Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг арваннэгдүгээр сард Англид тоглоно DNN.mn

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” өчигдөр болж өндөрлөсөн. Эл наадмын оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорсон. Тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан юм.

М.Есөнмөнх “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэ нь шилдэг бүтээл болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. Түүнчлэн 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болсон” гэв.

“Тамгагүй төр” жүжгийг гадаадад тоглохдоо “Монгол хаан” нэртэйгээр хүргэх бөгөөд англи хэлээр тоглохоор бэлтгэж буй аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бугын эвэр түүхийг нэг жилийн хугацаатай хоригложээ DNN.mn

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхээр иргэд, аж ахуйн нэгжийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

Ташрамд дурдахад, байгалийн жамаар унасан бугын эвэр түүж бэлтгэх гэж яваад иргэд санамсаргүй байдлаар ой хээрийн түймэр гаргадаг байна.

Сүүлийн 2 жилд хур тунадас их, чийгшилт харьцангуй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудынхтай харьцуулахад бага гарчээ. 3-7 дугаар сарын хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилт янз бүр байдаг. Харин энэ жил хуурайшилт ихсэж эрсдэл үүсэх магадлалтайг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.

Бугын эвэр түүхийг нэг жилийн хугацаатай хоригложээ

Categories
мэдээ спорт

Монголын баг 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ DNN.mn

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдлөө. Үүнээс 18 орны тамирчин медаль хүртжээ.

Нутгийн эзэн Энэтхэгийн шигшээ дөрвөн алтан медальтайгаар багийн дүнг тэргүүллээ. Манай шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Тодруулбал, 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль зүүсэн юм.

ДАШТ-ий багийн дүн

  1. Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл
  2. Хятад: 3-1-3
  3. ОХУ: 1-1-1
  4. Итали: 1-1-0
  5. Марокко: 1-0-1
  6. Тайвань: 1-0-1
  7. Бразил: 1-0-1
  8. Казахстан: 0-2-4
  9. Колумби: 0-2-2
  10. Австрали: 0-2-1
  11. Монгол: 0-1-1
  12. Таиланд: 0-1-1
  13. Вьетнам: 0-1-0
  14. Франц: 0-0-3
  15. Беларусь: 0-0-1
  16. Япон: 0-0-1
  17. БНСУ: 0-0-1
  18. Азербайжан: 0-0-1
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ DNN.mn

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.

Энэ талаарНийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй хлбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа. 2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ” гэлээ.

Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнд:

  • Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
  • Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
  • Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
  • Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.2022 онд эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудад хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн харьцаа /VCR/-г тодорхойлсон. Судалгаанд орсон авто замуудын хөдөлгөөний ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан аж. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд түгжрэлд голчлон нөлөө үзүүлдэг 90 байршлыг мөн тодорхойлжээ. Уг 90 байршилд авто замын ажил хэрэгжсэнээр судалгаанд хамрагдсан гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал дунджаар 20 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан байна.
Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлджээ шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Б, У, Э.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй. Шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн тээврийн хэрэгслийн мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон. Хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон. Хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хилээр адууны хатаасан өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна.

Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ. Зөрчлөөс дурдвал, 2023 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлсэн талаар мэдээллээ.

Тодруулбал,

  • Иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн,
  • Иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу
  • Иргэн Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.
Categories
мэдээ улс-төр

Б.Жагарын үүсгэн байгуулсан намыг бүртгэхээс дахин татгалзав DNN.mn

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дарга гэх Б.Жагараас “намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлтийг Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус ирүүлжээ.

Дээрх хүсэлтийн дагуу Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тагтны аваарын шатанд хөлөө хавчуулсан хүүхдийг аварчээ DNN.mn

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Д” /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Карра шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Карра шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор карра шинжилгээг 15 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчин Э.Цэндсүрэн: Охин нь чадсан шүү, аав аа DNN.mn

Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” наадмын ёслол УДБЭТ-т өчигдөр боллоо. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодрууллаа. 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдсөн юм. Энэ үеэр тус наадмын “Шилдэг хөгжимчин”-ээр шалгарсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, МУҮИТ-ын хөгжимчин, хуучирч Э.Цэндсүрэнтэй товчхон ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Шилдгийн шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022”-ын шилдэг хөгжимчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр маш их баяртай байна. Өдийг хүртэл зөвлөдөг эрхэм хайртай багш нартаа баярлалаа. Ажлын хамт олондоо талархъя. Төрүүлж өсгөсөн ижийдээ, тэнгэрт дэвшсэн аавдаа баярлалаа. Охин нь чадсан шүү, аав аа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

-Та хэдэн жил хуучир хөгжмөөр хичээллэж, суралцаж байна вэ?

-Ер нь би өөрөө урлагийн гэр бүлд төрж, өссөн учраас төрөхөөсөө л хөгжим, дуу хууртай ойр явсан гэж ойлгож болно. Харин хөгжимчин болгосон хүн маань Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багш маань юм аа. Мөн олон сайхан багш маань байгаа. Бусад мэргэжлийг мэдэхгүй юм. Урлагийн хүний, уран бүтээлч хүний мэргэжил сурч дуусдаггүй байх гэж боддог. Насан туршдаа суралцсаар л байна. Насан туршдаа хөдөлмөрлөж явах байх. Учир нь авьяас гэдэг зүйл өөрөө шавхагдашгүй булаг гэж төсөөлдөг. Тиймээс нөөц нь дуусдаггүй уурхайн уурхайчин нь урлагийнхан юм болов уу гэж боддог. Хуучир хөгжим маань миний биеийн нэгэн эд эс юм даа.

-Хуучир хөгжмийн сайхан нь юу вэ?

-Хуучир эмэгтэй хүний хоолойтой их төстэй. Хуучир хөгжмөөр дамжуулан хүнийг уяраах, дотоод мэдрэмжээ хөглөх, илэрхийлэх увдистай гэж боддог. Хөгжим бүр өөрийн гэсэн онцлогтой, би хуучраар дамжуулан өөрийнхөө хоолойг гаргаж байгаа юм шиг санагддаг. Хөгжмийн зэмсэг гэхээс илүү сүнстэй, хүн ч юм шиг мэдрэмж төрдөг. Хуучир их ааштай хөгжим, өдөр бүр давтахгүй л бол маш хурдан мэддэг. Хамгийн нандин зүйл нь дотоод дууллыг хүргэж чаддагт оршдог. Хуучир хөгжим эхлээд надад хүн байхыг заасан, намайг хэзээ ч давраалгүй даруу, тууштай байхыг заасан. Хөгжмөөрөө хүмүүжиж байгаа гэж боддог.

-Хөгжмөөр хүний сэтгэлд хүрэхийн тулд юу чухал вэ?

-Хөгжимчин хүн өөрөө маш баялаг ертөнцтэй байх хэрэгтэй. Учир нь зохиол бүр ямар нэг санаа, дүрийг хүмүүст хүргэх зорилготой. Ном бол уншаад, зураг бол хараад ойлгочихно. Хөгжмийг хүн төсөөлж л ойлгоно. Хөгжмийн зохиолчийн хэлэх гээд байгаа санааг хөгжимчин өөрийн ертөнцөөр баяжуулаад сонсогчдод хүргэнэ гэдэг маш нарийн ажил.