Categories
мэдээ нийгэм

Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn

Халаалт, халуун ус доголдохтой холбоотой гомдлыг хүлээн авч байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг дарга тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2,414 тонн, давсны 4,720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.

зураг

Нийслэлийн ССОНХГ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.МэндбаярХалаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан бөгөөд тухай бүр гэмтлийг засварласан. Манай байгууллага 1125 км шугам хариуцан ажилладгаас 65 хувь нь насжилтын хугацаа дууссан. Ажилчид 24 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна” хэмээлээ.

Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Дөрвөн дулааны станц хэвийн ажиллаж байгаа. Хотын хэмжээнд 13200 орчим барилга объектын дулаан хангамжийг хэвийн хангаж байна. Байгууллагын харьяанд 370 км дулааны төв шугам байгаагаас гэмтэл, саатал гараагүй” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах алба


Categories
гадаад мэдээ

Үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоо танилцуулав DNN.mn

АНУ-ын Агаарын цэргийн хүчин хамгийн сүүлийн VI үеийн үл үзэгдэх “B-21” буюу “Raider-Дайчин” гэх цөмийн бөмбөг тээх чадвартай байлдааны онгоцоо танилцууллаа. Энэ нь хүйтэн дайны үеэс тус улсад ашиглагдаж байсан В-1, В-2 онгоцуудыг аажмаар орлох юм. Уг онгоцны танилцуулга Калифорни дахь “Northrop Grumman” үйлдвэрт болсон байна. “В-21” нь сүүлийн 30 жилд АНУ-д шинээр үйлдвэрлэсэн анхны бөмбөгдөгч онгоц юм. Түүний өртөг бараг 700 сая ам.доллар бөгөөд цөмийн болон ердийн бөмбөгний алийг нь ч тээвэрлэх чадвартай аж. Бөмбөгдөгч онгоцны бусад хүчин чадал, онцлогийг хараахан зарлаагүй байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, “В-21”-ийн танилцуулга нь АНУ-ын технологи, инновацийн байнгын давуу талыг гэрчилж байна.

Бөмбөгдөгч онгоцыг бүтээсэн нь манай улсын янз бүрийн салбар дахь хагас зуун жилийн судалгаа, ололт амжилтын үр дүн гэж онцлон мэдэгдсэн байна. Шинэ бөмбөгдөгч онгоцыг бүтээхэд дэвшилтэт технологи, шинэ материалыг ашигласан гэж үйлдвэрлэгчид тэмдэглэж байгаа бөгөөд түүний талаарх мэдээлэл нууц хэвээр байгааг онцлон дурдсан бөгөөд “B-12” нь шинэ үеийн үл үзэгдэх технологиор тоноглогдсон гэж мэдээлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд “Хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем ч B-21-ийг тэнгэрт илрүүлж чадахгүй. Уг онгоц одоогоор зохион бүтээгдээгүй байгаа зэвсгийг авч явах боломжтой аж. Америкийн инженерүүд үүнийг “архитектурын нээлттэй систем” гэж нэрлэдэг юм байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчнийхэн “B-12” нь нисгэгчгүй байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой гэж мэдэгдсэн ч нисгэгчгүй нислэгийн талаар хараахан төлөвлөөгүй байна гэжээ. “В-21”-ийн анхны нислэгийг 2023 онд хийх төлөвтэй байна. Одоогоор зургаан онгоц үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчин дор хаяж 100 ширхэгийг худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөд Солонгос V үерүү дөхсөн онгоцтой бол Орос, Хятад IV үеийн байлдааны онгоцнуудтай юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй DNN.mn

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой, хөгжилтэй 24 баримт

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй”-г мэдэгдэв.

Түүнчлэн нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5,667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт.

Архидан согтуурч, зөрчил гаргасан 1,459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” хэмээн мэдээллээ.

Гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. ЕБС-ийн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн болохыг тэрбээр анхааруулав.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

СОНИНЫ АРЫН НҮҮР: Витамин “С”-ийн талаарх таван баримт DNN.mn

Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаа үед витамин “С” хүний биед чухал үүрэгтэй ажээ. Тиймээс та бүхэнд витамин “С”-ийн талаарх таван баримтыг хүргэж байна.

1.Хоол хүнсэнд агуулагдах витамин “С”-ийн хэмжээ удаан хугацаанд чанаж, эсвэл хадгалахад буурч болох тул жимс, хүнсний ногоогоо хэрэглэхийн өмнөхөн хэрчиж байгаарай.

2.Хэрэв та тамхи татдаг эсвэл тамхины утаагаар хорддог бол таны бие махбодод илүү их С аминдэм шаардлагатай байдаг. Өдөр тутмын хоол хүнсэндээ 35 мг нэмж оруулах хэрэгтэй.

3.Нэгээс доош насны нярай хүүхдэд витамин “С”-ийн хоногийн тунг эхийн сүү, эсвэл сүүн тэжээлээр дамжуулан авах ёстой. Тэдэнд үнээний болон бусад сүү өгөх нь зохисгүй. Учир нь тэдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг ба С аминдэм хангалттай байдаггүй.

4.Витамин “С”-ийн бэлдмэлийг байнга уух нь ханиад хүрэх магадлалыг бууруулдаг гэж олон хүн боддог боловч хоол хүнсний нэмэлт тэжээлүүд (ODS) -ийн мэдээлснээр өвчний үргэлжлэх хугацаа болон нийтлэг хүмүүсийн шинж тэмдгийг бууруулдаг. Ханиад эхэлсний дараа уухад витамин С нь цаг хугацаа, шинж тэмдгүүдэд нөлөөлдөггүй.

5.Витамин “С”-г өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөгтэй адил өдөр тутмын хэрэглээний дээд хэмжээ бас байдаг. Жишээлбэл, гурав хүртэлх насны хүүхэд өдөрт 400 мг, өсвөр насныхан 1800 мг, насанд хүрсэн хүн 2000 мг-аас хэтрэхгүй байх ёстой гэнэ.

Categories
гадаад мэдээ

Оросын газрын тосны үнэ хязгаарлагдав DNN.mn

Украины дайныг санхүүжүүлж буй Кремлийн чадварыг бууруулах зорилгоор Оросын газрын тосны үнэ тарифт дээд хязгаар тогтоох нэгдсэн шийдвэрийг Европын Холбооны гишүүн улсууд гаргав. АНУ болон Их Долоогийн бүлгийн бусад орнууд Оросын газрын тосны нэг баррелийн үнийг 60 ам.доллараар хязгаарлах улс төрийн тохиролцоонд хүрснийг Европын Холбоо ийнхүү баталгаажуулж байна. Үнийн дээд хязгаарыг өчигдөрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна. Европын Холбооны энэхүү шийдвэрийн дараа Их Долоогийн бүлэг болон Австрали улс мөн ийм арга хэмжээ авчээ.

Польш улс дээрх хязгаарыг хэтэрхий өндөр байна, илүү бууруулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр Европын Холбооны шийдвэрийг дэмжихээс татгалзаж байснаа зөвшөөрөхөөр болсон байна. Ингэснээр Оросын түүхий газрын тосыг тогтоосноос өндөр үнээр дэлхийн бусад улс орнууд худалдаж авбал АНУ, Европын Холбоо, Их Долоогийн бусад гишүүн улсуудын эдийн засгийн хоригт орох болж байна. Үр дүнд нь ОХУ-ын эрх баригчдын газрын тосноос олдог орлого буурч, Украины дайныг санхүүжүүлэх чадавхи нь сулрах юм.

Г.Амарсанаа

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудыг зарлалаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж. Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж буй 10 гаруй хүнийг зарлалаа. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат
  • Тавантолгой төмөр зам ХХК-ийн захирал Н.Удаанжаргал
  • Тавантолгой төмөр зам ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд
  • Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр
  • ХХЕГ-ын гашуунсухайт дахь төлөөлөгч Доржжүгдэр
  • ХХЕГ-ын албан тушаалтан Дэлгэрдалай
  • Орон нутгийн жижиг тавантолгойн албан тушаалтнууд
Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Эрүүгийн 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 768 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 733 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Э” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хохирогч нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хогны машин худалдаж авах тендерт “О” компанийг хууль бусаар шалгаруулсан гэх;
  • Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн эрхлэгч “Ө”өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгож хуурамч бичиг баримтыг үндэслэн хилийн лавлагаа гаргасан гэх;
  • Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх.
  • БНХАУ-ын иргэн “Ф П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан “Н”-д хахууль өгсөн гэх;
  • “Г” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх;
  • ШШГЕГ-ийн албан тушаалтан “У”, “О”, “Л” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • АШУҮИС-ийн албан тушаалтан “Т” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан 200,527,213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “М” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Нийслэлийн газрын албаны удирдах албан тушаалтан “Б”, “Ш” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.
Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн “U17” насны улсын аварга эхэллээ DNN.mn

Сагсан бөмбөг бол гайхамшигт спорт | Sonin.MN

Монголын сагсан бөмбөгийн холбооны “U17” насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж байна. Энэ удаагийн тэмцээн 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн тамирчид оролцож байгаа юм.

Тус тэмцээнд эрэгтэй 26, эмэгтэй 18 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Дундговь аймгаас оролцож байгаа. Тэмцээний аваргууд арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тодорно.

Categories
мэдээ цаг-үе

Шуурхай: Нүүрсний хулгайтай тэмцэн жагсаж байгаа иргэд төв замыг хаалаа DNN.mn

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсаал хийж байгаа иргэд төв шуудангийн замыг хаасан гэдгийг Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.

Иргэдийн төлөөлөл Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байна зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна.

БИЧЛЭГ:

Categories
гадаад мэдээ

Ираны эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрч эхлэв DNN.mn

Ираныэсэргүүцлийн жагсаал зарим үр дүнд хүрч эхэлжээ. Тухайлбал, Ираны парламент эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүх тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн байна. Одоогоор хуулийг хэрхэн өөрчилж байгаа нь тодорхойгүй ч парламентын соёлын комисс хуралдаж эхэлсэн талаар тус улсын ерөнхий прокурор Мухаммад Жафар Монтазери мэдэгджээ. Мөн Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын үндэс суурь нь Үндсэн хууль. Гэхдээ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх арга барил нь уян хатан байж болно” гэж мэдэгджээ.

Иранд 1979 оны “Исламын хувьсгал”-аас дөрвөн жилийн дараа 1983 оны дөрөвдүгээр сард бүх эмэгтэйчүүдийг хижаб буюу толгойн алчуурыг заавал зүүхийг хуульчилсан юм. Өнөөгийн эсэргүүцлийн жагсаал эмэгтэйчүүд толгойн алчуураа тайлан шатааж, үсээ тайрснаар эхэлсэн бөгөөд богино хугацаанд орон даяарөрнөж, Ираны засгийн газрын эсрэг бослого болон хувирсан юм.

Ираны ард түмний эсэргүүцэл, тэмцэлд Тегераны эрх баригчид АНУ болон түүний холбоотон Их Британи, Израиль, Курдын бүлэглэлүүдийг буруутгаж байгаа юм.. Ираны хувьсгалыг хамгаалах хүчнээс энэ долоо хоногт анх удаа мэдээлэл өгч, эсэргүүцэл тэмцлийн улмаас 300 гаруй хүний амь үрэгдсэн гэж мэдэгджээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл, бослогын үеэр амь үрэгдсэн хүний тоо 200 давсан гэв. Харин Ираны хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр аюулгүй байдлын албаныхны жагсаалыг дарах оролдлогын улмаас 448 хүн амь үрэгдсэн гэсэн бөгөөдНҮБ-ын хүний эрхийн байгууллагынмэдээллээр Иранд 14 мянга гаруй хүнийг баривчилж, хорьсоны дунд хүүхдүүд ч байгаа аж.

Г.АМАРСАНАА