Categories
мэдээ нийгэм

3500 бог мал цасанд боогджээ DNN.mn

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Хойд шил гэх газарт гурван айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 8-ны өдрийн 9:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн Хойд шил гэх газрын чиглэлд явж 130 км зам туулан 14:55 цагт очиж, гурван хүн хоёр хүүхдийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Хүмүүсийн өвөг дээдэс ба Европ тив DNN.mn

Францын Роны хөндийн агуйнуудад судалгаа явуулсан эрдэмтэд баруун Азид нутаглаж байсан Хомо сапиенсуудын баруун болон хойд зүгт хийсэн гурван удаагийн их түрэлтийн үр дүнд Европ тивд Неандертальчуудын ноёрхол суларч эхэлсэн болохыг тогтоожээ. “Хүмүүсийн эхний хоёр оролдлого бүтэлгүйдсэн ч гурав дахь нь 42,000 жилийн өмнө амжилттай болжээ. Үүний дараа орчин үеийн хүмүүс Европыг эзэлж, неандерталь хүмүүс устаж эхэлсэн байна” гэж уг судалгаанд оролцсон Тулузын их сургуулийн эрдэмтэн Людовик Слимак тайлбарласан байна. Тэдний судалгааны тайлан саяхан “Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.Гэхдээ уг судалгааны тайлан орчин үеийн хүмүүс болон неандертальчуудын харилцааны талаар зарим уламжлалт ойлголтыг эвдэхэд хүргэж байна. Тухайлбал неандертальчуудаас илүү зэр зэвсэг бүтээх чадвартай болсон хүмүүс яагаад Европыг эзлэхдээ ийм урт хугацаа зарцуулсан нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Гэхдээ Слимак үүнийг түрэлт бүрийн үеийн хүмүүсийн тоотой холбон тайлбарлаж байна. Тухайлбал эхний түрэлтээр харьцангуй цөөн тооны хүмүүс Европт ирсэн бол гурав дахь түрэлтээр тоо нь эрс нэмэгдэж, неандерталь хүмүүсийг цөөнх болгоход хүргэсэн гэж тэр дүгнэжээ. “Гурав дахь удаагийн түрэлтээр асар олон тооны хүмүүс ирж, Европыг хамарсан том нийгмийн тогтолцоог үүсгэсэн. Өмнөх ийм тогтолцоо нь хүмүүсийг неандертальчуудтай хамтрахад хүргэж байсан бол сүүлийн давлагаагаар ингэх шаардлагагүй болсон байна. Үүний үр дүнд Европ дахь неандертальчуудын мөхөл эхэлжээ” гэж Слимак тайлбарласан аж.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сарын 3-нд “Автомашингүй өдөр“-ийг зохион байгуулна DNN.mn

2023 оны зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт Улаанбаатар хотод машингүй өдөр. Энэ үеэр олон улсын марафон гүйлт болно. Марафон гүйлтийн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зургаадугаар сарын 3-нд зах худалдааны төвүүд амрах, нийтийн тээврийн автобусны маршрутын өөрчлөлтийн талаар өмнөх долоо хоногт нь эргэн мэдээлэх болно гэдгийг хэллээ.

Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Улаанбаатар марафон 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн марафон гүйлтийг тавдугаар сарын 27-нд төлөвлөсөн байсан ч хойшлогдож зургаадугаар сарын 3-нд болсон байгаа.

Олон улсын гүйлтийн гараа Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Марафонд Япон, Франц, Кени улсаас тамирчид ирэхээ мэдэгдсэн.

Энэ жилийн марафоны маршрут өнгөрсөн жилийнхтэйгээ адил байна.

5 км-ийн зай нийтэд зориулсан эрүүл мэндийн гүйлт. 18 хүртэлх насны хүүхэд гүйлтэд оролцож болно, шагналтай. Маршрутыг танилцуулъя.

зураг

зураг

зураг
зураг

Бусад 10, 21, 42км-ийн зайн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох боломжтой. 21, 42 км-ийн зайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулалтын тэргэнцэртэйгээр оролцохоор онцлог.

Гүйлтийн дараа урлагийн шоу тоглолт, гудамж талбайд иргэдэд зориулсан худалдаа үйлчилгээ гаргана”.

Зургаадугаар сарын 1-нд буюу бүх нийтийн баярын амралтын өдөр марафон гүйлтийн бүртгэлийг төв талбай дээр хийнэ. 12-17 насны хүүхдүүд бүртгэлд өргөн хамрагдах боломжтой, бэлэг бийг тэрбээр онцоллоо.

“Hipay Solutions” компанийн төлөөлөл “Олон улсын гүйлтийн дараа төв талбайд урлаг, спортын тоглолт, эвэнт зохион байгуулна. Энэ үеэр спортын 40 клуб үйл ажиллагаагаа танилцуулна.

Гүйлтэд оролцохоор бүртгүүлсэн иргэд батламжаа онлайнаар авна. Бүртгүүлсэн сувгаар зургуудыг илгээнэ.

ubmarathon.hipay.mn, HiPay аппликэйшн-ээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх зааврууд бий” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авлаа DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 246 дуудлага хүлээн авсан талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ГЕГ: Экспортод 5083.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ DNN.mn

2023 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 5083.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.6 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4506.9 сая ам.доллар буюу 88.7 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 208.9 сая ам.доллар буюу 4.1 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 100.1 сая ам. доллар буюу 2.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.7 хувийг эзэлж байна

2023 оны эхний 4 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 98.3 хувийг, БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.5 хувийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.3 хувийг эзлэж байна.

Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.5 хувь, Швейцар-т 3.6 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын 97.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.

.

Эх сурвалж: ГЕГ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийт 1866 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1539, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

SPEAK OUT: Иргэд “Олон хулгайчийг тэжээж чадахгүй” гэх хандлагаар гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна DNN.mn

Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж шийдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд, сонгогчдодоо танилцуулж байгаа билээ. Иргэдийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр дундаа гишүүдийн тоог нэмэх асуудалд бухимдалтай байна. Тухайлбал зарим тойргийн иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг тайлбарлаж буй гишүүдийнхээ өөдөөс усны сав шидэлж, эсэргүүцсэн аж. Мөн нийгмийн сүлжээнд гишүүдийн тоог нэмэх асуудлаар талцсан маргаан хүчтэй өрнөж буй. Тиймээс энэхүү асуудлаар улс төр, нийгмийн зүтгэлтэн, судлаач болон иргэдийн байр суурийг сонслоо. Иргэдийн хувьд хулгайч, авлигач, эд баялаг цөлмөгчдөд хариуцлага тооцож чадахгүй байж, тоог нь хоёр дахин нэмэхийг эсэргүүцэж байна гэх өнцгөөр асуудалд хандаж байв. Харин эрдэмтэд, судлаачид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд энэхүү асуудлыг дэмжиж буйгаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: -УИХ-ын гишүүдийн тоо 152 байна уу эсвэл бэлгэдлээ бодоод 99 байна уу хамаагүй. Гишүүдийн тоог нэмнэ гэдгийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Угтаа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Гэтэл өнөөдөр энэхүү эрх мэдлийг Засгийн газар дангаараа эдлэх боломжтой байгаа нь парламентын чадавхын асуудал зайлшгүй яригдана гэсэн үг. Товчхондоо УИХ нь Засгийн газраа авч явах ёстой байтал өнөөдөр манайд энэ хамаарал эсрэгээрээ байх шиг байна. УИХ-ын 19-хөн гишүүн хууль баталж байна.

Энэ бол хэт цөөнх буюу нийт ард түмний өмнөөс хууль баталж байх ойлголттойгоо зөрчилдсөн асуудал. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь маш зөв. Харин гишүүдийн тоог нэмэхэд нэг асуудлыг анхаарах ёстой. Иргэд гишүүдийн тоог нэмэхээр зардал өснө гэж шүүмжилж байгаа. Үүнийг маш сайн тусгаж, зөв аргаар зохицуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зардлаа танах, багасгах, гэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Зардлаа багасгахын тухайд гэвэл нэг гишүүнд ногдох туслах, зөвлөхийн тоог багасгах ёстой. Биднийг УИХ-ын гишүүн байхад УИХ-ын тамгын газраас туслаад л яваад байж болдог л байсан. Одоогийнхтой адил дөрөв таван туслахтай байгаагүй. Тиймээс энэ олон үргүй зардлаа багасгах асуудалд анхаарах шаардлагатай. Мөн нэмээд хэлэхэд үнэхээр гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуулиа чамбайруулах хэрэгтэй. Үүн дотор намын санхүүжилтийг маш тод тодорхой зааж өгөх шаардлагатай.

Ардын уран зохиолч Т.Галсан: -Төрийн ордонд ороод алхаж байхад Ерөнхий сайд нарын зургийг эгнүүлээд өлгөчихсөн байдаг. Үүнээс Ерөнхий сайд П.Жасрай гуайгаас хойших нь дандаа хулгайч, луйварчид гэж явж байгаад Л.Оюун-Эрдэнэ гэх цоо шинэ тархитай залуу гарч ирж байна лээ. Энэ хүүгийн дэвшүүлсэн өөрчлөлт, бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ миний хувьд гишүүдийн тоо 152 биш, 108 байх ёстой гэж үздэг. Зарим хүмүүс үүнийг бурхан, шашинтай холбож ойлгодог.

Гэхдээ тийм биш, энэ бол шашин бус гүн ухаан. Өнөөдөр манай Их хурал 76 гишүүнтэй. Гэтэл үүнээс 40 гишүүн нь хэлгүй “Королъя”-нууд байна. Өөрөөр хэлбэл биднийг төлөөлж чадахгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр УИХ-д 40 гишүүний суудал хоосон байгаагаас ялгаагүй. Үлдэж байгаа гишүүдээс дахиад 20 орчим нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явдаг, бидний боломжийг хулгайлдаг, хулгайчид. Ингээд үлдэж байгаа цөөхөн хэд нь энэ улсын төлөө тархи, оюунаа гашилгаж сууна. Тэд бол тархи нь дэлхийн хэмжээнд сэтгэж, зүрх нь Монголын төлөө цохилж байдаг хүмүүс. Эцсийн дүндээ эдгээр хүмүүсийг төрд гаргаж ирсэн нүгэлтнүүд нь бид. Монголын ард түмэн. Тиймээс дараа дараагийн төлөөллүүдээ гаргаж ирэхдээ шалгуураа дээшлүүлэх шаардлагатай. Ах дүү, хамаатан садан, анд нөхөр минь гэж хандах нь буруу. Нам дагаж сонголт хийлгүй, хүнээ таньж сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хүнийг танина гэдэг айхавтар зүйл байдаг л даа. Юун түрүүнд харах ёстой хэдхэн зүйл л бий. Тухайлбал, удам судар, гэр бүлийн байдал зэргийг нь харчих ёстой. Гэрээ засаагүй хүн төрийг засна гэж байхгүй.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:

-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох буюу тоог тогтоох асуудлаа УИХ өөрөө шийдчихнэ биз дээ. Ер нь бол 1992 оны Үндсэн хуулиар зааж өгсөн 76 гишүүний тоог нэмэх цаг нь болсон. Тухайн үед хүн амын тоогоо хараад л 76 гэж зааж өгсөн байдаг. Одоо хүн амын тоо хэд болсон билээ. Тэр утгаараа гишүүдийн тоог жаахан нэмэхэд буруу зүйл огт байхгүй. Товчхондоо тоог нэмнэ гэдэг хүн ардын төлөөллийг нэмж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тоог нэмэхэд хоёрхон зүйлийг нь үндэслэдэг. Нэгдүгээрт, хүн амын тоо. Хоёрдугаарт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаас шалтгаална. Засаг захиргаа, нутаг дэвсгэр гэдэг бол манай улсын нэг том онцлог. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Тэр утгаараа нэгж газрын хүн ам цөөн гээд төлөөлөлгүй орхиж болдоггүй зүйл л дээ. Олны дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг янз бүрээр тайлбарлаж, ойлгож байх шиг байна. Зарим нь хулгайчийнхаа тоог хоёр

дахин нэмэх гэж байна л гэх юм. Энэ бол цаг зуурын үзэгдэл байх. Гэхдээ миний хувьд үүнийг ингэж ойлгохгүй байна. Тоог нэмэх нь хүн ам нэмэгдсэн, тэдний төлөөлөл төрд заавал байх ёстой л гэсэн ганцхан зарчимтай. Ард түмний буруу ойлголтыг засахын тулд намаас ямар хүн нэр дэвшүүлж байна вэ гэдгээ анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл нам хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг. Үүндээ ямар нэгэн хариуцлага үүрдэггүй. Үүнийг хуулиар тодорхой зааж өгөх, өөрөөр хэлбэл намын нэр дэвшүүлэх, үүнтэй холбогдох хариуцлагын асуудлыг хуульд зааж өгөх ёстой. Нам буруу хүн дэвшүүлсэн бол хариуцлага үүрдэг байх ёстой гэсэн үг. Үүнийг хуульчлах шаардлагатай.

Хууль зүйн ухааны доктор, судлаач С.Баяржавхлан:

-Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Миний хувьд 152 болгохыг дэмжиж болно гэж харж байгаа. 152 гишүүнтэй байлаа гэж бодъё. Тэгэхээр үүнээс 20 гаруй нь Засгийн газрын гишүүн болно. Үлдсэн 130 орчимоос нь 10 гаруй нь Байнгын хорооны дарга болно. Үлдсэн 100 гишүүн нь арван байнгын хорооддоо арав арваараа хуваагдаад явна гэсэн үг. Ингэхээр байнгын хороодын ирц, чуулганы ирц төлөөллөө хангахуйц хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. Тэгэхээр нэг асуудалдаа мэргэшиж чадахгүй байна гэсэн үг. Харин гишүүдийн тоог нэмбэл нэг байнгын хороонд нэг л гишүүн харьяалагдана. Ингэснээрээ нэг асуудлаараа мэргэших боломж нь бүрдэж эхэлнэ. Үүнээс улбаалж, УИХ-аас гаргаж байгаа хууль, бусад тогтоол шийдвэрүүд олон нийтийн төлөөллийг хангасан зарчмаар зөв бодлого гарах үндэс тавигдах юм.

Улс төр судлаач, хуульч Д.Цэвээнравдан:

-УИХ-ын гишүүдийн тоог 108-аас дээш гаргаж болохгүй. Тоо өсгөх талаар тайлбар хийж буй албаны хүмүүс хэлэхдээ, 1992 онд хоёр сая хүнтэй байсан. Одоо 3.5 сая хүн амтай болчихлоо гээд байна лээ. Энэ логикоор бол цаашдаа дөрөв, тав, зургаан сая болох бүрд тоогоо нэмээд явах буруу жишиг тогтох магадлалтай. Нөгөө талаар тоог нэмээд л үр дүн сайжрах, нэгдмэл боломж улам бүр муудах магадлал байнга дагана. Харин тоо хэд ч байсан 50:50 гэсэн зарчмаас хазайж болохгүй. Өнгөрсөн хугацааны манай хөгжлийн боломж алдагдаж буй нэг гол шалтгаан бол улсынхаа нөөцийг хөгжилд зориулж чадахгүй, иргэдэд таалагдах гэсэн, дахин сонгогдох гэсэн зорилгоор жалга, судаг бүрээр тараасаар байсанд оршино.

Ахмад хуульч, улс төр судлаач Б.Баянсан:

-152 гишүүнтэй болгох асуудал яригдаж байгаа. Үүнийг дэмжиж байгаа хүмүүсийг би хувьдаа хоёр шалтгаанаар харж байгаа. Нэгдүгээрт, өнөөгийн УИХ-ын зарим гишүүд дараагийн сонгуулиар гарч ирэх ямар ч боломжгүй болсон учраас гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзээд байна. Учир нь тэд гишүүдийн тоог нэмчихвэл дахиад гараад ирэх боломжтой гэж ойлгож байна. Хоёрдугаарт, улс төрийн нам нэртэй ганц нэг хүний санаж бодож байгаа зүйл нь гишүүдийн тоо нэмэгдчихвэл бидэнд ганц нэг суудал олдох юм байна гэж ойлгож байгаа. Ийм л хоёр шалтгаанаар эдгээр хүмүүс дахин сонгогдох эсвэл намдаа нэг суудал авахын тулд л тоо нэмэх асуудлыг хүсээд байгаа. Түүнээс биш ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Манай Их хурлын гишүүд бидэнд ирэх ачаалал дэлхийн жишгээс хоёр дахин их байна гэж яриад байгаа. Үнэндээ Орос, цаашлаад

Европын орнуудын хувьд нэг гишүүн 100-аас дээш мянган хүн амын төлөөллийг төрдөө хангаж байдаг. Гэтэл манайд 40-хөн мянган хүнийг нэг хүн төлөөлж байна. Ингэхээр төлөөллийн хувьд ачаалал дэлхийн жишгээс хамаагүй бага байна шүү дээ.

СБД-ийн иргэн Т.Пүрэвхүү:

-Ямар юмаа солиороод байгааг би мэдэхгүй байна. Өнөөгийн 76 хулгайчдаа хариуцлага тооцож чадахгүй байж дахиад нэмэх тухай ярьж байна. Үүнийг бие хоёр гараа өргөн эсэргүүцнэ. Үнэхээр нэмэх гэж байгаа бол эхлээд энэ идэж уусан, ард түмний амьдрах боломжийг хулгайлсан 76 хулгайчдаа хариуцлага тооцчих. Дараа нь эдгээр 76 гишүүнийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН, АН хоёр мэдэгдчих. Түүний дараа хэдэн ч гишүүнтэй байсан болно. Тэгвэл би саналаа өгч, мэдлэгтэй, боловсролтой, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг нь гаргаад өгье. Түүнээс биш хулгайчтай Их хуралдаа хичнээн цэвэр ариун хүн оруулсан ч хулгайч л болгоно. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хүнээ нэмэхээсээ өмнө хөрс сууриа эхлээд цэвэрлэчих.

СБД-ийн иргэн Б.Сайнбаяр:

-Өнөөгийн 76 хулгайчаа тэжээж чадахгүй байж дахиад тоог нь хоёр дахин нэмнэ гэдгийг эсэргүүцэж байна. Өнөөдөр ард түмний цалин хөлс ямар байгаа билээ. Үнийн

үнэхээр дарлуулж байна. Идэш нь дийлддэггүй 76 гишүүн манай улсын нэг жилийн төсвөөс ч их хөрөнгийг хулгайлж идсэн. Гэтэл үүнийгээ 152 болгоно гээд яваад байгаа Ерөнхий сайд, эрх баригчдыг ойлгохгүй байна. Хоттой хониос чинь 76 чоно зэрэг иддэг байсан бол одоо 152 болчихоод тал талаас нь юу ч үлдээлгүй идэх нь байна шүү дээ. Бид 76-уулаа идэж дийлэхгүй байна. Бидний тоог нэмээд өгөөч л гэж байгаагаас ялгаагүй. Ард түмэн үнэхээр 152 гишүүнийг тэжээж чадахгүй. 152 гишүүнтэй болчихвол Монгол Улс хөгжих нь битгий хэл модоо барьсан гуйлгачид л болно шүү.

БГД-ийн иргэн Ү.Шинэбаатар:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх эрх МАН-д байхгүй. Өнгөрсөн 2020 оны сонгуулийн өмнө тэд 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр 2024 оны өмнө дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Сонгуулиас өмнө ингэж эцэг хуулиараа оролдож болохгүй. Үүнд хэн нэгний, бүлгийн эрх ашиг явагдаж байгаа гэж хардаж байгаа. Гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэнэ. Одоогийн 76 гишүүн нь яг ямар ачаалалтай ажиллаад байгаа юм. Үүнийгээ ард

өсөлтөд

түмэнд тайлбарла. Засгийн газартаа сайд хийгээд гишүүнийхээ ажлыг хийж чадахгүй байна гээд байгаа бол хийж чаддагт нь өг. Яагаад эрх ямбаа нэмсэн атлаа ажлаа хийхгүй байгаа юм бэ. Гишүүдийн тоо 152 болсон ч ялгаагүй. Амьдрал үргэлжилсээр, ард түмний амьдрал уруудсаар л байна. Гуравхан сая хүнтэй газар нутгийн хувьд тархай бутархай суурьшсан энэ улсыг 76 битгий хэл долоон хүн л удирдаад аваад явчихаж дөнгөнө. Гол нь ажил хийе, Монгол Улсаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй хүн л хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш идэж ууя, сайд дарга болъё гэдэг хүн хэзээ ч хөгжлийн тухай бодохгүй. Нөгөөтэйгүүр 152 гишүүнтэй болгочихлоо гэхэд талыг нь ард түмнээс сонгуулна. Талыг нь намд, төрд шургасан хулгайчдаараа дүүргэнэ. Тэгэхээр тоо нь ихсэх боловч чанарт ямар ч өөрчлөлт орохгүй. Дахиад л төсвийн алдагдал нэмэгдэнэ. Дахиад л татвар нэмнэ. Талцал хуваагдал гаарна. Монголчууд олуулаа байх тусмаа л талцдаг онцлогтой ард түмэн. Цөөхүүлээ байх тусмаа нэгдэж хүчирхэгждэг сонин араншинтай үндэстэн. Тэр утгаараа 76 гишүүнийг цөөлж 46 эсвэл 55 гишүүн болгох ёстой. Тэгвэл ард түмэн баярлана. Хяналт, хариуцлага сайжирна. Миний хувьд гишүүдийн тоог нэмэхийг эрс эсэргүүцэж байна. Хэрэв гишүүдийн тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Их хурлаар батлагдвал гадаа талбайд ард түмэн жагсаж, УИХ-ыг хүчээр цөөлөх болно гэдгийг хэлье.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6.7 сая төгрөгийг буцаан олгожээ DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд ЭМД-аас үзүүлэх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөртэй оношоос бусад тохиолдолд даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуулсан байдаг.

Ингэснээр даатгуулагч-иргэд хэвтүүлэн эмчлүүлэх үедээ санхүүгийн болон бусад аливаа эрсдэлээс үл хамаарч тусламж, үйлчилгээгээ бүрэн авах нөхцөл бололцоо бүрдсэн юм.

Тэгвэл он гарсаар ЭМДЕГ-т 7 иргэн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тариа авсан, нэмэлт төлбөр төлсөн гэх гомдол мэдээлэл ирснийг шалгаж, үзээд 6 иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 6,7 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгоод байна.

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт болно DNN.mn

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймаг 2023 оны зургадугаар сарын 19-29 ны өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээн чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм. Тэмцээнийг зохион байгуулах аймаг өмнө нь томоохон тэмцээнүүд хүлээн авч байсан туршлагатай хамт олон. Мөн медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх нь сонирхлын төвд байна. Тэд мөн тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ.

Тэмцээний бэлгэдэлийг Монгол Улсын нэн ховор амьтан мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм. Тив, дэлхийд алдараа цуурайтуулж яваа шилдэг тамирчдын төлөөлөл аймагтаа зохион байгуулагдах хүүхдийн спортын наадмын зохион байгуулалтад нэгэн сэтгэлээр нэгдэж ажиллаж байгаа юм. Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Номин: Монголчуудынхаа соёлын өв, оюун санааны дархлаа, тусгаар тогтнол руу халдаж улс төр хийнэ гэдэг тун харамсалтай DNN.mn

Чойжин ламын сүм музейг газрын хөрстэй тэгшлэх нь гэх шуугиан нийгэмд дэгдээд байна. Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-“100 гаруй жилийн түүхтэй Чойжин ламын музейг нурааж, соёлын өвөө устгах гэлээ” гэж сүүлийн үед тан руу их дайрч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл тийм зүйл байж болохгүй гэж анхааруулж жиргэсэн нь олон нийтэд үнэмшил төрүүлэх шиг боллоо. Чойжин ламын сүм музейтэй холбоотой ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Энэ асуудал нийгэмд үүссэнтэй холбоотой би ганц л зүйлээр бахархаж байна. Тэр нь юу вэ гэвэл, Монголын ард түмэн өөрсдөө соёлын өвөө хадгалъя, хамгаалъя, сэргээн засварлая, хөгжүүлье гэсэн бодолтой байгаад маш их талархалтай байна. Харамсалтай нь соёл, соёлын өвтэй холбоотой зүйлүүдийг маш их улстөржүүлэх юм. Миний хувьд Соёлын сайдын ажлыг авсан цагаас хойш Чойжин ламын сүм музейг яавал олон улсын стандартад нийцсэн, хадгалалт, хамгаалалттай болгох вэ, өв соёлоо эрсдэлээс хэрхэн сэргийлж, авч үлдэх үү гэдэг дээр ажиллаж байгаа. Намайг ирэхэд энэхүү сүм музейг тойроод битүү машин шавчихсан, соёлын үнэт өвийн хашаанд тултал нь машины зогсоол хийчихсэн байсан. Ар талынх нь зогсоол болсон газрыг өөр гэрээний зөрчилтэйгөөр бусдад эзэмшүүлчихсэн байв. Үнэн бодит байдал ийм л байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд миний хийсэн зүйл гэвэл Чойжин ламын сүм музейн эргэн тойрны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Энэ сүм музей маань модон хийцтэй, дэрсийг шавартай холиод барьчихсан юм билээ. Тийм учраас өнөөгийн нөхцөлд халаалт, дулаан тавих боломжгүй. Дотор нь байгаа хосгүй үнэт өвүүд эрсдэлд орчихсон байгаа юм. Чойжин ламын сүм музейн байшин маань өөрөө соёлын үнэт үзмэр. Гэтэл огт сэргээн засварлалтад хамрагдаагүй өдий хүрсэн. Иймд бид улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгууллагуудтай хамтран энэ сүм музейгээ сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Өнгөрсөн хугацаанд сүм хийдээ сэргээхээр шаргуу ажиллаж байгаа Соёлын яам юу гэж нураах юм бэ. Үүнийг ингэж улстөржүүлж байгаа нь маш харамсалтай.

-Энэ сүм музей дотор байгаа соёлын өвүүд эрсдэлд орсон гэлээ. Тэгэхээр сэргээж, хамгаалахын тулд хэл ам болоод байгаа энэ барилгыг барих ёстой юм уу?

-Монголчууд маань Чойжин ламын сүм музейгээрээ ихэд бахархаж ярьдаг. Хувийн хэвшлүүдийн тусламжтайгаар эргэн тойрныг нь ногоон байгууламжтай болгосон тал бий. Дотор нь байгаа соёлын өвүүд буюу тухайн музейн барилга маань өөрөө эрсдэлд орчихоод байгаа юм.

Энд ажилладаг ажилтан албан хаагчид олон жилийн турш яам, тамгын газарт тавьж ирсэн хүсэлтийн дагуу бид судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд танилцуулсан. Ингэхдээ газар доогуур байрладаг сан хөмрөгийн өрөө, лаборатори шинжилгээний төвтэй байх ёстой. Үүнээс гадна соёлынхоо өвийг гадаадын жуулчид ирэхэд олон улсын стандартад нийцсэн жишиг болгох нь зөв. Ядаж л үзэсгэлэн үзүүлэнгийн танхим, хүлээгээд авдаг билетийн касс гэх мэтчилэн ажлуудыг стандартад нийцүүлж хийх зэргээр судалгаа хийж байсан. Ингэхдээ ногоон байгууламж нь угсрагдаж хойноосоо яваад, урд талын өндөр нь зургаан метр өндөртэй байгууламж байхаар судалсан ажил. Гэтэл намайг болон Соёлын яам сүм нураах гэж байна хэмээн нэлээд явсан. Энэ нь худлаа болох нь тодорхой болмогц ногоон байгууламжийг устгах гэлээ хэмээн дайрсан. Ингэж соёлын өв, монголчуудынхаа оюун санааны дархлаа, үндэстнийхээ тусгаар тогтнол руу халдаж улс төр хийнэ гэдэг тун харамсалтай. Надад өөр хэлэх юм алга.

-Энэ бол зүгээр танилцуулга зураг биз дээ?

-Өнөөдрийн байдлаар тэнд байшин барих төсөв хөрөнгө улсын төсөвт суусан юм байхгүй. Дахиад хэлэхэд тухайн байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах ёстой. Үүнээс гадна соёлын өвөө стандартад нийцсэн сан хөмрөгт хадгалах сэргээн засварлах лабораторитой байх нь юу юунаас чухал. Үүнээс гадна гадаадын жуулчдад ая тухтай үйлчлэх боломжийг хангахын тулд эскиз зураг гарч, судалгааны түвшинд явж байгаа. Тиймээс энэ асуудал Нийслэл дээр яригдаж байна. Шууд хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Соёлын яам, соёлын бодлого байгаагүйгээс болж нийслэлд байгаа соёлын өвүүд хаягдчихсан байсан. 2023 оны төсөвт бид Драмын театрын дотор засал, Дуурийн театрын гадна засал, Чойжин ламын сүм музей болон Үндэсний төв номын сан, Богд хааны музейн сэргээн засвар, хүчитгэлийг хийлгэх хэмжээнд төсөв санхүүгийн шийдвэр гаргаж байсан тохиолдол байхгүй. Энэ болгон яамтай, бодлоготой болсны үр дүн.

-Эскиз зураг бодит болохын тулд цаашаа ямар процесс явагдах вэ?

-Эхлээд эскиз нь гарлаа. Хэрэв цаашаа хийгдээд явна гэвэл зураг төслийнх нь мөнгө төсөвт тавигдана. Үүний дараа зураг төсөлтэйгөө холбогдоод барилгын төсөв тодорхой болно. Тэрийг нь Барилгын хөгжлийн төв батлаад, дараа нь баригдах хөрөнгө мөнгө нь улсын төсөвт тавигдаад явна. Өнөөдөр эдгээр процессуудын аль, аль нь ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр улсын төсөв бол хууль. Энэ хуулиар ийм бүтээн байгуулалт хэрэгжүүлнэ гэсэн тохиолдолд бодит болж хэрэгжинэ. Одоогийн байдлаар зөвхөн эскизнийхээ түвшинд яваа, зураг төсөл нь хийгдээгүй. Тиймээс бид иргэдийн санал бодлыг харгалзаж үзнэ. Гэхдээ аливаа ажлыг цөөхөн хэдэн хүний ашиг сонирхол дээр суурилж гацаадаг байж болохгүй. Бид ирээдүй хойч үедээ соёлынхоо өвийг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх, ЮНЕСКО-д нэгдэн орсон конвенциудаар хүн төрөлхтний түүхэнд хадгалж явах үүрэгтэй.

-Чойжин ламын сүм музейн халаалт, дулааныг нь шийдэх ямар ч боломжгүй юу?

-Энд ажиллаж байгаа манай ажилтан албан хаагчид -30 хэмээс +30 градуст зохицож ажиллаж ирсэн. Үзмэр тайлбарлагчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа цаг агаарын шилжилтийн өөрчлөлт үзмэрүүдэд нөлөөлж байгаа. Халж, хөрөөд эсвэл нороод байх болгонд тухайн үзмэрийн өөрийнх нь унаган төрхөд эрсдэл үүснэ. Дээрээс нь Чойжин ламын музей маань цэвдэгтэй газарт баригдсан модон байшин. Анхных нь хэлбэрээр байлгах шаардлагатай учраас орчин цагийн халаалтын технологиор шийдвэл соёлын өвдөө халтай. Япон, Хятад, Солонгост байдаг сүм хийдүүд яг адилхан нөхцөлд байдаг. Гэхдээ үзмэрүүдээ лабораторидоо сэргээн засварлах, шаардлагатай бол сан хөмрөгт хадгалах сав нь байдгаараа манайхаас ялгаатай.

-Чойжин ламын сүм музейд барилга бариад дотор нь түрээсийн үйлчилгээнүүд оруулах нь гэсэн яриа байсан?

-Тийм зүйл огт байхгүй. Уртаашаа 12 метр, өндөр нь зургаан метрийн хэмжээтэй газарт барилгын эскиз хийгдсэн. Ингэхдээ ногоон байгууламжийг устгахгүй. Сүм музейн урд хэсэгт зогсоол байгаа шүү дээ. Зогсоолоо багасгаад газрын гүн рүү оруулна. Зогсоолынхоо тэр хэсгийг ногоон байгууламжтай дээвэр болгоод, доод талд нь байгууламжаа бий болгох юм. Тэнд өөр төрлийн үйл ажиллагаа явахгүй. Нэгдүгээрт, сан хөмрөг болно. Хоёрдугаарт, тэнд лаборатори байрлана. Лабораторидоо сүм музейдээ байгаа соёлын өвүүдийг сэргээн засварлана гэсэн үг. Ингэж сэргээн засварлахгүй бол жил ирэх тусам соёлын өвүүд улам муудаж өгөрших аюултай. Үүнээс гадна тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан тодорхой хэмжээний орон зай бий болно.

Мөн гадны жуулчид төдийгүй дотоодын иргэдийг ая тухтай байлгах боловсон, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төв байна. Музей гэдэг бол өнөөдрийн нөхцөлд иргэдийн оролцоон дээр суурилсан төв байдаг болсон. Хэдэн үзмэр тавьчихаад алсаас хардаг байхаа больчихсон. Илүү арга хэмжээ, боловсролын хөтөлбөртэй төвүүд байдаг болсон.

-Ингэхэд тэр эскиз зургаа яаж шалгаруулсан юм бэ?

-Тендерийн хуулийн хүрээнд зарлагдаад хийгдсэн ажил. Тодорхой деталь нь тухайн шалгарсан байгууллагын хүрээнд хийгдсэн. Харин бодлогын шийдвэрийг Соёлын яам бөгөөд сайдын түвшинд дэмжиж, судалгаа шинжилгээ эскизийг нь авч үзье гэсэн ажил юм.

-“Тамгагүй төр” жүжиг тайзнаа олон удаа тавигдсан. Соёлын яамнаас энэ жүжгийг санхүүжүүлж, хамаг төсвийн хөрөнгийг урсгалаа гэх хэл ам гараад байсан. Энэ үнэн үү?

-Манай яамны зүгээс энэ жүжигт ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Харин ч энэ хүмүүс монгол түүх, соёлыг дэлхийн тайзан дээр гаргахад маш идэвхтэй ажиллаж байгаа. Бодлогын түвшинд дэмжсэн. Бид олон улсад өөрсдийгөө сурталчилна, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлнэ, дэлхийд гарна гээд байдаг. Энэ бүхэн соёлоор дамжиж гардаг. Тийм учраас би тоглолтоо хийх гээд байгаа театрт нь очиж, уулзалтыг нь хийж, анхны танилцуулгыг нь хийж өгсөн нь үнэн. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд хийж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Төр бол бодлогын дэмжлэг үзүүлж, харин хувийн хэвшил бүх санхүүжилтээ гаргаад явж байгаа ажил. Тэр хүмүүс театраа өөрсдөө санхүүжүүлээд түрээсэлж байна. Дахиад энд бэлтгэлээ хийхдээ театртаа түрээс төлж байгаа.

-Саяхан танай салбартай холбоотой бас нэг асуудал нийгмийн анхаарлыг татсан нь дуурийн дуучдын цалин хөлсний асуудал байсан. Үнэхээр дуучид бөөн бөөнөөрөө ажлаасаа гарч, харийн оронд хар ажил хийх болсон юм уу. Салбарын яам энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн соёлын салбар бодлогоос гадуур 20 жил явсан. Үүнээс болж энэ салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудал үнэхээр орхигдсон нь үнэн. Соёлын яам байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа богино хугацаанд харин ч хууль эрх зүйн орчноо бүрэн шийдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар бас ч гэж 20 орчим хувийн цалингийн нэмэгдэл ирсэн. Энэ нь орон нутгийн болоод төсвийн байгууллагуудын хувьд бусад салбараасаа 20-40 хувь бага байгаа. Салбар яамны зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлс жигд байх ёстой гэдэг байр суурин дээрээ байгаа. Дан ганц төсвийн санхүүжилтээр цалинжихаас гадна бусад орлогоор санхүүжих боломжийг нээж өгч байгаа. Манай мэргэжлийн урлагийн байгууллагууд төсвөөс авсан суурь зардал дээрээ суурилан аливаа нэгэн уран бүтээл туурвиад үүнээсээ олсон орлогоо буцаад захиран зарцуулах эрх нь бүрэн нээлттэй байгаа.

Нэг ёсондоо уран бүтээл хэр сайн байна, төдий чинээ орлого олох боломжтой. Нөгөө талдаа хувийн уран бүтээлчид ашигтай ажиллаж болоод байгаатай адил манай уран бүтээлчдэд тэр боломж бий. Үндсэндээ бид бүтээлч үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих ёстой. Ингэснээр орлогын систем илүү тогтвортой болно. Тэр утгаараа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг өргөн бариад байгаа.