Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар аймагт дахин түймэр гарчээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 08-нд гарсан хээрийн түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Үнсний хонхор гэдэг газар, Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Тарган-Ухаа” гэдэг газруудад гарсан хоёр түймрийг бүрэн унтраасан.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хөх нуурын 8 хашаатын хоолой”, Гурванзагал сумын Рашаант багийн “Хужирт” гэх газруудад гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан.

Гэсэн хэдий ч өнөөдрийн 14:55 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Далай булаг”, 16:43 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Эрээн дэс” гэх газруудад дахин түймэр гарсан дуудлага ирсэн тул түймрийг унтраахаар алба хаагчид голомт руу хөдөлгөөн үйлдээд байна.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, тэр дундаа зүүн аймгуудад хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж, алба хаагчид түймрээс түймрийн дуудлагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түймэр гарах шалтгаан нөхцөл нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа,

-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Матаачид манддаг цаг ирдэг л юм байна DNN.mn

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль санал авах хэлэлцүүлэг дээрээ явж байна. Энэ хавар батлагдах нь нэн тодорхой боллоо. “Шүгэл үлээгч” гэж яг хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолт дээр бол судлаачдын зүгээс “Үйл явдалд оролцсон гэрч байна” гэсэн томъёолол хэлсэн. Энэ нь авлига өөрийгөө барьж өгнө гэсэн утгаар биш. Жишээ нь Г.Доржзовод шиг “60 тэрбумын схем”-ийг хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн гэдэг шиг. Авлига авч өгөлцсөн тухайд бол Г.Доржзоводыг оролцуулахгүй, өөр шугамаар явсан зүйл шүү дээ. Гэхдээ Г.Доржзовод бол бодит гэрч. Яагаад гэвэл түүнд схемийг компьютер дээр зурж, самбар дээр танилцуулж байгаа бичлэг бий. Үүнийгээ л Г.Доржзовод нийгэмд зарласан. Түүнийг нь судлаачид жинхэнэ утгаараа “Шүгэл үлээсэн” гэж үздэг юм байна. Нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөө тэднийг зарласан, өөрийгөө эрсдэлд оруулсан гэж.

Нөгөө талаасаа бодит гэрч биш, үйл явдалд оролцоогүй, дунд нь зогсож байгаагүй, тэгсэн хэрнээ хэн нэгний өгсөн баримтаар, яриагаар, баталгаагаар, сурагаар шуугиан тарьж, олны анхаарлыг татаж шүгэл үлээхийг хууль эрх зүйн чадамжгүй, жинхэнэ “Шүгэл үлээгч” гэж үзэхэд эргэлзээтэй гэж тодорхойлох бололтой. Ингэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид хэрхэн эрх зүйн чадамжтай “Шүгэл үлээгч” болох тухайд сайн бодох асуудал. Хуулийн талаарх ерөнхий ойлголт ийм байна.

Ер нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа, философи, мөн чанар нь яг юу юм бэ. Тогтож бодох ёстой чухал сэдэв. Эцсийн үр дүн, муу үр дагавар нь юу юм. Цаг хугацааны уртад тус хууль гуйвах уу. Хуулиа дагасан биш, хуулиа давсан дүрэм журам гарч завхрах вий. Туйлшрал, хэнээрхэл, хэлмэгдүүлэлт, өшөө авалт… үгүй ээ ер нь юунд ч хүргэж мэдэх талаар судлаачид бичих, сэрэмжүүлэх боллоо.

Зарим судлаачдын үзэж байгаагаар бол “Шүгэл үлээгч” гэдэг хуучин нийгмийн матаасчид гэж тодорхойлж байна. Соц нийгмийн үед хоёр хүн тутмын нэг нь мэдээлэгч байсан гэх систем рүү орж байна гэж үзэх хуульчид, түүхчид байна. Бүр матсаных нь төлөө төлбөр төлдөг, урамшуулдаг схемийг энэ хуулиараа бий болгоно гэж байна. Шүгэл үлээгчийн хуулийн зүйл заалт нь тун чиг амаргүй. Матаасаар шууд 90 хоног шоронд суулгах боломжтой. Эхлээд 30 хоног баривчилна. Үргэлжлүүлээд 30 хоногоор хоёр удаа сунгаж болно. Шоронд 90 хонох байтугай 14 хоноод л ихэнх хүн нугардаг. Сэтгэл санааны хохирол амсаж “Энэ төмөр хаалганы цаана гарч, наранд алхаж л байвал бусад нь дүүрч” хэмээн ханддаг. Үүний төлөө юу гэж хэлж, яаж ч гүтгэж, зохиож, хэнийг ч золиослодог нь үнэндээ хүн төрлөхтний түүх юм. Тэр бүү хэл Монголын 1937 оны түүх юм. Ийнхүү 90 хоногийн дараа махны машин санасандаа хүрдэг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд… 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө 110 хүний нэрс Дотоод явдлын яаманд ирж, шөнө дундаас баривчилгаа эхэлсэн байдаг. Баривчилсан бүгдэд хатууг үзүүлсэн. Их удалгүй, 10 ч хонолгүй баривчлагдсан иргэдийн зүгээс тэр тэрийг би эсэргүү бүлэгт, Японы тагнуулаар элсүүлсэн хэмээн мэдүүлж эхэлжээ. Энэ бол үнэндээ матаас байв. Шоронгоос ч, гудамжнаас ч… ерөөсөө л бие биенээ матаж эхэлсэн. Матаас нь хоромхон зуурт гүтгэлэг болж хувирсан. Эхний өргөн баривчилгаа болох 110 хүний дийлэнх нь тус бүрдээ таван хүнийг матаж, гүтгэж баривчлуулсан. Баригдсан хүмүүс тус бүрдээ дахиад тав, арваар нь хүмүүс матсан, гүтгэсэн. Тэдгээр баригдсан бүгд нь бас матсан. Ингээд матаас нь геометрийн прогрессоор өсч, жил хагасын дотор 22 мянган монгол иргэн биесээ матаж, хэлмэгдүүлж, буудан хороогдсон юм. Тэр үед Монголын хүн ам нэг саяд ч хүрээгүй байсан гэж бодохоор аймшигтай их тоо. Ийм л өчигдрийн түүх бидэнд байна. Матаас гэдэг эцэстээ ямар аймаар завхрал авчирдгийн бодит баримт олон. Сүүлдээ эхнэрийг нь булааж суухын тулд аймгийн Дотоод хамгаалахын хэлтсийн дарга нөхөр, нөхрийг нь матаж шоронд суулгаад

байна

санасандаа хүрч байсныг хэнтийчүүд мэднэ. 1940 оны хүн амын тооллогоор Хэнтийн Дадал сумын буриад зон олон хэлмэгдэл, матаасын золиосонд бүрэн сөхөрч, тэр суманд эрэгтэй хүйстнийг тоолоход найман настай эрэгтэй хүүхдээс 80 настай өвгөнийг оруулаад таван эр хүйстэн амьд үлдсэн, бусад бүх эрэгтэйчүүд дууссан байлаа.

Монголын түүхэнд матаас гэдэг юмыг албан ёсжуулбал, төрийн механизм болговол, бүр хуульчилбал ямар аймшигт хүрдгийн жишээ энэ. Соц нийгэм ч ялгаагүй, хамт байнга явдаг байсан, хамгийн сайн найз нь цаг үргэлж түүний алхсан гишгэсэн бүрийг мэдээлж, матаж байсныг ерэн оны дараа аймгийнхаа прокурорын газрын архиваас олж үзээд ямар их гуртарснаа цэргийн дэд хурандаа Цагаач гэж хүн ноднин надад ярьж билээ. Хурандаа цол авч, анги салбар захирах хэмжээнд хүртлээ төрдөө зүтгэсэн ч, яагаад ч юм болохгүй шүүх, цагдаагаар явсаар эцэстээ дэд хурандаа цолтой буусан тэр буурал бол матаасчдын золиос юм. Матах гэдэг нь монголчуудыг ийм л болгодог, монголчууд өөрсдийгөө ийм юманд хүргэдэг, өчүүхэн амьтад болдог гэдгээ үргэлж санаж явах ёстой. Бид бахархах түүхтэй боловч бас болгоомжлох зан чанартай ард түмэн гэдгээ санаж явцгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр нам засгийн удирдагчдаас Х.Чойбалсан, Бумцэнд хоёр л амьд, шоронгүй үлдсэн. Бусад нь бүгд муугаа үзсэн, бусдынхаа мууг үзсэн. Тэдгээр хэдэн зуун төр засгийн удирдагчид, цэргийн томчууд дотроос бараг ганцаархнаа шахуу хэнийг ч маталгүй, мах цусаараа яргалалыг туулж, хамгийн сүүлд буудуулсан хүн бол Ерөнхий сайд Агданбуугийн Амар байв. Үүнийг Монголын бараг бүх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өнөөдөр А.Амар шиг нь хэд байх юм. Байгаа юм уу. Их эргэлзээтэй. Энэ бүх матаас, хэлмэгдүүлэлтийн

эцэст монголчуудын оюун санаанд юу үлдсэн гэхээр хэн нэгнийг далдуур матаж, мууг нь үзэж, гүтгэж байгаа хүнд яс махнаасаа дургүй болсон явдал юм. Энэ нь магадгүй бүр монголчуудын өв уламжлал, соёл болсон. Өнөөдөр удам судар нь тодорхой, гэр бүлийн сайн хүмүүжилтэй залуус дотор “Байхгүй нэгнийхээ талаар энд ярихгүй шүү” гээд нөхдийнхөө дэргэдээс босоод явдаг залуус байна. Хэн нэг найз нь, хэн нэгний талаар сөрөг юм ярих гэвэл “Би сонсмооргүй байна” гээд шулуухан холдох бүсгүй байна. Энэ бол монголчуудын уламжлалт ёс суртахуун, зан заншил, өв соёлын үргэлжлэл юм.

Тэгвэл өнөөдрийн монголчуудын ийм л өв уламжлал, соёл, мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлийн эсрэг наад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа чинь сөрөн зогсож байна. Энэ хууль дан ганц төр засгийн үйл ажиллагаан дээр тогтож хэрэгжинэ, үүнээс халихгүй, давж гишгэхгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Бид түүхэндээ матах, гүтгэх, түүгээр хоол олж идэх, ашиг хонжоо хайхыг чадварлаг хийж ирсэн практиктай. Хөрс суурь нь сэргэхэд бэлэн байна. Бодит үнэн ийм болохоор хууль санаачлагчдаас асуумаар байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хийхдээ хэр судалсан бэ. Хожмын үр дагаврыг тултал тооцсон уу, олж харж чадсан уу, түүнээс сэрэмжлэх үзэл баримтлалыг нь наад хуульдаа хийсэн үү. Ер нь ямар эрдэмтэн судлаач, хуульчид наад хуулийн төсөл дээр чинь ажилласан юм бэ. Эргэж харах их зүйл энэ хуульд чинь байгаа юм биш үү. Энэ бүгдийг судалж, тооцохгүйгээр наад хууль чинь эцэстээ матаачдыг мандан бадраадаг, тэжээдэг хууль болчих вий. “Матаачид манддаг цаг ирдэг л юм байна” гэж зарим судлаачдын бичээд байгаа нь тийм ч оргүй сонсогдохгүй байгаа шүү…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрт илрүүлгээр сүрьеэгийн халдварын 214 тохиолдол илрүүлжээ DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ) БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт өнөөдөр ХӨСҮТ-д болжээ.

Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9,000 иргэнд эрт илрүүлгийг хийж 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтдаа аван эмчилгээг эхэлсэн.

Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна.

Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн төслийн үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцуулав.

зураг

ЭМ

Төсөл хамтран хэрэгжүүлэгч GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Холимог тогтолцоог 2012 оноос хойш тууштай явуулсан бол өдийд нийгэм, улстөрчдийн сэтгэлгээ, хандлага өөр болчих байлаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Өнөөдөр нийгэмд луйврын сонгууль, мөнгөний сонгууль гэх үг хэвшмэл болчихлоо. Тиймээс мөнгөний сонгууль, луйврын сонгууль явагддаггүй байх хаалтыг энэ хуульд яаж оруулж байна вэ?

-Хүн бүр тийм ч хэвшмэл ойлголттой биш байх. Сонгууль бүрийн дараа аль ч улсад ийм маргаан гардаг. Энэ бол ганц нэгхэн хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж гардаг зүйл. Хамгийн гол суурь нь сонгууль яаж болж байна гэхээсээ илүү сонгуулийн дараа төр засаг яаж бүрдэж байна гэдэг нь их чухал байгаа юм. Мэдээж үүнд Сонгуулийн хууль чухал нөлөөтэй. Том суурь нь юунд байна гэхээр ардчилсан сонгууль хийж эхэлснээс хойших 30 гаруй жилийн түүхээс харахад тогтолцоонд асуудал байна. Сонгуулийг жижиг тойргоор хийж байгаа нь санал худалдаж авах, их хэмжээний хөрөнгө мөнгө зарахад хүргэж байна. Энэ нь асар их хөрөнгө мөнгө ил, далд шаарддаг тогтолцоо юм байна гэдэг асуудал олон жил яригдаж ирлээ.

Хоёрдугаарт, төрийн бодлогоо яаж гаргах вэ. Улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг яаж шийдэж байх вэ. Орон нутгийн асуудлаа яаж шийддэг байх вэ. Том газар нутагтай ч цөөн хүн амтай манайх шиг улс яавал бүхий л нутаг дэвсгэрийнхээ эрх ашгийг харгалзсан бодлого гаргадаг парламенттай болох вэ. Бүр цаад утгаараа улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой сэдэв рүү ордог. Энэ мэтээр олон талаас нь бодож, сонгуулийн тогтолцооны асуудал сонгууль бүрийн дараа хөндөгдөж ирсэн.

Гуравдугаарт, төрийн бодлого нэгдмэл байх тухай асуудал чухал суурь болж яригддаг. Жижиг тойрог руу гишүүд байгаа жаахан хязгаарлагдмал нөөцөө тал тал тийшээ тараасаар байтал олон том асуудал шийдэгдэхгүй явж ирсэн.

Тэр нь ужгирч эдийн засгийн хөгжлийн том асуудлууд, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлуудаа шийдэж чадахгүй явж ирлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ нь ч бодитой байдаг нь харагдаж байна. Эдгээр олон зүйлээс шалтгаалж, мөн сонгууль бүрийн дараа, сонгуулийн дүн тавьдаг дөрвөн жилийн дараа хөндөгддөг асуудлуудын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал.

Энэ бүхнээс гадна Үндсэн хуулийн Цэцээс гарсан шийдвэр, үндэслэл зэргийг харгалзаж үзээд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэсэн ойлголцолд улс төрийн намууд хүрсэн. Мөн нийгэм ч алхам алхмаар ойлгож эхэлж байх шиг байна. Энэ суурь дээр сонгуулийн хуулийг боловсруулсан.

Зардалтай холбоотой асуудлыг яривал нэгдүгээрт, жижиг тойрог дээр намын мөрийн хөтөлбөр, том зорилтууд гэхээсээ илүү тухайн орон нутгийн асуудлыг шийдэх үүднээс мөнгө зарж зөвхөн санал авахын төлөө явдаг асуудал ужгирч ирсэн.

Үүнийг халах нэг арга нь гишүүдийн нэг хэсэг нь улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэх, үлдсэн 50 хувь нь орон нутгийн асуудалдаа илүү анхаарч ажиллах боломжийг бүрдүүлдэг холимог тогтолцоог сонгосон. Зардал, мөнгөний нөлөөг багасгах нь яах аргагүй шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг байсан.

-Нийт гишүүний 50 хувь жагсаалтаар, үлдсэн 50 хувь нь тойргоос сонгогддог байх энэ харьцаа хэр зохистой вэ. Арай их биш үү?

-Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр УИХ-ын 76 гишүүний 38 нь жагсаалтаар, 38 нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр, Ардчилсан намын өргөн барьсан төсөлд 48:28 гэсэн заалт орж ирсэн. Бид урьд нь 28:48 шиг нийт гишүүдийн 1/3 нь жагсаалтаар, 2/3 тойргоос сонгогдох тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн.

50:50 санамсаргүй харьцаа биш, олон талын судалгаа хийж байж гарсан. Хөгжлийн том бодлогууд дээрээ хөрөнгө мөнгө, бодлого төвлөрүүлдэг хэсгийг нэмэгдүүлье гэсэн шаардлага байсаар ирсэн. Тиймээс миний хувийн байр суурь УИХ-ын нийт гишүүний 38-ыг жагсаалтаар, үлдсэн 38 гишүүнийг тойргоос сонгодог байх нь тохиромжтой гэж үздэг. Тал талын аргументууд гарч ирнэ, түүнийгээ хэлэлцэж байгаад шийднэ.

Намууд холимог тогтолцоогоор явуулахаар ойлголцсонд олзуурхаж байгаа. Хамгийн гол нь эргэж буцалтгүй энэ тогтолцоог хадгалвал хэрэгтэй гэж бодож байна. 2012 онд энэ тогтолцоог сонгож авахдаа тууштай явчихсан бол өдийд нийгмийн сэтгэлгээ ч, УИХ-ын гишүүдийн сэтгэлгээ, хандлага ч өөр болчихсон байсан гэж боддог. Харамсалтай нь 2016 оны сонгуулиас бараг хэдхэн хоногийн өмнө гэнэт буцаад жижиг тогтолцоо руугаа орчихсон.

Учир нь, нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэрнээ УИХ-д 80 орчим хувийн суудал авчихсан байгаа нь, иргэд сонгогчдын дунд эргэлзээ, бухимдал, тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болсон. Ялангуяа нэг нам хоёр удаагийн сонгуульд том ялалт авчихаар тийм хандлага ажиглагдаж байна. Энэ бол тогтолцоог харж үзэх нэг том шалтгаан.

Холимог эсвэл пропорциональ тогтолцооны нэг давуу тал нь сонгогч бүрийн санал ямар нэгэн байдлаар УИХ-д тусгалаа олдог. Сонгогч би төлөөлөгчөөрөө дамжуулж төрийн бодлогод оролцоод явах боломж бүрдлээ гэж боддог. Тэр нь асуудалд сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаар хандахаас илүү яаж сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх вэ гэдэг улс төрийн соёл, сэтгэлгээний төлөвшил рүү ойртуулдаг.

-Том агуулгаараа төрд итгэх итгэл ч тэр хэрээр нэмэгдэх нь байна шүү дээ?

-Тийм. Ерөөсөө л энэ. Бидний оруулсан хувилбараар нам жагсаалт гаргаж нэр дэвшигчдээ зарлана, иргэд бидний итгэлийг даах хүн байна уу, дааж ирсэн хүн байна уу гэдгийг харна. Жагсаалт дундаас нэг нэр дэвшигчийг сонгож болно. Эсвэл мөрийн хөтөлбөр нь таалагдсан намаа сонгож болно. Энэ саналуудыг нь нэгтгэж байгаад тухайн намд сонгогчдын хэдэн хувь санал өгсөн байна гэдгээр нь суудлын тоог хуваарилна. Урьд нь улс төрд тодорхой орон зайгүй, нийгэмд бага танигдсан нам, эвсэл гурван хувиас доош санал авлаа гэхэд тэр саналыг суудал авахуйц хэмжээний санал цуглуулсан намд тэнцүү хувааж өгнө. Тэгэхээр УИХ-ын суудал хуваарилахад нэг ч хүний санал гээгдэхгүй.

-Энэ хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн байсан уу?

-Сонгуульд оролцож байгаа тухайн намын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь заавал аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн зохицуулалт орж байгаа. Хэрвээ үүнээс бага байвал тухайн намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авахгүй.

Энд янз бүрийн байр суурь бий. Хүн амын 51, 52 хувь нь эмэгтэйчүүд байхад оролцоо нь бага байна. Иймд 50 хувь байх ёстой гэж үздэг нь ч бий. 30-аас доошгүй хувь гэдгээр хэд хүртэл ч байж болно гэдгийг заагаад байгаа юм. Тухайлбал , эмэгтэйчүүдийг намуудаас нэр дэвшүүлээд сонгогчдод сонголт өгөх нэг хэрэг. Нийгэм яаж хүлээж авах вэ гэдэг нь нэг өөр. Хэдийгээр сүүлийн сонгуулиудад нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүдийг дэвшүүлж ирсэн ч УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувийг харахаар бага байгаа юм. Шалтгаан нь Монголын нийгмийн сэтгэлгээ, зан заншил, бусад олон зүйлтэй холбоотой байх л даа. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх алхмыг хуулиар ч зориуд шахаж бий болгодог, иргэдэд ч зөв ойлгуулдаг, эмэгтэйчүүдээ ч бэлддэг энэ бүгдийг зэрэг явуулж байж цаашид алхам алхмаар ахиц гарна.

-Энэ хуулиар сонгуулийн зардал дунджаар хэд орчим болох вэ?

-Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоож өгдөг. Тэр тойрогт нэг нэр дэвшигч үүнээс дээш мөнгө зарж болохгүй гэсэн тооцоо гарна. Сонгуулийн зардлыг аль болох бага хэмжээнд тогтоож мөнгөний сонгууль гэдэг үзэгдлээс ангижрах шаардлага байна.

Хууль батлагдсаны дараа тойрог тус бүрээр зардлын дээд хязгаарыг Сонгуулиийн ерөнхий хороо судалгаа тооцооны үндсэн дээр гаргана. Одоогоор энэ тооцоо ирээгүй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд Сонгуулийн ерөнхий хорооны оролцоо чухал байдаг. Сонгуулийн зохион байгуулалт, хяналт тавих, эцэслэж шийдэх, хөрөнгө мөнгө зардлын асуудал дээр маш чухал оролцоо, үүрэгтэй.

-Зардлыг багасгах чиглэлд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Нэр дэвших хүмүүсийн 50 хувь нь тойрог дээр очихгүй гэдэг нь өөрөө зардал багасгахад чухал суурь. Хүн бүр тусдаа гаргасан нийлбэрээс энэ нь хамаагүй бага гардаг. Өмнөх 2012 сонгуулийн туршлагаас харж ярьж байна л даа.

-Нэр дэвшигчид хэвлэл мэдээлэл болон цахимаар явуулах зардалд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Бүгд багасаж байгаа. Нэр дэвшигч сонгуулийнхаа сурталчилгаанд нэг хэсэг дээр дөрвөн машин хэрэглэж болохоор байсан бол үүнийг хоёр машин болгож бууруулж байна. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл хуудас гурван хуудас байсан бол хоёр болгож байгаа. Ухуулах хуудас нэг хэсэгт 20 байсныг 10-аас илүүгүй байхаар, нэг хэсэг 10 самбар хэрэглэж болох байсныг дүүрэг дээр тав, бусад газруудад гурав гэх мэтчилэн.

-Сонгуулийн үеэр нэг өрхийн хаяг дээр таньж мэдэхгүй хүмүүс бүртгэлтэй болчихсон байдаг. Үүнийг энэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Сонгуулийг зохион байгуулах, бүртгэхтэй холбоотой нарийвчилсан заалтууд орсон. Жишээ нь, Сонгуулийн хэсгийн хороо өрхийн бүртгэл дээр ямар иргэд бүртгэгдсэнийг шалгахаас гадна иргэн өөрөө сонгууль болохоос өмнөх шалгаж болохоор зохицуулсан. Энд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлж байна. Хуульд иргэн заавал шалгах үүрэг тусаагүй ч төлөөллөө төрдөө сонгож байгаагийн хувьд хаяг дээрээ байгаа хүмүүсээ шалгачих нь хэрэгтэй. Ийм зохицуулалт өмнө нь хуульд ороогүй байсан. Мөн сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа хүн хяналт тавина. Энэ заалт орон нутагт хэрэгжих боломжтой шүү дээ. Энхболдынх гэж өрхөд сонгууль өгөх хоёр хүн байхад тав, зургаан хүн бүртгэгдчихсэн байвал тухайн өрхөд мэдэгдэх боломжтой. Энд иргэдэд хандаж хэлэхэд төрийн сонгуулиа хариуцлагатай, маргаангүй явуулахын тулд иргэн бүр өөрийн хэсэг дээр очиж хаяг дээрх бүртгэлээ шалгах хэрэгтэй болж байгаа шүү.

-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд идэвхтэй оролцох эрхийг хангах үүднээс сонгууль өгөх хугацааг тэлж байгаа гэж сонссон?

-200 гаруй мянган монгол хүн гадаадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо байдаг. Үүний өмнөх сонгуульд оръё гэж саналаа өгч бүртгүүлсэн 6000 орчим иргэн байсан. Ажил төрлийн зав зай, янз бүрийн байдал нөлөөлсөн байх. Мөн Элчин сайдын яамтай газар ч байна, Элчингүй газар ч байна. Эсвэл Элчин сайдын яамнаас хол амьдардаг иргэд ч байгаа. Мөн сонгууль өгөхөд багагүй цаг зав хэрэгтэй. Тодруулбал, сонгууль болохоос өмнө очиж урьдчилж бүртгүүлээд дараа нь дахин очиж саналаа өгдөг байсан. Тиймээс иргэнийг олон дахин явуулахгүйн тулд энэ хуулиар очиж бүртгүүлээд шууд саналаа өгч болохоор төсөлд туссан.

Гадаадад байгаа иргэдийн саналыг урьдчилж, хоёр хоногийн хугацаанд авдаг байсан. Энэ хуулиар гурван өдөр болгоно. Ер нь холимог тогтолцоо өөрөө гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох өргөн боломж олгож байгааг зориуд дурдах хэрэгтэй. Бидний хувьд гадаадад байгаа монголчуудыг эрхээ эдлэх боломжийг илүү нээж өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 22, суулга одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6:10 цагт мандан, 19:37 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө нэмэх 11 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -2…+3 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Өнөө цагт тамга ер нь ямар хамаатай юм бэ!​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үндсэн хууль судлаач,
иргэн Д.Ламжав “Түүхэн сорилтыг
нэр төртэй даван туулахыг
ман болон бусад намд
уриалж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ХЭҮК-ын гишүүн, хууль
зүйн ухааны доктор Б.Энхболд “Баривчилгаа
бүрийг шүүх мэдэж байх
ёстой. Гэвч баривчилгааны
73 хувийг шүүх мэдэхгүй
өнгөрч байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Өнөө цагт тамга ер нь ямар
хамаатай юм бэ!” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Дорнод аймгийн Халхгол сумын малчин Н.Сайнтөгс “Битүү утаа, харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод,
нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна” хэмээн ярилаа.

Экологийн цагдаагийн
албаны Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны
хэлтсийн дарга, цагдаагийн
хурандаа К.Нямдаваа “Экологийн
цагдаагийн
алба урьдчилан
сэргийлэх
ажлыг
тэргүүлэх
чиглэлээ
болгон
ажиллаж байна” гэв.

“Нийгэм” нүүрт Өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний
үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх
хэрэгт ямар ч хамааралгүй” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Түймрийн утааны улмаас Халхголд зам тээврийн осол гарч, жолооч амиа алджээ DNN.mn

Халхголын түймрийн улмаас тээврийн машинуууд мөргөлдөж осол гарчээ.

Тодруулбал, түймрийн утаанд үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 21 дүгээр тосны талбай, Баянхошуу боомт руу тээвэр хийдэг тосны машинууд осолдон жолооч нар бэртэж, хүний амь эрсэджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:50 цагт Дорнод аймгийн Халхгол сум, хоёрдугаар баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч, автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж осол гарсан нь тогтоогдсон байна.

Улмаар “Beiben North Benz” маркийн таван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн бөгөөд тухайн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Ослын улмаас 50 настай эрэгтэй гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Харин иргэд гамшгийн үед тээврийг зогсоож, жолооч нарыг түймэрт дайчлах байсан гэж бичжээ. Мөн тухайн хятад дугаартай машинууд дээр монгол жолооч нар явсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 85 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийт 1770 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1341 гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ГЕГ: Оны эхний 3 сард экспорт 93.8 хувиар өсчээ DNN.mn

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна

2023 оны эхний 3 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзлэж байна.
Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.