Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Орхоны хөндийд Шинэ Хархорин хотхон барих тогтоолын төслийг дэмжив DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Орхоны хөндийд цаашид Шинэ Хархорин хотхон барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй.

Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий” гэв.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолборын төслийг батлахгүй DNN.mn

Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог бүрэн халах арга хэмжээг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргууллаа.

Энэ жилийн тухайд төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянга гаруй, хувийн өмчийн цэцэрлэгт 34 мянга гаруй хүүхэд хамруулсан. Том цогцолбор, хороолол барихдаа архитектур төлөвлөлтийн даалгавартаа цэцэрлэгийг тусгадаг ч шат бүрдээ бууруулсаар байдаг тул цэцэрлэгийн хүртээмж бага болсон байна.

Энэ онд 752 орон сууцны цогцолбор барьж байхад 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Иймд цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Болор-Эрдэнийг дэд сайдаас чөлөөлжээ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас зарим албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Тодруулбал Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.

Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр гаргасан юм.

2020 оноос эхлэн Мэдээлэл харилцаа, технологийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Цахим харилцаа холбооны яам шинээр байгуулагдахад Төрийн нарийн бичгийн дарга болж, удалгүй дэд сайдаар нь томилогдон ажиллаж байв

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн тул улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэжээ DNN.mn

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна.

Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 18 орчим хувьтай байна. Тус дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирж байгаа шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Түүнчлэн сорьцын дүн мэдээллээс харахад, SARS-CoV-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна.

Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг Хүний метапневмовирус (HMPV) вирус эзэлж байгаа юм. Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй учраас хатгалгаа, астма үүсгэж хүндэрдэг. Улмаар зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээдэг.

Илрэх шинж тэмдгийг тодруулбал, ханиалгах, нус гарах, хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх хордлогын шинж тэмдэг өвчилсөн иргэдийн 50-60 хувьд илэрч байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүд энэ халдварт зонхилон өртөж, хүндэрч байна.

Хүний метапневмовирусийг анх 2001 онд Нидерланд улсад амьсгалын замын шинэ халдвар үүсгэдэг нэлээд хоруу чанартай хордлогын эмнэл зүйн шинж тэмдэгтэй вирус хэмээн үзсэн. Үүнээс хойш хүн амын дунд жил болгон хоёр удаагийн давлагаа үүсгэж өвчлүүлдэг. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийнх нь хоёрдугаар сар хүртэл эхний давлагаа явна. Дараагийн давлагаа нь хоёрдугаар сараас үргэлжилдэг” хэмээн ярилаа.

Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг. Өвөрмөц сэргийлэлт нь вакцинжуулалт юм. Харин өвөрмөц бус сэргийлэлт нь бидний өдөр тутамдаа хийж хэвшсэн маск зүүх, гараа тогтмол угаах, амин дэмтэй хоол хэрэглэх гэх мэт юм гэдгийг зөвлөв.
Categories
гадаад мэдээ

Канад БНХАУ-ыг буруутгав DNN.mn

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо БНХАУ-ыг улсынх нь сонгуульд хөндлөнгөөс оролцож, ардчиллын үйл явцад нь нөлөөлөхийг зорьж байгааг буруутгалаа. Тэрээр 2019 оны сонгуульд 11 нэр дэвшигч Хятадаас дэмжлэг авсныг албаныхан тогтоосон талаар мэдэгдэв. Канадын тагнуулынхан сүүлийн сонгуулиар Бээжингийн дэмжлэгтэй нэр дэвшигчдийн нууц сүлжээг илрүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд бичих болсон юм.

Хятадын тал нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зөвлөхөөр ажилласан гэж Канадын тагнуулынхан мэдэгджээ. Түүнчлэн улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд Канадын зарим албан тушаалтнуудад авлига өгч, үйл ажиллагаандаа татан оруулахыг санаархсан үйлдлийг Хятадын тал сонгуулийн үеэр гаргаж байсан талаар эх сурвалжид тулгуурлан өгүүлжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР. “Шинэ жилдэх” гэж буй хамт олныг битгий шүүмжлээрэй! DNN.mn

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Он гарахад ердөө 52 хоног л үлдэж. Энэ тоо 30 руу багасаад ирэхээр энд тэнд байгууллагуудын шинэ жил өдөр шөнийг алгасалгүй болдог уламжлал тогтоод удаж байна.

Ерөөсөө гэр бүлийн гишүүн бүр энэ мэтээр ямар нэгэн салбарын шинэ жилд орж л таарна. Тиймээс эртнээс ажил төрлөө зохицуулах, гэр бүлийн гишүүн тус бүрийн үүргийг ёолкдох өдөртэйгөө уялдуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг өрхийн тэргүүн үүрэг болгож, гүйцэтгэх засаглал буюу ээж төсвийг нь баталж өгнө байх. Гэр бүл дэх шинэ жилийн хуваарь нэг иймэрхүү. Энэ мэт хамт олон, албан газрын шинэ жил хэдийнэ эхэлчихсэн байна, цаагуур чинь. Энэхүү үзэгдэл нь нийгэмд өдөр ирэх тусам улам тод, улам илэрхий болж ирэхээр зарим хүмүүст ядаргаатай санагдаж эхэлнэ. Улмаар өөрөө түрүүлж “Шинэ жилдчихсэн” мөртлөө бусдын үйлдэл төвөгтэй санагдаж, сошиалаар элдэв бусаар нь харааж, ерөөж шүүмжилнэ. Интернэт, сошиал, цахим сүлжээг ганц ашиглаж сурсан монголчуудын зан шүү дээ.

За тэр ч яах вэ, энэхүү шүүмжлэл олшроод ирэхээр нийгмийн нэг гаж үзэгдэл, буруу хандлага мэтээр ойлгож эхэлнэ, нөгөө шинэ жилийг чинь. Улмаар шашинтай холбоно, манайх, танайх гэж ялгана, архи дарс боллоо, шинэ жилээс л болж улс орон сүйрлээ гэдэг рүүгээ ч орно. Зарим нэг нь бусдаасаа дутчих гээд, зоригтой шүүмжилчихье гэхээр бас нэг муу нэрээ бодосхийнгээ хөнгөхөн хорлочих аястай “Ер нь бид цагаан сараа л сайхан хийчихэд л болно” гэх маягийн шүүмжлэл постлоод сэтгэл нь амарна. Иймэрхүү шүүмжлэл сошиалаар төд удалгүй л үзэгдэж эхэлнэ, та минь, харж л байгаарай. Тиймээс эртнээс хэдүүлээ хэрсүү байя гэдэг шиг шүүмжлэл, их галын өөдөөс эсэргүүцэх хамгаалалтуудаа авч эхэлсэн нь дээр. Болж өгвөл төрийн албаныхны шинэ жилийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын шинэ жилийн дараа зохион байгуулах журам гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эхлээд төр нь ёолкодчихвол нөгөөх айхавтар шүүмжлэл чинь ёолкдоогүй байгаа хувийн хэвшлийнхнийг баллаж орхино. Тиймээс юм бүхэндээ зөв чиг шугамаа барьж, доороо суурьтай, дотроо бодолтой явахгүй бол болохгүй шүү.

Categories
гадаад мэдээ

Дайны дараа өндөр ашиг олжээ DNN.mn

Америкийн газрын тос олборлогчид Украины дайн эхэлснээс хойш 200 тэрбум ам.долларын ашиг олсон тухай “The Financial Times” сонин нийтэлжээ.

Америкийн “S&P Global Commodity Insights” агентлагийн тайланд тус улсын нефть, хийн компаниудын нийт ашиг нь энэ жилийн хоёр болон гуравдугаар улиралд 200.24 тэрбум ам.доллар болсон гэжээ. “Эдгээр тоонууд нь салбарын бүхий л түүхэнд хамгийн их ашигтай зургаан сар өнгөрснийг харуулж жилийн дүнгээр байгаагүй орлогод хүргэх дүр зураг бий болгож байна” гэж онцолжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд “Ковид-19” оноштой 349 хүн эмчлүүлж байна DNN.mn

ХӨСҮТ-с коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбар, томуу томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Энэ долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. PCR-ын эерэг илрэх хувь өнгөрсөн долоо хоногт 2.3 хувь байсан бол энэ долоо хоногт 5 хувь болж нэмэгдсэн. Улсын хэмжээнд “Ковид-19″ оноштой 349 хүн эмчлүүлж байна. Эдгээрийн 205 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар 5 хүнээс илэрсэн DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.
Ковид-ын халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

10 дугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 хувилбар таван хүнд тодорхойлогдсон.

Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн. Тэрбээр ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Одоо зочид буудалд тусгаарлагдсан. Харин BQ.1 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэдээс илэрсэн. Дундаж нас 58.2. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна. Эдгээр иргэдийн 10 дугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.

Шинэ хувилбарын шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх халуурах. Эдгээр таван иргэний хоёр нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. BF.7 хувилбар анх Өвөрмонголд бүртгэгдсэн. Одоогоор Энэтхэг, БНСУ, ОХУ, Сингапур, Их Британи, АНУ, Япон зэрэг 80 гаруй улсад бүртгэгдсэн.

BQ.1.2 хувилбар нь Австрали, Канад, Турк, БНСУ, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн Ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай.” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс аравдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их гэсэн зэрэглэлд багтжээ.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.