Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ DNN.mn

100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТЦА-аас “Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд явганаар, унадаг дугуйтай гэрийнхээ ойр орчмоор харгалзах хүнгүйгээр явах нь их байна. Энэ нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон байна. Үүний таван хүүхэд нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан. Мөн 810 хүүхэд гэмтсэний 34 нь унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан аж.

Энэ оны эхний дөрвөн сард долоон хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан бол 196 хүүхэд гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл байна.

Иймд цагдаагийн байгууллагаас “Урьтаж ухаар” нөлөөллийн аяныг зохион байгуулахаар ажиллаж байгаа ба энэ хүрээнд маш олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Улсын хэмжээнд дөрвөн бүсчлэлд “Хандлагаа өөрчилье” гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бүх жолооны сургуулиудад зөвлөгөөг хийж байна. Мөн “Замын хөдөлгөөний цагаан толгой” бага насны хүүхдэд зөв дадал суулгах, эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэг чиглэлээр тэмцээнийг зохион байгуулаад явж байна” гэлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Хос хэл байж болдог болохоос хос үсэг байж болдоггүй DNN.mn


Энэ үгийг Эрдмийн Их сургуулийн захирал, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Шинжлэх Ухааны доктор (ScD) профессор Ч.Зэгиймаа хэлсэн юм. Хос хэлээр ярьж болдог болохоос хос үсгээр нэг үгийг хоёр янзаар бичдэг явдал байж болохгүй. Аав абу гэж хоёр янзаар бичдэг улс байдаггүй юм аа. Хуучин бичгийг эрдэмтэн судлаачид нь аваад явдаг юм байгаа биз.

Ард түмний дунд ингэж хавтгайруулан заадгаа болих хэрэгтэй гэсэн юм. Энэ нь хүүхдүүдийн анхаарлыг хоёрдуулдаг гэсэн. Саяны Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл дээр унасан хүүхдүүдийн тоо үүнийг батлах мэт. Ингээд хос бичгээс үүдэн хэлэхэд нэг юм та бүхэнд ажиглагддаг уу.Монголчууд бидэнд дандаа онц чухал биш юм чухал мэтээр хэлэлцэгддэг, бүүр түүнийг тун чухал зүйл гэж ойлгуулах гэж оролддог гэдгийг. Хүмүүс ч энэ л их чухал юм байна гээд итгэчихдэг. Үүний жишээ уйгаржин бичиг байна. Түүнийг сурахгүй юм бол монгол хүн устах юм шиг, үүнийг сурвал хөгжлийн манлайд хүрэх юм шиг сурталчилдаг. Бүүр тусгаар тогтнолын баталгаа гэцгээдэг. Яг жинхэнэдээ энэ худал үг. Баталгаа нь бидний өмнөд монгол ахан дүүс маань байна. Тэд уйгаржин бичигтэй ч тусгаар тогтнолоо хадгалаад байдаг бил үү. Тэгэхлээр энэ онц чухал зүйл ч биш байдаг л нэг бидэнд орхигдсон бичиг үсэг орчин үед техник технологийн эрин үед нэг их таарч тохироод ч байдаггүй. Бидэнд үсгээ солих зайлшгүй шаардлага ч байхгүй, заавал солино гэвэл латин нь дээр гэж үздэг олон хүн байдаг. Уйгаржин бичгийг нойр хоолгүй нүдэж байхаар үелэх системийн ганц томьёо цээжилж байвал төгсөх хүүхдэд уул нь хамаагүй дээр л дээ. Яг үүн шиг биднийг хэн нэгэн нь дандаа хэрэг багатай дэмий сул назгай байдал руу шахаж оруулах гэж оролддог нь анзаарагддаг. Хотын утаа цахилгаанаар л давын өмнө арилна, тэгвэл зөвхөн тэр цахилгааныг нь л хийхгүй тойрч давхицгаадаг гэх мэт олон зүйл харагддаг.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжиг УДЭТ-т дахин тоглогдоно DNN.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг Их Британи улсын Лондон хотын “West End” театрын тайзнаа “Монгол хаан” буюу “Mongol Khan” нэрээр энэ оны 11 сараас эхлэн тоглогдох гэж буй билээ.

Тэгвэл олон улсад толиглуулагдах гэж буй Монголын аугаа яруу найрагчийн жүжгийн бэлтгэл ажил болгохын хажуугаар Английн найруулагч, инженерүүдэд жүжгээ үзүүлэх зорилгоор энэ сарын 23-25-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа ахин нэг удаа үзэгчдийн хүртээл болох нь.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1366, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад 17 574 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ DNN.mn

2022 оны байдлаар манай улсад 17574 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4553 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Манай улсын 941.5 мянган өрхийн:

  • 85925 (9.1%) нь 6-гаас дээш ам бүлтэй;
  • 34061 (3.6%) нь 7-гоос дээш ам бүлтэй;
  • 15810 (1.7%) нь 8-аас дээш ам бүлтэй;
  • 7574 (0.8%) нь 9-өөс дээш ам бүлтэй;
  • 7974 (0.8%) нь 10-аас дээш ам бүлтэй өрх байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГЕГ: Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох барааны жагсаалт DNN.mn

Монгол Улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалт.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Золбоо: Э.Макроны айлчлалаар ураны салбар дахь гацаа шийдлээ олно гэсэн хүлээлт бий DNN.mn

Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх долоо хоногт манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Үүнтэй холбоотой ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-Ойрын жилүүдэд Монгол Франц хоёр улс төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макронын айлчлын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Түүний айлчлалын тов саяхнаас л тодорхой боллоо. 2011 онд Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл гуайн Францад хийсэн айлчлалаас хойшхи дээд хэмжээний айлчлал гэдэг утгаараа хоёр орны харилцаанд чухал үйл явдал болно. Ирэх 2025 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны

60 жилийн ой тохионо. Эзэнт гүрний үеэс харилцаж байсан гэдэг манай хоёр улсын дипломат харилцааны “нэгэн жаран”-ы түүхэнд болох хамгийн өндөр хэмжээний айлчлал болон бичигдэх байх. Монголын гадаад бодлого амжилттай хэрэгжсээр байгаагийн нэг илрэл нь энэхүү айлчлал гэж болно. Манай хүрээлэнд Монгол-Францын харилцааны түүхийг тусгайлан судалдаг ахмад эрдэмтэд байдаг. Шинэ залуу үеийн судлаачид ч төрөн гарч байна. Дэлхийн Монгол судлалын түүхэнд франц эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг багагүй бий. Нөгөө талаасаа Монгол дахь Франц судлал ч тодорхой хэмжээнд хөгжиж, франц хэлтэй судлаачид өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг болсон. Хамгийн энгийн жишээ гэхэд Францаас манайд ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлнө. Олон жилийн өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу шууд нислэгтэй болоод авчих хэрэгтэй байна.

-Ер нь манай хоёр улсын худалдаа эдийн засаг, улс төрийн харилцаа ямар түвшинд явж ирсэн бэ?

-Албан ёсоор нэр нь заагдаагүй ч Европын холбооны голлох улс гэдэг утгаараа манай “гуравдагч” хөршийн нэг. Худалдаа, хөрөнгө оруулалтын дүн тооцоо нь харин бидний хүлээлтээс хол байсаар ирлээ. Биднээс шалтгаалаад тэдний эрх, ашиг сонирхлыг бодитойгоор бий болгож чадахгүй байна. Улс төрийн харилцааны хувьд гологдохгүй ч энэхүү харилцаагаа эдийн засагжуулах талаар анхаарах зайлшгүй шаардлага байсаар л байна. Соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа сайн, Монголд хандивлагчдын дунд францчуудын эзлэх хувь чамлахааргүй.

Энгийн үүргэвчтэй аялагч биш өндөр зэрэглэлийн франц жуулчид манайд ирэх нь л цаагуураа маш том хөрөнгө оруулалт. Харамсалтай нь нислэгийн тийзний өндөр үнэ, дэд бүтцийн хөгжил гээд биднээс шалтгаалах маш олон асуудлаас болоод хангалттай түвшинд хүргэж чадахгүй байна.

-Ингэхэд Э.Макроны айлчлалын хүрээнд талууд ямар, ямар асуудал шийдэх бол. Одоо яригдаж байгаагаар атомын цахилгаан станц, уран ашиглалт зэрэг хөрөнгө оруулалтын төслүүд хөдөлнө гэсэн хүлээлт бий?

-Зөвхөн дээд хэмжээний айлчлалын үеэр хэрэгждэг олон чухал ажил шийдлээ хүлээж байгаа даа. Франц бол Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын сонгодог төлөөллийн нэг. Олон салбар яригддаг боловч таны асууж байгаа уран олборлолт, цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц хамгийн голлох сэдэв байсаар ирлээ. Францын талаас сонирхлоо ойлгомжтойгоор илэрхийлдэг. Гэвч манайхны бодлогын тогтворгүй байдал “чөдөр, тушаа” болсоор байна. Хүлээлт аль аль талдаа байгаа, зарим нэг гацааг арилгахад иймэрхүү өндөр түвшний айлчлал, яриа хөөрөө их үүрэг гүйцэтгэнэ.

-Франц бол манай гуравдагч хөрш орон. Яавал хоёр улсын харилцааг шинэ шатанд өргөжүүлж, хөгжүүлэх вэ?

-Харилцааны түүх хөгжлийн нэг шатандаа ахиж л байгаа. Бид гадны хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоход анхаарахгүй бол зөвхөн Франц гэлтгүй бүгд л бидэнд эргэлзэж, холуур тойрч байна. Украины дайнаас үүссэн дэлхийн улс төрийн нөхцөл байдал бидэнд шууд болон дам хэлбэрээр нөлөөлсөөр байна. Гадаад харилцаа, бодлогын чиглэлээр Монгол Улсын баримталж байгаа байр суурь алдаа мадаг багатай байгааг өндөр хэмжээний олон тооны айлчлал харуулж байна. Энэ байр сууринаасаа буцаж, няцаад байхгүй, яаж ийгээд л идэвхтэй байдлаа хадгалаад баймаар байна даа. Өнөөдөр дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт Францтай өрсөлдөх улс орон ховор. Тиймээс бид тэднээс суралцах, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Одоогоос 100 жилийн өмнө Засгийн газрын дэмжлэгээр цөөн ч гэсэн монгол хүүхэд залуусаа Францад илгээж, тэд маань эх орондоо эргэн ирж соёлын үрийг тарьж байсантай адил өнөөгийн бид ч хичээвэл оройтоогүй л санагддаг юм.

-Монгол Улс дахь Францын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь ураны салбар байдаг. Сүүлийн үед хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга байгууламж зэрэг бусад салбарт хамтран ажиллах саналууд хэр зэрэг байдаг юм бол?

-Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Гадаад харилцааны яам, бизнесийн хүрээнийхэн илүү нарийн мэдээлэлтэй байгаа болов уу. Бага хэмжээгээр хийгддэг жижиг сажиг худалдаагаар бүхнийг дүгнэж болохгүй. Тэдний эрх ашгийг хэрхэн бий болгож чадах вэ гэдэгт л анхаарлаа хандуулбал хариулт нь тодорхой болно. Зөвхөн уул уурхай гэлтгүйгээр эдийн засгаа солонгоруулах ялангуяа хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хамтрах боломж бидэнд зөндөө бий. Дайны нөхцөл байдлаас шалтгаалаад шинжлэх ухаан, эрдэм судлалын чиглэлд зарцуулах мөнгө хомс байна гэж европчууд ярьдаг болсон байна билээ. Гэхдээ энэ муухай дайн нэг өдөр дуусна, бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Монгол Францын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд зузаарч байна. Монгол залуус легионерын алба хаадаг болсон.

-Сүүлийн үед манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал ойр ойрхон давтамжтай болж байна. Э.Макроны хувьд Орос Украины дайныг зогсоох тал дээр нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлж ирсэн. Тэр утгаараа саяхан манай урд хөршид айлчлахдаа Хятадын удирдагчийг ятгасан боловч бүтэлтэй болоогүй талаар дэлхийн томоохон агентлагууд мэдээлсэн. Энэ цаг үед Э.Макрон манай улсад айлчлах гэж байгаа нь олон улсын анхааралд зүй ёсоор багтаж буй. Ялангуяа манай хоёр хөршийн хувьд хэрхэн ажиглаж байгаа бол?

-Өнөөгийн гадаад харилцааны чиглэлээр олж байгаа манайхны амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн дуу хоолой, байр сууриа ойлгуулах талаар зөв бодлого барьж байгаагийн илрэл гэж боддог. Хоёр хөршийн хувьд манай улсын дотоод хэрэг, гадаад харилцааны асуудалд хүндэтгэлтэй хандах биз. Энэ айлчлалын талаарх судлаачдынх нь байр суурийг одоогоор олж үзээгүй л байна. Ямартай ч төр засгийн аль ч түвшинд дайныг дэмжээгүй, энхийг эрхэмлэж байгааг улс орнууд ойлгож хүлээн авдаг гэдэгт итгэдэг. Гадаад харилцааны ямар ч асуудал нэг амьсгаагаар шийдэгдэх нь ховор шүү дээ. Харилцан ойлголцлын хамгийн чухал хэлбэр бол айлчлал. Бие биетэйгээ ярилцаж байж л илүү ойлголцоно. Нэг яриад шийдэгддэг асуудал гэж тэр бүр байхгүй. Дипломат арга ухаан, туршлага гэдэг зүйл хамгийн чухал чадвар болоод байна. Манай хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжсон гээд харилцаа, хамтын ажиллагаа хэвийн сайн гэсэн тодотголтой байгаа нь яалт ч үгүй амжилт шүү.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 19 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 оноо авсан байна DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 30,879 шалгуулагч хэл бичгийн шалгалтад хамрагдсан байна. Эдгээр шалгуулагчаас

  • 26,017 сурагч тэнцсэн
  • 4,862 сурагч тэнцээгүй

Өөрөөр хэлбэл, хэл бичгийн шалгалтын 400 онооны босгыг 26,017 сурагч давж, тэнцсэнийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.

Тэрбээр “2013 оноос их, дээд сургуульд элсэх шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авч эхэлсэн. Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож ирсэн.

Монгол хэл бичгийн шалгалтдаа 400 ба түүнээс дээш оноо авснаар дотоодын их, дээд сургуулиудад элсэх эрх нь нээгддэг онцлогтой.

Шалгалтын гол зорилго нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, хүртээмжийг сайжруулахад оршино. Монгол хэл бичгийн шалгалтыг

  • Зөв бичих чадвар
  • Монгол бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулах чадварыг шалгах агуулгын хүрээнд авсан.

Шалгуулагчид сэдвийнхээ хүрээнд 250-300 үгтэй эсээ найруулан бичиж, бүтээлч байдлаар шалгалт өгдөг онцлогтой. Шалгалтын материалыг нийслэлд төвлөрүүлж, мэргэжлийн багш нар гар аргаар нэг бүрчлэн дүгнэж, оноо өгдөг. Энэ жилийн хэл бичгийн шалгалт нь A, Б хувилбартай нийт 50 оноотой байсан.

Улсын хэмжээнд 50 оноогоо бүтэн авсан 36 шалгуулагч байгаа” гэдгийг хэллээ.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн өгч ирсэн мэдээллийг танилцуулъя. Энэ жилийн хувьд нийт 50 онооноос улсын дундаж 35 оноотой гарчээ. Гүйцэтгэлийн хувиар нь тооцож үзвэл, 70 хувьтай гарсан. 2022 онд шалгалт авахад улсын дундаж нь 63 хувьтай байсан. Сүүлийн жилүүдэд хэл бичгийн шалгалтын үзүүлэлт тогтмол өссөнийг тэрбээр нэмж хэллээ.

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг дараах хүснэгтээс харах боломжтой.

Хүснэгт. Дүүрэг тус бүрийн мэдээлэл

Дүүрэг Шалгуулагчдын тоо 400 онооноос доош 400 онооноос дээш 800 оноо авсан шалгуулагчдын тоо
Багануур 326 37 289 0
Багахангай 26 3 23 0
Баянгол 2,336 209 2,127 1
Баянзүрх 3,791 484 3,307 6
Налайх 269 43 226 1
Сонгинохайрхан 2,078 378 1,700 1
Сүхбаатар 2,398 273 2,125 2
Хан-Уул 1,629 251 1,378 4
Чингэлтэй 1,328 141 1,187 4
БҮТөв 891 279 612 0
Дээрх хүснэгтээс харвал Баянзүрх дүүргээс хамгийн олон шалгуулагч буюу зургаан сурагч 800 оноо авчээ. Нийслэлээс оролцсон 19 шалгуулагч хэл бичгийн шалгалтад 800 оноо авсныг БҮТ-өөс мэдээлэв.
Categories
гадаад мэдээ

Ангараг гараг дээр гол урсаж байжээ DNN.mn

Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох ул мөр байх магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ нийтлэв. Энэхүү фото зураг эрдэмтдийг Улаан нүдэн гараг дээр эрт үед ус хэрхэн урсаж байсныг эргэцүүлэн бодоход хүргэж байна. Ийм гол ус байсан ул мөрийг судалж ойлгох нь эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ.

“Perseverance” өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй ус байсан тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж. Ангараг дээрх “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжийн гол зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх явдал юм. Түүнчлэн уг гарагын геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтөний уг гаргийг эзэмших замыг нээхийн зэрэгцээ Ангарагийн чулуулаг, сул хөрсийг /реголит/ цуглуулж хадгалах анхны хөтөлбөр юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Сүүний урамшуулалд 1.3 тэрбум төгрөг олгожээ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар тариалан эрхлэгч, малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид дараах урамшууллыг олгожээ.

  • ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/191 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас хоёрдугаар сард зах зээлд борлуулагдсан 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлсэн 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 754,257,306.50 төгрөгийн урамшууллыг олгосон.
  • ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.21-ний өдрийн А/194 тоот тушаалын дагуу 2023 оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 03 дугаар сард зах зээлд борлуулагдсан 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлсэн 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд олгох 1,351,127,242.56 төгрөгийн урамшууллыг олгосон.
  • ХХААХҮ-ийн Сайдын 2023.04.24-ний өдрийн А/196 тоот тушаалын дагуу 2023 оны 3 дугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгосон.
  • Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар олгосон 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан гурилын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд гурилын нөөц бүрдүүлэх зориулалтаар олгосон 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн хүүгийн Засгийн газар хариуцан төлөх 2023 оны 05 дугаар сарын хүүгийн төлбөрийг төлсөн байна.