Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Газар бүр газрын ховор элемент гэж улиглан, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь гэж тонголзох юм аа DNN.mn

Манай төрийн гурван өндөрлөг сүүлийн үед дэлхийн улс орнуудад эрчимтэйгээр айлчилж байгаа. Уралдаж айл хэсдэг хүүхдүүд шиг тал тал тийшээ мордоцгоон төрийн айлчлал хийж байгаа. Мэдээж улс орныг удирдаж байгаа удирдагчид албан айлчлал хийлгүй яахав. Үр бүтээлтэй, цагаа олсон айлчлал, гэрээ хэлэлцээ гэдэг тухайн улс орны хөгжилд онцгой байр эзэлдэг. Гэхдээ сүүлийн үеийн дараалсан төрийн айлчлалуудаас харахад манай удирдагчид очсон газар бүртээ газрын ховор элемент гэх ганцхан зүйлийг яриад байгаа. Нэг юмыг олон дахин давтан ярихад улиг болдог шиг манай дарга сайдууд уулзсан бүхэнтэйгээ ам нээвэл газрын ховор элемент гээд байгаа нь улс төрийн хувьд зохимжгүй сэтгэгдэл төрүүлэхээр байна.

Холбооны Бүгд найрамдах Герман улсад манай Ерөнхий сайд төрийн албан айлчлал хийхдээ газрын ховор элементээ ярьсан. Тэрээр “Дэлхий нийт цахилгаанжиж байгаа энэ үед газрын ховор элемент чухал ач холбогдолтой. Энэ бол стратегийн асар чухал бүтээгдэхүүн. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах хүрээнд Герман улстай хамтарч ажиллана. Ирээдүйд дэлхий нийт цахилгаан машин руу шилжинэ. Хэрвээ манай улс газрын ховор элементийг үйлдвэрлэдэг хэмжээнд очиж чадвал стратегийн гол тоглогч болох боломжтой” гэдгийг илэрхийлсэн. Германы канцлер Олаф Шольц төрийн айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн ярьсныг хүндэтгэж Монгол Улсаас зэс, газрын ховор элемент авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж боловсруулах үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон.

Тэгтэл Ерөнхий сайдын дараахан Их хурлын дарга Г.Занданшатар Турк улсад мөн Солонгост төрийн айлчлал хийхдээ бас л газрын ховор элементээ ярьсаар явсан. Ялангуяа БНСУ-ын Үндэсний ассемблейн даргатай уулзахдаа “Монгол Улс байгалийн баялаг арвинтай. Харин БНСУ технологи инноваци, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй. Эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ шатанд гаргах нь зүйтэй” гээд өнөө ховор элементээ тодорхой ярьсан. Үүний хариуд Ким Жин Пё дарга “Хоёр улсын хамтарсан Газрын ховор элементийн судалгааны төв байгуулъя” гэдгээ шууд илэрхийлж, манай Занданшатар даргаас Монголын парламентаас дэмжиж ажиллана биз дээ гэж ам асуусан дуулдсан.

Ерөнхийлөгч маань удахгүй урд хөрш Хятадад айлчлахаар яригдаж байгаа. Газрын ховор элементээ бас л ярьж таарна биз. Хятад улс сүүлийн 20 гаруй жил газрын ховор элементийн 90 орчим хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа ч өөрийн орны үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоож, гаалийн татварыг нэмэгдүүлсэн зэрэг нь технологийн болон түүхий эдийн хараат байдлыг бий болгож зах зээлд үнэ өсөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Хэрвээ Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа ховор элементээ яривал Хятадын монополь байдлыг дипломат маягаар хэлэх нь манайд ашигтай л даа. Гэхдээ тэгж хэлэхгүй байлгүй дээ.

Газрын ховор элементийн олборлолт үйлдвэрлэлээр дэлхийд мэдээж Хятад, түүний араас Америк, Мьянмар, Австрали, Энэтхэг, ОХУ, Мадагаскар, Тайланд, Бразил, Вьетнам тэргүүлдэг. Монгол Улсын хувьд нөөц их, дэлхийд өрсөлдөх боломжтойг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Манай улсад сүүлийн байдлаар олж тогтоосноор газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Ханбогд, Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа. Үүнээс зарим нэг газарт улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр хайгуулын ажил гүйцэтгэж нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоосон. Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-24” гэх Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдсэн удаатай. Тэгэхээр Хятадад айлчлахдаа газрын ховор элементээ бас л дурдаж ярина байлгүй. Ингэж төрийн гурван өндөрлөг маань очсон газар бүрдээ ганц зүйлийг л улиглан ярьж байна. Газрын ховор элемент манай эдийн засагт томоохон эргэлт болох ч удирдагчид нь ийнхүү очсон газар бүрдээ, уулзсан бүхэндээ яриад байгаа нь эхлээд ярьж тохирсон хүмүүстээ итгэл төрүүлэхгүй хэмжээнд хүрэх аюултай.

Учир нь манай гурван өндөрлөг уулзсан орон бүхнийхээ удирдагчид “гуравдагч хөрш минь” гэж машид итгэл үзүүлж бөхөлзөөд байгаа. Ерөнхий сайд Германд айлчлах үеэрээ Франк Вальтер Штайнмайер ерөнхийлөгчид бараалхахдаа “Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой”-г илэрхийлсэн. Мөн Г.Занданшатар Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоганд бараалхахдаа “2011 онд миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Турк улсыг гуравдагч хөршөө болгосон. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж стратегийн түншлэлийн түвшинд хүргэнэ” гэж ам өчгөө өгсөн. УИХ-ын 2011 оны тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд” гэж заасан байдаг. Эдгээр орнуудтай гуравдагч хөршийн хүрээнд харилцах нь дипломат бодлогын хувьд зөв.

Хамгийн гол нь манай гурван өндөрлөг газрын ховор элемент гэдгийг газар бүрдээ улиглан хэлж, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь гэж тонголзож байгаа нь эвгүй харагдах юм. Зүйрлүүлж хэлбэл, албан газрын нэг ажилтан даргыгаа “Та миний хамгийн хайртай хүн. Би ганцхан танд л үнэнч” гэж хэллээ гэж бодъё. Тийм үг сонссон дарга баярлаад байж байтал нөгөө ажилтан нь бас нэг даргадаа яг тэр үгийг хэлээд зогсож байвал яах вэ. Итгэл, хүндэтгэл, баярлаж бахадсан сэтгэл бүгд байхгүй болно биз дээ. Яг үүн шиг Ерөнхий сайд нь Германд очоод газрын ховор элемент гэж баахан яриад, гуравдагч хөрш маань гээд баахан тонголзчихсон, Герман ч сүрхий хүлээж аваад гэрээ хэлэлцээгээ шинэ шатанд ахиулах тухай бодож байтал удаа ч үгүй Их хурлын дарга нь Солонгост очоод газрын ховор элементээр бараг л ганцхан танай улстай хамтарна, гуравдагч хөрш маань гээд тонголзож бөхөлзөхийг харахад германчуудад ямар байх вэ. Мэдээж судалгаа, тооцоолол нь өөр байх л даа. Гэхдээ нэг ижил зүйл гэж ойлгогдохоор байна. Гуравдагч хөрш гэснээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань Хятадад очоод “Гуравдагч хөрш минь, хамгийн дотно харилцаатай орон минь” гээд хэлчих вий дээ. Очсон газар бүрдээ гуравдагч хөрш гэж хэлсээр байгаад “өнөө Кофи Аннантай уулзаад ирлээ” гэдэг шиг юм болчих вий гэж санаа зовних юм. Хятад бол манай гуравдагч бус мөнхийн хоёр хөршийн нэг билээ.

Сүүлийн үеийн энэ олон дараалсан, төрийн гурван өндөрлөгийн албан айлчлалуудыг харахад ийм зүйл өөрийн эрхгүй уншигдаад байна. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон төрийн айлчлалыг зохион байгуулдаг эрх бүхий газрууд, нэр бүхий дарга нар анхаарах хэрэгтэй байна. Монгол Улс гадны улсуудтай ямар байр суурьтай байна гэдгийг олон улс дэлхий нийт ил цагаан харж байгаа. Тэгэхээр төрийн өндөрлөгүүдийн төрийн том айлчлал стратеги судалгаатай байх хэрэгтэй. Яаж ч бодсон төрийн гурван өндөрлөг нь очсон газар болгондоо нэг зүйлийг тоть шиг давтаад яваа нь олон улсад тийм ч таатай харагдахгүй байх.

Д.Батболд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
– Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл,
– Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ,
– Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ,
– 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжууллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.

Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгох ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд авто замын төлбөр авах цэгийг цахимжууллаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэдэг болж байна. Энэ маш чухал.

Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энд дүрэм журам, хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах ёстой. Бүгд зорчих хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Дэлхийн хотуудын адил хөгжинө гэвэл ингэж л таарна. Нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” гэж онцоллоо.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах төслийг бид зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хот руу шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ төхөөрөмж суулгаж, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах боломж бүрдүүллээ. Төлбөр авах цэгийг ийнхүү цахимжуулснаар нэг талаас замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах боломж гарна. Нөгөө талаас, төлбөр тооцооны уламжлалт хэлбэрийг халаад, цаг, ачаалал бууруулах хэмнэсэн шийдлийг нэвтрүүлж байгаа юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү “Өнөөдөр шалган нэвтрүүлэх товчоогоор 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсний 10 шахам хувь нь зөрчилтэй байна. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд энэ талаар сануулж, анхааруулж байгаа” гэлээ.

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем болон банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно. Нэг үгээр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан хоёр харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ. Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой болсон. Энэ нь цаашид нийслэл хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Мөнхсайхан: Нэр дэвшигчийн сонсгол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна DNN.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн нэр дэвшигчийн сонсголтой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц (Цэц) ирэх баасан гаригт хэлэлцэхээр болсон. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Иргэн Ж.Баянмөнхийн гаргасан мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Г.Туулхүү 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг нийтийн сонголд оруулахтай холбоотой хуулийн зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна лээ. Энэ маргааныг Цэц 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээ зарлажээ.

Цэцийн гишүүн Л.Туулхүү үүн дээр маргаан үүсгэж байгаад ихээхэн харамсаж байна. Гэхдээ холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэнэ гэж найдаж байна. Учир нь, нэр дэвшигчийн сонсгол нь Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу бий болсон зохицуулалт юм. Энэ журмаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хэр хангасан талаар иргэд болон парламентын гишүүд сонсголд шууд оролцож нэр дэвшигчээс асуух, саналаа хэлэх, ил тод хэлэлцэх форумыг бий болгосон. Нэр дэвшигчийн сонсгол нь олон талын тэнцвэртэй оролцоо, баримт, судалгаанд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан эсэх, зохих мэдлэг, чадвар, туршлага, мэргэшил, ёс зүйтэй эсэхийг хангалттай хугацаанд олон нийтэд танилцуулах, нээлттэй, ил тодоор хэлэлцэх, нэр дэвшигчийн болон тухайн байгууллагын хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах зорилгод үйлчилдэг. Ийм сонсгол нь АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг улсад байдаг шилдэг туршлага бөгөөд УИХ-ын эрх хэмжээний хүрээнд шийдэгдсэн асуудал юм.

-Мэдээлэл гаргагч ямар үндэслэл дэвшүүлсэн бэ?

-Мэдээлэлд Ж.Батмөнх гэж хүн олон зүйлийг холиод биччихсэн байгаа юм. Жишээлбэл, парламентын олонх, цөөнх, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг нь сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг УИХ-д санал болгодог. Харин, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч гишүүд УИХ-ын сонсголд ерөөсөө ордоггүй. Энэ хоёр байгууллагын шүүгч гишүүдийг Монгол Улсын нийт шүүгчийн чуулганаар шууд сонгодог бөгөөд эдгээр гишүүнд нэр дэвшигч ямар нэг байдлаар УИХ руу ордоггүй. Гэтэл мэдээлэл гаргагч нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны бүх гишүүн УИХ дээр сонсголд оролцдог мэтээр алдаатай биччихсэн байна лээ. Мөн, нэр дэвшигчийн сонсгол нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны бүрэн эрхэд халдаж байна гэж бичжээ. Сонсгол нь эдгээр байгууллага бүрэн эрхэд халдаагүй. Сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч нь ШЕЗ-ийн эсхүл ШСХ-ны гишүүнд хуулиар тавьсан шаардлагыг хангасан эсэхийг олон нийт, парламентын олонх, цөөнхийн гишүүдийн оролцоотойгоор ил тодоор шууд дамжуулж хэлэлцэх процесс юм. Сонсголоор томилох эсэх шийдвэр ерөөсөө гаргадаггүй, харин УИХ-ын хуралдаанаар ийм шийдвэрийг гаргадаг. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг ямар журмаар томилохыг хуулиар тогтоох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлээр УИХ-д өгсөн байдаг тул одоогийн хуулийн зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигчийн сонсгол хуульчлагдсан.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал оруулж, нэр дэвшигчийг сонсголд оруулж байгаа нь Ерөнхийлөгч, Дээд шүүхийн нэр дэвшүүлэх бүрэн эрхэд халдаж, Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлж байна гэсэн зүйлийг иргэний мэдээлэлд бичсэн байна. Гэтэл, Ерөнхийлөгчөөс болон Дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх бүрэн эрх нь одоо ч хэвээр байгаа. Эдгээр хоёр субьектээс нэр дэвшүүлсэн хүн шаардлага хангасан эсэхийг хэлэлцээд томилох бүрэн эрх нь УИХ-д өмнө ч байсан, одоо ч байгаа. Нэр дэвшигчийн сонсгол гэдэг нь Ерөнхийлөгчээс болон Дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигч Үндсэн хуульд заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг хангаж буй эсэхийг хангалттай хугацаагаар олон нийтийн оролцоо, мэдээлэлтэйгээр УИХ хэлэлцэх л процесс юм. Сонсгол бол томилохын өмнө тэр хүн шаардлага хангасан эсэхийг нь л мэдэхийн хэлэлцүүлэг. Санал болгосон нэр дэвшигч Цэцэд томилогдсоны дараа УИХ болоод аливаа этгээд Цэцийн гишүүний хараат бус байдалд нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон. Иймээс сонсгол нь Ерөнхийлөгчийн болон Дээд шүүхийн нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхэд халдаагүй зүйл.

Өмнө нь ч, одоо ч Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг дэмжих эсэхээр УИХ-д ямар ч санал хураахгүй. Харин томилогдох процесс өмнө нь богино хугацаанд, мэдээлэлгүй явдаг байсан бол ШЕЗ-ийн сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах өндөр түвшний мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйтэй эсэхийг нь мэдээлэлтэйгээр ил тод хэлэлцэж танилцах процесс.

-Цэц, ШЕЗ, ШСХ, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоонд урьд нь ямар гажиг гардаг байсан юм бэ. Яагаад нэр дэвшигчийн сонсголыг хуульчилсан талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүн, Дээд шүүхэд нэр дэвшигчийн томилгоо маш богино хугацаанд, хаалттай, тал талын мэдээлэл, оролцоогүй явж ирсэн. Үүнээс болж мэргэжлийн шаардлага хангаагүй эсвэл хараат бусаар, шударгаар ажиллах ёс зүйн шаардлага хангаагүй хүмүүс заримдаа томилогдох шалтгаан болж байсан. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Цэцэд нийт 38 хүн томилогдсон байдаг бөгөөд үүнд манай улсын тэргүүлэх мундаг хуульчид, хууль зүйн эрдэмтэд олноор томилогдож байсан. Гэвч, эдгээр 38 хүний тав нь эрх зүйч мэргэжил эзэмшээгүй хүн байсан. Мөн, эрх зүйч мэргэжлээр сурсан ч тухайн чиглэлээр сүүлийн 10, 20 жил нь ажиллаагүй зарим хүн Цэц рүү заримдаа томилогдож байв. Ийм хүмүүсийг Цэцэд томилж байсан нь Цэц Үндсэн хуулийг чандлан сахих баталгаа байх үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйн шалтгааны нэг болсон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2018 оны тавдугаар сарын 18-нд тухайн үеийн Ерөнхийлөгч гурван хүнийг Цэцэд нэр дэвшүүлсэн байдаг. Энэ мэдээлэл ил болохгүй байж байгаад тавдугаар сарын 21-нд ийм хүмүүс нэр дэвшсэн байна гэдгийг олон нийт мэдсэн. Дараа нь, Байнгын хорооны хуралдаанаар орж мөн оны тавдугаар сарын 24-ний өдөр тэдгээр гурван хүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн нэг хүний хамтаар томилж байсан. Өөрөөр хэлбэл, гурав хүрэхгүй өдрийн дотор томилчихсон. Тухайн үед Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүний намтрыг нь хайгаад ч олоогүй, Цэцийн гишүүнд тавих шаардлага хангасан эсэх мэдээлэл нь байхгүй, их богино хугаацаанд томилж байсан. Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гурван хүн гурвуулаа хууль зүйн өндөр мэргэшилтэй байх хангаагүй гэж маш олон судлаач, хуульчид байр сууриа илэрхийлж байсан нь үндэслэлтэй байсан. Жишээлбэл, эдгээр хүмүүс нь эрх зүйч мэргэжлийн ажлын хангалттай туршлагагүй, мөн нэгийнх нь хувьд ёс зүйн өндөр шаардлага хангасан эсэх тун эргэлзээтэй байсан. Нөгөө талаас УИХ-ын гишүүдэд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж олгоогүй. Иймэрхүү томилгоонууд хийгдэж болоод байсан гол шалтгаан нь ерөөсөө ил тод биш, маш богино хугацаанд иргэдийн оролцоогүй, парламентын олонх цөөнхийн төлөөлөл ил тодоор хэлэх боломж олгодоггүй томилгоонууд хийгдэж байсан.

Мэдээлэлд дурдагдсан бусад байгууллагад нэр дэвшигчийн хувьд ч адил. ШЕЗ-ийн болон ШСХ (тухайн үед Шүүхийн ёс зүйн хороо)-ны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилохын өмнө олон нийтийн өмнө ил тодоор хэлдэггүй байсан. Эдгээр байгууллагад олон мундаг хуульч, эрх зүйч томилогдож байсан ч заримдаа хууль зүйн мэдлэг, чадвар, туршлагын хувьд шаардлага хангаагүй, эсвэл ёс зүйн хувьд маш ноцтой асуудалтай хүмүүсийг томилсон тохиолдол гарч байсан. Жишээлбэл, шүүгчийн шалгалт авдаг байсан Шүүхийн мэргэшлийн хорооны нэгэн гишүүн Дээд шүүхийн орон тоо зарлагдангуут өөрөө нэр дэвшиж шалгалт өгч томилогдсон нь шүүгчийн сонгон шалгаруулалтад итгэх итгэлийг унагасан. Дүгнэж хэлбэл, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах, хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх эрх бүхий эдгээр байгууллагад шаардлага хангаагүй томилгооны асуудал заримдаа гарч байсан. Энэ бүхнийг өөрчлөх том шинэчлэл нь хоёр гурван жил боловсруулагдаж хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ баталсан. Энэ хуулиар саяны дурдсан дутагдалтай талуудыг шийдвэрлэхийг зорьж нэр дэвшигчийн сонсголыг бий болгосон.

-Тэгэхээр буцаад улс төрийн нөлөөтэй хүн томилох гэсэн санаагаар энэ мэдээллийг гаргажээ гэж дүгнэж болох уу. Та үүний ард хэн байгаа гэж хардаж байна?

-Энэ мэдээллийг өгсөн иргэн хэн бэ гэдгийг мэдэгдэхгүй. Үндсэн хуулийн маргаан биш, хууль зүйн бодлогын асуудлаар маргаан үүсгэсэн явдалд иргэний хувьд ч, судлаачийн хувьд ч харамсаж байна. Нэр дэвшигчийн сонсголтой холбоотой үндэслэл бүхий болгоомжлол зарим хүнд байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүс энд яригдсан үндэслэлүүдийг тунгааж үзэх болов уу гэж найдаж байна.

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар нэр дэвшигчийн сонсголтой холбоотой яг ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Өмнөх шиг гурван өдрийн дотор бараг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр томилдог байдлаас татгалзсан. Нэр дэвшигч сонсголд ороод томилогдоход доод тал нь 30 хоногийн буюу хангалттай хугацаанд хэлэлцэнэ. Тодруулбал, Дээд шүүхэд нэр дэвшигчийг ШЕЗ сонгон шалгаруулж, УИХ-д танилцуулдаг бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч томилдог. Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Дээд шүүх, гурвыг УИХ санал болгож, улмаар УИХ томилдог. Тал талын тэнцвэртэй төлөөлөл бүхий ажлын хэсэг нь ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж санал болгодог. Эдгээр байгууллагад нэр дэвшигчдийг УИХ-д санал болгоход тэдгээр нь тодорхой маягтын дагуу тухайн албан тушаалд тавигдах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлагын шаардлагыг хэр сайн хангасан гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг авч, УИХ-ын цахим хуудаст болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг нь нийтэлдэг. Ингэсний дараа холбогдох байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг товлон зарлаж тогтмол давтамжтай нийтэд мэдээлдэг. Ингэж мэдээллийг нь байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг цахим болон шуудангаар олон нийтээс хүлээж авдаг. Түүнчлэн, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээд нь сонсгол явагдахаас ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээж бүртгүүлнэ. Мөн, мэргэжлийн холбоо, тухайн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид бүртгүүлж оролцох боломж бүрдсэн. Иргэдээс асуулт, санал хүлээж авах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар хуульчилсан. УИХ-ын холбогдох байнгын хороо хараат бус шинжээчийг томилж, олон нийтээс ирсэн санал, асуултыг судлах, ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах, тухайн нэр дэвшигчийн ур чадвар, ёс зүй, туршлагын талаар дүгнэлт гаргах ажлыг энэ хугацаанд хийлгэж болно.

Өмнө нь сонсгол хийдэггүй байхад Байнгын хороо нь нэр дэвшигчийг нэр төдий хэлэлцсэн болоод өнгөрдөг байсан бол одоогийн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар дээр танилцуулсны дагуу хангалттай бэлтгэсний үндсэн дээр сонсгол хийж, тухайн нэр дэвшигчийг хангалттай хугацаанд хэлэлцэх боломжийг олгох, тал талын төлөөлөл, оролцоог хангаж явагдахаар хуулиар зохицуулагдсан. Эхлээд сонсгол даргалагч нь тухайн хэлэлцэж байгаа асуудал, нэр дэвшигчийн танилцуулгыг хийнэ. Дараа нь, нэр дэвшигч нь тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд юу хийх, яагаад нэр дэвшиж байгаа, ямар боловсрол, ажлын туршлагатай, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаараа арван минутад багтаан танилцуулна. Тэгээд хараат бус шинжээч томилсон бол түүний дүгнэлтийг, сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан бол түүний тайланг сонсоно. Улмаар, иргэн, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, сэтгүүлч зэрэг сонсголын оролцогч нь тус бүр дөрвөн минутад нэр дэвшигчээс асуулт асуух боломжийг олгоно. Үүний дараа бичгээр ирсэн асуулт, саналыг танилцуулна. Байнгын хорооны гишүүд олонх, цөөнхийн тэнцвэртэй оролцоотойгоор ээлжилж асууна. Энэ бүх асуулт, саналын талаар тухайн нэр дэвшигч өөрөө хариулж тайлбар өгнө. Асуулт, хариултын дараа сонсголд оролцогч иргэн, байгууллагын төлөөлөл, байнгын хорооны гишүүн нь нэр дэвшигчтэй холбоотой, тухайн шаардлагыг хангасан эсхүл хангаагүй талаарх үгээ таван муниутад багтааж хэлнэ. Сонсголын энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулагдана. Сонсгол дууссаны дараа тайлан гаргана. Тайланг байнгын хорооны болон УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Сонсгол гэдэг бол шийдвэр гаргах хуралдаан биш. УИХ-ын танилцах сонсголын дараа Дээд шүүхэд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилно. ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд болон Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэхийг байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэдэг. Энэ зохицуулалт өмнөхтэй адил хэвээрээ, харин сонсгол бол эрх бүхий этгээд мэдээлэлтэй шийдвэр гаргах боломж л олгож байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Буд гариг. Билгийн тооллын 9, тооно одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7:38 цагт мандан, 17:33 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 градус дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Байтагийн тулгаралт буюу Бэйташанийн хэрэг явдал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч
Ч.Өнөржаргал “Х.Нямбаатар
сайдын үйлдэл
хөрөнгө
оруулагчдад ээлтэй
гэдгээ харуулах
биш, хуулийн
байгууллагууддаа
халдсан явдал
боллоо” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Өмнөговь аймгийн Номгон сумын Борзонгийн
говийн тэмээчин Б.Бүжин “Манай говийн
малчид
хилийн
зогоон гаталж
өвөлжихөөр нүүсэн” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Байтагийн тулгаралт буюу Бэйташанийн хэрэг явдал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Санхүү эдийн засгийн
их сургуулийн багш, эдийн
засагч Ж.Дэлгэрсайхан “Валютын
хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр
хүлээлтийг өөрчилж, долларжилт
нэмэгдэж байгаа хэрэг” гэлээ.

“М.Оюунчимэг,
Б.Лхагвасүрэн хоёр
юу ярив” гэснийг II нүүрээс уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Товчоогоор торгуультай жолоочийг бус
оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг
баримтыг нь хурааж, торгож байна.

Найруулагч С.Мягмар “Ч.Номин сайд төмс тарааж, гадны
хүмүүсийг Ерөнхий сайдтай уулзуулж,
фестивалиудаар зугаалахаас өөр
ажил мэдэхгүй байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаан болов DNN.mn

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие даасан бөгөөд 1992 онд шинэ Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу өөрөө удирдах шинэ, ардчилсан тогтолцооны суурь тавигдсан юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн хөгжин замнасныг иргэд, олон нийтэд танилцуулах хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга, төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залсан юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцуулав. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар баяр хүргэж, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр хотод тулгамдаж буй асуудлуудыг нэгдмэл бодлогоор хамтран шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагч нар, төлөөлөлд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд НЗДТГ-аас НИТХ-тай хамтран ажиллаж, хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг хамтран шийдвэрлэж ирсэн. Цаашид ч нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлж, хотод тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг хийхэд бид нягт хамтарна” хэмээн онцоллоо.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн хурлын үеэр “Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт найман удаагийн хуралд 383 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж ирсэн. Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг одоо бидэнд ногдож байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийж байна DNN.mn

Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг Зэвсэгт хүчний 327 дугаар захирагч, хурандаа Н. Цэцэнхүүгээр ахлуулан, тус ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг гүйцэтгэж байгаа ба тэсрэх дэлбэрээгүй үлдсэн сум, галт хэрэгсэлд иргэд санамсар болгоомжгүй байдлаар өртөн, бэртэж гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хайгуулыг хөдөлгөөний эрчим нэмэгдэж болзошгүй шинэ хогийн цэг байгуулахаар төлөвлөсөн Баянтүмэн сумын буяны хонхор гэдэг газраас эхлээд байгаа юм.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан түүхтэй. Тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийж байсан 4 том талбайд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал гар хүрэлгүйгээр яаралтай Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд DNN.mn

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлэг өгсөөр байгаа хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.

Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.

Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР