Categories
мэдээ цаг-үе

Сүлд модоо чимэхдээ 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэл ашиглахыг зөвлөлөө DNN.mn

Сүлд модоо 12 вольтоос дээш хүчдэлтэй гэрлээр чимэглэхгүй байхыг анхааруулж  байна

Шинэ оны баярыг угтан иргэд, аж, ахуйн, нэгж, байгууллагууд гэртээ болон албан тасалгаандаа сүлд мод засах, арга хэмжээний үеэр салют буудуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Үүнд:

-Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,

-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

– Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,

– Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас төмөрт хавчуулагдсан хоёр эмэгтэйг эсэн мэнд гаргав DNN.mn

Зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан гэх дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан гурван зорчигчтой “Приус-11” машин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан, хоёр зорчигчтой “Старекс” машинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас “Приус-11”-ийн төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч, 57 настай, эмэгтэй А, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч 36 настай, эмэгтэй Д нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн ДНБ-ий өсөлтийн таамгийг бууруулав DNN.mn

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн ДНБ-ий өсөлтийнирэх оны таамаглалаа 1.7 хувиас 1.4 хувь болгон бууруулжээ. “Төв банкууд инфляцтай тэмцэн зээлийн хүүгээ өсгөж,Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв муудаж байгаатай холбогдуулан дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг дахин бууруулж байна” гэж “Fitch Ratings”-ийн дэлхийн эдийн засгийн төлөв (GEO) тайлан мэдээнд дурджээ. “Fitch” мөн “мөнгөний бодлого нь эрчимтэй чангарч байгаатай холбогдуулан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 0.5 хувиас 0.2 хувь болгон бууруулсан байна. Бас Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг 4.5 хувиас 4.1 хувь болгон бууруулжээ.Харин Европын хийн хямрал бага зэрэг намжиж буйтай холбоотойгоор еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалыг -0.1 хувиас 0.2 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч Европын Төв банкны бодлогын хүүгийн огцом өсөлт эрэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн байгалийн шингэрүүлсэн хийн импорт нэмэгдэж, хийн хэрэглээ буурсантай холбоотойгоор Европын орнууд энэ өвөл байгалийн хийн хомсдолд орох эрсдэл багассан гэж “Fitch”-ийн шинжээчид дүгнэсэн байна. “Хямрал дуусах болоогүй байгаа бөгөөд хийн бөөний үнэ өндөр байгаа нь компаниудын зардал болон өрхийн төсөвт ихээхэн дарамт үзүүлсээр байх болно” гэж шинжээчид мэдэгджээ.

Саяхан еврогийн бүс болон Их Британид инфляц 11 хувьд хүрсэн бөгөөд суурь инфляц өссөөр байгаа юм. Гэхдээ хүнс, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ тогтворжихын хэрээр 2023 онд үндсэн инфляц мэдэгдэхүйц буурна гэж тус агентлаг тооцоолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ DNN.mn

تويتر \ Battsetseg (battset25799556@)

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газарт тус сумын харьяат малчин Б нь арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-д очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн

Categories
мэдээ нийгэм

АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл өгч байна DNN.mn

Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Би сая жагсагчдад хэлсэн. Улс маань өөрийн гэсэн хуультай, төртэй. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэх боломжгүй. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. 100 хүнийг оруулъя гэсэн боловч оруулсангүй.

Хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засгийн газрын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана.

Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг хурдан гаргаж шаардлагатай хүмүүсийг ажиллуулж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Хөдөө аймаг орон нутгуудаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагынхан та бүхнийг цуглуулсан юм. Маргааш эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой.

  1. Нүүрсний гэрээ давуу байдал үүсгэсэн үү, улсад хохиролтой байдлаар нүүрсний гэрээ хийсэн үү?
  2. их хэмжээний худалдан авалт хийхдээ худалдан авах журмыг ноцтой зөрчсөн асуудал бий юу?
  3. Тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдаж байгааг шалгах хэрэгтэй байна” гэв.

Мөн “Нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүй бол олон нийтэд ил болгох асуудлыг шийдэж өгөөч. Энэ мэдээллийг олон нийтэд цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудаж, мэдээллийг яаж гаргаж ирсэн талаарх мэдээлэл авч нэгтгэмээр байна” гэв.

Categories
мэдээ спорт

Месси: Бразиль тун чанга байна. Бас Франц, Испани улсын шигшээ багууд илт илүү харагдах юм DNN.mn

Аргентин улсын шилдэг хөлбөмбөгч Лионель Месси ДАШТ ид өрнөж буй үеэр нутгийнхаа OLE сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлагыг өгчээ.


-Лео ингэхэд яг одоо таны дотоод бодол, үзэл ямархуу түвшинд байна вэ?

-Хором бүрийг бие сэтгэлээрээ мэдэрч аз жаргалдаа умбаж байна гэх үү дээ. Үнэн шүү. Талбайд гарах бүрдээ энэ хөлбөмбөгийг үзэх гээд ирсэн мянга мянган хүмүүсээс цацарч буй тэр сайхан эрч хүчийг амталж мэдэрнэ гэдэг жаргал биш гэж үү. Гэр бүлийнхнийгээ, үр хүүхдүүдээ тэдэн дунд байгаа, надтай хамт чичирч, гомдож баярлаж байгаа, багтай минь хамт ялалтыг маань хуваалцаж байгаа гэдгийг мэдрэх тун сайхан. Тэд маань Copas America-д түрүүлэхэд хамт байсан ч гэлээ ДАШТ бол шал өөр, энд тоглолт бүр амин чухал гэдгийг анзаарсан байх. Чичрүүлж л байна шүү.

-Хүүхдүүд чинь тун тайван сууж байгаа харагдсан. Тэдэнтэйгээ тоглолтын талаар ярилцдаг уу?

-Бид ДАШТ гэж ер нь юу юм бэ, ажил төрөл маань хэрхэн өрнөж байна, тоглолт яагаад ийм тийм болов, бид хэрхэн тоглов гэдэг талаар тогтмол ярилцдаг. Боломжийнхоо хэрээр дотоод мөн чанарыг нь тайлбарлахаар тун нухацтай сонсоно гээч.

-Дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байгаа шүү гэх дарамт тун хэцүү байх даа?

-Би ер нь ДАШТ-д оролцох бүрдээ энд байх мөч бүхнийг алдалгүй амсаж, мэдэрч, ой тойндоо тогтоож үлдэхийг хичээдэг. Өнөөдөр ч гэлээ ялгаагүй. Харин нас яваад туршлага зузаараад ирж буй өнөө цагт зарим нэгэн зүйлс арай өөрөөр харагддаг болжээ. Залуус хэрхэн ялагдал, хожигдлоо даван туулахыг харах таалагдлаа. Энд байгаа нутаг нэгтнүүд, Аргентинд байгаа зон олон маань ямар ч лут хөгжөөн дэмжигчид юм бэ гэдгийг мэдрэх гайхамшиг биш гэж үү.

-Одоо Нидерланд өмнө чинь зогсож байна?

-Солиотой гоё тоглолт болно гэж найднам. Чанга баг, авьяаслаг хөлбөмбөгчид, ухаантай дасгалжуулагчтай хамт олон шүү дээ. Маш хэцүү байх болно гэдгийг хэлж чадна.

-Хасагдах шатны эхний тоглолтын талаар дурсаач?

-Шүүгчийн шүгэл дууссан дохиог өгөхөд л сэтгэл амарлаа шүү дээ. Тэгж зовох ёсгүй байлаа. Өөрсдийнхөө тайвшрал, хайнга байдлаас тийм нөхцөлд унаж байгаа юм. Тоглолтын хэмнэлийг хяначихсан, 2:0-ээр хожиж явсан хүмүүс зүгээр л хоосон газраас гоол алдаад. Тэгээд бөмбөгөө хадгалж, тогтоож чадахгүй зорилгогүй цөлөөд эхэлж байгаа юм. Үнэн гэвэл бас ийм мөчүүдийг мэдэрч, давж чаддаг байх, тэсвэрлээд өнгөрөх нь цааш ахих үйлдэлд хэрэгтэй. Тэд биднийг чичрүүлээд нэмэлт цаг руу чирээгүй үлдсэнд баярлахаас өөр яах билээ.

-Аргентин дахиад л шилдэг наймын эгнээнд багтлаа. Энэ нь гавьяа мөн үү?

-Бид энд ирэхээсээ өмнө цомын эзэн байж болох магадлалтай улсуудын нэгд тооцогдож байсан шүү дээ. Одоо ч хэвээрээ. Эндээ зогсож үлдэхгүй цаашлаад ахихын төлөө л тоглоно.

-Тийм шүү. Тэр гоолын төлөө, тэр тоглолтын төлөө үргэлжлүүлээд шилдэг наймд багтсаны төлөө танд баяр хүргэе. Одоо жаахан амраад авах нь ээ дээ?

– Тэгэлгүй яахав, амралтын энэ хэдэн өдөр сэргэлт авахад тун хэрэгтэй. Польшийн эсрэг тоглоход цуцаж гурав хонолгүй дараачийн чанга тоглолтоо хийсэн хүмүүст энэ амралтын өдрүүд ус агаар мэт чухал гээч.

-Ингэхэд бусад багуудын тоглолтыг үзэж чадаж байна уу?

-ДАШТ-ий эргэн тойронд өрнөж буй үйл явдлаас боломжийн хэрээр хоцролгүй анхаарал тавьж байх гэж хичээж л байна. Цаг зав нь гарвал зарим нэг тоглолтуудыг үзэж байгаа. Тэмцээн эхлэхээс өмнө би Бразилийн шигшээ багийг онцолж байсныг санаж байна уу. Тэд гойд сайн байна. Хэдийгээр Камерунд хожигдсон ч гэлээ тэд зүй ёсоор эхний эгнээнд бичигдэнэ. Франц мөн адил. Испаничуудыг бас онцолмоор байна. Хэсгээсээ гарахдаа жаахан бүдэрсэн ч гэлээ испаничуудын тоглолтын философи яг хэвээрээ. Бөмбөг авсан л бол хяналтаа өрсөлдөгчдөө өгөхгүй, удаан хугацааны бөмбөг эзэмшилт, богино дамжуулалт, зөв байрлал гээд тэдний залуучууд гоё байна аа.

-Германы шигшээ баг хэсгээсээ гарч чадалгүй гэртээ харих болоход гайхсан уу, та?

-Аймаар гайхсан. Тэнд чинь авьяаслаг залуучууд, туршлагатай хөлбөмбөгчдийн цогц байсан юм шүү дээ. Герман мөнхөд шилдгүүдийн эгнээнд байсан. Урьдах ДАШТ-ий хэсгээс гарч чадаагүй тул энэ удаа баталгаатай цааш ахина гэж бодтол. Нөгөө талаас нь дүгнэвэл, хөлбөмбөг жигд хөгжиж буйг хэлээд байгаа юм биш үү. ДАШТ гэдэг бол тун хэцүү тэмцээн. Багууд бусдаасаа гойд ялгараад байх боломжгүй болж аль ч баг хожиж дээшлэх чадвартай болсныг харуулж байна. Том нэр, өнгөрсөн түүх ялалтын замыг чиглүүлдэг цаг өнгөрчээ. Жил өнгөрөх тусам багуудын хоорон дахь ялгаа улам багасаад л байна даа.


Бэлтгэсэн:

Д.Бат-Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Зэвсгийн худалдаа өсчээ DNN.mn

Дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн онд долоо дахь удаагаа жил дараалан өсжээ. Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компаний нийт худалдаа 2021 онд өмнөх онтой харьцуулахад 1.9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн гэж Стокхолмын олон улсын хүрээлэн(SIPRI)-гээс танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.

Өнгөрсөн онд “COVID-19” цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой бэрхшээл учруулж, Украины дайн ч мөн нөлөөлжээ. Энэ нь Украинд нийлүүлсний улмаас багассан зэвсгийн нөөцийг нөхөх, цэргийн чадавхыг бэхжүүлэх Европ, АНУ-ын хүчин чармайлтад саад болж болзошгүй гэж “SIPRI”-ийн тайланд дурджээ. “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хэрэв нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үргэлжилсээр байвал зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн заримд нь Украинд болж буй дайнаас үүдэлтэй шинэ эрэлт хэрэгцээг хангахад хэдэн жил шаардагдаж магадгүй” гэж “SIPRI”-ийн ахлах судлаач Диего Лопес да Силва бичсэн байна.

ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хагас дамжуулагчийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд одоогоор тэдэнд үүнийг олж авах боломж хязгаарлагдмал байна. Тус улсад тавьсан хориг ч мөн нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас үйлдвэрлэгчид экспортолсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгааг тэмдэглэжээ.

Өнгөрсөн 2021 онд зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад ОХУ-ын зургаан компани багтаж, гурван компани хасагджээ. Жагсаалтыг өмнөхийн адил АНУ-ын компаниуд тэргүүлж байна. Жагсаалтад багтсан тус улсын 40 компанийн зэвсгийн нийт худалдаа 299 тэрбум ам.доллар болжээ. Жагсаалтын эхний тавд мөн л АНУ-ын компаниуд бичигдсэн байна. Бусад улсын зэвсэг үйлдвэрлэгчид 2018 оноос хойш эхний тавд багтаж чадахгүй байгаа юм. Харин Европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн тухайд уг жагсаалтад 27 компани орсон бөгөөд 2021 онд нийт худалдаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 хувиар өсөж, 123 тэрбум ам.долларт хүрчээ. Европын компаниудаас Францын “Dassault Aviation Group” нийт 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 25 “Rafale” байлдааны онгоц нийлүүлж, борлуулалтаа 59 хувиар нэмэгдүүлжээ. Ази болон Далайн орнуудаас жагсаалтад 21 компани багтсан бөгөөд зэвсгийн худалдаа нь 136 тэрбум ам.долларт болсон нь өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 109 тэрбум ам.доллар нь нийт худалдаа нь өнгөрсөн онд 6.3 хувиар өссөн Хятадын найман компанид ногдож байна. Уг жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын компаниудын хувьд өнгөрсөн онд нийт 7.2 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн нь 2020 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү өссөн нь “Hanwha Aerospace” компанийн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой байна. Тус компани зэвсгийн худалдаагаа 7.6 хувиар нэмэгдүүлж 2.6 тэрбум ам.долларт хүргэжээ. Польштой томоохон гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү компанийн худалдаа ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй.
“Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд авч хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувь болоод байна.
Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс, олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлүүлээд байна.
Экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5,134 буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард зогсоод байсан Булган боомтын үйл ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 05-наас нээгдэж, Бичигт боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгсэл, 12.3 мянган тонноор нэмэгдсэн байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх сарын эцэстэй харьцуулахад 149 сая ам.доллароор нэмэгджээ.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчих олон удаагийн визтэй гадаадын иргэн тус улсад түр зорчиход сүрьеэгийн шинжилгээ хамаарахгүй DNN.mn

Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүргийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгөв

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сүрьеэ өвчний эрсдэлтэй 35 улсад сүүлийн зургаан сарын хугацаанд оршин сууж байгаад тус улсын хилээр олон удаагийн зорчих визээр нэвтэрсэн иргэд сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдах шаардлагатай болохыг бид өмнө нь мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл энэ нь БНСУ-д зорчих олон удаагийн визтэй гадаадын иргэн тус улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд хамаарахгүй гэдгийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ.

Харин дараах тохиолдолд сүрьеэгийн шинжилгээ шаардлагатай. Үүнд:

Сүрьеэгийн эрсдэлтэй улс, бүс нутагт оршин сууж байгаад БНСУ-ын хилээр нэвтэрч, урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл хүссэн, холбогдох баримт бичиг бүрдүүлж байгаа тохиолдолд,

БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрхтэй (оршин суух үнэмлэхтэй), сүрьеэ өвчний эрсдэлтэй улсын иргэншилтэй гадаад улсын иргэн сүүлийн 1 жилийн хугацаанд 6 сараас дээш хугацаанд сүрьеэ өвчний эрсдэлтэй улсад оршин суусан бол визийн хугацаа сунгуулахдаа шинжилгээнд хамрагдсан байна. /сүрьеэгийн эрсдэлтэй улсад зорчоогүй бол холбогдох баримт бичгээр нотолсон тохиолдолд шинжилгээ өгөхийг шаардахгүй ба нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд шинжилгээ заавал өгсөн байна/

Сүрьеэ өвчний эрсдэлтэй улс, орнууд: Балба, Зүүн Тимор, Орос, Малайз, Монгол, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Индонез, Хятад, Камбож, Киргизстан, Тайланд, Пакистан, Филлипин, Лаос, Казахстан, Тажикистан, Украин, Азербайжан, Беларусь, Молдав, Нигери, Өмнөд Африк, Этиоп, Конго, Кени, Мозамбик, Зимбабве, Ангол, Перу, Шинэ Гвиней байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: ​Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов DNN.mn

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоолоо.

Өсөлт тогтвортой байгаа агнуурын бүс нутгаас агнуурын нөөцөд тулгуурлан зохистой хэмжээнд ашиглах нь тухайн амьтдын тоо толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд экологийн болон эдийн засгийн ач холбогдолтой юм.

Товч мэдээ
· 2022 оны аравдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын XVII хуралдааны дүн мөн ОХУ-ын Москва хотод өнгөрсөн сарын 14,15-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXIV хуралдааны дүнг тус тус сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

· Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.
· Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээт 220.04 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Саянаад олголоо.