Categories
мэдээ цаг-үе

Бүх төрлийн сүрьеэгийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна DNN.mn

Бүх төрлийн сүрьеэгийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор сүрьеэгийн эмийн эмчилгээг 2-4.5 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.9 – 4.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 17.7 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.

https://emd.gov.mn/news/207

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьжээ DNN.mn

No description available.

Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр /2022.12.08/ цагдан хорьжээ. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгахаар Авлигатай тэмцэх газраас 48 цаг саатуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Арваннэгдүгээр сард гурван улсын 13 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны арван нэгдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан 6 улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх хувь нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг гурван улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Дээрх тоон үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 96.8 хувиар тус тус өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ГИХГ


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оросоос дизель түлш хүлээгээд хэрэггүй DNN.mn

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй.

Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна” гэлээ. Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа “Роснефть” компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. “Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ сарын 21-нд нээлттэй сонсгол хийнэ DNN.mn

Төрийн ордны ажилтны PCR шинжилгээ сөрөг гарчээ | News.MN

“Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хууль”-ийн танилцуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хийсэн. Тэгвэл энэ сарын 21-ний өдөр нээлттэй сонсгол хийхээр болжээ.

Нээлттэй сонсголоор, тээвэрлэлт, олборлолтын хүрээний хил гаалийн мэдээллийг ил болгох, үнийн, статистик мэдээний зөрүүг илрүүлэхийн тулд урд хөрштэй хамтран ажиллах зэрэг асуудлууд ил болгох аж.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.3 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна гэж мэдээллээ.

ХҮСНЭГТ 1.УЛААНБААТАР ХОТЫН ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ҮНЭ, ҮНИЙН ИНДЕКС
(2022 оны 12-р сарын 05-ны байдлаар өмнөх сар болон 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулснаар)
Барааны нэр 2022 он 2022.XII – 05 2022.XII – 05
XI сарын дундаж XI – 28 XII – 05 2022.XI сар 2022.XI – 28
1 “Алтан тариа” гурил дээдийн дээд, савласан, кг 3 409 3409 3401 99.8 99.8
дээд, савласан, кг 2 442 2453 2463 100.9 100.4
I зэрэг, савласан, кг 2 031 2070 2085 102.7 100.7
2-р зэрэг, савласан, кг 1 432 1432 1431 99.9 99.9
2 Талх “Атар”, 600 гр 2 139 2123 2139 100.0 100.7
“Зууван чех”, 600 гр 2 462 2462 2462 100.0 100.0
Хар талх, 300 гр 1 790 1790 1790 100.0 100.0
3 Цагаан будаа, кг 4 622 4553 4553 98.5 100.0
4 Хонины мах, ястай, кг 9 806 9768 9847 100.4 100.8
5 Үхрийн мах, ястай, кг 13 226 13275 13401 101.3 100.9
6 Үхрийн мах, цул, кг 15 390 15425 15462 100.5 100.2
7 Адууны мах, ястай, кг 9 423 9352 9459 100.4 101.1
8 Ямааны мах, ястай, кг 7 820 7820 8330 106.5 106.5
9 Сүү задгай, л 2 606 2950 2950 113.2 100.0
“Элекстер”, 0.5 л 2 060 2060 2037 98.9 98.9
“Шинэ Сүү”, л 3 971 3936 3921 98.8 99.6
10 Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй” 3 679 3679 3687 100.2 100.2
11 Цөцгийн тос, 200 гр 7 451 7451 7389 99.2 99.2
12 Ургамлын тос, л 8 802 8270 8347 94.8 100.9
13 Элсэн чихэр, кг 3 759 3759 3771 100.3 100.3
14 Ногоон цай, савласан, 90 г 3 804 3804 3804 100.0 100.0
15 Өндөг, ш 503 515 515 102.4 100.0
16 Алим, “Фүжи” сортын, кг 6 570 6545 6475 98.5 98.9
17 Төмс, кг 1 472 1481 1414 96.0 95.5
18 Лууван, кг 2 319 2329 2289 98.7 98.3
19 Байцаа, кг 1 910 2002 2118 110.9 105.8
20 Хүрэн манжин, кг 2 939 2950 2882 98.1 97.7
21 Сонгино, кг 2 808 2792 2886 102.8 103.4
22 Шатахуун Аи-80 автобензин, л 2 347 2347 2347 100.0 100.0
Аи-92 автобензин, л 2 390 2390 2390 100.0 100.0
Дизелийн түлш, л 3 782 3850 3850 101.8 100.0
ДҮН

100.8100.3

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: УИХ-аас ҮАБЗ-д шилжүүлсэн эрх хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байна DNN.mn

Нүүрсний хулгайг ил болго хэмээн шаардаж байгаа иргэдийн жагсаалтай холбоотойгоор өнгөрөгч даваа гаригт УИХ ээлжит бусаар цахимаар хуралдсан.

Энэхүү цахим хуралдаанаар жагсаалтай холбоотойгоор онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ч цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжсэн. Тэгвэл цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэдий хүртэлх хугацаанд хүчинтэй талаар гишүүдийн байр суурийг сонслоо. Гишүүдийн байр суурийг ажиглахад УИХ-аас ҮАБЗ-д шилжүүлсэн эрх хэзээ дуусгавар болох нь одоогоор тодорхойгүй байна.


УИХ-ын гишүүн Ц.Туваан: -АН хэдхэн гол зарчмын үзэл баримтлалыг тунхагладаг. Үүний доторх иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, мөн хувийн өмч, хувь хүний бусад эрхийг хамгаалахын төлөө АН зогсдог. Цаашид ч зогсоно. Үүний хамгийн гол эрх болох иргэд үг хэлэх, жагсаж цуглах эрхэд бодитойгоор халдах гэсэн оролдлого онц байдал тогтоох асуудлаар илэрсэн. УИХ-ын даргын зүгээс нэгдсэн чуулганыг 20:00 цагт цахимаар зарлаж Засгийн газраас онц байдал зарлах асуудлыг оруулж ирсэн. Хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж гараагүй. Энэ асуудлаар шийдвэр гарч, дэмжлээ гэдэг санал хураалт явагдсан. Хэдэн гишүүн хуралд оролцож, хэд нь дэмжсэн юм бэ, бүү мэд. Дэмжлээ гэсэн. 30 минутын дараа УИХ-ын хуралдаанаар дэмжээгүй гэдэг мэдээлэл УИХ-ын албан ёсны сайтад мэдээлэгдсэн. Ингээд хоёр салаа байр суурь гарчихсан. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж намрын чуулган хуралдаж байгаа энэ цаг үед парламент хуралдаж шийдвэрээ гаргах хуулийн бүрэн эрх нь УИХ-д л ганцхан бий. УИХ-ын чуулган завсарласан хойгуур ийм асуудал үүссэн бол хуулиар Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдвэрлэх эрхтэй. Энэ эрхийг нь долоо хоногийн дотор УИХ хуралдаж батламжлах, эсвэл цуцлах эсэхийг шийдэх эрхтэй. Ийм байтал УИХ-ын чуулган хуралдсан нэртэй энэ эрхээ Ерөнхийлөгч рүү ч юм шиг, ҮАБЗ рүү ч юм шиг, эсвэл дэмжээгүй ч юм шиг тодорхойгүй байр суурь илэрхийлж болохгүй. Ийм хүнд нөхцөл байдалд асуудал тов тодорхой байх ёстой. Хэрвээ цахимаар хуралдаагүй бол АН онцгой байдал тогтоож, жагссан иргэддээ хүч хэрэглэх, хүчээр тараахыг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Өчигдрийн чуулган хаалттай, нууцлалтай явагдсан болохоор хариулт өгөх боломжгүй байна. УИХ-ын Тамгын газраас тодруулах нь зүйтэй байх.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Би дэмжээгүй. Хугацаа яриагүй. Гурван өндөр ч билүү тэнэг ч билүү, тэд ажлаа хий. Тодорхой хулгайд хам хэрэг хийгээгүй бол хулгайчдад хариуцлага тооц.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-аас төрийн гурван өндөрлөгт онц байдал зарлах эрхийг шилжүүлээгүй. Хуулиар УИХ-ын чуулган хуралдах боломжгүй үед Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй юм байна лээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -ҮАБЗ хуралдаж асуудлуудаа шийдэх байх. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг багтдаг шүү дээ. Засгийн газраас асуудлаа дэвшүүлж байгаа байх. Ерөнхийлөгч харж байгаа биз. УИХ-аас зайлшгүй шаардлагатай үед тодорхой шийдвэрүүдийг гаргана гэдэг утгаараа төрийн гурван өндөрлөг орж ирж байгаа байх. Тиймээс асуудлууд ҮАБЗ-өөр шийдэгдэж, тодорхой арга хэмжээнүүдийг авах байх. Бид хугацаа зааж өгөөгүй. Холбогдох ажлын алба ажиллаж байгаа. Тэднээс мэдээлэл авсан нь зөв байх.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Төрийн эрхийг хууль бусаар авах санаачилга, оролдлого болоод онц байдал зарлавал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авна. Харин иргэд санал бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хориглох асуудал байхгүй гэж хуралдаанаар ярьцгаасан даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Бархасбадь гариг. Билгийн тооллын давхарласан 15, гөрөөсөн толгой одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8:28 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хархираа-Түргэний уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Дархадын хотгороор -27…-32, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -4…-9 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хулгайч ба түүний дайснууд​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ “С.Баярцогт
намын дарга
боллоо гэхэд
үйлдлүүд нь
нотлогдвол яах
юм. Тэр цагт
Ардчилсан нам
дахиад л тарах
болно шүү дээ”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
нүүрсний хулгайг илрүүлэх
ажлын хэсэгт жагсагчдын
төлөөлөл орж ажиллахыг урилаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хулгайч ба түүний дайснууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

SPEAK OUT: Монгол Улсыг ҮАБЗ удирдаж
байна уу, Парламентын
засаглал удирдаж байна уу

Бизнесийн удирдлагын
доктор, эрхзүйч Б.Лхагважав “Нүүрсэнд
40 их наядын хулгай
байх боломжгүй” гэв.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Яармаг, I хорооллыг холбох гүүр ирэх
оны 11 дүгээр сард ашиглалтад орно

Монгол Улсын соёлын
тэргүүний ажилтан поп
дива дуучин С.Сэрчмаа “Уран бүтээлч
хүний аз жаргал тайзан дээр
үзэгчдээс халуун алга ташилтыг
авахад оршдог” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ