Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ.

Алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гарган, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 17, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 3, яндангийн цонолтоос 13 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хандлага буюу Ж.Ханат, С.Мурат хоёрын яриа… DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт хоёр өдөр ажиллалаа. Казах түмний их баяр Наурызын баярын бүх арга хэмжээнд оролцов. Ерөнхий сайд байхдаа тус аймагт онцгойлон анхаарч хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй биеэр танилцав. Очихдоо заавал орж гардаг, хэдэн үг тухтай солих ёстой казах өвгөчүүл ч Ерөнхийлөгчид байдаг бололтой. Монгол дахь ганц үндэстэн болох казах түмний санаа бодлыг байнга сонсож, тэр хэрээр анхаарч, үнэхээр хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүмүүсийг нь зөв олж төрийн хайр хишиг, шагнал урамшил олгохыг хичээдэг юм байна. Наурызын баярын үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир “Казахын ард түмэн биднийг алган дээрээ бөмбөрүүлэн авч явдаг Монголын төр засагт чин сэтгэлээсээ баярлаж явдагаа албан ёсоор хэлье ээ” гэсэн нь тэнд байсан надад тийм ч нэг их зулгуйдсан санагдсангүй. Сэтгэлийн угаас гарч байгаа үг үнэн л сонсогдлоо.

Баян-Өлгий рүү нисч буй иргэдтэй онгоцон дотор элдэв шалдавыг хөөрөлдөж, ар өвөрт хүүхдүүд уйлалдсан, зэрэгцэж суусан Ерөнхийлөгчийг дайрчих шахсан баахан амьтан л тэнд газардсан. Хаврын зэвэргэн салхитай Баян-Өлгийн нисэх буудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг аймгийн удирдлагууд болох ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нарын энгийн хувцастай гурван хүн, цэрэг хүчний байгууллагын удирдлага болох дүрэмт хувцастай арваад хүн угтсан юм. Төрийн өндөрлөгүүдтэй аймаг орон нутагт томилолтоор очиход хүчний байгууллагын ийм олон дээд тушаалын офицерууд угтдаг бил үү… Тэнд Хилийн цэргийн 0164-р анги, Зэвсэгт хүчний 340-р ангиуд бүрэн бие бүрэлдэхүүнээрээ онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тэдний нийгмийн асуудал, зэвсэг техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд байнга анхаарч байдаг нь Ерөнхийлөгчийн томилолтоос илт мэдрэгдлээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, оролцдог офицер, ахлагч нар тэнд цөөнгүй байна.

Томилолтын бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нарын цэргийн дээд удирдлагууд явсан нь учиртай л юм байна.

Төрийн хэмнэлтийн хууль Баян-Өлгийд лав хэрэгжиж байх шиг байна. Онгоцноос буугаад олон хар машинд залардаг үе өнгөрч. Ерөнхийлөгч, аймгийн удирдлага нар хоёр машинд суугаад хөдөллөө. Бидний нөхөд нэг автобусанд бөөгнөрөв. Бид гэдэг маань УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр… гээд бусад холбогдох албаны хүмүүс. Тэднээс элдвийг асууж хоргоож, өдөж сөдөж, дургүйг нь хүргэж явахад амар байлаа. “Амарбаясгалан дарга аа, танд тусдаа машинаар үйлчилдэггүй сонин юм аа” гэвэл өөдөөс “Сонин байна уу, өнөө хэмнэлтийн хууль чинь ийм болгочихсон юм” гээд “Наадах чинь яах вэ, танд би Баян-Өлгий рүү онгоцны тийзний үнийг 650 мянга болтол буулгах боломж байгааг ярья. Одоо 1,6 сая төгрөг байна шүү дээ. Гэтэл зөв зохион байгуулалт хийж чадвал энэ өндөр үнэ харьцангуй хямд болох боломж байна…” гэснээр яриа өрнөлөө. Баян-Өлгийн чиглэлд энэ мэт цөөнгүй асуудлыг нь шийдүүлчих санаатай Ерөнхийлөгчийн зүгээс ЗГХЭГ-ын даргыг багтаа урьсан юм байна гэж ойлголоо.

Том улстөрчид хаа газарт очихдоо хийсэн ажил, эхлүүлсэн төсөл хөтөлбөр, санаа тавьсан бүхнээ очиж үзэх гэж яардаг бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих хөрөнгийг шийдсэн юм байна. Эхний барилга болох 50 ортой Хүүхдийн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сард ашиглалтад оржээ. Зах хязгаар нутагт үнэхээр нэг эмнэлэг шиг эмнэлэг ашиглалтад оржээ. Дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн эхнийхийг аваачиж гардуулав. Цаашид ч шийдээд явах бололтой. Хүүхдийн эмнэлэгтэй залгуулаад гурван том цогцолбор байгууламжаас бүрдсэн, 28,5 тэрбумын төсөвт өртөгтэй Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ид хийгдэж байна. Гадна халаалт шугам холбох ажил, дотор цахилгааны ажил бүрэн хийгдсэн, барилгын бусад ажлууд өрнөж байна. Үлдэгдэл хөрөнгө санхүүгийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэхээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Баян-Өлгийн төв дэх 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн төсөв хөрөнгийг ч Ерөнхий сайд байхдаа шийдвэрлэсэн юм байна. Ажлын явц, гүйцэтгэлийг ч танилцууллаа. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам Баян-Өлгийгөөр яг дайрч байгаа нь хөгжлийн дэд бүтэц юм. Учир нь Ази-Европыг холбосон, хоёр том хөршийн зах зээл рүү шууд очиж буй авто зам юм. Энэ авто замын нэг хэсэг болох Ховд гол дээрх бетонон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замын хөрөнгийг мөн Гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа шийдвэрлэсэн нь 2022 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оржээ. Ингээд Монголын Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн дуусч, Азийн авто замын сүлжээтэй нэг мөр холбогдсон байна. Та бүхэн боддоо Монгол Улс нь баруун бүсийнхээ дэд бүтцээр дэлхийтэй асуудалгүй холбогдчихоод байна шүү дээ. Новосибирск-Барнаул-Өлгий-Ховд-Үрэмч… шууд авто зам. Энэ зам Монголын нутгаар 756 км үргэлжилнэ. ОХУ-ын талдаа Барнаулаас Казакстан руу ямар ч асуудалгүй авто замаар өдөртөө орно. Казакстан бол Монголд хамгийн ойрхон байгаа гуравдагч хөрш.

Баян-Өлгий аймаг бол их уулсын орон. Өлгийн төв нь өөрөө өндөр уулсын дунд, хонхор газарт байрладаг. Очоод харсан хэнд ч эргэн тойрны тэр их өндөр нуруудын ам, салаа бүрээс үер буувал яана вэ гэж болгоомжлол төрнө. Хүмүүсийн яг л ингэж боддогоор зуны цагт үер бууж Өлгийн төвийг хамах шахдаг. Энэ талын муу мэдээлэл ч зуны цагт хэвлэл мэдээллээр цацагддаг. Энэ эрсдэл нь үнэндээ бодит аюул болоод байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд байхдаа шийдсэн юм байна. Баян-Өлгийн төвийг үерээс хамгаалах Далан барих хөрөнгийг шийдвэрлэжээ. Өндөр өртөгтэй аюулгүйн арга хэмжээ болжээ. Улсын төсвийн нийт 23,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар далан барих ажил хийгдэж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй явна. Иргэдийн аюулгүй амьдрах баталгаа бол ардчилсан нийгэм дэх төрийн хүлээх үүрэг хариуцлага, бүр нэг номерын үүрэг нь билээ. Энэ үүргээ Монголын төр, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний цөөнхийн өмнө нэр төртэй биелүүлсэн юм байна.

Өлгийд миний бие анх удаа ч биш, хоёр дахиа ч биш, ер нь бол цөөнгүй удаа ирж очжээ. Тийм болохоор лавтай 10 жилийн өмнө, 15 жилийн өмнө Баян-Өлгий ямархуу байсныг багцаалах, өнөөдөртэй харьцуулах хэмжээнд юм. Үнэндээ Баян-Өлгий баргар, бүүдгэр байсан үе бий шүү. Барилга байгууламж, орон сууц гээд гаднаас очсон хүний нүдэнд харагддаг бүгд нь хуучирсан. Ноорхойдуухан гэр хороолол, юу хийхээ мэдэхгүй холхисон хүмүүс шиг санагддаг байлаа… ер нь ерэн оны эхэн үеийн Монголын дүр зурагтай байлаа. Өнөөдөр Баян-Өлгий өөр болжээ, өлгийчүүд өнгөлөг болсон байна. Орон сууцны барилгууд олноор баригдаж, шинээр боссоор байгаа харагдана. Зах хязгаар нутгийн казах түмэн халуун дулаан, тохилог орон сууцанд амьдрах болсон нь үнэндээ хөгжил дэвшил. Өөрөөр юу гэж нэрлэх билээ. Үүний суурь шалтгаан ч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байх үед хийж хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг юм. Тухайн үедээ улсын төсвөөс 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Баян-Өлгийн төвд 900 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээ, ус дамжуулах төв, барилга байгууламжийг бүрэн хийж гүйцэтгэжээ. Баян-Өлгийчүүдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал, аюулгүй амьдрах орчин нөхцлийн асуудал, Хил гааль, тээвэр ложистик гэхчлэн эдийн засгийн суурь бүтэц, тулгамдсан олон асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүү анхаарч, үндэстний цөөнх болох тэдэнд онцгой хүндэтгэлтэй хандаж ирсэн нь энэ бүгдээс харагдана. Энэ удаа ч Наурызын баярт оролцох далимдаа баруун хязгаарт юу хийх ёстойг дагуулж яваа гүйцэтгэх засаглалын төлөөний хүмүүст ойлгуулахыг хичээсэн ажлын томилолт харагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Баян-Өлгийн ирээдүй хойч болсон үр хүүхдэд зориулсан боловсролын төсөл бодитой хэрэгжиж байна. Түүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр эхлэхэд хамгийн эхэнд шахам урам зориг төгөлдөр шалгарч, хүмүүсийн танил болсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр сургууль төгссөн Даргерын Багдаулет гэж хүүхэд юм. Сумын сургуулийн таван онцын эзэн энэ хүү “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, одоо дэлхийн шилдэг 100-д багтдаг Англи улсын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрлийн хичээлдээ 758 оноо авсан, орон нутгаас англи хэлний шалгалтаар бүтэн оноо буюу 800 оноо авсанаараа онцгойрсон хүүхэд билээ. Аав Т.Даргер нь гэртээ Ерөнхийлөгчтэй хуучилж суухдаа “Манай амьдралд санаанд багтамгүй үйл явдал болсон доо. Аймаг орны захад, хүмүүсийн машин тэрэг засч сэлбэж амьдардаг над шиг хүнд ”Хүү чинь Англи улсад суралцахаар боллоо” гээд Улсын Ерөнхийлөгчийн төлөөний хүмүүс, хүүг минь дагуулаад гэнэт ороод ирэхээр зүүдлээд байгаа юм шиг болсон” гэж ярих нь “Төр түмэн нүдтэй” гэдгийн илэрхийлэл бололтой. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь ард түмний амьдралын чанар алдагдсан энэ цаг үед, нийгмийн балансыг барьсан, боловсролын салбар дахь маш ухаалаг систем болох нь цаг хугацааны эрхээр ийнхүү батлагдаж байгаа бололтой. Суралцаж байгаа сум орон, хороо дүүргийнхээ сургуульд онц сурлагатан байх, тэр нь элсэлтийн ерөнхий шалгалт, бусад үзүүлэлтээр шууд сүлжээнд тавигдана. Хэн ч тэр хүүхдийн шалгалт, оноонд нөлөөлөх боломжгүй. Ерөөсөө “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад хүний оролцоо байхгүй, хоёрдугаарт, орон нутаг, захын хорооны хүүхдийг хотын том, хувийн, сайн гэгддэг сургуулийн хүүхдүүдтэй нэг саванд хийж уралдуулахгүй, тухайн хүүхэд дошин дээрээ л том байх, сайн сурагч байж чадвал тэгээд л Дэлхийн том том сургуулиудад суралцах тэтгэлгийг Ерөнхийлөгчөөс олгож байна. Одоо Д.Багдаулетын суралцаж байгаа Бристолын их сургуульд яг ийм шалгаруулалт, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Монголын өнцөг булан бүрээс очсон 15 хүүхэд суралцаж байна. Англид нийтдээ ийм тэтгэлгээр 29 ардын хүүхэд суралцаж байна. Энэ бол гаднаас мэдлэг боловсрол импортлох боловсролын реформ мөн. Үүнийг хаа байсан халхын баруун хязгаар, Өлгий сум, орос машин засварлан борогдуухан амьдардаг Т.Даргер гуайн найман ам бүлийн отгон хүүгийн хувь заяанаас харж болно. Англиас шууд холбогдож байгаа хүүдээ зориулж хэлсэн Т.Даргер гуайн үг гоё байлаа. “За миний хүү эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Ерөнхийлөгчийнхөө захиас даалгаврыг үргэлж санаж, эрдэм номдоо шамдаж, эх орондоо хэрэгтэй хүн болоорой, алс газарт хамтдаа суралцаж яваа олон аавын хүүхэдтэй эвтэй найртай байгаарай, миний хүү хичээгээрэй” гэсэн нь сэтгэлд дулаан байлаа. Казах түмэнд чиглэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сайн хандлага, үйл хэрэг ингэж үргэлжилж байна.

Баян-Өлгий аймагт Ерөнхийлөгчийг дан ганц дагаж, сурвалжилж явсангүй. Баян-Өлгийн гудамжаар алхлаа. Онгорхой цоорхой бүгдээр орлоо. Хамаагүй ээ, хэн дайралдсан бүгдтэй яриа хөөрөө өрнүүллээ. Наад зах нь хонины мах 8000, үхрийн мах 7000 байгаа юм байна… гэхчлэн Улаанбаатартай харьцуулсан шигээ явсаар эхний хүнтэй танилцаж, тухтай хэдэн үг сольсон нь Өлгий сумын 11 дүгээр хорооны иргэн Ж.Ханат юм.

Ж.Ханат: Манай хамаатнуудаас Казахстан руу нүүсэн хүн байхгүй…


Ж.Ханат бол 50 гаруй насны эр. Эхнэр, дунд сургуулийн хүүгийн хамт гурвуулаа амьдардаг. Тэрбээр Өлгийн 7 дугаар сургуульд жижүүр ажилтай. Эхнэр нь эмнэлэгт ажилладаг юм байна. Хоёр том хүүхэд нь тусдаа гарсан. Нэг нь Оюу толгойд ажилладаг гэнэ. Нөгөөх нь айл гэр болоод амьдрал тусгаарлажээ.

-Баян-Өлгийгөөр амьдрал ямар байна даа. Хотод бол юмны үнэ нэмэгдээд… хүндхэн л байна?

-Манай энүүгээр тэгж их дордсон юм алга. Юмны үнэ ч нэмэгдэж л байна. Гэхдээ бид чинь Цагааннуураар хойшоо Барнаул, Горно Алтай гарчихна. Тэндээс жимс, хүнс юмаа гайгүй авчихна. Завхан, Говь-Алтайхан чинь манайхаас ирж бараа татдаг шүү дээ. Улаанбаатараас авбал үнэндээ илүү сонголттой. Гэхдээ 1700 км явна. Хойшоо бол үсрээд л 800 км явна.

-Орос дайн байлдаантай, өөрөө хүндрээд байгаа юм биш үү?

-Бидэнд мэдэгдсэн юм алга. Тэр бүү хэл оросууд Цагааннуураар орж ирээд шууд урагшаа Ховд, Ярантаар гарч барилгын материалаас эхлээд бас бус их л бараа авч байна. Манай Өлгийгөөр дайрна. Засмал зам ингэж явж байгаа. Түлш ховордох үед манайхаас баруун аймгууд түлшээ авч байсан. Хойноос хямдхан оруулж ирээд.

-Та хилийн худалдаа наймаа хийдэг хүн үү?

-Үгүй дээ, өөрт хэрэгцээтэйгээ л авдаг.

-Нууц биш бол танай өрхийн орлого, амьдрал ямар эх үүсвэрээс бүрдэж байна даа?

-Эхнэр бид хоёр байнгын цалинтай. Дээр нь фургон машин байна. Үүгээрээ хоёр зун дараалан төвөөс ирсэн хүмүүсийг Алтай таванбогд руу зөөж дажгүй орлого оллоо.

-Алтай таванбогд руу монголчууд зуны цагт урсдаг болсон шүү. Ашиг орлого та нарт мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэж байна. Би гэхэд өнгөрсөн зун Алтай таванбогд руу 18 удаа хүмүүс зөөж аялуулсан байна лээ.

-Ашиг хангалттай юу?

-Хангалттай олж байгаа. Нэг явахдаа 1,3 саяас 1,4 саяыг олдог. Зарлага нь 300-400 мянга л болдог. Бусад нь тэгээд ашиг. Тэгэхээр хангалттай байгаа биз дээ.

-Тан шиг фургоноор дотоодын жуулчдад үйлчилдэг олон хүн байна уу?

-Би хаанаас сонслоо… 300 гаруй фургон Өлгийгөөс Алтай таванбогд руу жуулчид зөөж байна гэсэн шүү.

-Танд орлогын өөр эх үүсвэр юу байна даа?

-Манайх ийм том хашаатай байгаа биз дээ (хашаанд нь орлоо. Үнэхээр цэлгэр том аж). Үүнээс ч том байсан юм. Дэд бүтэц, шугам сүлжээ манай хажууд ирчихсэн.

-Энэ том хашаа чинь таны орлого гэж үү. Ногоо тарих юм уу?

-Үгүй ээ, зарна. Ер нь бол барилга барих сонирхолтой хүмүүс худалдаж авъя гэж байгаа. Хүү маань энэ жил дунд сургуулиа төгсөөд их сургуульд явчихна. Эхнэр бид хоёрт ийм том хашааны хэрэг байхгүй. Өөртөө жаахныг үлдээгээд бусдыг нь барилгын компаниудад зарахаар төлөвлөсөн.

-Та асуудалгүй амьдарч байгаа юм байна. Ерэн оны эхээр Казахстан руу нүүсэн үү, танай хамаатнуудаас тэнд байна уу?

-Манайх хөдлөөгүй. Манай хамаатнуудаас нэг ч хүн нүүгээгүй. Бүгдээрээ Монголдоо л байгаа.

-Гэхдээ та Казахстан руу явдаг биздээ?

-Явна аа явна. Асуудалгүй зорчино. Цагааннуурын боомтоор Оросоор дамжаад багцаагаар 800 км яваад Алма Ата орчихно.

-Казакстан-Монголын хил хоёрын зай хоорондоо ердөө 74 км шүү дээ. Шууд явчихаж болдоггүй юм уу?

-Дундуур нь байгаа Алтай таванбогдыг яаж давах билээ (инээв).

-Өө нээрэн тийм л дээ…?

Ингээд бид хоёр бөөн инээдэм боллоо. Ил цагаан яриатай, харгүй тунгалаг тэр эртэй сайхан танилцлаа. “Манай казахууд хөдөлмөрч шүү, та энэ гудманд нэг их гуйлгачин царайтай хүн олохгүй байх. Яах вэ, зах дээгүүр архины мөнгө гуйсан мэр сэр хүмүүс бол байгаа. Одоо чинь өөрсдөө л хичээвэл бүх нөхцөл сайн байна шүү дээ” гэж ярих. Санаандгүй танилцсан Ж.Ханаттайгаа цааш яриад байсан чинь сүүлдээ миний сайн танилтай үеэлүүд болж таарлаа. Ингээд л монголчууд яриад байвал ах дүүс болчихдог гэдэг үг чинь Баян-Өлгийд ч хамаатай болсон юм биш үү.

С.Мурат: Зуны цагт Өлгийгөөр дүүрэн монголчууд холхиод гоё болсон шүүдээ…

Наурызын баярын хөл хөөр дундуур бас нэг эртэй танилцлаа. Төв талбай дээр нь таараад “За баярын мэнд хүргэе” гээд гараа сунгасан чинь нэг сүрхий харсанаа, инээгээд “Хотоос явна уу” гээд яриа өрнүүлэв. Бас ил цагаан, сайхан эр хүн юм аа. Түүнийг Сагидолданы Мурат гэдэг. Нөгөө гишүүн асан Муратуудтай адилхан нэртэй юм. С.Мураттайгаа хэсэг хөөрөлдлөө…

-Та ямар ажил эрхэлдэг вэ. Монголоор ямар ч аялгагүй, цэвэрхэн ярьж байна шүү?

-Налайхад залуу насаа үдсэн хүн чинь тэгэлгүй яахав дээ.

-Хэзээ Өлгийдөө ирсэн бэ?

-Эрт ирсэн. Ерэн оны эхээр ирсэн. Бараг казах хэлээ мартаж ирээд энд дахиж сурсан шүү (инээв). Ажил гэвэл “EX­Pro mongolia tour” компанийг эрхлэн ажиллуулдаг.

-Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүн юм байна. Ашиг орлого их үү?

-Тун дажгүй. Зунд энүүгээр чинь Улаанбаатар хотынхон тэр чигээрээ холхиод гоё болчихсон шүү дээ. Монголчууд тэр чигээрээ ирдэг болсон.

-Хойд, урд хоёр хөршөөс жуулчин хэр ирж байна. Та бас тийшээ явна биз дээ?

-Ковидын дараа Оросын жуулчид нэлээн ирсэн. Урд зүгээс, Үрэмч, Шинжаан, Уйгараас байхгүй ээ. Тэнд ер нь баларсан газар.

-Яагаад баларсан гэж?

-Ер нь Монголын казахууд шиг жаргалтай нь хаана байгаа юм. Бидэн шиг эрх чөлөөтэй хүмүүс цаана чинь алга. Би Хятадын Үрэмч гээд явдаг, сүүлдээ явахаа больсон. Тэнд зовж байна шүү дээ. Айл нэг бүр нь тагнуулынхаа хяналтад бүрэн орчихсон. Суусан, явсан бүрт хяналттай… хэцүү л байгаа даа.

-Хятадын баруун талын хотуудаар байгаа казахууд тийм хүнд байгаа хэрэг үү?

-Тийм шүү дээ. Өрөвдмөөр болсон.

-Та бид хоёр жаахан улс төрийн алдаатай байж болохоор сэдвээр яриад байна уу даа?

-(инээв) Ингэж ярилаа гээд та бид хоёрыг хэн яах юм бэ. Хятадууд шиг шоронд хийх юм уу. Түүндээ тулбал манай улсад чинь бөөн юм болно биз дээ. Хүний эрх гээд. Ер нь манай казахын шинэ үеийн залуус ч их өөр болж, өөрчлөгдөж байна.

-Яаж өөрчлөгдөж байна гэж?

-Наад зах нь хаанаас ямар эхнэр авахаа өөрсдөө мэддэг болж байна. Маниусаар мэдүүлдэг, уламжлал ёс дэг, заавал хоорондоо сууна барина гэдэг чинь одоо ер нь хоцрогдож байна. Дуугүй л байх нь дээр болсон (инээв)…

-Та ч гэсэн адилхан уу?

-Адилхан, тэдэнд одоо хуучин юм яриад яах юм. Өөрсдөө өөрсдийгөө л мэднэ биз…

Иймэрхүү яриа хөөрөө элбэгтэйхэн Баян-Өлгийн гудамжаар таваргалаа. Ерөнхийлөгчтэй хамт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хамт явсан нь бас учиртай юм байна. Алтай таванбогдыг дагасан дотоод, гадаадын аялал жуулчлал үлэмж нэмэгдэж, тэр хэрээр аймгийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн нь төрийн бодлогоор улам дэмжих, илүү сайжруулах ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн бололтой. Тийм учраас аялал жуулчлал хариуцсан Төрийн сайд, Засгийн газрын гишүүнийг газар дээр нь дагуулж яваа юм байна. Одоо гэхэд казах хүүхдүүдэд монгол хэл заахаар Боловсролын яамны томилолтоор Улаанбаатараас очсон их дээд сургуулийн төгсөх ангийн монгол оюутнууд түүгээр нэг хөшилдөж байна. Ямар ч ажилтай явцгаадаг юм бүү мэд, ер нь монголчууд тэнд их болжээ.

Баян-Өлгийд хоёр өдөр ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт бүр дээрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Ард түмний эв нэгдлийг бүхнээс эрхэмд үзэж байна” гэдгээ хэлж, очсон газар бүртээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлж явлаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: 2023 онд нөхөн сонгууль явагдах аймаг, сум, дүүргүүд DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Япон руу аялах иргэд визээ цахимаар мэдүүлж эхэллээ DNN.mn

Япон улсын Засгийн газраас тус улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол, АНУ, Их Британи, Канад, Сингапур зэрэг гадаадын 68 улсын иргэдэд зориулсан цахим визийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны 13:00 цагаас эхлэн 90 хүртэл хоногийн хугацаатай аялал жуулчлалын визийн мэдүүлгийг цахимаар хүлээн авах юм.

Иймд, аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон Улс руу зорчих иргэд урьдын адил өөрсдийн биеэр тус улсын Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Виз мэдүүлэх

  • Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдоно.
  • Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж сая материалтай нарийн танилцаж, шалгаж эхлэх ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын дөрөв хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. Мөн виз мэдүүлгийн материалтай нарийн танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч, тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
  • Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.

Визийн олголт (визийн хураамжийг төлөх)

  • Виз мэдүүлгийн хариу болон визийн хураамжийн тухай цахим шууданг хүлээн авсныхаа дараа хугацаа алдалгүй ЭСЯ дээр биечлэн ирж виз мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Ингэхдээ тухайн виз мэдүүлэгч мөн гэдгээ нотлон харуулах үүднээс илгээгдэж очсон цахим шуудан болон гадаад паспортоо цонхон дээр шалгуулах шаардлагатай.
  • Виз мэдүүлгийн хураамжаа төлөх цаг нь урьдын адил тухайн ЭСЯ-ны ажлын өдрийн үдээс хойш 14:30 – 16:30 цаг болно.
  • Виз мэдүүлгийн хураамжаа төлөөгүй тохиолдолд цахим виз олгогдохгүй болохыг анхаарна уу.

Хураамжаа төлсний дараа тухайн виз мэдүүлэгчид цахим виз олгогдсон тухай мэдээ цахим шуудангийн хаягт нь илгээгдэнэ. Виз мэдүүлэгч нь тухайн илгээгдэж очсон цахим визийг хэвлэж онгоцонд суух үедээ үзүүлэх зэрэг зориулалтаар биедээ авч явах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДээс танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргажээ. Өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Төв аймгийн тодорхой объектуудад 10:00 цагаас эхлэн 17 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж засвар хийнэ. Иймд засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зааны голын усанд цөмөрч хөлдсөн эзэнгүй авто машиныг татан гаргажээ DNN.mn

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Зааны голын усанд цөмөрч хөлдсөн эзэнгүй авто машиныг голын голдирлоос гаргалаа.

Идэвх санаачилга гаргаж хамтран ажилласан “Nissan patrol У60 авто клуб”-ийн байгаль орчинд ээлтэй залуустаа баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Дөрөвдүгээр сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

ЦУОШГ-аас “Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарлаа.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа тул малчид, ард иргэд мал төллөх үед анхааралтай байж, нарийвчилсан цаг агаарын мэдээгээ тухай бүрд авч ашиглахыг зөвлөе.

Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Энэ сард ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, ялангуяа говь талын нутгаар хур тунадас багатай, агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаагаас шалтгаалан хуурайшилт ихтэй байж болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байх, аялал зугаалгад явахдаа цог нурмыг бүрэн унтрааж, гал алдахаас сэргийлэн, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Мөн салхи шуурга ихтэй байх тул уул модонд явахдаа хачгаас хамгаалан битүү хувцас өмсөж, мал ахуйгаа салхинд уруудуулахгүй байх дээр анхаарна уу” гэв.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан байх магадлалтай байна.

Хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу орох магадлалтай.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа ба цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Харин хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД– аас 1–4°С–аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орно.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Шударга ёсны талд зогсоно” гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ DNN.mn

Олон нийт шударга ёсыг хүсч байна. Энэ нь ямар нэг эш баримт, судалгаа нотолгоогүйгээр хэлэхэд л ойлгомжтой хүсэмжлэл юм. Бид шударга ёсыг төрөөс шаарддаг. Төр ч тийм үүрэгтэй. Тэр дундаа шүүх засаглалыг шударга байхыг хүсдэг.

Учир нь сүүлийн үед, ер нь сүүлийн жилүүдэд шүүхтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Шүүхдэх шинэчлэлийг хуулийн хүрээнд хэд хэдэн удаа хийлээ. Гэвч элдвийн судалгаа, шинжилгээнийдүн, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр сайжирсан гэх байдал үзэгдэхгүй л байна.

Эндээс үүдээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд олноороо холбогдсон хэргүүдийг шүүх шударга шүүнэ гэдэгт олон нийт эргэлзээд байгаа юм.

Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй “шударга ёсны төлөөх тэмцэл”-ийг дэмжиж, “Шударга ёсны талд зогсоно” гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна.

Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ.

Тиймээс шүүгч нар засаглалынхаа нэр хүндийг сэргээх, ажиллах нөхөцөл бололцоогоо хангахын тулд “хувийн шийдвэр” гаргаж буй бололтой.

Угаасаа шүүгч, шүүхийн ажилтнуудын шударга ёсны тунхаг гэж бий. Түүнд нь “Эрхэм зорилго нь шударга ёсны хэмжүүр байх учиртай” гээд“ Зарчим нь бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх, Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх, Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх ёстой” хэмээн заасан.

Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам жил гаруйн өмнө тус зөвлөлийн даргаар томилогдохдоо “Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Хүмүүс шүүхэд итгэдэг байх ёстой. Шүүх бол иргэдийн итгэл хүлээсэн, эцсийн найдвараа тавьж болдог байгууллага байх хэрэгтэй. Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн том баталгаа нь хууль дээдлэх ёсыг хатуу чанга баримтлах явдал юм. Ний нуугүй хэлэхэд шүүхийн нэр хүнд өнөөдөр иргэдийн дунд сайнгүй байгаа нь нууц биш. Шүүхийн шинэтгэл үе шаттай аажуухан явж байна. Буцаж ухарсан зүйл ч бий. Томилгоо, шүүгчийн мэргэжил, мэдлэгтэй ч холбоотой асуудал байдаг. Улс төрийн нөлөөлөлд автахтай холбоотой ч асуудал байдаг. Нөгөө талаар шүүхийн нэр хүндийг зориуд харлуулах ч тохиолдол гардаг. Өөрсдөө хэрэг төвөг хийчхээд, түүнийгээ цагаатгаж харагдуулахын тулд шүүхийн нэр хүндэд халдах нь ч бий. Тал талын хүчин зүйлтэй холбоотойгоор шүүхийн нэр хүнд буурсан. Тиймээс шүүгчийн нэр хүндийн асуудал нь дан ганц өөрсөдтэй нь холбоотой зүйл биш. Энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй харж байж засаж залруулах ёстой. Шүүхийн нэр хүндийг өсгөхийн тулд шүүх рүү халдсан халдлагыг таслан зогсоох ёстой. Шүүх рүү хүн болгон “чулуу шиддэггүй” байх хэрэгтэй” гэж байв.


Categories
мэдээ нийгэм

Л.Батзул: Манай эмнэлэгт анх удаа жирэмсэн үед ургаас урагт цус юүлэгдэх үеийн лазер эмчилгээ, мөн урагт цус сэлбэх эмчилгээг хийлээ DNN.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эмч Л.Батзултай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгаар үйлчлүүлж буй өвчтөнүүдэд ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?

-Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь үрэвсэл дотоод шүүрлийн эмгэгүүдийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр охид эмэгтэйчүүд маань өвчилж байна, бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр өвдөөд эмчлүүлээгүй, мөн дутуу эмчлэгдэх, удаан хугацаанд ийм байдалтай явснаар бага аарцгийн идээт үрэвслээр хүндэрдэг. Мөн үрэвсэлт өвчнөө эмчлээгүйгээс болж умайн гадуурх жирэмслэлт их тохиолдож байна. Умайн гадуурх жирэмслэлт нь амь насанд маш аюултай. Хэдий жирэмсний эрт хугацаанд оношлогдох эмчлэгдэх боломжтой ч охид бүсгүйчүүд хугацаа алдаж хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж, яаралтай журмаар мэс засал эмчилгээ хийгддэг тохиолдлууд бий. Хэдийгээр амь насыг аварч байгаа ч мэс заслын үед үр дамжуулах аль нэг хоолой тайрах үед дахиад жирэмслэх магадлал буурч үргүйдэлд хүргэдэг хүндрэлтэй.

Манай орны хувьд хүйтэн сэрүүн эрс тэс уур амьсгал, өмнө нь БЗХӨ-өөр өвдөж байсан өгүүлэмжтэй, бэлгийн олон хавьтагчтай эмэгтэйчүүд үрэвсэлт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг.

Түүнчлэн хүмүүсийн амьдралын буруу хэв маяг, хооллолт, таргалалт, бодисын солилцооны эмгэгүүд ихсэхийн зэрэгцээ умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүд тохиолдлын хувьд ихсэж байна. Насны хувьд бас залуужиж байна. Умайн миом буюу хоргүй хавдрын үед үтрээгээр их хэмжээгээр мөчлөгтэй болон мөчлөггүй цус алдах, хэвлийн доогуур өвдөх шинжүүд илэрч удаан хугацаанд цус алдаж явснаар цус алдалтын хүнд хэлбэрт хүртэл шилждэг. Улмаар умайгаа тайруулах, авахуулах мэс засалд ордог. Магадгүй нас залуу, нөхөн үржихүйн насандаа байх нь тэр эмэгтэй дахин жирэмсэлж төрж чадахгүй хүндрэлд хүргэдэг.

-Та эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн үйл ажиллагааны талаар хуваалцахгүй юу. Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь дотроо үрэвсэл дотоод шүүрэл, охид, мэс заслын гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь их онцлогтой. Дөнгөж ажилд орсон үедээ нэг тасагт нэгээс хоёр жил байж, тойрох шатлалаар ажилладаг. Тэгэхээр эхний ээлжинд төрөх тасаг, эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг гэж тойрч ажиллаж, одоо эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг эмэгтэйчүүдийн мэс засал болон дотоод шүүрлийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, үрэвсэл дотоод шүүрлийн хэсэгтэй. Мэс засал эмчилгээнд хэвлийн дурангийн мэс заслын эмчилгээ, хэвлийн нээлттэй мэс засал эмчилгээ, хоргүй хавдрын үед үзүүлж буй умай авах, умай тайрах, өндгөвчний хагалгаа зэрэг бүх хагалгаа хийгддэг.

-Та тасагтаа шинээр нэвтэрсэн ололт, амжилтаасаа хуваалцахгүй юу?

-ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт жирэмсэн үед анх удаа ургаас урагт цус юүлэгдэх үеийн лазер эмчилгээ, мөн ураг байх үед нь урагт цус сэлбэх эмчилгээг хийлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэс заслуудыг орчин үеийн дурангийн мэс заслаар хийж байна.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүүхдийн эмнэлэг болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хоёр эмнэлэгтэй. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт харъяалагддаг эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг 75 ортой, нэг зөвлөх эмч, нэг тасгийн эрхлэгчтэй нийтдээ долоон эмчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Баянгол дүүргийн болон хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдэд мөн харъяалал харгалзахгүй олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн дурангийн мэс заслын эмчилгээ хийж, дурангаар умай авах, умай тайрах, хавдрын зангилаа суллах, үргүйдэлтэй хосуудад үргүйдлийн оношилгоо эмчилгээг хийдэг. Дурангаар орох боломжгүй хэвлийн наалдац ихтэй, хэвлийдээ олон дахин хагалгаа хийлгэсэн сорви ихтэй, биеийн жингийн индекс таргалалт өндөр гарсан эмэгтэйчүүдэд адилхан нээлттэй мэс засал хийж умайд үйл ажиллагаа явуулахад үйл ажиллагааны алдагдалд хүргэж буй хоргүй хавдрын зангилааг хавдрын хамт умайтай цуг авах хагалгаанууд ч хийгддэг. Мөн сүүлийн үед нөхөн сэргээх хагалгаанууд орж ирж байна. Нөхөн сэргээх хагалгааны үед олон дахин төрсөн, наслалттай холбоотойгоор аарцаг ёроолын холбоосууд суларч умай унжих, төрөлтөөс үүссэн үтрээ, хярзангийн хуучин урагдлууд, хуучин урагдлын үед давсаг унжиж шээс задгайрч эхэлдэг. Ингэж эхлэхээр эмэгтэйчүүдийн бэлгийн болон үтрээний ариун цэвэр алдагддаг. Тиймээс нөхөн сэргээх хагалгааг өндөр түвшинд хийж байна. Давсаг сойдог тор тавих, үтрээ хярзанг өөлөн нөхөн сэргээх хагалгаа ч хийгдэж байгаа. Улсын эмнэлэг учраас бүх үйлчилгээ үнэгүй. Үйлчлүүлэгч даатгалаа л төлсөн байвал улсын эмнэлэгтээ хандан гадуур хувийн эмнэлэгт хийгдэж буй 2-3 сая төгрөгийн үнэтэй хагалгааг улсынхаа эмнэлэгт үнэгүй хийлгэх боломжтой.

-Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг өдөрт хичнээн хүнд үйлчилдэг вэ. Хүчин чадлын хувьд ямар байдаг вэ?

-Манай тасаг орны эргэлт 100 хувиас дээш ачаалалтай ажилладаг. Эмч нар маань долоо хоногийн төлөвлөгөөт хагалгаанууддаа ордог. Өдөрт төлөвлөгөөт 6-7 хагалгааны хуваарьтай үед нэг эмч 2-3 хагалгаанд бие даан ордог. Үүний зэрэгцээ дахин 2-3 хагалгаанд туслах эмчээр оролцдог. Энэ тасагт ажиллаж буй долоон эмч гаднаас орж ирж буй төлөвлөгөөт хагалгаа болон дотор хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийг бүтэн 100 хувь эргэж үздэг. Тэгээд нэмээд эмч нар маань төлөвлөгөөт хагалгаанд орохоос гадна яаралтай хагалгаануудад орох, мөн палатанд хэвтэн эмчлүүлж байгаа хүнээ үзэх, эмч нар сургалт семинарт хамрагдах гэх мэт маш их ачаалалтай ажилладаг. Тэгэхдээ манай эмч нар ачааллыг даваад л гардаг.

Мэдээж төрөх эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд гэр бүл төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлтөө хэт хожуу биш, хэт эрт биш, хүссэн үедээ хүүхдээ зөв хугацаанд гаргаарай гэж зөвлөе. Гэр бүл төлөвлөж эрүүл хүүхэдтэй болно гэдэг маань тэр хүн насан туршдаа дагуулж явах үр үндсээ л өөрийн үүрэг хариуцлагын өмнөөс өөртөө бэлдэж байгаа юм. Тэгэхээр үүний тулд өөрийгөө урьдчилсан сэргийлэх үзлэгтээ заавал хамруулаарай. Мөн хэт яарч жирэмсэлж болохгүй.

Магадгүй жирэмсэллээ гэхэд хүсээгүй үедээ үр хөндөлт хийлгэнэ гэж ирдэг. Энэ нь хэзээ ч хэнд ч тааж болшгүй хүндрэлийг дагуулдаг.

-Таны хувьд эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Ээжийн минь талын хамаатнууд дунд эмч нар их байдаг. Яагаад ч юм бага наснаасаа эмч болох ёстой юм шиг санагддаг байсан учраас энэ мэргэжлийг сонгосон. 2011 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд, бидний үед нарийн мэргэжил эзэмшихдээ хоёроос, гурван жил заавал Өрхийн эрүүл мэндийн төвд, эсвэл сумын эмнэлгүүдэд ажилласан байх ёстой гэсэн зарчим байсан. Энэ зарчмаар 2013-2015 онд ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн нарийн мэргэжил эзэмшиж төгсөөд 2015 онд ЭХЭМҮТ-д анх ажилд орон одоог хүртэл эмнэлэгтээ ажиллаж байна.

-Эмчилгээ хийлгэсэн ч хувь хүний хариуцлагагүйгээс эмчилгээний үр дүнг багасгах, өвчнөө сэдрээсэн асуудал хэр их тохиолддог вэ?

-Эрүүл мэнд бол хувь хүнтэй зайлшгүй холбоотой. Дан ганц эмчийн асуудал биш. Нэгэнт эмнэлэгт хандаад орж ирсэн тохиолдолд эмч, сувилагч, эх баригч нар аль болох эмнэлэгт байх хугацаанд нь тусламж, үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэдэг. Түүнээс гадна эмнэлэгт хандахаасаа өмнө зургаан сард, жилдээ нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд маань гэр бүл төлөвлөлтөө маш сайн зохион байгуулж, төлөвлөөгүй жирэмслэлтээс хамгаалах аргуудаас өөртөө тохиромжтойг нь ашиглах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүсээгүй жирэмслэлт үүсэхэд үр хөндөлт болдог. Үр хөндөлтийн хожуу хүндрэлээс үргүйдэл үүсгэдэг хүндрэл ч байна.

Энэ тасагт хэвтэж байгаад хэвлийн дуран болон хэвлийн нээлттэй том хагалгааны үед умайгаа тайруулсан, авахуулсан эмэгтэйчүүд хагалгаагаа бүрэн эдгэтэл, шарх анхдагчаар эдгэж 3-5 хоноод эмнэлгээс гарч байгаа. Гэсэн ч эмнэлгээс гараад тэр хүнд шархныхаа анхдагч эдгэсэн цэгцрэлтийг үргэлжлүүлэн гэрийн нөхцөлд хэрхэн арчлах, идэж буй хоол хүнсэндээ анхаарах, шархаа угаах арчлах гээд асуудал олон бий. Магадгүй цөөн тохиолдолд шархаа арчлахгүй байснаар шарх нь хоёрдогчоор эдгэх, идээлэх, шарх задрах, халуурах хүндрэлүүд гарч буцаж ирэх нь байдаг. Тэгэхээр эдгээрийг дан ганц хувь хүнтэй холбоотой та шархаа цэвэрлээгүй байна гэхээс илүү, эмнэлгээс гарахдаа эмчийн зөвлөсөн уух эмийг зааврын дагуу ууж, шархаа антисептик уусмалаар угааж, арчин, цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн эмч нар үргэлж давтан үзлэг товлож гаргадаг. Амбулаторийн хяналт, харъяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналт гэж давтан үзлэг товлодог юм. Энэ хяналтдаа үзүүлж явбал ямар нэгэн эрсдэл гарахгүй.

-Эмэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин, хоргүй умайн хүзүүний хавдар их байна гэсэн шүү дээ. Эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-30-60 насны эмэгтэй хүн орон даяар хийгдэж буй өмөнгийн эрт илрүүлэгт 1-3 жил тутамд тогтмол заавал хамрагдах хэрэгтэй. Түүнчлэн жилдээ нэг удаа умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг тогтмол өгч хэвшээрэй. Бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалан байнгын биш тохиолдлын бэлгийн харилцаанд орохоор бол бэлгэвч заавал хэрэглээрэй гэж хэлье.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зээрийн сүрэг үхсэн шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна DNN.mn

Дорнод аймагт олон тооны зээр үхсэн байдалтай холбогдуулан Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд нар багтсан байна.

Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн бөгөөд тус ажлын хэсгээс өчигдөр /2023.03.26 /мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийнхэн Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Петрочайна Дачинтамсаг Монгол” ХХК-ийн 19-р талбайд өчигдөр ажиллахад, шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Үүний эхнийх нь усны асуудал. “Петрочайна дачин дамсаг” ХХК нөхөн сэргээлт хийгээгүй мөртлөө ус зөвшөөрөлгүй ашигласан учир мэргэжлийн байцаагчийн акт тавьж, Усны тухай хууль тогтоомж зөрчигдсөн учир Зөрчлийн хэрэг нээхээр болсон байна. Мөн шалгалтын үеэр химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтыг зөрчсөн асуудал илэрчээ. Тодруулбал, газрын гүн рүү шахаж буй хэсэгт хуурай хоёр бодис, шингэн нэг бодис шахаж байсан бөгөөд энэ бодис нь хаяг, шошго нь тодорхойгүй учир энэхүү бодисоос дээж авсан байна. Хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй байгаа бодисыг газар дээр нь тээвэрлүүлэн нэгдсэн хамгаалалттай байр руу шилжүүлсэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.

Үүнээс гадна цэвэрлэх байгууламж, лагийн талбай болон шингэн хаягдлын сангаас дээж авсан гэдгээ өгүүллээ. Тус талбайд Мал эмнэлгийн газраас баг ажиллаж буй бөгөөд олноор хорогдсон зээрээс дээж авсан байна.