Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ: Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналууд

БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд өнөөдөр нийтэлжээ.

“Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь” нэртэй уг баримт бичиг нь дараах 12 заалттай байна.

  • Бүх улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх. БНХАУ нь олон улсын хууль тогтоомж, тэр дундаа НҮБ-ын Дүрмийг давхар стандартгүй дагаж мөрдөх шаардлагатайгаас гадна, “бүх улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах ёстой” гэж үзэж байна.
  • “Хүйтэн дайны сэтгэхүйгээс татгалзах”. Хятад улс “нэг улсын аюулгүй байдлыг хангахдаа бусад орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар, бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн блокуудыг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах боломжгүй” гэдэгт итгэлтэй байна. Тус улс “бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд” нухацтай хандах, мөн “Европт аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэх”, ” бүлэг лагериудын хооронд сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхийг” уриалж байна.
  • Гал зогсоох. Хятад улс “дайнд ялагч байхгүй” гэдгийг сануулахын сацуу “талууд бүгд ухаалаг, тэвчээртэй, гал дээр тос нэмэхгүй, мөргөлдөөнийг хурцатгахгүй байж, Украины хямрал хяналтаас гарахаас сэргийлэх ёстой” гэж үзэж байна.
  • Энхийн хэлэлцээг эхлүүлэх. “Украины хямралаас гарах цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ хийх”, олон улсын хамтын нийгэмлэгээс мөргөлдөөнд оролцогч талуудад “улс төрийн аргаар зохицуулах үүд хаалгыг нээхэд” туслах, түүнчлэн энэ нөхцөлийг бүрдүүлж, хэлэлцээ хийх талбараар хангах ёстой” гэж БНХАУ үзэж байна.
  • Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх. Бээжин “энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах”, тэднийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зурвас /коридор/ бий болгох, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, энэ асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг дэмжихийг уриалж байна.
  • Энгийн иргэд, олзны хүмүүсийг хамгаалах. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэд болон иргэний зориулалттай байгууламжуудад халдахаасаа татгалзаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж, дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэх ёстойг Хятад улс тэмдэглэж байна. Тус улс Орос, Украины хооронд олзны хүмүүсийг солилцоход илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг уриалав.
  • Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах. БНХАУ “энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн байгууламжууд руу”, ялангуяа атомын цахилгаан станцуудад зэвсэгт халдлага үйлдэхийг эсэргүүцэх шаардлагатай гэж үзэж байна. Баримт бичигт дурдсанаар, талууд цөмийн аюулгүй байдлын тухай конвенцыг дагаж мөрдөж, цөмийн ослоос зайлсхийх ёстой.
  • Стратегийн эрсдэлийг бууруулах. Цөмийн зэвсгийг хэрэглэж болохгүй бөгөөд тэдгээрийг ашиглах эсвэл ашиглах аюулын эсрэг тэмцэх шаардлагатай байгааг Бээжин онцлон тэмдэглэж байна. Тус улс мөн “биологийн болон химийн зэвсгийг ямар ч нөхцөлд аль ч улс орон хөгжүүлэх, ашиглахыг эсэргүүцэж байна”.
  • Үр тарианы экспортыг баталгаажуулах. 2022 онд Орос, Украин, Турк болон НҮБ-ын гарын үсэг зурсан Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх тухай гэрээг талууд дагаж мөрдөх ёстой гэж БНХАУ үзэж байна. Хүнсний аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын дэвшүүлсэн санаачилга нь дэлхийн хүнсний хямралыг даван туулах боломжтой хувилбар юм.
  • Дангаар хориг арга хэмжээ авахаа зогсоох. Ийм арга хэмжээ нь “асуудлыг шийдэхгүй төдийгүй шинээр бий болгоно” гэж Хятад улс үзэж байна. Тус улс бүх улс оронд хандан “нэг талын хориг арга хэмжээг урвуулан ашиглахаа зогсоож”, оронд нь “Украины хямралыг намжаах, хөгжиж буй орнуудын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад үүрэг гүйцэтгэхийг” уриалж байна.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаарын хордлогын шинж тэмдэг

Угаарын хийн ХОРДЛОГООС сэргийлье. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа сайтар хөөлж, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг засах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Замд гарахдаа цагаа зөв тооцоолбол хурд хэтрүүлдэггүй

Тээврийн Цагдаагийн алба: Манай Улсад мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслий хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-аас хэтрүүлэхийг хориглохоор заасан.

Та бүхэнд “Орон нутаг”-ийн замд жолооч нар яагаад хурд хэтрүүлдэг, дундаж хурдны талаарх мэдлэг мэдээлэл ямар байдаг талаар энгийн жишээ хэлж өгье.
Бид дундаж хурдны талаарх энэхүү туршилтыг 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Багануур явж буй тоёота Приүс-30 маркийн 11 тээврийн хэрэгсэлд хийсэн юм.
Улаанбаатар хотоос Багануур, Хэнтий, Сүхбаатар аймаг руу явж байгаа “Тоёота Приүс-30” маркийн автомашинуудын “trip” товчийг дарж хурдны хэмжүүрийг “Тэг” болгож явуулсан юм.
Туршилтад орсон жолооч нар цагт 80-88 км хурдтайгаар 80-90км яваад бидэн лүү хурд хэмжүүрийнхээ мэдээллийг хянах салбарын зургийг явуулсан боловч ихэнх жолооч нар дунджаар 60-65 км/ц хурдтайгаар замаа туулсан байсан. Энэ нь бидний машин 80 км/ц цагийн хурдтай явж байгаа ч бодит байдал дээр замын эвдрэл, эргэлт тойруу, замд тохиолдох бусад олон хүчин зүйлсээс хамаарч А цэгээс В цэг хүртэлх зайг цагт дунджаар 60-65 км явдгийг нотолж байсан юм.
Ихэнх жолооч нар цагт 60км газар явдаг гэдгээ мэдэхгүй цагт 80 км газрыг туулна гэж орон нутгийн замд хурдаа сонгож цагаа төлөвлөж гардаг.
Жишээ нь: Жолооч Г.Баатар өглөөний 10 цагт Говьсүмбэр аймагт маш чухал уулзалттай тул Улаанбаатар хотоос Говьсүмбэр хүртэлх 200 км замыг дүрэмд зааснаар 80 км/ц хурдтай явах юм бол 2 цаг 30 минут явж очно хэмээн өглөө 7 цаг 30 минутад замдаа гарна гэж тооцоолсон байна.
Харин бодит байдал дээр тогтмол 80км/ц хурдтай явахад 1 цагт 60км газрыг туулж 2 цаг явсны дараа буюу өглөөний 9 цаг 30 минутын үед нийт туулах замынхаа 120 км замыг туулсан байна. Жолооч Г.Баатарт дахин 80 км газар үлдсэн байна.
Ингээд жолооч Г.Баатар цагтаа амжиж очихын тул 30 минутын дотор 80км газрыг туулах болж цагтаа амжихын тулд хурд хэтрүүлж өөрт аюултай нөхцөлийг үүсгэн.
Дээрх туршилт, бодит байдлаас үзэхэд жолооч нар замын нөхцөл, амрах, бие засах, зорчигчдын биеийн байдал, техникийн байдал гээд олон хүчин зүйлийг тооцохгүйгээр шууд давхиад очно гэдгээр цагаа төлөвлөж, цагтаа амжихгүйгээс шалтгаалан замын талаас хойш хэсэгт хурд хэтрүүлж эхэлдэг тул жолооч та бүхэн цагийг зөв тооцоолж замд гарвал хурдыг хэтрүүлэх шаардлагагүй юм.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

МОНГОЛБАНК: Валютын дуудлага худалдаагаар 95.0 сая ам.доллар нийлүүллээ

Монголбанк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар банк хоорондын цахим талбарт нийт 95.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Тодруулбал:

  • Хоёрдугаар сарын 16-нд 50.0 сая ам.доллар,
  • Мөн сарын 14-нд 45.0 сая ам.доллар тус тус нийлүүлэв.

Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй байна.

ҮСХ-ноос мэдээлснээр8 Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 3467.21 төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд 617.86 төгрөгөөр, өмнөх сараас 35.93 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 510.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.08 төгрөгөөр, өмнөх сараас 18.74 төгрөгөөр мөн суларчээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн хугацаанд 49.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.48 төгрөгөөр суларч, өмнөх сараас 2.57 төгрөгөөр чангарсан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөрөнгийн бирж: Энэ сарын 24-нд нийт 281.399.077 төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 24-ний арилжаагаар 50 хувьцаат компанийн 783,178 ширхэг хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн 20,850 ширхэг нэгж эрх, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21 ширхэг бонд нийт 281,399,077 төгрөгийн арилжаа хийлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Гар цэвэр бол хоол хүнс цэвэр

Бохир гараар нян хоол хүнсэнд амархан дамждаг тул хоол хүнстэй харьцахаасаа өмнө гараа савандаж угааж хэвшээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэвэгийн Ойдов: Дүвчинг надаас хол илүү төрсөн гэж олон хүн хэлдэг дээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх Зэвэгийн Ойдовтой уулзаж ярилцлаа.


-Өнгөрсөн жил та яагаад олимпод яваагүй юм бэ?

-Уул нь МҮОХ, “Голомт” банк хамтарч олимпийн медальтай тамирчдыг олимп үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Ингээд явах юм болтол зохион байгуулагчийн зүгээс “Танайхан явахаа больсон. Дамдин гуай та хоёр л явах юм шиг байна” гэв. Тэгтэл Равдангийн Даваадалай “Бидний томилолт тав хоногийн хугацаатай юм байна. Хоёр хоногт нь ирж очоод таарна. Гурав хоног урьдчилсан барилдаан харснаас яваагүй нь дээр биз” гэж хэллээ. Иймэрхүү учир шалтгаанаас болоод л олимп үзэж чадаагүй.

-Гэхдээ танд хувиараа очоод үзчихье гэсэн бодол төрсөнгүй юү?

-Олон удаа олимпийн тэнгэр дор зогсч байсан хүн шүү дээ, би. 2008 оны олимпийн өмнө надад хоёр л зүйл бодогдож байв. Нэгд, олон жил хүлээсэн олимпийн аварга төрөөсэй, хоёрт, манай чө- лөөтийнхөн сайн барилдаасай гэж. Чөлөөтийн тамирчид маань медальд хүрч, санасан хэмжээнд хүртэл барилдаж чадахгүй болов уу гэсэн бодол надад тухайн үед төрж байсан. Одоо энэ талаар яриад яахав.

-Дасгалжуулагчийн ажлаа хэдэн оноос больсон бэ. Одоо юу хийж байна?

-Би чинь Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа л дасгалжуулагчийн ажил эрхэлж байсан. 1994-1996 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв. Тухайн үед цаг хүнд хэцүү байлаа. Тамирчид маань амьдрал ахуйгаа бодож, барилдахаасаа наймаа арилжаанд явахыг бодно. Гэхдээ байдал ийм байна гээд бид гар хумхиж суугаагүй. Сайхан сэтгэлт хүмүүсийн ач буянаар тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, үе үеийн шилдэг тамирчдынхаа буухиаг үргэлжлүүлэн галыг нь унтраалгүй авч явсан. Харин амжилт гаргах тал дээр бол боломж тун бага. Учир нь тамирчид маань мөнгө бодсоор байгаад бэлтгэл сургуулилт, торгон ир нь байхгүй болно. 2006 онд хоёр гар дээр юм гарч гар хатаад Багшийн сургуулиасаа гарсан. Үндсэн багш дасгалжуулагчийн ажлаасаа хөндийрсөн гэсэн үг. Гэрт зүгээр суугаад яахав гээд хотоос жаахан зайдуу Цагааннугын хүүхдийн зусланг ажиллуулдаг юм. Өвлийн улиралд гэртээ амарчихдаг.

-Таны жинд сүүлийн үед аль улсын бөхчүүд манлайлж байгаа бол. Тэдний онцлогийн тухай ярихгүй юу?

-ЗХУ, Болгар, Иран, Турк, Япон, Америкийн бөхчүүд мундаг байсан. Сүүлд Кубын бөхчүүд муугүй болоод ирсэн. Одоо тэднийг бүр барахаа байлаа. Анзаараад байх нь ээ, газар газрын бөхчүүд л сайжирч байна. Үүнд тухайн улс орны нөлөө их байна уу даа гэж бодогддог юм. Тамирчдаа сайн бэлтгэхийн зэрэгцээ спортын шинжлэх ухааныг сайн нэвтрүүлж чадаж байна. Мөн даяарчлалын эрин үе гээд тамирчид маань аль нэгэн улсын нэр дээрээс барилдах юм уу, бүр иргэн нь болох үзэгдэл хэвшмэл болжээ. Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгосын бага жингийн бөхчүүд гойд сайн байна уу даа гэж ажиглагдах юм.

-Ер нь таны залуугийн барилдаан, арга техник одоо хоцрогдож байна уу, эсвэл…?

-Хоцрогдоогүй, улам ч үгүйлэгдэж байна гэж боддог. Дэлхийн бөхийн мэргэжилтн үүд ингэж хэлэх байх аа. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэхээр миний барилдааны арга техник монгол үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Манай үндэсний бөх дутагдах юмгүй олон сайхан шинж чанарыг өөртөө агуулсан. Байр талбай гэж тусгайлсан дэвжээгүй, жин харгалзахгүй, мөн цаг байхгүй. Манайхны тактик гэж яриад байгаа өрс өлдөгчтэйгээ яаж барилдвал дээр болохыг үндэсний бө- хөөр барилдаж байгаа хүн мэдэрдэг. Дээр нь хариуцлага маш өндөртэй. Өвдөг, тохой болон толгой газар шүргэх төдийд унасанд тооцдог. Дахиж барилдана гэсэн ойлголт байхгүй.

-Та үндэсний бөхөөр барилдаж байв уу?

-Ганцхан удаа л барилдсан. 1970 онд хот руу орж ирэхийнхээ өмнө сумынхаа наадамд зодоглотол түрүүлдэг юм. Тэгэхээр би чинь сумын заан цолтой бөх байгаа биз.

-Залуу бөхчүүдийнхээ болоод дасгалжуулагчдын талаар юу хэлэх вэ?

-Бэлтгэл сургуулилт, зорьж яваа зүйлдээ үнэн лагчид мэддэггүйгээ мэддэг болчихвол тун сайн сан. -Чөлөөт бөх олимпоос хасагдах гээд байна уу даа. Чөлөөт, сонгомол хоёрын аль нэгийг нь үлдээнэ гэсэн яриа гараад байгаа? -Ийм яриа сүүлийн үед гарсныг сонсоогүй юм байна. Харин хэдэн жилийн өмнө гарч байсан. Яагаад ийм яриа гарав гэхээр чөлөөт бөхийн арга техник дэлхий нийтээрээ муудаж байна гэж үзсэнтэй холбоотой. Юунаас болоод муудав гэдгийг аваад үзвэл, барилдааныг улам их эрчимтэй, уран болгох зорилгоор барилдааны хугацааг богиносгочихсон юм. Энэ нь алдаа болохгүй юу. Ямар ч хоёр бөхчүүд гарсан даруйдаа шав шав хийтэл мэх хийхгүй. Хэн нэгнийхээ барилдааны арга техникийн мэдэх гэж ёс юм шиг 10, 20 минут тулж зогсдог. Мөн торгодог байснаа болиулсан. Энэ бас л алдаа болсон. Шүүгч торгож чадахгүй болохоор тамирчид хасагдана гэж айхаа байчихна. Түлхэлцэж, нэг үгээр хэлбэл аргацааж байлаа. Тэгсэн хэдий боловч сонгомол барилдаанаар огт барилдаж чаддаггүй. Яагаад болохгүй байгаа юм бол гэж барилдаандаа дүгнэлт хийнэ. Хөл л оролцохгүй болохоос манай чөлөөт бөхтэй ойролцоо гэж бодож байсан чинь биш юм билээ. Тун нарийн юм байна гэдгийг барилдаж үзээд л мэдэрсэн.

-Таны төрсөн дүү Дүвчин дэлхийн нэртэй бөхч үүдийн нэг. Та хоёр эхээс хэдүүлээ вэ?

-Долуулаа.

-Та хоёроос өөр спортын зам мөр хөөсөн хүмүүс байна уу?

-Бараг л гэр бүлээрээ спортын хүмүүс дээ. Манай том ах Содномдорж аймгийн заан цолтой бөх. Улсад огт барилдаж байгаагүй. Сумандаа бол олон түрүүлсэн. Ахыг У.Мижиддорж арслан “Хэрвээ улсын наадамд барилдсан бол амаргүй “боорцог” байх байсан” гэдэг. Эгч Аюур зургадугаар ангидаа гүйлтээр улсын аваргаас мөнгө, хүртэл медаль хүртээд буцаж байсан их хурдан хүн. Одоо нутагтаа амьдарч байна. Сонирхолтой нь таван аймгийн бүсийн гүйлтийн уралдаанд жирэмсэн байхдаа түрүүлээд улсад очиж оролцох боломжгүйгээр хасагдаж байсан түүхтэй. Дүвчинг Дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, уран барилдаанч улсын заан цолтой бөх гэдгийг уншигч олон мэдэх байх. Дүвчингийн яг доод талын дүү Минжмаа Хархорин сумын сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа тэш үүрийн улсын аваргаас дөрвөн хүрэл медаль авчирч байсан. Мөн отгон дүү Бямбас үрэн хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер.

-Аав тань бөх барилддаг байсан болов уу?

-Манай аав хөдөөний эгэл жирийн малчин хүн. Архангай аймгийн Лүн сумынх. Ийм нэртэй сум байж байгаад татан буугдсан. Тэгээд манайх Өвөрхангайн Хархорины харьяат болсон хэрэг. Улсын наадмыг Цэргийн наадам нэртэйгээр 1921-1924 он хүртэлх хугацаанд хийж байжээ. Тухайн үеийн наадам долоон өдөр болж байсан гэдэг. Бөхийн аманд гарахаар бүртгүүлсэн нэг цэрэг байхг үй болохоор оронд нь аавыг гарч барилд гэсэн үүрэг өгч. Тэгтэл аав гарч барилдаад учраа бөхөө давчихаж. Ингэж явсаар тав давчихжээ. Бө- хийн хууль дүрмээр бол улсын начин цолны болзол хангасан байгаа юм.

-Цэргээс халагдаж ирээд нутагтаа барилддаг байв уу?

-Аав ганцхан удаа барилдсан нь тэр юм билээ. Харин тав давснаасаа болж зэмлэл хүртсэн гэж ярихыг нь сонссон. -Яагаад тэр вэ? -“Жагсаал уясан” гэж загнуулсан байгаа юм. Учир нь цэргүүдийг жагсаалаар авчирч барилдуулаад унахаар нь буцааж командлаад өөр ажилд явуудаг байж. Тэгтэл нэг цэрэг нь унаж өгдөггүй. Жагсаалын даргынхаа бухимдлыг барахгүй юу.

-Та Дүвчин заанд нарийн чанд мэхний хувилбаруудыг нь зааж өгсөн үү?

-Өөрийн төрсөн дүү болохоор мэддэг чаддаг бүхнээ л зааж өгөхийг бодно. Бусад хүмүүс Дүвчинг надтай их адилхан л гэдэг. Зааж буй мэхний хувилбаруудаас сайн сурч байгаа шиг харагддаг. Заримыг нь ч ерөөсөө сурдагг үй. Тухайн үед яагаад сурахгүй байна гэж гайхдаг байсан. Харин дасгалжуулагч болчихоод хүүхдүүдээ харж суухад хүн бүхэн адил бишийг ойлгосон. Дүвчинд этэх мэхийг өөрөө ч зааж байсан. П.Дагвасүрэн болон Ө.Чүлтэмс үрэн арслан нараар ч заалгуулж байсан. Төстэйвтэр болохоос яг ижил сурдагг үй юм билээ. Толгой уургалах, өлгийлдөх мэхүүдийг олон заасан. Ойролцоо хийж байгаа юм шиг хэрнээ бас л өөр. Би ахын хувьд бус хувь хүнийхээ хувьд дүүгээ дэлхийн нэртэй бөх гэдгийг бардам хэлнэ. Надаас хамаагүй хол илүү төрсөн гэж Х.Намшир багшаас аваад олон л хүн хэлдэг юм.

-Та нутагтаа олон очдог уу?

-Сүүлийн хоёр жил очиж чадсангүй. Түүнээс нутагтаа үргэлж очдог.

-Хэр шүтлэгтэй вэ. Шүтдэг уул ус?

-Уул усаа шүтэлгүй яахав. Хангайн овоо гэж Хархорин сумын хойхно талд ханагар сайхан уул бий. Энэ уулыг жилд 12 удаа тахьдаг байсан гэдэг. Одоо ч ялгаагүй нутгийн олон өвөг дээдсийнхээ уламжлалыг таслалгүй тахиж сүсэглэдэг. Уул усаа шүтэхээс гадна ээж аавынхаа сахиусанд залбирч явдаг.

-Танд бөхөөс өөр сонирхдог зүйл юу байна. Эр хүнийхээ хувьд ан авд сонирхолтой юу?

-Спортоос өөр сонирхдог зүйл ховор доо. Залуудаа хорхог боодог идэх зорилгоор “хулгар шар”-ыг нудардаг л байлаа. Одоо бол тийм зүйл байхгүй. -Дэлхийд нэртэй бөхийн хувьд эмэгтэй хүмүүс барилдаж, хүндийг өргөж, боксоор хичээллэдгийг юу гэж боддог вэ?

-Шуудхан хэлэхэд, буруу гэж боддог. Гоо зүй болоод сэтгэлээсээ хандаасай гэж залуустаа хэлэх байна. Үнэн голоосоо хандахгүй бол багшийн зааж сургаж, хэлж ярьж байгаа бүхэн чихний хажуугаар, нүдний өмнүүр өнгөрөөд байх болохоосоо биш ухаан бодолд буудаггүй юм. Дасгалжуулагчдыг муулах эрх байхгүй. Учир нь арван хуруу тэгш хүн гэж ховор. Гэхдээ дасгалжуулагчид маань “Би ийм хэмжээний л хүн шүү” гэх өөрийнхөө зиндааг ойлгодог байвал сайн.

-Манайхан тэгж ойлгож чадаж байгаа болов уу? Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Агаарын бохирдол эрчүүдийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………


Агаар орчны бохирдол хийгээд утаа нь хүний биед ямар хор учруулж байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор Н.Сайжаатай ярилцлаа

-Утаанаас үүдэлтэй агаарын бохирдол эрчүү- дийн нөхөн үржихүйд муугаар нөлөөлж байгаа тухай ярих боллоо. Энэ талаар хийсэн судалгаа байна уу?

-Орчны бохирдлын нө- лөөлөл эрэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг гадаадын олон оронд судалсан байдаг. Тухайлбал, манай хөрш ОХУ, Англи, Франц, Герман, АНУ, БНСУ зэрэг улс судалсан байна. Эдгээр орны судалгааны үр дүнтэй би танилцаж үзсэн. Тус судалгаагаар орчны бохирдол ялангуяа агаарын бохирдол ихсэхэд эрчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл эрчүүдийн үрийн шингэний хэмжээ багасдаг гэсэн судалгаа гарсан. 1940 онд баруун Европод хийсэн судалгаагаар эрчүүдийн үрийн шингэн нэг удаагийн гаралтаар 3.75 мл байсан бол 1990 онд 2.4 болж багассан. Тэрэн дотор байгаа үр тогтоох чадвартай эр бэлгийн эсийн тоо 1940 онд нэг мл үрийн шингэнд 116 сая байсан бол 1990 онд 66 сая болж буурсан байна. Бараг хоёр дахин буурсан энэ харьцуулалтаас бохирдолтой орчинд удаан байсан эрэгтэй хүмүүсийн үр тогтоох чадвар буурдаг гэдгийг гадаадын эрдэмтэн судлаачид нотлоод байгаа юм. Энэ нь манайд тохиолдож болзошгүй зүйл учраас бид үүнийг судлах шаардлагатай гэж үзсэн.

-Та бүхэн тэгээд судалгаандаа орсон уу. Хэзээ үр дүн нь гарах вэ?

-Манай хүрээлэн дээр судалгааны ажил хийгдэж, үүнийгээ төлөвлөгөөнд оруулаад явж байна. Энэ судалгаандаа Улаанбаатарт олон жил амьдарсан эрчүүдийн эр бэлгийн эсийн гаралтыг, хө- дөөний цэвэр агаарт байгаа хүмүүсийнхтэй харьцуулж судлах юм. Үүнийгээ олон улсын судалгаатай хэр зэрэг дүйж байна вэ гэдгийг олж тогтоох зорилготой. Энэ бол 2010 он хүртэл хийгдэх судалгааны ажил.

-Агаарын бохирдол хүний биед яг тийм л сөрөг нөлөө үзүүлээд байна гээд судлаад гаргаад ирсэн зүйл байна уу?

-Манай улс утааны бохирдлын асуудлыг 1970-аад оноос эхэлж судалсан юм шүү дээ. Анх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах зорилгоор Баруун дөрвөн зам, Үйлдвэр комбинат, Улаан хуаран гэх гурван газарт ажиглалтын цэг байгуулж байсан. Агаарын бохирдол ихтэй хот сууринд удаан амьдарснаас сэтгэл оюун, бие бялдраар сульдан эрүүл мэндээр хохирч доройтолд орсон иргэд олшрох хандлагатай болдог. Баруун Европын орнуудад хийсэн судалгаагаар агаарын бохирдлын улмаас хүн амын өвчлөл нэмэгдэж нэн түрүүнд бага насны хүү- хэд, өндөр настан, зүрх судасны болон амьсгалын замын хурц архаг өвчтэй хүмүүс илүү өртөмтгий болох нь тогтоогдсон. Манай улсын хэмжээнд ч ялгаагүй агаарын бохирдол нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон настай хүмүүст илүү нөлөөлж байна. Тухайлбал, уушгины гуурсан хоолойн үрэвсэл, томуу, хатгалгаа, бронхит зэрэг өвчн үүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Зарим өвөрм өц бохирдуулагч байна. Тухайлбал хар тугалаг. Агаарт хар тугалаг маш их байдаг. Энэ нь бензин шатааснаас агаарт ялгардаг. Ялангуяа А-76, А-80 гэсэн бензиний бүрэлдэхүүнд их хэмжээтэй байна. Нэг литр бензин шатахад нэг грамм хар тугалаг агаарт гардаг. Түүгээр хүүхэд амьсгалахад мэдрэлийн сульдаатай, юм ойлгох чадваргүй болдог гэж үздэг. ДЭМБ-аас 100 мл цусанд 10 микрограмм хар тугалаг байх ёстой гэж заасан байдаг бол бидний хийсэн судалгаагаар 100 мл-т 10 байх ёстой тэр хэмжээ ихэссэн. Эндээс үзэхэд хүүхэд хар тугалгаар амьсгалж хордож байна гэсэн үг. Ийм л хольцтой агаар амьсгалснаас уушги өвчилж байна.

-Төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсныг мөн л утаа, агаарын бохирдолтой холбон тайлбарладаг. Энэ нь судалгаагаар нотлогдсон зүйл үү?

-Тэгж ярьж байгаа ч манай улсын хувьд судлагдчихсан зүйл биш. Тиймээс гажигтай төрөөд байгаа хүүхдүүдийг нарийвчилж, удам зүйн хувьд судлах хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ямар байсан. Эх нь ямар хоол идэж, ямар агаар амьсгалж, ямар ус уусан юм гэдгийг маш нарийн судлах шаардлагатай. Ер нь бол орчны бохирдол химийн бодис нь жирэмсэн эхэд муугаар нөлөөлдөг нь үнэн. Нэг жишээ хэлье л дээ. Алт олборлодог, алтыг мөнгөн усаар угааж байсан эмэгтэйгээс гарсан нэг хүүхэд байдаг. Одоо 5-6 настай. Тэр хүүхэд төрөлхийн гажигтай гарсан. Зөвхөн хоол л идэх үүрэгтэй. Юм ярьдаггүй, босч явж чаддаггүй. Ийм олон хүү- хэдтэй болчихвол Монгол Улсын хүн ам, удмын санд өөрл өлт гарах аюултай. Иймээс бид амьсгалж байгаа агаар доторх химийн бүрэлдэхүү- нийг нарийн сайн тогтоож үзэх хэрэгтэй байгаа юм. Хойч үе ийм орчинд амьдраад байх юм бол мэдээж нөлөөлнө. Хэвлий доторх өөрчлөлтүүд ч гарч эхэлнэ.

-Таны бодлоор утаанаас салах ямар гарц байна?

-Бид 2007 онд агаарынхаа стандартыг шинэчилсэн. Стандарт гэдэг маань хүний биед нөлөөлөхгүй байх доод хэмжээ шүү дээ. Гэтэд Ерөнхийл өгч маань стандарт гараагүй гэж ярьж байна лээ. Доод талын улсууд нь энэ талаар танилцуулдаггүй бололтой. Утаанаас салах эхний алхам бол энэ стандартыг барьж мөрдөх юм. Агаарын чанарын стандартыг бүх газарт мөрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Улмаар агаарт бохирдол үүсгээд байгаа дулааны цахилгаан станц, жижиг оврын уурын зуухууд, гэрийн яндан, автомашины утаа зэрэгт норм тогтоож өгөх хэрэгтэй. Тэгээд тогтоож өгсөн лимит хэтр үүлбэл торгодог системд шилжих юм бол энэ асуудал цэгцэрнэ. Одоогоор ийм ажиллагаа явуулдаг газар Монголд алга. Улаанбаатарт агаарын цэвэр орчин гэж яриад ч хэрэгг үй. Зүлэгжүүлээгүй сул чөлөөтэй талбай ихтэй, хогийн цэгүүдээр ил задгай хог хийсээд л. Тэнд хүний өтгөн шингэн, нус цэр бүгд хийсч явна. Гэтэл манайхан гудамжинд ил шарж байгаа шорлогийг хамаа намаагүй авч иддэг. Тэрэн дээр сүрьеэтэй ч тоос бууж байгаа, тэмбүү- тэй ч тоос бууж байгаа эсвэл янз бүрийн химийн хортой тоос ч бууж байгаа. Энэ мэтчилэн бид хоол хүнсээрээ, усаараа микроб авч байна. Үүнийг нарийвчилж судлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. 2006 онд Улаанбаатар хотод амьсгалын замаар өвдөж эмчлүүлсэн хүмүүсийг оношилж эмчлэхэд хичнээн хэмжээний зардал гарсан талаар би судалж үзсэн. Тэгтэл 3.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Зөвхөн жилийн зардал шүү дээ. Тэгвэл агаарыг нь цэвэр байлгаад уушгины өвчнийг 50 хувь бууруулахад 1.6 тэрбум төгр өг хэмнэх бололцоотой байгаа. Хэмнэсэн мөнгөөрөө Улаанбаатарт нүүрс шатаагаад байгаа айл өрх, цахилгаан станцуудын түлэх түү- хий нүүрсэндээ боловсруулалт хийгээд коксжуулахад зарцуулах хэрэгтэй. Нүүрсийг коксжуулах явцад хорт хийнүүд нь алга болдог. Иймэрхүү маягаар зөв системтэй ажиллаад ирэх юм бол утаанаас салах гарц байна. Жижигхэн хот шүү дээ.

Д.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

2023.2.25, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.2.25, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 07.42-18.29
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -2 хэм хүйтэн DNN.mn

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 2 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -2…+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.