Өдрийн сонины архиваас…………….
“Миний аав” булангийн зочноор олон түмэнд “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар, Жамъянгийн Лхагвасүрэнгийн хүү Лхагваа уригдлаа. Тэрээр Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул, Механик инженерийн сургуулийн Аэрогидромеханикийн багийн профессор юм.
Аав тань хэдэн онд төрсөн бэ?
-1912 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Тэмээн жалга гэдэг ард Жамъянгийн отгон хүүхдүүд болон мэндэлсэн. -Хүүхдүүд гэж хэлж байгаа нь ямар учиртай юм. Ихэр төрсөн хэрэг үү? -Аавын дээр дандаа охин хүүхэд төрөөд байсан юм билээ. Тэгээд хамгийн сүү- лийн хоёр хүүхэд нь банди гарч. Ааваас хойш хоёр цагийн зайтай ихэр нь төрсөн. Тийм болохоор аавыг ахаа гэж дууддаг байлаа. Өвөө эмээ хоёр хоёр ихэр хүүгийнхээ нэгийг нь мал дээр гаргаж, нөгөөг нь номын хүн болгоно гэж үзжээ. Тэгээд аавыг Булган аймгийн төвд Тамгын сургуульд явуулсан байгаа юм.
-Өвөө эмээ тань малч удмын хүмүүс байв уу?
-Бүр хөдөөний малчид байгаагүй. Сумын төвдөө түшмэд байсан юм уу даа. Өвөөг ус нутийн олон нь “сахал Жамъян” гэж авгайлдаг. Битүү хууз сахалтай хүн байж. Аав аймгийн төвийнхөө Тамгын сургуульд сурч байгаад 16 настай байхдаа сайн дураараа цэрэгт явсан юм билээ. Бичиг үсэг сайн мэддэг тухайн үедээ гайгүй боловсрол эзэмшсэн хүн байсан болохоор цэрэгт байхдаа ЗХУ-д офицеруудын курст явсан байгаа юм.
-Албаа дуусгаж амжилгүй явсан хэрэг үү?
-Үгүй ээ. Албаа хааж дууссаныхаа дараа явж. 1935 он юм. Төгсөх жил нь маршал Х.Чойбалсан очоод хамгийн онц сурлагатан болох аавыг уг сургуульд нь шинээр очих сонсогчдын ахлагчаар үлдээжээ. Ингээд 1938 онд сургуулиа төгсч ирээд Армийн улс төрийн газрын орлогч, дараа нь тус газрын даргаар ажиллаж байжээ. Энэ цаг үеэс Халх голын дайн эхэлсэн дээ. Фронт дээр очоод удалгүй маршал Х.Чойбалсангийн нэгдүгээр орлогч жанжин болжээ.
-Залуу жанжин гэж энэ үеэс нэршсэн байх нь ээ?
-Тийм ээ.
-Та аавынхаа хэдэн настай байхад нь төрсөн бол?
-1942 онд 30 насан дээр мэндэлсэн. Айлын хамгийн том. Дороо хоёр дүүтэй. Аав хүүхдүүддээ Лхагваа, Лхагвадулам, Лхагважав гээд өөрийнхөө нэрний нэг хэсгийг “Миний аав” булангийн зочноор олон түмэнд “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар, Жамъянгийн Лхагвасүрэнгийн хүү Лхагваа уригдлаа. Тэрээр Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул, Механик инженерийн сургуулийн Аэрогидромеханикийн багийн профессор юм. Лхагвасүрэнгийн Лхагваа: Аав минь өгсөн байдаг. Дөрвөн настай байхаасаа л аавыгаа мэдэрч эхэлсэн. Аавыг утсаар дууддаг, энд тэнд байнга хамт явж, үргэлж дэргэд нь байдаг хүн маршал байлаа.
Ямар сайндаа Чойбалсан гуайг “Аавын маршал” гэдэг байхав.
Хүмүүс “Энэ хүн чинь Монгол Улсын маршал бус ганцхан танай аавын маршал юм байна шүү дээ” гэж намайг цаашлуулдаг байв. -Яг тэр үед (1950-иад он) танайх хаана байдаг байсан бэ? -Тэр үеийн дарга, сайд нарыг яагаад ч юм хувийн байшин барихыг зөвшөөрд өггүй байсан. Одоогийн Вьетнамын Элчин сайдын яам чинь манай байшин. Тэнд амьдарч байхад бид гурав гурвуулаа төрсөн.
-Хүмүүс аавыг тань “Залуу жанжин” гэдэг нэр сүр, алдар гавьяа, суу билгээр нь сайн мэднэ. Та хүүгийнх нь хувьд хувь хүн талаас нь яривал сонин байх болов уу?
-Үр хүүхдүүдээ огт зандарч захирч байсангүй. Ухаандаа би айлын том хүү гэхэд ааваасаа нэг удаа ч болов “таван салаа боов” хүртэж явсангүй. Үйл хөдлөл, байгаа байдлаараа биднийг хүмүүжүүлсэн. Их өндөр нуруутай биш ч гэсэн нарийвтар, жавхаалаг, хувцас хунараа маш зохицуулж өмсдөг байлаа. Үргэлж биеийн тамирын дасгал хийнэ. Хөдөө нутагт мал дээр өссөн болохоор бие хаа нь чийрэг, өсгөлүүн арай өөр л байсан байх.
Дамдинхүү генерал аав хоёр нэг нэг цагаан өндөр томск морин дээр рапорт авдаг байв. Маш гоё сүрлэг харагддаг сан. Мөн зураг их сайхан зурдаг, сийлбэр их хийнэ. Сийлбэр сийлдэг хутга багаж хэрэгсэл манайд байдаг байсан.
-Аавын тань сийлсэн бүтээлүүдээс одоо байдаг уу?
-Боовны хэв байдаг. Бид цагаан сарынхаа боовыг аавынхаа сийлсэн хэвээр хийдэг юм.
–Танайхаар олон л хүмүүс орж гардаг байсан нь мэдээж. Тэд хоорондоо чухам юу ярьж, хэлэлцэж байсныг та анзаарч байв уу?
-Манайхаар ихэвчлэн цэргийн хүмүүс ирнэ. Осор, Дамдинхүү, Равдан гээд анхны 11 генерал үргэлж ирдэг байлаа. Тэд чухал яриа хэлэлцээрээ тусдаа өрөөнд орж ярина. Мэдээж би дэргэд нь байхгүй. Харин ээжийн найз нөхөд Бөмбөгөр ногоон театрынхантай маш элэгсэг дотноор, энгийн сайхан ярилцана. Манай ээж чинь Бөмб өгөр ногоон театрын нэгд үгээр хөгжимчин Ц.Дашцэдэн гэж хүн. Аавын нэг онцлог маш хүнлэг.
Цэргүүд ч юм уу, энгийн хүмүүстэй энгийн л харилцана. Ахархаж ихэрхээд, загнаж зандраад байхг үй. Аавынхаа тухай орос, монгол хүмүүсийн дурсамж, дурдатгал бишгүй олныг уншиж, ярьж хөөрөхийг нь сонсч явлаа. Хамгийн тод мэдрэгдсэн юм гэвэл, хүнлэг, даруу, шударга. Энэ гурван чанар яруу тод харагддаг. Дайны үед юм шиг байгаа. Жанжин цэргүүдтэй уулзана гэх сургаар цэргийн ангид багагүй хөл хөдөлгөөн болжээ. Аав ирээд нэг цэргийг дуудаж гаргаж ирэн гутлыг нь тайлуулж, шивэртэй хөлийг нь өвдгөн дээрээ тавьж байгаад хөлийн ороолт яаж ороодгийг зааж өгсөн аж. Цэргийн жанжин генерал хүн зүгээр нэг эгэл цэргийн гутлыг тайлж, хөлийг нь өвдгөн дээрээ тавиад ороолтыг нь ороож өгөхийг хараад бусад хүмүүс одоогийн хэллэгээр “шок”-нд орно биз дээ.
Ийм ганц жишээ дурдахад л ямар энгийн хүн байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Манайхан цэргийн хүмүү- сийг дарь үнэртсэн, үнэртээг үй гэж ярьдаг даа. Энэ нь дайнд оролцсон эсэхийг нь хэлж байгаа хэрэг. Манай аав бол яах аргагүй эх орныхоо төлөө алтан амиа хайрлалгүй дайны талбарт тулалдаж явсан хүн. Ийн явахдаа цэргүүд ямар хоол иднэ түүнийг нь хамт идэж байсан гэдэг. Энгийн хүмүүстэй ингэж харилцаж байсан бол төрийн өндөр албан тушаалтнуудтай маш шударга харилцаж байсан юм билээ. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүдтэй хүртэл маш хатуу ярина. Чин үнэнийг нь шууд нүүрэн дээр нь илчилдэг. Айх, эмээнэ гэж байхгүй. Үнэнийг хэлэхэд, тийм хүнд тэр бүр хүмүүс дуртай байдаггүй.
-Эр хүн эрэмгий зоримог, бадрангуй, хоёр нүднээсээ гал бутаргаж, хэзээ ч бусдад харцаа гишгүүлж яваагүй сайхан чанарууд аавд тань байсан болов уу. Анх ааваараа бахархаж, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр хайрласнаа хуваалцахг үй юу?
-Мэдээж олон сайхан дурсамж, дурдатгалууд сэтгэлд хадаатай байна. Маршалын орлогч жанжин байж байгаад 1948 онд Москва руу академид яваад 1952 онд төгсч ирсэн. Тэгтэл яг тухайн үед маршал нас барсан байсан. Маршалын нэгдүгээр орлогч жанжин байсан хүнийг хойно академийн сургалтад суугаад боловсрол дээшлүүлэн ирэхэд төр засаг нь Цэргийн ерөнхий сургуулийн захирлаар томилдог юм. Намын даалгавар тул яая гэхэв. Надад “Аавыг маань тэр том нэр хүндтэй сургуулийг онц дүнтэй төгсч ирэхэд яагаад зүгээр нэг сургуулийн захирал болгож байгаа юм бол” гэсэн бодол төрж, нэг зүйлийг сайтар мэдэрч эхэлсэн.
-Юуг тэр вэ?
-Аавыг хавчиж эхэлж байна гэдгийг. Ингээд аав Цэргийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1955 онд Армийн жанжин штабын дарга болоход ажлаас нь өөрчилж Биеийн тамир спортын хорооны дарга болгосон. Тэгээд Биеийн тамир спортын хороогоо Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болголоо. Энэ үеэс миний бие аавыгаа бүр сайн мэддэг болов. Аав армийн жанжин штабын даргаар ажиллаж байхдаа цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хавсран гүйцэтгэж, ганцхан яндан нь л байсан газар нэгдүгээр цахилгаан станцыг байгуулсан. Мөн Биеийн тамирын хорооны даргаар хоёрхон жил ажиллахдаа Спортын төв ордон, наадмын төв цэнгэлдэх хүрээлэнг бариулж байв. Аавын нэр нөлөөн дор Монгол Улс олон сайхан бүтээн байгуулалтыг бий болгож, сайн муу олон зүйлд аавыг минь өмнөө барьсан даа. Бүр сүүлд тэтгэвэрт гарахынх нь өмнөхөн наадмын хурдан морины комиссын даргаар томилж байв. Наадмын морины комисс гэдэг бөөн будлиан, хэрүүл маргааны үүр уурхай. Нэг хүн заргалдаад л ороод ирнэ. Комиссын гишүүд “Та даргатай уулзахг үй юу” гэх. “Дарга чинь хэн юм” гээд том дуугаар сүрхий асууна биз дээ. Ж.Лхагвас үрэн жанжин гэдгийг нь дуулаад юун дарга дээр нь орох манатай. Чимээгүй алга болоод өгдөг байсан аж.
-Уярч, догдолж сэтгэл нь тэгтлээ их хөдөлдөг байсан уу?
-Маш ихээр сэтгэл нь догдолж, харамсч гашуудаж байсан үе гэвэл маршалыг өнгөрснийг дуулаад. Талийгаачийн цогцсыг ачиж явсан гашуудлын цуваа Улаан-Үдэд ирээд зогссон. Яагаад гэвэл тухайн цагт Улаан-Үдээс наашаа төмөр зам тавигдааг үй байсан юм. Улаанбаатараас аав маршалын хүү Ч.Нэргүй нар машинтай тосч байсан. Х.Чойбалсангийн гэргий Гүндэгмаа гуай аав хоёр Улаан-Үдэд хоёр талаасаа уулзахад үнэхээр халгамаар байсан гэдэг. Аав энэ тухайгаа хожим ээжид сэтгэл нь ихэд ганихран дурсч байлаа. Мөн “Дайнд ялалт байгуулсан гээд хүмүүс аавыг нь магтах нь бий. Яг үнэн чанартаа дайн гэдэг хүсмээр зүйл биш. Жигтэйхэн муухай юм. Яг дайн дууссаны дараа хэн нэгнээ налаад унасан хүүрэн дундуур алхаж, өнгөрсөн хүмүүсээ манайх танайхаар нь ялгана. Муудчихсан үхширмэл цусны үнэр хамар сэн татуулж, огиудас оргиулаад. Сэтгэл зүрх нэг байсан баатарлаг цэргүүд, анд нөхөд, дарга нараа ижий аав, үр хүүхэд, эх нутаг, элгэн садандаа очихгүй гэж бодохоор гол харлаж, өөрийн эрхгүй зүрх шимширдэг байсан даа” гэж дурсдаг сан.
-Залуу жанжны сонирхол хобби юу байв?
-Яруу найрагт дуртай. Шүлэг бичнэ. “Цэрэг эрийн замналаас”, “Зузаан найрамдал”, “Халхын гол” гэсэн гурван ном бичсэн. Тэгээд дөрөв дэх номоо бичиж байгаад 1982 онд дуусгаж амжилг үй өөд болсон. “Сэтгэлд шингэсэн он жилүүд” хэмээх дурсамж, дурдатгалын номд шүлгүүдийг нь оруулсан. Мөн анд дуртай. Анд яваад ирэхдээ чоно, зээр зэргийг машиныхаа урд хамрыг харагдахг үй болтол ачаад ирдэг сэн.
-Том хүүгийн хувьд аавтайгаа хамт ан авд явж байв уу?
-Олон удаа явсан. Надаар тарвага буудуулна. Би онох, онохгүй үе байна. Тэгэхэд “Чи ингээд алдчихлаа, гохоо буруу үед нь дарчихлаа” гэх зэргээр хэлж зөвлөдөг байв. Би аавтайгаа олон удаа ан авд явж байсан ч анд огт сонирхолтой болоогүй юм. Чоно, зээрэнд машинаар явж байхад аав урд талынхаа суудал дээр суудаггүй байв. Дандаа намайг урдаа суулгана. -Яагаад тэр юм бол? -Сандрахдаа буу алчихна гэж боддог байсан шиг байгаа юм. -Ийм эрмэг зоримог, гал цогтой, өндөр боловсролтой жанжин байсан ч Монгол Улсын баатар цолыг амьддаа хүртэж чадаагүй гэдэг? -1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ой тохиосон. Тухайн үед аав БХЯ-ны сайд байлаа. Хэрвээ яг сайдаараа ойтойгоо золгосон бол Зөвлөлтийнхөн баатар цол өгөх гэж байсан юм билээ.
-Ой болохын өмнө сайдаасаа огцорсон хэрэг үү?
-Наадмын урьд орой Улс төрийн товчооныхон гэнэтийн хурал зарлаж, шөнөжингөө хуралдсаны эцэст аавыг сайдын суудлаас нь огцруулах өдөөн хатгалга хийсэн. Улмаар аав өөрөө огцрох шийдвэр гаргасан.
-Юуны учир тэр вэ?
-Мэдэхгүй ээ. Тухайн үед аав тэрхүү өдөөн хатгалгыг нэг их тоогоогүй. Харин дараа нь их боддог байв. 1979 онд ялалтын 40 жилийн ой болоход Болгар Улсад Элчин сайд байхад нь Ю.Цэдэнбал дарга тусгай онгоцоор дуудаж авчруулсан. Энэ үед аав баатар цол өгөх нь гэж дотроо их горьдож байсан юм билээ. Гэвч өгөөгүй ээ.
-Дараа нь нэхэн олгосон байх аа?
-Ард түмний шахалтаар 1989 онд нэхэн олгосон. Ард түмэн ингэж шахан шаардаж байж, амьдад нь өгүүлж чадааг үй ч өнгөрсөн хойно нь нэхэн олгуулсан нь жинхэнэ ардын баатар юм даа. Ямар сайндаа хүмүүс надад “Аавд тань Халх голын ялалтын ойгоор баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэж хэлж байхав. “Баатрыг нь” гэж байгаа. Тиймээс ард түмэн бол их эрт баатар цолоо аавд өгчихсөний илрэл энэ. Аав маань шулуун шударга, насаараа чин үнэний төлөө явсан цэргийн жанжин байлаа даа.