Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 16, гөрөөсөн толгой одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8:29 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -18 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -38…-43 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Улз, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ард түмний элч УИХ-ын гишүүд маань аюулын сургаар биднийгээ хаях ч гэж дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Дэд бүтцийн сайд асан,
Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан, Хөдөлмөрийн
баатар Б.Жигжид “Монгол Улсын галыг тасалчихгүй
юмсан л гэж зүтгэсэн дээ
” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав “Өнөөдрийн нийгмийг сайжруулахын тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой” хэмээснийг IV нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ард түмний элч УИХ-ын
гишүүд маань аюулын сургаар
биднийгээ хаях ч гэж дээ” хэмээн өгүүллээ.

Өдрийн сурвалжилга: Зорилгодоо хүртлээ зогсохгүй үргэлжлэх жагсаалын эргэн тойронд…

ШУА-ийн Физик, Математик, Информатикийн бага чуулганы дарга, академич Д.Сангаа “XXI зуунд электрониктой төстэйгөөр спинтроник гэдэг салбар үүсч байна” гэлээ.

“Зам тээврийн хөгжлийн газрынхан товчоо
орчмын иргэдийг мөлжиж байна” гэв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна DNN.mn

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг Новартис компанийн албан ёсны 3 дистрибьютерын 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангаар олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нэмж 31 эмийн сантай гэрээ байгуулснаар нийт 222 эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын ӨМӨЗО нүүрсний хэргээр 1163 хүнийг шалгажээ DNN.mn

“Өвөр Монголын өдрийн сонин”-ы мэдээлснээр, сүүлийн 10 жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооноос удирдах боловсон хүчний сахилга батын асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, авлигын эсрэг тууштай тэмцэн чухал үр дүнд хүрчээ.

ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Сунь Шаочэны танилцуулснаар, Өвөр Монгол нүүрсний баялгийн салбарт хууль тогтоомж зөрчсөн асуудлын хүрээнд “20 жилийн хугацаанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх” шалгалтын ажиллагааг чанд хэрэгжүүлж, улс төрийн “экологийн” орчныг цэгцэлжээ. Өнөөдрийн байдлаар нүүрстэй холбоотой 789 авлигын хэрэг, газрын даргын түвшний 73, хошуу хэлтсийн даргын түвшний 286 сэжигтнийг багтаасан .

Эх сурвалж: Хятадын төв радио телевиз

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Монгол Улсыг ҮАБЗ удирдаж байна уу, Парламентын засаглал удирдаж байна уу DNN.mn

Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго, хариуцлага тооц хэмээх иргэдийн жагсаалтай холбоотойгоор жижиг, том олон хандлага нийгэмд гарч ирж байна.

Түүний нэг нь өнөөдөр Монгол төрийн жолоог хэн атгаж байна гэх асуудал. Уг нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн засаглалын эрх хэнд байхыг тов тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэгвэл иргэдийн жагсаалтай холбоотойгоор УИХ өнгөрөгч даваа гаригт ээлжит бусаар цахимаар хуралдсан. Хурлаар тэд өнөөдөр онц байдал тогтоох шаардлагагүй, гэхдээ цаашид асуудал даамжирвал хэрхэхийг ҮАБЗ мэдтүгэй, маньд хамаагүй гээд орхичихсон. Тодруулбал, “цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив” хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл УИХаас ҮАБЗд хаяглаж үлдээсэн энэ эрх хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байгаа юм. Үүгээр зогсохгүй зарим гишүүд хуралдаанаар юу яригдаж, ямар асуудал дэмжигдсэнийг ч мэдээгүй байна. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод онц байдал тогтоох эсэх асуудалд ард түмний төлөөлөл ингэж хандаж болох уу даа. Тиймээс үүнтэй холбоотойгоор нийгмийн тодорхой хүрээлэлд “Өнөөдөр Монгол Улсыг ҮАБЗ удирдаад байна уу. УИХ удирдаж байна уу” гэдэг асуулт тулгарсан. Тиймээс манай сонин энэ удаад “Монгол Улсыг ҮАБЗ удирдаж байна уу, Парламентын засаглал удирдаж байна уу” гэх асуултад гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Онц байдал тогтоохгүй гээд шийдчихсэн. Бүх юм өнгөрчихлөө. Байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Цаашид нөхцөл байдал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэзээ дуусгавар болохыг мэдэхгүй. Бүх юм өнөөдөр хэвийн байна. Цахим чуулганаар УИХ-ын гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулсан. Ард түмний амгалан тайван байдал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авах нь зөв ч байж магадгүй гэсэн асуудал ярьсан. Санал хураалт явуулсан. Онц байдал тогтоохыг би дэмжээгүй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын хийх ажлыг хуулиар тогтоогоод өгчихсөн. Энэ хүрээнд эдгээр байгууллагын бүх ажил явж байгаа. Тэр өдөр Нийслэлийн Засаг даргаас албадан тараах захирамж гарсан. Ямар нэгэн байдлаар асуудал үүсээгүй. Жагсагч иргэд залуус тарцгаасан учраас онц байдал зарлах асуудал тэгсхийгээд цэгцлэгдэж дууссан. УИХ-ын гишүүдийн олонх нь онц байдал зарлахыг дэмжсэн бол ҮАБЗ-өөс захирамж гаргаж онц байдал зарлах ёстой ш дээ, хуулиараа. УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй учраас ҮАБЗ-д өгсөн эрх гэх асуудал байхгүй. Онц байдал зарлачихвал бүр ноцтой асуудал яригдаад эхэлнэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Үндсэн хуулиараа бол төрийн эрх ард түмний гарт шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэдний төлөөллийн байгууллага УИХудирдах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Ээлжит бус цахим хуралдааны үеэр би орон нутагт албан томилолттой байсан учраас оролцож чадаагүй. Гэхдээ яригдсан асуудлыг сонссон. Гаргасан шийдвэрүүдийг бас сонссон. УИХхуулиар төрийн эрх барих дээд байгууллага. Аливаа шийдвэрүүдийг улс орны хэмжээний, тэр дундаа олон нийтийг хамарсан ийм нөхцөл байдлын үед ард түмнийг төлөөлж байгаа бага ард түмэн гэгддэг УИХбүх шийдвэрүүдийг гаргах ёстой. Өөрөө хариуцлагаас зугтааж өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт: -Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол Улсын Их Хурал гээд Үндсэн хуульд заасан. Гадаад, дотоод бодлогын төрийн аль ч асуудлыг бүрэн эрхийн хүрээнд үзэмжээрээ хэлэлцэж шийдвэрлэх эрх нь Монгол Улсын Их Хуралд байдаг. Тиймээс Монгол Улсын Их Хурал бол төрийн эрхийн хууль тогтоох дээд байгууллага. УИХэцсийн шийдвэр гаргана. Энэхүү хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Даваа гаригийн чуулганы хуралдаанаар онц байдал тогтоох шаардлагагүй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан. Үүнийг олонх гишүүд дэмжсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж болно. Үүнийг нь УИХгурав хоногийн дотор хэлэлцэж цуцалж болно, эсвэл баталж болно гэсэн заалттай. Үндсэн хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явагдах ёстой.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Парламент л удирдана ш дээ. Хуралд оролцоогүй учраас нарийн мэдээлэл надад алга.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд орох эрсдэл тэр орой үүссэн. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Амь насаа алдвал яах вэ. Ийм ноцтой асуудал үүсч байгаа учраас УИХшуурхай хуралдсан. Нөхцөл байдал цаашдаа хууль хяналтаас гарах эрсдэл үүсвэл Ерөнхийлөгч онц байдал тогтоох бүрэн эрхтэй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд жагсаал цуглааны асуудал ямар түвшинд байна, ямар эрсдэл байгаа талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. УИХбол хууль тогтоох дээд байгууллага. Энэ хүрээнд УИХажлаа маш сайн хийж байгаа гэж үзэж байгаа. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Ерөнхийлөгчид онц байдал тогтоох эрх нь байдаг. Ерөнхийлөгч онц нөхцөл байдал үүслээ гээд онц байдал тогтоовол УИХэрхээ Ерөнхийлөгчид өгч байгаа юм биш. Үндсэн хуульд заасан эрхээ Ерөнхийлөгч эдэлж байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ, хууль тогтоох эрх парламентад байгаа. Өнөөдөр Монгол Улсыг УИХудирдах ёстой, шийдвэрээ гаргах ёстой. Харин ҮАБЗулсыг удирдах эрхийг эдлэх ёсгүй. Нэг номерын эрх нь УИХ-д байгаа. Харин ҮАБЗ-ийн гурван гишүүн хуралдаж 100 хувь нэгдмэл байр суурьтайгаар шийдвэр, зөвлөмжөө гаргадаг байгууллага гэдгийг тодруулж хэлье.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Цахим хуралдаанд би шүүмжлэлтэй байгаа. Нэгдүгээрт, хүнд цаг үед гишүүдэд ойлголт мэдээлэл сайн өгч байж УИХ-ын үйл ажиллагааг явуулах ёстой. Хоёрдугаарт, гишүүд цахимаар хуралдаагүй удсан учраас zoom программаа шинээр татахаас эхлүүлээд, ipad ажиллахгүй ч гэдэг юм уу асуудлууд байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн хуралдааны танхимаас цахим хуралд оролцож байна гэж дүрсийг нь хараад ойлгосон. ҮАБЗ-ийн хуралдааны танхим учраас сүлжээг сарниулагч байдаг юм уу, яадаг юм бэ. Дарга нарын ярьж байгаа нь сонсогдохгүй байсан зэргээр тохь, бэлтгэл муу зохион байгуулагдсан. Ерөнхий сайд нөхцөл байдалтай холбоотойгоор товч мэдээлэл өгсөн. Дараа нь ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга мэдээлэл өгсөн. ХЗДХ-ийн сайд мэдээллийнхээ төгсгөлд нөхцөл байдал даамжирвал, онц байдал тогтоох тухай асуудлыг УИХавч үзээч гэсэн саналыг хэлсэн. Гэхдээ УИХонц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хоёрдугаарт, ХЗДХ-ийн сайдын өгч байгаа мэдээллээр 19:00 цагт Нийслэлийн Засаг дарга албадан тараах шийдвэр гаргасан гэсэн. Журмаар хоёр цагийн дотор жагсагчид тарах чиглэлийг өгсөн. Тэр цаг нь 21:00 цагт дуусна гэж байсан. Тиймээс би 21:00 цагт хэрэгжих шийдвэрийн үр дүнг харж байж дараагийн алхмаа хийх ёстой гэсэн бодолтой байсан. Техник болохгүй байсан учраас гишүүд үг хэлэх боломж хязгаарлагдмал байсан. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга онцгой байдал тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Албадан тараах үйл ажиллагаа явагдаж цаашид асуудал даамжирвал ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж дараагийн арга хэмжээг авах нь зүйтэй гэж ойлголтоо нэгтгэж гэж УИХдарга хэлээд чуулган өндөрлөсөн. Эмх замбараагүй байдал үүсвэл онц байдал зарлах эрх УИХ-д байгаа. Чуулган завсарласан үед эмх замбараагүй байдал үүсч зайлшгүй онц байдал тогтоох шаардлага үүсвэл ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэж Ерөнхийлөгч зарлиг гаргана. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг долоо хоногийн дотор УИХавч хэлэлцэж зарлигийг батлах, эсвэл хүчингүй болгох эсэхийг шийднэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Тухайн өдөр ордон руу хүн оруулахгүй байсан. Ингээд хаагдчихсан байхад ордонд хуралдаж болж байна уу, үгүй юү гээд олон асуудал гарч байгаа. Яаралтай даруй шийдвэр гаргах үед УИХ-аас эрх өгөөгүй байхад шийдвэр гаргавал тэр аюул. УИХтэр эрхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шилжүүлж байгаа бол ардчилсан процесс л явж байгаа. гэхдээ шилжүүллээ гээд хүний үг хэлэх эрхийг хаах эрх өгөөгүй ш дээ. Жагсаал цуглаан аюулгүй явна гэдэг нь жагсаж байгаа залуучуудаа хамгаалж байгаа хэрэг. Тэдний толгой дээрээс нэг үс ч хөндөгдөх ёсгүй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Манайх парламентын засаглалтай улс ш дээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Парламентын засаглалтай улс парламентын засаглалынхаа ажлыг явуулж байгаа гэж гишүүний хувьд үзэж байна. Хөдөө явж байсан учраас ээлжит бус цахим хуралдаанд би оролцоогүй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот руу их хэмжээний хөлдөөсөн тарвага оруулах гэж байсныг илрүүллээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны авто машины тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын дотор гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний хулгайн хэргээр Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ DNN.mn

УУХҮЯ: Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, нүүрс тээвэр нэмэгдэж  байна

Улсын Ерөнхийн прокурорын газраас энэ сарын 05-ны өдөр “нүүрсний” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай тогтоол гаргажээ.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хамтарсан тушаал гарав. Уг тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар сунгав DNN.mn

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 6 сараар  сунгалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын хилийн боомтын асуудлыг хянан шалгах явцад холбогдох байгууллагуудаас авсан нотлох баримтуудыг нэгтгэн боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай аж. УИХ-ын энэ оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” тусгай сэдвийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад нууцын зэрэглэлтэй гэрээ, бичиг баримтуудтай танилцаж байгаагаа Г.Ганболд гишүүн энэ үеэр хэлсэн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар олон нийтэд мэдээлэх, ил тод дэлгэх боломжгүй. Иймд энэ сарын 21-нд зохион байгуулах нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоос өмнө оффтэйк гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлээд байгаагаа мөн мэдээллээ. Засгийн газар шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох гэрээнүүд ил болж, тэр хэрээр иргэдийн хүсэж байгаа мэдээлэл тодорхой болох гэнэ.

Хянан шалгах түр хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар тодруулсан гишүүний асуултад тэрбээр хариулт өгөхдөө “Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж үзэж байна. Эдгээр мэдээ баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө. Монгол Улсын гаалиар хоосон гэсэн бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын ГХЯ-аар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай гэсэн байсан. Энэ дагуу дахин ГХЯ-аар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээсэн. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж УИХ-д тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж, түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрстэй холбоотой 10 хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ DNN.mn

Шүүгдэгч нарт ял завших боломжийг шүүх олгосон уу

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 10 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал

Иргэн, ААН-үүдэд улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргаагүй зэргээр хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
  1. Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А”,
  2. Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн “М”,
  3. Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О” нар
Иргэн, ААН-үүдийн автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
  1. “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан “Б”,
  2. Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан “З”,
  3. Техникийн хяналтын үзлэгийн инженер “А”,
  4. Техникийн хяналтын үзлэгийн техникч “Б”
Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, хахууль авсан удирдан албан тушаалтан болон ажилтнууд:
  1. “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан “Д”,
  2. Авто тээврийн хяналтын мэргэжилтэн “О”,
  3. Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер “Ш” нарт яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мэдээллээ.