Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

УИХ-ын хаврын чуулган маргааш эхэлнэ DNN.mn

УИХ-ын ээлжит чуулган маргааш буюу гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2. Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4. Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6. Байгаль орчны багц хуулийн төсөл;

7. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9. Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11. Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12. Газрын багц хуулийн төсөл;

13. Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17. Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21. Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22. Казиногийн тухай хуулийн төсөл;

23. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29. Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44. Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51. “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.

Түүнчлэн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гишүүдийн болон нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сайханбаяр: Бага бууны сумны үйлдвэр бэлэн болсон, ирэх намраас сумаа үйлдвэрлэнэ DNN.mn


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”ийн босгон дээр ярилцлаа.


-Таны хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа. Салбартаа олон жил ажилласан, салбараа сайн мэддэг, цэргийн хүний хувьд өнгөрсөн жилүүдэд салбарынхаа гүнд нь орж ажилласан байх. Өнөөдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хэр ойрхон түвшинд хүрсэн гэж үзэж байна?

-Би 2020 оны долдугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдож, хоёр жил долоон сар орчим болжээ. Бас ч багагүй хугацаа юм. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-тэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх зорилт, арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлон тусгах, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирсэн. Энэ ч үүднээс саяхан бидний гаргасан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна лээ.

-Танай намын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбар ямар байдлаар оролцож явна вэ?

-Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Батлан хамгаалах салбар тус бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн таван багц асуудлын зургаан зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа товчхон тодорхой тайлбарлахгүй юу?

-Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож ирсэн. Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын авто зам зэрэг улс орныг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэснийг та мэдэж байгаа байх. Улмаар хоёр дахь том төсөл болох “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг жил хүрэхгүй богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг монголчууд бид хийж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой болсон. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций дэх өртөөний барилга угсралтын ажил, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144.9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж байна.

-Үнэхээр таны хэлдэгээр хүнд хүчир ажлуудыг цэргүүд маань нугалж байгаа нь үнэн. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөдөлгөөнд зэвсэгт хүчин чамгүй хүчээр оролцож байгаа. Одоогийн байдлаар цэргүүд маань хичнээн хэмжээний мод тариад байна вэ?

-Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэн орж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ чиглэлээр хүн хүчний болоод мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор “Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төв”-ийг Зэвсэгт хүчний хоёр ангийн харьяанд 28 га мод үржүүлгийн талбай болон Мод үржүүлгийн газрыг Зэвсэгт хүчний дөрвөн ангийн харьяанд нийт 21 га талбайд тус тус байгуулж, 217 мянга гаруй мод, бут сөөг, сөөгөнцөрийг тарьж ургууллаа. Тэгвэл энэ онд Зэвсэгт хүчний гурван ангид есөн га талбайд мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил юу байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хоёр ч удаа оруулснаар батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдэж, Зэвсэгт хүчний бүтэц шинээр тодорхойлогдож, Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаах эрх зүйн харилцаа боловсронгуй болж, баталгааг дээшлүүлсэн. Засгийн газрын тусгай сангийн төрөлд багтдаг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн нийтлэг харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалттай болгосон. Нөгөөтэйгүүр цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг таван жил тутам олгох, цэргийн дээд офицер цолтой цэргийн алба хаагч тэтгэвэр тогтоолгосон бол түүнд урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн зохицуулалтуудыг нэмэлтээр тусгаж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

-Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж Үндсэн хуульдаа заасан байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчний хөгжил ямар түвшинд байна вэ?

-1992 оны Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, таны хэлсэнчлэн “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан. 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах, тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үндсэндээ мэргэжлийн чиг хандлагатай, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдаж, цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцийг 2000 оноос дэвшүүлж, 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн.

-2015 оноос “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээ УИХ-аар батлуулж, батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж байсан гэдэг…?

-Тийм ээ. Тус баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхыг бодлогын баримт бичгээрээ тунхаглаж өгсөн. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон. Шинэчлэгдэн батлагдсан бодлогодоо тулгуурлан бид бүхэн Батлан хамгаалахын багц хуулиудаа боловсруулан УИХ-аар 2016 онд батлуулж чадсан. Энэ нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн арга хэмжээ болсон гэж үзэж болно. Энэхүү эрх зүйн шинэчлэлээр Зэвсэгт хүчнийг “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилж, “Мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тодорхойлсон. 2020 онд батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Зэвсэгт хүчин нь дээрх хоёр төрлийн цэргээс гадна “Тусгай хүчний цэрэг”, “Кибер аюулгүй байдлын цэрэг” болон “Барилга-инженерийн цэрэг”-ээс бүрдэхээр хуульчлагдсан. Ингэснээр Зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ өргөжүүлж, Барилга-инженерийн төрлийн цэрэгтэй болсны зэрэгцээ даяаршиж байгаа аюулгүй байдлын олон талт асуудалд сонор сэрэмжтэй байх Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын мэргэжлийн цэргийг бий болгож, өндөр хөгжилтэй улс орнуудын цэрэг армийн хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийн түвшинг урьд байгаагүйгээр ахиулсан түүхэн үйл явдал болсон. Өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философи, үзэл баримтлалтай ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг. Тэр утгаараа өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлье. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа. Өнөөдөр хууль ёсоор Зэвсэгт хүчний бүтэц дотор манай Хуурай замын цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Кибер цэргийн хүчин, Тусгай хүчний цэргийн хүчин, Барилга-инженерийн цэргийн хүчин орохоос гадна дайны байдлын үед хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд Зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ нь тайван цагт тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг дээрх байгууллагууд улс оронд аюул, занал тулгарсан үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хамтдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

-2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан. Тус хуульд Монгол Улсын иргэд, байгууллага бүр орон нутгаа хамгаалах үүрэгтэйг заасан байдаг. Өнөөдөр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Ер нь улс орноо хамгаалах нь Зэвсэгт хүчний үүрэг хэдий ч өнөөгийн дэлхий дахинд өрнөж байгаа цэрэг-улс төрийн нөхцөл байдал, явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанараас харахад нэг зүйл тодорхой ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлийн ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны өрнөлөөс дүгнэлт хийхэд аливаа улс өөрийн орны газар нутгаа хамгаалахдаа нутаг дэвсгэрийн хамгаалалтад тулгуурлаж байгаагийн зэрэгцээ үүнд иргэд нь сайн дураар оролцох тогтолцоо нь үр дүнд хүрэх болсон байна. Энэхүү тогтолцоог хуульчлах ажлыг цэргийн удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж, 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулж байсан. Хуулийн гол үзэл санаа нь Орон нутгийн хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын гол субъект нь бүх шатны Засаг дарга, хэрэгжүүлэх нөөц нь тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хүч нөөц, хэрэгжүүлэх хүч хэрэгсэл нь бүх шатны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа гэж тодорхойлсон.

Энэ нь Батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах учиртай юм. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах чиглэлд яамны зүгээс нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд тухайн орон нутгийн удирдлага ч ихээхэн анхаарал хандуулж эхлээд байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Батлан хамгаалах салбар улс орны бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцохын зэрэгцээ цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар чамгүй ажлыг хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Батлан хамгаалах салбар төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дараагийн шатны туршилт, судалгаа, сайжруулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байгааг дээр цухас дурдсан. Зэвсэглэл, цэргийн техникээ шинэчлэхдээ гадаадын орны цэргийн техникийг худалдан авах эсвэл тусламжид тулгуурлах бус өөрсдийнхөө нөөц бололцоо, хөгжингүй орнуудад суралцаж, орчин үеийн цэргийн техник, технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн офицеруудаа түшиглэн орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулан нэвтрүүлэх, дотооддоо цэргийн техник үйлдвэрлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, туршилт-судалгаа явуулж монгол хүн зэвсэглэл, техникээ өөрсдөө хийх боломжтой гэдгээ олон нийтэд харуулж, өмнө дурдсанчлан Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ойг угтан цэргийн зориулалттай хөнгөн хуягласан болон тусгай зориулалтын байлдааны машины эхний загваруудаа дотооддоо үйлдвэрлэсэн. 2023 онд сайжруулалтыг хийж дахин тодорхой тооны тусгай зориулалтын машиныг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн агаарын довтолгооноос хамгаалах хяналтын системийнхээ техник хэрэгслийг сайжруулах замаар радиолокацийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн болон холбооны бэлэн байдлыг нэмэгдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бидний өмнө туршилт судалгааны ажлуудаа улам эрчимжүүлж, дараагийн сайжруулалт, инноваци шингэсэн загвар бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар Зэвсэгт хүчинд ашиглах гэсэн олон үе шат бүхий ажлууд хүлээгдэж байна. Мөн дээрх төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах инженер, техникийн мэргэжлийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд онцгойлон анхаарч, хамтын ажиллагаатай улсуудтай тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа. Цаашид Туршилт-судалгааны төвүүдээ бэхжүүлж, орчин үеийн технологийн ололт, шийдлийг нутагшуулан нэвтрүүлж, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

-Тодорхой бодлогын асуудлыг та ярилаа. Танаас салбар толгойлж яваа сайдын хувьд нэг зүйлийг дахиад асууя. Бид сумаа хэзээнээс үйлдвэрлэж эхлэх вэ. Сумтай байж л Үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдана биз дээ?

-Бидний бас нэг төлөвлөж байгаа том ажлын нэг бол “Бага бууны сумны үйлдвэр”-тэй болох асуудал юм. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн барилга бэлэн болсон, ирэх намар гэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж, сумаа үйлдвэрлэнэ. Тус Сумны үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сумны хэрэгцээг хангаад зогсохгүй төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээт сумыг хангах боломжтой болох чухал ач холбогдолтой юм. Таны хэлдэг зөв. Бид сумтай байж аюулгүй байдлаа хангах боломжтой болно. Тиймээс энэ том ажлыг бид хэдийнэ эхлүүлсэн. Үйлдвэрлэх үе шат руугаа ирэх намраас орно.

-Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа ямар байдлаар өргөжин тэлж, хөгжиж байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчнээс нийт 21.000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгүүлж, өнөөдрийн байдлаар дэлхийн долоон улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэ ч утгаараа манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудаас эхний 24-т, Зүүн Өмнөд Азийн орнуудаас нэгдүгээрт жагсдаг нь маш том амжилт юм. Цаашид энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”, хоёр дахь “Мотобуудлагын батальон”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг эхний ээлжинд ажиллагаанд шинээр оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг Засгийн газрын болон ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулан бэлтгэл ажлыг хангаж байна.

-Өнгөрсөн оноос эхлэн цахим орчинд цэргийн албаны тухай тэр дундаа алба хаах хугацааны өөрчлөлттэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнд та салбарын сайдын хувьд тайлбар хэлэхгүй юу?

-Дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульд “Эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрд ногдсон үүрэг мөн” гэж тодорхойлон иргэдийг түр хугацааны цугларалтаар бэлтгэж оногдуулан бүртгэх, хугацаат цэргийн албанд татаж дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр төрлөөр хэрэгжүүлж байна. Дайчилгааны нөөцөө хугацаат цэргийн албаар нөхөн хангах тогтолцоотой улсуудын хувьд заавал алба хаах хугацаа нь зургаан сараас гурван жил хүртэл байгаа. Дэлхийн улс орнуудад хугацаат цэргийн алба хаах хугацаа дунджаар 18-24 сар гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаанд 1925 оноос 1987 оны хооронд таван удаа өөрчлөлт оруулж 2-5 жил хүртэл хугацаагаар алба хааж байсан бол зургаа дахь өөрчлөлтийг 1992 онд батлагдсан “Бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулиар оруулж 12 сар буюу нэг жил байхаар хуульчлан тогтоож одоо ч мөрдөгдөж байна. Таны хэлж байгаачлан цахим орчинд хугацаат цэргийн албаны алба хаах хугацаатай холбоотой мэдээлэл үе үе цацагдаж, зарим судалгааны байгууллагуудаас судалгаа явуулж буй асуудал байгаа.

-Тэгэхээр цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулахаар судалж байгаа хэрэг үү?

-Ер нь бол нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цэргийн сургалтын хөтөлбөр, агуулгад гарсан өөрчлөлт, хугацаат цэргийн алба хаасан иргэнд давуу эрх, хөнгөлөлт, урамшуулал олгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд цэргийн эрдэмтэн, судлаачидтайгаа хамтран судалгаа, шинжилгээний ажлыг хийгээд явж байна. Энэ асуудал нь нийгэм, эдийн засагтай, цэргийн насны залуусын амьдрал ахуйтай холбоотой тул маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргах, онцлон хэлэхэд энэ ажлын үр дүн нь цор ганц хугацааны тухай асуудал биш гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад жилд ойролцоогоор 25 мянга орчим иргэн цэргийн алба хаах насанд хүрч, нийт 200 мянга орчим цэргийн насны залуучууд байна гэсэн статистик судалгаа гардаг хэдий ч тэдний маш бага хувь нь цэргийн алба хааж байна. Ер нь бол Үндсэн хуулийн Арван долдугаар зүйл дэх Монгол Улсын иргэний үндсэн үүрэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан байдаг ч энэ заалт хэрэгжихгүй байна. Цаашид цэргийн алба хаах хяналтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэн бүр цэргийн алба хаах тогтолцоонд шилжихгүй бол цэргийн бэлтгэл нөөцийн, тэр дундаа цэргийн нарийн мэргэжлийн бүрэлдэхүүний хомсдолд орох нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Энэ асуудалд төрөөс онцгойлон анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Орчин үеийн залуусын хандлага, бие бялдрын хөгжил дорой болсны нэг шалтгаан нь цэргийн алба хаадаггүйгээс болдог гэж ойлгох уу?

-Өнөөгийн нийгэмд цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, бие бялдар, хүмүүжил, төлөвшил ихээхэн анхаарал татаж байгааг нийгмээрээ мэдэж байгаа. Иймд цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил суулгах, цэргийн болон энгийн мэргэжил, мэдлэгтэй болгох, өөрөөр хэлбэл хугацаат цэргийн албаны бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм аа. Тиймээс тогтолцооны шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаа, сургалтын үечлэл, хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах замаар хугацаат цэргийн албанд чанарын бодит өөрчлөлт хийх бодлогыг баримтална.

-Цэрэгт явах залуучууд цөөрсөн гэлээ. Нэг талаасаа нийгэм цаг, үеэсээ шалтгаалж байгаа боловч нөгөө талаасаа цэрэгт явбал зодуулна гэсэн ойлголт залуучуудын дунд бий болж. Цэргийн албанд гэмтэж бэртэх, эсвэл өөрийнхөө амийг хорлох хэмжээнд хүртлээ сэтгэл санааны дарамтанд орох асуудлууд гарч нийгэмд цэргийн албаны талаарх сөрөг мэдээллүүд их гарах болсон. Та мэргэжлийн хүний хувьд, нөгөөтэйгүүр цэрэг, армийн зовлон, жаргалыг сайн мэдэх хүний хувьд энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Миний бие сайдын албанд томилогдоод эхний ээлжинд салбарын хэмжээнд сахилга, хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, энэ талаар цөөнгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Эдгээрээс дурдвал, Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг баримталж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрээд байна. Мөн Дэд сайдаар ахлуулсан “Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийг ажиллуулж байгаа. Үүнээс гадна “Батлан хамгаалах – Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэхүү тусгай дугаараар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй, 24 цагийн турш хүлээн авснаар бид бүхэнтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү утсанд маш олон санал, хүсэлт ирж тухай бүр надад танилцуулагдаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг “Хяналтын камер”-тай болгох ажлыг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудыг бүрэн камержуулж, хяналтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Уг асуудал ч бас үр дүнгээ өгч байгаа. Дээрх болон бусад олон ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилласны дүнд 2020 оны наймдугаар сарыг өнөөдрийн энэ үетэй харьцуулахад, сахилгын зөрчил 84.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Бидний хийсэн ажил багагүй бий, миний болоод шат дараалсан захирагч, дарга нараас ажил, үүргийн хувьд өгч байгаа сануулга, үүрэг, чиглэл, даалгавар ч багадаагүй. Харин бид алдаа, хэрэг, зөрчил гарахгүй байх хөрс суурийг нь бүрдүүлэхэд анхаарч байна. Нийгэмд болж бүтэхгүй олон асуудлууд байгаа нь ч дээрх асуудалд нөлөөлж байгаа тал бий. Дээрхээс гадна Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбартаа “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэсэн уриалгыг дэвшүүлж, шат шатандаа эерэг хандлагыг төлөвшүүлэхээр нэлээд өндөр шаардлагыг тавьж байгаа. Аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлж байдаг гэдгийг салбарын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүнээ ухамсарлаж, бие биендээ тусалдаг, дэмжиж ажилладаг, хамт олны дунд зөв уур амьсгалыг бий болгодог байх нь чухал юм. Энэ ажил ч өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, манай алба хаагчдын албандаа хандах хандлага дээшилж, өөрчлөлт гарч байна.

-Батлан хамгаалах салбарын өөр нэг зорилго нь иргэдийнхээ эх оронч үзлийг түгээх, дэлгэрүүлэх тухай асуудал байх гэж би үздэг. Өнөө цагт манай улсын иргэдэд эх оронч үзэл, суртал дутагдаад байна уу гэж хараад байгаа. Энэ чиглэлд танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Энэ асуудал манай салбарын гол үүргийн нэг юм. Манай яамнаас иргэд, олон нийтэд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, хууль тогтоомжоо таниулах, эх орны болоод монгол цэргийн түүх, уламжлалаа залуу үед таниулж ойлгуулах, цэргийн алба хааснаар ямар үр дүн гарах, эх орон, газар шороо маань ямар их үнээр бидэнд олдсон бэ гэдгээс эхлэн олон ажил арга хэмжээг аймаг, нийслэл, дүүргүүдэд явуулж ирсэн. Энэ чиглэлийн ажлууд маань өнгөрсөн жилүүдэд дэгдсэн “Ковид-19” цар тахалтай холбогдуулан тодорхой хугацаанд тасалдсан боловч 2022 оноос энэ чиглэлийн ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. “Оюутан-цэрэг” сургалтыг 13 аймаг болон нийслэлд 2014 оноос хойш зохион байгуулж, нийт 6000 гаруй их, дээд сургуулийн оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан. Өнгөрөгч 2022 онд 450 оюутныг сургалтад хамруулж цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэсэн. Энэ жилийн “Оюутан-цэрэг”-ийн бүртгэл гуравдугаар сарын 6-14-ний өдрүүдэд явагдаж, маш олон залуус бүртгэлд хамрагдсан байна лээ. Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан “Оюутан цэрэг” сургалт завсардах, элсэгчдийн тоо мөнгө, санхүүгээс шалтгаалан буураад байсан юм. Тэгвэл саяхан Ерөнхий сайд шийдвэр гаргаж, энэ жилийн сургалтад 1000 оюутан залуусыг хамруулан суралцуулахаар болсон. Энэ бол маш чухал шийдвэр юм. Яагаад гэвэл нийгэмд, тэр дундаа оюутан залуусын дунд тус сургалтад хамрагдах хүсэл тэмүүлэл, хэрэгцээ маш их байна. Цаашид хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах болно. Нөгөөтэйгүүр тус сургалтаар дамжуулан дээд боловсролтой нарийн мэргэжлийн цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх нэн ач холбогдолтойгоос гадна залуус маань их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн түргэвчилсэн онол, дадлагын сургалтад хамрагдаж, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл зүйн хаттай, эх орноо хайрлан хамгаалах үзэл, хүмүүжилтэй болж байгаа нь маш том үр дүн юм.

-Удахгүй Монгол цэргийн баяр болох гэж байна. Тэр утгаараа танд баярын мэнд хүргэе ээ. Энэхүү баярыг бид хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ?

-Баярлалаа. Юуны өмнө ард, иргэддээ, салбарынхаа хамт олон, ахмад дайчдадаа баярын мэнд дэвшүүлье. Нийгэмд гуравдугаар сарын 18-ны өдрийг “Цэргийн баяр”, бүр “Эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр хуулиараа бол Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын өдөр буюу “Монгол цэргийн өдөр” юм. Энэхүү баярын гол ач холбогдол нь иргэдэд улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлыг суулгах явдал гэж боддог. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн албанд томилогдох 231 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 231 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 36 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нээлттэй сонсголд өнөөдөр 59 гэрч дуудна DNN.mn

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Өнөөдөр 59 хүн гэрчээр дуудагдсан бөгөөд эхний хэлэлцэх асуудал нь Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл аж.

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Сонсгол үндсэн хоёр асуудлын хүрээнд болж буй.

  1. Арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн Банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2,542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
  2. 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх билээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Путиныг байгаа дээр нь л амжуулъя” гээгүй юм бол яах гэж энэ намар сонгууль хийх гээд яараад байна вэ DNN.mn

Амтай болгон л “Энэ намар сонгуультай” гэдэг болж. Ялангуяа фэйсбүүк, твиттер зэрэг харилцааны платформууд дээр иймэрхүү утгатай юмыг тодорхой давтамжтайгаар түгээх боллоо. Бүр намар болох сонгуулийн сар, өдрийг товлочихсон, түүнийгээ зориуд гэмээр сошиал сүлжээгээр тарааж байх юм. Тэр бүү хэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг “Намрын сонгуульд одооноос яаралтай бэлд” гэдэг үүрэг өгсөн гэх яриа хүртэл гаргацгаав. Үүний хариуд Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 10-нд “Манай хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, хараат бус, бие даасан байгууллага. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог. “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн тайлбар өгч байгаа харагдлаа.

УИХ-ын сонгуулийг дөрвөн жил тутам хийнэ гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн хоёрт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гээд заачихсан. Гэтэл бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийнхээ дагуу биш эрх баригчдын хүслээр нэг жилийн өмнө сонгуульд саналаа хүчээр шахам өгөх юм даг уу даа. Үндсэн хуулийн дагуу дөрвөн жилийн хугацаатай хийгдэж байгаа УИХ-ын ээлжит сонгуулиас бусад УИХ-ын сонгууль бол хууль бус сонгууль болж таарна.

Яагаад УИХ-ын ээлжит сонгуулийг намар хийх гээд байна вэ гэж асуухаар өөдөөс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлага тулгарсан учраас” гэж ярьцгаагаад байгаа. ҮХНӨ-ийг намар хийхгүй ээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт л оруулж байгаа болохоос биш уг хуулийг өөрчилж байгаа юм огт биш шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр болбол одоогийн УИХ дөрвөн жилээ гүйцээснийх нь дараа л яригдах, хийгдэх ёстой ажил.

1990 онд хувьсгал гарч, нийгэм өөрчлөгдсөн учраас нийгмийн зайлшгүй захиалгаар аргагүйн эрхэнд Үндсэн хуулиа өөрчилж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Шинэ Үндсэн хуулиа баталцгаасан түүхтэй. Харин яг одоогийн нөхцөлд Монгол Улс эргэж социализмд орж л нийгмээ сольсон тохиолдолд Үндсэн хуулиа сууриар нь өөрчлөх асуудал тулгарна уу гэхээс өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байхгүйг хэн бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Алс хязгаар сумын малчин хүртэл ярьж байна шүү дээ. “Энэ нам байсхийгээд л Үндсэн хуулиар оролддог боллоо. Сүүлийн жилүүдэд хамгийн их хийсэн ажил нь хулгай, Үндсэн хуулиар оролдох хоёр л байх шив” гэж.

Эрх баригчид яагаад Үндсэн хуулиас гадуур, сонгуулийг нэг жилээр нааш татаж хууль бусаар хийх гээд яараад байгаа вэ? В.В.Путиныг дагадаг ямар ч нам Оросын харьяаны улс болгонд ялж байдаг нь бүр зүй тогтол болчихоод байгаа. “Нэгдсэн Орос” намыг дагадаг, нягт харилцаатай байдаг буюу Путины дор орсон намууд л энэ олон стан орнууд, Оросын харьяаны улс орнуудад ялсаар байна. “Нэгдсэн Орос” намыг дагадаг мөртлөө хилийн цаана байдаг ганц улс нь Монгол. Путины “Нэгдсэн Орос” намыг дагадаг тэр нам нь Монгол ардын нам л даа. Монгол Улсад яаж ч байсан, ямар ч хувьсгал гарсан, хэдэн он байсан ч энэ нам дангаараа ноёрхсоор, ямар ч хамаагүй аргаар олонх болсоор байгаа нь заримдаасонгогчдын эрхийг зөрчөөд байгаа ч юм шиг.

Ялах ялахдаа хол тасархай ялна. Олон жилийн турш сонгуулийн үр дүнг өөрийнхөө талд эргүүлж, ялалт байгуулсаар ирсний цаана нь оросууд байгаа. Тэд бүх сонгуулийнх нь “газрын зураг”-ийг гаргаж, зураглал бэлтгэж, пиарыг нь хийж өгч, тролл армиа хүртэл ажиллуулдаг болсон гэж ярьцгаадаг.

Гэтэл үүнийг батлах гэсэн мэт МАН Украиныг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдаж буй унах шинжиндээ хэдийнэ орчихсон байгаа Путинийг унахаас нь өмнө гялс амжуулаадахъя гэж сонгуулийг нааш татаж хийх гээгүй юм бол УИХ-ын ээлжит сонгуулийг хууль зөрчин, хууль бусаар хийх ямар ч шаардлага байхгүй. Амтай болгон “Намар сонгууль хийнэ” гээд шаагьж, түүнийг нь зориуд гэмээр шуугиулсаар байгаад нээрэн л энэ намар сонгууль хийчихдэг бол Үндсэн хуулиас эхлүүлээд энэ олон мянган хууль, дүрэм, журмын хэрэг байгаа юм уу.

Хэн дуртай нь хүссэн цагтаа тов хэлээд л сонгууль зарлаад хийчихдэг бол хууль, ёс журам, улс орон гэхийн хэрэг алга шив. Хэрэв тэгдэг бол үүнийг бичигч бибээр дуртай цагтаа сонгууль зарлаад сонгууль хийчихэж болох нь ээ.

Намар сонгууль болно гэж сошиалаар энэ мэт утгагүй, ард олны тархи толгой эргүүлсэн постуудаас эхлүүлээд мэдээ сэлт явуулж, элдэв яриа хөөрөө зориуд гаргаж байгаа мөн Сонгуулийн ерөнхий хорооны дээрх мэдэгдэл зэрэг бол өнөө гаднаас хийж өгдөг пиарийнх нь нэг хэсэг л дээ. Хөрсөө бэлдэж, ард түмний чихэнд хийх юмаа одооноос дасгаж, хоногшуулж байгаа орос технологи нь. Путины харьяа стан орнууд дахь намууд болон МАН-ын сонгуулийн өмнө “хөрсөө бэлддэг” түгээмэл арга хэлбэр нь энэ. Ард олны толгойг эргүүлсэн, Үндсэн хуулийг илтэд зөрчсөн ийм яриаг цацаж байгаагаас нь харвал Путины сонгуульд ялдаг хар технологийн эхлэл нь Монголд хэрэгжээд эхэлчихлээ.

УИХ-ын ээлжит сонгуулийг энэ намар буюу хугацаанаас нь жилийн өмнө хийх нь МАН-д ашигтайн хувьд гарцаагүй. Хойтон хавар хүртэл юу ч болоо билээ. Прогноз, нийгмийн уур амьсгал, ард олны бухимдал зэргээс харахад ирэх жилийн сонгуулийн өмнө, ирэх хавар эсэргүүцлийн жагсаал цуглаан эрчимжвэл энэ намын байдал бишдэх нь тодорхой. Яаравчилж сонгууль хийх гэж улайрч буй бас нэг шалтгаан нь ард түмний уур бухимдлаас урьдчилан сэргийлж байгаа зугтаах тактик нь байх магадлалтай. Нөгөөтэйгүүр “Бид дөрвөн жил төр барьсан бол энэ улс орныг хөгжүүлэх байлаа. Гэтэл гурван жил арай богинодчихлоо. Дараагийн дөрвөн жилд ёстой яг тэр Япон, Солонгос, Америк шиг чинь хөгжүүлээд, хамтдаа жаргацгаая” гэж 2016 оны сонгуулиар амласан мөртлөө огт биелүүлээгүй амлалтуудаа замхруулж чадах л хүмүүс.

Олон тэрбумын хулгай зэлгийнийх нь хэрэг ид шалгагдаж, хэлэлцэгдэж дуулиан шуугиан өрнөж нүдний булай болж байхад дундуур нь сонгуулийн асуудал гэнэт оруулж, сонгууль хийнэ гэдэг бол хамсарч хийсэн хулгайгаа замхруулах, мартагнуулах ажиллагаа байх нь гэж ойлгогдохоор байна.

Түүнээс биш ирэх жилийн сонгуулийг Үндсэн хууль зөрчин байж нааш татаж энэ намар хийх ямар ч шаардлага Монгол Улсад лав алга.

Дахиж сануулъя. Үндсэн хуульд заасан хугацаанаас өмнө УИХ-ын сонгууль явуулбал тэр чинь хууль бус болно.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 14, Ангараг гариг.
Билгийн тооллын 22, эрхтэний
тэнгэрт одтой, цагаагчин хонь
өдөр. Өдрийн наран 7:08 цагт
мандан, 18:55 цагт жаргана. Тухайн өдөр
гахай, туулай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх,
мал худалдан авах, мал түгээх, огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Сахил санваар авах, хануур, төөнүүр
хийлгэх, балгадын суурь тавих, нохой
худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай,
могой, бич, нохой, гахай болой. Хол газар
яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, ялимгүй цас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Оюу толгойн баатрууд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар мөн” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт л Олон
улсын эрх зүйч Д.Ганбаяр “Монголын төр олон улсын
конвенцийг Б.Баатар дээр хэрэглээгүй
шалтгаан нь Оросын даалгавраар
ажилласан гэж хардаж байна” гэснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монголын залуучуудын
холбооны ерөнхийлөгч
Б.Сэргэлэнбаатар “МонголХятадын бизнес
эрхлэгчдийн
форумаар манай
улсад багадаа 100
сая ам.долларын
хөрөнгө оруулалт
орно” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойн баатрууд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар мөн” хэмээн өгүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол
Улс олон улсад дөрөвт
эрэмбэлэгдэх зэсийн
уурхайтай болж, эхний
бүтээгдэхүүнээ олборлож
байгаагаа дэлхий дахинд
зарлаж байна” гэлээ.

Нийгмийн шинжлэх
ухааны магистр, олон улс
судлаач И.Доржнамжил “Монгол үндэстний оюун
санааны эв нэгдлийг
хангахад Х Богдын нөлөөлөл
асар чухал” хэмээв.

Томилолт: Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхэллээ

ШӨХТГ-ын даргыг
түр орлон гүйцэтгэгч
Ц.Уртнасан “Шүүхэд гомдол гарган улсын байцаагчийн
тавьсан торгууль шийтгэлийг цуцлах зохицуулалттай” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

​32.5 саяыг дээрэмдэхийг завджээ DNN.mn

Чилийн нийслэл Сантьяго хотын Артуро Мерино Бенитез олон улсын нисэх буудалд онгоцноос буулгаж байсан 32.5 сая ам.долларыг дээрэмдэхээр 10 гаруй зэвсэгт этгээд халджээ. Энэ үед хамгаалалтын ажилтнууд болон дээрэмчдийн хооронд буудалцаан болж, хоёр талаас нэг нэг хүн амь үрэгдсэн байна.

Их хэмжээний бэлэн мөнгийг “LATAM” авиа компанийн онгоц АНУ-ын Майами хотоос тээвэрлэж ирснийг хамгаалалтын компани автомашинд шилжүүлэн ачиж байжээ.

Сүүлийн жилүүдэд Чили улсад зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нисэх буудлууд тэдний халдлагад өртөх болсон юм. 2017 онд зэвсэгт этгээдүүд нисэх буудлаас $18 саятай тэнцэх бэлэн мөнгийг дээрэмдэж байсан бол гурван жилийн дараа хуягласан автомашинаас $15 саяыг дээрэмдэж байжээ.

Энэ удаагийн ажиллагаа маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байсныг Чилийн дотоод хэргийн сайд Мануэл Монсалве сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Дээрэмчид харуулын ажилтныг хүлээд гурван автомашинаар нисэх буудлын ачааны хэсэгт нэвтэрчээ. Тэд бэлэн мөнгийг нисэх буудлаас тээвэрлэн гаргахаас өмнө амжиж дээрэмдэх зорилготой байсан байна.

Буудалцааны үеэр дээрэмчид зугтсан бөгөөд хоёр автомашин нь нисэх буудлын ойролцоох хурдны зам дээр шатжээ. Зугтсан дээрэмчдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Чилийн дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага буурчээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны найм, нийт 58 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 162 цэгт 466 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж байсан 688 жолоочийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авлаа. Хяналт, шалгалтын хүрээнд зам тээврийн осол, гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Эд материалын хохиролтой осол мөн буурсан” хэмээв.