Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бид эх орныхоо төлөө крантны усаа ч хэмнэж амьдарч байна, тэгэхэд та нар яаж ингэж тонож чадав аа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ш.Мөнгөншагай “Бодлогын хүүг
нэмсэн нь инфляци, үнийн өсөлт
хөөрөгдөлтэй буюу эдийн засаг
хүндэрсэн гэсэн үг” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

SPEAK OUT: УИХ-ын эмэгтэй гишүүд
ХСҮТ-д ойрын үед
ажиллана гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бид эх орныхоо төлөө крантны усаа ч хэмнэж амьдарч байна, тэгэхэд та нар яаж ингэж тонож чадав аа” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Улсын нууц гэх дардсын дор их хэмжээний мөнгөний асуудлууд дарагдаж байна” гэв.

Нүүрсний
хулгайг илрүүлэх
“Лобби” бүлэгт
сөрөг хүчнээс
гурав, эрх
баригчдаас 15
гишүүн нэгджээ

“ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА” Талбайд хонож буй жагсагчид:
Бид тэр СТӨ рүү чинь орохгүй


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

“Газпром Германиа” компанийг улсын болгохыг зөвшөөрөв DNN.mn

Монополийн эсрэг хуулиар Европын Комисс Германы засгийн газраас “Securing Energy for Europe GmbH (Sefe)” холдинг буюу “Газпром Германиа” гэж нэрлэж байсан ОХУ-ын “Газпром”-ын хуучин “охин” компанийг улсын болгохыг зөвшөөрөв. Энэ тухай “dpa” агентлагмэдээлжээ.

Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Оросын “Газпром” Германы “Газпром Германиа” компанийг эзэмшихээ больсон гэдгээ зарлаж,үл мэдэгдэх компанид хөрөнгөө шилжүүлээд байсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Япон улс байлдах чадвартай болно DNN.mn

Японы засгийн газар тус улсын үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн төлөвлөгөөг баталжээ. Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа батлан хамгаалахын зардлаа хоёр дахин нэмэгдүүлэх, цэргийн хүчээ үлэмж нэмэгдүүлэх болж олон улсын улсад зөвхөн энх тайвныг дэмжинэ гэсэн зарчмаасаа шууд татгалзахаар болсон байна. Энэхүү зарчмын эргэлт нь тус улсын хамгийн ойрын хөршүүд болох Хятад, Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийлэл хурдацтай нэмэгдэжбайгаагаас үүдэлтэй юм. Япон улс цэргийн хүчээ нэмэх төлөвлөгөөг 320 тэрбум ам.доллараар зарласан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Ингэснээр Япон улс цэргийн зардлаар АНУ, БНХАУ-ын дараа орох гурав дахь улс болж байна.

Ерөнхий сайд Фумио Кишида ард түмэндээ хандан, тус улсын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын стратеги (ҮАБС), Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах хүчний хөгжлийн төлөвлөгөө зэрэг холбогдох гурван баримт бичгийг нэг дор баталсан гэж мэдэгдэв. Ерөнхий сайдын тайлбарласнаар, гол шинэчлэлийн нэг нь “онц байдлын үед болон тодорхой нөхцөлд өөр улсын нутаг дэвсгэрт цэргийн цохилт өгөх боломжтой” гэсэн заалт аж.

Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчний бэлтгэл генерал Тошимичи Нагаява “Украйны дайн бидэнд тулалдах чадвартай байх шаардлагатайг сануулсан. Энэ бол Япон улсад огт байгаагүй зүйл. Япон юм болгонд их оройтдог. Бид 400 метрийн гүйлтийн уралдаанд 200 метр хоцрогдон гарч байгаа юм шиг санагдаж байна” гэж халаглан, орон нутгийн хэвлэлд ярилцлага өгчээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“AquaDom” аварга том аквариум хагарав DNN.mn

Германы нийслэлийн “Radisson Blu” зочид буудалд 1.5 мянга орчим загастай, нэг сая литрийн багтаамжтай “AquaDom” аварга том аквариум хагарсны буруутанг хайхгүй гэж Берлиний Цагдаагийн газраас мэдэгдэв.

“AquaDom” нь дэлхийн хамгийн том цилиндр хэлбэртэй аквариум гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд бичигдэж байжээ. Энэхүү аквариум нь зочид буудлын төвд байрладаг бөгөөд Берлин хотын гол үзмэрүүдийн нэг байв. Аварга том давстай устай савны голоор цахилгаан шат явдаг байсан бөгөөд зарим өрөө түүн дээр байрлаж байв. Тэгвэл энэ аквариум хагарсны дараа олон нийтийн сүлжээгээр хууль сахиулах байгууллагын нэрийн өмнөөс нийтэлсэн хуурамч жиргээ, хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлахад туслахыг иргэдэд уриалсан юм байна. Гэвч цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэ үйл явдал хэн нэгний хорлонтой санаанаас болсон гэх нотлох баримт олдоогүй гэв.

Аквариум хагарсны дараа зочид буудал үерт автаж, хөрш зэргэлдээх гудамжуудыг усаар дүүргэсэн байна. Мөн хагарсан шилний хэлтэрхий унахдаа хоёр хүнийг бэртээжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 303 хүн 86 машин, техниктэй ажиллаж байна.Мөн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Өдгөө баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, ажиллаж байгаа бөгөөд агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжлүүлж байгаа юм.

99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням танилцуулав. Тэрбээр “Гал түймэр болон аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. 2022 он гарсаар нийт 2031 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар өссөн үзүүлэлт. Гамшгаас хамгаалах сургалтыг 19 удаа зохион байгууллаа” хэмээв.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт 557 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтаар 23,852, хяналтын камераар 21,329 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчлийг таслан зогсоосон. Мөн дээрх хугацаанд 28 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас барсан” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 2657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн. Бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл мөн багассан” гэлээ. Тэрбээр мөн жагсаалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөрт 50-60 иргэн хонож байгааг танилцуулав.

Сайжруулсан түлшний 95 мянган тонн нөөцтэй байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Томуугийн өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10-12 хувийг эзэлж байна. Ковид хоёр орон тоонд орсон. Жагсаалтай холбоотойгоор нэг ээлжид гурван баг ажиллаж байна. Өдрийн цагаар дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа. Мөн давхардсан тоогоор 340 хүнд үзлэг хийгээд байна” гэлээ.

Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах.
  • Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банканд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ DNN.mn

Хөгжлийн банк

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арван хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс 719.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байгаа юм.

Хөгжлийн банк нь 2022 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 917.1 тэрбум төгрөгийн, 68.9% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шиньжаан Уйгарын монголч эрдэмтэн Д.Цэвэгжавтай уулзсан тэмдэглэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Шиньжаан Уйгарын монголч эрдэмтэн Д.Цэвэгжавтай уулзсан тэмдэглэлийг дахин нийтэлж байна.


БНХАУ-ын Шиньжаан Уйгарын өөртөө засах орны Үрүмч хотын Шинжлэх ухааны академийн нэр хүндтэй профессор Д.Цэвэгжав эрдэмтнийг “Элэг нэгтэн” булангаараа та бүхэнтэй уулзуулъя. Тус хотод зохион байгуулагдсан Ази, Европын хэвлэл, мэдээллийн ажилтнуудын семинарт оролцох үеэрээ түүнтэй танилцаж, ахуй соёл, аж байдлынх нь талаар хөөрөлдсөн юм.

Д.Цэвэгжав гуай нэгэн дотнын найзаасаа “Олон улсын сэтгүүлчдийн хуралд Монгол хүн ирсэн байна” гэж сонсоод арга хэмжээ болсон газарт элэг нэгтнээ зорин ирж билээ. Ингэж бид уулзалдсан юм. “Сайн байна уу, би бол Цэвэгжав” гэж монголоор тун маруухан хэлж өөрийгөө танилцуулав. Монгол хүнтэй уулзсандаа тун ч их баяртай байгаа бололтой, хөөрч, омогшсон байдал царайнаас нь тод харагдаж байлаа.Найз нь ч өмнөөс нь “Монголчуудтайгаа уулзана гээд ихэд баярлан догдолсоор яаран ирсэн шүү” гэж нэмэв.

Д.Цэвэгжав гуай насны хувьд 60 дөхөж яваа, торгууд ястан л даа. Үрэмч хотод бага балчраасаа ирж суурьшсан гэнэ лээ. Олон үндэстэн ястантай энэ нутагт бүхий л насаараа амьдарсаар ирсэн болоод ч тэр үү төрөлх торгууд аялга нь хятад хэлтэй нэлээд уусчээ. Түүний зарим хэллэг нь ойлгогдохгүй, үгийн сонголт муутай байдал зэрэг нь монгол хэлний хэрэглээ байхгүйтэй холбоотой биз ээ. Тэглээ гээд Д.Цэвэгжав гуай монгол хэл, ахуй, ёс заншлаа ор тас гээчихээгүй. Хойч үедээ уламжлуулахаар зааж сургадаг тухайгаа бидэнд сонирхуулсан шүү. Ингээд бидний дунд ийм нэгэн энгийн яариа өрнөсөн юм.


-Д.Цэвэржав гуай та одоо Үрэмч хотын Шинжлэх ухааны академид яг ямар ажил хийж байна аа?

-Түүх, шашин соёл судлаач гэх үү дээ.

-Хаанахын түүх, соёлыг судалдаг юм бэ?

-Ерөнхийдөө Дундад улсын эртний түүхийг судалдаг. Тухайлбал, Хүннүгээс эхлээд Кидан, Түрэг, Монгол, Уйгар, Хятадын түүх, бурханы шашинг судалсан. Энэхүү судалгааныхаа ажлын хүрээнд хэд хэдэн ном хэвлүүлсэн байгаа. Сая шинээр гаргасан түүхэн судалгааны номоо та нарт дурсгал болгоё, ах нь. (номон дээрээ гарын үсгээ уйгаржинаар бичиж өгөв)

-За, баярлалаа. Та уйгаржингаар маш сайн бичиж байна шүү.

-Тэгвэл тануусын нэрийг бичиж үзүүлье л дээ.

-Ингэхэд та аль нутгийнх билээ. Хаана төрж, өссөн бэ?

-Хэрэйдийн Ван хааны удам угсаа даа(чанга, чанга инээв). Шиньжаан Уйгарын өөртөө засах орны нэг муж болох Баянгол аймагт төрсөн. Харин тануус Түшээт хан аймгийнх уу?

-Орчин цагт аймгуудын бүтэц өөрчлөгдөж, нэршил нь ч ондоо болсон. Хуучнаар бол Сайн ноён ханы нутаг л даа. Харин одоо бол Түшээт ханы нутаг болох Улаанбаатарт суурьшиж байгаа. Та Монголд очиж байв уу?

-Үгүй ээ. Очих юм сан гэж их л бодох юм. Тануусыг уривал ч дуртайяа очно шүү (инээв).

-Тэгвэл та Монгол оронд зочлоорой. Ингэхэд манай улсад таньдаг хүн бий юу?

-Монголд надад олон танил бий. Эрдэмтэн Бираг би танина. Яагаав, Улаанбаатар хотод амьдардаг шүү дээ. Та нар тэр хүнийг таних уу?

-Монголчууд энэ мундаг эрдэмтнийг мэднэ. Та түүнтэй яаж танилцаж байсан юм бэ?

-Түүнийг танина аа. Бид хуучны танилууд байгаа юм.

-Та нутаг руугаа очдог уу?

-Манай Баянгол аймаг ч сайхан шүү. Цэлгэр уудам тал, гол нууруудтай. Яг л ар Монголтой адил. Мал аж ахуйтай. Өглөө бүр бид цайныхаа дээжийг өргөж, бурхан шашиндаа сүсэглэн залбирдаг.

-Баянголын торгуудууд ямар шашин шүтэж байна?

-Бурханы, буддын шашнаа шүтдэг. Та нар ч гэсэн бурханы шашин шүтдэг биз дээ. Зонхова бурхан гээд л..?

-Тэгэлгүй яахав. Монголчууд буддын шашинтай ард түмэн шүү дээ. Баянголаймагт танай хамаатнууд хэр зэрэг байна?

-Манай ах дүүс байгаа. Одоо зарим нь хөдөөнөөс манайд ирчихсэн байна. Тэд борц авчирсан. Тануусыг манайд очвол сайхан борцтой шөл хийж өгмөөр байна.

-Баярлалаа. Гэхдээ бидэнд айлд очих зав үнэндээ гарахгүй. Шахуу хөтөлбөртэй. Ингэхэд та нар монгол хоолоо хийж иднэ биз?

-Иднэ, иднэ. Борцтой шөлтэй хоол ч сайхан амттай шүү, тийм ээ.

-Баянголын торгуудуудад монгол хэлийг сургуульд хэрхэн заадаг вэ. Тэд хоорондоо монголоор ярьдаг уу?

-Бидэнд тод монгол, худан монгол бичиг заадаг байлаа.Тиймээс балчир байхаасаа л монгол хэлээр бүгд ярьж мэднэ. Торгуудууд хоорондоо бол монголоор ярина аа, ярина. Голдуу бага сургуульд нь монгол хэл заадаг. Харин дунд сургуульд оронгуут нь хятад хэл заана. Гэсэн ч бид энэ хоёр хэлийг хавсарч хүүхдүүдэд сургахыг хичээдэг. Ингэхээр бид хос хэлтэй болчихож байгаа юм (инээв).

-Хятадын ерөнхий боловсролын сургуулиудад Монголын түүхийг заахдаа гуйвуулдаг гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй ээ. Бидэнд бол Дундад улсын болоод мануусын өөрсдийнх нь түүхийг өгүүлсэн судар олон байна. Тэрийг эх сурвалжаа болгодог юм. Хятадад түүхийн маш олон эх сурвалж, ном зохиол бий. Тэр дундаа шашны холбогдолтой түүх арвин.

-Баянголд Монгол гарал угсаатай хичнээн хүн байгаа вэ. Хэзээнээс энэ нутагт ирж суурьшсан юм бол?

-Түүхээс авч үзвэл, 1771 онд Ижил мөрнөөс нүүж ирсэн байдаг юм. Манай Увш хаан биднийг дагуулж ирсэн л дээ. Баянгол, Бор талын монголчууд нийлээд 20 түмэн хүн бий. Энд Торгууд, Хошууд, Цахар, Өөлд ястнууд бий. Тэрэн дундаас Торгууд хамгийн олон нь.

-ТэдМонголынхоо түүх соёл, ёс заншил, уламжлалыг хэр зэрэг хадгалан авч явж байна?

-Бидний дунд эрдэм мэдлэгтэй хүн олон байгаа. Сүм хийд, сургууль олноор бий болж, бүтээн байгуулалтууд ч арвин ундарч байна. Элэг нэгтэнтэйгээ уулзсан чинь сайхан байна аа. Амьдрал сайхаан.

-Баянголын монголчууд маань нутаг хошуундаа эрийн гурван наадмыг хийдэг үү?

-Долдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхээр, зуны дэлгэр цагт бид наадмаа хийдэг. Морь уралдуулж, сур харваж, хүчит бөхөө барилдуулна. Хошуу, хошуу сум, сумандаа гэрээ бариад бэсрэг наадмаа хийнэ дээ. Яг л ар Монголтой адил.

-Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ Монголоороо хийдэг үү, Хятадын ёс жаягийг дагадаг уу?

-Уламжлалынхаа дагуу л цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг дээ.

-Шиньжаанд нийт 13 үндэстэн ястан байдаг. Тэдний дундаас монголчуудын ахуй соёлд төр засгаас их анхаарал тавьдаг тухай энд болж байгаа Олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхны чуулга уулзалтын үеэр онцолж байсан. Амьдрал дээр ямар байдаг юм бэ?

-Тиймээ, монголчуудад анхаарал тавьдаг шүү. Бидний ёс заншил, түүхэн өв уламжлалаа хадгалан авч явах байдалд төрөөс хориг саад тавиад байдаггүй. Харин ч хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад анхаарал тавьдаг гэхэд болно. Тэр утгаараа Монгол дунд сургууль олон бий. Дээд сургууль ч зөндөө байгаа. Хүүхдүүд маань бага сургуульдаа монгол бичиг, соёлоо судалдаг. Дунд сургуульд ороод бүх хичээлүүдийг хятадаар үзнэ. Тэгээд их, дээд сургуульд орохоор Хятад, Монгол хэлээр хичээлүүдээ судалдаг.

-Дэлхийн томоохон агентлагууд Шиньжааны үймээний талаар их мэдээлдэг. Тэдний тэмцэл, мөргөлдөөний талаар та юу хэлэх вэ?

-Тэр яахав ээ(Шиньжаанд болдог мөргөлдөөнүүдийг төвөгшөөсөн шинжтэй хэлэв). Тийм ч мандаад байх асуудал байхгүй. Амьдралд жижиг мөргөлдөөн, тэмцэл, үл ойлголцол олон байдаг шүү дээ. Ахан дүүс хүртэл хоорондоо муудалцаж, маргалдахыг алийг тэр гэх вэ. Уйгаруудын дунд байгаа хоорондын үл ойлголцол, зөрчил тэмцэл нь Шиньжааны өөртөө засах орны нэр хүндийг ихэд унагадагт харамсдаг юм. Энэ бол бидэнд хамаагүй асуудал. Бид чинь их бодь хүмүүс шүү дээ. Тиймэрхүү зүйлд яснаасаа дургүй. Ер нь бол Шиньжааны энэ 13 үндэстэн дунд уйгарууд хүн муутай. Хасагууд орж ирж, аливаа хэрэг төвгийг хутган үймүүлдэг гэх юм билээ.

-Д.Цэвэгжав гуай бидний семинарын завсарлагаа дуусч байна. Дараа таныг Монголд очихоор тухтай уулзъя.

-Тэгье, тэгье. Баярлалаа, баяртай.

Тэрбээр бидэндтэй уулзсандаа маш их сэтгэл нь хөдөлсөн бололтой байв. Манай яруу найрагчдын хэд хэдэн дуу шүлгийг мэддэг тухайгаа сонирхуулж байсан гээч. Б.Цэвэгжав гуай тал нутгийн тухай дууг дуулахдаа хоолой зангируулав. Эх нутгаа санан мэгшсэн сэтгэлийнх нь хур түүний нүдний аягыг дүүргээд авлаа. Ийнхүү бид эргэн уулзалдахын ерөөл тавин тус тусынхаа ажлыг хөөцөлдсөн юм.

Монголдоо ирээд нэлээд хэд хоносны дараа гар утсанд арав гаруй оронтой тоо бүхий танихгүй дуудлага орж ирэв. Харилцуурын цаанаас танил хоолой дуугарах нь тэр. “Д.Цэвэгжав байна аа. Тануус сайн уу” гэж байна шүү. “Сайн, сайн. Таны ажил төрөл тавлаг уу” гэхэд “Ажлаа хийж байна аа. Монголчуудыгаа санаж байна шүү” гэж байлаа. Тэрбээр саявтар нэг ярихдаа шинэ оны мэнд дэвшүүлж байв. Хэрэв түүний ажил төрөл нь амжвал ирэх зун наадмаар Монголд зочлохоор төлөвлөснөө дуулгаж байна лээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичихгүй DNN.mn

Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичихгүй - Eguur.MN

Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдэцэд бичилт хийж эхэлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан.

Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэн 223 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан гэх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ DNN.mn

УЕП-ын газраас Д.Янжинхорлоогийн хэрэгт холбоотой прокуроруудыг шалгана

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 388 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Үүний дунд авлига, албан тушаалын зургаан хэрэг багтаж байна. Тухайлбал, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М, тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлуудаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар харьяа шүүхэд шилжүүлжээ.

Түүнээс гадна ОХУ-ын иргэн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал, “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн С нь 222,965,153.2 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх, 18.6 дугаар зүйлийн 2.2-т /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ

Categories
гадаад мэдээ

Орос, Украины дайны нөхцөл байдал DNN.mn

Оросын арми Донецкийн баруун хэсэгт хүчээ зузаатгаж байгаа нь шинэ давшилт хийж магадгүй гэдгийг нотолж байна гэж Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид мэдэгджээ.

Херсон мужийн баруун эргээс татан авсан Оросын байлдааны ангиудыг Донбассын янз бүрийн бүс нутагт шилжүүлж, оросууд байлдаж буй цэргийнхээ хүчийг бэхжүүлээд байгаа билээ. Оросын цэргүүд амжилт олж чадна гэдгээ өөрийн иргэдэд батлан харуулахын тулд Донецк мужийн баруун хэсэгт тасралтгүй довтолгоо хийж байна гэж Дайны судалгааны хүрээлэн(ISW) бичжээ. Уг хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар Оросын цэргүүд Луганск мужийн ар талын бүсээс хүнд техникээ фронтын шугам руу шилжүүлж эхэлсэн гэнэ. Хүйтэн өвөл эхэлж газар хөлдсөн тул Украины Луганск, Донецк мужуудын фронтын бүх шугамын дагуу Оросын армийн хөдөлгөөн мэдэгдэхүйц идэвхжсэн аж.

Бахмут хотыг эзлэх гэсэн Оросын довтолгоо тавдугаар сараас өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр энд Донецкийн хойд болон баруун хэсэгт орших Украины хяналтад байгаа Авдийвка, Маринка суурингийн төлөөх тулалдаан ид өрнөж байна. Оросын анги нэгтгэлүүд мөн Луганск мужийн Сватово, Кременная сууринг эзлэхээр оролдож сөрөг довтолгоо хийсээр байна. “Тэд 30-аад хүнтэй хэсгүүдээр ар араасаа өдөр, шөнөгүй тасралтгүй довтолж биднийг шахаж гаргахыг оролдож байна. Ингэж халз довтолж цэргүүд нь олноороо амиа алдах нь тэдэнд огт хамаагүй. Тэд биднийг тал бүрээс довтлохыг хичээдэг. Тэд яг л кинон дээр гардаг, саадыг тоохгүй урагш зүтгэдэг зомбинууд шиг авирлаж байна” гэж Бахмутыг хамгаалж буй Украины Зэвсэгт хүчний байлдагч хэлсэн байна. Мөн хөлсний цэргийн “Вагнер ЧВК”-ийн удирдагч Евгений Пригожин Бахмутын ойролцоо цуст тулаан болж байгааг батлан “Дайсан бидэнд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Магадгүй ийм хүчтэй эсэргүүцэл өнгөрсөн зууны түүхэнд ч гарч байгаагүй байх” гэж хэлсэн байна. Түүнээс “Правда.ру”-гийн сурвалжлагч “Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бахмутын ойролцоох Опытное тосгоныг та нарыг эзэлсэн гэж олон дахин мэдээлж байгааг та баталж чадах уу?” гэж асуухад Пригожин: “Чи асуудлын дээгүүр харайгаад гарчихлаа. “Вагнер”-ийн дүрэмд ямар нэг газрыг эзэлснээ хоёр өдөр хэнд ч битгий хэл. Дайсан сөрөг довтолгоо хийхгүй болсны дараа л тугаа мандуулж, энэ тухай бусдад мэдэгд” гэж заасан байдаг гэж хариулсан байна. Оросын анги нэгтгэлүүдийн Донецк мужид давших, Луганск мужид сөрөг довтолгоо хийх оролдлогын эрчимжилт сар орчим үргэлжилж байгаа юм. Гэхдээ шинэ довтолгоо явуулах боломж байгаа ч Оросын цэргүүдийн үр дүнгүй байлдаан хэвээр байгаа бөгөөд тэд ойрын саруудад стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзлэн авах боломжгүй гэж “ISW”-ийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Их Британийн Батлан хамгаалахын штабын дарга адмирал Энтони Радакин Хатан хааны батлан хамгаалах нэгдсэн судалгааны хүрээлэн(RUSI)-д үг хэлэхдээ “Генералууд нь армийнхаа байлдах чадварыг хадгалахын тулд эзэлсэн газар нутгаа буцаан өгөх шаардлагатай болсныг тайлбарлан Путинд загнуулж байсан. Одоо тэд Путинтэй үүнээсээ ч илүү, хэцүү яриа өрнүүлэх ёстой болсон” гэж хэлсэн байна. Радакин мөн “Путинд генералууд болон сайд нар нь юм хэлэхээс эмээж байгааг онцлон хэлье. Оросын армид их бууны сумны хомсдол нүүрлээд байна. Энэ нь Оросын армийн хуурай замын довтолгоо амжилттай явуулах чадвар хурдацтай буурч байна гэсэн үг” гэж хэлжээ. “Үүнд ямар ч нууцлаг зүйл байхгүй. Путин 30 хоногийн дайн хийхээр төлөвлөж байсан ч Оросын их буунууд бараг 300 хоног буудаж байна. Түүний нөөц хадгалдаг шүүгээ хоосон болсон байна. Ёс суртахуун, үзэл баримтлал, бие бялдрын хувьд Путины армийн хүч шавхагдаж байна” гэж тэр нэмж онцолсон байна. Оросын арми их буугаар дайснаа юу ч үгүй болтол буудаж, цэргүүдээ халз дайруулж их хохирол амсаж, дайснаа ялдаг уламжлалтай. Иймээс тэдний их буу сумгүй болох аваас ямар ч олон цэрэгтэй байсан оросууд ялах ямар ч боломжгүй болно гэсэн үг юм.

Энэ дайнд хэд дараалан хүнд цохилт амссан Орос улс цаг хугацаа хожиж, цэргийн хүчээ цуглуулах шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Боксчин хүнд цохилт авсны дараа тэр түүнд ямар ч муу зүйл тохиолдоогүй гэдгийг өрсөлдөгчдөө харуулахыг хичээн улам дайрдаг. Оросын арми яг ийм байдалд орчихоод байна.

Украины Зэвсэгт хүчний командлагч, генерал Валерий Залужный “The Economist” сэтгүүлд “Оросууд тодорхой хэсэгт зогсолтгүй довтолж, биднийг дахин дайрахыг болиулах гэж чадах бүхнээ хийж байна. Тэд өдөр шөнө ялгалгүй, тасралтгүй довтолж байгаа нь мэдээж бидэнд маш муу зүйл. Гэхдээ энэ нь тэдэнд стратегийн ялалт авчирах гарц биш. Энэ нь зүгээр л тэнд байгаа Украины цэргүүдийг туйлдуулж буй түр зуурын явдал” гэж хэлсэн байна. Залужный Донбасс мужид Оросын арми стратегийн ялалт хийж чадахгүй гэж үзэж байгаа ч Украины бусад нутаг дэвсгэр, тэр дундаа Киевийг булаан авах төлөвлөгөөгөө орхиогүй, тэд ингэх гэж шинэ нөөц бэлдэж байна гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгдсэн. Тэрээр “Путин маршал Жуков шиг “цэргийн цогцос шидлэх”-ийн тулд дахин нэг сая хүнийг элсүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тиймээс бидний асуудал бол юуны түрүүнд эзлэн авсан шугамаа барьж, илүү газар нутгаа алдахгүй байх явдал. Энэ бол гол зүйл. Яагаад гэвэл газар нутгаа чөлөөлөх нь эзлэгдэхээс 10-15 дахин хэцүү” гэж хэлсэн байна. Үүнийг олон улсад “хүчтэйгээ нуун хүчгүй харагдах тактик” гэдэг бөгөөд генерал Залужный Оросын армийн удирдлагыг төөрөгдөлд оруулж, барууны ардчилсан улсуудын улстөрчдийн Украинд цохилтын зэвсэг нийлүүлэх ажлын замыг засч байна гэж ойлгох нь илүү үнэнд ойртоно. Учир нь өнөөдөр үүсээд буй Оросуудын сул тал гэвэл юуны өмнө тэд дайсны байрлал руу довтлохдоо хамгаалж буй талаас хэт илүү, их хохирол амсаж буй явдал. Өнөөдөр Оросууд халз довтолж өдөрт дунджаар нэг батальон буюу 1200 цэргийн хохирол амсаж байна. Энэ нь Кремлийн суртал ухуулагчид өөрөөр итгүүлэхийг оролдож байгааг үл харгалзан амь үрэгдэж буй Украин, Орос цэргийн харьцаа 1:5, 1:10 ба түүнээс дээш байна гэсэн үг. Мөн ялангуяа өвлийн улиралд дайрагч талаас тулалдааны талбарт шарх, гэмтэл авсан цэргийн амьд үлдэх магадлал эрс буурдаг. Иймээс Украины арми шархадсан хүмүүсээ зөөх чадвартай маш хурдтай, хөдөлгөөнт бүлгүүдээр довтлон амжилтад хүрч байсан. Харин ийм боломж Оросын армид байхгүй.

Бас украинчууд оросуудыг дандаа гэнэдүүлэн довтолсон нь тэдэнд амжилт авчирсан. Харин өнөөдөр оросууд хаагуур ямар хүчээр довтлох гэж байгааг украинчууд алган дээрээ тавьсан юм шиг харж байна. Энэ нь довтлох талын ялах гол хүчин зүйлийн нэг дайснаа гэнэдүүлэх хүчин зүйл оросуудын хувьд байхгүй болсон гэсэн үг. Бас тэдний довтолгоог өөрсдөөс нь хамаагүй илүү зэвсэг, хэрэгслээр хангагдсан, эх орон, гэр орон, аав ээж, эхнэр, хүүхдээ хамгаалж, чөлөөлөх гэсэн чин хүсэл эрмэлзлэл дүүрэн, барууны сургалтыг давж бүрэн зэвсэглэсэн дайсан нь тулалдахад бэлэн хүлээж байна. Донбасс дахь Оросын байлдааны ажиллагаа эрчимжсэн нь Херсоноос суларсан, цэргийн ангиудыг энд татан авчирсантай холбоотой. Гэтэл Херсоноос Украины Зэвсэгт хүчний цөөнгүй анги, нэгтгэл бас суларсан. Тэд одоо хаана байгааг оросууд байтугай Украины иргэд ч нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч мэдэх боломж алга байна. Энэ нь тэд хаана ч гэнэт гараад ирж болно гэсэн үг.

Барууны болон Оросын цэргийн шинжээчдийн онцолж буй өөр нэг хүчин зүйл бол Орос нийгэм өөрсдийн цэргийн алдагдлыг огт тоодоггүй явдал. Оросын армийн командлалын хувьд энэ нь магадгүй сайн тал болох байх. Орос иргэд цэрэг эрсийн үхлийг бус дайн яагаад үр дүнгүй явагдаад байгааг л юун түрүүнд асуудаг түүхэн уламжлалтай. Энэ нь Украины их буу, пулемёт руу халз довтлон амь үрэгдэгсдийн ар гэрийнхний хувьд мэдээж эсрэгээр ойлгогдох байх хэмээн найдахаас өөр арга байхгүй гэсэн үг. Юу болохыг цаг хугацаа бидэнд харуулна.

Эцэст нь сануулахад, өнөөдрийн Бахмут хот орчмын тулалдааныг барууны шинжээчид Сталинградын тулаантай адилтгаж байна. Үнэндээ бол энд Курскийн цүлхэний тулаантай адил зүйл болж байгаа билээ. Курскийн тулаанаар яг үнэндээ оросууд Германы армийг ялаагүй тэнцсэн юм. Учир нь тэнд оросууд хэтэрхий гэмээр их хохирол амссан. Харин бага хохирол амссан Германы арми дахиж том довтолгоон хийх цэрэг, техникийн нөөцгүй болж дайнд эргэлт гарсан билээ. Тэгвэл энэхүү дайралтын дараа Оросын цэрэг дахин том довтолгоон хийх зэвсэг хэрэгсэл, техникийн хувьд ямар ч боломжгүй болох нь нэгэнт тодорхой болчихоод байна.


Г.АМАРСАНАА