Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газрыг цахим мэдээллийн системд бүртгэх ажил энэ сарыг дуустал үргэлжилнэ DNN.mn

Улсын хэмжээнд газар эзэмших, өмчлөх эрхтэй нэг сая нэг зуу орчим иргэн хуулийн этгээд байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 963 мянга нь газраа цахим бүртгэлд бүртгүүлжээ. Үлдсэн хэсэг нь газраа цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга Н.Баянтүмэн “Монгол Улсын хэмжээнд нэг л удаа газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Та нэр дээрх газраа бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, өөрийн газраа зарах, банкинд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ сардаа багтаж газрын шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхааруулж байна гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлж, 13 хувь болголоо DNN.mn

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлж, 13 хувь болгох шийдвэр гаргасан байна.

Шийдвэрийг танилцуулж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Жилийн инфляц энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарлаа. Инфляц сүүлийн саруудад төсөөллийн дагуу буурч байна. Гэвч ирэх онд гадаад зах зээлийн болоон хүнс, шатахууны үнийн өсөлтийн шалтгаанаар инфляц нэмэгдэх хүлээлттэй байна.

Цаашид эдийн засгийн төлөв БНХАУ-ын “Тэг ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал зэргээс голлон хамаарах төлөвтэй байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр дахин галд автав DNN.mn

Энэ сарын 15-нд Эрхүүгийн 06:00 цагт гал түймэр унтраах, аврах албанд гал гарсан тухай мэдээлэл ирж Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэрт 2500 метр квадрат талбай түймэрт автсаныг дүүргийн захирагч Сергей Петровоос иш татан “Интерфакс” мэдээлэв. Түймрийг унтраах арга хэмжээнд 106 гаруй хүн, 28 техник хэрэгсэл оролцож байгаа аж.

Олон нийтийн сүлжээгээр тархаж буй нэгэн хяналтын камерын бичлэгт хүчтэй гялбаа харагдаж байна. Мөн Ангарск болон Эрхүүгийн Ленинский дүүргийн оршин суугчид хүчтэй дэлбэрэлт сонссон тухайгаа ярьсан аж..

Бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас хоёр хүн хохирч,.тэднийг эмнэлгийн 36 дугаар тасагт хүргэсэн гэжмэдээлжээ. Сергей Петров, энэ хэрэг явдал дэд бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд Ангарск хотын хүн амд ямар нэгэн аюул заналхийлээгүй гэсэн байна.

Сануулахад,сар хүрэхгүй хугацааны өмнө буюу өнгөрсөн сарын 27-ны ням гарагийн өглөө Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр түймэрт автаж байсан билээ.

Дашрамд дурдахад, Украины “Луч” зохион бүтээх товчооны инженерүүд “Сокол-300” цохилт өгөх дрон зохион бүтээсэн бөгөөдхөдөлгүүрээс хамаарч 420-535 кг жинтэй, 1300-3300 км зайг туулах боломжтой гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байсан юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Геродот ТҮҮХ” DNN.mn

Дэлхийн түүхийн эцэг эртний Грекийн түүхч, түүхийн эцэг гэж алдаршсан Геродот мэө480-490 оны хоорондоос мэө425 оны орчим хүртэл аж төрж байжээ. Түүнийг анхны газар зүйч, аялан судлагчдын нэг гэж үздэг.Түүний “Түүх” гэдэг есөн дэвтэр бүтээл байдаг.Дан түүх биш газар зүй, аялан судлагчдын зүгээс хийсэн бүтээл болой. Геродот тухайн үеийнхээ л бүх мэддэг улсаар зорчиж байсан буюу Перс, Вавилон, Египет, Итали, Грек, Бага Азийн орнууд,Газрын дундад орны ихэнх арал, Хар тэнгис, Крым зэрэг газраар явжээ.Тэрбээр түүхэн домог, үлгэр, гэрчүүдийн аман яриа зэргээс энэ номыг бүтээсэн тул маш үнэ цэнэтэй бүтээл гэж үздэг.Тэр томоохон худалдаачны хүү учир эдийн засгийн боломжтой байсан нь энэ аялалд нөлөөлжээ.Тухайн үед дэлхийн хүн ам олон төрөл байсан ч нэг зан заншил түгээмэл байсан нь сонин. Тэр нь андгай л өргөсөн бол түүнээ хатуу чандаар сахин мөрддөг байжээ. Тэгэхлээр тэр үеийн хүмүүсийн яриа худал байх учиргүй юм. Худал байсан нь тухайн үеийн л хүмүүсийн нийтлэг ойлголт тийм байжээ л гэсэн үг аж. Уг номноос дан скиф үндэстэнтэй холбоотой хэсгүүдийг орчуулан Монгол Улсад 2009 онд хэвлэжээ. Номыг Б. Галаарид орчуулсан бөгөөд “Цадиг” хэвлэлийн газар хэвлэн гаргасан. Яагаад скифүүдтэй холбоотойг орчуулсан юм бэ гэвэл скиф гэдэг нь монголчуудын өвөг дээдэс юм гэж үздэгтэй холбоотой. Ямар ч байсан энэ скиф нь нүүдэлчид байсан гэдэг нь баталгаатай аж.Тэгээд уншиж үзэхэд манайхны тухай бичсэн гадаадын сурвалжуудтай адилхан ч юм уу төстөй байх нь үнэн байна. “Скиф ардууд ямагт хамгийн эртнийх гэгддэг байсан” гэж гэрэгийн (Грек) түүхч Юстин бичжээ. “Эдүгээгээс 30 зууны өмнө цэцэглэж явсан Шүмэрүүд монгол толботой байсан, мөн мэө500 зууны чанадад европыг донсолгож явсан скифүүд ч монгол ёс заншлаа хадгалсаар байжээ” гэж эрдэмтэн зохиолч Л.Түдэв зохиол бүтээлдээ тэмдэглэж байжээ.Скифүүдийн тухай уг түүхэнд тэд эхнэр сонгож авдаг ч эмэгтэйчүүдтэй нийтээрээ амьдарна. Мөн эр нь хэн нэгэнтэй ойртохыг хүсвэл өөрийнхөө саадгийг эмэгтэйнхээ гэр дээр тавиад тухтайхан хурьцдаг. Тэдэнд ямар ч хязгаарлалт тавьдаггүй.Өндөр насанд хүрэхэд түүнийг хамаатан садан нь цуглаад өтөл настныг өргөл болгон алж, махыг нь тайлгын бусад амьтантай цуг иддэг. Ингэж төгсөх нь тэдний хувьд эрхэм зүйл байдаг. Хэрэв өтөл настан өвчтэй бол ингэдэггүй, газарт тавьдаг. Өргөл болоогүйд нь ихэд хувьгүй явдал боллоо гэж харамсдаг. Тариа тарьдаггүй, мал маллаж амьдардаг, бас загас барьж иддэг. Тэдний шүтдэг ганц бурхан нь нар. Ийм хурдан бурханд хамгийн хурдан амьтанаар тахил өргөх ёстой гэж үзэн мориор тахил өргөдөг. Хэрэв тэд хүсээгүй л бол хэн ч тэдний нутгаас буцаж ирдэггүй. Бүгд хиар цохиулаад дуусдаг. Тэд орон хот барьдаггүй, хөсөг тэргэн дээр оромжоо барин нүүдэллэн явдаг. Халдсан цэрэг хэзээ ч тэднийг олдоггүй. Тэд бүгд морин цэрэг байдаг бөгөөд хүн бүр харваач байдаг. Төмөр байдаггүй учир алт зэсээр бүх юмаа хийдэг.

Алт бол тэнд хог шороо шиг элбэг. Гүүний сүү саадаг, сүүний өнгөн хэсэг үнэтэй үлдэгдэл нь нэг их үнэ үгүй гэх мэтчилэн. Грекл баатар морио алдаад хайж яваад могой биетэй үзэсгэлэнт эмэгтэйтэй учирсан. Тэр эмэгтэй өөртэй нь ханилбал морь хаа байгааг хэлнэ гэдэг. Эмэгтэй эрхтэнээсээ доош могой биетэй ажуу. Грекл баатар гурван хүүтэй болоод морио аван буцдаг, могой хүүхэн хүүхдүүдээ яах вэ гэж түүнээс асууна. Баатар миний нумыг татаж чадсан хүүд нутгаа эзэмшүүл, бусдыг нь хөөж явуул гэж захидаг. Бага хүү нь эрийн цээнд хүрээд нутгаа хамгаалан суусан гэж скифүүдийн домогт өөрсдийн уг гарвалын тухай өгүүлдэг. Номын тухай товч өгүүлэхэд ийм ажгуу. Та бүхэн уншиж өвөг дээдсийнхээ тухай дэлгэрүүлэн сонирхоорой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг зөвлөгөө DNN.mn


Хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.


1.Хоолны чанар хамгийн чухал

-Аливаа шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хоолны амт, чанар маш чухал. Тэр тусмаа шингэц сайтай, хэтэрхий шарсан хуурсан биш хоол сонгох нь нэн чухал. Мөн нэг төрлийн хүнд хоол сонгохоос аль болох зайлсхийх ёстой бөгөөд үхрийн мах, гахайн мах сонгох нь зохимжгүй. Стейк сонгосон бол нөгөө хоол нь маш шингэцтэй хоол байх хэрэгтэй. Тухайлбал, шингэц сайтай тахианы махыг хоолныхоо аль нэг сонголтдоо оруулахаа мартав.

2.Рестораны зохион байгуулалт

-Олон хүн, цөөн хүнтэй баяр тэмдэглэхээс үл хамааран баярын үйл ажиллагааг урамгүй болгодог зүйл бол том хана. Баганы ойр орчимд харагдах орчин муутай газар суусан хүмүүс сэтгэл дундуур гардаг учраас хүн нэг бүрийн хүсэл таашаалын төлөө том цэлгэр, үзэгдэх орчин сайтай ресторан сонгох нь чухал.

3.Шартах вий, согтох вий

-Хэдэн зуун хүнийг мэдээж хянаж суух ямар ч боломжгүй. Тэр дунд уух хүн байна, уухгүй хүн ч байна. Тиймээс чи заавал уух ёстой, ширээн дээр байгаа бүх зүйлийг амсах ёстой гэсэн бүдүүлэг хандлага хоцрогджээ. Уух нь өөрөө маш том соёл болсон учраас хэрэглээндээ тохируулж хэрэглэж сурахыг зөвлөе. Тэр тусмаа “Уухын өмнө нэг. Уусны дараа нэг” уриатай кондишн хэрэглэж сурахыг зөвлөж байна. Шинэ жил зохион байгуулагч нар ч ширээн дээр 1-2 ширхэгийг тавьчихад гэмгүй. Хамт олны уур амьсгалыг ч эерүүлнэ гээд л бод. БНСУ-ын шарталт эмчлэх бэлдмэл нь 2014 оноос хойш дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2018 онд орж ирснээс хойш хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шилдэг бүтээгдэхүүн болон хувирчээ. Архинаас үүссэн хордлогыг бүрэн тайлж чаддаг шидэт ундааг уухын өмнө, уусныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдолд тэр өдрийн нандин дурсамжаа бүрэн санахаас гадна, маргааш нь ч ажлаа алдахгүй, хордлогод орохгүйгээр ажилдаа очиж чадах билээ.

4.Уусан бол жолоо бүү барь

-Хэрвээ та шинэ жилдээ очоод ууна гэж бодож байгаа бол машинаа яг одоо гэртээ эсвэл ажлынхаа гадна орхи. Уугаагүй нэгнийхээ машинд дайгдах, эсвэл дуудлагын такси дуудаж үйлчлүүлээрэй. Та утсандаа ердөө UBcab аппликейшн суулгахад л болчихно. Ганц товчлуур дараад л таны хаана байгаа газар найдвартай, дулаан, тохиолог цэвэрхэн машин очих учраас уучихаад машин барьж өөрийгөө болон өрөөлийг битгий эрсдэлд оруулаарай. Зайлшгүй шаардлагаар машин бариад очоод уучихсан бол эрүүл бас жолооч хүнд түлхүүрээ шилжүүлэх, эсвэл дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй.

5.Хэт олон төрлийн зүйл идэж, уухаас зайлсхийх

-Мэдээж шинэ жилийн баярын ширээ учраас чихэр, жимс, хоол, салат, ус ундаа гээд маш олон төрлийн зүйл бий. Тэр тусмаа архи согтууруулах ундаа олон төрлөөр байгаа. Тэглээ гээд тэр бүхнийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. Та зөвхөн өөрөө хэрэглэдэг зүйлээ дагнаж хэрэглэснээр хоолны болон архины хордлого гэх мэт олон эрсдэлээс өөрийгөө хамгаална. Тиймээс архи уусан бол түүнийгээ дагнах. Пиво бол пивогоо л уух нь нэн чухал. Дахиад сануулахад кондишн цүнхлэхээ мартав аа.

6.Хэтэрхий олон үзүүлбэр, эсвэл хэт үзэх зүйлгүй шинэ жил уйтгартай

-Хамт олны уур амьсгалыг халуун дулаан болгох хамгийн шилдэг арга бол хөгжөөнт тоглоом болон ажилчин, албан хаагчид өөрсдөө шинэ жилийнхээ нэг хэсэг байх явдал. Ширээ дүүрэн суулгачихаад л таних, танихгүй олон дуучин дуулуулсаар тараачихвал хэтэрхий уйтгартай. Тиймээс гоёлын даашинзтай, костьюм өмссөн хүмүүст ямар тоглоом тоглуулахаа бодох л ёстой. Хэт олон дарга нар ээлжлээд үг хэлээд дуучид байхгүй бол мөн л уйтгартай. Ерөөс хүн өөрөө амьд харилцааг хүсэж байдаг учраас нас, насны онцлогт нь тохируулан дуу сонгохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бол хамгийн бээст байх болно шүү.

7.Стори, бичлэг хэзээ хаана хийх мэдрэмж маш чухал

-Бүжгийн талбайд хөлөрчихсөн, яг өөрийнхөөрөө доргиж байсан стори, бичлэгээ маргааш хэн нэгний утас, эсвэл олон нийтийн сүлжээнээс олж харах тийм ч таатай зүйл биш байдаг. Тиймээс хэрвээ стори хийх бол зөвхөн өөрийгөө оруулах, мөн бусад хүний эрхэнд бүү халдаарай. Танд зөвшөөрөл өгсөн бол зургаа олон нийтийн сүлжээнд оруулж сурах нь маш том соёл шүү.

…Ингээд бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе. Уншигч танд таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ хэзээ ч мартагдахгүй, дурсамжтай өнгөрүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

baraa-1280x1160 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувиар өслөө

Categories
мэдээ нийгэм

Ковидын 48 тохиолдол илэрчээ DNN.mn

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн Covid-19-ийн шинжилгээгээр 48 тохиолдол шинээр батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 22 нь нийслэлд, орон нутагт 26 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэж, 396 хүн хяналтад орсон байна. Харин улсын хэмжээнд 79 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын шалгалт зохион байгуулагдах байршлууд DNN.mn

2022 оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана. ЭЕШ болон зохион байгуулагдах байр, байршлын мэдээллийг хүргэж байна.

May be an image of 1 person and text

May be an image of 3 people

May be an image of one or more people

May be an image of text that says 'шинжлэх XAAH яам боловсролын унэлгззний BB 开开活出 က ç улаанбаатар хотын элсэлтиин еренхий шалгалтын байр чингэлтэй дуурэг 57-P сургууль чингэлтэй дуурэг ингтлтейдрат32-нтойртийнбарталд 32- ын тойргийн баруун талд 2022 еренхий шалгалт хоёр дахь элсэлтийн айт WWW.EEC.MN лавлахутас 7011 9498'

May be an image of 5 people and text that says 'боповсроп, шинжлэх XAAH яам боловсролын унэлгззний 08 GOL $ ဒေး OIL ( ç TI улаанбаатар хотын элтиин еренхий шалгалтын байр чингэлтэй дуурэг 39-P сургууль чингэлтэй дуурэг баянбурдийн тойргоос 32- тойрог явах вам дагуу 2022 еренхий шалгалт хоёр дахь элсэлтийн WWW.EEC.MN лавлахутас 7011 9498'

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр говь, талын нутгаар жавартай хүйтэн, салхитай байна DNN.mn


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар жавартай хүйтэн, салхитай байна.

2022 оны 12-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зүүр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 18, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Европын холбоо Украинд 18 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Европын холбооны удирдлагууд Украинд 18 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа баталлаа.

Тэд ирэх онд Украины эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болгон энэ мөнгийг зээл болгон өгөхөөр тохиролцсон байна. Ингэхдээ уг дэмжлэг Оросын цэргүүдийн сүйтгэсэн чухал шаардлагатай дэд бүтцийг сэргээхэд туслах, шаардлагатай нийтийн үйлчилгээг хадгалахад чиглэсэн гэжээ.

Ингэж Украины эдийн засгийг сэргээж, санхүүжүүлэх эхний санаачилгыг Унгарын Засгийн газар эсэргүүцэж байсан ч, долоо хоногийн эхээр хоригоо цуцалсан юм.