ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….
Жүжигчин Кейт Уинслет, Леонардо ди Каприо нар “Титаник” киноны гол дүрд тоглож олны танил болсон билээ. Харин Кейт Уинслет “Өөрчлөлтийн зам” киногоороо саяхан хоёр “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон юм.
-Та хоёр ч шинэ кинонд тоглож, хоёр хүүхдээ эрүүл саруул өсгөж байна. Таны хоёр дахь нөхөр Сэм Мендес Оскарын эзэн. Та хоёр их аз жаргалтай байгаа бололтой, тийм үү?
-Тиймээ, миний амьдрал үнэхээр ер бусын. Бурхан минь гэхдээ зүв зүгээр байж байгаад ийм болохгүй шүү дээ. Би бусад ажилсаг эмэгтэйч үүдийн адил завгүй байдаг. Хийх юмаа мартахгүйн тулд дандаа бичиж авдаг. Би чинь уралдах гэж байгаа морь шиг л яарч байдаг хүн. Нөхөр Сэм маань намайг үргэлж тайвшруулдаг. Саяхан гэхэд өглөө завтай байхдаа хүүхдийнхээ хувцасны шүүгээг янзалсан.
-Сэм та хоёр таван жил цуг амьдарч байна. “Өөрчл өлтийн зам” кино та хоёрын анхны хамтын бүтээл… -Миний хувьд түүнтэй хамтран ажиллах нь маш чухал байсан л даа. Түүнийг нөхөр, эцгийнх нь хувьд сайн мэддэг шигээ найруулагчийнх нь хувьд мэдрэх хэрэгтэй байсан. Ийм боломж ч гарсан. Жастин Хэйсийн бичсэн “Өөрчлөлтийн зам” киноны зохиолыг би уншаад л дурласан. Тиймээс Сэмд үзүүлсэн. Түүнд ч их таалагдсан.
-XX зууны дунд үед амьдарч байсан гэрийн эзэгтэй, түүний нөхөр хоёрын тухай түүх яагаад сэтгэлийг тань татав? -1950-иад оны үед яагаад гэрийн эзэгтэй нар тайвшруулах эм ихээр хэрэглэдэг байсныг би ойлгосон. Кино зураг эхлэхээс өмнө би Бетти Фридманы “Феминизмийн нууц” номыг уншсан. Энэ ном Жүжигчин Кейт Уинслет, Леонардо ди Каприо нар “Титаник” киноны гол дүрд тоглож олны танил болсон билээ. Харин Кейт Уинслет “Өөрчлөлтийн зам” киногоороо саяхан хоёр “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон юм. 1963 онд хэвлэгдсэн юм. Өндөр боловсролтой мөртлөө сайн дураараа гэрийн боол болж, аз жаргалгүй амьдарч байсан тэр үеийн хүүхнүү- дийн тухай. Өдрийн хоолноос өмнө хүүхдүүд нь сургуулиасаа ирээгүй байхад л архи ууж эхэлдэг, орой нөхөр нь ажлаасаа ирэхэд үргэлжл үүлэн хамт уудаг байсан гэдэг.
-Та феминист үзэлтэн үү?
-Тийм гэж бодож байна. Гэхдээ жагсаал цуглаан хийдэг тэр утгаараа биш л дээ. Би эх хүн, гэртээ бол дарга нь, бүгдийг удирдах дуртай. Гэхдээ үүнд зарим нь дург үйцдэг. -Леонардо ди Каприог энэ кинонд тоглуулах санааг хэн гаргасан юм бэ?
-Леотой нөхөрлөсөн нь миний амьдралын нэг том ололт. Би Сэмтэй танилцахаас бүр өмнө Леотой танилцсан. Тэр миний найз залуу байгаагүй нь бидний харилцааг улам хялбар болгодог. Леог залуухан байхад бид “Титаник” кинонд тоглож бидний амьдрал өөрчлөгдсөн. Энэ бүхнээс үлдсэн сайхан зүйл гэвэл бидний нөхөрлөл. Бид хоёр хамтран ажиллаж байхдаа бие биеэ шууд л ойлгодог. Би юмыг хэрхэн хүлээж авдгийг Лео сайн мэддэг, түүний юу бодож байгааг ч би мэддэг.
-Та “Титаник”-ийг үздэг үү?
-Би нэг л удаа үзсэн. Гэхдээ хүүхдүүдээ том болохоор хамт үзэх юмсан гэж боддог. Охин маань найман настай, намайг жүжигчний мэргэжлээрээ мөнгө олдог гэдгийг сайн ойлгодог. Энэ нь түүний хувьд чухал биш. Түүний хувьд бол би ээж нь. Өглөө хичээлд нь хүргэж өгөхөд бусад хүүхдүүдийн ээжээс илүү анхаарлын төвд байдаг.
-”Өөрчлөлтийн зам” кинонд Эприл хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгэхээр болдог. Тэгснээ шийдвэрээ өөрчилдөг. Энэ хэсгийн зургийг олон хувилбараар авсан уу?
-Би энэ хэсэгт анх тоглохдоо тэр хүн бол миний үеийн хүн бас над шиг охин, хүүтэй гэж төсөөлөн бодоход дотор маань муухайрч билээ.
Та охин Миагийнхаа ааваас салснаасаа хойш харилцаатай байдаг уу?
-Тэр дахин гэрлэсэн, эхнэр нь маш найрсаг эмэгтэй шүү. Бид хоёр сайн харилцаатай.
-Та нөхөр Сэм Мендестой яаж танилцсан бэ?
– 2001 онд миний тоглосон “Айрис” киног үзээд анх анзаарч “Donmar Warehouse” театр урьж тоглуулахаар шийдсэн гэсэн. Анх уулзаад түүний санал болгосон хоёр жүжгийн алинд нь ч тоглож чадахгүй гэдгээ хэлсэн. Учир нь яг тэр үеэр нь би кино зураг авахуулах ёстой байсан. Түүний утасны дугаарыг асуумаар байсан хэдий ч тэгээгүй. Түүнтэй анх уулзсан шөнө дотор маань эвг үйрч би сэрсэн. Чухам яагаад гэдгийг тэгэхэд ойлгосон. Дахин Сэмтэй уулзмаар санагдаж билээ. Миний найз Эмма Томпсон надад туслах гэж Сэм бид хоёрыг шорлогонд урьсан. Бид хоёр чинь их хуучинсаг үзэлтэй хүмүүс шүү дээ. Сүй тавиад бүтэн жил болсны дараа Карибийн тэнгист хуримаа хийсэн. Түүнээс таван долоо хоногийн дараа энэ тухай өөрсдөө хэвлэлийнхэнд мэдэгдсэн.
“Gala”