхэд биш болно, монгол хэл соёл устана, монгол үндэстэн мөхнө… энэ бүхний эхлэлийг Их хурлын гишүүн Ч.Ундрам тавилаа хэмээн зүхэв. Их хурлын гишүүн эмэгтэйн санаачилгаар мөхдөг монгол хэл соёл гэж ч юу байх вэ. Ер нь бол англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахыг эсэргүүцсэн дайралт бол мунхаглал юм гэдгийг шулуухан хэлье. Хүүхдээ монголоор нь үлдээхийн тулд та эхлээд гэрийнхээ зурагтын сувгуудыг хаах уу, гаргаж хаях уу. Гар утаснаасаа татгалзах уу… Тантай тангүй, ерөөсөө хэнээс ч хамааралгүйгээр интернэтээр, зурагтаар, гар утаснаасаа хүүхдүүд чинь англи хэл сурч байна. Та бидэнд түй ч хамаагүй явж байгаа үйлдэл энэ байх аа.

Ингэхээр англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв, буруугийн асуудал хэлэлцээд байх нийгмийн сэдэв мөн үү. Завтай хүмүүсийн хоорондын хэрүүл байгаа биз. Малчны хотонд жаахан хүүхэд утсаар англи хэлээр хүүхэлдэйн кино үзээд сууж байна шүү дээ. Хоёр ойтой хүүхэд нь уйллаа, ээж нь гар утсаа өглөө, хүүхэд дуугүй боллоо. Өнөө бяцхан нөхөр жижигхэн гараараа утасны дэлгэц сурмаг гүйлгэж, англи хэл дээр дуртайгаа үзээд саатаж байна. Аав ээж нь ч учрыг гүйцэд мэдэхгүй үйлдлийг тэд утсан дээр хийж байна. “Манай энэ ийм сурмаг болчихсон, өөрөө юмаа олоод л үзчихдэг юм” гэх яриаг захын хөдөөний айлаас сонсоно. Шинэ үе ингэж өсч торниж байна. Тэд дэлхийтэй харьцаж байна. Харьцаж байгаа хэл нь англи хэл. Тэдний хил хязгааргүй болсон энэ үйлдэлд эцэг эх нь, бүр төр засаг нь, хууль нь оролцох, зохицуулах ямар ч боломжгүй болсон. Өнөөдрийн хүн төрөлхтний технологийн дэвшил өөрчлөлт монгол хүүхдүүдийг ийнхүү англи хэлтэй болгож байна. Бүр рефлексийн түвшинд. Ийм байхад элэнцэгийн чинь “Англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв, буруу” вэ. Үүний төлөө нийгмээрээ нэг хэрэлдээд, маргалдаад байгаа нь үнэндээ онигоо юм. Мэтгэлцэх шаардлагагүй сэдэв гэж нийгэмд байдаг. Англи хэл бол Монголын нийгмийн залуу үед нэгэнт ухамсарлагдчихсан зүй тогтол. Хэнээс ч хамаарахгүй, шаардуулахгүйгээр интернэтээс, телевизээс, гар утаснаасаа, тэр бүү хэл гудамж талбайгаас, автобуснаас, сургуулийн орчноосоо англи хэлийг сурч байна. Англи бичиг соёлгүй газар орчныг Монголын хавтгайгаас олно гэхэд хэцүү. Баруун хязгаар, Алтайн цаадхи Ховдын Үенч суманд англи хэлээр хүүхэлдэй үзээд сууж байгаа нялх хүүхдийн нүдийг нь боогоод, уулын мухарт, жинхэнэ монгол хүн бол гээд хорих юм уу. Хамгийн хаалттай Монголын шоронгуудад хүртэл хавтгайд нь англи хэл зааж байгааг мэдэх үү…

Ийм тодорхой асуудлыг бид үгүйсгээд, шалчигнаад байх шаардлагагүй. Шинэ дэлхий ертөнцөд амьдрах үр хүүхдийн өмнөөс тэнэг юм ярих хэрэггүй. Тэд өөрсдийн үзэл бодол, үнэт зүйлээр өөрсдийнхөө цаг үед амьдарна. Та биднээс юу ч асуухгүй, юу ч заалгахгүй. Худлаа гайхуулж замд нь битгий саад хий. Дэлхийд гуравхан сая хүн ярьж бичдэг монгол хэлээр ирээдүйд үр хүүхдээ яаж сайхан амьдар гээд байгаа юм. Цаана чинь дэлхийн таван тэрбум нь англи хэлээр нэгдэн амьдарч байна. Хүн төрөлхтөн технологийн дэвшилт, ололт бүхэнтэй зөвхөн англи хэлээр танилцаж байна. Дэлхийн бүх судалгаа, тооцоолол англи хэлээр хийгдэж байна. Идэж байгаа хоол хүнс, эм бэлдмэл, анагаах ухааны сайн бүгдийг англи хэлээр олж авч байна. Дэлхийн сонгодогууд бүгд англи хэлээр бичигдэж, туурвигдаж байна. Нийгэмд эзлэх байр сууриа англи хэлээр олж авч байна. Дэлхийд сайхан монгол хэлтэй, сайхан монгол хүн гэж яваад хэн үр хүүхдийг чинь тоох юм. Хэлгүй, нүдгүй, хамгийн том хөрөнгө оруулалт энэ болно.

Ач холбогдол нь өндөр шүү дээ. Англи хэлийг үзэж эхэлсэн сүүлийн 30 жилд л монголчууд дэлхийтэй бодитой танилцсан юм. Шулуухан хэлэхэд англи хэл мэддэг болсоноор “Монголчууд бид өнөөдөр яг хэн юм. Дэлхийн аль багцаанд яваа юм. Бидэнд байгаа нөөц боломж хэр юм” гэдгээ харьцуулж, өөрсдийнхөө сайн, мууг мэддэг болсон. Энэ бол англи хэлний хязгааргүй хүч. Англи хэл сураагүй бол та бид өнөөдөр хэн байх вэ. Харанхуй харагдаж байгаа биз. Ийм болохоор бид Монголоороо байя гэвэл англи хэлийг багаас нь сургах хэрэгтэй. Тэгж байж бид дэлхийд Монголынхоо үнэ цэнийг мэдэрнэ. Монгол эх орондоо хайртай байна. Монгол Улс гэдэг чинь дэлхийгээс өөр юм байна шүү гэдгээ ойлгож, илүү ухаарна.

Өнөөдөр Монголын төр засаг, бодлого тодорхойлогчид англи хэлийг сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж, бага ангиас нь заана гэсэн шийдвэр гаргаж байгаа бол маш сайн байна. Өнөөдөр төр засгийн зүгээс гаргаж байгаа аливаа шийдвэрүүдэд нийгэм шүүмжлэлтэй хандаж байгаа. Зөв бурууг нь янз бүрээр ярьж, бичиж, шүүмжилж, зарим шийдвэрт нөлөөлж ч байгаа. Энэ хандлагаараа нэгдүгээр ангиас нь англи хэл заах дээр зөв, буруу гэцгээж байна. Үнэндээ УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бичсэн шиг нэгдүгээр ангиас нь англи хэл заах шийдвэрийг гаргаад баталсан ч юм алга. БСШУ-ны сайд Б.Энх-Амгалан албан ёсны тайлбараа хийж “Гуравдугаар ангиас нь англи хэл заах, тэр хүртэл бэлтгэл ажил, заах сургах багш, анги танхим, сургалтын хөтөлбөр, материалуудаа бэлдэх болно” гэсэн харагдана лээ. Шийдвэр бол ийм шатанд яваа юм байна. Үнэндээ Б.Энх-Амгалан сайдыг хурдал, түргэл гэмээр байна. Юун гуравдугаар ангиас нь заах вэ, Нэгдүгээр ангиас нь англи хэлийг заахаар хуульчил, сургалтын хөтөлбөртөө оруул гэж шахмаар байна. Гэвч яах вэ, ямар ч байсан гуравдугаар ангиас нь ч болтугай англи хэлийг заахаар төр засгийн шийдвэр гарсан нь сайшаалтай. Энэ бол ирээдүй хойчийн сайн сайхны төлөө, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө гаргасан бодлогын сайн шийдвэр. Шүүмжлэх аргагүй зөв шийдвэр юм. Ийм сайн бодлогын шийдвэрүүдийн үр дүнд л ирээдүй хойч дэлхийтэй хөл нийлүүлэн алхана. Улс орон хөгжинө. Нобелийн шагналтнууд Монголоос төрнө. Дэлхийн зарим шийдвэрт Монголыг сонсодог болно. Үнэн хэрэгтээ өнөөдөр дэлхий Монголоос юуг ч асуухгүй байгаа шүү дээ. Бид л дотроо том, мундагаа гайхсан хүмүүс. Бодит үнэн, бидний байж байгаа царай энэ. Ирээдүй харин ийм биш байгаасай. Эхний алхам нь монголчууд нийтээрээ англи хэлтэй болох. Үүнд төрийн зөв бодлого, зоримог шийдвэр хамгийн чухал гэдгийг ойлгоцгооё.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ундрам: Мэдлэгт суурилсан эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал DNN.mn


УИХын гишүүн Ч.Ундрамтай Боловсролын багц хуулийн талаар ярилцлаа.


-Ярилцлагаа сүүлийн үед бүүм болоод байгаа дуулианаас эхэлье. Англи хэлийг нэгдүгээр ангиас заах санаачилга хаанаас гарсан, ямар учиртай заалт вэ?

-Одоогийн парламент анх бүрэлдэж эхэлснээс хойш буюу 2020 оны намрын ээлжит чуулган нээснээс хойш миний бие УИХ-ын дарга, байнгын хороодтой хамтарч Боловсролын хуультай холбоотойгоор боловсролын салбарын асуудлаар хэлэлцүүлгүүдийг хийсэн. 2021 оны хаврын чуулганаар Боловсролын багц хууль өргөн баригдсан боловч сайд нь солигдсон. Ингээд дахин өргөн барьсан. Энэхүү хууль гурван жил яригдаж байгаа шүү дээ. Улс эх орондоо хайртай, эх хэл, түүх соёлоо мэддэг, дээдэлдэг эх оронч, мөн дэлхийд өрсөлдөх чадвартай үндэстнийг бэлтгэх ёстой гэсэн чиглэлийг анх хуулийн төслийг боловсруулахдаа тавьсан.

Өнөөдөр бид хүүхдүүдэд ялгаатай нөхцөл, боломж олгоод байна. Тиймээс энэ хуулиар тэгш гарааны нөхцөл олгох ёстой гэж үзсэн. Хувийн сургууль төгсөж байгаа болон төрийн сургууль төгсөж байгаа хүүхдүүд хооронд ямар ялгаа байна гэдгээр судалгаа хийж үзэхэд хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан.

Математик, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлд гарсан зөрүү нь сургуулиасаа юм уу, хүүхдээсээ хамаараад өөр байгаа. Харин хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан. Тиймээс англи хэлийг бага ангиас нь зааж энэ ялгаатай байдлыг арилгах ёстой гэсэн асуудал хөндөгдсөн. Монголын сургуулиудад өнөөдөр англи хэлний хичээл зургадугаар ангиас нь эхлэн долоо хоногт нэг цаг орж байна. Энд багш нарын чадавх муу байна. Мөн монгол сэтгэлгээтэй тухайн насны хүүхдэд англи хэлийг яаж заах вэ гэдэг судалгаа шинжилгээ хангалттай биш зэрэг асуудлууд байна. Тиймээс англи хэлийг бага ангиас нь заах ёстой гэсэн асуудал гарч ирсэн. Ингээд би өнгөрөгч жилийн тавдугаар сард “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлэг байгуулсан. Энэхүү лобби бүлгийг байгуулсан гол зорилго нь жижиг үндэстний хувьд бид англи хэл мэддэг байх ёстой. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан болон шинэ бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдлэгийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг. Тэрхүү мэдлэгийг бид сурдаг, мэддэг, хүлээж авдаг, өөрийн мэдлэг болгодог болмоор байна. Мөн тэр мэдлэгт суурилж шинэ мэдлэг инноваци бий болгож дэлхийн мэдлэгт хувь нэмэр оруулдаг, мэдлэгийн эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал.

Хоёрдугаарт, дэлхийн иргэний хувьд олон улсад юу өрнөж байна, геополитикийн нөхцөл ямар байна, хаашаа эргэж байна зэрэг дэлхийд болж байгаа улс төр, нийгэм, соёлын үйл явдлыг ойлгодог, тэр мэдээллийг авдаг байхын тулд англи хэл чухал. Улс төр, үзэл суртлын шүүлтүүр ороогүй мэдээллийг BBC, Нью-Йорк Таймс ч гэдэг юм уу баттай эх сурвалжаас мэдээлэл авъя гэвэл англи хэлний мэдлэг чухал.

Гуравдугаарт, Монгол Улсад үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид гадаадын хүний эрхийн байгууллагууд руу шууд хандахын тулд англи хэл мөн л чухал. НҮБ-ын албан ёсны зургаан хэл гэж байдаг. Тэрхүү зургаан хэлнээс хамгийн ойроор нь англи хэлийг сурсан нь бидэнд амар шүү дээ. НҮБ-ын албан ёсны нэг хэлийг сурчихсан байхад “Миний эрх зөрчигдөөд байна”, эсвэл “миний үндэстний эрх зөрчигдөөд байна” хэмээн өөрөө шууд хандах боломжтой.

Дөрөвдүгээрт, монгол хүүхдүүд гадны топ их сургуулиудад бэрхшээлгүй сурмаар байна. Ингэхийн тулд нэн түрүүнд IELTS, TOEFL-ийн оноо шаарддаг. Тэтгэлэг авмаар байна. Мөн л англи хэлний мэдлэг нэн тэргүүнд шаардагдана. Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авах гэхээр топ их сургуульд сурдаг байх ёстой гэдэг. Топ их сургуульд оръё гэхээр дээр хэлсэнчлэн англи хэлний мэдлэг шаарддаг. Цаашлаад бид дэлхийн хэмжээний боловсон хүчин болмоор байна. Дэлхийн банк, Цахиурын хөндийд монголчууд ажилламаар байна. Тэндээс олж авсан мэдлэгээ Монголдоо түгээмээр байна. Тиймээс хүүхэд бүрд боломж олгох үүднээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгоё гэж зорьсон. Энэ нь манайхтай харилцдаг зарим улс орны эрх ашигт нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ Монголын эрх ашигт бүрэн нийцнэ гэж байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн.

-Англи хэлийг бага ангиас нь үзэх нь үндэсний дархлаанд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна. Үүнээс гадна үндэсний дархлааг энэ хуулиар яаж хангахаар оруулсан бэ?

-Энэ хуулиар монгол хэл, түүхээ мэддэг иргэнийг бий болгоно гэж зорьсон. Тиймээс энэ чиглэлд чухал хэд хэдэн зохицуулалт орсон. Монголд өнөөдөр Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд нэгдүгээр ангиасаа шууд гадаад хэл орж байна. Гадаад хэл дээр математикаа зааж байгаа сургуулиуд байна. Тиймээс хуульд бүх сургууль заавал Монгол хэл үзнэ гэсэн зохицуулалт оруулсан. Иймд хувийн байна уу хувьсгалын байна уу, ямар хөтөлбөртэйгөөс үл хамааран бүх сургууль Монгол хэл үздэг болно. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж заасан. Хятад сургууль байсан ч, англи сургууль байсан ч монгол, англи хэлийг хоёуланг нь заавал үзэхээр болж байгаа юм. Ингэхдээ Монгол хэлийг заавал үзэх зохицуулалт орж байгаа. Харин англи хэлийг хэддүгээр ангиас үзэх, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг БШУС-ын яамны Хөтөлбөрийн зөвлөл шийднэ. Тэрхүү зөвлөлд боловсрол судлал, хэл шинжлэл, сэтгэл судлалын гээд мэргэжлийн олон хүмүүсээс бүрддэг. Тэд хэддүгээр ангиас англи хэл заахыг шийднэ.

Боловсролын сайд ярихдаа “Багш нарыг бэлтгэж байна. Бид гуравдугаар ангиас эхлэн заах боломжтой. Хөтөлбөрөө сайжруулна” гэсэн. Хэрэгжүүлэх шатанд санаа зовж байгаа хүмүүс байсан. Мэдээж хэрэг анги дүүргэлт нь бага байх ёстой. Зөв хөтөлбөр, зөв сурах бичиг, сайн багш гээд бүх орчныг бэлдэж байж англи хэл сайжирна. Энэ хуулийг бид есдүгээр сарын 1-нд зориулж гаргаагүй шүү дээ. Хууль аль болох урт хугацаанд хэрэгжих ёстой. Магадгүй 10, 30, 50 жил гээд урт хугацаанд хэрэгжиж байх ёстой. Тиймээс урт хугацааг харж оруулж ирж байгаа заалт юм.

-Нэгдүгээр ангиас англи хэлийг заах санаачилга ер нь хаанаас гарсан бэ?

-Ажлын хэсэг дээр нэгдүгээр ангиас орж болдог уу, бусад улс орны туршлага ямар байдаг талаар ярьсан. Ингээд нэгдүгээр ангиас ч орох боломжтой байдаг юм байна гэсэн санаа буруу ойлгогдох шиг болсон.

-Ер нь таныг зөв зүйтэй юм ярьсан ч дан буруу өнцөг рүү, шүүмжлэл рүү оруулчих юм. Уг нь байнгын хороо 16 гишүүнтэй гэтэл таны ярьсан лшүүмжлэгдэх юм. Үүнийг та юу гэж харж байна. Улс төрийн зорилготой зүйл яваад байна уу?

-Тийм. Улс төрийн зорилго байгаа. Нэгдүгээрт, “Англи хэлний лобби бүлэг”-ийн дарга нь би. Англи хэлний боловсролын суурийг багаас нь тавих ёстой гэж зүтгүүлсэн гол хүний нэг нь бас би. Тиймээс манай улстай хамтын ажиллагаатай зарим орны эрх ашигт нийцэхгүй байгаа. Иймд үүний явуулга байгаа гэж үзэж байна. Мөн миний өрсөлдөгчид ч байгаа байх. Тиймээс надаас эмээж, айж ийм зүйл явуулж байж ч болох. Тэр хүнд би хүчтэй өрсөлдөгч нь санагдсан учраас над руу дайрах дайралт гардаг байх. Түүнээс сул байсан бол хэн ч тоохгүй шүү дээ.

-Боловсролын багц хуульд таны оролцоо хэр байв?

-Боловсролын багц хуулийг хоёр жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан. Хуулийг 21 аймаг, есөн дүүрэг, дээд сургууль, МСҮТ, нийгмийн ажилчидтай гээд бүтэн хоёр жил хэлэлцүүлэг хийсэн. Энд би байнга оролцож, аль болох манлайлж оролцсон. Англи хэлнээс гадна цахим боловсролыг энэ хуулиар хүлээн зөвшөөрдөг болж байгаа. Өмнө нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Мөн албан бус боловсролыг хүлээн зөвшөөрч байгаа. Жишээлбэл, мужааны курст суусныхаа дараа мэргэжлийн сургуульд сурахдаа түүнийгээ дүйцүүлж тооцуулах боломжтой болж байгаа.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоондоо нэлээн анхаарч байна. Багшийг сайн, муу янз бүрийн сургалттай сургуулиуд бэлтгэж байна. Бүгд өөр хөтөлбөртэй. Төгссөн багш нар ерөнхий боловсролын сургуульд очихдоо зааж байгаа хөтөлбөрийг мэдэхгүй ч юм уу, эсвэл яаж заах аа мэддэггүй гэдэг юмуу чанаргүй багш нарыг бэлтгэж байсан тодорхой хэдэн сургуулиуд байсан. Одоо багш бэлтгэх хөтөлбөрийг магадлан итгэмжилж нэг стандартын дагуу явуулъя гэж байгаа. Мөн “Багшийн нийгмийн асуудал” гэсэн бүлэгтэй болж байна. Тухайлбал, багшийн нэг хүүхдийг төрийн нэг их сургуульд үнэ төлбөргүй сургана. Алслагдсан орон нутагт багшлах боловсон хүчинд орон байрны туслалцаа үзүүлнэ гэсэн заалт орж байгаа. Энэ хуулийн нэг чухал зохицуулалт нь тэгш хамрагдалтыг нэлээд хангаж өгсөн. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлаад тусад нь өөр цэцэрлэг, сургуульд сургадаг байсан. Одоо бол бид тэгш хамруулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн хамран суралцах тойргийнхоо сургуульд сурах боломжийг нь хангана гэсэн үг. Харин сургууль дээр өөрийн биеэр очиж суралцах боломжгүй хүүхдүүдэд ганцаарчилсан хөтөлбөр гаргаж, очиж заадаг болно. Тиймээс энэхүү хууль тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах орчныг хангаж өгч байгаа хүний эрхийн мэдрэмжтэй хууль болж байгаа юм. Үүнээс ямар нэгэн шашин шүтлэг, жендер, нийгмийг гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн зарчимд суурилсан. Мөн хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд миний бие хувийн сургуультай холбоотой асуудлыг хөндөж ирсэн. Бид хувийн сургуулийн холбоодтой удаа дараа хэлэлцүүлэг, уулзалт хийсэн. Заримдаа мэтгэлцсэн. Үл ойлголцлыг арилгах гэж маш олон оролдлого хийсэн. Ингээд хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө. Ашгийн бус ажиллая гэвэл төрийн бус байгууллагын хуулиар явна гэсэн заалтыг оруулж өгч байгаа. Мөн зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт орсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 5, Сугар гариг. Билгийн
тооллын 15, салхины эх одтой,
харагчин гахай өдөр. Өдрийн
наран 5:29 цагт мандан, 20:09
цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх,
хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх,
мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал
үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн
дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг
гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өлзийтэй сайн

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд англи хэл мэддэг болсон сүүлийн 30 жилдээ дэлхийтэй танилцсан юм шүү​” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн
Ч.Ундрам “Мэдлэгт суурилсан
эдийн засагтай
үндэстэн болъё
гэвэл англи хэл
чухал”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар
улсын Үндэсний ассамблейн дарга Көвер
Ласло нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд англи хэл мэддэг болсон сүүлийн 30 жилдээ дэлхийтэй танилцсан юм шүү” хэмээн өгүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүд, сайд, дарга
нар, тэдний хамаарал бүхий
этгээдүүд тендер, хөнгөлөлттэй
зээл, тусламж, батлан даалтад
хамрагдахыг хориглоно” гэв.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал
Б.Түвшинтөгс “Инфляцийг тогтвортой
байлгах нь иргэдийн
амьжиргаанд эерэг
нөлөөтэй” гэснийг I, IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“No war” хөдөлгөөнийхөн “Хятадаас 150-170 мянган төгрөгөөр
оруулж ирдэг цахим гаваа бидэнд 780 мянган төгрөгийн
төлбөртэй зүүлгэсэн” гэлээ.

Хуульч Ч.Өнөржаргал “Гишүүдийн тоог нэмэх үндэслэлтэй
хуулийн процессын ажиллагаа явагдаагүй” хэмээв.

Цагдаагийн ерөнхий
газрын Урьдчилан
сэргийлэх хэлтсийн ахлах
мэргэжилтэн, цагдаагийн
хошууч Н.Шинэбаатар “Утасны цаанаас харилцсан хэн нь мэдэгдэхгүй
хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд гарсан зардлыг гэм хорын хохирол гэж үзэхэд учир дутагдалтай DNN.mn


Иргэн Б.Б, Д.Б нар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж С.Т хариуцагч нараас сэтгэл санааны хохирол 3,678,800 төгрөг, хүүгээ долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200 төгрөгийг нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн заалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х дээд шүүх гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд, аливаа эд зүйл өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Хулгайлах гэмт хэрэгт малыг, тээврийн хэрэгслийг гээд бүгдийг үнэлдэг. Хүмүүс хулгайд үхэр, хонио алдвал үнэлгээний байгууллага үнэлээд хохирлыг нь шүүхээс гэм буруутай этгээдээс гаргуулдаг. Үүнтэй ижил хүн ч гэсэн маш их үнэ цэнтэй бодгаль билээ. Хүүхэд өсгөхөд хүүхдийг төрүүлсэн эх хүн 38-40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Энэ маш их хөдөлмөр. Хүүхдээ төрүүлсний дараа нэг нас хүртэл нь эх хүн бүтэн нойртой хонохгүй, шөнө бүр 1-3 удаа сэрж босож хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна. Заримдаа өвдсөн үед нь шөнөжин нойргүй хонох ч тохиолдлууд байна. Хүүхэд өсгөхөд хувцас, хоол хүнс, витамин, өвдвөл эм тариа, эмнэлэгт үзүүлэх замын зардал, дулаан тохитой орон гэр, эцэг эх хүний маш их хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө зарцуулсны үр дүнд хүүхэд эрүүл энх өсөж том болдог. “А Ү” ХХК-ийн гаргасан “Хүний амь насанд учирсан хохирлын үнэлгээ” дотор талийгаач хүүхдийг долоон нас хүртэл нь өсгөхөд түүний эцэг, эхэд гарсан зардал болон үнэлж болох эд хөрөнгийн хохирол тусгагдсан байгаа. Ийм байхад шүүх үүнийг үнэлж болохгүй эдийн бус гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хоёр, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд…гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад тэр дундаа “амь насанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, хуульд шаардах эрхийг нь заасаар байтал үнэлгээний байгууллага хүүг нас барснаар хүүг долоон нас хүртэл нь өсгөхөд ээж аав нь хамгийн багаар бодоход 16,321,200 төгрөг зарцуулсан байгааг, хүү амьд байсан бол ямар их баялаг бүтээх байсныг, мөн эцэг эхийн сэтгэл санаанд учирсан хохирлыг… үнэлсэн байна. Ийм байхад үнэлж болох эд хөрөнгийн хохирол байхгүй эдийн бус хохирол байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлүүлэх, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзсэн.

… Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт байхгүй. Иймээс шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.” гэж зааснаар гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг ч багтана.

Нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохирлоо “А Ү” ХХК-ийн үнэлгээгээр нотолно гэжээ. Уг үнэлгээг Америкийн нэгдсэн улсын муж бүрээр тогтоосон одоо мөрдөж байгаа сэтгэл санааны хохирлын үнэлгээний доод төвшин /250,000 ам.доллар, Бүгд найрамдах Солонгос улсын сэтгэл санааны хохирлын шинэчилсэн суурь үнэ /100,000,000 вон/ зэргийг Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ, ДНБ-ний харьцаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэрэг шалгуурыг харьцуулан сэтгэл санааны хохирлыг 36,164,000 төгрөгөөр тогтоожээ. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлоо 3,678,800 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй байжээ.

Харин хүүхдээ долоон нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлэхэд гаргасан зардлыг гэм хорын хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь эцэг эх нь үр хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд ийнхүү гаргасан зардлыг бусдаас шаардах үндэслэл нь эцэг эхийн хуулиар хүлээсэн үүрэг болон жам ёсны эрхэд нийцэхгүй юм. Нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн байна.

(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно)

Эх сурвалж: www.shuukh.mn

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан үндэсний музейн ажилтнуудыг ОХУ-ын их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургана DNN.mn

Чингис хаан үндэсний музей ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Буриадын их сургуулийн захирал Дамдинов Алдар Валерьевич нар цаашид хоёр байгууллага эрдэм шинжилгээ судалгаа, боловсрол, соёлын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Уг гэрээний хүрээнд ОХУ-ын их дээд сургуульд ахисан шатны сургалтад суралцах, музейн ажилтнуудыг тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд сургах аж.

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулын дугуйчдын уралдаан Хүй долоо худагт болно DNN.mn

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино хэмээн мэдээллээ.

Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох аж.

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.

Монголын дугуйн холбоо 1959 онд байгуулагдсан, 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэй. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт өвчин гарчээ DNN.mn

Хоёр суманд гоц халдварт шүлхий өвчин гарчээ

Дорнод аймгийн Дашбалбар, Булган, Чулуунхороот, Цагаан-Овоо суманд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарчээ. Тухайлбал Цагаан-Овоо сумын II багийн нутаг Уулын ар, V багийн нутаг Мандал гэх газарт хаваржиж буй малчдын хотонд уг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Иймд Дорнод аймгийн Онцгой комисс, аймгийн Мал эмнэлгийн газраас хонины цэцэг өвчин гарсан бүс нутгуудаар зорчихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 18-нд олгоно DNN.mn

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас гаргажээ.

Хуваарь ёсоор ахмадуудын тэтгэвэр, хүнсний талон, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг тавдугаар сарын 15-наас өгч эхлэх нь.

Харин хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 18-нд, эхийн алдар одонгийн мөнгийг тавдугаар сарын 25-нд олгох юм байна.