Categories
мэдээ цаг-үе

Энэ онд цэцэрлэгийн хүртээмж 20 орчим хувиар нэмэгджээ DNN.mn

Төрийн бус өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.

Тухайлбал, цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ.

2021-2022 оны хичээлийн жилд 106,254 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол дээрх ажлуудын үр дүнд хүртээмж 20 орчим хувиар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 126,312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

Тодруулбал

  • Бэлтгэл анги – 33,440
  • Ахлах анги – 34,288
  • Дунд анги – 32,553
  • Бага анги – 26,031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15,308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн долоон дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1,776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

зураг

зураг
зураг
зураг

зураг

Categories
мэдээ цаг-үе

Шөнийн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ DNN.mn

Шөнийн цагаар нийтийн тээвэр үйлчилгээнд явуулах шаардлагатай байна |  МОНГОЛ ТВ

Нийслэлд өнөөдрийн байдлаар Ботаник-Ханын материал болон III-IV хороолол гэсэн хоёр чиглэлд троллейбусаар, Нисэх-Ард кинотеатр гэсэн чиглэлд автобусаар шөнийн цагаар иргэдэд үйлчилж байна. Нийтдээ нийтийн тээврийн 50 хэрэгсэл өглөөний 05.30 цагаас шөнийн 00.30 цаг хүртэл үйлчилж байна.

Өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн зорчиж буйг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлж байна. Гэхдээ сүүлийн үед иргэдээс шөнийн нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатай байгаа талаар санал, хүсэлт тавьж буйтай холбоотойгоор, дээрх 3 чиглэлийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнийг зорчих урсгалтай хамааруулан тооцож байна.

Ташрамд мэдээлэхэд, нийслэлийн төв замууд дахь зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих захирамжийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэснээр автобусны эргэлт хурдасч, иргэд автобусны буудалд удаан хугацаагаар зогсож хүлээх байдал буурч байна.

Categories
мэдээ цаг-үе

Амгалан ДЦС-д гэмтэл гарч, Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн халуун ус тасарчээ DNN.mn

ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ: Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн халуун ус тасарчээ.

Энэ талаар “Амгалан ДЦС-ын гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан.

Дулаан түгээлт хэвийн.

Гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болж, халуун усаар хангана” хэмээн дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай аж DNN.mn

Катарын Доха хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхий нийт анхаарлаа Катарт хандуулж байна. Зөвхөн хөлбөмбөг үзэхээс гадна энэ улсын баян тансаг, гоё сайхныг нь шагшин магтах хүн олон. Монголчууд ч энэ улсыг харж өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулж, басхүү атаархаж сууна. Хэдэн дарга нар л биднийг ядуу зүдүү байлгалаа гээд зүхэж байна. Бас жагсаж байна.

Катар манай улсаас хэд дахин бага газар нутагтай, 2.8 сая хүн амтай. Мөн дэлхий дээрх ой модгүй дөрөвхөн улсын нэг гээд энэ улсын тухай сонирхолтой баримт олон. Цөөхөн хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ манайхаас 150 дахин бага, 1971 онд тусгаар тогтнолоо зарласан улс яаж өнөөгийн хөгжилд хүрч, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрх авав. Угтаа Катар 2000 оныг хүртэл манайх шиг ядуу улс байлаа. 2000 оноос өмнө АНУ, Иран, Ирак зэрэг том гүрнүүдтэй нефть ярьж байх түвэгтэй байдаг учраас Катар шиг жижиг улс олныг байгуулсан.Тэдний л нэг юм энэ улс. Тухайн үед Катарт очоод уулзъя гэхээр уулзах хүн нь олддоггүй тийм л улс байсан гэдэг. Тэмээн дээрээ майхнаа ачаад хаана ч хамаагүй нүүж явдаг хүмүүс байсан юм гэсэн.

Улс шиг улс болохын эхлэл дээр Эзэн хааных нь хэлсэн үг байдаг. “Надад нэг сайн, нэг муу мэдээ байна. Сайн нь бид нефтийн нөөцтэй. Муу нь гэвэл нөөц нь бага юм байна” гэсэн гэдэг. Катар хаант засаглалтай. Гэхдээ энэ улс хулгай хийлгүй цэврээр явж хөгжилд хүрсэн үү гэвэл үгүй. Хааны үр удам хамаатан садан гээд 1000 гаруй хүн баялгаасаа хулгай хийж хагартлаа баяжсан байдаг. Харин тэднийг хулгай хийсэн гэж баривчлах хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл тэр улсын баялаг тэр хэдийн л өмч болохоор тэр. Тиймээс тэд хагартлаа баяживч мөнгөө оффшорт нуусангүй, улсаа ядуу хүнгүй дэлхийн хамгийн баян улсын нэг болгосон. Харин ч хэн нь улсдаа хэрэгтэй юм хийнэ үү тэр нэр хүндтэй хүн болдог учир уралдан улсдаа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тус улсын сарын цалин дунджаар 3600 ам.доллар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 130 мянган ам.доллар. Ингэж л капиталист улс болж бүрэн хөгжсөн.

Тэгвэл атаархаад үхчих гээд байгаа Монгол маань ямар билээ. Угтаа Монгол Улс Катарыг баялгаараа хэд дахин нугална. Бид нутгийнхаа 20-иодхон хувьд хайгуул хийсэн боловч баялгаараа дэлхийд эхний аравт орно гэцгээдэг. Энэ их баялгаас цөөхөн хэдэн хүн хулгайлж мөнгөө хав дарсан. Ямаршуухан юм хулгайлсныг нь багцаалдахын арга үгүй. Зөвхөн нүүрснээс 40 их наяд төгрөг хулгай хийсэн гээд бод доо. Энэ хэдэн жил зөвхөн нүүрс л гаргасан, өөр юм гаргаагүй гэж бодож байна уу. Үгүй, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, нефть гээд бодохоос ч гол харламаар. Энэ бүгдээс хулгайлсан. Хэрвээ манай хулгайч нар Катарын язгууртнууд шиг олсон мөнгөө Монголдоо оруулж ирдэг байсан бол Монгол хөгжиж, ард түмэн ч баяжих байсан. Катар шиг хөгжүүлэх нь юу юм гэхэд ядаж л өнөөгийн байгаагаасаа дээр байх байлаа. Байгалийн баялгаасаа хумсалж хулгайлсан мөнгөө оффшорт нууж, гадаадад үл хөдлөх хөрөнгө болгохгүй улсдаа зарцуулсан бол ядаж ам.долларын ханш одоогийнх шиг байхгүй нь лавтай. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй.

Катарын хааны удмынхан байгалийн баялгаасаа хумсалдаг ч улсаа хөгжүүлэхээ мартсангүй. Харин манай улстөрчид байгалийн баялгаасаа адилхан л хулгай хийдэг ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэнд хулгайн мөнгөөрөө нутагтаа юм хийж болдог, манайд болдоггүй. Яагаад гэвэл улстөрчид хулгайлсан мөнгөө ил тод гаргавал тэр нөхрийг монголчууд ёстой нөгөө “Нууц товчоонд” гардаг шиг далан тогоонд амьдаар нь чанана. Тэд хулгайн мөнгөө өөрөөсөө ч болтугай нуухыг л бодно. Бид авлига гэдэг юм байхгүй байхад Авлигатай тэмцэх байгууллага байгуулсан. Хэн нэгэн улс төрд сонгогдох болоход л урьдчлаад энэ иднэ ууна, хулгайчийг тэгвэл удам судраар нь хөнөөнө гээд л орилолдоод эхэлдэг. Тэгээд улс төрд байх хугацаанд нь яаж улсаа тонож байна, яг одоо идэж ууж, тонож луйвардаж байна уу гээд л хардаад

өдөр өнжихгүй шуугиад байдаг. Гэхдээ нөхөр идсэн уусан тоносон луйвардсан л байдаг. Ийм байхад ямар тэнэг нь “Би ийм их мөнгө “шаачихсан” шдээ, Монголдоо метро барьж болох юм, та нар харин мөнгөө төлөөд явна шдээ” гэж ярих билээ дээ.Шууд л алуулна, өөрийг нь алаад зогсохгүй үр удмаар нь ална гээд араа шүдээ хавираад дайрчихна. Дээрээс нь юм хийвэл шууд хураагаад авчихна. Эрдэнэт хураагдлаа, Хөтөл хураагдлаа, Төмөрлөг ч хураагдлаа. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэхгүй, уул нь хулгайн ч гэсэн тэр их баялаг Монголдоо эргэлдэж байвал, Монголдоо баялаг бүтээж байвал нэмүү өртөг олж байвал Катарын дайтай болоход юүхэн байхав дээ. Даанч бүгдийг нь гадагш нь гаргаад өөртөө, үр хүүхдүүддээ ч эдлүүлэхээс айн хав дарсаар байгаа.

Манай улс аргаа барахдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж оффшороос мөнгөө оруулж ирсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байх шийдвэр гаргаж байлаа. Гэвч 100 хүрэхгүй сая ам.доллар л оруулж ирсэн тухай мэдээлэл гараад сураг тасарсан. Одоо авлигын тухай мэдээлэл өгсөн хүмүүсийг урамшуулах Шүгэл үлээгчийн тухай хууль батална гээд яриад сууж байгаа. Аргаа барсан хүмүүсийн л санаа. Гэхдээ тэр мөнгийг ямар нэгэн аргаар Монголд эргэлтэд оруулах л хэрэгтэй байна. Яаж гэдгийг нь мэдэх юм алга.

Авлигатай тэмцэх газрыг байгуулаад 20 жил болж байна. Албан мэдээг нь харвал ажилдаа дарагдсан л улс тэнд ажилладаг гэх. Гэвч авлигын гэмт хэрэг буурч, аль нэг албан тушаалтныг хашраасан баримт ховор. Харин эсрэгээрээ авлигачид нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамталсан, авлига авсан баримтууд зузаарсаар. Шорон гяндангаар заналхийлсэн гав гинж хангинуулсан, хүн хашааных нь өмнүүр явахаасаа ч аймаар л газар гэж дуулддаг. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэх үү. Хэзээ ч ирэхгүй.

Уг нь өөрсдөө улсаа хөгжүүлж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бодлого хэрэгжүүлж, тэднийг дэмжих нь чухал. Катар улс ийм бодлого хэрэгжүүлсэн нь мөн өнөөгийн хөгжилд хүрэхэд нь том тус болсон. Монголчуудын Арабын ертөнц дэх түншийн тоонд тус улс багтана. Учир нь, хоёр орны хооронд 1998 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Түүнчлэн эдийн засаг, худалдаа техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааны суурь тавигдсан байдаг. Катар байгалийн нөөц баялгаа түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад либерал бодлого явуулдаг нь тус улсын хөгжлийн маш том гарц гэдгийг мэргэжилтнүүд тодотгодог.

Үлгэрээс сурах юм их бий гэдэг шиг яг одоо хөгжил дэвшил нь дэлхий нийтэд үлгэр мэт яригдаж буй Катар улсаас манай улс суралцах зүйл их байна. Хамгийн гол нь байгалийн баялгаасаа хумсалсан мөнгөө гадагшаа гаргаж оффшорт нуудаг бус дотооддоо зарцуулдаг болох хэрэгтэй. Уг нь ямарч эрх мэдэлтэн байгалийн баялгаас хувьдаа завших ёсгүй л дээ. Гэвч энэ байдалтай монголчууд бараг эвлэрч, байдаг л үзэгдэл мэт болсон учраас аргаа барахдаа ядаж хулгайлсан мөнгөө дотооддоо зарцуулаач гэж гуйж байгаа нь энэ. Хумсалдаг, хулгайлдаг улстөрчидтэйгөө хам хэрэгтнүүд болоод ч хамаагүй улсаа хөгжүүлмээр байна шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Оросын нөхцөл хүндэрч байгаа үед бид дипломат болон худалдааны оновчтой бодлого явуулж чадахгүй, хий хоосон суусаар байна DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар болон эдийн засгийн бодлого, шийдлийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт та олонхын бүлгийн гишүүд хуралдаа суухгүй байгаагаас ирц хүрэхгүй, чухал асуудлуудыг хэлэлцэх боломж бүрдэхгүй байгаа талаар хурц шүүмжлэл хэлж байсан. МАН-ын бүлэг шүүмжлэлийг хүлээж авсан уу?

-Хүлээж авахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Сонгогчид, иргэд тэднийг хууль боловсруул, хэлэлц, батал гэж л сонгосон болохоос хурал таслаад, хувийн ажил амжуулаад бай гээгүй биз дээ. Энэ талаар яримааргүй байна. Өөр чухал асуудлууд их байхад…

-Эдийн засагч хүний хувьд Засгийн газраас явуулж байгаа хэмнэлтийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг нь улс орны эдийн засаг, санхүүгийн байдлыг өөд татаж чадах эсэх дээр байр сууриа илэрхийлбэл?

-Мэргэжлийн үүднээс тэргүүлэх эдийн засагтай орнуудын сайн туршлагыг тогтмол судалж, ажиглаж байдаг л даа. Өнөөгийн хөгжлийн бодлогууд зарчмын хэдэн тулгуур асуудлыг гүнзгий авч үзэж байж, үр дүн гаргадаг юм байна. Тухайлбал, Тэлэлтийн бодлого, холболтын бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэр, худалдааны бодлого, хууль, эрх зүйн бодлого гэх мэт. Орчин цагт эдгээр таван үндсэн чиглэлийг хөгжлийн бодлогод онцолж авч үздэг. Эдгээр нь улс орны төсөв санхүү, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг гэх мэт бүхий л салбарыг хөгжүүлэх суурь нь болдог. Салбар бүрээр асуудлыг салгаж ярих, авч үзэхээ больсон. Амьдрал, бүх зүйл уялдаа холбоотой, нэгдмэл эд шүү дээ. Тийм болохоор Бодлого тодорхойлогчид дээрх таван бодлогыг цогц байдлаар, уялдаа холбоотой нь авч үздэг болох шаардлагатай болж. Байнга л хагас дутуу, цаг үеийн шаардлагад хөтлөгдсөн, автсан байдлаар шийдэх гэж оролдож ирсэн нь хуримтлагдсаар шийдвэрлэх аргагүй том хүндрэл хуримтлуулаад байна шүү дээ.

-Тэлэлтийн бодлого гэхээр жишээлбэл юуг авч үзэх вэ?

-Дэлхий дээрх амьдрал нь тэлэлт, өсөлт хөгжилгүй бол мухардах, мөхөх зүй тогтолтой. Үүнийг маш энгийнээр тайлбарлавал хүн ам тогтмол өсөж байдаг. Хүмүүсийн бий болгож байгаа өсөлтийн дагуу хоол хүнс, эдлэл хэрэгсэл, сурах, хөгжих орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь төрийн үндсэн үүрэг юм. Эдийн засаг хүн амын өсөлт, өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээтэй нь уялдаад өсөж байхгүй бол хомсдол, хямрал нүүрлэдэг нь түүхийн туршид тогтоогдсон жам ёс. Гэтэл манай эдийн засаг жам ёсны өсөлтөө үзүүлж чадахгүй лав гурван жил боллоо. Ирэх жил ч өсөлт үзүүлэх найдлага тун бага байна. Ийм байхад эрх баригчид төсвийн орлогыг хэт өндрөөр тогтоож, зардлыг урьд хожид байхгүйгээр өсгөсөн. Дампуу төсөв гэж би хэлнэ. Ийм дампуу төсвийнхөө араас улсаа дампууруулчих вий гэж сэтгэл түгшиж байгаа. Цар тахлын дараах хямралыг давж гарахын тулд Хэмнэлтийн бодлого барих талаар их ярьж байна. Юуг хэмнэх вэ гэдгээ эрэмбэлж, тодорхойлж чадаагүй. Үр өгөөж нь даруй гарахгүй, ажлын байрыг олноор бий болгохгүй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жинтэй нөлөө байхгүй төсөл, хөтөлбөрөөс татгалзах хэмнэлт бол зөв зүйтэй гээд дэмжих байна. Гэвч тийм биш байгаа. Жижиг сажиг урсгал зардал танах, илүүдэл орон тоог цуцлах төдийгөөр хэмнэлтийн бодлогыг тунхаглаж байгаа нь хэсэг газрын “гал унтраах” төдий л нөлөө үзүүлнэ.

-Тэгэхээр таныхаар эдийн засаг хийгээд ирэх оны батлагдсан төсөв тун тааруу төсөв болжээ дээ?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг хямралын, бүр сүйрлийн гэж хэлж болно. Ийм үед эдийн засгийг хумих, “хэмнэх” биш харин тэлэх бодлогоор л аварч, хэвийн өсөлт рүү аваачина. Хямралаас үсрэнгүй хөгжилд хүргэсэн хоёр жишээг дурдах хэрэгтэй. 1929 оны аравдугаар сарын 29-ний “Хар мягмар гариг”. АНУ-ын хөрөнгийн зах дээр том компаниудын хувьцааны үнэ гуравхан цагийн дотор 1000 дахин унаж “Их хямрал” гэх хүнд үе эхэлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт их хямралыг зогсоож, улмаар Америкийн эдийн засгийг үсрэнгүй хөгжилд гаргасан бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн байдаг. Хямралыг давахын тулд хэмнэх “агшаах” бус, эсрэгээр “тэлэх” бодлогыг явуулсан. Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардлыг ихээр өсгөж, хөгжлийн том төслүүдийг Засгийн газрын бонд, зээл, хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж хямралын жилүүдэд хэдэн мянган км авто зам, төмөр зам, нефтийн хоолой, далан, орон сууц зэрэг дэд бүтцийн төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Ажилгүйдлийг алга болгосон. Ингэснээр хямралт нөхцөлд иргэдийнхээ орлогыг хамгаалж, ахуй амьдралыг нь дордуулахгүй авч гарсан бодит түүх бий. Америкийг орон сууцжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 1938 онд Фэнимэй гэгдэх Үндэсний Мооргежийн Нийгэмлэгийг байгуулж ажиллуулж 1938-1968 оны хооронд хүн амынхаа орон сууцны асуудлыг бүрэн шийдсэн байна. Рузвельт “Хямралын үед мөнгө байхгүй байсан ч хамаагүй Засгийн газар том төслүүдийг санхүүжүүлж ажлын байрыг үлэмж нэмэгдүүлж байж л эдийн засгаа аварна” гэсэн Кэйнзийн онолыг хатуу баримталсан. Ийм үзэл баримтлалыг 2007-2008 оны санхүүгийн хямралын үед ерөнхийлөгч Барак Обама, Британийн ерөнхий сайд Гордон Браун нар эдийн засгийн бодлогодоо давтан ашиглаж, амжилт үзүүлсэн. Манай нөхцөл үүнээс онцын ялгаагүй байгаа.

-Та хоёр жишээ хэлье гэсэн. Хоёр дахь нь юу вэ?

-Тэр нь Хятадын туршлага. Мао Зедуны тушаалаар “Либерал хөрөнгөтнүүдийг Хятад орноос цэвэрлэх” уриатай “Соёлын хувьсгалын” уршгаар ган гачиг тохиогоогүй байхад иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, улс орных нь нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол бүхэлдээ уналтад орж, дампуурч байхад Дэн Сяопин Хятадын удирдагч болсноор түүхэн үсрэлт гаргасан. Дэн капитализмыг социализмтай хослуулах реформ буюу Нээлттэй хаалганы бодлогоо тунхаглаж, гадаадын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээж, “эдийн засгийн тусгай бүсүүд” байгуулснаар өнөөгийн эрчимтэй өсөлт бүхий Хятад орныг байгуулсан. Гол бахархал нь 800 сая хүнийг ядуурлаас гаргасан явдал юм. Гэтэл манайд ядуурлын хувь өсөөд, одоо бараг гурван хүний нэг ядууралд өртсөн гэх статистик гарсан. Хятадын ДНБ-ий өсөлт 80 дахин өсөж, 1980-2020 онд 191 тэрбумаас 15.6 их наяд доллар болж өссөн. Энэ бол дэлхийн түүхэнд урьд өмнө огт гараагүй өсөлт. БНХАУ-ын дарга Си Жиньпин эдийн засгийн нээлттэй бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн. Ингэхдээ нэгдүгээрт, зах зээлээ улам нээж, юуны өмнө үйлчилгээ, түүний дотор санхүүгийн үйлчилгээг чөлөөтэй болгоно. Банк болон даатгалын байгууллагуудын гадаадын эзэмшлийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг улам таатай болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон жагсаалтаа эргэн харна. Гуравдугаарт, оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулна. Дөрөвдүгээрт, дотоодын хэрэглээний өсөлтөд суурилсан импортоо улам нэмэгдүүлнэ. Тавдугаарт, “Бүс ба зам” төслийн хүрээнд 80 оронтой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж болох хамгийн өргөн талбар гэж үзэж байна” гэсэн байдаг. Гэтэл бид хүн төрөлхтний сайн туршлагаас зөрөөд хумих, хэмнэх бодлого барьж байгаа нь буруу.

-Олон улсын эдийн засгийн онол, арга зүй их. Бодит туршлага, туулсан замнал ч арвин бий. Үүнийг манай эрх баригчид, бодлого гаргадаг хүмүүс нь харж байдаг болов уу. Бид цаашид ямар бодлого барьж, эдийн засгаа бодитой тэлэх ёстой юм бэ?

-Орчин үед холболтын эдийн засаг, холбогдох чадамж гэх ойлголтууд хүчээ авсан. Холболт гэхээр дэд бүтэц, тээврийн асуудал дангаараа биш. Бүхий л холболт, тэр дундаа эрх зүйн, худалдааны холболт чухал. Өндөр хөгжилд хүрсэн орнуудыг харахад холболтын бодлогыг эрчтэй хэрэгжүүлсэн байдаг. 1989 онд АНУ, Канадын чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан. Үүнд Мексик нэгдэж ороод 1994 онд Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг байгуулсан. Ийм далайцтай холболтын дүнд хэдхэн тэрбумын эдийн засагтай байсан Мексик одоо 1.3 их наяд, Канад 1.8 их наяд, АНУ 22.2 их наяд ам.долларын эдийн засагтай болжээ. Дэлхийн ДНБ 91.98 их наяд ам.доллар. АНУ дангаар дэлхийн эдийн засгийн 25 хувийг эзэлж байна. Холболтын бодлого бүгдэд ашигтай тусдаг. Жижиг эдийн засагтай тусмаа холболтоос илүү их хождог. Украины дайн, тээвэрлэлтэд үүссэн гацаа, дэлхийн шинэ хуваагдал Монгол Улсад холболтын өргөн боломжийг нээж байгаа. Даанч холбох бодлого байхгүйгээс асар их боломжийг алдсаар байна. Ганц жишээ, нефть бүтээгдэхүүний хомсдол. Холболтын бодлоготой байсан бол бид хожоод, ашиг олох нөхцөл бүрэн байлаа. Чех, Унгар, Энэтхэг улсууд холболтын бодлого хэрэгжүүлсэндээ үүссэн нөхцөл байдлаас асар их хожлоо шүү дээ, сүүлийн нэг жилд. Гео стратегич Параг Ханна холболтын бодлогын 2016 онд “Холболтын газар зүй-Дэлхийн соёл иргэншлийн ирээдүйг зураглахуй” гэж номоо гаргасан. Манай эрх баригчид олоод харчих боломж бий. 2018 онд монгол хэл дээр орчуулагдсан байна лээ. Холболт гэхээр төмөр зам, авто замаа бодох нь хэдий буруу биш ч гол холболт буюу эрх зүйн зохицуулалт, худалдааны өргөн боломж нээх тал дээр огт ажиллахгүй байна. Тийм ч учраас одоо болтол барьсан төмөр замаа хил дамнуулан холбож чадахгүй суугаа. Оросын нөхцөл бүх талаар хүндэрч байгаа нь тодорхой үед бид дипломат болон худалдааны оновчтой холболтын бодлого явуулж чадахгүй, хий хоосон суусаар байна. Эртнээс найрсаг харилцаатай хөрш улсад үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлээд, айж хургах биш өөрийн бодлогоор холболтоо хийгээд л явах ёстой байсан юм. Маш их боломж алдагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.12.6, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.12.6, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 08.26-17.00
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Жагсаал цуглааныг улам гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэсэн ч онц байдал зарлахыг түр түдгэлзүүлэв” нийтлэлийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Оны шилдэг сонин”-оор
“Өдрийн сонин”
шалгарлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ” “Жагсаал цуглааныг улам гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу” хэмээн өгүүллээ.

Хулгайч хамгийн түрүүнд
хулгайчийг бариарай гэж
хашгирдаг

НИТХ-ын төлөөлөгч
М.Тулгат “Хэн эрх мэдэлтэй
байна, түүнд илүү их
захиран зарцуулах эрх олгох
зарчмаар төсвийг хуваарилж
байгаа нь харамсалтай” гэв.

Приус маркийн машины
жолооч н.Бат-Очир “Нүүрсэн яндангүй
приуснүүд авто
оношилгоонд ямар ч
саадгүй тэнцэж байна” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өдрийн сонин”-ы албаны дарга Я.Баярбаатар “Сонины шилдэг редактор”-оор шалгарлаа DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүл зүйн салбарын “Ган үзэг 2022” наадам болж, оны шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн “Ган үзэг 2022” наадмын Шилдгийн шилдэг сониноор “Өдрийн сонин”, сонин, сэтгүүлийн шилдэг редактораар “Өдрийн сонин”-ы Дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар шалгарлаа.

Тэрбээр “Өдрийн сонин”-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дизайн комьютерийн албаны дарга, DNN.MN сайтын орлогч захирлаар тус тус ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг тодруулах “Ган үзэг 2022” наадам боллоо.

Энэ оны Шилдгийн шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарав.
Өмнө нь “Өдрийн сонин” 2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015, 2018, 2021 оны шилдэг сонин, 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан юм.
Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрд хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаарх хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.

Энэ оны сонин, сэтгүүлийн шилдэг редактораар “Өдрийн сонин”-ы Дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар шалгарлаа. Түүний тухайд “Өдрийн сонин”-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дизайн комьютерийн албаны дарга, DNN.MN сайтын орлогч захирлаар тус тус ажиллаж байсан юм.

Хэвлэл мэдээллийн салбарын энэ оны шилдгүүдийг танилцуулъя.

• ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

– Шилдэг телевиз- “Eagle” телевиз

– Шилдэг радио- “Шинэ долгион 107.5”

– Шилдэг мэдээллийн сайт- “UBN.mn”

– Шилдэг сонин-“Өдрийн сонин”

– Шилдэг сэтгүүл-“Үндэсний тойм сэтгүүл”

-Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-“Бүргэд” телевиз

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

– Телевизийн шилдэг сэтгүүлч-“C1” телевизийн сэтгүүлч Д.Батсүрэн

– Радиогийн шилдэг сэтгүүлч- МҮОНР-гийн Хурд агентлагийн тоймч Ж.Золзаяа

– Сонины шилдэг сэтгүүлч-“Өглөөний сонин”- Тоймчдын албаны дарга С.Ууганбаяр

– Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-“Ergelt.mn” сайтын Нэвтрүүлэг тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр

– Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Зиндаа” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг

– Орон нутгийн шилдэг сэтгүүлч- “Эрдэнэт инфо” сайтын сэтгүүлч Ц.Ариунчимэг

ШИЛДЭГ РЕДАКТОР:

-Сонин, сэтгүүлийн шилдэг редактор- “Өдрийн сонин”-ы Дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар, “Монголын үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Г.Сонинбаяр

– Телевизийн шилдэг редактор-“Eagle news”-ын Ерөнхий продюсер Н.Баасандамба

– Мэдээллийн сайтын шилдэг редактор-
– Радиогийн шилдэг редактор- МҮОНР-ийн Урлаг соёлын редакцийн редактор Г.Болормаа

– Шилдэг менежер- MNC телевизийн Гүйцэтгэх захирал А.Алтанчимэг

ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

– Телевизийн шилдэг бүтээл- “NTV” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлэг, МҮОНТВ-ийн “Ногоон сум” төсөл

– Радиогийн шилдэг бүтээл – Шинэ Монгол радиогийн ерөнхий редактор, сэтгүүлч Л.Баатархүүгийн “Радио аналоги”

– Сонины шилдэг бүтээл – “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ж.Сувдмаа “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй”, “Дагуул хотын далд бэрхшээл нь усны нөөц”, “Малчдын эрх ямбад дийлдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл”, “Өмнийн говийн ховор амьтад өргөст торонд хашигдлаа” зэрэг нийтлэлүүд

– Сэтгүүлийн шилдэг бүтээл – “Майнинг инсайт” сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнийн “Эрдэнэс таван толгойг Хятадын тэнгэр ивээг” нийтлэл

– Мэдээллийн сайтын шилдэг бүтээл- Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг

– Гэрэл зургийн шилдэг бүтээл -Хэвлэл мэдээллийн гэрэл зураг шууд дамжуулалтын MPA.mn агентлаг

– Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл- Дархан-Уул аймгийн Цэц.мн сайтын “Хар зураг” цуврал нэвтрүүлэг

-Ерөнхийлөгчийн нэрэмжит цом:Tug.mn, zuv.mn, tsahiur.mn сайтуудын нэгдэл