Эмэгтэй боксчдын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 65 орны 324 тамирчин оролцож буйн дотор Монголын найман тулаанч байв.
Month: March 2023
Иргэдийн шүүхийн талаарх ойлголт, итгэл нь тухайн хүний өөрийнх нь хэргийн оролцогч, гэрч, иргэдийн төлөөлөгч зэргээр шүүхийн үйл ажиллагаанд оролцож байсан туршлагаар хязгаарлагддаг байна. Шүүх үйл ажиллагаанд биечлэн оролцсон туршлага бүхий иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байгааг хөндлөнгийн байгууллага судалжээ.
Харин шүүхэд ирж байгаагүй, хэрэг хянан шийдэхэд оролцоогүй, иргэд зөвхөн төсөөллөөр, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний мэдээлэлд үндэслэн ойлголт авдаг. Судалгаагаар тэдний олон нийтийн шүүхэд итгэх итгэл 53.7, шүүхийн шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх, мэдээлэл авах боломж бүрдсэн эсэх нээлттэй ил тод байдлын түвшин 62.3 хувь гэжээ. Албан бус мэдээллээр иргэдийн 90 хувь нь шүүхэд итгэдэггүй гэх мэдээлэл ч байдгийг “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурлын үеэр оролцогчид ярьж байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шүүхэд итгэх итгэл” илтгэлдээ, -Шүүхийн бие даасан байдлыг эдийн засгийн агуулгаар хангах, шүүхийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэхэд төсөв санхүү хүрэлцээтэй байх тухай хууль тогтоомжийн заалтыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа. Мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр боловсруулж мөрдөх, энэ салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, гадаад улс орны туршлага, хамтын ажиллагаа, дотоодын оролцогчдын дэмжлэг нөөц боломжид тулгуурлан үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгааг тэмдэглэв.
Анхан шатны шүүх өнгөрсөн онд эрүүгийн 14202, иргэний 57633, захиргааны 2096, зөрчлийн 24116, нийт 98 мянга гаруй хэргийг хянан шийдэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллан, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эдгээр тоог задалж нягтлахад маш цөөн хэргийн шийдвэртэй холбоотой бодит бус, албан эх сурвалжгүй, хэн түгээсэн нь тодорхойгүй, бусдыг төөрөгдүүлэх мэдээлэл иргэдийн шүүхийн талаарх төсөөлөл, шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байна. Энэ нь шударга ёсны тогтолцоог хүчгүйдүүлэх сөрөг үр дагавартай тул шүүх үйл ажиллагааны талаарх мэдээллээ бүрэн бодит, үнэн зөв мэдээлэх, шүүх олон нийтийн харилцаа зайлшгүй хэрэгтэй байгаа. Олон нийтийг шүүхийн талаар мэдлэгтэй болох хэмжээний мэдээллээр хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр гаргаж байгаа аж.
“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Канад Улс, Европын холбоо, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүх, хуульч, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.
Улаанбаатар хот дахь “Steppa Arena” мөсөн хотхонд 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын багууд өрсөлдөх бөгөөд оролцох багууд бүгд нийслэлд ирж, өчигдрөөс мөсөн талбайтайгаа танилцаж бэлтгэл хийсэн байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол өгч байгаа.
Өнөөдрийн 14 цагийн байдлаар хэвлэл мэдээллийн төлөөлөгч О.Зулбэлтэй холбогдож, шинэ мэдээлэл сонирхоход “Ирсэн зочин багууд мөсөн талбайтайгаа танилцаж бэлтгэлээ хангасан. Нийт 120-иод хүн ирээд байгаа. Өчигдөр Филиппиний тамирчин Жулиус Саньтяго-той уулзаж ярилцлага хийхэд манай Мөсөн өргөөг маш цэвэрхэн, их шинэлэг, стандартын дагуу баригдсан, үзэгчдийн тоо ч олон байхаар зохион байгуулагдсан, үнэхээр гоё байгууламж байна гэсэн. Тэгэхээр нь танай улсад ийм мөсөн өргөө хэр олон байдаг вэ гэж асуутал “нэг бий” гэсэн боловч 2000-аас дээш суудалтай мөсөн өргөөний зураг олж тавих гээд хайгаад олоогүй” гэлээ.
Гурав хоног үргэлжлэх Хоккейн IV Дивизионы ДАШТ-ий нэг өдрийн тоглолтын үнэ 50 мянган төгрөг аж. Тухайн өдрийн хоёр тоглолтыг үзсэн ч, нэгийг нь үзсэн ч үнэ адил. Зэрэглэлдээ бус Монголд анхны ДАШТ болно гэдэг л өөрөө чухал үзүүлэлт юм. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногийг дуулиан шуугиантай өнгөрүүлсэн монголчууд энэ долоо хоног ч гэсэн догдлолоо барьж дийлэхгүй бололтой. Өдөрт хоёр тоглолт явагдах бөгөөд Монголын баг дандаа хоёр дахь тоглолтод багтсан байгаа.
Тэмцээний эхний тоглолт 3 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагаас Филиппин, Индонез улсын шигшээ багуудын хооронд болж, 17.30 цагаас албан ёсны нээлтийн арга хэмжээ болох юм. Харин Монгол, Кувейт улсын баг 18.00 цагаас тоглоно.
Тоглолтын хуваарь:
2023.03.23
14:00. Филиппин – Индонез
18:00. Кувейт – Монгол
2023.03.25
14:00. Индонез – Кувейт
18:00. Филиппин – Монгол
2023.03.26
14:00. Кувейт – Филиппин
18:00. Индонез – Монгол
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-нд болж, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тэдгээрийн уялдаа холбоо, үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны 655,0 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”-ийг (BRT) хэлэлцээд дэмжсэн тул төслийг 2023 онд багтаан хариуцан эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.
Мөн нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгагдсан олон тулгуурт нийтийн тээврийг бий болгох ажлын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжсэн тул төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд 2023 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай судалж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.
Тусгай замын их багтаамжийн автобусны зураг төслийг бэлэн болгосноор Энхтайвны өргөн чөлөө болон Ард Аюушийн өргөн чөлөө – Их Тойруу – Да хүрээ гудамж – Цайз – Офицеруудын ордон тусгай замын их багтаамжийн автобус, шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, цаашид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах цогц арга хэмжээний нэг хэсэг юм. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хүлээгдлийн хугацааг дунджаар 4-12 минут, дундаж хурдыг 18-25 км/цаг байхаар цагийн хуваарийг төлөвлөдөг болно.
“Сэлбэ сэргэлт төсөл” Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж, үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг бууруулах, усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ хуралдаанд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцын талаар танилцуулсан байна.
Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: Хөшгийн хөндийн ажил мөн түгжрэлийг бууруулахад чухал. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд Засгийн газар ач холбогдол өгөх ёстойг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
Нөгөө нь нийтийн тээврийн асуудал байгаа. Нийтийн тээвэр дээр Улаанбаатар хот маань өнгөрсөн хоёр жилд хийсэн эхний үе шатны ажлуудаа энэ хавар хийж дууссан гэж болно. Сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй автобус оруулж ирсэн. Бид нийслэлийн нийтийн тээврийн удирдлага, зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад, ажлыг нь идэвхжүүлээд явж байна.
Одоо миний бие нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн 2 дахь үе шатын улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажилласан. Гол зүйл бол Нийслэлийн Засаг даргад эрхээ шилжүүлээд ажил зохион байгуулагдаад явж байгаа.
Ирэх есдүгээр сард 87 цахилгаан автобусыг оруулж ирэх, Евро-5 стандартад нийцсэн 650 эко автобусыг ирэх намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байгаа.
Нийтийн тээврийн асуудал дээр цаашид анхаарах асуудлууд бий. Жолоочийн сургалттай холбоотой асуудлууд, автобаазын асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид анхаарал хандуулж байна.
Зарим дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Үүнд холбогдох сайд нартай хамтран ажиллаж, Засгийн газарт оруулахаар ажиллаж байгаа.
Ямартай ч ирэх жилийн өвөлд бид бэлтгэж байна гэж болно. Өнгөрч буй өвөл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлт хийгдээгүйн улмаас хамгийн доод уналт мэдрэгдсэн.
Хамгийн түгшүүртэй нь олон автобусны ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан байсан. Ирэх жил энэ байдлыг давтагдуулахгүй байх үүднээс ажиллаж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-нд болж, бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 12.2 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр хэвээр байна. Инфляц өндөр байхад сайжруулсан түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн дизель түлшний үнэ сүүлийн үед тогтвортой байгаа хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн нь инфляцад сөрөг нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар, сонгино, төмс зэрэг зарим хүнсний ногооны үнэ 30 орчим хувиар өссөн. Гурил, сүүний үнэ жилийн дүнгээр өссөн хэдий ч сүүлийн саруудад тогтворжиж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 2022 онд таван удаа нийт долоон нэгж хувиар нэмэгдүүлсэн. Мөнгөний бодлогын хороо 2023 оны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Цаашид инфляцыг бууруулах хүрээнд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.
“Цахим суварга” соёлын өвийн эрэл хайгуулчид ТББ-ын залуус монголчуудын соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлж байна. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзоригтой ярилцлаа.
-Монголчуудын соёлын биет бус өв гэхээр их өргөн ойлголт байдаг. Та бол биологийн салбарын хүн шүү дээ. Чухам яагаад энэ чиглэл рүү орох болов?
-Тийм ээ, би уг нь генетик биотехнологич мэргэжилтэй. Гэхдээ гэрэл зураг авах сонирхолтой. 2011 онд Австри улсаас мотоциклоор аялдаг нэгэн найз маань ирсэн юм. Тэрбээр “Чи зургуудаа Австрийн Вена хотод аваачиж манай мотоциклийн аялагчдын клубэд илтгэл тавиач” гэж хүссэн. Гэрэл зураг сонирхогчийн хувьд надад сайхан ч басхүү айдастай байлаа. Ингээд явж очоод 30-40 минутын илтгэл тавьсан. Тэгэхэд надад Монголоороо маш их бахархах сэтгэл төрж билээ. Тэр гадаад хүмүүс гайхаж бишрээд л. Яг нөгөө Ш.Гүрбазар гуайн шүлэг дээр гардаг “Би Монголоороо гоёно” гэдэг мэдрэмж төрж байсан.
Би тухайн үед хөдөө орон нутаг руу томилолтоор их явдаг байлаа. Жилийн өмнө очсон айлдаа дараа жил нь очиж таарна. Тэгэхэд тухайн айлд өмнөх жил нь амьд сэрүүн байсан нэг буурай дараа ирэхэд өөд болчихсон байдаг. Уг нь тэр хөгшид бол тухайн нутаг усны амьд домог, тэр ард түмний өв соёлын амьд архив байдаг. Энэ гол усыг ингэж нэрлэдэг, аав ээжийн сургаал ийм байсан гэх мэтээр ярьж хөөрдөг, хуучилдаг байлаа. Нэг настай хүн өөд болоход нэг баринтаг судар үгүй болдог гэж үг байдаг.
Монгол үндэстний биет бус өв гэдэг асар гайхамшигтай далай. Түүнийг авч үлдэж, хойч үеийнхэнд таниулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 2013 оноос “Миний Монгол” төслийг хэрэгжүүлж баруун хязгаарт Увс, Баян-Өлгий, Ховд, 2014 онд Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж аяллын болон өв соёлын хосолсон өнгө аястай 20 нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгосон. Тэр цагаас хойш монголчуудын соёлын биет бус өвд бага багаар уусч орсоор 2021 оны хавар санаа зорилго нийлсэн таван хүн нийлээд “Цахим суварга” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, яг энэ чиглэлээр дагнан гэрэл зураг, видео, аудио хэлбэрээр баримтжуулах ажилдаа орсон. Монгол соёлын дотор нь орж, тэмтрээд байх тусам маш гайхамшигтай. Монгол оюуны соёл дотор монгол үндэстний оршин тогтнох утга учир байдаг юм байна гэдгийг олж харсан.
-Монгол өв соёлоос юуг нь онцолж баримтжуулж үлдээж байгаа хэрэг вэ?
-Одоогоор Монгол орны хэмжээнд долоон айд хамаарах 279 соёлын биет бус өвийг албан ёсоор бүртгэж авсан байдаг юм билээ. Бид үүнээс 80 өвийг сонгож аваад хээрийн судалгаа зураг авалтын ажлаа хийж байна. Энэ төслөө 2021-2025 оны хооронд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ хугацаанд 100.000 км замыг туулж, 200.000 гэрэл зураг, 50 мянган минутын дүрс бичлэг, 10 мянган минутын дуу бичлэгийн сан үүсгэх зорилготой юм.
Одоогоор 2021 оноос өнөөдрийг хүртэл 14 ТВ /терабайттай/ тэнцэх хэмжээний бүр задруулаад хэлбэл 40 мянган км замыг туулж, 153 өдрийн зураг авалт хийж 9.7 мянган минутын дүрс бичлэг, 16 мянган гэрэл зургийг амжилттай бүрдүүлээд байна. Эдгээр цуглуулсан сангаас одоогийн байдлаар нэг баримтат кино, 20 гаруй танин мэдэхүйн нэвтрүүлэг контент бүтээн олон нийтийн хүртээл болгосон. Тухайлбал, бид 2021 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд дархад угсаатны нүүдлийн талаар баримтжуулсан. Дархадын нүүдэл нь Хорьдол сарьдагийг даван Хороогийн голд очиж өвөлжөөндөө буух хүнд цаг агаар, бартаат замыг туулан нүүдэллэж буй үйл явдлыг харуулсан баримтат кино юм. Мөн үүнээс гадна 2022 онд Архангай аймагт үхэр тэрэгтэй нүүдэл, Ховд аймагт Торгууд нүүдлийн зураг авалтыг амжилттай хийж дараагийн баримтат киногоо бүтээх ажлаа үргэлжлүүлж байна.
Энэ жилийн тухайд бид зураг авалтандаа нэг зүйлийг чухалчилж үзэж байгаа. Угсаатан бүр өөр өөрийн өвөрмөц өв соёлтой. Жишээ нь, хотонгууд байна. Тэдний “Журай гэлдэн” биелгээг Хотон бий биелгээ гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.
-Тэгэлгүй яахав. Хотонгууд маш олон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ард түмэн шүү дээ?
-Яг тийм. Хотонгуудын идээ ундааны соёл, тэр дундаа арвайн гурил бэлтгэх, овоо тахилга, номын аав, ээж гэх мэт маш онцлог өв соёл бий. Үүнийг олон нийтэд хүртээл болгохыг зорьж байна. Яг үүний адилаар он цагийн уртад нэр нь бүдгэрч буй Хамниган, Чантуу, Авгачууд зэрэг угсаатны өвөрмөц соёлын онцлогийг баримтжуулахад анхаарлаа хандуулж ажиллана. Мэдээж шинжлэх ухаанч болон угсаатан зүйчдийн зөвлөгөө судалгаатай баримтжуулах ажлаа хийнэ.
-Соёлын биет бус өвөөр дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэдэг. Ямар байдлаар ажил хэрэг болгож болох вэ?
-Бид энэ төслөөрөө интернэтэд Монгол өв соёлын платформ бий болгох зорилготой. Үндэсний хэмжээний том платформ үүсгэхийг зорьж байна. Энд соёлын биет бус өвийн талаарх бидний хийсэн бүхий л уран бүтээл, гэрэл зураг, судалгаа, нийтлэлүүд байршина.
Яг өнөөдрийн цаг үед хүүхэд залуус, нийгэм өөрөө монгол өв соёлд төдийлөн ач холбогдол өгдөггүй болсон нь нууц биш. Хэлбэр тал руугаа хэлбийсэн шүү дээ. Солонгос кино үзэх үү, монгол өв соёлын нэвтрүүлэг үзэх үү гэхэд алийг нь сонгох нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Хэзээ нэгэн цагт тэд эргээд монгол өв соёлоо эрэлхийлдэг болсон цагт бидний уран бүтээл, ажил хувь нэмэр болох юм. Жишээ нь, угсаатнууд нүүх зүгт тооноо харуулж буулгадаг соёл байна. Энэ нь тэнгэр хангайд бид нүүж очиж байгаа шүү гэдгээ мэдэгдэж байгаа илэрхийлэл гэдгийг 10, 20 жилийн дараа ч юм уу хэн нэгэн заавал ойлгож мэдэх байх. Үүнд нь бидний үлдээж байгаа зүйл хөтөч болно.
Түүнээс гадна өнөө цагт ч үүх түүх, өв соёлоороо бахархах үзлийг бий болгож өгөх ёстой. Таны хэлсэнчлэн аялал жуулчлалыг татах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс жуулчдыг татах томоохон бодлого хэрэгжүүлж байна. Үүний тулд контентод тулгуурласан аялал жуулчлалд ач холбогдол өгөх хэрэгтэй. Тухайлбал, “Чонон сүлд” гээд кино байгаа шүү дээ. Би киноны зураг авалт хийсэн газарт зорьж очиж үзсэн. Зөвхөн тэр киног үзсэнийхээ төлөө долоон сая жуулчин тэр газрыг зорьж очдог болсон гэж 2018 онд ярьж байсан. Контентын ач холбогдол гэж энэ. Өнөө цагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд суурь болдог болсон байна.
Монгол Улсын Засгийн Газар эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн бодлого барьж байна. Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд эрэлттэй буюу
– Сувилагч /400/
– СӨБ-ийн багш /400/
– Биеийн тамирын багш /440/
– Дүрслэх урлагийн багш /440/
– Дизайн технологийн багш /440/
– Зураг зүйн багш /440/ мэргэжлээр их дээд сургуульд элсэгчдэд босго оноог 400-440 байхаар тогтоов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1%, өмнөх долоо хоногоос 0.1%-аар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/ мэдээлэв.
Тухайлбал, хонь, адууны мах, төмс, байцайны үнэ өмнөх хоёрдугаар сараас хамгийн их нэмэгджээ.
Эх сурвалж: ҮСХ
№ | Барааны нэр | 2023 | |||
II сарын дундаж | III.13 | III.20 | |||
1 | “Алтан тариа” гурил | дээдийн дээд, савласан, кг | 3 432 | 3 432 | 3 432 |
дээд, савласан, кг | 2 582 | 2 604 | 2 604 | ||
I зэрэг, савласан, кг | 2 194 | 2 240 | 2 240 | ||
2-р зэрэг, савласан, кг | 1 463 | 1 463 | 1 463 | ||
2 | Талх | “Атар”, 600 гр | 2 132 | 2 132 | 2 132 |
“Зууван чех”, 600 гр | 2 462 | 2 462 | 2 462 | ||
Хар талх, 300 гр | 1 790 | 1 790 | 1 790 | ||
3 | Цагаан будаа, кг | 4 646 | 4 646 | 4 646 | |
4 | Хонины мах, ястай, кг | 11 721 | 12 928 | 12 580 | |
5 | Үхрийн мах, ястай, кг | 14 416 | 14 973 | 14 982 | |
6 | Үхрийн мах, цул, кг | 16 603 | 16 807 | 16 847 | |
7 | Адууны мах, ястай, кг | 11 919 | 11 780 | 12 198 | |
8 | Ямааны мах, ястай, кг | 9 437 | 9 664 | 9 664 | |
9 | Сүү | задгай, л | 3 429 | 3 347 | 3 347 |
“Элекстер”, 0.5 л | 2 245 | 2 245 | 2 245 | ||
“Шинэ Сүү”, л | 4 429 | 4 429 | 4 429 | ||
10 | Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй” | 3 950 | 3 950 | 3 950 | |
11 | Цөцгийн тос, 200 гр | 7 389 | 7 389 | 7 389 | |
12 | Ургамлын тос, л | 8 407 | 8 179 | 8 179 | |
13 | Элсэн чихэр, кг | 3 771 | 3 771 | 3 771 | |
14 | Ногоон цай, савласан, 90 г | 3 788 | 3 788 | 3 788 | |
15 | Өндөг, ш | 509 | 537 | 540 | |
16 | Алим, кг | 6 708 | 6 708 | 6 708 | |
17 | Төмс, кг | 1 477 | 1 543 | 1 685 | |
18 | Лууван, кг | 2 356 | 2 238 | 2 359 | |
19 | Байцай, кг | 2 292 | 2 146 | 2 356 | |
20 | Хүрэн манжин, кг | 3 386 | 3 531 | 3 521 | |
21 | Сонгино, кг | 3 564 | 3 577 | 3 625 |
Манай улс өнгөрсөн намар 210,000 тонн төмс, 137,000 тонн хүнсний ногоо хураан авсан байдаг. Үүнийг 2021 онтой харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац тус бүр 15%-аар нэмэгдсэн болохыг Х.Болорчулуун сайд мэдээлж байсан юм.
Хүнсний зах, дэлгүүрээр зарагдаж байгаа гол нэрийн барааны үнэ: /2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар/ Эх сурвалж: ҮСХ
Барааны нэр | хэмжих нэгж | Баянзүрх зах | Сансар супермаркет | Хүчит шонхор зах | Бөмбөгөр худалдааны төв | Саруул зах | Барс худалдааны төв | Таван-Эрдэнэ зах | Хархорин зах | Номин супермаркет | Макс супермаркет | Оргил супермаркет | Имарт | Их наяд худалдааны төв | Дундаж үнэ | |
“Алтан тариа” гурил | дээд | кг | 2 200 | 2 550 | 2 320 | 2 400 | 2 780 | 2 300 | 2 400 | 2 300 | 2 490 | 2 659 | 2 550 | 2 550 | 2 400 | 2 449 |
1-р зэрэг | кг | 2 100 | 2 195 | 1 920 | 2 000 | 2 500 | 1 920 | 2 000 | 1 920 | 2 079 | 2 304 | 2 150 | 2 150 | 1 950 | 2 085 | |
“Алтан тариа” савласан гурил | дээдийн дээд | кг | 3 500 | 3 400 | 3 500 | 3 300 | 3 500 | 3 200 | 3 500 | 3 500 | 3 399 | 3 540 | 3 400 | 3 400 | 3 500 | 3 432 |
дээд | кг | 2 600 | 2 580 | 2 500 | 2 400 | 2 900 | 2 500 | 2 600 | 2 600 | 2 569 | 2 680 | 2 580 | 2 580 | 2 800 | 2 604 | |
1-р зэрэг | кг | 2 200 | 2 220 | 2 200 | 2 100 | 2 500 | 2 200 | 2 200 | 2 300 | 2 169 | 2 320 | 2 170 | 2 170 | 2 400 | 2 240 | |
2-р зэрэг | кг | 1 800 | 1 250 | 1 800 | 1 500 | 1 300 | 1 500 | 1 600 | 1 600 | 1 249 | 1 320 | 1 250 | 1 250 | 1 800 | 1 463 | |
Сүү | Сүү ХК 1л | литр | 4 400 | 4 500 | 4 500 | 4 500 | 4 300 | 4 200 | 4 200 | 4 400 | 4 499 | 4 500 | 4 500 | 4 500 | 4 600 | 4 429 |
Сүү ХК 0.5л | литр | 2 200 | 2 300 | 2 200 | 2 200 | 2 200 | 2 100 | 2 200 | 2 300 | 2 299 | 2 300 | 2 300 | 2 300 | 2 300 | 2 245 | |
Задгай | литр | 3 500 | 3 200 | 3 200 | 3 500 | 3 347 | ||||||||||
Тараг, Цөцгийтэй | литр | 4 100 | 4 100 | 4 000 | 3 800 | 3 800 | 3 900 | 3 600 | 3 900 | 3 799 | 4 100 | 4 100 | 4 100 | 4 100 | 3 950 | |
Талх | Атар | ширхэг | 2 100 | 2 200 | 2 100 | 2 100 | 2 200 | 2 100 | 2 200 | 2 100 | 2 079 | 2 060 | 2 200 | 2 190 | 2 100 | 2 132 |
Зууван чех | ширхэг | 2 600 | 2 500 | 2 300 | 2 300 | 2 400 | 2 469 | 2 560 | 2 530 | 2 520 | 2 462 | |||||
Хар талх | 300 гр | 1 800 | 1 760 | 1 800 | 1 800 | 1 800 | 1 800 | 1 800 | 1 800 | 1 779 | 1 780 | 1 760 | 1 790 | 1 800 | 1 790 | |
Будаа | цагаан | кг | 4 500 | 5 310 | 4 200 | 4 200 | 5 000 | 3 500 | 5 000 | 4 000 | 5 249 | 5 360 | 5 240 | 4 646 | ||
шар | кг | 3 000 | 3 000 | 2 500 | 3 000 | 3 500 | 3 500 | 4 939 | 3 000 | 3 244 | ||||||
Цөцгийн тос, 200гр | кг | 7 200 | 7 400 | 8 000 | 7 500 | 7 000 | 7 200 | 7 500 | 7 200 | 7 399 | 7 400 | 7 400 | 7 400 | 7 500 | 7 389 | |
Ургамлын тос | 1 литр | 7 500 | 9 440 | 7 500 | 7 500 | 8 500 | 7 000 | 8 000 | 7 000 | 9 289 | 9 760 | 7 480 | 9 580 | 8 500 | 8 179 | |
Ногоон цай, Гүрж | кг | 4 000 | 3 730 | 3 800 | 3 800 | 4 000 | 3 749 | 3 670 | 3 300 | 4 100 | 3 788 | |||||
Элсэн чихэр | кг | 3 500 | 4 880 | 3 500 | 3 000 | 3 500 | 3 500 | 3 300 | 4 674 | 4 900 | 3 500 | 3 771 | ||||
Хонины мах | ястай | кг | 11 000 | 9 500 | 13 500 | 15 800 | 13 500 | 13 500 | 9 500 | 12 499 | 13 900 | 11 000 | 13 480 | 15 800 | 12 580 | |
цул | кг | 12 000 | 10 500 | 14 000 | 14 000 | 10 500 | 15 499 | 13 500 | 13 800 | 15 800 | 13 159 | |||||
Үхрийн мах | ястай | кг | 13 500 | 13 000 | 15 000 | 17 800 | 14 500 | 15 500 | 13 000 | 15 499 | 15 800 | 17 000 | 14 982 | |||
цул | кг | 15 000 | 15 000 | 14 000 | 17 000 | 19 800 | 15 500 | 18 500 | 15 500 | 18 000 | 17 800 | 15 500 | 19 800 | 19 000 | 16 847 | |
Адууны мах, ястай | кг | 12 000 | 12 000 | 12 500 | 12 500 | 12 000 | 12 198 | |||||||||
Ямааны мах, ястай | кг | 10 000 | 9 500 | 9 500 | 9 664 | |||||||||||
Төмс, монгол | кг | 2 000 | 1 390 | 1 600 | 1 600 | 2 000 | 1 500 | 1 800 | 1 500 | 1 599 | 1 950 | 1 650 | 1 490 | 2 000 | 1 685 | |
Лууван | кг | 2 500 | 1 590 | 2 500 | 2 500 | 3 000 | 2 000 | 2 500 | 2 500 | 2 099 | 2 200 | 3 100 | 2 100 | 2 500 | 2 359 | |
Байцаа | кг | 2 500 | 1 590 | 2 500 | 2 500 | 3 000 | 2 500 | 2 800 | 2 500 | 2 399 | 2 400 | 1 850 | 1 980 | 2 500 | 2 356 | |
Хүрэн манжин | кг | 3 500 | 3 000 | 4 000 | 4 000 | 4 500 | 3 500 | 4 000 | 3 500 | 2 799 | 3 500 | 2 800 | 2 800 | 4 500 | 3 521 | |
Сонгино | кг | 4 500 | 3 090 | 4 000 | 3 500 | 4 500 | 3 500 | 4 000 | 3 500 | 3 199 | 4 200 | 2 800 | 3 300 | 3 500 | 3 625 | |
Алим | кг | 6 500 | 7 000 | 7 000 | 6 000 | 6 500 | 6 000 | 8 200 | 6 708 | |||||||
Өндөг | ширхэг | 520 | 572 | 500 | 520 | 560 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулахаар ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн талаарх судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 40 гаруй мэргэжилтэн, судлаач, эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүн нар оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,7 жилээр доогуур байгаа нь дараах шалтгаантай байна. Үүнд:
- Амиа хорлолт. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг;
- Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүү нас бардаг;
- Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4,1 дахин их байдаг;
- Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,8 дахин их байдаг;
- Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.
- Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 57,4 хувийг согтуугаар үйлдэж байгаа бол 88,2 хувь нь эмэгтэйчүүд өртөж хохирсон байна.
Эдгээр тоо баримтаас харахад эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай байна.