МЯНДАС ПОЛИМЕР АРМАТУРЫН ҮЙЛДВЭР
“SAFE ARMATURE” Co.,Ltd-ний товч танилцуулга
Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний “SAFE ARMATURE”ХХК нь Монгол Улсын барилгын салбарт орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт, инноваци нэвтэрсэн технилогоор Мяндас полимер арматур үйлдвэрлэх зорилгоор 2018 онд байгуулагдсан. Монгол улсын Мяндас полимер арматурын ууган үйлдвэрүүдийн нэг юм.
Мяндас полимерарматурын гарал үүсэл
Анх Канад улсад 1965 онд зохион бүтээсэн бөгөөд уг материал нь “Kevlar Aramid” гэж нэрлэгдсэн өндөр бат бэх, нягт, халуунд тэсвэржилттэй “POLIAMIDE” бүлгийн органик мяндас-полимер арматур нь “Du Point” Со.,Ltd-ийн Nomex худалдааны тэмдэгээр бүртгэгдсэн байдаг. Полимер үйлдвэрлэл нь ХХ зууны дунд үеэс эрчимтэй өргөжиж үйлдвэрлэлийн зардал бага, олон талт зүйлд ашиглагддаг, байгаль экологид ээлтэй технологийн үйлдвэрлэл нь дэлхийд өргөн тархаж эрчимтэй хөгжиж байна. Мяндас-полимер материалын суналт, тасралт болон цохилтонд онцгой тэсвэртэй чанарыг ашиглан сансарын техник,өндөр суналтанд ажилладаг техникийн эд ангийн холбоос, сум үл нэвтрүүлэх хантааз, хамгаалалтын өмсгөл, цэрэг зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж, 1970-аад оны сүүлчээр дэлхийн полимерийн үйлдвэрлэл гангийн үйлдвэрлэлээс давж, полимерийг хаа сайгүй хэрэглэдэг материал болж, асар их хөгжиж буюу салбар юм.
1990- ээд оноос барилгын бүтээн байгуулалтанд ачаалал хүлээн авах даацын чадварыг нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн тэсвэрлэлт, барилгын ачаалал авах гол бүтээцийн нугаралт болон тасрах, цохилтын хүчний тэсвэрлэлтийг сайжруулах чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад өргөн ашиглаж байна.
Мяндас-полимерарматурын Монгол Улсын стандарт
Монгол улсад Мяндас полимер арматурыг барилга, бетон бүтээцийн үйлдвэрлэлд ашиглах дараах үндсэн таван СТАНДАРТ-ууд байдаг. Бид эдгээрийг мөрдөн ажилладаг. Үүнд:
t Бетон бүтээцийг арматурчлах мяндас полимер арматурын (FRP)техникийн ерөнхий шаардлага ГОСТ 31939: 2012 , MNS GOST 31938:2015
Fibre -reinforced polymer bar for concrete reinforcement. General specifcations
t Мяндас полимер арматурыг (FRP) бетон бүтээцийн зураг төсөлд хэрэглэх зөвлөмж MNS ISO 14484:2015
Perfomance guidelines for design of concrete structures using fibrereinforced polymer (FRP)materials ISO 14484:2013
t Мяндас полимер арматураар (FRP) бетоныг арматурчлах Турших арга. 1 хэсэг: Мяндас полимер арматур ба тор MNS ISO 10406-1:2015
Fibre reinforced polemer (FRP) reinforcemen of concrete -Test methods – Part1: bars and gridst
t Мяндас полимер арматураар (FRP) бетоныг арматурчлах -Турших арга 2-р хэсэг: FRP MNS ISO 10406-2:2015
Fibre-reinforced polymer (FRP) reinforcement of concrete -Test methods -Part 2:FRP sheets
t Бетон бүтээцийн мяндас полимер арматурын техникийн шаардлага (FRP) MNS ISO 18319:2015 Fibre-reinforced polymer (FRP) reinforcement for concrete structures-Techical specifications of FRP sheets ISO 18319:2015
Мяндас-полимерарматурын межгосударственный стандарт
t Министерство строительства и жилищно-коммунального хозяйства Российской Федераций, Конструкций бетонные, армированные полимерной композитной арматурой правила проектирования. Москва 2017 он
t Арматура композитная полимерная для армирования бетонных конструкций Гост 32487-2013, Москва Стантартинформ 2014 он
t Межгосударстенный стандарт. Арматура композитная полимерная для армирования бетонных конструкций, общие технические условия. Гост 31938-2012 Москва Стантартинформ 2012 он
t Национальный стандарт Российской Федераций. Композитные гибкие связи для многослойных ограждающих конструкци,техничесчие уловия ГОСТ 54923-2012.Москва Стандартинформ 2014
t Межгосударственный стандарт,арматура композитная полимерная для армирования бетонных конструкций ГОСТ 32492-2013.Москва Стандартинформ 2013
Монгол Улсын барилгын дүрэм
Бид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хандаж, 2020 онд Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан зохих ёсны арга хэмжээ авч Мяндас полимер арматурыг ашиглах БАРИЛГЫН ДҮРЭМ -г батласан.
t Мяндас-полимер арматурын тодорхойлолт
Албан ёсны монгол болон англи стандартын нэршил
Монгол Улсад 2015 онд батлагдсан стандартын нэршил нь Мяндас-полимер арматур товчлол МПА.
Олон улсын англи нэршил FIBER-REINFORCED POLYMER (FRP)
t Мяндас полимер арматур гэдэг нь мяндсан утсан дүүргэгчтэй, давирхай, хатууруулагч, зэрэг химийн хэд хэдэн бодисноос бүрдсэн нийлэг бүтээгдэхүүнийг юм.
t Мяндас (fiber) Мяндас полимер арматурын зориулалттай мяндсан материал үйлдвэрлэхэд хэрэглэх уртаасаа хөндлөн огтлолын хэмжээ нь маш бага, тасралтгүй үргэлжилсэн, урт бат бөх,уян тодорхой урттай биет материалыг хэлнэ .
t Полимер (композит composite ) Өөр хоорондоо фазын төлөв байдал буюу хэлбэр,химийн найрлага , заавал байх материал (матриц) ба арматурчлах дүүргэгч болон бусад дүүргэгч хоорондын физик холбоос хоорондын барьцалдалт, шинж байдлаар ялгарах хоёр болон түүнээс дээш материалаас бүрдсэн хатуу бүтээгдэхүүн юм.
t Полимер композит матриц Арматурчлалын дүүргэгчид хүчдэлийг хуваарилах дамжуулах полимер композитны хими, гал, чийг, халуун тэсвэршилийг хангах болон түүний нэгдмэл байдлыг тодорхойлогч бүхий халуунд урвалжин хатуурах давирхайт бүтэцийг хэлнэ.
Мяндас-полимерарматурыг металл арматуртай харьцуулсанүзүүлэлт
Үзүүлэлтүүд
|
Металл арматур А-III (А400С)
|
Мяндас-полимер арматур
|
1. Материал
|
Ган
|
Шилэн мяндас, давирхай
|
2. Суналтын бат бэхийн хязгаар, МПа
|
390
|
1000
|
3. Харьцангуй суналт, %
|
14
|
2.2
|
4. Нягт, т/куб.м
|
7
|
1.9
|
5. Зэврэлт
|
зэврэнэ
|
Зэврэхгүй
|
6. Дулаан дамжуулалт
|
дамжуулна
|
дамжуулахгүй
|
7. Цахилгаан дамжуулалт
|
дамжуулна
|
дамжуулахгүй
|
8. Үйлдвэрлэх хэмжээ, мм
|
6-80
|
4-32
|
9. Урт, м
|
6-12
|
10,000
|
10. Харимхайн модуль
Ef, ГПа
|
200
|
50
|
11. Наслалт
|
Барилгын нормиор
|
80-с дээш жил
|
Үелсэн хавирган эрчлээстэй мяндас полимер арматур (ҮМПА) нь доор дурьдсан нэр төрөлтэй байна. Үүнд:
t GFRP шилэн мяндас полимер-арматур
t BFRP хүрмэн мяндас полимер-арматур
t CFRP нүүрсэн мяндас полимер-арматур
t AFRP арамид мяндас полимер-арматур
t Combined FRP нийлмэл мяндас-полимер арматур
Шилэн мяндас (Glass fiber)
Органик бус шилний хайлалтаас үүссэн полимер композит материалыг арматурчлах зорилготой хөндлөн огтлолын хэмжээ маш бага, тасралтгүй үргэлжилсэн урт, бат бөх, уян, тодорхой урттай нарийн утсыг хэлнэ.
Хүрмэн мяндас (Basalt fiber)
Хүрмэн буюу габбродиабазын хайлалтаас үүссэн полимер композит материалыг арматурчлах зорилготой нарийн утас
Нүүрсэн мяндас (carbon fiber)
Нүүрстөрөгчийн жингийн 90%-иас багагүй найрлагатай прекурсорын органик мяндасны пиролизын үр дүнд үүссэн полимер композит материалыг арматурчлах зорилготой нарийн утас
Арамид мяндас (aramid fiber )
85%-с багагүй арамидын бүлэгтэй, цагирган шууд холбоотой шугаман мяндас үүсгэх полиамидын, полимер композит материалыг арматурчлах зорилготой нарийн утас
Мяндас-полимер арматурын техникийн зарим үзүүлэлтийг металл арматуртай харьцуулахад дараах давуу талтай.
Үүнд:
v Бетонтой барьцалдалд металл арматураас харьцангуй илүү
v Барилгын суурь өртөгийг бууруулна.
v Хөдөлмөрийн бүтээмжийг өндөржүүлнэ
v Газар хөлдөлтийн тэсвэржилт өндөр
v Ашиглалтын хаягдал гарахгүй
v Радио долгионыг сайн нэвтрүүлнэ
v Цахилгаан соронзон орон зайн нөлөөнд ордоггүй
v Химийн үйлчлэл болон зэвэнд гойд тэсвэртэй
v Ус болоод шүлт, хүчилтэй орчинд өндөр тэсвэртэй
v Металл арматурт явагддаг зэврэлтийн идэгдэлтээс үүсэх хөөлт, дотоод хүчдэл, ан цав үүсэх, түүний уршгаар бетон хийцийн эвдрэл гарах нөхцлийг арилгаж, ашиглагдах эдлэлгээний хугацааг уртасгана
v Металл арматуртай харьцуулахад дулаан дамжуулахгүй.
v Цахилгаан тусгаалагч болдог.
v Хүйтэнд тэсвэртэй
v Металл арматурын диаметртэй тэнцүү диаметртэй ч гэсэн жингийн хувьд 10 дахин хөнгөн, бат бөх нь тэнцүү буюу илүү.
v Үйлдвэрт хүссэн уртаараа захиалах боломжтой
v Барилагын шал, тааз, хананы бетон арматурчилалд шууд ашиглах боломжтой
v 50-80-аас дээш жилийн насжилттай
v Ачиж тээвэрлэхэд хялбар
v Хүнд даацын машин механизм хэрэглэхгүй
v Бүтээгдэхүүний сул тал
v Анкарлах болон матагдахгүй
v Зөвхөн шулуунаар ашиглана.
v Уян харимхайн модуль 3-4 дахин их
v Дахин боловсруулалтанд орохгүй
v Гагнагдахгүй
v Сорил шинжилгээ, тохирлолын гэрчилгээ, галын дүгнэлт
Үйлдвэрийн өнөөгийн байдал ба ирээдүй
ОХУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Уг үйлдвэрлэл нь агаарын бохирдол үүсгэдэггүй байгаль экологид ээлтэй, ямарваа нэгэн хор хөнөөлгүй, үйлдвэрлэлийн явцад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй евро стандартад бүрэн нийцсэн автомат үйлдвэр юм.
Үйлдвэр нь жилд 1 сая метр мяндас полимер арматур үйлдвэрлэх буюу металл арматуртай харьцуулбал 10.000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Бид цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг байнга нэмэгдүүлж, өрсөлдөх чадавхийг дээшүүлэхээс гадна ,сетканы үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж, мөн базальт полимер арматурыг амжилттай үйлдвэрлэж сорилт шинжилгээнд хамруулаад байна. Төр засгаас импортийг орлох, металл арматуртай өрсөлдөх чадавхи бүхий маш ирээдүйтэй, барилга байгууламжийн суурь өртөгийг бууруулахад бодит нөлөө үзүүлэх, амины орон сууцны хүрээмжийг нэмэгдүүлж, өртөгийг бууруулж, ард иргэдийн үндсэн хөрөнгө, амьжиргааг дээшлүүлэхэд, шууд хүчин нөлөөлөх үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж,урт хугацааны бага хүүтэй санхүүгийн үүсвэрээр тэтгэх, төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа барилгын бүтээн байгуулалтын ажлын зохих хэрэглээний түвшинд оруулахад, архитетор болон бүтээцийн төлөвлөлтөнд тусгаж өгвөл маш том дэмжлэг болно. Манай компани Украйн улсаас полимер арматураар барилгын бүтээцийн тооцоолол хийх программ оруулж ирж ашиглаж байна. Энэхүү программны талаар болон барилгын салбарын компаниуд, иргэдийг хамтран ажиллахыг урьж байна.
Та бидэнтэй доорхи хаягаар холбогдоно уу.
Э-майл хаяг:
info@safe_armatur.mn
Фб: Мяндас полимер арматур
Утас: 91010808