Categories
мэдээ цаг-үе

Төгрөгийн хадгаламж XI сард 1 хувиар буурч, валютынх 1.4 хувиар өсөв DNN.mn

Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш | News.MN

Өнгөрөгч 11 дүгээр сард хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гарсантай зэрэгцээд банкны салбарт хадгаламжийн үлдэгдэл 0.4 хувиар буурч, харилцах дансны үлдэгдэл өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төгрөгийн хадгаламж 2021 оны тавдугаар сараас хойш тогтмол буурсаар 11 дүгээр сарын эцсийн байдлаар 12.3 их наяд төгрөг хүрээд байна. 11 дүгээр сард төгрөгийн хадгаламж өмнөх сараас нэг хувиар буурчээ. Аравдугаар сард төгрөгийн хадгаламж 1.2 хувиар буурч байсан юм.

Харин валютын хадгаламжийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх сараас 1.4 хувиар өссөн дүн болж байна.

Нийт хадгаламж 17 их наяд 31.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нөгөө талаас хадгаламжийн үлдэгдэл буурсан ч төгрөг болон валютын харилцах дансны үлдэгдэл өссөн байна.

Аравдугаар сарын эцсийн байдлаар харилцах дансны үлдэгдэл есөн их наяд 458 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 11 дүгээр сарын эцсийн байдлаар есөн их наяд 628.6 тэрбум төгрөг болж өмнөх сараас өсжээ.

Дээр дурдсанчлан 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монголын Хөрөнгийн биржид шинээр “Голомт банк” ХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа явагдсан юм. Мөн төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.12 хувиар сулраад байна.

Categories
мэдээ цаг-үе

Прокурорын байгууллага 355 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

Прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргажээ

Прокурорын байгууллага 2022 оны 12 дугаар сарын 05-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 362 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1130 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 355-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 775 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 3 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 10 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар байгаа бол 347 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-д нийт 13 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Нүүрсний шуугианы цаана борлуулалтын нийт дүн нь нэг тэрбум ам.доллараас ч илүү байх магадлалтай гэрээнүүд хаалттай үлдэж байна DNN.mn

Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэг мандлаа. Улстөрчид, том бүлэглэлүүд оролцоотой гэдэг нь тодорхой байна. Салбарын хүний хувьд энэ үйл явдлыг яаж харж байгаа вэ?

-Манай нүүрсний олборлолт, худалдаа, экспортын салбарын төрийн зохицуулалтын алдаа ужгираад илэрч гарч ирж байна л даа. Өвчнөөр бол архаг хууч цаг нь болохоор сэдэрдэгтэй адил асуудал. Тэрнээс нүүрсний хулгай бол сюрприз биш, цоо шинэ зүйл ч биш. Ерөнхийдөө хүмүүсийн мэддэг л байсан сэдэв. Сая улс төрийн тохироо нь бүрдээд олон нийтэд ил болж байна л даа.

-Ямар алдаа завхралууд нь бугшиж байгаад одоо задарлаа гэж та хэлэх гээд байна вэ?

-Сууриасаа ярих юм бол дэд бүтцийн чиглэлээр олон жил хангалттай ажил хийгдсэнгүй. Төмөр замын ажил хугацаа алдсан гэж бид зөндөө ярьсан. Үүнээс гадна хил гаалийн айхавтар том асуудал байна. Төмөр зам байхгүй хэрнээ бид 30 гаруй сая тн нүүрс гаргаж л байсан. Хил гаалийн асуудал дээр тээврийн зохион байгуулалт ковидын үеэр маш их хүндэрсэн. Цар тахлын үеэр ачаалал нэмэгдэнгүүт тэрийг нь дагаад зохион байгуулалт хэцүү болдог. Үүнийг дагаад авлигын асуудал гардаг. Ингээд хил дээр ойлгомжгүй байдлууд бий болсон.

-Алдагдсан боломж гэж яригдаад байна. Хичнээн хэмжээний нүүрс гарах ёстой байв. Энэ мөнгө хаашаа алга болчихов?

-Хилийн цаана нүүрсний үнэ өсөөд байдаг. Монголын нүүрс гадагшаа гарч чаддаггүй. Тэгэхээр үнэ нь өсдөггүй. Ингэхээр нүүрсний үнэ уурхайн аман дээр олигтой өсч чадаагүй. Үүнийг дагаад уурхайн амны нөхцөлөөр байгуулж байгаа гэрээ ялангуяа оффтейк гэрээнүүд бага үнээр байгуулагдах нөхцөлийг энэ тогтолцооны алдаа бүрдүүлчихэж байгаа юм. Үүнээс болоод хямдхан гэрээнүүд байгуулагдсан. Гинжин урвал шиг үр дагаврууд нь цуварч гарч ирэх ёстой байсан нь одоо ил болж байна.

-Сая төрийн нууцад авсан оффтейк гэрээнүүдээс есийг нь ил болгосон. Энд голдуу төмөр зам, барилга угсралттай холбоотой гэрээнүүд харагдаж байна лээ. Эдгээр бартерын гэрээнд хэдэн тн нүүрсийг ямар үнээр хэдий хугацаанд өгөх юм бол. Энэ тал дээр та ямар анализ хийх вэ?

-Оффтейк гэрээ гэдэг бол хүнээс бараа, ажил үйлчилгээг нь авчихаад нүүрснээсээ төлнө гэсэн үг. Энэ бол ямар ч бизнест байдаг л асуудал. Гэтэл энэ бизнесийн харилцааг яах гэж төрийн нууцад оруулав гэдэгт асуудал хөндөгдөөд байна л даа. Оффтейк гэрээнүүдийн талыг нь сая задалж байна. “Төмөр замын нэг км-т ногдох хөрөнгө оруулалт айхавтар өндөр байна. Усны хоолойг барих барилга угсралтын ажил яахаараа төрийн нууц болчихдог юм бэ” гээд шүүмжлэлүүд нэлээд сонсогдож байгаа нь зүй ёсны асуудал. Зарчмын хувьд бизнесийн аж ахуйн ажилд төр оролцох нь буруу гэж түгээмэл ярьдаг шүү дээ. Төр байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хэлэлцээд худалдааны гэрээг нууцад авах нь монголчуудын тогтолцоонд тохиромжгүй. Үүний үр дүнд хүмүүс анализ хийж байгаа байх л даа. Нүүрсний хулгайн сенсацийн нэлээд хэсэг нь оффтейк гэрээ байж болзошгүй гэж хүмүүс хараад байна. Үр дүн нь удахгүй гараад ирэх байлгүй дээ.

-Цаана том гэрээнүүд яригдаад байна шүү дээ. Наанаа есөн гэрээ ил болголоо гээд хөөсрүүлээд, улстөржүүлчихээд цаанаа хамаг өрөм нь яваад байгаа юм биш үү?

-Монгол Улс Эрдэнэс Таван толгойн нүүрсээ баяжуулах үйлдвэр байгуулна гээд олон жил яриад чадаагүй. Энэ жил Хятадын Норико компанитай баяжуулах үйлдвэр байгуулах томхон гэрээ байгуулсан. Тэр нь нүүрсээр оффтейк буюу бартерын нөхцөлтэй байгуулагдсан гэрээ. Мөн энэ компанитай газрын тосны боловсруулах үйлдвэр гээд том төсөл байгаа. Энэ нь Дорнодоос нефть дамжуулах хоолойн барилга угсралтын гэрээ. Эдгээр нь хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхийн тулд гадаадын компанитай нүүрсээрээ тохироод хийж байна шүү дээ. Тэр утгаараа хэвийн асуудал. Гэхдээ дахиад монголчуудын нүүрс буруу замаар ороод байна гэдгийг зарим ил болсон гэрээнээс хараад шүүмжлээд байна. Тиймээс энэ гэрээн дээр нүүрсээ ямар үнээр, ямар хугацаагаар тохирсон юм бэ гэдгийг иргэд асуух нь зүй ёсны асуудал. Дээрээс нь Хятадын төрийн өмчит компани болох Чальког монголчууд маш сайн мэддэг болсон. Нэлээд олон жилийн өмнө бид нүүрсээ хямдаар нийлүүлж өрнөөс гарч байсан. Энэхүү компанитай олон жилийн гэрээгээ дахин сунгаад байгуулсан. Энд ямар нөхцөлөөр, ямар үнээр нүүрсээ нийлүүлж байна вэ гэдэг нь нууц мэдээлэл биш. Гэрээ байгуулагдсаныг бүгд мэдэж байгаа. Дээр нь зарим нүүрсний борлуулалтын гэрээнүүд хаалттай хэвээр байна. Эдгээрийн нийт үнийн дүн нэлээд их наяд төгрөг болох болов уу гэж таамаглаж байгаа. Нийлбэр нь дор хаяж тэрбум ам.доллараас илүү. Нээлттэй болсон гэрээнүүдээс нэлээд том хэмжээний гэрээ хаалттай үлдэж байна л даа.

-Хаалттай гэрээнүүдийг яаж ил болгох вэ?

-Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, энэ гэрээнүүд том дүнтэй, Хятадын байгууллагуудтай хийгдсэн. Тийм болохоор нөгөө талынхаа зөвшөөрөл нь хэрэгтэй. Хятадын гадаад хэргийн төлөөлөгч нь Оросын сурвалжлагчийн асуултын хариуд “Монголын нүүрсний хулгайтай тэмцэж байгаа үед хэрэв хүсэлт тавих юм бол бид дэмжлэг үзүүлж болно” гэсэн байна лээ. Хятад улс Өмнөд Монголд нүүрсний авлигатай холбоотой олон хүмүүст шийтгэл оногдуулж байгаа мэдээлэл сонсогдоод байгаа. Үнэхээр хоёр хөршийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд үүнийг цэгцлэх гэж байгаа бол, манайх хүсэлт тавих юм бол нууц гэрээний мэдээллийг нээх тал дээр нь дэмжлэг үзүүлж магадгүй гэж бодож байна. Хоёрдугаарт, хил дээрх богино тээврийн хөөсрөл Монголд ч, Хятад улсад ч алдагдалтай. Хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээр нь хэрэгждэггүй. Хятадын бизнесмэнүүд Монголын зах зээлд нэвтэрч чаддаггүй. Хил орчмын учир нь үл ойлгогдох үзэгдэл байгаад байдаг. Үүнийг цэгцлэхэд өмнөд хөршийн дэмжлэг хэрэгтэй. Хоёр улсын хоорондын нүүрсний худалдааг илүү нээлттэй, шударга өрсөлдөөнөөр Хятадын нүүрсний бизнесмэнүүд Монголд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх тал дээр хоёр улс хамтарч ажиллах байх гэж найдаж байна.

-Нүүрсний хулгай 40 их наядаар яригдаад байна. Тийм байх боломжтой юу?

-Хэд хэдэн тоонууд яваад байна. Салбарт ажиллаж байгаа хүний хувьд аль нэгийг нь тооцоод үнэлчихсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл хилээр хэдэн тн нүүрс гарсан юм бэ. Монгол Хятадын бүртгэл зөрөөд байна гэдэг бол хилийн хяналтын байгууллагуудын дүгнэх ёстой ажил. Тэр дүгнэлт нь гараагүй байна гэж харж байгаа. Техникийн хувьд тэр олон мянган жолооч хил гаалийн, дарга байцаагчийг бүгдийг нь хахуульдаад, дуугүй болгоод гаргах тохиолдол байлаа гэхэд тэр олон сая тн-оор нь гаргана гэдэг бол маш хүнд. Төсөөлөхөд бэрх сонсогдож байгаа. Үнэхээр тийм байдаг бол айхавтар нарийн зохион байгуулалттай явагдсан гэсэн үг.

-Хил залгаа хоёр уурхайн нүүрсний будлиан бас яригдаад байна шүү дээ. Бас 340 мянган тн нүүрс шатсан гэж “Тавантолгой” компанийн захирал хэлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол нүүрсний хулгайн дуулианы дэргэд тоо хэмжээгээрээ тийм ч том зүйл биш. Хил залгаа хоёр уурхайн дунд иймэрхүү маргаанууд хаана ч байдаг. Хэмжээний хувьд 300 мянган тн гэдэг бол том л доо. Энэ тухай нэлээд олон жилийн өмнө яригдаж байсан. Хил залгаа уурхай чинь яг шугамдчихсан юм шиг эгцээр нь доош ухчихаж болдоггүй. Хоёр тийш нь ухахаар голд нь гурвалжин үүснэ. Тэрэн дотроо нэлээд хэмжээний нүүрс үлдэнэ. Удахаараа өгөршдөг, нурдаг, зарим хэсэг нь өөрөө шатдаг. Нэг компани олборлолтоо хийж байхдаа нөгөөхийнхөө талбай руу ороод ухчихсан байсан. Маргаан үүсгээд инженерүүд нь хэмжилт хийж, тогтоогоод хоорондоо ойлголцож, зарим нүүрсийг нь буцааж өгөөд олон жилийн турш явж байгаа процесс. Үүнийг гэнэт ингээд сэвж гаргаж ирж байгаа нь бас л шуугиантай холбоотой. Том хэмжээний алдагдлын хажууд жижиг асуудал. Гэтэл үүн рүү анхаарал хандуулах нь байгаа онохгүй.

-Хил дээрх үнэ хөөсөрсөн асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Богинийн тээврийн 27 км газарт нэг тонн нүүрсийг хэвийн үед 50 орчим ам.доллараар тээвэрлэчихдэг байсан. Гэтэл өнгөрсөн жил ковидын хямралын үеэр 300 ам.доллар гараад явчихсан. Уртын тээвэр нь хамаагүй бага, арав гаруй ам.долларын үнэтэй байж л байдаг. 200 гаруй км замд нүүрс тээвэрлэхэд 10 гаруй ам.доллар байхад 20 гаруй км яахаараа 300 ам.доллар гараад явчихаж байгаа юм бэ. Үнэхээр хил дээр оочерлоод зардал өслөө гэхэд хувийн хэвшлийн “Энержи ресурс”-ын тээвэр бол тэгж савлаагүй. Харьцангуй тогтмол явж байгаа шүү дээ. 50, 60 ам.доллар хавьцаа л байсан. Энэ юунаас болсон бэ гэхээр нэгдүгээрт, 1000 хүрэхгүй машин тээвэрлээд болчих нүүрсийг 10 гаруй мянган машин явж байна. Бүгдээрээ Зам, тээвэр хөгжлийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй. Айхавтар үнэ нь хөөсрөөд өсөөд байдаг. Гэтэл тэндээс хэн ч хожихгүй байгаа. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.доллар болчихдог. Тээврийн үнэ нь 50 ам.доллар байснаа 300 ам.доллар болсон. Харин уурхай аман дээрх үнэ нь өсч болдоггүй. Уг нь нээлттэй зарлахаар Хятадаас худалдаж авахад хил нэвтрэхэд тээврийн зардал ийм өндөр учраас уурхай дээр олигтой үнэ өгдөггүй. Ингээд уурхай алдаж байгаа юм. Тээвэрчид ашиг авдаг уу гэхээр бас байхгүй. Тэд сар гаруй хил дээр зогсдог. Тэдний халаасанд орж байгаа мөнгө нь бага. Тэгвэл хаашаа алга болчихов оо гэхээр тэр тусгай зөвшөөрлийг хэт олон олгосонтой холбоотой баахан л авлига хахуулийн асуудал яригддаг. Тэр Монголын тусгай зөвшөөрөлтэй компани тээвэр хийгээд очихоор Хятад талд нь бас ийм ковидын үеийн улаан бүс тогтоосон. Тийшээ нэвтрэх эрхтэй цөөхөн хэдэн компани Хятад талдаа байж байдаг. Нөгөөдүүл нь Монголын тодорхой компаниудтай хамтарч ажилладаг. Тэдний хооронд Монгол Хятад нийлсэн учир нь үл ойлгогдох хэт их мөнгө авдаг, нүүрсний зах зээлийн үнийн өсөлтийн хамаг үр ашгийг Монголын төрөөс, төсвөөс, уурхайн бизнесээс булааж авдаг хар нүх шиг юм үүсчихсэн. Үүнээс болоод нүүрсний тээврийн үнэ огцом өсчихөж байгаа юм.

Зөвхөн монголчууд биш, Хятадын нүүрс худалдан авагч бизнесийнхэнд саад болсон. Шинээр зах зээлийн шударга зарчмаараа Монголоос нүүрс авах гэнгүүт хилийн том саадыг давж чаддаггүй. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүстэй хамтарч ажиллахад хүрдэг. Үр дүнд нь Монгол, Хятад улсын төрийн дээд түвшинд яригдсан яриа хэлэлцээ олигтой хэрэгждэггүй. Хил дээр ийм үл тайлагдах асуудлаас болж Монгол Улс маань хамаг үр ашгаа тийш нь оруулчихлаа.

-Тээврийн зөв менежмэнт хиймээр юм биш үү?

-Засаг маань аж ахуйн нэгжийг нүүрсээ 110 ам.доллараар биш 400 гаруй ам.доллараар зарсан гэж үзнэ ээ гээд хамаг алдагдлаа хилийн зарсан үнэ дээр нэмээд АМНАТ тогтоочихсон.

Татварынхаа зарчмаар арав орчим хувь нь янз бүрийн татварууд байх ёстой. Гэтэл АМНАТ нь борлуулалтын орлогын 20-35 хувьтай тэнцэх болсон. Ингээд ирэхээр аж ахуйн нэгжүүд төлж чадахаа болиод Засгийн газрын үнэ тогтоох журам буюу 174 дүгээр тогтоолыг хууль бус гээд захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн. Элдэв шалтгаанаар хойшлуулаад явж байгаа. АМНАТ-ын буруу зохицуулалтын хоёр дахь үр дүн нь олон сая тн нүүрс хаягдахад хүрсэн. Нүүрс яагаад хаашаа алга болчихов гэдэгтэй холбоотой бас нэг зүйл энэ. Сайн чанарын коксжсон нүүрсээ зарчихдаг. Хоёрдугаарт, доод ангиллын нүүрсийг бага үнээр олборлоод зарна шүү дээ. АМНАТ өндөр тавьсан болохоор борлуулалт үр ашиггүй болчихож байгаа юм.

Эдийн засгийн хувьд алдагдалтай. Тийм болохоор хөрс хуулалттай адилхан хаягдал гэж үзээд овоолохоос өөр аргагүй болчихож байгаа юм. Зөвхөн “Эрдэнэс Таван толгой”-н уурхай дээр гэхэд өнгөрсөн жилийн аравдугаар сарын үед 3.8 сая тн нүүрс борлуулж чадахгүй овоолго болоод үлдэж байгаа юм. Монголын баялаг хаашаа алга болоод алдагдчихав аа гэдэг дээр хамгийн гол хариуцлага хүлээх байгууллага нь төр засаг өөрөө. Техникийн алдаатай зохицуулалтаас үүдсэн тэрбумаар тоологдох ам.долларын Монголын борлуулалтын алдагдал, АМНАТ-ын буруу бодлогоос болж олон сая тн нүүрс уурхай дээр хаягдаж байна.

-Иргэд нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардаж жагсаж байна. АТГ-аас хэдэн улстөрчдийн нэрс зарласан. Нөгөөдүүл нь өөрсдийгөө хэлмэгдлээ гэж мэдэгдлээ. Энэ жагсаал цуглаан, үйл явдал цаашид яаж өрнөх бол?

-Нүүрсний салбарын зохицуулалтуудаа засч сайжруулах ажил хийгдэх ёстой. Боомтын боогдлыг тайлъя, Шинэ сэргэлтийн бодлого гээд зөв санаачилгууд гарч ирсэн. Үүнийг үргэлжлүүлж явуулах шаардлагатай. Тээврийн зардал, хил орчмын будлианыг цэгцлэх ёстой. Үүнээс үүдэлтэй бүх алдагдлыг аж ахуйн нэгж дээр татвараар ногдуулж дарамталдаг байдлаа болих хэрэгтэй. Энэ мэтчилэн засваруудыг хийгээд салбарын маань дэд бүтцийн эрх зүйн орчин нь эрүүлжих цэг болоосой гэж найдаж хүлээж байна даа.

-Дуулиантай холбоотой сүүлийн үеийн нүүрсний мэдээ орхигдоод байх шиг…

-Энэ оны хагасаас хойш нүүрсний экспортод хил гаалийн үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн. Энэ бол хоёр талын айлчлал, төрийн байгууллагууд чадлаараа хичээж ажилласаны үр дүн гэж бодож байгаа. Арванхоёрдугаар сарын эхээр 27 сая гаруй тн нүүрс манай улс экспортолчихсон байж байна. Энэ ондоо 30 сая руу хүргэчихвэл маш том амжилт болно. Хамгийн ихдээ бид 36 сая тн нүүрс гаргаж байсан. Нэг сонирхолтой зүйл нь Гашуусухайт дээр өдөртөө 700-800 машин гарч байгаа бол Шивээхүрэнгийн боомтоор 100 гаруй машин гарч байна. Энэ бол нийт нүүрсний 40 гаруй хувийг гаргадаг том боомт. Жил шахуу хугацаанд хаалттай байсан. Одоо ингээд ажиллаж эхэлсэн хэрнээ маш цөөхөн машин гаргаад байгаа. Хил гааль дээр Хятадын талтай ярилцаж, нэгэнт бий болсон зах зээл, хөрөнгө оруулалт хийчихсэн. Цаад талд нь чухал зах зээл байгаа шүү дээ. Стратегийн хувьд орон зайгаа алдахгүй байх ёстой. Үүнийгээ сэргээх тал дээр анхаарах хэрэгтэй. Одоо эрэлт сайн байгаа, нийлүүлэлт ч дажгүй байна.

-Нүүрсний хулгайн дуулиан борлуулалтад нөлөөлөхөөр байна уу. Ирэх жилийн нүүрсний экспортын зураглал ямар байгаа вэ?

-Нүүрсний дуулиан Монголоос нүүрс худалдаж авах, экспортлох, хөрөнгө оруулалт хийх тиймэрхүү хүсэлтэй хүмүүст болгоомжлох хандлагыг түр зууртаа өгчихсөн байх шиг байна. Миний сонсож байгаагаар нүүрсний худалдаа хийе гэсэн хүмүүс жаахан хардуулах байдалд орчихжээ. Нүүрсний эрэлт боломжийн өндөр байгаа. Ирэх жилийн хувьд ч гайгүй байна байх. Дэлхий нийтийн байдлаас болж Хятадын эдийн засгийн өсөлт саарахын сацуу Оросын нүүрс нэлээд ихээр урагшаа орох байх. Иймэрхүү хоёр үзэгдлээс болоод нүүрсний экспорт буурахыг үгүйсгэхгүй. Төрийн дээд хэмжээний айлчлалаар нүүрсний худалдаагаа тогтворжуул гэдэг яриа хийгдсэн учраас боломжийн түвшинд балансаа барих болов уу гэсэн хүлээлт байна.

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувиар өсчээ DNN.mn

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү? | News.MN

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Гишүүдийн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг ерөнхий прокурор оруулж ирэх эрх нь нээлттэй DNN.mn

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг зарлалаа. Гэтэл холбогдсон хүмүүс өөрсдөөс нь мэдүүлэг аваагүй, ямар нэгэн холбоотой байдлаар хуулийнхан хандаагүй гэж ихэнх нь мэдэгдээд байна. Юу болчихов?

-Эхлээд жагсагчдын тавьж байгаа шаардлага хууль ёсных уу гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар шүүхээр хэрэг нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцох зарчим байгаа нөхцөлд энэ бол боломжгүй шаардлага. Хуульчид бид ганц нүүрсний хэрэг гэлтгүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүмүүсийн нэрсийг зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

Хуулиараа эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд гэм буруутай юм шиг олон нийтэд нэрсийг зарлах нь хууль зөрчиж байна гэж шүүмжлэлтэй хандаж ирсэн. Уг нь цагдаа проукрор олон нийтийн шүүмжлэлийг хүлээж аваад нөхцөл байдал дээрдэж байсан. Өөрөөр хэлбэл, жагсагчдын шаардлага хууль бус. Ийм шаардлагыг биелүүлж байна гээд хуулиа зөрчөөд байж болохгүй. АТГ-ын хэсэг бүлэг хүмүүсийн нэрс зарлалаа. Үүнээс нэг ноцтой асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаагүй буюу эрүүгийн хэрэг үүсгэх зорилгоор шалгагдаагүй, байцаалт мэдүүлэг аваагүй, зарлан дуудах хуудас мэдэгдэл өгөөгүй байгаа үед хүний эрхийн маш том зөрчил гаргаад нэрсийг нь зарлачихсан. Ихэнх нь өөрсдөө мэдээгүй гэж байна. Женко Баттулга байна уу, Раднаасэд байна уу гэдгээс үл хамаараад энэ бол хүний эрхийн зөрчил. Цаашид ийм жишиг тогтох юм бол маш эрсдэлтэй. Олон нийт шаардаж байна гээд зарлаад байвал том хэлмэгдүүлэлт болох магадлалтай. Ийм зүйлийг энгийн зүйл болгож болохгүй.

-Тэгвэл таныхаар гарц нь юу байсан бэ?

-Засгийн газар үнэхээр олон нийтийн шаардлагыг биелүүлэх гэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бүрдсэн үү, гэмт хэрэг байна уу гэдэгт ажиллагаа явуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгч болно. Тэгэхдээ прокурорын зөвшөөрөлтэй, нэрийг нь хэлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг байдлаар олон түмэнд хэлж болох байтал эсрэгээр нь овог, нэр, албан тушаалтай нь зарлачихлаа.

-Одоо нэгэнт зарлачихлаа. Нэр холбогдсон гишүүдийг хууль эрх зүйн хүрээнд шалгах нөхцөл манайд бий юү. Эрхийг нь түдгэлзүүлээд шалгах боломжтой юу?

-Анхнаасаа хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэх ёстой. Гэтэл Засгийн газар нь өөрсдөө анх нүүрсний мафи байна гээд ярьчихсан. Энэ бол хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан үг. Түүнийг олон нийт үнэн л гэж хүлээж авна. Ингээд эргээд шаардлага нь зүй ёсны шаардлага болж хувирч байгаа юм. Гэтэл Засгийн газар дараа нь мэдэгдлээсээ буцсан. ЗГХЭГ-ын дарга нь 40 их наяд төгрөгийг бодит биш тоо, ийм байх боломжгүй гэсэн. Энэ бол Засгийн газрын барим тавим, хариуцлагагүй үйл ажиллагаа. Тиймээс олон нийт Засгийн газраас өөрсдөөс нь хариуцлага нэхэх ёстой.

УИХ-ын нэлээд гишүүд болон экс Ерөнхийлөгч шалгагдаж байгаа гэсэн боловч эрүүгийн хэрэг үүсээгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж бодоход Улсын ерөнхий прокурорт эрх түтгэлзүүлэх бүрэн эрх нь байгаа. Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн буюу төрийн өндөр албан тушаалтныг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг гаргадаг. УИХ-ын гишүүдийн олонхоор тухайн хүнийг шүүхээр эцэслэж гэм буруутай эсэхийг тогтоолгож шалгуулъя гэж дэмжиж болдог. Гэм буруугүй бол түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж бүрэн эрхийн ажлаа үргэлжлүүлнэ. Гэм буруутай бол ял шийтгэлээ хүлээгээд явна. Ийм л зохицуулалт байгаа.

-Хэдхэн жилийн өмнө ЖДҮ-ийн хэрэг яг л ингэж босч ирсэн. УИХ-ын гишүүд холбогдсон нь тодорхой байсан. Ерөнхий прокурор УИХ-ын чуулган дээр орж ирээд гишүүдийн эрхийг түдгэлзүүлээд шалгая гэж хүртэл хэлээд дийлээгүй.

-ЖДҮ, Хөгжлийн банк, ковидын үеийн гээд бид их юм ярьдаг. Одоо нүүрсний хэрэг гэж ярьж байна. Албаны эрх мэдлээ урвуулан ашиглах гэдэг гэмт хэргийн зүйлчлэлийг 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байхгүй болгочихсон. ЖДҮ-ийн хэрэг дээр л гэхэд шууд тэр хүн өөрөө зээл аваад явахгүй. Өөрсдийнх нь хамаарал бүхий ашиг сонирхолтой хүмүүс дээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглах буюу өөрсдийнхөө нөлөөг ашигласан байх боломжтой. Нүүрсний хэрэг дээр ч тэр.

Өөрсдөө хүрз бариад, машинаар нүүрс зөөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бүрдэхгүй. Албаны эрх нөлөөгөө урвуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа. ЖДҮ-ийн хэрэг ийм байдлаар л замхарсан. Нүүрсний хэрэг ч ийм байдлаар замхарна. Хөгжлийн банк ч тэр. Учир нь шууд утгаараа гэмт хэрэг үйлдэхэд гар бие орохгүй. Дандаа эрх мэдлийнхээ давуу байдлыг ашигладаг. Тодорхой жишээ байгаа шүү дээ. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нэг удаа хүүгийнхээ бизнесийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр эцэг хүнийхээ хувьд тусалсан гээд хээв нэг хэлж байсан шүү дээ. Энэ чинь албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг шүү дээ.

Одоо Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг чангаруулж болно, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй, хялбаршуулсан журмыг ч тооцохгүй байж болно. Гэхдээ бидний хамгийн чухал анхаарах ёстой хуулийн өөрчлөлт бол 22.2 буюу албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах гэмт хэргийг буцааж сэргээх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэл бүрдэхгүй байх эрсдэлтэй.

-Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулаад ирэх боломжтой байна. Гол нь гишүүд дэмжих нь чухал байх, тийм үү?

-Харамсалтай нь та бид мэдэж байгаа. Ихэнх тохиолдолд гишүүд ашиг сонирхол нэгтэй байдаг юм уу, хамгаалаад үлддэг. Түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд байдаг. Зүй нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа тохиолдолд гэм буруугаа шүүлгээд гишүүнийхээ бүрэн эрхийг үргэлжүүлэх боломжтой. Гэвч ийм байдлаар хаацайлж ирсэн жишигтэй.

Төрийн гурван өндөрлөг гэж бидний ярьдаг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх ёстой байтал энэ хүмүүс өөрсдөө хуулийг үлгэрлэх битгий хэл биелүүлэхгүй байгаа. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эрх мэдлийг намынхаа удирдах зөвлөлөөс авлаа гэдэг маш хариуцлагагүй мэдэгдэл. Өнөөдөр Ерөнхий сайдын эрх хэмжээ урьд хожид байгаагүй нэмэгдсэн. Гэтэл улс төрийн намын удирдах зөвлөлийн заавраар хэрэгжүүлнэ гэдэг байж болохгүй. Нам засаг гэж хуучин ярьдаг байсан тэр зүйл эргээд ирж байгаа хэрэг үү. Одоо төр засаг, хуульт засаглал гэж ярьдаг үе. Хоёрт, Ерөнхийлөгч нь шүүх засаглал, улсын ерөнхий прокурорын төлөөлөл, цагдаа, АТГ-ын төлөөллийг өмнөө сулгачихаад зааварчилгаа өгч байна. Та нар ажлаа хий, шаардлагатай бол ийм асуудал хөндөнө шүү, бүрэн эрх түдгэлзүүлэх, Засгийн газар огцруулах хэмжээний асуудал яригдана шүү гэж байна. Энэ бол Үндсэн хуулийн бус арга гэж хуульч хүнийхээ хувьд харж байгаа. Өөрсдөө хуулийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргахгүй баймаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 23, харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -22 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31…-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -25…-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -17…-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН-ын “золионы таван” гишүүн ард түмэнтэйгээ нийлж тэмцээд “хожооны тав” болох боломжтой байна” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч
ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-ы шилдэг
бичлэгийн эзэд тодорлоо

Улсын прокурорын орлогч М.ЧИНБАТ “Та “тав”-ын асуултад хариулах
боломжгүй. Хариулбал би хууль зөрчинө” гэлээ.

Ерөнхий сайд асан Д.Содном “Парламентыг хоёр танхимаас
бүрдүүлж, Дээд танхим буюу Ардын
их хуралтай болох өөрчлөлтийг
Үндсэн хуульд хиймээр байна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН-ын “золионы таван” гишүүн ард
түмэнтэйгээ нийлж тэмцээд “хожооны
тав” болох боломжтой байна” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Аз транс” нүүрс
тээврийн компанийн
захирал П.Дэлгэржав “Нүүрсний хэргийн
жинхэнэ эзэд нь хятадууд.
Монголчууд гүйцэтгэгчид” хэмээн ярилаа.

Жагсагчид “Хэдхэн хүний нэрсийг
зарлаж шуугиулаад том хулгайчид
ял завшихаар зэхэж байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй DNN.mn

Нүүрс тээврийн жолооч нарын ковидын шинжилгээний хариуг буруу гаргах ямар ч үндэслэл байхгүй гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдлээ.

Тус төвийн 28 шинжилгээний баг 14 хоногоор ээлжлэн суурьшлын бүсэд ковидын шинжилгээ хийдэг. Тухайн бүсэд нүүрс тээвэрлэдэг жолооч нар шинжилгээний хариу буруу гаргадаг гэх гомдлыг гаргаж хэвлэлийн хурал өмнө нь хийж байсан.

Үүнд Халдварт өвчин судлалын төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, тус төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга н.Бумдэлгэр нар дараах тайлбарыг хийлээ.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өссөн байна DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар тус тус өссөн байна.

2022 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.76 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.