Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баасан: Улсын хэмжээнд 1.2 сая гаруй ажиллах хүч байгаагаас 442 мянга нь НДШ төлдөггүй DNN.mn

Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны тархалтын хэлтсийн дарга Д.Баасангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн асуудлаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хичнээн хүн байна вэ?

-Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас манай байгууллага улирал тутам цалингийн мэдээ гаргах зорилгоор тайлан, мэдээллийг нь авдаг. Энэ оны мэдээлэл ирэх долоо хоногт гарна. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээс хүргэе. Монгол Улсын хэмжээнд 758 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн гэж гарсан байна. Энэ нь улсын хэмжээнд дундаж цалинд хамрагдаж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манайд ажиллах насны буюу хөдөлмөрийн насны хичнээн хүн байдаг юм бэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрлөх насны хүн амыг 15 наснаас дээш гэж үздэг.

Хуучин бол манайд 16-64 нас гэж явдаг байсан. Тэтгэвэрийн насыг эрэгтэй хүн 59, эмэгтэй хүн 54 нас гэж тооцож явсан.

Ерөнхийдөө олон улсын байгууллагаас тодорхойлсоноор 15 наснаас дээш насных гэж үзэхээс өөр аргагүй л дээ. Тэр утгаараа нийт хөдөлмөрийн насны 2.2 сая хүн манай улсад бий. Үүнээс ажиллах хүч гэвэл улсын хэмжээнд 1.2 сая хүн байна. Харин ажиллах хүчинд харьяалагдаагүй 888 мянган хүн ам байна.

-Ажиллах хүчинд харьяалагдахгүй хүн ам гэхээр юуг хэлж байна вэ?

-Янз бүрийн шалтгаантай хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насных атлаа янз бүрийн шалтгаантай хүний тоо гэсэн үг. Үүнд дотор оюутнууд, хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд, малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарсан иргэд, гэрийн ажилтай, хөгжлийн бэрхшээлтэй гээд орно. Яг цэвэр ажиллах хүч гэвэл 1.2 сая хүн байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүс хэд байна вэ?

-Түрүү нь хэлсэн 1.2 сая ажиллах хүчин дотор байнгын болоод түр ажиллагсад орж байгаа юм. Үүнээс 758 мянган хүн нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гэсэн шүү дээ. Тэгэхээр үлдэж байгаа 400 гаруй мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэсэн ерөнхий дүн гаргаж ирээд байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 1.2 сая гаруй ажиллах хүч байгаагаас 442 мянган иргэн НДШ төлдөггүй гэж ойлгож болно. Гэхдээ үүн дотор ажил олгогч ажилтан хоёр хоорондоо тохиролцож, гэрээ байгуулаад ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ч ордог. Хувь хүмүүсийн хооронд ажиллах процесс явагдаж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл гэж төлөгдөхгүй. Эдгээр иргэдийг шууд нийгмийн даатгалын шимтгэл төл гэж шаардах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр ажил олгогч болон ажиллагсдын бүртгэлийн асуудал чухал байгаа. Бүртгэлийн асуудлыг илүү нарийн оновчтой хийж чадвал тодорхой тоон судалгаанууд бодитой гарч ирнэ л дээ.

-Сайн дурын даатгуулагчдын тоог тодруулбал. Ажил хийдэг атлаа даатгал төлдөг олон мянган иргэд бий шүү дээ. Тухайлбал, малчид, захын наймаачид гээд…?

-Хамгийн сүүлийн үеийн ирүүлсэн тайлан мэдээллээс аваад үзвэл тодорхой тоо гарч ирнэ. Юуны өмнө албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчдын тоог нэгдсэн байдлаар хэлэхэд 1.2 сая гаруй хүн бий. Үүнээс сайн дураараа даатгуулагч 162 мянга гаруй иргэн байна гэсэн тоо баримт ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 10, Сугар гариг. Билгийн
тооллын 18, тэргүүн дагуул
одтой, улаагчин туулай өдөр.
Өдрийн наран 7:16 цагт мандан,
18:49 цагт жаргана. Тухайн өдөр
хонь, гахай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх,
хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг
шийтгэх, мал адгуус номхруулах, угаал
үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын
суудалд суух, хийморийн дарцаг хатгахад
сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах,
уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Америкчууд Ч.Сайханбилэгийг Монголын коммунистуудад тушаах уу…” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхийлөгчийн
эдийн засгийн бодлогын
зөвлөх Б.Даваадалай “Оюу толгойн далд
уурхай ашиглалтад орсноор
валютын нөөцөд дэмжлэг үзүүлнэ “гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Ligal Service Center”ийн хуульч, өмгөөлөгч М.Өлзийцэцэг “Ч.Маралмаагийн
гэмт хэрэг нь
болгоомжгүй
хэлбэрээр
үйлдэгдсэн
тул хөнгөн ял
шийтгэлтэй”
гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Америкчууд Ч.Сайханбилэгийг Монголын коммунистуудад тушаах уу…” хэмээн өгүүллээ.

Үндэсний статистикийн хорооны Бодлого,
хамтын ажиллагааны
газрын Хамтын ажиллагааны тархалтын
хэлтсийн дарга
Д.Баасан “Улсын
хэмжээнд
1.2 сая гаруй
ажиллах хүч
байгаагаас
442 мянга
нь НДШ
төлдөггүй”
гэв.

Шүүхийн ерөнхий
зөвлөлийн гишүүн ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар “Мөрдөх
байгууллагууд олон нийтэд хэтэрхий хүлээлт
үүсгэдэг буруу технологи явуулж, шүүхийн
нэр хүндэд халдаж байна” хэмээв.

Нүүрсэн яндангийн хулгайч нар зөвхөн
“Приус” 20, 30-ийн янданг л “онилж”
байна


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгуулав DNN.mn

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд хөгжлийн “Daimond mind” академитай хамтран “Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нээж, эмэгтэйчүүдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү өдөрлөгийн үеэр:

  • XXI зууны цахим ээж;
  • Амьдралын эх ус, yсны эх мод;
  • Аз жаргалтай ээж;
  • Бусадтай жишилгүйгээр өөрийгөө хайрла;
  • Гэр бүлийн үнэ цэнэ;
  • Хуримтлах дадалтай ээж;
  • Ээжүүдийн асуудал юу вэ? зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

Түүнчлэн “Хэрхэн сайн ээж байх вэ?” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт олны танил, манлайлагч 300 эмэгтэй оролцож, аз жаргалтай байх, урлагт хамтдаа суралцахыг уриалав. Мөн манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаасаа хуваалцсан нь ээжүүдэд хэрэгцээтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн арга хэмжээ боллоо.

Categories
мэдээ нийгэм спорт

Ш.Энхийн-Од шилдэг 5 тоглогчийн нэг болжээ DNN.mn

Ш.Энхийн-Од Монголдоо ирж, IHC багт нэгдэв - Eguur.MN

“Дэйтон Флэйерз” багийн тоглогч Ш.Энхийн-Од NCAA-гийн “Атлантик 10” дивизионы 1 дүгээр дамжааны оюутнуудаас бэлгэдлийн гарааны шилдэг 5 тоглогчийн нэгээр тодорчээ.

Тус конференцод 15 сургуулийн 59 тоглогч “Freshman” статустай байдаг. Тэдний шилдэг 5 тоглогчийн тоонд Ш.Энх-Од багтжээ.

2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизионд анхны тоглолтоо хийж Дэйтоны их сургуулийн “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна DNN.mn

ЭМД-ын сангаас амьсгалын эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх нийт 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Тодруулбал, ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа аж. Хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо DNN.mn

Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой боллоо.
Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэруун зунаар амрах боломжууд нээгдэх нь.
Дэлхийд агаар

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн Ховд голоос 12 тонн хог хаягдлыг цэвэрлэв DNN.mn

БОАЖ-ын сайдын “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд орон даяар “Эрүүл аюулгүй-цэвэр орчин” бүрдүүлэх албан даалгаврын дагуу Баян-Өлгий аймгийн Ховд голын 12 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өлгий сумын ЗДТГазар, МАНУТХГХЗахиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн Монгол дах хөтөлбөрийн газар болон МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтарч Өлгий сумын төвийн Ховд голын эргийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн төвийн Төрийн болон Төрийн бус 64 байгууллагын 500 гаруй албан хаагчид оролцон 12 тонн хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана DNN.mn

Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга, шүгэл ажиллагааны ажлын хэсгийн гишүүн Г.Азжаргал мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 15-наар албан тушаалтнуудын ХОМ-ийг авч дууссан. 47,000 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т ирдэг. Түүнээс жилд чамлалтай хэсэг нь шалгагддаг. Жишээ нь, 500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар шалгаж байгаа юм. Шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана.

Аливаа шалгалтын арга хэмжээ олон нийтэд ил тод байх ёстой. Гомдол гаргасан иргэнд “Таны өгсөн мэдээлэл гэмт хэргийн шинжтэй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэсэн, хариуцлага тооцсон” зэргээр эргээд заавал мэдэгддэг.

Гэмт хэргээс хурааж авсан хөрөнгийг хэрхэн ашиглахыг заах эрх зүйн орчин АТГ-т байдаггүй. Хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл явж байгаа.

АТГ-аас шалгаад нөхөн төлүүлж буй хөрөнгө, мөнгө нь хохирогчид очдог. Хохирогч хэн байдаг вэ гэвэл, зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд, улсын дансанд ордог. Нөхөн төлүүлсэн хөрөнгө юунд зарцуулагдахыг бид заах эрхгүй.

2017 онд 3.4 тэрбум төгрөг
2018 онд 11.9 тэрбум төгрөг
2019 онд долоон тэрбум орчим төгрөг
2020 онд 35.6 тэрбум төгрөг
2021 онд 96.2 тэрбум төгрөг
2022 онд 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн” хэмээн сэтгүүлчийн хариултад хариуллаа.