Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын сангаас нүдний даралт ихсэх эмгэгийн мэс заслын 75 хувийг хөнгөлнө DNN.mn

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор нүдний даралт ихсэх эмгэгийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөнгөлөхөөр болжээ. Ингэхдээ ЭМД-ын сангаас 75 хувийг хөнгөлөх бөгөөд мэс заслын тусламж үйлчилгээний үнэ 449 мянган төгрөг байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01,02-р тогтоолыг эндээс харах боломжтой. Нүдний даралт ихсэх эмгэг мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг энд дарж харна уу.

Categories
гадаад мэдээ

​Украины армийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөв DNN.mn

Хувийн зэвсэгт хүчний компани болох “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожин Оросын хэвлэлийн сэтгүүлчтэй ярилцахдаа Бахмут хотын дэргэд Украины армийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаагаа анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний үүсгэн байгуулсан компанийн хөлсний цэргүүд өнгөрсөн сард Бахмутын ойролцоох Соледар сууриныг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Өнөөдөр Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа уг хотын төлөөх тулалдаанд Оросын тал маш их хохирол амсаж буй тул “махны машин” гэж нэрлэгдээд байгаа юм. Пригожин “Манай цэргүүдийн цаашдын амжилтандБахмут хот маш чухал. Яагаад энэ хотын төлөөх тулалдааныг махны машин гэж нэрлэж байна вэ? Учир нь Украины арми энд анги нэгтгэлүүдээ тасралтгүй нэмж илгээсээр байгаа юм. Энэ хотыг гартаа оруулахад ойрхон байна гэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Хотын олон гудамж бидний хяналтын гадна байгаа. Украины цэргүүд сайн бэлтгэгдэж, тэднээс ямар чхотыг салгахад хэцүү болсон байна. Ямартай ч бид одоогоор сайн тулалдаж байгаа. Бид эхлээд Артемовск хотыг чимээгүйхэн эзэлж авчихаад дараа нь чанга дуугаар ялалтаа зарлах хэрэгтэй байх” гэж ярьжээ. Артемовск гэдэг нь Бахмут хотыг Зөвлөлт Холбоот Улсын үед нэрлэж байсан нэр юм гэж Reuters” мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

2023 оны хоёрдугаар сарын байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч ихэнх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн, нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 138 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 819 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

– Ховд аймгийн удирдах албан тушаалтан “Д” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;

– ЭМЯ-ны албан тушаалтан “М”, “Ц” нар бусдыг хясан боогдуулах замаар иргэн “Э”-ээс 264.000.000 төгрөгийн хахууль авсан гэх;

– “Чингис хаан” банкны удирдах албан тушаалтан “Б”, “С” нар эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Далай лам: Хүч хэрэглэхгүй байх нь зөв DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………

Буддын шашны тэргүүн XIV Далай ламын “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.


-Та саяхан нэг мэдэгдэл хийсэн байсан. Түүнийг түвд хэлнээс “Би бууж өглөө” гэж орчуулсан. Гэтэл дараа нь таны төлөөлөгчид үүнийг үгүйсгэсэн. Та мэдэгдэл хийхдээ чухам юу гэж хэлсэн юм бэ?

-Хятадын эрх баригчидтай долоо дахь удаагаа хэлэлцээ хийснийхээ дараа би залхсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд зөвхөн Түвдэд бус түвдүүд амьдардаг дөрв өн мужид эсэргүүцлийн цуглаан болсон. Тэр үед би Буддын шашны тэргүүн XIV Далай ламын “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя. Хятадын эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрнө гэж бодож байлаа. Бид бол үүнд бэлэн байсан шүү дээ. Гурав дахь замыг сонгосон ч бидний зарчим үүнд тохирч байгаа. Хэрвээ түвдүүд жинхэнэ автономит эрхтэй болох юм бол сэтгэл хангалуун байна. Радикал үзэлтэй тусгаар улс болно гэсэн хү- мүүсийг бид ятгаж чадна. БНХАУ-ын дарга Ху Жинтао Японд айлчлахынхаа өмн өхөн “Уулзалт болно, түүнд нухацтай хандаж байгаа” гэж хэлсэн. Энэ нь Хятадын эрх баригчид манай төлөөлөгчидтэй уулзана гэдгээ мэдэгдсэн гэсэн үг. Бид 2002 онд Хятадын талтай хэлэлцээгээ сэргээсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын хэрэг явдал хүртэл зургаан удаа уулзсан. БНХАУ-ын ГХЯ гадаадын нэлээд хэдэн ЭСЯ болон Засгийн газарт Далай ламын төлөөлөгчтэй уулзана гэж мэдэгдсэн. Энэ бол шинэлэг зүйл байсан л даа. Учир нь урьд өмнө нь энэ тухай мэдэгддэгг үй байсан. Сэтгүүлчид тэднээс яаж байгаа тухай асуухад тэд Далай ламын дотны найз нь Хятадад байгаа, түүнийг хүлээн авч уулзсан гэж хэлсэн. Харилцаа нэг иймэрхүү л байна. Өнгөрсөн долдугаар сард долоо дахь уулзалт болсон. Тэд өөрийнх өө байр суурь дээр маш хатуу зогсч Түвдийн асуудал гэж байхгүй юм шиг бүгдийг үгүйсгэсэн. Тэдний яриад байгаагаар бол асуудлын гол нь Далай лам гэнэ. Энэ үед би үнэхээр залхсан. Миний бодлоор бидний хэлэлцээний нэг чухал зүйл нь харилцан итгэлцлээ бэхжүүлэх явдал. Өөр нэгэн асуудал нь Түвдийн байдлыг сайжруулах. Бидний яриад байгаа гуравдагч зам бодлогыг дэлхий нийтээрээ дэмжиж байгаа. Түүгээр ч зогсохгүй Хятадын сэхээтнүүд болох оюутан, профессоруудын дунд дэмжиж байгаа хүн цөөнгүй. Гэтэл хамгийн гол зорилго болох Хятадын Засгийн газар жинхэнэ хэлэлцээгээ хийгээг үй л байна. Тиймээс надад бүтэлгүйтлээ гэсэн бодол төрсөн. Бид бодит байдлыг хүлээж авахаас өөр аргагүй. Тиймээс дахиж би бүх хариуцлагыг үүрч чадахгүй гэсэн.

-Та ингэж хэлсэн юм уу?

-Тиймээ. Бүр эхнээсээ л 1988 онд Страссбургт хэлсэн үгэндээ эцсийн шийдвэрийг Түвдийн ард түмэн гаргана гэж би хэлсэн. 1993 оноос хойш бид Хятадын эрх баригчидтай шууд харилцахаа больсон. Үүнээс хэдэн жилийн дараа би түвдүүдээс “Одоо яах вэ?” гэж асуухад намайг өөрөө шийд гэсэн. Би үйл хэргээ үргэлжлүүлэхээр шийдсэн гэвч бүх юм бүтэлгүйтсэн гэдгийг мэдэрч байна. Бид чинь коммунист биш. Би өөрийгөө марксист үзэлтэй гэдэг боловч 100 хувь марксист биш шүү дээ. Би ардчилал, шударга ёсонд итгэдэг, хэзээ ч хоёр нүүр гаргадаггүй. Харин хятадууд үргэлж ингэдэг. Хуучин Зөвл өлт ч үргэлж хоёр нүүр гаргадаг байсан. Бүтэлгүйтсэн гэж би дээр хэлсэн. Тиймээс цаашид хэрхэхээ хүмүүсээс асуух хэрэгтэй. Долоо дахь удаагийн уулзалт дээр хятадууд хүсч байгаа зүйлээ заалт болгон бичээд ир гэсэн. Найм дахь уулзалт дээр бид бичсэн зүйлээ өгсөн. Би эрх мэдлийг Түвдийн ард түмэнд өгсөн тул миний төлөөлөгчидтэй уулзааг үй. Урьд нь бол төлөөлөгчидтэйгээ Хятадыг зорихоос өмнө нь, дараа нь уулздаг байсан. Энэ удаа Түвдийн засаг захиргаа хэлэлцээ хийсэн тухай мэдэгдсэн. Түүний дараа дэлхийн 19 оронд амьдардаг Түвдийн 600-аад төлөөлөгчид Дарамсалад уулзаж долоо хоногийн турш уг асуудлыг хэлэлцсэн. Эцэс сүүлдээ миний баримталдаг зарчмыг дэмжсэн. Дараа нь бидний дэмждэг 33 орны төлөөлөгчид Делид цугларч бидний зарчмыг дэмжсэн. -Түвдэд болон Дарамсалад байгаа түвдүүд ярихдаа тэднийг хүч хэрэглэхийг хорьж байгаа цорын ганц хүн бол Далай лам гэдэг. Гэвч өнгөрсөн оны гуравдугаар сард хүч хэрэглэсэн… – Үүнийг сайтар нягтлан үзэх хэрэгтэй. Гуравдугаар сарын 10-ны тэр өдөр бид уламжлалт ёсоороо хурлаа хийсэн. Үүний дараа над руу Лхасаас ярьж хотын зарим хэсэгт эсэргүүцлийн цуглаан болж байгаа тухай мэдэгдсэн. Тэгэхэд нөхцөл байдал нэлээд хүнд байгааг би мэдэрсэн. Эсэргүүцлийн цуглаан үдээс хойш эхэлж 11, 12, 13-нд болсон. Гэтэл хятадууд байнга 14-ний өдрийн тухай ярьдаг.

-Яагаад?

-14-ний өдөр дэлгүүрүүдийг сүйтгэж, шатааж эхэлсэн. Хятадын талын яриад байгаагаар 10-14-ний хооронд юу ч болоогүй юм шиг. Дараа нь бидэнд энэ бүхнийг шалгах ямар ч боломжгүй гэсэн мэдээлэл авсан. 13-ны өдөр Лхаст ачааны машинаар түвд үүдийг авчирч 14-ний өдөр бүх юм болсон гэсэн. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар жагсаалыг тараахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан. Би анхнаасаа л олон улсын байгууллагад хэргийг шалгах хүсэлт тавьсан. Гэтэл дараахан нь Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао энэ бүхнийг гаднаас, Дарамсалагаас зохион байгуулсан гэж гадаадын хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгэхээр нь би “Энд хүрээд ир бид бүх баримт бичиг, утсаар ярьсан бичлэгээ хүртэл үзүүлье” гэсэн. Гэвч хэн ч ирээгүй шүү дээ. Хятадын эрх баригчид хүмүүс рүү гал нээсэн гэдгээ үгүйсгэж хий буудсан гэсэн. Сүүлд нь Вэнь Зябао хий буудсан боловч яагаад ч юм хүмүүс оногдсон байсан гэсэн. Нэг голланд эмэгтэй тэр өдөр шархадсан байсан. Тэр тэнгэрээс илгээсэн суманд оногдсон байх аа. Хятадын цэргийн автомат буу нь санаандг үй дээвэр дээрээс унахад жагсагчид түүнийг нь аваад хугалсан гэсэн. Тэдэн рүү гал нээж байхад хүртэл түвдүүд зэвсэг хэрэглээгүй. Яг тэр үед нүүрэндээ баг зүүсэн хүмүүс дэлгүүр шатааж байгааг харсан гэсэн.

-Түвдэд амьдардаг, Дарамсалад байдаг залуухан түвдүүдтэй ярихад нэлээд дайсагнасан байдал анзаарагдсан. Нийгмийн ийм давхаргынхныг та хянадаг уу?

-Мэдэхгүй. Түвдүүд ч гэсэн хүн шүү дээ. Тэд ч гэсэн сэтгэлийн хөөрөлтэй. Саяхныг хүртэл тэдний дийлэнх нь тэр дундаа залуучуудын байгууллагууд хүч хэрэглэж, тусгаар улс болохыг дэмжиж байсан. Би бол тусгаар улс болохыг дэмжээгүй. Одоогоос бараг 30 жилийн өмнө түвд залуу хүч хэрэглэх талаар надтай маргасан. Би түүнд “За тэгвэл бид үүнийг яаж хийх вэ? Хэдэн зэвсэгтэй байна гэж бодъё. Хэн бидэнд сум өгөх юм бэ? Энэтхэг хэзээ ч өгөхгүй. Бусад орноос авах нь амаргүй. Тэр үед Афганистанд дайн болж байсан болохоор мужахедуудаас авах боломж байсан. Гэхдээ мөнгө хэрэгтэй. Хаанаас мөнгө авах юм бэ? За мөнгөтэй боллоо гэж бодъё. Түвд рүү зэвсгээ яаж оруулах юм бэ? Балбаар ямар ч боломж байхгүй. Энэтхэгээр боломжгүй. Бирмээр хэцүү гэж хэлж байсан. Тийм болохоор эдгээр хүмүүс нь ёс суртахууны төдийгүй алдаа гаргаж байгаа юм. Эцсийн эцэст бид хүссэн хүсээгүй түвдүүд, хятадууд цуг л амьдрах болно. Бид цус асгаруулах юм бол хятадуудад таагүй бодол үлдэнэ. Тиймээс аль ч талаас нь авч үзсэн хүч хэрэглэхгүй байх нь зөв. Түвдийн соёлын онцлогийг аваад үзсэн энэ нь зөв. Их гүрэн АНУ Иракт, Орос Чеченьд бүтэлгүйтлээ шүү дээ.

-Гармапа таны халааг авна гэж хүмүүс ярих юм. Энэ талаарх таны бодол?

– Хэвлэл мэдээлэл ийм бодлыг бий болгосон. Та түвдүүдээс энэ талаар асуух юм бол тэд дэмжихгүй л болов уу. Гармапа бол маш залуу, эрч хүч дүүрэн, сүүлийн жил үүдэд өөрийгөө харуулсан. Маш чадварлаг. Гэхдээ өөр чадварлаг залуучууд ч байгаа. Хойт дүрийг тодруулахын хувьд гэвэл нөхцөл байдлаас шалтгаалдаг. Энэ бол маш хэцүү асуудал л даа. -Далай лам болон шашны нөлөө бүхий ламуудын хойт дүр жирийн түвдүүдээс тодордог уу? -Үгүй. IV Далай лам монгол хүн байсан шүү дээ.

-Тэгвэл Халимаг, Буриадаас тодорч болно гэсэн үг үү?

-Сүүлийн 50 жилийн хугацаанд баруунд амьдардаг хүүхэд хойт дүрээр тодорсон. Гэвч тэд эцэстээ нутаг руугаа буцсан. Онолын хувьд авч үзэх юм бол яс үндэстний хувьд ямар нэгэн хязгаарлал байхгүй.

-Танд хувийн шинж чанартай асуулт тавьж болох уу. Та лам, шашны тэрг үүн болсон энэ хувь тавилангаа эсэргүүцэх сэтгэл төрж байсан уу?

-Хэзээ ч үгүй. Намайг жаахан байхад Лхасын Потала ордон ялангуяа өвөл тоглох газар бараг байдаггүй байсан. Уламжлалт ёсоор намайг гурван долоо хоногоор бясалгал хийлгэхээр явуулдаг байсан. Ийм үед багшаас өөр хүн байдаггүй байсан. Би түүнтэй хоёр цаг хамт бясалгал хийж суухад эвгүй санагддаг байлаа. Мөн үдээс хойш хойд уулын сүүдэр буухад ордон харанхуй болно. Энэ үед би чимээгүй суух ёстой. Жирийн айлын хүүхдүүд өдөр нь малаа хариулахаар уул руу явж орой дуу дуулчихсан эргэж ирнэ. Тэднийг хараад “Би ч гэсэн тэдэн шиг чөлөөтэй байх юмсан” гэж боддог байлаа. Гэхдээ эцэс сүүлдээ би хувь заяатайгаа эвлэрсэн. Хэцүү, хариуцлагатай үе зөндөө байсан. Энэ бүхэн шинэ эрэл хайгуул, шинэ боломж олгодог байлаа.

Categories
гадаад мэдээ

​Ерөнхийлөгч Жо Байден Польшид айлчилна DNN.mn

ОХУ-аас Украинд хийж буй дайны нэг жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Польшид айлчлах гэж байна. Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзаж, Украин болон НАТО-г дэмжих хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Мөн ОХУ-ын түрэмгийллийн нэг жилийн ойн өмнө үг хэлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэв.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хэлэхдээ, “Байден бүтэн жилийн турш Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэр, эв нэгдлийн ач холбогдлын талаар ярихыг хүсч байна” гэжээ.

Олон улсын зарим судлаачид энэхүү уулзалтанд Украины ерөнхийлөгч оролцох магадлал өндөр байгааг онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ХХОАТ-ын тайлан илгээх хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ DNN.mn

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны 2022 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагийн байдлаар 45.8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 91.9 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргаад байна.

Харин Авлигатай тэмцэх газарт ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй 103 төрийн өндөр, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан одоогоор мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яам, Улсын Дээд шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Боловсролын ерөнхий газар, Эрдэнэс Монгол ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Говьсүмбэр аймгийн ИТХ, Увс аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын явц бага дүнтэй байна.

Шинэчлэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

АНУ, Филиппин хоёр “батлан хамгаалах хамтын ажиллагааны нэмэлт хэлэлцээр”-ээ өргөтгөлөө DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Филиппин улсад энэ сарын 2-ны өдөр ажиллаж, Ерөнхийлөгчид бараалхан, Батлан хамгаалахын сайдтай хэлэлцээ хийж, үр дүнтэй тохиролцоонд хүрлээ. Хоёр улсын хооронд 2014 онд байгуулсан “Батлан хамгаалах хамтын ажиллагааны нэмэлт хэлэлцээр”-ийг өргөтгөн, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Филиппинд одоо байрлаж буй 5 байрлалыг дөрвөөр нэмэгдүүлж, АНУ-ын цэрэг, зэвсэг байрлуулах эрх нээх асуудлыг шийдвэрлэв. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис өнгөрсөн 11 дүгээр сард тус улсад айлчилж, Батлан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж байсан юм.

АНУ эхний ээлжид 82 сая ам.доллароор тэдгээрт шинэчлэл хийнэ. Улмаар ондоо багтаан хоёр тал хамтран 17 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамтарсан сургуулийг энэ бүс нутагт хийхээр болоод байна.

Хэлэлцээрийн дагуу тохиролцсон АНУ-ын цэргийн хүч байрлах байрлалууд (хар дөрвөлжнөөр одоо ашиглагдаж байгаа, улаанаар шинээр байгуулах санал) (2023.02.09) Эх сурвалж: Филиппин яагаад АНУ-ыг дахин цэргийн хүчээ газар нутагт нь өргөжүүлэх боломж олгов. https://time.com/6252750/philippines-us-military-agreement-china

АНУ-ын БХЯ-наас мэдэгдэхдээ “Филиппинд илүү олон байрлалд Америкийн цэрэгт эрх нээгдэж байгаа нь хоёр улсын холбоотны харилцаа, чадавхыг сайжруулах, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гаднын халдлагын эсрэг хамтарсан ажиллагааг хүчирхэгжүүлэх ач холбогдолтой. Энэ нь дээрх цэргийн байрлалуудад байнгын цэргийн бааз нээнэ гэсэн үг биш, харин ээлжид суурилсан цэргийн үйл ажиллагаа явуулна” гэжээ. Филиппиний талаас нэмж эрх олгож буй цэргийн байрлалуудыг нэрлэхээс татгалзсан бөгөөд орон нутгийн удирдлагатай тохиролцож жич шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Одоогоор АНУ-ын 500 орчим цэргийн албан хаагч Филиппин улсад байрлаж байна.

Энэ удаагийн тохиролцоо нь АНУ Энэтхэг-Номхон далайн стратегиа хэрэгжүүлэх хүрээнд хийж буй алхам бол Филиппин улсын хувьд аюулгүй байдлаа хангах, Хятадын нөлөө, дарамтыг тэнцвэржүүлэх улс төрийн шийдэл болж байна. Харин БНХАУ-ын зүгээс уг асуудалд дургүйцлээ хүчтэй илэрхийлээд байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын цэргийн хүчинд Филиппинд эрх нээгдэж байгаа нь дөрвөн үндсэн стратегийн мессежийг илгээж байна. Үүнд: 1. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын нөлөөг өргөтгөсөн; 2. БНХАУ-д анхааруулга өгсөн; 3. АНУ, Филиппин урт хугацааны цэргийн хамтын ажиллагааны түүхтэйг харуулсан; 4. Тухайн улсын ард иргэдийн их гүрний талаарх эерэг, сөрөг үзэл бодол цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн.[1]

БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг үйл явдлын дараа АНУ-ыг хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээр бүс нутагт цэргийн хүчийг нэмэгдүүлж, эх тайван, тогтвортой байдалд аюул учрууллаа хэмээн буруушааж, бүс нутгийн орнуудыг ийм ятгалгад автахгүй байхад анхааралтай байх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонгэрэл: “5Ш”-ийн төлөвлөгөө авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх бүрэн боломжтой DNN.mn

Засгийн газрын авлигатай тэмцэх “5 Ш”-ийн төлөвлөгөөний талаар хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар туулай жилд авлигатай тэмцэх бодлогоо “5Ш” ажиллагаагаар эхлүүлнэ гэдгээ зарласан. Хуульчийн хувьд та энэ төлөвлөгөөг яаж харж байна вэ?

-Манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг замбараагаа алдаж, дийлдэхээ байсан нь үнэн. Дэлхий дахинаа авлига эрчимтэй нэмэгдэж буй арван орны нэгээр нэрлэгдэх боллоо. Сүүлийн нэг жилийн авлигын индексээр тав, зургаан байраар ухарчихлаа. Иймд Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа баталсан Авлигатай тэмцэх тогтоолдоо “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авч ирэх, шилэн ажиллагаа” гээд “5Ш”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр танилцуулсан нь зөв алхам болсон.

-“Шүгэл” ажиллагааны талаар асуухад, гадны сайн туршлагуудаас сонирхуулахгүй юу. Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаж хийвэл үр дүнгээ өгөх бол?

-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлах юм билээ. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг батлах нь зүйтэй. Энэ хүрээнд шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулна, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах ажиллагааг хийгээд явах ёстой. Ер нь иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахад маш их чирэгдэл үүсдэг. Төрийн албаны хүнд суртлын ийм асуудал Шүгэл үлээгчийн хуулийг баталснаар арилна гэж харж байгаа. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнтэй хууль болох болов уу. Хэдийгээр ардчилсан Үндсэн хууль батлагдаад 31 жил болсон ч энэ мэт нарийн зохицуулалт хийж өгөхөөс гарцаагүй нөхцөл байдал үүсээд байна.

-Төрийн хулгай бүх шатандаа нүүрлэснийг том мөнгөн дүнтэй хэргүүд нотолж байна. Тиймээс “Шүүр” ажиллагаагаар энэ бүгдийг цэвэрлэж чадах уу?

-Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн орлогоосоо давсан хэрэглээ нэмэгдсэн нь нийгэмд ил тод болсон. Нас тогтсон юм уу хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс үнэтэй машин, тансаг хаусанд амьдарч байгаа бол өөр хэрэг л дээ. Гэтэл залуухан төрийн албан хаагч, хурган дарга нарын эдэлж байгаа хөрөнгүүдийн мэдээллийг харахад аманд багтахааргүй тоо хэлж байна. Үүнийгээ ямар орлогоор бүрдүүлээд улсад яаж татвар төлж байна гэдгээ нотлох ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-ийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар Монгол Улсын иргэн бүр төлсөн байх ёстой гэсэн үндсэн үүрэг бий. Хэдэн тэрбумаар тоологдох үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машинаа ямар хөрөнгийн эх үүсвэрээр авсан гэдгээ нотлох ёстой гэсэн үг. Гэтэл улс төрд нөлөө бүхий хүмүүс үүнийгээ нотолж чадахгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлогоо нотолж чадахгүй өндөр хэрэглээтэй байна. Энэ бол ёс суртахууны хувьд байж боломгүй үзэгдэл. Иймд “Шүүр” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага үүрүүлж, нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэснээр эрүүл нийгмийг бүрдүүлж чадна.

-“Шувуу” ажиллагааг зарим хүмүүс улс төрийн зорилготой гэж хараад байгаа бололтой…

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хилийн хориг тавьчихаад байхад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоод гадаад улс орон руу оргон зайлдаг, улс төрд нөлөө бүхий, бэл бэнчинтэй хүмүүс байдаг. Сүүлийн тав, зургаан жил илүү тод харагдлаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улс олон улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг эргүүлэн авчрах ажиллагааг хийх нь зөв. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим тэгж байж хэрэгжинэ. Энэ зарчим Эрүүгийн хуулийн 1.3-д бий. Мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Гэтэл хуульд заасан шударга ёсны зарчим хөрсөн дээрээ буухгүй, зөрчигдөөд байгаа юм. Нэг хэсэг нь гэмт хэрэг хийчихээд эх орноосоо зугтаж, гадаадад сайхан амьдраад байна шүү дээ. Тийм хүмүүсийг эргүүлэн авчирч, шударга ёсыг тогтоодог болмоор байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд анхаарал татсан өөр нэг асуудал нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тухай хөндсөн нь үнэхээр цаг үеэ олсон. Тэднийг хамгаалахаас аргагүй. Арав гаруй жилийн өмнөөс манай улс хөрөнгө оруулагчдад хаалгаа дэлгэж, урьж эхэлсэн боловч олон улсад “Hotel Mongolia” гэдэг нэр хочтой болсон шүү дээ. Энэ бол инээдэм биш. Хөрөнгө оруулагчдыг урьж залж, бизнесийг нь эхлүүлээд, жигдрээд ирэхээр нь эрүүгийн хэрэгт холбогдуулан хөрөнгө, мөнгийг нь дээрэмдэнгүүтээ хөөчихдөг. Үүнээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа навс унаж байгаа юм. Хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй ядуу буурай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, язгуур эрх ашиг баталгаажина. Хөрөнгө оруулагчид орж ирэх тусам манай улсын эрх зүйн байдал, байр суурь сайжирна. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүхэн тэгш эрхтэй байх ёстой гэсэн дээр дурдсан Үндсэн хуулийн зарчим үйлчлэх ёстой. Бид хуульдаа ингэж тунхаглачихаад гадаадын хөрөнгө оруулагчдад хатуурхаж болохгүй л дээ.

-Үе, үе оффшор бүс дэх хөрөнгөтнүүдийн нэр зарлагдахад манай улстөрчид цөөнгүй харагддаг. Гэвч тэд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэсээр ирсэн. Засгийн газрын “5Ш”-ийн ажиллагаагаар оффшор дахь хөрөнгийг эх орондоо татах юм билээ. Хамгийн түрүүнд энэ хөрөнгийг ил болгож, баталгаажуулах нь чухал биз дээ. Гадны улсуудын ямар сайн тогтолцоо байна вэ?

-“Шилжүүлэн авах” ажиллагаагаар оффшор бүс болон гадаадад нуусан хууль бус хөрөнгийг илрүүлэн татан авах ажиллагаа явуулна гэсэн байна лээ. Өнөөдөр үүнийг заавал хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Эрх мэдэлд хүрсэн хүмүүс төрөөс хулгайлсан мөнгөө оффшор бүсэд байршуулаад, эсвэл гадагшаа гаргаад байна. Энэ бол Монгол Улсын тэр дундаа татвар төлөгчдийн мөнгө. Уг нь орлогоо татварын байгууллагад мэдүүлээд явах ёстой байтал хөрөнгөө нуугаад хилийн цаана гаргачихдаг байдлыг таслан зогсоох ёстой. Европын холбоонд оффшор бүсэд байгаа хөрөнгийн мэдээллийг худалдаж авдаг сайн тогтолцоо байдаг. Жишээ нь Бүгд Найрамдах Герман улс Ангела Меркелийг канцлераар ажиллаж байх үед хэдэн удаа ийм мэдээллийг худалдан авч хөрөнгийг нь илрүүлэн, гадаад орноос оруулж ирж байсан. Иймэрхүү маягаар хөрөнгөө нуусан бол буцааж авчраад тэндээс нь татвар авах хэрэгтэй. Харин гэмт хэргийн замаар олсон орлого байвал хөрөнгийг нь хураах үйл ажиллагааг ил тод болгох нь зөв л дөө. Оффшороос хураасан хөрөнгөөр сан байгуулж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлж чадвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт харьяалагдах том гавьяа болно.

-Төрөөс зарласан тендер, худалдан авах ажиллагааг “Шил” ажиллагааны хүрээнд нээлттэй болгоно гэжээ. Бас улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох юм байна. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох нь зөв. Ил тод байх тусам бид төрийн үйлчилгээг хурдан шуурхай авдаг болно. Харин хаалттай орчинд хүнд суртал, авлигын хэрэг улам үрждэг. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоно, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нь чухал асуудал. Гэхдээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоё гэвэл намын санхүүжилтийг улсын төсвөөс 100 хувь өгдөг байх ёстой. Жишээлбэл, 1997 оноос Бүгд Найрамдах Польш улсад улс төрийн намын санхүүжилтийг эхэн үедээ 100 хувь төрөөс санхүүжүүлдэг байсан.

Ингээд 2011 оноос улс төрийн намын санхүүжилт, ил тод ойлгомжтой, намууд нь тогтвортой үйл ажиллагаа явуулах чадвартай болсноор улсын төсвийн санхүүжилтийг 60 хувь болгон бууруулсан. Манай улс ийм маягаар улс төрийн намын санхүүжилтийг ил болгох нь зөв. Тэгэхгүй бол сонгууль болохоос өмнө намууд компаниудаас хандив авдаг, цуглуулдаг. Заримдаа “ногоон гэрлийн” компаниуд гэсэн яриа байдаг.Тухайн нам сонгуульд ялсны дараа нөгөө компани нь албан тушаал, тендер нэхээд ороод ирдэг. Хэрэв “Шилэн” ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадвал ногоон гэрлийн компаниуд байхгүй болохоос гадна улстөрчид барьцаалагдахгүй.

-Авлигын асуудал бол үе, үеийн Засгийн газрын бодлогод байсаар ирсэн. Харин Л.Оюун-Эрдэнийн “5Ш”-ийн төлөвлөгөө авлигыг үндэс сууриар нь таслан зогсоож чадах болов уу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Дээрээс нь АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх эрхийг нь өгчихлөө. Өмнө нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т зааснаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг санал болгож, УИХ-д оруулдаг байсныг хүчингүй болгосон. Тиймээс АТГ-ын даргыг Авлигын эсрэг хуульд заасны дагуу Ерөнхий сайд УИХ-д оруулдаг байх эрхийг нь 2019 оны ҮХНӨ-өөр нээгээд өгчихсөн гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын чиг үүрэгт гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхээс гадна Засгийн газар, Ерөнхий сайдад АТГ-ын даргыг УИХ-д оруулж томилуулах, ТЕГ, ЦЕГ-ын даргыг томилох, чөлөөлөх бүх эрх мэдэл очсон. Урьд хожид байгаагүй сонгодог парламентын засаглалын нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнэд 100 хувь бүрдчихээд байна л даа. Герман, Польш, Японы улсын жишгийн дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүндээ эрх мэдлийг нь өгчихөж байгаа юм. Үндсэн хуулиар ингэж замыг нь нээгээд өгсөн болохоор “5Ш”-ийн ажиллагаа хэрэгжих бүрэн боломжтой. Өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэрэг төрийн дунд, дээд аль ч шатандаа хавтгайрсан. Үүнтэй тэмцэхэд Засгийн газрын дэвшүүлсэн дээрх бодлого үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаа.

Яагаад гэвэл сая УИХ 2022 оны 12 дугаар сарын 16-нд Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр хэрэгжих үндсэн суурийг нь тавьчихлаа. Эрүүгийн хуулийн 22.1-д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4-т “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 22.10-т “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон. Улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд дээрх заалтуудаар авлигын хэрэгт холбогдсон бол ялын санкц нь чангарсан.

Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийдээд байсан юм. Нэг ёсондоо ялыг ялгамжтай оноодоггүй байв. Төрөөс хэдэн арван тэрбумаар нь тооцогдох авлигын хэрэгт холбогдоод гэм буруугаа (хэргээ хүлээвэл) хүлээвэл мөнгөн торгуулийн ял авдаг байсан нь шударга ёсонд нийцэхгүй л дээ. Тиймээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн алба, төрийн өмчийг шүүрдэн цэвэрлэж шимэгчдээс салгах ажиллагаа бодит үр дүнгээ өгч чадна.

Ялын санкцийг чангаруулснаас гадна, УИХ Монгол Улсын шүүхийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) баталж, 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Хоёр шатны шүүхээр буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр маргаан, гол асуудал шийдэгддэг болсон. Ингэснээр шүүхийн процесс түргэссэн. Эрүүгийн процессын хуулиар улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй гээд нэмэлт өөрчлөлт орчихлоо. Тэгэхээр авлига албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт шуурхай шалган шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болж ахиц гарсан. Монгол Улс анх удаа авлигатай тэмцэх жил болгон зарлаж байгаа нь сайн хэрэг. Энэ бол аль нэг нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд байхаас үл шалтгаалаад зайлшгүй хийх ёстой ажил.