Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизелийн түлш оржээ DNN.mn

Шатахуун импортлогчдын муу жишиг: Буурахад нь буулгахгүй, харин өсөхөд нь  үнээ нэмнэ

Дизелийн түлшний тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН шуурхай үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар тус нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодруулав.

Тэрбээр, дизелийн түлшний түгээлт, хүртээмжийг сайжруулах үүднээс тээвэрлэлт болон буулгалтын хугацааг 16 цагаар богиносгосон. Хилийн боомтоор орж ирсэн галт тэрэг Улаанбаатар хотын Толгойт өртөөнд технологи хугацаагаараа 36 цаг дотор ирж нефтийн бүтээгдэхүүнээ буулган шилжүүлдэг байсныг 20 цаг болгон шуурхай горимоор ажиллаж байна. Мөн гаалийн байгууллага 24 цагаар ажиллаж буйг мэдээллээ.

Дизелийн түлш импортлож буй болон тээвэрлэж буй компани, ААН-үүдийн хооронд ярилцан УУХҮЯ-тай хамтран энэ ажлыг зохион байгуулж буй аж.

Дизелийн түлшийг 24 цагийн дотор буулган шилжүүлэн ачиж байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас гадна БНХАУ-аас дизелийн түлш орж ирж буйг мөн мэдээлэв. Дизелийн түлшийг шилжүүлэн ачих үйл ажиллагааны хугацааг мөн богиносгожээ. Тодруулбал, өмнө нь тээврийн тооцоо хийх болон гаалийн бүрдүүлэлт хийсний дараа буулгадаг байсныг дээрх үйл ажиллагааг хүлээхгүйгээр Замын-Үүд өртөөнд зохион байгуулж буй аж.

ОХУ-аас оруулж ирж буй дизелийн түлшний нийлүүлэлт багассан нь түлшний хомсдолд нөлөөлж байна. Бусдаар түлшний тээвэрлэлт болон буулгалттай холбоотойгоор хомсдол үүсээгүй гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын хилийн Эрээн боомтоос 267 вагон түлш орж ирснийг буулгаад байна. Эрээнээс наашаа 80 вагон ирж буйг мэдээллээ. Харин Замын-Үүд дээр 120 вагон түлшийг Монголын талд өгөхөөр хүлээгдэж байгаа аж. ОХУ-ын талаас манай улсад нефтийн бүтээгдэхүүн ачсан 253 вагон ирснээс 220-г нь төмөр замын өртөөн дээр буулгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Онгоцны түлш нийлүүлдэг компанийг хэт өндөр үнэ тогтоосон үндэслэлээр 184 сая төгрөгөөр торгов DNN.mn

The Jumbologist – Doutes et Simplicité

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун онгоцны түлш нийлүүлдэг компанийг шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Онгоцны түлш нийлүүлдэг компани үнээ хэт өндөр тогтоолоо гэдэг гомдол ирсэн. Үүнээс шалтгаалж дотоодын нислэгийн үнэ өссөн байна гэж гомдолд дурдсан байна. Нислэгийн нийт зардлын 30 орчим хувь нь шатахууны зардал байдаг юм байна.

Тус компани онгоцны түлш борлуулах зах зээл дээрх давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. Үнэ нэмсэн асуудлаа өөрсдөө бол валютын ханшийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа ч үндэслэлгүй байгаа юм. Тиймээс тус компанийг 183.6 сая төгрөгөөр торгосон” гэдгийг С.Мөнхчулуун хэлэв.

Түүнчлэн ШӨХТГ-т ФМ радио эрхлэгчдийн холбооноос гомдол ирүүлсэн талаар дурдаад “37 радио байдаг юм байна. 2015 онд зөвхөн дөрвөн радио долгионд зөвшөөрөл өгсөн. Ингэснээр Япон стандартын буруу хүрдтэй болон европ стандартын зөв хүрдтэй машинд тус радио шууд цацагдах боломжтой болсон. Бусад 33 радио зөвхөн зөв хүрдтэй европ стандартын машинд болсон нь шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, цөөнхөд давуу эрх олгож байна гэсэн гомдлыг ирүүлсэн.

Бид уг асуудлыг шалгаж үзэхэд ингэж хязгаарлах үндэслэл тогтоогдоогүй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороонд энэ сарын 25-ны дотор илэрсэн зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлсэн.

37 радиог буруу болон зөв хүрдтэй машинд бүгдийг цацуулах боломжоор хангаж өгөх шаардлагыг хүргүүлээд байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

С.Мөнхчулуун: Шатахууны хомсдол үүслээ гэдэг мэдээллийг зориуд тарааж, бизнес эрхэлдэг хүмүүс байна DNN.mn

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр  өслөө

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр Дизель түлшний хомсдол үүссэн асуудал болон шатахууны импорттой холбоотой хяналт, шалгалтын талаарх сэтгүүлчийн асуултад ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хариулт өгсөн юм.

“ЦАХИМ ОРЧИНД “ДИЗЕЛЬ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ЗАР МЭДЭЭ ТҮГЭЭЖ, ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙНА”

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Дизель түлшний нөөц харьцангуй нэмэгдэж, хэвийн хэмжээнд очиж байгаа хэмээн ойлгосон. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Дизель түлш тасалдсан талаарх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор манайхаас ажлын хэсэг гарч, бүх шатахуун түгээх станцуудад очиж, шалгалт хийсэн. ОХУ-д дотооддоо зохион байгуулалт хийгдэж, хувийн үйлдвэрүүд нь гадагш экспортлохыг хориглосон байдаг. Тус улсын дотооддоо гаргасан шийдвэрээс шалтгаалаад ийм хомсдол үүссэн.

Үүнийг далимдуулаад манай улсад дамлан худалдаалах, зохиомлоор хомсдол үүсгэх, үнэ өсгөх асуудал ч гарлаа. Бид хяналт, шалгалт хийхэд цахим орчинд “Шатахуун зарна”, “Дизель түлш зарна, хүргэж өгнө” гэх мэтчилэн зар мэдээ түгээж, улмаар үнэ хөөргөн зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудал гарсан. Энэ нь Газрын тосны тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Өөрөөр хэлбэл, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээд шатахуун худалдан борлуулах эрхтэй. Хэн нэгэн дур мэдэж гар дээрээс худалдаж байгаа нь хууль зөрчиж буй асуудал юм.

Хэрэглэгчдэд “Шатахууны хомсдол үүслээ”, “Дутагдаж байна” гэх мэдээллийг зориуд тарааж, үүндээ дөрөөлөн бизнес эрхэлдэг хүмүүс байна” гэдгийг хэлэв.

“ГАР ДЭЭРЭЭС ШАТАХУУН ЗАРЖ БАЙСАН МАШ ОЛОН ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН”

Энэхүү зөрчлийн талаар “Хяналт, шалгалтаар 22-ын товчоон дээр очиж үзэхэд жижиг оврын автомашинаас буюу гар дээрээс шатахуун зарж байсан маш олон тохиолдол илэрсэн. Эдгээрийг баримтжуулж, харьяаллын дагуу МХЕГ-т шилжүүлсэн байгаа.

Түрүүн хэлсэнчлэн оруулж ирж байгаа нефтийн хэмжээ тодорхой хэмжээнд буурсан. Монгол Улсын нөөц сард 25-30 хоног байдаг бол 14 хоног болно гэдэг нь тодорхой хэмжээнд буурч байна гэсэн үг. Үүнийг зарим хүмүүс далимдуулж байна.

92 болон бусад бензин шатахууныг МТ компани худалдан борлуулахгүй байна гэдэг асуудал яригддаг. Үүнийг шалгахад дотоод үйл ажиллагаанаас нь болоод МТ-ийн шатахуун түгээх станцад доголдол үүссэн байсан. Улмаар бусад шатахуун түгээгүүрийн газарт ачаалал нэмэгдсэн.

МТ нь нийслэлийн хэмжээд 34 шатахуун түгээх станц ажиллуулдаг. Тэдгээр станцууд шатахуун өгөхгүй болохоор бусад түгээгүүрийн газруудад ачаалал нэмэгдэж байгаа юм. Улмаар тооцоолсон нөөц дуусаж, хомсдол үүсэх шалтгаан болж буй. Нөгөөтээгүүр иргэд маань өөрсдөө зохиомлоор хомсдол үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Төрийн байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй байхад сандрахгүй байх нь зүйтэй. Цахим орчинд тавигдсан мэдээлэлд итгээд шатахуунаа дүүргэж аваад байдаг. Бүгд ингэж дүүргэвэл Улаанбаатар хотын шатахууны нөөцийг ховх сорох магадлалтай. Тиймээс мэдээлэлд цензуртай хандаж байх хэрэгтэй” гэлээ

Categories
мэдээ нийгэм

“ЭЕШ-ын хуваарь маргааш тодорхой болно” гэв DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Тус өөрчлөлтийн дагуу хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-наас эхлэн дөрвөн өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад 5605 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Отгонбаатар “2022 оны хоёр дахь удаагийн ЭЕШ арванхоёрдугаар сарын 16-19-ний хооронд дөрвөн өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн шалгалтад 5605 шалгуулагч бүртгүүлсэн байна. Өмнөх жилүүдэд Монгол хэл, бичгийн шалгалт хоёр сарын өмнө зохион байгуулагддаг байсан бол арванхоёрдугаар сарын 16-ны эхний шалгалт Монгол хэл, бичгээр эхлэх юм. Тэгвэл ЭЕШ өгөх сургууль болоод анги танхимын суудлын хуваарь маргааш /2022.12.10/ тодорхой болох юм байна. Шалгуулагчид БҮТ-ийн www.eec.mn цахим хуудсаар нэвтэрч, суудлын хуваариа хэвлэн аваад шалгалтад орох өдрөө авч ирэх ёстой. Монгол хэл, бичгийн шалгалтад зөвхөн цэнхэр өнгийн тосон балтай ирнэ. Харин бусад хичээлд ирэхдээ шалгалтад заасан баримт бичгээс өөр (ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас) зүйлсийг авч орохыг хориглоно. Энэ удаагийн шалгалтад зориулж нийслэлд тав, аймаг бүрт нэг байрыг тус тус бэлдээд байна. Шалгуулагчид ирэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримт бүрдүүлж ирэх ёстой” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой 28 хүнд холбогдох эрүүгийн хоёр хэргийг прокурор хянаж байна DNN.mn

Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах эрүүгийн хэргүүдийг прокурор хянаж байна.

Тодруулбал, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, ачилтын талбайгаас оочер дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг;

Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг Мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг тус тус хянагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоов DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 707.776 иргэн хамрагдаад байна DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707,776 иргэн иргэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 50,1 хувь нь Улаанбаатар хотоос бол 49,9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. 0-17 насны хүүхдүүдийн хамрагдалт нийт илрүүлэлтийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд нийт илрүүлгийн 31 хувийг эзэлж байна.
Нийслэлээс Баянгол дүүргийн нийт иргэдийн 38,6 хувь, Баянзүрх дүүргийн иргэдийн 24 хувь, Налайх дүүргийн иргэдийн 30,8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 12,6, Сүхбаатар дүүргийн иргэдийн 27,6, Хан-Уул дүүргийн иргэдийн 19,4, Чингэлтэй дүүргийн иргэдийн 18,7 хувь нь эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. Одоогийн байдлаар 699,000 гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, шинжилгээний хариуг иргэдэд хүргэсэн. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн 57,1 хувь нь эмэгтэй, 42,9 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өөрчлөлт, зургаан хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байна.

Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж байгаа.

Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов. Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гурван компанид зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа DNN.mn

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гурван компанийг шалгаж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гурилын үнэ өсөж байгаа асуудал яригдаж байна. Хяналт шалгалт хийхэд гурилын зах зээл дээр одоогийн байдлаар давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоогдоогүй. Давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоогдохгүй бол үндэслэлгүйгээр гурилын үнийг өсгөсөн байна гэж тогтоох боломжгүй. Гэвч тайлбар материалаа ирүүлж, хяналт шалгалтад хамрагдах ёстой байсан ААН-үүдээс материалаа ирүүлээгүй газрууд бий.

Материалаа ирүүлэх шаардлагыг дахин хүргүүлж байгаа. Аравдугаар сарын 20-ны өдөр гурван компани гурилын үнээ нэмсэн. Энэ өдөр үнээ зайлшгүй нэмэх ёстой байсан гэдэг үндэслэл тогтоогдоогүй. Тиймээс тус гурван компанид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Украины талд байлдаж байгаа орос цэргүүд нэгдэв DNN.mn

Өнөөдөр Оросын эсрэг Киевийн талд украинчуудаас гадна оросууд ч байлдаж байна. Одоогийн байдлаар Украины зэвсэгт хүчний эгнээнд зөвхөн ОХУ-ын иргэдээс бүрдсэн хоёр анги байлдаж байгаа бөгөөд эдгээр нь “Оросын эрх чөлөө” легион, “Оросын сайн дурын корпус” юм. Энэ хоёр хоёулаа ОХУ-ын Төрийн Думын депутат асан Илья Пономарев болон “Иргэний зөвлөл” хэмээх өөрсдийн улс төрийн төлөөлөгчидтэй байгууллагууд юм. ОХУ-ын иргэд дээрх ангиудад яаж элсдэг, тэд бие биенээсээ хэрхэн ялгагддаг, дайчдаа хэрхэн байлдаж буй талаар“DW” сурвалжилсан байна.

“Оросын эрх чөлөө” легион энэ оны гуравдугаар сарын сүүлээр бий болжээ. Украины талд орж Оросын дэглэмийн эсрэг байлдахаар шийдсэн Оросын олзлогдсон цэргүүд, Оросын паспорттой дүрвэн ирсэн сайн дурынхнаас энэ легион бүрдсэн байна. “Энэ ангид одоо таванзуу орчим хүн тулалдаж байна” гэж Төрийн Думын депутат асан ИльяПономарев “DW”-д ярьжээ. Хагас жилийн турш байлдаж байгаа энэ легионы зарим дайчид нэрээ нуудаггүй аж. Тухайлбал, Оросын “Газпром” банкны дэд ерөнхийлөгч асан ИгорьВолобуев “Мөрөөдөл биелж байна! Би одоо “Оросын эрх чөлөөний легион”-ны эгнээнд байна” гэж мэдэгдэв. Уг легионы “Telegram” сувагт Украины талд тулалдаж байгаа гэх Оросын бусад цэргийн албан хаагчдын мэдээллийг нийтэлсэн байна.

Оросын эсрэг тулалдаж байгаа хоёр дахь байгууллага нь“РДК” гэх “Оросын сайн дурын корпус” юм. “DW”-д ярилцлага өгсөн үүсгэн байгуулагчдын хэлснээр уг байлдааны нэгж нь Орос Украинд довтолсны дараа шууд бий болсон ч байлдагчдынхаа байлдааны бэлтгэлийг хангасны дараа, наймдугаар сард албан ёсоор байгуулагдсан гэдгээ зарласан гэнэ.РДК”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, баруун жигүүрийн радикал үзэлтэн, алдартай бизнесмен ДенисКапустин “Тус анги Крым эзлэгдсэнээс хойш Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж, олон жил тулалдаж байна” гэж мэдэгдэв. Тэд дайчынхаа тоог нууцалж байгаа боловч тэдний нэг болох “Кардинал” гэсэн дуудлагатай нэгэн “Бид 30-150 дайчдын хүчээр ямар ч түвшний цэргийн даалгаврыг биелүүлдэг” гэж “DW”-д батлан ярьжээ.

Оросын сайн дурын корпус нийгмийн сүлжээнд гишүүдийнхээ баруун жигүүрийн консерватив үзэл бодлыг мэдээлдэг аж. “Дайны найман жилийн хугацаанд бүрдсэн манай ангид орос хүмүүсээс гадна Оросын Холбооны Улсын бусад үндэстэнгүүд тулалдаж байна” гэж “Кардинал” “DW”-донцолжээ. Тэрээр мөн “Иймээс бид анхдагч оросын нутаг дэвсгэрт зөвхөн оросуудаас бүрдсэн жинхэнэ үндэсний улсыг бий болгохыг хүсч байна. Бид эргэн тойрныхоо бүх үндэстэнтэй эв найртай амьдрахыг хүсдэг оросуудын төр, засаг байгуулахыг хүсч байна” гэж хэлжээ. Харин “Оросын эрх чөлөө” байгуулллагын гишүүд улс төрийн үзэл бодлоо олон нийтэд зарладаггүй юм байна. Илья Пономарев ,“Тус ангид үзэл суртал давамгайлсан зүйл байхгүй бөгөөд энэ нь ОХУ-ын ирээдүйн армийн “шинж төрх”юм. Үүний давуу тал нь зүүн ч биш, баруун ч биш, либерал ч биш, консерватив ч биш, зөвхөн түрэмгийллийн эсрэг үзэл бодлоороо нэгдэх явдал”гэж хэлжээ.

Тэгвэл “Оросын сайн дурын корпус ”болон“ Оросын эрхч өлөө” ангийн дайчид улстөрийн “Иргэний зөвлөл” (СГ) гэх байгууллагын дор нэгдэж, цэргийн нэг хүч болж байгаа юм байна. Улс төрийн “Иргэний зөвлөл”-ийн олон улсын нарийн бичгийн даргаар саяхныг хүртэл Польшийн “Эрх чөлөөт Оросын төлөө” санг удирдаж байсан Анастасия Сергеева томилогдсон байна. Сергеева “Манай “СГ” байгууллагад ОХУ-ын олон үндэстний төлөөлөл болох идэвхтнүүд багтдаг. Тэд үндэстэн өөрийгөө тодорхойлж, тусгаар тогтнох эрхийг дэмждэг” гэж “DW”-д хэлжээ,Тухайлбал, ОХУ-ын үндэсний төлөөлөл болох Чеченийн Сайхана Музаев, Черкесулсын иргэн Ибрагим Яганов нарын уриалга уг “СГ” байгууллагын “YouTube” сувагт нийтлэгдсэн байна. Тэд видео мессежээрээ Чеченчүүд болон Черкесчүүдийг Украины төлөө тэмцэхийг уриалж, үүнийхээ үр дүнд бүгд найрамдах улсаа тунхаглах тусгаар тогтносон улс болохыг уриалсан байна. АнастасияСергеева “Иргэнийзөвлөл”-ийн дор нэгдсэн дайчдын тоог нэмэхийн тулд хувийн хандивлагчдаас шинэ байлдагчдыг элсүүлж, сургах ажилд зориулж санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа гэсэн байна.

“Иргэнийзөвлөл”-тэй хамтран ажиллаж эхлэхээс өмнө Оросын эдгээр дайчид зөвхөн ОХУ-ыннутаг дэвсгэрийн гадна байгаа оросуудаас эгнээнд эээлсүүлдэг байжээ. Тэгвэл тэд одооноос эхлэн “Орост байгаа иргэдийг эгнээндээ элсүүлэх ажлыг эхэлж байна” гэж Сергеева хэлсэн байна. Энэ нь Украинд газар хөлдөж байлдааны техник чөлөөтэй хөдлөх боломжтой болсны дараа Украины зэвсэгт хүчин Оросын армид дахин хүнд цохилт өгч В.Путин ялагдах нь бүрэн тодорхой болонгуут Украины талд байлдаж байгаа орос цэргүүдийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг юм.Өнөөдөр Украины талд барууны сайн дурынхан болон оросуудаас гадна, Белорусь, Гүрж,Чечений бие даасан батальон,Туркийн “Туран” гэх анги байлдаж байгаа бол саяхан Башкирын рот байгуулагдан тулалдаанд ороод байгаа юм. Эдгээр анги нэгтгэлүүд нь үнэндээ бол Оросыг дарангуйллаас чөлөөлөх шинэ армийн үндэс, суурь юм. Гэхдээ эдгээр ангиуд эгнээгээ хэдэн арав дахин нэмэгдүүлж, тэднийгээ НАТО-гийн зэвсэг, техник, хувцас, хэрэгслээр хангаж бас сургалтанд хамруулж байж жинхэнэ орчин үеийн арми болно гэсэн үг. Тэр цагт В.Путины дарангуйлал нуран унана. Харин одоо Путинчүүдийг унагачихвал Оросын төр, засагт Кадыров,“ЧВК Вагнер”-ын Пригожин гэх мэт хувийн армитай “нөхөд”, эсвэлхэт үндсэрхэг үзэлтэнгүүд гарч атомын бөмбөг эзэмших эрхтэй болчих гээд байгаа билээ. Иймээс В.Путины дарангуйллын дэглэмийг нураах, энэ улсыг задрахад иргэний дайн гаргахгүй байх үүрэгтэй, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг үндэстнүүдийн эрх чөлөөний баталгаа болсонэнэхүү арми бий болоходбагагүйхугацаа шаардагдана гэсэн үг. Тэр цагт В.Путин болон түүний бий болгосон дэглэмийн төгсгөл ирнэ.

Маш товчоор дэлхийнI дайны дараа Австри-Унгарын болон Османы эзэнт гүрэн бутран унаж олон тусгаар улс бий болсон.Дэлхийн II дайны дараа Англи тэргүүтэй колончлолын эзэнт гүрэн бутарч, “тусгаар тогтнолын хувьсгал” явагдсан. Харин өнөөгийн “эрлийз, хурлийз” гэх тодотголтой явагдаж байгаа “дэлхийн III дайн”-ы дараа Орос болон Хятадын “эзэнт гүрэн” бутран унаж, яс үндэс, хэл соёл нэгдэх “тусгаар тогтнолын их хувьсгал” эхлэх нь тодорхой болоод байна. Ганц жишээ авахад, өнөөдөр тусгаар тогтносон Азарбайжан улс 11 сая хүн амтай.Гэтэл хөрш Иран улсад нь 25 сая азарбайжан иргэн өөрсдийн уугуул газар нутагт амьдарч байна.

Г.АМАРСАНАА