Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Найруулагч С.Мягмар: Ч.Номин сайд төмс тарааж, гадны хүмүүсийг Ерөнхий сайдтай уулзуулж, фестивалиудаар зугаалахаас өөр ажил мэдэхгүй байна DNN.mn

Найруулагч, зураач С.Мягмартай Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


-Арваад жил яригдсан Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уран бүтээлчдийн хүсэн хүлээж байсан хууль биз. Үр дүн ярихад тохирсон хугацаа болов уу?

-Монголын киночид, уран бүтээлчид, урлаг соёлынхны хувьд 2021 оны долдугаар сарын 3-нд батлагдсан Кино урлагийг дэмжих тухай хууль бол эрх чөлөөний хууль байсан юм. Хэн чөлөөтэй нь сэтгэж, хэн өөрийнхөөрөө амьдрахыг хүссэн хүмүүст дэмжлэг болохоор, нөгөө талаас оюун санааных нь хувьд эрх чөлөө олгосон сайхан хуулийг одоогоос 14 сарын өмнө баталжээ. Товчхондоо энэ хууль бол манай оюуны ертөнцөд хувьсгал болсон хууль. Учир нь олон нийтийн удирдлага буюу ард түмнээсээ сонгогдсон төлөөллөөс бүрдсэн Үндэсний кино урлагийн зөвлөлтэй болж, тэр зөвлөл нь кино урлагийнхаа бүх асуудлыг ярилцаж шийддэг. Шийдвэр нь тогтоолоор хэлбэржээд явахаар заасан байв. Зөвлөл нь хуулийн дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Хууль батлагдаад 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ хуулийг дагалдан гарах дүрэм журам, кино урлагийн зөвлөлийн бүрэн эрх, шийдвэрлэх асуудлууд, кино сан, киноны буцаан олголтын тухай, гадаад харилцаа болон дотоодын сургалт зэрэг том дүрэм журам мөн энэ хугацаанаас өмнө бэлэн болсон байх ёстой гэж УИХ-ын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлдсэн. Ингээд нэгдүгээр сарын 1 болсон. Ажил эхэлдэггүй ээ.

-Зөвлөл байгуулагдаагүй хэрэг үү?

-Тэр өдрөөс эхлээд хууль зөрчигдөж эхэлсэн. Энэ хугацаанд Соёлын яам, түүний удирдлага хууль зөрчсөн гэсэн үг. Хуулийг дагалдан гарах дүрэм журмыг Засгийн газраар оруулж батлуулаагүй. Ингээд гуравдугаар сар гарч байж сая нэг журмаа боловсруулж Засгийн газраар батлуулсан. Гэтэл өнөөх тогтоол нь дахиад л өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Яахав, зөвлөл байгуулагдсан. Гэвч ажиллах нөхцөл нь бүрдээгүй. Уг нь түүнийг нь Соёлын яам бүрдүүлэх ёстой юм. Соёлын яам буюу түүний удирдлага болох Ч.Номин сайд ажлаа хийж мэдэхгүй байна. Төрийн алба хашиж мэдэхгүй байна. Харин төмс тараах, шоудах, гаднаас хэрэгтэй хэрэггүй хүн урьж Ерөнхий сайдтай уулзуулах, киноны тухай гоё үлгэр ярих, фестивалиудаар хамт олноороо зугаалах ажлуудыг л сайн хийлээ.

-Хууль нь батлагдчихлаа. Журам нь гарчихаж. Хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байна вэ?

-Хуулийг хэрэгжүүлэх үүрэг Соёлын яамных шүү дээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх амин сүнс нь Зөвлөл. Гэтэл зөвлөлөө бүр наймдугаар сарын 25-нд л байгууллаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сар 25 хоногийн дараа зөвлөл бий болсон гэсэн үг. Угтаа зөвлөл байгуулагдаад ажлын хэсгээ байгуулж, даргаа сонгох ёстой байв. Энэ процесс явагдаагүй. Өнгөрсөн хугацаанд хуурамч зөвлөлийг ажиллуулсан байна.

-Ч.Номин сайд уу?

-Хуулинд Киноны зөвлөл нь ажлын албаа байгуулж ажиллана гээд заачихсан. Бүх шийдвэрийг Зөвлөл л гаргах эрхтэй. Гэтэл Зөвлөлийн бүрэн эрхийг наймдугаар сарын 25 хүртэл Ч.Номин ганцаараа эзэгнэсэн. Маш их мөнгө зарсан. Зөвлөл өөрөө байгуулах ёстой ажлын албыг Ч.Номин сайд тушаал гаргаж байгуулаад даргыг нь томилсон байгаа юм. Хүмүүсийг нь ч томилсон бололтой. Нэг ёсондоо хуулиар Киноны зөвлөл хийх ёстой ажлыг Ч.Номин өмнөөс нь тушаал гаргаж, өөрийн хүмүүсээ оруулаад улсын мөнгийг үрэн таран хийсээр яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайд Ерөнхий сайдыг, Засгийн газрынхныг, УИХ-ын гишүүдийг хууран мэхлэх ажлыг л хийлээ. Хажуугаар нь хувийн компанийнаа төмс лууванг тарааж, телевиздээ мөнгө өгч шоу зохион байгуулах, нэвтрүүлэг хийлгэх жишээтэй.

Ингээд бид Кино урлагийн зөвлөл гэдэг хөөсөн дээр суусаар өнөөдрийг хүрлээ. Арай ядан наймдугаар сард байгуулагдсан Киноны зөвлөл маань өнөөдрийг хүртэл нэг ч тогтоол гаргаагүй. Соёлын яам гадны кино фестивалиудаар явж Киноны хуулийг сурталчилж байна гээд байгаа. Энэ ажлыг чинь Зөвлөл хийх ёстой юм. Энэ бол төрийн албанд ажиллаж үзээгүй хүн сайд болсны гай. Төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг сайд болгосны гай. Шинэ тутам байгуулагдсан яам маань дөрөв тавхан хүнээс бусад нь бүгд шинэ. Хууль дүрэм, төрийн албаны ёс жаяг мэддэг хүн тун цөөхөн. Тэр битгий хэл Соёлын яамны Хуулийн хэлтсийнхэн тогтоолын төсөл дээр хууль давсан заалт оруулсан. Тэрийгээ хулгайгаар хийсэн. Засгийн газар мэдэхгүй баталсан.

-Тодорхой баримттай ярихгүй юу?

-Кино урлагийн зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд сонгон шалгаруулалтаар тодруулна гэж заасан. Гэтэл сонгон шалгаруулалтыг өнөөдөр хүртэл зарлаагүй гэдгийг та миний ярианаас ойлгосон байх. Зөвлөлийн дарга сонгогдоогүй байхад Ч.Номин Ажлын албыг байгуулаад даргыг нь тавьчихсан. Тэр даргаар нь Зөвлөлийг удирдуулахаар болсон үйлдлийг нь хэлээд байгаа юм. Энэ бол санаатайгаар гэж би бодож байгаа, гэхдээ санаандгүй байж магад.

Ер нь манай төр засгийн томилгоонууд тодорхой газруудад аваачиж байгаа хүмүүс төрийн албан туршлага байхгүй, намын гишүүн, эсвэл сонгуульд идэвхтэй ажилласан хүмүүс, урлаг соёлын одуудыг “Надад сайн байсан шүү” гээд сайд нар нь хоорондоо наймаалцаж байгаад тавьчихдаг болжээ. Ч.Номинг сайдаар томилогдоход Х.Баттулга Ерөнхийлөгч арын хаалгадчихсан л гэж би боддог. Монгол түмэн бүгд харсан. Сайд Ч.Номин Ерөнхийлөгчтэй уулзах үед Х.Баттулга “Аав чинь сайн уу” гэж асуусан. Бид бүгдээрээ сонссон. Тэр бол мөнгөө нэхсэн үг байсан. Эсвэл мөнгөө авсан, баярлалаа гэсэн үг байсан. Ердөө л энэ. Хаа хамаагүй, зүгээр нэг телевиз удирдаад хэдэн шоу хийсэн охин гэнэт үсэрч гарч ирээд төрийн өндөр дээд албан тушаалд очно гэдэг юу гэсэн үг вэ. Тэр тусмаа урлаг соёлын салбарт. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг би сонсоод “За энэ нэлээд хэдэн тэрбум төгрөгөөр тавигдсан хүүхэн байна даа” гэж бодсон. Хүмүүс ч тэгж бодсон. Дараа нь томилогдох үед нь УИХ-ын чуулган дээр гишүүд асуулт тавьж байхад гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан шүү. Энэ бол төрийн албаар дамжаагүйн гай. Ийм олон гайнуудыг энд тэнд тавьснаас болж өнөөдөр манай хөгжил, бидний амьдрал муудлаа. Ингээд харахаар монгол хүний оюун санааны хөгжил, монгол хүний соёлын хөгжил маш дорой боллоо. Ерэн онд ардчилсан хувьсгал гарч ирж, анхны Үндсэн хуулиа баталж байх тэр үед монголчууд их гэгээлэг байсан юм. Одоо бүр намагт шигдчихлээ. Уран сайхны боловсролын талаар юу ч байхгүй боллоо, урын сангийн талаар бүр ярихгүй. Утга зохиол ч хэрэг дээрээ цөөхөн хэдэн зохиолчийн нуруун дээр явж байна. Бид социалист реализмаасаа гарч чадахгүй байна.

-Уг нь салах гэж л хууль эрх зүйн орчинтой болсон гэж олон нийт ойлгож байгаа?

-Киноны хууль яригдаад 10 жил болсон шүү дээ. Соёлын хууль ч тэр. Зохиогчийн эрхийн хууль ч адилхан. Ч.Номин бол зүгээр үргэлжлүүлсэн хүн. Шинээр бий болгочихсон юм биш. Соёлын яамны бас нэг аюултай зүйл бол нөгөө муу уран бүтээлчдэд шагнал амлаж эхэлсэн. Гавьяат, СТА гэх мэтээр.

Засгийн газар муу ажиллахаар, Засгийн газар сайд нараа муу сонгохоор амьдрал шууд шалан дээр унадаг. Тийм ч учраас өнөөдөр бидний амьдрал муу байна. Түүнээс гарахын тулд ажлын байр, эрх мэдлийг хувааж эхэлдэг. Нэг хуваагдсан хүн нь манай Соёлын сайд болчихлоо. Хөөрхий амьтан мэдэхгүй явж байтал гэнэт аав нь дуудаж ирээд “Чи Соёлын сайд болоодох. Аав нь аргална аа” гэсэн юм байгаа биз. Нөгөөх нь баярласандаа төмс бариад гүйсэн шүү дээ. Үнэхээр гутарч байна. Кино урлагийн төлөө 10 жил бид үзэлцэж хоорондоо маргалдаж байж гарсан үр дүн нь өнөөдөр ийм дүр төрхтэй байх гэж. Энэ бол аюул. Хууль хэрэгжихгүй 11 сар боллоо. Тиймээс би Ч.Номин сайдыг, түүний Хууль зүйн хэлтсийг, Соёлын яамыг тэр чигээр нь хуулийн өмнө аваачина. Ямар ч тогтоол шийдвэргүй, хуульд заасан Үндэсний зөвлөлийг ажиллах орчныг бүрдүүлээгүй хэрнээ нэрийг нь барьж улсын хөрөнгийг үрэн таран хийж байна.

-Та бүхэн энэ асуудлаар Ч.Номин сайдтай уулзаж үзсэн үү. Ямар байр суурьтай байх юм?

-Энэ Засгийн газар, энэ үеийг эзэгнэж байгаа эрх баригч нам маань улс төрийн соёлгүй бөгөөд эрх дураараа “Намайг хэн хэлэх вэ” гэсэн ааш араншинтай айлын эрх хүүхэд шиг болчихож. Томилгоон дээр төрийн албаны ямар ч хяналт шалгалтгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, хувь хүний өөрийнх нь оюун ухаан алга болчихож. Жишээ нь, Соёлын яамны энэ асуудлыг ярьж, хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгааг Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүнтэй хэлэлцэхэд л нөгөө зөвлөх маань “Соёлын яамны асуудал юм бол Баатартай л ярьчих л даа, та. Таны шавь биз дээ” гэж байх жишээтэй. Би яахаараа Соёлын яамны асуудлыг өөрийнхөө жаахан тэнэг, тэгээд авьяастай шавьтайгаа ярих ёстой юм. Би Баатарыг мэднэ ш дээ, хууль мэдэхгүй гэдгийг нь.

Уржигдархан МАН-ын нэг нөхөр телевизээр ярьж байна. “Бид эхлээд намынхаа хүнийг тавьчихаад хэл ам гарч, гэмт хэрэгт орооцолдвол намаасаа хасч байгаа” гэнэ. Засгийн газар чинь мэргэжлийн байгууллага биз дээ. Эдийн засаг, эрчим хүч гээд олон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Тэнд нэг хэлтсийн дарга тавихад хаа хамаагүй намын гишүүн, сонгуульд сайн оролцсон, тэрний хамаатан, энэний хүүхэд тавих хэрэг үү. Тэгвэл МАН-ын хүүхдүүд, хан хөвгүүд нь удирдаж эхэлсэн юм биш үү. Намаасаа хасна гэдэг асар том шийтгэл гэнэ. Мэргэжлийн хүнийг нь тавиад сайн ажиллуулаарай гэж бид МАН-ыг сонгосон болохоос хүүхдүүдээ сайн ажиллуулаарай гэж сонгоогүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байна.

Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын даргын А/207 дугаар тушаал гарч, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж, томуугийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлийн 43 дахь хуралдаан явагдаж байна DNN.mn

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

– Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн батлах Засгийн газрын тогтоолын төсөлд Төрийн албаны зөвлөл хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд санал хүргүүлэх тухай;

– Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ын төслийн тухай;

– Төрийн албаны зөвлөлийн веб сайтад мэдээллийн сан бий болгох хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний явцын танилцуулга;

– Санхүүгийн зохицуулах хорооны зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан тухай тайлан;

– Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг эс зөвшөөрч иргэний гомдлоор үүсгэсэн маргааныг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт;

– Иргэний гомдол, мэдээллээр үүссэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан;

– Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч иргэний гомдлоор үүсгэсэн маргааныг хянан шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт зэрэг бусад асуудлуудын танилцуулга, тогтоолын төсөлтэй танилцаж, Ажлын албаны газар нэгжийн холбогдох албан хаагчдын дунд мэдээлэл, санал солилцох хэлэлцүүлэг явагдаж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Улаанбуудайн хураалт 92.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Ургац хураалтын явц 11 дүгээр сарын 1-ний байдлаар 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 305.4 мянган га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тонн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тонн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 93.4 хувь, улаанбуудайн хураалт 92.8 хувь, төмсний хураалт 96.9 хувь, хүнсний ногооны хураалт 103.6 хувь, тэжээлийн хураалт 73.3 хувь, тосны ургамлын хураалт 82.2 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Товчоогоор торгуультай жолоочийг бус оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь хурааж, торгож байна DNN.mn

Энэ сарын эхнээс буюу өчигдрөөс Замын хөдөлгөөнийг зохицуулах журам, Зөрчлийн тухай хуулийн шинэчлэгдсэн өөрчлөлт хэрэгжиж эхэлж байгаа юм. Тодруулбал, торгууль, татвараа төлөөгүй жолооч, тээврийн хэрэгслийг Улаанбаатар руу орох товчоодоор нэвтрүүлэхгүй байхаар журамлагдсан. Энэхүү журмын үйлчлэл ямар байгааг нийслэлээс баруун аймгууд руу гардаг төлбөр хураах, шалган нэвтрүүлэх товчоо дээр очиж, зорчих хөдөлгөөнийг сурвалжиллаа. Биднийг очиход товчоогоор гарч, орж байгаа тээврийн хэрэгслийн ачаалал гэх зүйлгүй, хаалт нээгдэх, хаагдах, төлбөр авч байгаа үйл явц ажиглагдсангүй. Бүх орох гарах гарцыг нээж, камержуулж, зөрчлийн мэдээллийг цахимжуулсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Түргэний төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан ажээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж төлбөр тооцоо хийх шаардлагагүй болгожээ. Энэ дагуу өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байгаа аж. Арван жолооч дутмын найм нь торгуультай гэх тоон судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан байдаг. Тэгвэл хот руу орох гэж буй жолооч нарын ихэнх нь торгуультай байгаа гэсэн үг. Энэ утгаараа товчоо дээр торгуулиа төлөөгүйн улмаас орж чадахгүй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх нөхцөл бүрдэх байсан. Гэвч Тээврийн цагдаагийн албанаас одоохондоо торгууль, татвар төлөөгүй жолоочийг нэвтрүүлэхгүй гэхээс илүү оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, тавин мянган төгрөгөөр торгоод явуулж байлаа. Цаашид торгууль, татвараа төлөх шаардлагатайг холбогдох албаныхан онцлон ярилаа. Төлбөр авах цэгүүдийг ийнхүү цахимжуулснаар нэвтрэх хөдөлгөөний ачаалал эрс багасна гэдгийг ч албаныхан хэллээ. Нийслэлийн зах, ойр орчимд болдог томоохон баяр, арга хэмжээний эхлэх, тарах үед энэхүү төлбөр авах цэгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд, жолооч нарын бухимдлыг ихээхэн төрүүлдэг байсан. Энэхүү байдал өчигдрөөс эхэлж засагдаж байгаад иргэд, тээвэрчид, жолооч нар баяртай байгаагаа илэрхийлж байв.



ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ ОГТ НЭВТРЭХГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭВ


Тээврийн цагдаагийн алба: -Торгуулийн тухайд хэлье. Торгуулиа төлөөгүй автомашинуудын тухайд тусгай журмыг НИТХаар хэлэлцэх батлах ёстой. Иймд журам батлагдах хүртэл энэ арга хэмжээнд торгууль багтахгүй. Оношилгоо, татварын тухайд гэвэл өчигдрөөс эхлэн товчоогоор нэвтрэхээр ирсэн автомашинууд оношилгоондоо ороогүй, татвараа төлөөгүй байвал арга хэмжээ авна. Ингэхдээ торгууль оногдуулах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Харин огт нэвтрүүлэхгүй гэж ойлгож болохгүй.

Жолооч Б.Жаргалтулга: -Баянхонгороос орж ирж байна. Тийм мэдээлэл сонсоогүй л явна. Сая орж ирэхдээ төлбөрөө төлөх гээд мөнгөө бэлдчихсэн байсан. Хүн нь шууд яв гэхээр нь гайхаад гартал цагдаа зогсоолоо. Төлбөрийн систем нь цахимжсан юм байна. Их зүгээр зүйл юм болов уу гэж бодож байна. Оношилгоонд ороогүй байна гээд цагдаа зогсоосон. Маргаашаас оношилгоондоо орно. Торгуулиа ч бас төлнө дөө.


ЖОЛООЧ С.СОДНОМ: БҮХ ТОРГУУЛИЙГ ТЭГЛЭЧИХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ТОРГУУЛЬСАН БОЛ ХАРИН НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХАТУУ ШААРДАХ ЁСТОЙ


Жолооч С.Содном: -Эмээлтээс хот руу буцаж байна. Торгуулиа төлөөгүй оруулах болов уу яах бол гэсэн айдастай явж байлаа. Харин торгууль, татвараа төлөөрэй гээд анхааруулж байна. Нуулгүй хэлэхэд, 500 гаруй мянган төгрөгийн торгуультай. Өнөө маргаашийнхаа хоолыг яая даа гэж байгаа хүнд 500 мянган төгрөгийн торгууль ч чанга л байна. Иргэдийнхээ энэхүү нөхцөл байдлыг нь нэг удаадаа ойлгоод жолооч нарынхаа бүх торгуулийг тэглээд дахиад торгуультай жолооч нарыг ёстой оруулахгүй байх арга хэмжээ авч болохгүй юм болов уу гэсэн бодолтой байна. Тэгвэл энэхүү журам нь амьдралтай болохоос гадна иргэдийн хариуцлагыг өндөржүүлсэн төрийн алсын харааны бодлого болох боломжтой гэж үзэж байна.

Төлбөр авах цэгийн ажилтан: -Гарах хөдөлгөөнд хяналт тогтоох боломжгүй. Харин орж ирж байгаа хөдөлгөөнд хяналт тогтоож, зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлж, холбогдох хариуцлагаа оногдуулж байгаа. Зарим жолооч нар төлбөрөө авахгүй юм уу гэж их асууж байна. Тиймээс төлбөр бэлнээр авдаггүй болсон талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Таны автомашины улсын дугаар камерт уншигдаж, төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэх тодорхой төрлөөр дамжин хүрдэг болсон. Тиймээс ачаалал үүсгэхгүйн тулд болгоомжтой, тогтсон хурдаар товчоог нэвтрэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Камерт бичигдсэн улсын дугаар зөрчилтэй эсэх мэдээллийг цагдаагийн гар утсанд шууд хүрнэ. Улмаар цагдаа зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож байгаа. Зарим жолооч нар тэрийг зогсоогоогүй байж намайг зогсоолоо гэж цагдаатай их маргалдаж харагддаг. Таны тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэлд ямар нэгэн зөрчил илэрсэн л бол цагдаа таныг зогсоож, шалгана шүү дээ. Одоогоор торгуультай жолооч нарын нэвтрэх хөдөлгөөнд шууд хязгаарлалт тогтоож болохгүй байгаа. Гэвч цаашдаа хязгаарлалт үйлчлээд явна

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн зээлийн эрх нь баталгаажсан 26 сувилагч байрандаа оржээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна.

Энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Баярцогт: Хууль эрх зүйн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын шүүхээс миний буруугүйг тогтоож, цагаатгасанд баяртай байгаа DNN.mn

Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн прокуророос цагаатгагдсан хэргийнхээ талаар мэдээллийг өгч, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт өчигдөр хүлээлгэж өглөө.

Тэрбээр энэ үеэр “2016 оноос хойш Оюу толгойн гэрээтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Тухайн үед энэ хэргээр зөвхөн Монголд ч биш, тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад ч гэсэн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Швейцарийн холбооны улсаас эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагатай хамтарч энэ хэргийг шалгасан юм байна лээ. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад үүсгэсэн албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн 2022 оны наймдугаар сарын 24-нд Швейцарийн холбооны улсын Холбооны прокуророос авлига авсан, мөнгө угаасан гэх миний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх тогтоолыг Швейцарь дахь миний өмгөөлөгчөөр дамжуулж ирүүлсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаарх мэдээллүүд маш их гарч эхэлсэн. Тиймээс хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын ТГ-т Швейцарийн прокуророос ирүүлсэн тогтоолыг гардуулж өгч байна. Тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан эхтэй хамт Нийслэлийн прокурорын ТГ-ын даргад албан ёсоор гардуулж өгч байна.

Швейцарийн Холбооны прокуророос Хонконг, Австрали, Монголын хууль хүчний байгууллагуудыг оролцуулаад өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг зургаан жилийн хугацаанд явуулсан. Монголын улстөрчдийн дотроос ийм олон улсын хууль хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор байгаа байх гэж би хувьдаа бодож байна. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар ямар нэгэн нөлөө орсон байх гэж үздэг. Швейцарийн холбооны улс бол эрх зүйт төртэй. Хууль дээдэлдэг улс гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Австрали, Хонконг зэрэг улсууд бол хууль эрх зүйн тогтолцоо, хууль журмаараа дэлхийд тэргүүлдэг улсууд. Ийм орнуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй гэдэг нь тогтоогдож, цагаадсан явдалд би туйлын их баяртай байгаа. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй, хууль засагладаг эрин үе ирсэн гэдгийг харуулсан шийдвэр гаргасанд мөн туйлын их баяртай байна. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Үнэн мөн нь, гэм буруугүй гэдэг нь зөвхөн нэг улсын биш, дөрвөн улсын хууль хүчний оролцоотойгоор нотлогдож, цагаадсан шийдвэр гарлаа” гэв. Түүнчлэн тэрбээр “Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс төгөлдөр болгож төгөлдөршүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг хэлбэр рүү оруулж чадаагүй байсан байна. Хүн засагладаг байсан юм байна. Хараат байсан байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Тиймээс улс төрийн цаашдын зорилтын хүрээнд би хүний эрх дээдэлдэг, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.

Дэлхий дээр ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болоогүй. Ирэх хоёр жилд эдийн засаг маш их хэмжээгээр хүндэрнэ гэсэн прогнозыг эдийн засгийн гол байгууллагууд илэрхийлсэн. Дээрээс нь манай хойд хөршийн хувьд дайн байлдаантай, тодорхой хэмжээний эдийн засгийн хоригуудтай, дэлхийн геополитикийн хувьд маш их хэмжээний өөрчлөлт орсон ийм үед монголчууд бид нэгдүгээрт эвтэй байх ёстой. Хоёрдугаарт, сахилга хариуцлагатай байх ёстой. Нөр их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.

Өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэг нь Оюу толгой. Гуравдагч орны хөрөнгө оруулалт бол Монгол Улсын эдийн засагт ихээхэн хэмжээний ам.доллар оруулж ирэхээс гадна шинэ технологи, ноу хау, компанийн соёл, хамгийн гол эдийн засгийн аргаар тусгаар тогтнолыг баталгаажуулдаг зүйл болдог гэдгийг бүгд ойлгож байгаа гэж бодож байна. Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний том хөрөнгө оруулалт орсон учраас энэ том төслийг сайлах, муулах үзэгдэл байнга байсан. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт орсны дараа Монгол Улсын төсөвт болон улсын эдийн засагт хамгийн нөлөөтэй, хамгийн том төсөл болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ гэрээг хийсэн учраас надад улс төрийн дайралт ирж байсан. Энэ дайралтыг давж гарна, ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.

XX зууны түүхийг харвал Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд дандаа хэлмэгдэж байсан. Тэдгээр эрхмүүд хүн хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй гэсэн сэтгэлтэй байсан. Би энэ үзэл бодлыг агуулж яваа. Цаашид ч гэсэн үүнийгээ хэрэгжүүлж явна. Надад хэн нэгнийг буруутгах, эсвэл би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл, сонирхол алга. Үнэнийг олж тогтоогоод, цаашид нэгдэж нийлээд явах ёстой. Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч ирж байна. Геополитикийн маш их өөрчлөлттэй энэ үед монголчууд засгаа сэргээж, сэргэн мандах боломж богино хугацаанд байна шүү. Ямар нэгэн байдлаар талцаад ирэхээрээ л монголчууд доройтдог түүхтэй. Эвлэлдэж нэгдэж байх үедээ сэргэж мандаж байсан түүхтэй” хэмээв.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс “Та АН-ын дарга болох уу?” хэмээн асуухад “Цаашид улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцоно” гэв

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын хүүхдийн спортын VII наадмыг орон нутагт зохион байгуулна DNN.mn

Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII зуны наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлжээ. Энэ дагуу аймгаас шаардлагатай тодорхой бичиг баримтыг хүлээн авсны дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн Баянхонгор аймагт ажилласан байна.

May be an image of 3 people, people standing, suit, indoor and text that says "засгийн газ ий тохиру ч агентлаг улсы"

Орон нутагт биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, салбарын болон орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрахыг харгалзан үздэг аж. Мөн өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах, өмнө нь улсын хэмжээний олон наадам, тэмцээн зохион байгуулсан туршлагыг үздэг юм. Энэ бүхнийг үндэслэн аймгийн ИТХ-ын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт зэрэгт тулгуурлан Монголын хүүхдийн спортын VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах шийдвэрийг БТСУХ-ны даргын тушаалаар гаргалаа.

Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион байгуулах эрхийн батламж гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга “Засгийн газраас явуулж байгаа бодлогын дагуу төвлөрлийг сааруулж, орон нутагт биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах хүрээнд Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион явуулах эрхийн батламж гардуулж байна.
Баянхонгор аймаг нь “Бага олимп” болон бусад тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулсан туршлагатай” хэмээн тэмдэглэв. Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Оюунбаатар “Баянхонгор аймагт энэ онд долоон удаагийн УАШТ, нэг олон улсын тэмцээн зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 26 заал, гурван гадаа талбайтай бөгөөд ирэх жил болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэж онцлов.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Оюунчимэг, Б.Лхагвасүрэн хоёр юу ярив DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд хэрэгжих Хятадын барилгын компаниуд руу Эрдэнэс Таван толгой компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын барилгын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал Эрдэнэс Таван толгойгоос гарсан юм бэ. Арилжааны банкуудын мөнгөн гуйвуулга дээр хяналт сул байгааг ОУВС-гийн дүгнэлтэд дурдсан байсан. Энэ асуудал дээр би маш бодит мэдээлэл авмаар байна” хэмээн асуусан юм.

Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа Эрдэнэс Таван толгой компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын борлуулалтын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Төв аймгийн нутагт эрчим хүчний эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжиж байгаа. Энэ цахилгаан станцыг барих ААН нь Хятадын барилгын компани байгаа. Томоохон хэмжээний төлбөрүүд энэ компани руу орсон. Хятадын барилгын компаниудтай холбоотой асуудал нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” хэмээн хариулсан.

Энэ асуулт хариултаас маш том асуудал үүссэн нь нэгэнт илэрхий боллоо. Ийнхүү нүүрстэй холбоотой дахин нэг шуугиан гараад ирлээ. Нүүрсний мафи гэх нэр томьёо ч бий боллоо. Оффтейк гэх үг олон нийтийн дунд хэллэг боллоо. Энэ бүхний цаана буй хамгийн ноцтой зүйл бол Хятад руу зарсан нүүрсний мөнгө Хятаддаа барилгын материал болоод үлддэгт байгаа юм. Гэтэл тэр барилгын материалаар барьсан барилга нь өнөөдөр Монголд барилга байшин болоод сүндэрлэсэн зүйл огт алга. Манайхаас гарч буй нүүрс Хятадаас валют болж орж ирэх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа нүүрсний хулгайнаас болж манай улсын ДНБ хоёр дахин бага байна гэх агуулгатай зүйлсийг хэлж л байсан. Үнэхээр нүүрсний хулгайн гороор бид асар их хэмжээний мөнгийг алдаад яваад байсан юм биш биз. Энэ талаар анх шүгэл үлээсэн М.Оюунчимэг гишүүн Хятад руу зарсан нүүрсний мөнгө болох 2.5 тэрбум ам.долларыг Хятадын барилгын компани руу хэн гэдэг хүн эсвэл ямар бүлэглэл гаргасныг зарлах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг улстөрчийнхөө хувьд эх орныхоо төлөө энэ асуудлыг ил болгож гаргаж ирэх ёстой. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч мөн адил Хятад руу зарсан нүүрсний мөнгө ямар банкаар дамжаад хаашаа орсныг ил болго. Энэ бол эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг чинь. Хэрвээ ингэж зарлахгүй бол эх орноосоо урвасан хэрэг болно оо. Хамгийн наад зах нь шударга бус зүйлийг нуун дарагдуулсан болно. Тиймээс та хоёроос эхлээд энэ бүхний цаана хэн байгааг ил тод нээлттэй олон нийтэд зарлах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголбанк аравдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2022 оны аравдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс тооцвол өнгөрсөн 10 сард нийт 17.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авчээ

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны аравдугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.8 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн сараас 3.7% өссөн бол оны эхнээс 36% буурсан үзүүлэлттэй байна.