Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой /2022.12.01/ эх орондоо ирлээ.

Даян дэлхийн энх амгалан тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж 12 сарын хугацаатайгаар энхийн үйлсэд үүрэг гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдаа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтав.

Дээрх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд эх орондоо ирсэн байна.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, албан үүргээ амжилттай гүйцэтгэх бүхий л боломж, нөхцөлийг тань бүрдүүлж ажилласан. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурьсгаж чадсанд талархал илэрхийлье. Цаашид өөрсдийн мэдлэг, дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлж, нэгтгэл, анги, салбарынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон хэллээ хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1674 дуудлага мэдээлэл ирж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Эдгээрээс 251 удаагийн гал түймрийн шалтгаан нөхцөл нь гэр хорооллын айл өрхийн яндангийн цонолтоос үүссэн дуудлага эзэлж байна.

Цаг улирлын нөхцөл байдалтай холбогдуулан гэр хорооллын айл өрхийн пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал түймрийн эрсдэл нэмэгддэг.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс хамгаалан, пийшин зуухны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дорнод-2022” оюуны спортын тэмцээн болно DNN.mn

“Дорнод-2022” оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээн арванхоёрдугаар сарын.10, 11, 17, 18-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнийг Монголын оюун ухааны академийн Дорнод аймгийн салбар, Хэрлэн сумын ЗДТГ, SDY социал демократ Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах аж. Тэмцээн ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, рубик шоо, кимастер төрлөөр явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель түлш тасарч уул уурхай зогсоход ойрхон байна DNN.mn

Дизель түлш тасраад сар дамналаа. Өнгөрсөн сарын дундаас нийслэл болон орон нутгаар дизель түлш хомсдож эхэлсэн. Нефть импортлогч компаниуд энэ хомсдол нь түр зуурынх, хэд хоногоос хэвийн болно гэсэн жижүүрийн үгтэй угтаж байв.

Тэгвэл арванхоёрдугаар сар гарахад нөхцөл байдал улам хүндэрлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд дизель түлш олгож байгаа ШТС алга байв. “Магнай трейд” компанид аль өнгөрсөн сараас дизель түлш тасарсан байсан. Тэр хэвээрээ, түгээгчид дизель түлш авахаар ирсэн жолооч нарыг буцаасан хэвээр. “Сод Монгол” ШТС жижиглэнгээр худалдаалахгүй, гэрээт байгууллагууддаа квоттой олгож байсан бол саяхнаас бүрмөсөн тасарчээ. Түгээгчид нь “Дизель түлш хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэж байлаа.

“Шунхлай” ШТС-ууд ч ялгаагүй байна. “Өнгөрсөн долоо хоногоос тасарсан. Хэд хоногоос ирэх сурагтай. Баталгаатай хэлж чадахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Гандангийн дэнж дээрх “Петровис”-д дизель түлш бас л алга. Түгээгч нь “Манай салбарын дизель түлш дууссан. Өөр салбаруудаар байгаа байх” гэх. Өнгөрсөн удаагийн сурвалжилгын үеэр “Тэс петролиум” дизель түлш чөлөөтэй худалдаалж байсан бол бас л тасарчээ. Жижиг компаниудад ч түгээлт алга. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хувьд ШТС-ууд дизель түлш худалдаалахгүй байна. Нөөц байхгүй, хэзээ түлш ирэх тухай ч тодорхой мэдээлэл байхгүй байна. Харин эсрэгээр нь фэйсбүүк сүлжээнд шагийн худалдаа гаарч байна. ШТС-уудаар литр тутам нь 3850 төгрөгөөр хулдалдаалагдаж байсан дизель түлшийг ченжүүд 4500 төгрөгөөр зарж байна.

ШТС-уудаар худалдаалахгүй байгаа учраас хот доторх дизель түлш хэрэглэдэг жолооч нар ченжүүдээс авахаас аргагүй болжээ. Гэвч гар дээрээс худалдаалж байгаа дизель түлш өндөр үнэтэйгээс гадна чанарын асуудал хөндөгдөж эхэлжээ. Шагийн түлш аваад хөдөө орон нутаг руу гарсан хүнд даацын машинууд замдаа зогссон талаар гомдол олон байна. Энэ талаар жолооч Г.Доржсүрэн “Хувь хүнээс түлш авсан юм. Хүнд даацын 35 машин өвлийн хүйтэнд тээвэрт гараад гацчихлаа. Худалдаж авсан дизель түлшээ хийсэн. Огт асахгүй байна. Хаана хандаж яаж асаахаа мэдэхгүй юм. Ченжүүд хүний амь амьдралыг бодмоор юм” хэмээж бухимдаж байв. Түүнчлэн хот хооронд тээвэр хийдэг жолооч Ч.Эрдэнэжаргал “Дизель түлш маш ховор байна. Уг нь нөөц байгаа боловч зохиомлоор хомсдол үүсгээд байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь шагчдад дизель түлш хэдэн зуун тонноор нь байна шүү дээ. Дизель түлш бол бензиний хажууд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хөдөө аж ахуйн бүх техник тоног төхөөрөмж, улс болоод хот хоорондын бүх тээвэр ложистик, үйлдвэрлэлийн зарим салбар уул уурхайн бүтээгдэхүүн, цахилгаан дулаан бүгд дизель түлштэй хамаатай. Бензин бол яахав. Олдохгүй бол автобус, вагон гээд зөндөө сонголт байна. Ер нь төр дизель түлшээ хянаж чадвал суурь үнэ 20 орчим хувиар буурах юм шүү дээ. Гэтэл дизель түлш хомсдоод шагийн гарт орсон нь улс төрийн зорилготой болов уу гэж дагуу харддаг байна” гэж байв. Тэгвэл хамгийн ноцтой нь уул уурхайн компаниуд дизель түлшний хомсдолд оржээ.

“Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Цагаан хад руу нүүрс тээвэр хийдэг нэгэн компанийн захирлаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Орон нутгаар түлш хомсдоод байна гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Шатахууны олдоц маш муу байна. Үнэ хөлс нь хамаа алга, олдож л байвал авмаар байна.

-Үнэ ханш хэр байх юм?

-Литр нь 5000 болсон шүү дээ. 5000-аараа олдож байгаа нь ч муу байна. Өмнө нь бид 3730 төгрөгөөр авдаг байсан. Дараа нь лирт тутам нь 3830, 3980, 4050 гээд өссөөр 5000 болоод байна.

-Түлш тасраад байгаа шалтгааныг юу гэх юм бэ?

-“Цаанаасаа ирэхгүй байна” гэдэг л тайлбар хэлэхээс өөр юм алга. Гэтэл Уул уурхайн сайд Ж.Ганбаатар хэвлэл мэдээллээр дизель түлш хэвийн байгаа гэж яриад байх юм. Үнэхээр гайхаж байна. Тэр хүн хөрсөн дээрээ бууж, нөхцөл байдлаа хараасай. Гаднаас мөнгө оруулж ирдэг ганц салбар уул уурхай зогсох нь байна шүү дээ.

Нэг удаадаа манайх найман тонн түлш хэрэглэдэг. Нэг дор ингэж олж авч чадахгүй байгаа учраас тээврээ бүрэн хүчин чадлаараа хийж чадахгүй байна. Энэ бол аж ахуйн нэгжид ч, улс оронд ч маш хохиролтой явдал. Одоо манай машинууд түлшгүй зогсож байна. Жолооч нар ч хэцүү байдалд орчихлоо. Жолоочоо буцаачихаар машин хөлдөх эрсдэлтэй учраас ч аль аль нь гацчихсан байна. Манайх шиг маш олон компани байгаа. Уул уурхайнхан нийтээрээ л ийм нөхцөл байдалтай байна гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орлогоо бүрдүүлсэн зургаан аймагт урамшуулал олгоно DNN.mn

Монгол улсын аймаг, нийслэл — Википедиа нэвтэрхий толь

Манай улсын 21 аймгаас зургаа нь л энэ онд орлогоо бүрдүүлж, бусад нь бүрдүүлж чадаагүй байна.

Тэгвэл Засгийн газраас энэ жил ордогоо бүрдүүлсэн зургаан аймагт урамшуулал олгохоор болжээ. Тодруулбал, Орхон, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгуудын үйл ажиллагаа сайжирч байна гэж үзэж Засгийн газраас урамшуулал олгохоор болсон байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Өөрсдөө орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа аймгуудад улсын төсвөөр болон гаднын зээл тусламжаар үр ашигтай төсөл хэрэгжүүлэх үүргийг Сангийн сайд болон Эдийн засаг хөгжлийн сайдад өгсөн. Энэ онд зургаан аймаг орлогоо бүрдүүлсэн.

Мөн аймгуудад хүн амын тоог 10 хувиар нэмэгдүүлэх, харин Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийг хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өгчээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Гуталт муур” киноны шинэ анги энэ сарын 29-нд нээлтээ хийнэ DNN.mn

Reporter

Тус киноны хоёрдугаар анги 11 жилийн дараа үзэгчдэд хүрэхээр болсон бөгөөд энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.

“The Croods: A New аge” киноны найруулагч Жоэл Кроуфордын найруулсан уг бүтээлийн гол дүр Гуталт муурт Антонио Бандерас дахин дуу оруулсан бол Гуталт муурын хамтрагч Киттигийн дүрд жүжигчин Сальма Хайек дуу оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 34 шүүгчийн cул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа DNN.mn

Дээд шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр тодорно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 231, 261, 306, 318 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 26, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, нийт 34 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Бүртгэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна.

Та дэлгэрэнгүй мэдээлэлтэй нэгтгэсэн зар.pdf – Google Drive дарж танилцана уу.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох “Алтан цом”-ын барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос энэ сард болон бөхийн барилдааны хуваарийг зарлав

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэ арванхоёрдугаар сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 01-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол,
Арванхоёрдугаар сарын 02-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь,
Арванхоёрдугаар сарын 03-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд,
Арванхоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өмнөговь- Баянхонгор,
Арванхоёрдугаар сарын 05-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баянзүрх –Завхан,
Арванхоёрдугаар сарын 06-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 07-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өвөрхангай – Улаанбаатар,
Арванхоёрдугаар сарын 08-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Төв – Сүхбаатар,
Арванхоёрдугаар сарын 09-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Багануур –Булган аймгийн бөхчүүд тут тус барилдана.
Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 9.5 сая мал отроор өвөлжинө DNN.mn

Arslan.mn - Мэдээний хаан

Улсын хэмжээнд энэ жил нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсныг ХХААХҮЯ мэдээллээ.

Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 5 мянган өрх, 2.4 сая мал, сум дундын отрын бүсэд 1.1 мянган өрх, 508 мянган мал, аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангажээ.

Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өмнөх оныхоос 2.2 мянган өрх айл, 1.1 сая малаар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сайнцогт: Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цочирдоод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм DNN.mn

Тэсгим хүйтэн энэ л өдрүүдийг гэр хорооллын айлууд хэрхэн давж буйг сурвалжлахаар Яармагийг зорилоо. Нийтийн тээвэрт суун Яармагийн нэгдүгээр буудалд буулаа. Буунгуут өөдөөс голын ай савын хүйтэн салхи нэвт исгэрэн жиндүүлэв. 34 дүгээр сургуулийн ард Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо байрлана. Шууд хороо руу очиж хэрэг зорилгоо танилцуулаад, хорооны нэгэн аж ахуйч гэр бүлийг заалган, хэсгийн ахлагч Б.Наранцацралтаар газарчлуулан алхлаа. Тэрбээр замдаа ярихдаа “Манай хороо газарт ороод ихэнх таньдаг айлууд гэрээгээ байгуулаад хашаа байшингаа суллаж өгөөд нүүчихсэн. Зарим нь бэлэн баригдсан байранд орсон бол зарим нь эндээ баригдсан байрандаа орно гээд яваагүй хэсэг ч бий. Хашаа байшингаа түрээслээд, өөрсдөө байрандаа орчихсон ч хэсэг байна. Ихэнх нь Буянт-Ухаа-2 хороололд орсон. Одоо ч дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж л байгаа. Байшин хороололтой болоод хүмүүс тохь тухтай амьдрах сайхан ч энд үлдсэн айлууд барилгын том том машины нөлөөгөөр өдөржин шороо тоосонд даруулна, хүүхдүүд тэр замаар нь хичээл сургууль, цэцэрлэгтээ явна. Тэгэхээр тэр тоосжилттой нөхцөлд явсан хүүхдүүдийн дунд ханиад томуу их байгаа. Үүн дээр дахин төлөвлөлтийн компаниуд анхаарлаа хандуулж, шороо тоос гаргахгүй стандарт зам барьдаг юм уу, усжилт хийдэг юм уу ямар нэгэн байдлаар шийдмээр байна” хэмээн асуудлаа ярив. Тэрбээр хойд талаасаа хоёр дахь гудамжинд байрлах Д.Сайнцогт хэмээх айлыг зааж өгч, бид ирлээ. Хаалгыг нь тогштол хүүхэд нь бололтой өндөр шар хүү хаалгаа тайлав. Хорооны хэсгийн ахлагч аав, ээжийг нь байгаа эсэхийг асуугаад түрүүлээд орлоо. Хашааны баруун талд урт том байшин урд нүүрнээсээ эхлэн байрлажээ. Зүүн урд өнцөгт нь хоёр хаалга бүхий жорлон байна. Жорлонгийнхоо хойно нохойгоо уяжээ. Жаахан хойшоо яваад мод овоолон эмх цэгцтэй гэгч нь өрж тавьсан байна. Чигээрээ хойшоо явахад, жижиг зуны бололтой амбаар түүний араар хашаатайгаа чацуулан битүү мод өрсөн аж. Дахин хойш явахад хоёр гэр зэрэгцүүлэн барьжээ. Зүүн талынх нь гэрт ортол 2-3 дугаар ангийн болов уу гэмээр хоёр хүү хичээлээ хийж сууна. Хэсгийн ахлагч Б.Наранцацралт аав, ээжийг нь асуутал “Ажлын байранд байгаа” хэмээн зэрэг зэрэг хашгиралдав. Гэрээс буцаж гараад урд талын байшин руу орлоо. Байшинд настай эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй хамт сонгино уутлан үүд рүү дөхүү суужээ. Харин цаад хананд байрлуулсан ваннд нэгэн эрэгтэй төмс угаан зогсоно. Түүний наана махлаг бор хүүхэн суугаад тооцоо бодож буй бололтой тооны машин тачигнуулна. Хэсгийн ахлагч эмэгтэй хэрэг зорилгоо танилцуулаад “Та хэд сэтгүүлчтэй сайхан танилцаад аваарай. Би дараагийн ажилдаа яаруу явна” хэмээн урсгаад сандруухан гараад явчихлаа. Цаана төмс угааж байсан залуу “Цай уухгүй дээ” хэмээн хэлэхтэй зэрэгцээд хаалга хаагдав. Ингээд бид танилцлаа. Гэрийн эзнийг Д.Сайнцогт гэх бөгөөд гэртээ бичил бизнес эрхэлдэг аж. Монгол ногоо бөөний үнээр худалдан аваад, угааж ялгаж, цэвэрлээд 0.5, 1, 2 клограммаар савлан зардаг. Төмс, лууван, сонгиноо тус тусад нь бас холимог 2 кг зэргээр савлаж, “Чанар” ХХК-ийн үйл ажиллагаа энэ хашаанд явагддаг байна. Гэрийн эзэгтэйг Б.Пүрэвцэцэг гэдэг. Тэд таван хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Ногоо савлан суугаа настай эмэгтэйг С.Намжилмаа гэх ба гэрийн эзэгтэйн ээж аж. Түүний өөдөөс харан суугаа эмэгтэйг О.Сүрэн гэх бөгөөд энэ айлын том бэр нь гэнэ. Ингээд бид цай уух зуураа танилцаад ажил нь хэрхэн явагддаг талаар хууч хөөрөв. Бөөний үнээр ногоогоо худалдан авдаг гэрээт ногоочидтой гэнэ. Тэр хүнээсээ долоо, долоо хоногоор ногоогоо авдаг. Дан монгол ногоог л зардаг. Бүр монгол ногоо тасраад олдохгүй үе гарвал л Барс зах дээрээс бөөний ногоо авч, угааж савлаад зардаг гэнэ. Энэ талаар гэрийн эзэн Д.Сайнцогт ярихдаа “Бид ногоо авдаг найдвартай хүнтэй. Өвлийн нөөцөө тэр хүмүүс маань нөөцлөөд хураачихдаг. Барагтаа л ногоогоор тасраад байдаггүй. Яалт ч үгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарчихгүй л бол бидний бизнес зогсдоггүй. Одоогоор 37 дэлгүүртэй гэрээтэй байнгын ногоо нийлүүлдэг. Хэрэглэгчид ч манай ногоог мэддэг болчихсон, байнга асууна. Нэг дэлгүүрээ гурав хоногийн дараа эргэнэ. Тэрнээс удчихвал ногоо муудах эрсдэлтэй. Тиймээс ойр ойрхон шинэ ногоогоор хангахыг хичээдэг. Эхлээд ногоогоо авчирч энэхүү ванндаа угаагаад, муудсан хэсгийг ялгаж хаяна. Төмсний зарим хэсгийг зүсэлт хийж аваад нэг уутанд нэг ширхэг зүсвэр хийн ууталдаг. Манайх энэхүү өрхийн бизнесээ 2012 оноос хойш хийж байна. Сүүлийн жилүүдэд энэ хавийнхан маань газарт ороод манайхыг ч гэсэн гэрээгээ байгуул гэж шавдуулах боллоо. Бид ажлаа байранд хийх боломжгүй болохоор яарахгүй л байна” гэв. Харин гэрийн эзэгтэй “Манайх хашаандаа гурав, заримдаа дөрвөн газар гал түлдэг. Хааяа бага ах маань ирж ажилладаг юм. Тэр үед энэ өөдөөс харсан жижигхэн амбаартаа гал түлнэ. Долоо хоногт зургаан шуудай нүүрс өгдөг нь үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Энэ хойно байгаа хоёр гэрийн зүүн талынх нь манайх. Баруун талынх нь ээжийнх” гэлээ. Ингээд бид идэр есийн хүйтэнд хэрхэн галлагаагаа хийдэг, дулаанаа яаж хангадаг талаар ярилцав. Эдний ажлын байр ханан пийшинтэй ажээ. Ногоогоо халуунд муутгахгүй, хүйтэнд хөлдөөхгүй хадгалахын тулд галлагаагаа тохируулах нь их чухал. Тиймээс шөнө бүр босч ажлын байрныхаа дулааныг шалган гал нэмэх үү, болих уу хэмээн 2-3 удаа ажлын байраа эргэдэг гэнэ. Өвлийн улиралд гэр хорооллынхны гол ачаалал нэмдэг зүйл нь галлагаа. Эднийх зөвхөн ажлын байрандаа л гэхэд долоо хоногт 5-6 шуудай шахмал түлш хэрэглэдэг. Хоёр гэртээ байнга хүн байдаг учраас хүүхдүүд хөгшнөө дааруулахгүйн тулд бас л өдөржин галлана. Тэгэхээр уг хоёр гэрт долоо хоногтоо 7-8 шуудай шахмал түлш хэрэглэдэг юм байна. Харин тэднийд сайжруулсан түлш авах эрхтэй карт хоёр л байдаг. Долоо хоногтоо 12 шуудай шахмал түлш л авдаг байна, тэрхүү 12 шуудай нь хүрэхгүй ихээхэн асуудал дагуулна. Шахмал түлш борлуулдаг цэгүүдээр ээлжлэн очиж учир байдлаа хэлэхээр ганц хоёр шуудай нүүрс илүүчилнэ. Ид ачаалалтай үед бол олдохгүйг ч учирлав.


Гэрийн эзэнтэй хэсэг ярилцав.

-Цаг уур орчны хүрээлэнгээс энэ долоо хоногийг маш хүйтэн болно хэмээн анхааруулсан. Өнгөрсөн даваа гаригт хичээл ороогүй цахимаар хичээллэсэн. Энэхүү өдрүүдийг яаж давав?

-Манай энд хойноо голтой болохоор голын хүйтэн жавартай, маш сэрүүхэн. Үүндээ ч дасчихсан даа. Энэ хэдэн дарга нар гэнэт өвөл болж байгаа аятай сүржигнэх юм. Манайх долоо хоног болгоны хагассайн өдөр зургаан шуудай нүүрсээ авдаг. Өнгөрсөн хагас сайнд шахмал түлшээ авахаар очтол манайхтай хамгийн ойр байрладаг ганц цэгт нь нүүрс дуусчихаж. Хайж явсаар бүр эцсийн буудлаас авсан шүү. Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цоцроод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм. Өвөл үзээгүй аятай юундаа сүржигнэдэг байна аа л гэж бодогдсон. Хүүхдүүдийн хичээлийг манай эхнэр л хийлгэдэг юм. Би хүүхдүүдийнхээ боловсролын асуудал руу тэр бүр ороод байдаггүй. Хэрэгтэй үедээ багштай нь ярьж зөвлөгөө авна. Тусламж хэрэгтэй бол тусална. Тиймэрхүү байдлаар харьцдаг юм. Хичээлийг ихэвчлэн эхнэр хийлгэдэг болохоор би ар ажлаа л сайн зохицуулах гэж хичээнэ. Энэ ажил маань зогсоо зайгүй л ажиллаж байдаг дуусдаггүй. Сардаа ганц удаа өөрсдөдөө чөлөө өгөөд амарчихаар нөгөө хэдэн дэлгүүр чинь ээлжилж дуудаад амраахгүй. Амарсан ганц өдрийнхөө ажлыг нөхөх гэж хэдэн өдөр шаргуу ажиллах хэрэг гарна. Хүүхдүүд эхнээсээ том болоод тусад орж эхэлсэн. Хамгийн том хүү маань одоо наймдугаар анги. Хичээлийнхээ хажуугаар ээжтэйгээ хамт түгээлтэд явна. Тусад орсон том сайхан залуу бий. Өө энэ ороод ирлээ гэсээр хүү рүүгээ заав.

Түрүүн хаалга тайлж өгсөн өндөр шар хүү байв. Түүнтэй жаахан яриа дэлгэлээ. Хүү С.Эрдэнэбаяр ярихдаа “Би хичээлийнхээ хажуугаар аав, ээждээ тусална. Борлуулалтдаа явна. Дүү нараа харна. Хичээлээ хийнэ гээд маш завгүй байдаг. Айлын том болохоор үүрэх хариуцлага их л дээ. Гэхдээ дүү нараа л сайн хүн болгож өсгөх нь маш чухал” хэмээн хэвлүүхэн ярих аж. Гэрийн эзэгтэй “Зочиндоо хоол хийж өгье. Би гал дээр тавьсан хоолоо үзээд ирье” гэсээр хаалга сэнгэнүүлэн гарч одов. Ногоо уутлах нь их сонирхолтой санагдав. Уут бүрт 5-20 гр илүү савлах юм. Яагаад ингэж байгааг нь асуувал ногоо удах тусмаа жин нь багасдаг болохоор илүү савлах нь зүгээр байдаг. Хүмүүс кг нь хүрэхгүй байна гэх мэтээр хэл ам хийхээс сэргийлж ийнхүү илүү савладаг байна. Ногоо савлан суусан бэр эгч О.Сүрэн “Хоёр дүүдээ туслаад, цалинжаад явдаг. Гэр ойр, энэ хэдээсээ холдож чадахгүй Яармагт амьдраад олон жил болжээ. Одоо өөр газар амьдарна гэхээр ер төсөөлөгддөггүй. Насаараа гэр хороололд, тэр тусмаа Яармагийн жихүүн өвөлд дассан бидэнд энэ мэт хүйтэн нэг их нөлөөлөхгүй л байна. Гол нь тэр долоо хоногт нэг карттай хүнд зургаан шуудай нүүрс өгдөг утгагүй шийдвэрээ болиулмаар юм. Эсвэл тоог нь арай олон болгомоор байна. Манайх нам даралтаар халдаг дөрвөн өрөө байшинтай. Долоон хоногт зургаан шуудай нүүрс хүрдэггүй. Гэтэл эднийх хашаандаа 3-4 газар галлана. Хоёрхон карттай яаж 12 шуудай нүүрс хүрхэв дээ” хэмээн толгой хаялан суув. Бэрийнхээ өөдөөс харан суух хадам ээж нь дэмжин “Нүүрсний асуудлаа л шийдчихвэл манайд өөр дутагдаж гачигдаад байх зүйлгүй. Охин, бэр хоёрынхоо ачаар хэрэглээний мөнгө тасрахгүй, ажил хийвэл ам тосодно гэгчээр болгоод л байна” гэв. Ингээд гэрийн эзэгтэй орж ирээд “Хоол болчихлоо, хоолоо идээрэй” гэснээр бид гэр рүү нь орж гараа угаагаад хооллов.

Хойно байх хоёр гэрийн зүүн талынх руу орлоо. Хоёр хүү хичээлээ хийж байсан ширээгээ цэмбийтэл цэвэрлэжээ. Гэрийн эзэн хүүхдүүдээ танилцуулаад бага хоёр нь цэцэрлэгтээ явсан тухай хэлэв. Ковидын хөл хорионы үеэр ямархуу байсныг асуутал “Хүнсний салбарынхан ямар нэгэн хязгаарлалтгүй ажиллаж байсан болохоор ямар ч саад тулгараагүй. Харин ч ашиг орлого арвин байсан” гэв. Эдний хүүхдүүд бүгд л хариуцсан ажилтай. Даалгасан ажил бүрээ ихэд чамбайлан найдвартай хийх ажээ. Энэ талаар аав нь ярихдаа “Би хүүхдүүдээ ажлаас хойш суудаггүй, чаддаг чаддаг юмаа хийлгэдэг болгох гэж сургадаг юм. Манай хүүхдүүд нас насандаа тохирсон ажлаа түвэггүйхэн хийчихдэг. Бид хоёр ажил ихтэй, борви бохисхийлгүй л ажиллана. Тэр ажилч хичээнгүй байдлыг хүүхдүүд маань дуурайгаасай хэмээн биеэрээ үзүүлэхийг хичээдэг юм. Одооны хүүхдүүд гар утсанд донтсон, байнга тоглодог гэх. Манай гэр бүлд тийм зүйл байдаггүй. Бүгд өөр өөрийн хариуцсан ажлаа хийгээд, хичээлээ хийчихсэн бол зурагтаа үзнэ. Уншиж чаддаг болсон хоёр, гуравдугаар ангийн ах нар нь дүү нартаа үлгэр уншиж өгнө. Гэх мэтээр манайд утасны хэрэглээ гарахгүйгээр л завгүй нэг өдөр өнгөрдөг. Заримдаа ч хоногийн 24 цаг багадах юм. Унтаж амарч амжаагүй л байхад дараа дараагийн ажил овоороод гараад ирнэ. Ачаалал маш ихтэй шүү” хэмээн инээмсэглэн суув. Ингээд хажуу гэрийг сонирхон орлоо. Гэрт нэг эрэгтэй хүн уутныхаа шошгыг наан сууна. Гэрийн эзэгтэйн ах Б.Пүрэвжав ажээ. “Манай ажил байнгын л хөдөлж байхгүй бол нэг овоорчихвол дийлдэхгүй. Гэрээт дэлгүүрүүд өдөр шөнөгүй утасдаад зав чөлөө өгөхгүй. Хамгийн хэцүү нь өвлийн нөхцөлд галлагаагаа тохируулах, түгжрэлийн асуудал байна. Түгээлт хийхээр гарахад өдөржин яваад яваад 4-5 дэлгүүр л орж амжвал их юм. Түгжрэл гайгүй болохоор орой түгээлтэд гаръя гэхээр дэлгүүрүүд хаах цаг болчихно. Энэ мэтээр асуудал л гарна уу гэхээс бусад нь давгүй дээ.” гэв. Ийм нэгэн хөдөлмөрч гэр бүл Яармагийн дэнжид байх ажээ.