Categories
мэдээ цаг-үе

Улсын Дээд шүүх Ч.Мөнхбаярт оноосон ялыг хэвээр үлдээв DNN.mn

Улсын дээд шүүх ирэх сарын 3-7-нд хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын Намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ганбаяр: Энгийн уурхайчинд хилээр нүүрс гаргах байтугай уурхайгаасаа нэг шуудай нүүрс авч гарахад ч хэцүү хяналт шалгалттай DNN.mn

Уул уурхайн инженер, маркшейдер Г.Ганбаяртай нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


– ГЭРЭЭНИЙ АРД БАЙДАГ 5-10 ХҮНД БОЛ ХЭДЭН САЯ ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ –


-Нийгэм, улс төрийн уур амьсгал халуун байна. Иргэд олон хоног жагсаж байна. Гол асуудал нь нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцон, алдагдсан хөрөнгийг хураа гэж байх шиг байна. Та иргэн хүнийхээ хувьд энэхүү асуудалд ямар байр суурь, хандлагатай байна вэ?

-Үйл явдлыг эхэлсэн цагаас нь анхааралтай ажиглаж мэргэжлийнхээ талаас тийм их хэмжээний нүүрс хулгайлах боломжтой юу гэдэг дээр эргэцүүлж бодож байгаа. Засгийн газар өөрсдөө шүгэл үлээхдээ ямар зорилгоор үлээснийг мэдэхгүй байгаа ч тэрийг нь олон талаас нь сэвэхдээ маш их хэмжээний тоо гаргаж ирж хүмүүүсийн эгдүүцлийг төрүүлж байгаа нь улс төр хийх гэсэн зохион байгуулалттай арга хэмжээ шиг санагдаад байна. Мэдээж энгийн иргэд буюу залуучуудын дийлэнх олонх нь нүүрсийг хэрхэн олборлож, тээвэрлэж, экспортолж байгааг мэдэхгүй тул бухимдах нь зүйн хэрэг. Тэгэхээр мэдлэггүй хүмүүсийг худлаа мэдээллээр өдөөн турхирч буй юм шиг харагдаж байгаа. Сүүлдээ Засгийн газар хариуцлагагүй гэмээр мэдэгдлийнхээ араас бүр 2013 оны үед болсон үйл явдлыг сөхөж гаргаж ирээд буруутай этгээдүүдийг зарласан болж эхэлсэн. Харин УИХ-ын нэр бүхий гишүүн хариуцлагагүй үг хэлж олныг турхирсан тоо баримтаа сүүлийн 10 жилд УИХ болон удирдлагуудын гаргасан шийдвэрээс үүссэн нийт тоо хэмжээ гэж батлах юм шиг байна. Үнэхээр тэр алдагдсан боломжийг буцаан төлүүлэх, хэн нэгнийг шийтгэх боломж байгаа бол Засгийн газар бүр солигдох болгондоо өмнөх сайд нараа шүүх шаардлагатай болох байх гэж бодож байна.

-Нүүрсний хулгайн тухайд олон нийтийн яриад буй шиг 40 гаруй их наядын хулгай байгаа гэж ойлгодог уу?

-Эхлээд 40 гаруй их наяд, сүүлдээ 400 гаруй их наяд гээд албаар хүмүүсийн мэдэхгүй тоогоор сэтгэл санааг нь тавгүйтүүлж байгаа л тоо гэж харж байгаа. Түүнээс биш яг тийм тоог өнөөдөр нэг гишүүнээс бусад нь үгүйсгээд байна. Ер нь яаж ч тооцсон Таван толгойн нүүрсний уурхайн ам дээрх буюу тээвэр ороогүй үнийг нээлттэй зарлах юм бол 40 гаруй их наяд төгрөг хэдэн сая тонн нүүрс байх боломжтой вэ гэдэг гараад ирэх боломжтой. Би гэрээний нарийн үнийг мэдэхгүй учир худлаа тоо хэлж чадахгүй байна. Гэхдээ нэг тоо бодож үзээд тайлбарлая. Тухайлбал, Таван толгойн нүүрсний бүлэг орд дээр ажиллаж байгаа уурхайнууд нэг жилд дунджаар 15 сая тонн нүүрс экспортолж байгаа байх. Тэгэхээр нүүрсийг уурхайгаас нь ачаад нүүрс ачилт буулгалтын талбай дээрээс худалдан авагчийн машинд ачиж өгөх нэг тонн нүүрсийг 80 ам.доллар гэж тооцвол 1.2 тэрбум америк доллар буюу өнөөдрийн ханшаар 4.1 гих наяд төгрөгийн борлуулалтын орлого нэг жилд олох боломжтой. Тэгэхээр яг энэ тооцоог жишээ болгон авбал дахиад 300 гаруй сая тонн нүүрсийг экспортолж байж 40 гаруй их наядын орлого олох юм байна. Тэгэхээр нэр бүхий гишүүний гаргасан тооцоо өрөөсгөл болох нь харагдаж байгаа юм.

-Таныхаар нүүрсний хулгай гэж яг юуг нь ойлгож байна вэ?

-Миний бодлоор нүүрсний хулгай гэж Монгол Улсад татвар хураамжаар орж ирэх байсан орлогыг замаас нь өөр хүмүүс хувьдаа хуваан авсныг л хэлэх байх гэж харж байгаа. Энэ асуудал бараг энэ чиглэлд ажиллаж байгаа бүх хүмүүсийн мэддэг л асуудал. Яагаад одоо яриад байгааг ойлгох гэж хичээж л байна. Учир нь Таван толгойн бүлэг ордын нүүрснийг гаргах Гашуунсухайт боомтын хүчин чадал хязгаарлагдмал. Миний санаж байгаагаар тухайн боомтуудаар ашигт малтмал экспортлох боломж хүчин чадлыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийж, арчилгаа үйлчилгээг нь хариуцан явдаг ба тэрнээс өмнөх Боомтын барилга болон дэд бүтцийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж өгсөн гэж сонсож байсан. Яг үнэндээ энэ боомтуудыг тухайн бүсэд ажиллаж байгаа компаниуд болон уурхайнууд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж хүн хүчийг нь хүртэл зөөж, байшин барьж өгөөд, өнөөдрийг хүрсэн. Гэтэл Засгийн газар тэрийг нь цэвэрлээд аваад явах ч сонирхол, чадвар байхгүй байна. Хэрэв намайг худлаа ярьж байна гэж бодож байвал, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтуудыг очиж үзээд хамгийн энгийн хүнээс асуухад бүгд хэлнэ.

-Нүүрс экспортлох боомтын хүчин чадал бага учир олборлох хэмжээнээс үл хамааран борлуулах хэмжээ хязгаарлагдмал болж байна, тийм үү?

-Тэгэхээр жил бүр гаргах боломжтой хэмжээнд тулгуурлан гэрээ байгуулах шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хязгаарлагдмал хэмжээтэй нүүрсний гэрээг хэн хийх вэ, хэн хийлгэж байгаа вэ, хэн гүйцэтгэж байгаа вэ, хэн тэрнээс ашиг хүртэж байгаа вэ, хэн тэр компанийн захирал болон ТУЗ-ийг томилж байгаа вэ. Энэ бол цэвэр хулгай. Түүнээс хил гаалийн хүмүүст авлига өгөөд тийм их нүүрс зарах боломж бараг 10 хувьтай л байх. Хүмүүс Цагаан хадны нүүрсний ачилт буулгалтын талбайгаас жин тонныг нь засаад, нүдээ аниад, хоосон гэж бүртгээд гаргаад байна гэж бодож байгаа нь үндэслэл багатай л гэж хэлэх байна. Яагаад гэвэл тэнд байгаа хүн болгон тэрнээс нь хүртээд, хүн болгон өнөөдрийг хүртэл амаа жимийх боломжтой юу. Та тэгж чадах уу, ядаж л эхнэртээ хэлэх байлгүй дээ.

-Та нүүрсний хулгайг хэн хийж чадах вэ, ийм их хэмжээний хулгай хийх боломж байхгүй гэж өөрийнхөө цахим хуудсандаа бичсэн байсан. Тэгэхээр энэ том зохион байгуулалттай ажлыг ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан хийх боломжтой вэ?

-Би нүүрсний хулгай хийх боломжгүй гэсэн утгаар тэрхүү постыг бичээгүй. Харин мэргэжлийн инженер хүний хувьд, нүүрсний уурхай удирдаж байсан хүний хувьд хүмүүс хулгайчаа хаанаас хайх хэрэгтэй вэ, нүүрсийг үнэхээр зүгээр ухаад нууцаар хил давуулах боломжтой юу гэдэг энгийн ойлголт өгөхийн тулд олон хоног хүлээсний хувьд бичсэн юм. Үнэхээр уул уурхай гэдэг бол төлөвлөлт, зохион байгуулалт, хараа хяналт, гүйцэтгэлийн хяналт шалгалт, хөдөлмөр хамгаалал зэрэгт тулгуурлан явдаг ажил. Тэр утгаараа хүмүүсийн хэтэрхий амархан гэсэн ойлголтыг тайлбарлах, зөвөөр ойлгуулах нь чухал гэж үзсэн. Энгийн уурхайчинд хилээр нүүрс гаргах байтугай уурхайгаасаа нэг шуудай нүүрс авч гарахад ч хэцүү хяналт шалтгалттай байдаг. Харин гэрээний ард байдаг 5-10 хүнд бол хэдэн сая тонн нүүрс хулгайлах боломж байхыг үгүйсгэхгүй. Мөн тээврийн хөлс хэт өндөр байгаа нь дахиад бүх зүйл хязгаарлагдмал, тоо толгой нь цөөхөн байгаатай л холбоотой гэж бодож байна. Намайг уурхай удирдаж байхад нүүрс тээврийн машинуудыг БНХАУ-ын худалдан авагч талаас хариуцдаг байсан учир үнэ хямд, түргэн шуурхай, хэл ам, асууудал бага гаргадаг байсан. Мэдээж монгол компаниуд хийх нь ашигтай байсан учир тэр нөхцөл байдал өөрчлөгдсөн байх.

-Ковидын хоёр жилийн дараах эдийн засгийн сэргэлтийн жил гэж ирэх оны төсвийг зарлаад баталсан. Эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэгч орон болох ёстой гэдгийг хэн хүнгүй л хэлнэ. Эдийн засгийг бодитоор өсгөхийн тулд яах ёстой юм бэ?

-Бид ажилтай орлоготой байж, улс эх орондоо өөр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах нь хамгийн чухал. Тиймээс Монгол Улсад чөлөөт ажиллаж амьдрах, бүтээж үйлдвэрлэх, экспортлох боломжийг л тогтвортой байлгахад анхаараасай гэж боддог. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулж байгаа бүх компани хүн хүчнээс бүрддэг бөгөөд бүгд баялаг бүтээж байгаа. Гэтэл манай улсын засгийн газар ард иргэдээ харж хандаж байна гэж халамж тараахаас өөр арга хэмжээ авсангүй. Хувийн компаниуд бол засгийн газрын хойд эхийн хүүхдүүд.

-Та уул уурхайн инженер хүн. Нүүрс болоод бусад байгалийн баялгийг бид түүхийгээр нь гадагшаа экспортолдог. Үүнийг баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гаргахын тулд яах ёстой вэ. Угтаа эцсийн бүтээгдэхүүн болгож гаргасан бараа илүү орлого олох боломжтой биз дээ?

-Ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох байх. Гэхдээ худалдан авагчийн сэтгэл санаанд нийцсэн байна уу, худалдан авах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу, тэр нь ашигтай байна уу гэдгээс л бүх зүйл хамаарна. Бид аль болох нэмүү өртөг шингээж байж олон ажлын байр, олон хүн ашиг тусыг нь хүртэх боломж бүрдэх юм. Тийм ч учраас бид яавал илүү ашиг олж эдийн засгаа солонгоруулан хэн нэгнээс хараат бус байх вэ гэдгийг үргэлж тооцох нь чухал байх.

-Уул уурхайн салбарт улстөрчдийн нөлөөлөл их байдаг нь ямар учиртай вэ?

-Өнөөгийн Монгол Улсын бүх бизнес уул уурхайгаас ямар нэгэн байдлаар хамааралтай байгаа учир нөлөө бүхий бүх хүмүүс тус салбарт анхаарал хандуулдаг нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, хамгийн өндөр ашигтай бөгөөд рисктэй бизнес.

-Нүүрсийг олборлоод машинд ачаад хилээр нууцаар гаргаж хулгайлах боломжгүй. Зүгээр уурхайгаас хулгайгаар гаргахад ч төвөгтэй гэсэн. Яагаад?

-Би уурхайчин хүний хувьд уул уурхай өнөөгийн үйл ажиллагаа хулгай гарахаас болон ямар нэгэн алдаа гаргахаас сэргийлэн ажилладгийг мэдэхийн хувьд ингэж үзэж байгаа. Бүх газар муу хүн байж болох боловч бүх хүн муу байх боломжгүй гэж итгэдэг. Саяхан нэг уул уурхайн инженер залуу хулгай хийх 100 боломж байгаа гээд нэлээд хэдэн жишээ дурдсан учир тэр жишээнүүдийг няцаах байдлаар хариулт өгье гэж бодлоо. Ашиглалтын нөөц буюу нүүрсний нөөц нь олборлох явцад бүртгүүлсэн нөөцийн хэмжээнээс өөрчлөгдөх буюу ихсэх боломжтой тул тухайн нөөцийг олборлоод экспортолчихсон байх боломжтой гэдэг. Үнэндээ олборлолтын явцад нүүрсний пласт зузаарах, нимгэрэх боломжтой. Мөн үе хоорондоос чулууны үе гарч ирэх ч боломжтой. Гэхдээ сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын инженерүүд программ хангамжийн тусламжтайгаар тухайн олборлож байгаа нүүрсний зузаан болон чанарыг богино, дунд, урт хугацаагаар төлөвлөж байгаа. Олборлож байгаа хэмжээгээ шууд болон шууд бусаар бүртгэж, өдөр бүр тэмдэглэж, бүртгэл хөтлөлт хийн ажиллаж байдаг. Мөн гүйцэтгэлээ долоо хоног бүр хийж баталгаажуулан ажилладаг. Мэдээж жижиг хэмжээний уурхайнууд миний хэлсэн зүйлүүдийг хийж чадахгүй байж болох ч гэсэн хувийн компаниуд олборлож байгаа нүүрсээ машины тоогоор ч хамаагүй гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, маркшейдерын хэмжилт дээр тоглолт хийх буюу хэмжилтийг өөрчлөх боломжтой гэдэг. Маркшейдерын хэмжилтийг өөрчлөх эсвэл буруу хэмжилт хийх боломжтой нь үнэн. Гэхдээ маркшейдерын хэмжилт, уулын ажлын бүртгэл ээлж болгонд хийгдэж тулгаж явдаг бөгөөд долоо хоног сар бүрийн хяналтын хэмжилтээс нуугдах боломж багатай. Яагаад гэхээр өнөөдөр худлаа хэмжилт хийлээ гэхэд маргааш, эсвэл долоо хоногийн дараа уулын цул буюу шороо, эсвэл нүүрсний хэмжээ нь ухсан хэмжээнээс их болох, багасах боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэмжээний уурхайнууд нь гэрээт олборлогчтой буюу өөр компаниар уулын ажлаа гүйцэтгүүлдэг. Тиймээс уулын ажлын гүйцэтгэлийг хоёр талаас нь бүртгэж, хэмжиж байж ажлын гүйцэтгэлийг нь тулгаж ажлын хөлс олгодог учир заавал давхар хяналт хийгддэг.

-Жижиг таван толгойн нүүрсний асуудал бол зэрэгцээ лицензтэй уурхайнуудад тохиолддог энгийн асуудал, хэдэн жил шалгаад байхаар төвөгтэй асуудал биш гэлээ, яагаад?

-Олон нийтийн хэрэгслээр Таван толгойн уурхайн инженерүүдийн ярьж байгаа мэдээллийг ажиглах юм бол маш ойлгомжтой тайлбарлаж байна лээ. Таван толгойн уурхайн лицензийн талбайн хэмжээ нь бага тул өөрийн ашиглалтын талбайн хэмжээнд олборлох боломжтой нүүрсийг бүрэн ашиглахын тулд Эрдэнэс таван толгойн уурхайн ашиглалтын хилд нэвтрэн хөрс хуулалт хийж технологийн зам хийх үед өртсөн нүүрсийг олборлосон асуудал гэж ойлгосон. Мэдээж тухайн үед тэр шийдвэрийг гаргасан инженер техникийн ажилтан, удирдлага нь зөвшөөрөл авч харилцан тохиролцоогүй нь тэдний алдаа болсон байх. Мөн зэргэлдээ хоёр уурхайн нүүрсийг олборлохын тулд аль нэг нь заавал нөгөө лицензийн талбай руугаа нэвтрэх шаардлагатай гэдгийг уул уурхайн мэргэжилтэн бүх хүн мэднэ.

-Нүүрсний уурхайн үйл ажиллагаа нарийвчилсан мэдээлэл болон бодит гүйцэтгэл дээр тулгуурлан хийгддэг ажил тул хэн нэгнээс нуух, гүйцэтгэлийг нуух маш төвөгтэй бүтээгдэхүүн, тэр тусмаа кармандаа хийж болохгүй тул цаг хугацаа, хүн хүч маш их шаарддаг гэсэн. Тийм учраас л хулгай хийхийн тулд том бүлэглэл хөдөлдөг гэж ойлгож болох уу?

-Алт бол жижиг, нуух боломжтой. Мөн хүн болгон хэдэн кг алт олборлосныг мэддэггүй тул зохион байгуулалттай хулгай хийж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ л компанийн эзэн алтаа алдахгүй тулд маш их хэмжээний хяналт тавьдаг нь ойлгомжтой. Нүүрс зөөгөөд нууцаар гаргаад байдаг зүйл гэдэгт санал нийлэхгүй байгаа. Өнөөдөр та 1-2 машин бөөн асуудал болж гаргалаа гэхэд маргааш дахиад гаргах боломж юу л бол.

Categories
мэдээ цаг-үе

Сайед Моллай мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Ц.Цогтбаатар, Сайед Моллай тэргүүтнүүд өнөөдөр барилдана

Жүдо бөхийн “Мастерс” тэмцээн Израиль улсын Йерусалем хотноо болж байна. Тэмцээнд 60 орны 392 (эрэгтэй 206, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 70 кг, 81, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын аваргуудаа шалгарууллаа. Үүнд эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Сайед Моллай мөнгөн медаль хүртжээ.

Медаль авсан тамирчдыг нэрэлбэл:

Эрэгтэйчүүдийн 70 кг:

  • Даниэль Карньин алт
  • Шахрам Ахадов мөнгө
  • Артур Маргелидон хүрэл

81 кг:

  • Тато Григалашвили алт
  • Сайед Моллай мөнгө
  • Омар Джало хүрэл

Эмэгтэйчүүдийн 63 кг:

  • Микү Такаичи алт
  • Лаура Фазлиу мөнгө
  • Гили Шарир хүрэл

70 кг:

  • Михаэла Поллерес алт
  • Мари Гайе мөнгө
  • Лара Цветко хүрэл авсан байна.

Ташрамд дурьдахад тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ш.Раднаасэдийн ярьснаар нэг сейф алтан гулдмай 1.5 км үргэлжлэх боодол 20 мянгаттай тэнцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татах болов. Тэрээр “…Албан тушаалтны бүрэн эрхийг дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж байна. Тэгвэл ял шийтгэл авахгүйн төлөө дахин, дахин УИХ-ын гишүүн болж үхэн үхтэлээ явна биз дээ. Тэд чинь хэдэн тэрбумаар нь мөнгөө хийчихсэн хүмүүс. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахгүй болчихоод алтаар аваачиж хурааж байна гэж байгаа. Худлаа биш шүү. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, угааж дийлэхгүй болчихоод алтан гулдмай болгож хадгалж байна гэж байгаа. Энэ хуулийнхны дунд явагдаж байгаа яриа ш дээ. Чинбат аа, чи мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ…” гэсэн юм.

Түүний яриагаар бол хүмүүс орлогоо бэлэн мөнгөөр хадгалах боломжгүй болж, алтан гулдмай болгож байна гэсэн агуулга. Тэгвэл алтан гулдмай хэдэн төгрөгтэй тэнцэж болох вэ?

Манай улсад Стандартчилал хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газар нь үнэт металлыг хайлж, гулдмайлах, сорьц тогтоох, үнэт металл олборлолтын тайлан баталгаажуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Алтан гулдмайн хэмжээ янз бүр. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар нэг алтан гулдмайн нийтлэг хэмжээ нь нэг кг байдаг юм байна. Харин Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмайн хэмжээ 12.5 кг байдаг аж. Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол нэг кг алт 207,311,740 төгрөгтэй тэнцэж байна.

Өөрөөр ч бодож болно. Нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг. Тэгвэл нэг кг алтыг унцид шилжүүлбэл 31.9 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд нэг кг алтан гулдмай 197,736,122.985 төгрөг болж байна. Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл нэг кг алт 50.000 ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл нэг кг алт 171,659,500 төгрөг болохыг тооцоолж болж байна. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжүүд түгээмэл хэвлүүлдэг алтан гулдмайн жингийн хэмжээ. Нэг кг алтан гулдмай хүний гарын алганд өлхөн багтах хэмжээний жижигхэн овор хэмжээтэй. Тэгвэл Монголбанкинд хадгалагддаг алтан гулдмай бол 12.5 кг-аар хэмжигддэг юм байна. Энэ хэмжээгээр бол Монголбанкны алтны худалдан авах үнийн өчигдрийн ханшаар нэг грамм алт 207,311.74 төгрөгтэй тэнцэж байв. Энэ үнэлгээгээр бол 12,5 кг алт 2,591,396,75 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, нэг унци алт 31,104 граммтай тэнцдэг гэвэл 12.5 кг алтыг унцид шилжүүлбэл 401.8 унцитай тэнцэх нь. Олон улсын үнэт металлын бирж болох https://goldprice.org/ цахим сайтад нэг унци алт өчигдөр 20:00 цагийн байдлаар 1805.4 ам.доллартай тэнцэж байлаа. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 401.8 унцитай нэг гулдмай 2,490,469,396.606 төгрөг болж байна.

Монгол Улс жилдээ 20 гаруй тонн алт худалдан авч, мөнгөжүүлснээр валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараар зузаатгадаг. Өөрөөр хэлбэл, 20 гаруй тонн алт нэг тэрбум ам.доллартай тэнцдэг гэвэл 12.5 кг алт 625,000 гаруй ам.доллартай тэнцэж болох нь. Монголбанкны ам.долларын өчигдрийн хаалтын ханш 3433.19 төгрөг байсан гэвэл 12.5 кг алт 2,145,743,750 төгрөг болохыг тооцоолж болж байна.

Өөрөөр хэлбэл, нэг алтан гулдмай хамгийн багадаа хоёр зуун сая төгрөг өлхөн гардаг юм байна. Ш.Раднаасэд гишүүний мэдээллийн цаад “хэрэгтнүүд” гэртээ нэг кг-тай ганц алтан гулдмай хадгалдаггүй нь лавтай. Дундын хэмжээний сейфэнд гэхэд нэг см зузаантай, 10 см урттай, таван см өргөнтэй алтан гулдмай хэд орох боломжтой вэ. 40 см-ийн өндөртэй, 30 см-ийн урттай, 20 см-ийн өргөнтэй сейфэнд гэхэд 120 ширхэг орох боломжтой. Энэ тоогоор бодоход л нэг сейфэнд 20.5 тэрбум төгрөгтэй тэнцэх алтан гулдмай багтах боломжтой болж байна. 20.5 тэрбум төгрөгийг 20 мянгатын нэг боодолд шилжүүлэхэд 10,250 боодол 20 мянгатын дэвсгэрт болох боломжтой.

Монголбанкны танилцуулгаар 20 мянгатын дэвсгэртийн нэг боодлын хэмжээ өргөн нь 72 мм, урт нь 150 мм, өндөр нь 15 мм. Энэ хэмжээг 10.250 боодолдоо шилбүүлбэл нэг сейф алтан гулдмай гэхэд нийт хэмжээ нь 153.7 метр өндөртэй, 73,8 метр өргөнтэй, 1537 метр урттай 20 мянгатын дэвсгэрт болохоор байгаа юм. Хамгийн энгийнээр зүйрлэвэл, уртааш нь залгаж тавихад 1.5 км урт болж таарч байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлдгээр гэртээ мөнгө нь багтаж ядаад алтан гулдмай болгодог гэх агуулга ингэж л харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 29, эрхтэний тэнгэрт одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -30…-35 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -20… -25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр -21…-26 градус, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Намайг алгас!​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Нүүрсний хулгайн сонсголд
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг
оролцуулахыг иргэд шаардав” нийтлэлийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын Үндэсний бодлогын хорооны
гишүүн, залуусын “Нээлттэй ардчилал”
клубийн удирдах зөвлөлийн гишүүн
Д.Мөнхбат “Үзэл
бодлоо илэрхийлэхээр
цагддаг, хорьдог,
эрхэд нь халддаг
жишиг тогтлоо” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Намайг алгас!” хэмээх нийтлэл хэвлэгдлэ.

“Тайван жагсаалд шинээр нэгдсэн хүмүүс гал нэмжээ” нийтлэлийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА “Өвлийг шүд зуугаад давлаа гэхэд дараа нь хаврыг яаж туулна даа” гэх малчид олон байна

Эрүүгийн хуулийн нэмэлт,
өөрчлөлтөөр нүүрсний жинхэнэ
хулгайчид илрэхгүй

Хоол зүйч С.Хулангаа “Чухал өдөр байх тусам таны
ширээн дээрх хоол эрүүл байх ёстой” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Жагсагчдаас баривчилсан, саатуулсан хүн байхгүй DNN.mn

Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны талаар мэдээлэл өглөө.

НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Төв талбайд эхэлсэн жагсаал цуглаан 17 дахь өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд аливаа гэмт халдлагаас хамгаалж, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна. Жагсаал цуглаанд оролцогч иргэд олон хоногоор гадаа суулт хийж байгаа тул эрүүл мэндийн байгууллага, эмч тогтмол эрүүл мэндийн тусламж үзүүлсэн.

Өнөөдөр нүүрсний асуудлаар нээлттэй ерөнхий сонсгол болох үеэр Төрийн ордны баруун хойд талын хаалган дээр нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагуудад хүргэлээ.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс талбайд суулт хийж байгаа иргэдийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн. Ингээд 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг ГССҮТ, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчилгээнд хамруулаад байна.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эсгий, дэвсгэр, дээл бусад зүйлийг гурван автомашинаар ЦЕГ-ын агуулахад хүргэж, түр хадгалах ажлыг зохион байгуулсан.

Тухайн иргэдийг баривчлах, саатуулж байгаа явдал биш.

Одоогоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй.

Төрийн ордны хамгаалалтын бүсийн орчинд жагсаалтай холбоотойгоор зөрчлүүд гарсан учраас Төрийн тусгай хамгаалалтын газраас хүсэлтүүд ирсэн. Хүсэлтийн дагуу эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллана” гэв.

Төрийн тусгай хамгаалалтын газраас ирсэн хүсэлтэд:

Төрийн ордны хамгаалалтын бүсийн орчинд жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж зохион байгуулагдаж байгаа хууль бус жагсаал, цуглааныг хуулийн дагуу зогсоох талаар хамтарч ажиллана уу хэмээн дурдсаныг танилцууллаа.

“Жагсаал анхнаасаа бүтэлгүй байсан. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг дэмжиж ажилласан.

Өнөөдрийн ажиллагааны явцад тодорхой албаны чиглэлийн үйл ажиллагаанууд байсан. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болох нөхцөл байна гэж үзсэн учир хөөн гаргах ажиллагаанууд явагдсан. Энэ нь хүний биед халдсан ажиллагаа биш” хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан Солонгос иргэнд 10 сарын хорих ял оноожээ DNN.mn

Хахууль авсан Онцгой байдлын алба хаагч 5 жилийн хорих ялаар шийтгүүлэв

Монгол эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон Солонгос иргэн 10 сар хоригдох ял авчээ.

Хэргийг камергүй газар үйлдэж нотлох баримтгүй гэж үзсэн ч БНСУ-н шүүх шудрага шийдвэр гаргасан гэж хэлж болно. Мөн хохирогч эмэгтэй давж заалдсан талаар мэдээлэл байна.

Дээрх хэрэг Солонгос улсад болсон хэрэг юм. Тус улсад манай улсын иргэд хохирох нь элбэг байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Ингэхдээ ажил хийлгэж байсан дарга болох Солонгос эрэгтэй өдрийн хоолны цагаар нь “Монгол хэлээр битгий ярь” хэмээн зодсон байдаг.