Categories
мэдээ үндэсний-бөx

Бөхийн өргөөнд маргааш залуу бөхийн барилдаан болно DNN.mn

Хүчит 256 бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сарын 24-нд буюу маргааш 12.00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 48 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Коронавирус в Литве: 205 новых случаев, зафиксирован один летальный исход -  RU.DELFI

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 48 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 32 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 15 нь нийслэлд, 33 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 1 007 314-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 136 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ DNN.mn

Why companies need consultation?

УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг энэ сарын 23-30-ны өдрөөр товлосон.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” хэмээн тус тус заасны дагуу тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэх боломжтой. Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбоо, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас эсвэл өөрөө нэр дэвшүүлж болно.

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет;

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт.


Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” хэмээн заасан байдаг.

Нэр дэвшигчийн материалыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.

Categories
мэдээ цаг-үе

Шархад, Толгойт, Хайлааст, I хороололд агаар бохирдолтой байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын индексийн 11:30 цагийн хэмжилтээр Баянхошуунд 661 буюу “Маш их бохирдолтой” байна.

Тухайн хэсгийн сүүлийн 24 цагийн хамгийн муу үзүүлэлт нь өчигдрийн 22:00 цагт таарчээ. Дурдсан цагт Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 1,119 болов.

Мөн өнөөдрийн 11:30 цагийн байдлаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Шархад, Хайлааст, I хороололд агаарын чанарын индекс 310-355 байгаа нь агаар их бохирдсон байгааг илтгэнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотод -14 градус хүйтэн, салхины хурд 1м/с байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд сайжруулсан шахмал түлш хэрэглээд нийслэлчүүд гурав дахь өвөлтэйгөө золгосон. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх гэх зэрэг арга хэмжээнүүд хэрэгжүүлсээр буй ч Улаанбаатар хот утаатай хэвээр байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэв DNN.mn

Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулна

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын тогтоолын төслийг дагаж хууль санаачлахгүй байх өөрчлөлтийг уг хуульд тусгасан байна.

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд хамаардаггүй тул тус үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд заасан бүрэн эрх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт багтаан хууль санаачлах эрхтэй гэж үзсэн гэдгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарлав.

Түүнчлэн хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, санал авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Халдвар судлаач С.Өлзийжаргал: Зөөлөн эдлэл болон орчны бохирдлыг устгахад озоны ариутгал чухал DNN.mn

Сүүлийн үед агаарын бохирдлоос гадна орчны бохирдлыг анхаарахгүй хаяж болохооргүй болсон. Бидний эргэн тойронд хэдэн сая тоос, тоосны хачиг эргэлдэж байгааг нүдээр харж, тоолж чадахгүй. Жишээлбэл, хүн орой бүр 15 сая орчим арьсны эс гадагшлуулдаг гэдэг. Энгийнээр тайлбарлавал, агаан хэрэглэл, орны бүтээлэг, даавуу зэргээ байнга угаах эсвэл ариутгахгүй бол дээрх гадагшилсэн эсийн хуримтлал, бөөгнөрлийг бий болгож байгаа юм. Тэр хэмжээгээр та өнөөх сая, сая тоосны хачгийг тэжээж байна гэсэн үг юм. Ариутгал хийгээгүй үед таны дэрлэж буй дэрний уут жорлонгийн суултуураас илүү бактеритай болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Ариутгал, халдваргүйтгэлийн талаар ХУД-ийн ЭМТ-ийн Халдвар судлаач, ахлах эмч С.Өлзийжаргалаас тодруулснаа хүргэе.

-Зарим хүн эмнэлэгт очоод ханиад хүрчихлээ гэх мэтээр ярьдаг. Жишээлбэл, Ковид-19 цар тахлын үеэр шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгггүй гэж байсан. Үнэхээр эмнэлэг халдвар тараадаг хэрэг үү?

-Эмнэлгээр ихэнхдээ өвчтэй хүмүүст үйлчлүүлдэг. Маш бага хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт орох болон өвчтөнүүдийн асран хамгаалагч эрүүл хүмүүс байдаг. Тэгэхээр зарим төрлийн халдварын хамгийн эрсдэлтэй орчин болчихдог.

Мэдээж эмнэлгүүд, эмнэлзүйн байгууллагуудын хувьд үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, эмч, эмнэлгийн ажилчдаа аливаа халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх ариутгалын ажлуудыг хийдэг. Гол нь орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлээс гадна эмнэлгийн орчны зөөлөн эдлэл, эмч, ажилтнуудын хамгаалах хувцас, хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд, өвчтөнүүдийн ор, дэрний хэрэгсэл байна. Тэдгээрийг зайлшгүй халдваргүйжүүлж, ариутгах байх ёстой.

-Манай улсын хувьд эмнэлгүүд ч, албан байгууллага, айл өрхүүд бүгд ариутгал гэхээр хлорамин ашигладаг. Энэ хэр үр дүнтэй вэ. Нүдэнд үзэгдэхгүй бактериудыг устгаж чаддаг болов уу?

-Бид ер нь хлор агуулсан нэгдлүүдийг нэлээд өргөн хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед дэвшилтэт технологиуд бий болж, хэрэглээнд нэвтрүүлж байна.

. Ажилтнууд маань озоны ариутгалыг маш эерэгээр хүлээж авсан. Яагаад гэвэл энийг ашиглахад маш богино хугацаанд халдваргүйжүүлэлт хийгддэг болсон.

-Озоны гэдэг утгаараа өөр давуу тал хэр байдаг бол?

-Эрдэмтэд озоны ариутгалын дэвшилттэй технологи нь хлор агуулсан нэгдлээсээ 3000 дахин өндөр үр дүнтэй гэж гэдгийг баталсан судалгаа байдаг. Тэгэхээр нян бактерийг маш сайн устгадаг гэж ойлгох хэрэгтэй. Миний дээр хэлсэн зөөлөн эдлэлээс гадна агаар, орчны бохирдол, нянг устгах чадвартай гэж ойлгож болно.

-Озоны ариутгал хийлгэснээр эмнэлгийн байгууллагуудын халдварын эрсдэл буурах боломжтой гэж ойлгож болох уу?

-Эмнэлгийн байгууллагуудын хувьд ихэнхдээ архаг, суурь өвчтэй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн хүмүүсээ хэвтүүлэн эмчилдэг шүү дээ. Ийм өвчтөнүүд маань элдэв халдварт амархан өртөх эрсдэлтэй. Мөн эргээд өөрсдөө тэсвэртэй нянгуудыг тээгээд явж байдаг учраас бусдад халдвар тараах магадлалтай байдаг.

Тиймээс богино хугацаанд, үр дүнтэй ариутгал хийгддэг озоны ариутгалыг сонгох нь чухал юм байна.

Гэхдээ ганц эмнэлгийн байгууллага гэж явцуу ойлгож болохгүй шүү. Бидний өдөр тутам үйлчлүүлж байдаг, хүний бөөгнөрөл үүсдэг хоол, хүнс үйлдвэрлэл, хүнсний худалдааны газрууд, гоо сайхны байгууллагууд ч озон ариутгалыг хийж хэвших хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ DNN.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ТАТАН БУУЛГАЛАА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг/МХЕГ/ татан буулгах шийдвэр Засгийн газраас гарсан. Тус байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын чиг үүргийг орон тооны хязгаартайгаар 11 яаманд шилжүүлэх ажил 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийгдэнэ.

Урьдчилсан байдлаар:

  1. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
  2. Барилга, Хот Байгуулалтын Яам
  3. Соёлын Яам
  4. Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
  5. Зам, Тээвэр Хөгжлийн Яам
  6. Эрүүл Мэндийн Яам
  7. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
  8. Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
  9. Эрчим Хүчний Яам
  10. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
  11. Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно.

Үндсэн хуулиар Монгол Улсын төр нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Тиймээс хүний эрүүл ахуй, амь нас, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой. Эдгээрээс бусад төрлийн хяналтыг төрөөс хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББ-уудад шилжүүлж, тэр замаар хяналт шалгалтыг тавьдаг болно.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах хууль, эрх зүйн боломж бүрдэнэ.

Жишээлбэл ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг явуулж буй байгууллагууд бус энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн иргэд нийлээд мэргэжлийн холбоог байгуулж байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль батлагдсанаар энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд нэгдээд мэргэжлийн холбоо байгуулж, хяналт шалгалтын чиг үүргийг төрийн зүгээс шилжүүлэхээр болж байгаа. Ингэснээр төрөөс ААН-үүдэд үзүүлдэг дарамт шахалт, хүнд суртал арилна” хэмээн тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Туул гол болон Богдхан уулын хамгаалалтын бүс дэх зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгажээ DNN.mn

Туул голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, хоёр га талбайг чөлөөлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайсыг албадан буулгасан байна.

Энэ ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 14 албан хаагч ажиллаж, хоёр га газрыг чөлөөлсөн талаар Туул голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 24-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутагт цасаар шуурна DNN.mn

Цас орж, цасан шуурга шуурна – NewsWall

2022 оны арванхоёрдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Тодруулбал,

  • 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Салхи:

  • 24-нд нутгийн баруун хагас
  • 25-нд зарим газраар
  • 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөв гарчээ.

Дээрх аймгуудын нутгаар цасан болон шороон шуургатай авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул хол ойрын замд гарахдаа дулаан хувцас, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг баталжээ DNN.mn

Төрийн ордонд нэг тохиолдол батлагдав | News.MN

Үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Зөвлөлдөх санал асуулга гэж нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс санал авах замаар тэднийг төрийн үйл хэрэгт оролцуулах ажиллагааг хэлдэг.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой.

Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй.

Мөн тэднийг тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор шийдвэр гаргалаа” хэмээв.

Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх байсныг хойшлуулж, 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон гэх тайлбарыг УИХ-ын гишүүн Н.Энхболд өгсөн.

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт даалгах аж.

Түүнчлэн Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж, санал асуулгыг зохион байгуулахыг ТББХ, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон байна.