Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олно DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 16, Буд гариг. Билгийн тооллын 23, үнэг одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:59 цагт мандан, 17:14 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -0…-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Тагнын Урианхайн хязгаар буюу Тува” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Ганибал “Засгийн газар зохиосон
төсөвтөө тааруулж хууль бичдэгээ
л болих хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ дахь
АН-ын бүлгийн хуулийн
зөвлөх Г.Эрдэнэбат “Ковидын хуулийн
үйлчлэл дууссанаар иргэд ипотекийн
зээлээ төлөх ёстой болно” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Тагнын Урианхайн хязгаар буюу Тува” нийтлэл хэвлэгдлээ.

“Горьдлого тээсээр
яваа ганц гишүүн нь
Ж.Чинбүрэн гэв үү” хэмээн өгүүллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Эмэгтэй нэр
дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэхэд хамтарч ажиллана” хэмээв.

“Бүлэг дээрэмчдийн бай нь буудал хэсэх
сонирхолтой бэлэн мөнгөтэй малчид болжээ” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол жилд дунджаар 60 орчим кино бүтээгдэж байна DNN.mn

Соёлын сайд Ч.Номин “Монголын кино зах зээлийн талаар танилцуулж, кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бодлогын ажлын талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Соёлын яамнаас 2019-2020 онд явуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаагаар Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн, 9368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн найман платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээгддэг байна. 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд судалгаанд оролцогчид кино, дуу дүрсний салбарын энэ орлого нь шууд болон дам байдлаар дуу хөгжим, утга зохиол, маркетинг сурталчилгаа зэрэг бусад салбартаа нөлөөлж байгаагаас гадна түүх, соёлын үнэт зүйлсээ кино урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Соёлын яамнаас кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих 2032 он хүртэлх арга хэмжээний төлөвлөгөө, 2027 он хүртэлх Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байгаад кино, дүрсний урлаг багтаж байна.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Канын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол уран бүтээлчид оролцож, Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар Соёлын яам Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан дэлхийн 101 орны киноны хууль, журам, олон улсын 327 хамтын бүтээл бүтээх гэрээ, 20 соёлын шалгуурын хүрээнд кино урлагийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн сацуу кино урлагаар дамжуулан үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ DNN.mn

НҮБ-аас хийсэн тооцоогоор Манай дэлхийн хүн ам:

– 1927 онд хоёр тэрбум

– 1960 онд гурав тэрбум

– 1974 онд дөрөв тэрбум

– 1987 онд таван тэрбум

– 1999 онд зургаан тэрбум

– 2011 онд долоон тэрбумд хүрч байсан бол өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрлээ.

Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор нэг тэрбумаар нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Хос замын үе угсралтын ажил эхэллээ DNN.mn

ЗЗМС-ын хамт олон Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын замын 14.1 км хос замын үе угсралтад шаардлагатай ТВ-60 маркийн 700 зам төмрийг эхний ээлжинд хүлээн авч, энэ сарын 14-нөөс үе угсрах ажлыг эхлүүлжээ. Эхний өдөр Салхит Үе угсрах баазад ТВ-60 зам төмөртэй, АРС бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй 500 погон метр үе угсарсан. Үүнээс гадна ЗЗМС нь Замын-Үүд улсын хил хооронд барих 4.6 км нарийн царигийн замын үе угсралтад шаардлагатай Р50 маягийн замын дээд бүтцийн материалуудыг Замын IV ангид захиалгын дагуу ачих, олгох ажлыг зохион байгуулжээ.

Эх сурвалж: УБТЗ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эх дэлхийн мисс” тэмцээнд С.Нандин Монгол Улсаа төлөөлөн оролцож байна DNN.mn

“Эх дэлхийн мисс 2022” буюу “Miss Earth” тэмцээний финалын шат өчигдөр албан ёсоор Филиппин улсын Манила хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцож буй юм.

Дэлхийн дулаарлын эсрэг Монгол эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо өргөж буй С.Нандин нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж иржээ. Энэ жилийн тэмцээнд 120 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна.


Categories
мэдээ улс-төр

ҮББХ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг шинээр тусгасан байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл /ТХХТ/-ийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөлийг тусгасан аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр заажээ.

Түншлэлийн төслийн төрөл, төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, ТХХТ-ийн төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлахаар тусгасан аж. Үүний дагуу судалгаа, шинжилгээний үндсэн дээр нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий ТХХТ-ийн төслийг сонгодог боломж бүрдэх ба төсөвт учруулах эрсдэлийг тооцож, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тооцжээ.

Түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр зохицуулалтыг хийжээ.

Түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан гэлээ. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдлыг арилгаж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

ТХХТ-ийн хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор ТХХТ-ийн гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгасан аж.

ТХХТ-ийн ил тод байдлыг хангах, түншлэлийн төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан байна.

Хуулийн төслийн үндсэн зорилт бол төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэх явдал юм. Хуулийн төслийг батлан хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах, олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, түүний дагуу авах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж сайжруулах боломж бүрдэнэ хэмээн сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, УИХ-ын гишүүд төслийн зүйл, заалтуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв гэдэг байгууллага бий болох юм байна. Энэ төв ямар бүтэцтэй, ямар үйл ажиллагаа явуулах вэ хэмээн асуусан.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулна. Энэ төв төслүүдийн урьдчилсан ТЭЗҮ, судалгаа, эдийн засгийн тооцоолол, нийгмийн ач холбогдолд дүн шинжилгээг хийж, төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд ашигтай юу, үгүй юу гэдгийг тооцох ажлыг гүйцэтгэх юм. Тус төвөөс эдийн засгийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд уг төслийг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Төвийг төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтцээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ газарт мэргэжлийн шинжээч, гадаад, дотоодын экспертүүдийг ажиллуулах бөгөөд тэд төслүүдийн судалгааг хийхээс гадна эрсдэлийг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажил гүйцэтгэнэ гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд тавигдах шаардлага, концессоос ямар ялгаатайг тодруулан хариулт авсан бөгөөд хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

SPEAK OUT: Төрийн өндөр албан тушаалтны хамаатнуудыг төрд алба хашихыг хориглосон хууль батлагдах уу DNN.mn

Төрийн алба төрлийн алба боллоо гэж шүүмжлэх хүн олон. Аав хүү хоёр, ах, дүү хоёр, эхнэр, нөхөр хоёр, тэр бүү хэл “нууц амраг”-аа ч өндөр албан тушаалд томилдог үзэгдэл өнөөгийн нийгэмд энгийн мэт зүйл болсон. Олон улсын жишгээр төрийн өндөр албан тушаалтны ах дүү, хамаатан садан, дотны найз нөхөд нь ч төрийн албанд ажиллахыг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд хуулиараа хориотой байдаг. Гэтэл манайд энгийн мэт үзэгдэл болсон нь төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль цэцэглэн хөгжих, төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гаргасаар буй. Угтаа Төрийн албаны тухай хууль болон Ашиг сонирхлын тухай хуульд уг агуулгыг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль хэрэгжихгүйгээс гадна хуулийн цоорхойг ашиглан төрийн албыг төрлийн алба болгож буй этгээдүүд олширсон гэдгийг хуулчид, улс төр судлаачид ярьж байна. УИХ-ын гишүүний ах дүү, хамаатан садан Засгийн газарт ажиллаж болохгүй гэсэн хууль манайд байхгүй. Засаглалын бүтэц, схем бие биедээ харилцан адил хяналт тавих чадамжтай байж зөв тогтолцоо бүрэлдэнэ. Үүнийг зохицуулсан хууль одоогоор манайд байхгүй байна. Тиймээс Төрийн өндөр албан тушаалтны хамаатан саданг төрийн алба хашихыг хориглосон хуулийг УИХ-ын гишүүд санаачлах уу, үүнд гишүүд болоод улстөрчид, хуульчид ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: – Хориглож болно. Зөвхөн гэр бүл, үр хүүхдийг хориглож болох юм. Ах дүү, хамаатан саданг арай болохгүй байх. Туурга тусгаар бол тусын дайсан гэж үгтэй дээ. Бизнесийн хамтрагч, найз нөхөд л хэцүү дээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: -Тийм хууль явж байвал бушуухан баталчихаасай. Гэхдээ орж ирээгүй. Ийм хууль санаачлах гэж байгаа ч гэж мэдээгүй байна. Ер нь хууль санаачлах чинь сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш. Судалгаа, үзэл баримтлал гээд чухал урьдчилсан ажлууд их бий. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд хуулиа оруулж ирж болно. Гэхдээ манайхан хуулийг их амархан гарган ирж баталдаг. Гэвч хэрэгжилт тун муу байдаг. Хууль шинээр батлах нь чухал ч гэлээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал шүү дээ. Энэ төрлийн хуулийн төсөл орж ирвэл ерөнхий агуулгынх нь хувьд дэмжинэ. Өөрөөр хэлбэл, хязгаар тогтоож өгөх гэж буй зарчмыг нь дэмжинэ гэсэн үг. Ялангуяа ардаас нь томилогдох бол ёс зүйн хувьд болохгүй. Ингэвэл өмнө нь мерит зарчмаараа явж байгаанууд нь хэлмэгдэнэ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: -Яг тэгж хууль санаачлаад батлагдах юм бол хүний эрх зөрчигдөнө. Үүнийг ёс зүйн дүрмээр зохицуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Ашиг сонирхлын тухай урт нэртэй хууль бий. Албан үүрэгт нь хамаарал бүхий албан тушаал байвал томилж болохгүй шүү дээ. Шууд хамаарал бүхий удирдлагад нь ажиллах, аль эсвэл нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг албан тушаалд томилж болохгүй. Хамаатнууд гэдэг өргөн ойлголт. Тэр тусмаа манайх шиг хүн ам цөөнтэй улс орны хувьд. Төрсөн ах дүүс, үр хүүхэд гэвэл хаашаа юм гэхээс. Ер нь бол цаанаа бас л хүний эрхийн зөрчлийн асуудал яригдах байх.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж болохгүй. Хүнийг эрхэлсэн ажил, мэргэжлээр нь ялгаж болохгүй гэж бодож байна. Үндсэн хуульд бий. Хүний эрх, эрх чөлөө. Арвандөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан байдаг. Мөн “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж Үндсэн хуулиараа үздэг. Тэр утгаараа сайн бодож, боловсруулж байж зохицуулалт хийх шаардлагатай. Ер нь бол хязгаар, заагтай болох хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулиндаа нийцүүлсэн байх ёстой гэдгийг анхаарах нь чухал.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ асуудал Үндсэн хуультай зөрчилдөнө. Үндсэн хуулийн 16-4 заалтуудыг ноцтой зөрчинө.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Хамаатан гэхээр маш олон хүн болно доо. Аав, ээжийн талын, хадмын талын гээд мөн ч олон болно доо. Нэг нь төрд ажилласнаар бусад нь хохирох ёсгүй дээ.

Хуульч С.Чимэд-Очир: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд бүдэгхэн орсон байдаг. Яг төрийн өндөр албан тушаалтны хамаатан төрийн алба хашихыг хориглосон хууль, эрх зүйн орчин байхгүй. Энэхүү хуулийг санаачлах нь зөв гэж хуульч хүнийхээ хувьд үзэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг сайтар харж, уялдуулах учиртай. Тэгэхгүй бол ерөнхийд нь хориглосон хууль батлагдчихвал хүний эрх, хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчинө. Тиймээс Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцсэн атлаа Төрийн өндөр албан тушаалтан ах дүү, хамаатан саднаа төрийн албанд томилдог байдлыг хориглосон хууль манайд хэрэгцээ шаардлага нь тулгарсан гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн дархлаажуулалт 46.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь хийж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114,583 хүн томуугийн дархлаажуулалтад хамрагдсан ба энэ нь нийт вакцины хамрагдалтын 46,8 хувьтай тэнцэж байгаа юм. Тодруулбал,

  • 1-12 насны хүүхдүүд 74,8 хувь
  • Жирэмсэн эмэгтэйчүүд 3,1 хувь
  • Архаг хууч өвчтэй 65-аас дээш насныхан 9,3 хувь
  • Эрүүл мэндийн ажилтан 63,41%-тай хамрагджээ.