Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт бүртгэгдэх ковидын тохиолдлын тоо 1192 болжээ DNN.mn

Манай улсад 45 дугаар долоо хоногт 1,192 тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.

Үүнээс өмнөх долоо хоногт 772 байв. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээ өвдсөн тохиолдол өмнөх долоо хоногт 37 байсан бол энэ долоо хоногт 99 болж, бараг гурав дахин өслөө.

Илэрч буй сорьцуудад хувилбарын тандалт хийж үзэхэд, сүүлийн хоёр долоо хоногт BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 1-2 хувьд тодорхойлогдож байсан бол найман хувьд хүрч өссөн байна.

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул дотоод орчинд амны хаалтаа тогтмол зүүх, гараа угааж, ариутгах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг иргэд нээлттэй хэлэлцэж байна DNN.mn

Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусгах зорилгоор НЗДТГ-аас “Нийслэлийн төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нийслэлийн төсвийн нөхцөл байдлыг танилцуулж, 2022 оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын тухай мэдээлж, ирэх оны төсвийн төслийг танилцууллаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2023 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэхэд чиглэж байна. Түүнчлэн хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэхэд тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Тодруулбал, цахимаар 179,925, цаасаар 960,451, нэмэлтээр 960,451 санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, авто зам шинэчлэх, өрхийн ЭМТ, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төсөл байжээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлага, НИТХ-ын төлөөлөгчдөөс гадна 9 дүүргийн иргэдээс 300 орчим төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Тодруулбал, дүүрэг хороодод хийж буй удаашралтай төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, хотын ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах саналыг иргэд хэлж байв. Иргэдийн саналыг нэгтгэн, Нийслэлийн 2023 оны төсөвт тусгахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Кен Маккаллум: Оросын тагнуул түүхэн дэх хамгийн хүнд цохилт амссан DNN.mn

Саяхан болж өнгөрсөн “Их 20-ийн уулзалт дээр Нэгдсэн вант улсын эдийн засгийн хамгийн том аюул нь Хятад гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдсэн. Тэрээр “Хятадын тухай өөрийн санаа бодлыг би шударгаар хэлж байна. Миний бодлоор Хятад нь системийн аюул… шуудхан хэлэхэд манай үнэт зүйлс, манай сонирхолд заналхийлж буй түгшүүрийн дохио гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгдсэн билээ. ТэгвэлИх Британийн сөрөх тагнуулын алдарт “MI5” албаны дарга гадаад тагнуулын аюулын талаар “BBC”-д ярилцлага өгчээ.

Их Британийн сөрөх тагнуулын “MI-5” албаны дарга Кен Маккаллум, Орос, Украины дайны үеэр гадаад дахь Оросын тагнуулын сүлжээ орчин үеийн түүхэн дэх хамгийн хүнд цохилт амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Их Британи Оросын түрэмгийлэл олон жил үргэлжлэнэ гэдэгт бэлэн байх ёстой гэж Маккаллум тэмдэглэв. Сөрөг тагнуулын газрын дарга Их Британид тулгараад байгаа аюул заналхийллийн тухай жил бүрийн тайландаа Олон улс ОХУ-ын Элчин сайдын яамны 600 гаруй ажилтныгхөөн гаргасан бөгөөд тэдний 400 гаруй нь тагнуул хийсэн хэргээрхөөгджээ. “Энэ нь Оросын тагнуулын албанд өгсөн Европын түүхэн дэх хамгийн чухал стратегийн том цохилт болсон” гэж Маккаллум тэмдэглэв.

Зөвхөн Их Британиас дипломат халхавчин дор ажиллаж байсан Оросын 23 тагнуулчийг хөөсөн гэж “MI-5”-ын тэргүүн мэдэгдэв. Түүнчлэнэх орондоо буцах болсон дипломатуудыг солих гэжМосквагааас санал болгосон зуу гаруй оросиргэнд үндэсний аюулгүй байдлын үүднээс дипломат виз олгохоос олон улс татгалзсан байна. “Бид тайван байж болохгүй” гэж Британийн сөрөг тагнуулын дарга нэмж хэлээд “Бид ойрын жилүүдэд явуулах Их Британийн эсрэг Оросын түрэмгийлэлд бэлэн байх ёстой” гэв. Их Британийн сөрөг тагнуулын тэргүүний хэлснээр Орос улс Британид тагнуул, кибер халдлага хэлбэрээр нууц аюул заналхийлэл учруулсаар байх бөгөөд эрчим хүчний үнийг зориудаар өсгөж, хүн амд буруу ташаа мэдээлэл тараах зэрэг илэрхий аюул учруулж “Тэд цохилтоо хийсээр байх болно” гэж тэрээр анхааруулсан байна.

Их Британийн аюулгүй байдалд заналхийлж буй улс, орнуудын тоонд Маккаллум өмнөх жилүүдийн адил Иран, Хятадыг нэрлэжээ. Энэ онд “MI-5” Иранчууд Британийн иргэд болон Их Британийн оршин суугчдыг хулгайлах, хөнөөх гэсэн дор хаяж 10 оролдлогыг илрүүлсэн гэжмэдэгдэв. Өнгөрсөн жилийн тайлангаас хойш Ираны нийт 8-н террорист халдлагыг мөн таслан зогсоосон аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Британийн цагдаа нар тус улсад ажиллаж, амьдарч буй Ираны хэд хэдэн сэтгүүлчийн амь насанд аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. “MI-5” халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд дотоод болон гадаад дахь түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Европ даяар”халдлага хийхэд Иран бэлэн” байгааг тэрээр сануулав.Өөр нэг “том бөгөөд мөнхийн сорилт-Хятад улс хэвээр байна” гэж “MI-5”-ын дарга онцлов. Хятад улс өөрийн дэглэмийг эсэргүүцэгчдийг хаана ч дагаж мөрдөх, заримдаа тэднийг айлгах арга зам хэрэглэхдээ эргэлздэггүй. Үүний жишээ болгон тэрээр саяхан Манчестер дахь Хятадын консулын газарт ардчиллыг дэмжигч хөдөлгөөний нэг гишүүн халдлагад өртсөн үйл явдлыг жишээ болгон авсан байна.”Бид ийм төрлийн хэлмэгдүүлэлтийн шинж тэмдгүүд улам бүр олширч байгааг харж байна” гэж “MI-5”-ын дарга хэлээд, энэ нь Бээжингийн хилийн чанадад цагдаагийн газар гэж нэрлэдэг газруудын үйл ажиллагаанаас давж гарсан болохыг нэмж анхааруулав. БНХАУ-ын иргэдэд засаг захиргааны асуудлаа шийдвэрлэхэд нь туслах зорилготой гэж албан ёсны бүртгэлтэй эдгээр газрууд нь Хятадын дэглэмтэй санал нийлэхгүй байгаа хүмүүст дарамт шахалт үзүүлж, айлгах, шантаажлах гэх мэт янз бүрийн аргаар эх орондоо буцахыг шаарддаг болохыг тэрээр онцлоод “Бид Их Британийн иргэд болон Британийг эх орон болгон сонгосон хүмүүсийг айлган сүрдүүлэх, дарамтлахыг тэвчихгүй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард “MI-5” Хятадууд Британийн улс төрд нөлөөлөх гэсэн оролдлогын талаар онцгой анхааруулга гаргаж байсан. Сөрөг тагнуулын газрын даргын хэлснээр, Хятадын тагнуулын байгууллагууд тус улсын олон нийтийн амьдралд нөлөөлөх оролдлого, тэр дундаа орон нутгийн зөвлөлийн гишүүд, парламентад нэр дэвшигчид гэх мэт төрийн болон улс төрийн карьераа дөнгөж эхэлж буй боломжит хүмүүсийг эрхшээлдээ оруулж, элсүүлэх оролдлогоо орхиогүй байна гэж анхааруулав.

Терроризм нь ноцтой аюул заналхийлсэн хэвээр байгаа ч Маккаллумын хэлснээр энэ асуудал хэдэн жилийн өмнөх шиг хурц байхаа больсон аж.2017 оноос хойш “MI-5” цагдаа нартай хамтранисламистууд болон хэт барууны хэт даврагчдын бэлтгэсэн 37 террорист халдлагаас урьдчилан сэргийлж чадсан гэж тус газрын дарга мэдэгдэв. Тэрээр “MI-5” нь олон улсын зарим террорист бүлэглэлүүд хэрхэн өөрчлөгдөн зохион байгуулагдахыг оролдож байгааг мөн ажиглаж байна гээд,тэдорчин үеийн галт зэвсэг, тэр дундаа “3-D” принтерээр бүтээгдсэн зэвсэг олж авах оролдлогоо нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

Г.Амарсанаа

Categories
мэдээ улс-төр

Шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайд Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа DNN.mn

Энэ сарын сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улс дахь өөрийн дипломат үйл хэргээ албан ёсоор эхлүүллээ.

Элчин сайд Буанган нь 1988 онд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар нээгдсэнээс хойш Монгол улсад томилогдсон арван гурав дахь элчин сайд юм. Монгол Улсад томилогдохоосоо өмнө Элчин сайд Буанган Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин хот дахь Элчин сайдын яаманд Хэвлэлийн атташе, Парис болон Абиджан хотуудад дипломат ажилтнаар ажиллаж байжээ. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв.

Элчин сайд Буанган хоёр орны хамтын ардчилсан үнэт зүйлс болон суурь эрх чөлөөг эрхэмлэх үзэл дээр тулгуурлан Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын ардчилсан институцийг бэхжүүлэх, хараат бус байдлыг хөхиүлэн дэмжих болон эдийн засгийг төрөлжүүлэх үйл хэргийг дэмжин ажиллах юм.

Ambassador Bungan with President Khurelsukh

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 413.9 мянган тн үр тариа хураажээ DNN.mn

Улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 413.9 мянган тн үр тариа, 211.2 мянган тн төмс, 139.8 мянган тн хүнсний ногоо, 153.3 мянган тн таримал тэжээл, 46.7 мянган тн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тн хадлан, 28.8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.

Тодруулбал, өмнөх оны мөн үеийнхээс төмс 33.2 (18.7 хувь) мянга, хүнсний ногоо 25.4 (22.2 хувь) мянга, техникийн ургамал 6.8 (17 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин хураасан үр тариа 152.4 (26.9 хувь) мянга, таримал тэжээл 113.9 (42.6 хувь) мянга, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6 хувь) мянган тонноор багассан байна.

Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хураасан үр тариа Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймагт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 тонноос 7.3 мянган тонноор (0.5 хувиас-2.6 дахин) нэмэгдэж, бусад аймагт 3.7-77.9 мянган тонноор (2.4 -78.8 хувь) багаслаа. Хураасан төмс Дорноговь, Ховд, Дундговь, Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв аймагт 16.4-31 мянган тонноор (0.3 хувиас -2.4 дахин) нэмэгдэж, бусад аймагт 37.3 тонноос 1.2 мянган тонноор (3.3 -45.8 хувь) багасжээ.

Хүнсний ногоо Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Архангай, Завхан, Хөвсгөл аймагт 69.6-485.7 тонноор (1.2 -33.2 хувь) багасаж, бусад аймагт 16.4 тонноос 17.7 мянган тонноор (4.3 хувиас -2.4 дахин) нэмэгдсэн байна.

Техникийн ургамал Өвөрхангай, Увс, Төв аймагт 155.0 тонноос 2.4 мянган тонноор (20.8 – 82.7 хувь) багасаж, бусад аймагт 68.0 тонноос 3.1 мянган тонноор (13.7 хувиас-4 дахин) нэмэгджээ.

Таримал тэжээл Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт 27.6 тонноос 7.4 мянган тонноор (3.9 хувиас – 43.1 дахин) нэмэгдэж, бусад аймагт 0.2 тонноос 74.4 мянган тонноор (18.2 -87.9 хувь) багасав. Бэлтгэсэн хадлан Улаанбаатар хот, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Дорнод аймагт 177.1 тонноос 33.1 мянган тонноор (1.8 -47.9 хувь) нэмэгдэж, харин бусад аймагт 15.2 тонноос 115.1 мянган тонноор (0.3 -90.6 хувь) буурсан аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн 24 цагт гурван аймгийн нутагт 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Монгол Улсад сүүлийн 24 цагт гурван аймагт 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар өчигдөр 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.

Мөн өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж.

Удаах газар хөдлөлт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар энэ сарын 17-18-нд шилжих шөнө 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.7 хувьд хүрчээ DNN.mn

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 174.1 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.6%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 52 хувь нь иргэдийнх,
  • 46.6 хувь нь хувийн байгууллагынх,
  • 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх,
  • 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна.

Зураг1. Иргэд, хувийн байгуллагын зээлийн өрийн үлдэгдэл, нийт зээлийн жилийн өөрчлөлт, хувиар, сараар

зураг

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 18.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 329.8 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.9 (10.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83 хувийг эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63 (5.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 191.9 (18.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 92.7 (3.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 680.9 (34.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7 хувийг эзэлж байна.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Алтантөгс: Хоёр хөрш хагаралдвал Монголоос гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хэлмэгдүүлэлтийг дахин өрнүүлнэ DNN.mn

-Монголд дарга анги болох Номен клатура давхарга төлөвшиж байна –


МУИСийн ШУСийн Хүмүүнлэгийн салбарын захирал Н.Алтантөгстэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бага хаадын үеийнхтэй төстэй байна хэмээн нийгмийн тодорхой хүрээнийхэн дүгнэж буй. Та үүнтэй санал нийлэх үү. Бага хаадын бутралын үеэс авах сургамж өнөөдөр бидэнд юу байна вэ?

-Юун түрүүнд, Бага хаадын үе гэж нэрлэх оновчгүй юм. Түүхийн зарим нэг номонд ийн нэрлээд биччихсэн. Уг нь бол “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэх нь зүйтэй. Бага хаад гэдэг нэршил нь хятад сурвалжаас гаралтай. Тодруулбал, Даян хааныг Сяо-Ванзы буюу жижиг ван гэсэн доромж үгнээс гаралтай нэршил. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэж монгол нэршлээр нэрлэсэн нь зөв. Учир нь эзэн хаантай, засаг захиргааны бүтэцтэй Монголын түүхийн нэг үе шүү дээ.

Эзэнт гүрний дараах энэ үеийг ажиглахад аливаа феодалын нийгэмд байдаг ноёд эзэн хаанаасаа салан тусгаарлаж бие даасан эрх мэдэлтэй байх гэсэн санаархал ажиглагддаг. Улс төрийн бутралын үе гэхээр мөн л оновчгүй. Учир нь бутарсан үе ч бий. Заримдаа нэгдмэл, хүчирхэг төртэй байсан үе бий. Хаангүй болсон үе ч бас байгаа. Тиймээс “Эзэнт гүрний дараах үе” гэсэн байдлаар нэрлэж явбал зүгээр болов уу.

-Тухайн үеийн түүхэнд олон хаан солигдсон байдаг. Эзэнт гүрний үе шиг нэгдмэл байж чадаагүй шалтгаан нь юу байв. Феодал ноёдын эго их байсан учраас салан тусгаарлах амбиц их гарсан гэж дүгнэж болох уу?

-Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх түүхийн нэг үе бий. Энэ үед богинохон хугацаагаар хаан ширээнд суусан хаад бий. Зарим хаад жамаараа бус хэн нэгэнд хорлуулж нас нөгчих тохиолдол ч байсан. Бүр бага насны хүүхдийг хаан ширээнд суулгаж байсан үе ч бий. Энэ үйл явцууд улс төрийн тодорхой хямралтай үеүдэд өрнөж байсан. Зарим хаан нь тогтвортой удаан хугацаанд эрх барьж байсан үе ч бий. Тиймээс ерөнхийд нь тэр чигтээ дайн байлдаан өрнөсөн, цусан “балчигт живсэн” үе гэж дүгнэх мөн л оновчгүй. Дэлхийн бүх улсын түүхэнд дотооддоо иргэний дайнтай, хуваагдаж бутарсан үеүд бий. Тогоонтөмөр хааны үеэс Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд нэгдэж, бутарсан үе ээлжилж байсан. Энэ бол аль ч улс оронд байдаг үзэгдэл.

Монголын эзэнт гүрний дараах энэ үеийг бусад улс орнуудын түүхтэй харьцуулахад айхавтар бутарсан эсвэл, Монголын түүхэнд ганц удаа тохиосон хямрал, бутрал биш. Өмнө нь ч тийм зүйл олон тохиосон. Том эзэнт гүрэн байгуулагдаж оргил үедээ хүрээд буцаж суларч, доройтсон, төрийн нэгдмэл байдал тодорхой хэмжээгээр алдагдсан зүйл харагддаг.

Өмнө нь Хүннүгийн эзэнт улс ч ийм замаар явсан. Сяньби, Түрэгийн хаант улс ч ийм замаар явсан. Тиймээс тэдгээртэй адил үе. Энэ үед дандаа бутрал явагдаагүй. Буцаж нэгдэж, дахин өөрийгөө системчилж байгаа үе дунд бий. Батмөнх даян хааны улс төрийн шинэчлэлийг энд дурдаж болно. Энэ бол зургаан түмэн Монгол Улсыг нэгтгэж алтан ургийн ноёрхлыг эргүүлэн тогтоосон том шинэчлэл. Батмөнх даян хаанаас хойш Лигдэн хааны үе хүртэлх хугацаанд дотоодын хямрал, сөргөөн намжсан. Тэр үед энгийнээр хэлбэл, ах дүү нарын хүүхдүүд Монголыг хувааж захирсан. Алтан ургийн хамаатан саднууд энд тэнд ноён сууж байна шүү дээ.

Түмэн засагт хаан гэхэд л Алтан хаантай урьдынх шиг улангасаж байлдаагүй. Урьд өмнө нь ноёд хоорондоо нэлээн ширүүн байлддаг, хааныгаа хороох явдал гардаг байсан. Харин энэ байдал Батмөнх даян хааны үед намжсан гэж дүгнэж болно. Дэлхийн томоохон эзэнт гүрнүүд бутарч байж мөхдөг зүйл ихэнх улсад ажиглагддаг. Том эзэнт улс харь улсад цохигдоод мөхсөн түүх цөөн. Дотроо сөргөлдөж бутраад ирэхээрээ мөхдөг.

Эзэнт гүрний дараахь үеийн үйл явцад мэдээж улс төрийн шалтгаан нөлөөлсөн. Улс төрийн шалтгаанд Мин улсын бодлогыг нэн тэргүүнд нэрлэх хэрэгтэй. Энэ бол нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулах уламжлалт бодлого явсан. Хүннүгийн эзэнт улсын үед Хань улс төрийн бодлогодоо энэ бодлогыг хэрэгжүүлсэн. Энэхүү бодлого эзэнт гүрний дараах үед үргэлжилсэн. Ялангуяа Монгол Ойрадыг хооронд байлдуулаад Ойрад нь ялаад эхэлбэл Монголд нь тусалдаг, Монгол нь ялаад эхэлбэл Ойрадад туслах бодлогыг явуулж байсан. Түүнчлэн гадаад хүчин зүйл ч нөлөөлсөн. Улс төрийн дотоод хүчин зүйл нь эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан. Хаан суухын төлөөх, эсвэл хаанаас тусдаа бие даан эрх мэдэлтэй байхын төлөөх тэмцэл, улс төрийн сонирхол байсан. Чингис хааны үед ч дотоод улс төрийн тэмцэл байсан. Их Монгол Улс хүчирхэг үедээ хоорондоо байлдаж байсан шүү дээ. Хаан ширээний төлөө Аригбөх болон Хубилай хааны тэмцэл бол Монголын иргэний дайн. Эзэнт улсын үед тоо нь цөөхөн байсан. Гэхдээ байлдвал нүсэр том хэмжээний байлдаан хийдэг байсан. Тухайлбал, Хүлэгүгийн улс Зүчийн улс хоёрын байлдаан бол дэлхий даяар цуурайтсан том дайн. Монголын Эзэнт гүрний дараах үеийн ноёдын дотоод тэмцэл бол тэр хэмжээнд арай хүрэхгүй. Гэхдээ үе үе дайн байлдаанд хүрч зөрчил тэмцэл ширүүсч байсан нь ноёдын салан тусгаарлах бие даах бодлоготой холбоотой. Хааны буруу гэхээр хэцүү. Ухаантай, зөв бодлоготой хаан байсан. Бодлогын хувьд ойлгомжгүй, тогтворгүй, эсвэл өөр бусдад толгойгоо мэдүүлсэн хаад ч бас байсан. Энэ бол түүхэнд байдаг л зүйл.

-Тухайн үед Алтан ургийнхан ах дүү хамаатан саднаараа энд тэнд хаан сууж байсан гэлээ. Тэгвэл өнөөгийн төрийн албыг төрлийн алба болчихсон хэмээн иргэд шүүмжилдэг. Түүнчлэн өнөөдөр дарга болохын төлөөх тэмцэл улстөрчдийн дунд өрнөж байна. Та өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг түүхч хүний нүдээр харахад зайлшгүй зүй тогтолтой зүйл харагдаж байна. Ямар зүй тогтол гэхээр, манай улсын хамгийн том мөнгөний үүсвэр бол улсын нэгдсэн төсөв. Улсын төсвийг давж гарах хэмжээний эдийн засгийн потенциалтай үндэсний том компани, хувийн хэвшил алга. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны эх үүсвэр нь улсын төсөв давамгайлж байна. Улсын төсөвтэй ямар нэгэн байдлаар холбогдож байж хүмүүс амьдарна. Ийм байхыг эдийн засаг нь өөрөө шаардаж байна. Энэ үзэгдэл ХХ зууны дунд үеэс бий болсон. Одоо ч ажиглагдаж байгаа. Социализм байна уу, ардчилал байна уу хамаагүй. Улсын төсвийн зарцуулалтад эзэн суух тэмцэл, өрсөлдөөн өрнөж байна. Нэг талаас энэ бол жам ёсны өрсөлдөөн. Улсын төсвийн зарцуулалт гэдгээр юуг хэлж байна гэхээр төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагчдыг хэлнэ шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд болон сайд нар, яам агентлагийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч ч гэдэг юм уу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүмүүс. Нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий энэ албан тушаал дээр ямар нэгэн байдлаар очих нь Монголын нийт ард түмний хүсэл болчихоод байна. Боловсрол нь ч дарга болгох руу чиглүүлэх зорилготой. Дарга болж байж арай гайгүй амьдардаг. Үүнийг би улс төр судлаач, эсвэл эдийн засгийн талаас нь биш, түүхч хүний үүднээс хэлж байгаа юм шүү. Дарга болохын төлөөх энэ үзэгдэл 1990 оноос өмнө ч манайд байсан. Монголд дарга анги болох номенклатура давхарга үүсч, төлөвшиж байна. Бусад нь нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий хүнийг тойрон хүрээлнэ. Нэгдүгээр гарын үсгийн хүнийг тойрсон бүлэглэл үүснэ. Ингэж байж эдийн засгийн процесс явна.

Мэдээж төсвийн цалингаас ангид олон зуун мянган хүн хувийн хэвшилд ажиллаж байгаа. Гэхдээ тэдгээр хүмүүс мөн л төсвөөс буюу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнээс хамаардаг. Учир нь тэдгээр хүмүүсийн гол хэрэглэгч нь төсвийн албан хаагч. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдвэл худалдаа үйлчилгээнийхний орлого нэмэгддэг. Хэрвээ худалдаа үйлчилгээ нь буурчихвал орлого нь дагаад буурдаг. Ийнхүү төсвөөс шууд бусаар хамаарч байдаг. Ийм эдийн засгийн байгуулал манайд оршиж байна.

Улс төрийн өрсөлдөөн тэмцэл манайд яаж явж байна гэхээр нэгдүгээр гарын үсгээс хамаарсан өрсөлдөөн дээр л өрнөж байгаа. Түүнээс биш улс орны хөгжлийн ямар нэгэн бодлогын талаар ч юм уу, гадаад бодлогын талаар онолын, улс төрийн үзэл баримтлалын мэтгэлцээн манайд өрнөдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай улс ингэж, хөгжлийн ийм замаар замнах ёстой гэсэн өрсөлдөөн улстөрчдийн дунд байдаггүй. Улстөрчид нэгдүгээр гарын үсэг зурах эрх авахын төлөө, өөрийн хүнээ нэгдүгээр гарын үсэгт тавихын төлөө л явж байгаа. Манай улс төрийн намуудын туйлын зорилго бол төрийн албанд намын гишүүдээ оруулах. Төрийн бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт гаргая, хувийн хэвшлийг дэмжье гэсэн янз бүрийн урианууд мөрийн хөтөлбөрт нь байдаг боловч үнэн хэрэгтээ намынх нь гол зорилго энэ биш. Улс төрийн намууд парламентад яаж олонх болох, Ерөнхий сайдыг өөрийн намаас томилохын төлөөх л уралдаанд ордог. Учир нь Ерөнхий сайд төсвийн хамгийн том захиран зарцуулагч шүү дээ.

-Хаант засгийн үед төрийн жолоог нэг хаан тогтвортой барих нь тухайн цаг үедээ хамгийн зөв бодлого байх. Тэгвэл одоогийн нийгэмд, тэр дундаа манайх шиг ардчилсан улсад нэг нам дангаар удаан хугацаанд ноёрхох нь хэр оновчтой вэ?

-Өнөөдөр манай улсад Ардчилсан нам байхгүй болчихсон. Хэлбэрийн төдий оршин байгаа. Ер нь Монголд хоёрын намын тогтолцоо устаж байна. Дэлхийд нэг нам, эсвэл 1.5, 1.1 намын тогтолцоотой улс олон бий. Жишээлбэл, БНХАУ 1.1 намын тогтолцоотой улс гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нэг нам засгийн эрхийг барьдаг. Гэхдээ эрх барих бүрэлдэхүүнд нь бусад нам байдаг. Энэ нь хэлбэрийн төдий оршдог. Сонгууль болоход нэг нам үнэмлэхүй олонх болж ялна. Тэр дунд хэлбэрийн төдий намууддаа хэдэн суудал өгчихдөг. Монголын ардчилал ийм замнал руу явж байгаа. Өөрөөр хэлбэл, 1.1 намын тогтолцоо руу. Цаашдаа Ардчилсан намыг сэхээхгүй байх бодлого байх шиг байна. Нэг нам удаан хугацаанд Засгийн эрх барьснаар олон асуудал гарна. Тэр дундаа Монголын хувьд маш том асуудлууд үүснэ.

-Яг ямар?

-Монголын өөрийн гэсэн нэг онцлог нь хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог. Сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн бодлого нь тодорхойгүй хувьсдаг, гадаад түншүүддээ найдваргүй гэсэн имижийг бүрдүүлсэн. Нэг талаас энэ нь сөрөг имиж болов ч нөгөө талаас засаг төр байнга солигдож байгаа нь гадаад нөлөөллөөс өөрсдийгөө тодорхой хэмжээнд хамгаалж үлдэх дархлаа маягийн зүйл болж байна. Хоёр хөршийн нэг нь манай тухайн үеийн Засгийн газартай ямар нэгэн хэлцэл хийгээд нөлөөллөө тогтоох гэхээр дараагийнх нь зогсоочихдог. Тухайн Засгийн газарт нөлөөллөө тогтоочихоод “ер нь боллоо доо” гээд байж байтал солигдчихдог. Дараагийн Засгийн газар гарч ирээд “Бид өмнөх Засгийн газрын асуудлыг мэдэхгүй” гэдэг. Ийм явдал хэд хэдэн том төслүүд дээр, хөрш улсуудаас манайд нөлөөллөө өргөтгөх гэсэн үйлдлүүд дээр ажиглагдсан. Үүний ч үр дүнд манайх хоёр хөршөөс бүрэн хамааралтай болчихолгүй байна. Хоёр хөршөөс давж гуравдагч хөрштэй харилцаатай байх эерэг тал гарч байна.

-Харин сөрөг тал нь юу вэ?

-Нэг нам дангаар ноёрхоход сая хэлсэн дархлаа маягийн үзэгдэл устана. Өөрөөр хэлбэл, нэг намын бодлого нь тогтвортой байснаар улс орны хөгжилд эерэг мэт боловч урт хугацаандаа хоёр хөршийн хамаарал эрс хурдацтай улам нэмэгдэх таатай хөрс суурь бий болно. Шуудхан л хоёр хөршөөс хамааралтай болно гэсэн үг биш шүү. Тухайн эрх барьж байгаа намын бодлого Монголын бие даасан байдлыг цаашид хэр тууштай хадгалж үлдэх хүсэл зорилготой байна гэдгээс хамаарна.

-Төсвийн захиран зарцуулагч болохын төлөөх улстөрчид богино зайны ахархан бодлогын өрсөлдөөн нь улс орондоо ямар урхаг тарьдаг вэ?

-Энэ бол их утгагүй, гажиг үзэгдэл л дээ. Нэгдүгээр гарын үсэг зурдаг хүнийг томилдог байхын төлөө, нэгдүгээр гарын үсэг зурдаг байхын төлөө улс төрийн намууд сонгуульд оролцоно гэдэг бол эмгэнэлтэй зүйл. Гэхдээ нөгөө талаас энэ зайлшгүй явагдах процесс.

Учир нь ийм улсад ийм л процесс өрнөнө. ДНБ-ийх нь ихэнх хувь нь улсын төсөв дээр төвлөрч байхад ийм эдийн засаг, ийм улс төрийн нам, ийм л ард түмэн заяана. Тиймээс улсын төсөв нь ДНБ-ий 30 хувиас доош орж байж эсвэл ДНБ нь улсын төсвөөс дөрөв, арав дахин томорч байж хувийн хэвшил, иргэд засаг төрөөс үл хамааран амьдрах боломж бий болно. Тэгж байж тогтолцоо өөрчлөгдөнө.

-Тогтолцоог өөрчлөхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Би консерватив үзэлтэй хүн л дээ. Манайх төмрөө боловсруулах ёстой. Түүхээс харвал Монголын нутагт байсан улсууд төмрөө өөрсдөө боловсруулж, зэвсгээ өөрсдөө хийдэг байсан. Төмрийн хүдрээ хайлуулж зэр зэвсгээ хийдэг уламжлалтай. ХХ зууны эхэн хагаст төмрийн дархчууд олон байсан. Харин одоо бол манайд төмрийн дархчууд, төмөрлөгийн үйлдвэр “гамшиг”-ийн байдалтай байна. Бэлэн төмөрлөгөө хайлуулаад бүтээгдэхүүн хийчихэж чадахгүй л нөхцөл байдалд орчихоод байна шүү дээ. Түүхээс харвал хөдөлмөрийн багаж хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа эсэх нь тухайн улсын эдийн засгийг шийдэж байгаа юм. Төмөрлөг боловсруулна гэдэг бол технологи, бизнес, аж ахуйн асуудал. Төмөрлөг боловсруулах бол хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын суурь. Ямар нэгэн байдлаар төмөрлөг хайлуулдаг, ган хийж чаддаггүй юм гэхэд ядаж хашааны төмрөө хайлуулаад хийчихдэг, зуухны төмрөө өөрсдөө үйлдвэрлэдэг болж байж Монгол Улс эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх эсэх асуудал яригдана. Одоо бол манай улсад эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх бодит суурь байхгүй. Монгол Улс бол БНХАУ-ын эдийн засгийн дагуул.

-Хөгжихийн тулд гадны туршлагыг их ярьдаг?

-Монголчууд нэг зүйлийг ямагт бодож, санаж явах ёстой мэт санагддаг. Дэлхийн ямар ч улсын туршлага Монголд ихэнхдээ тохирохгүй. Монгол шиг сонирхолтой, хачирхалтай улс дэлхийд өөр хаана ч байхгүй. Орос, Хятадын дунд оршдог гуравхан сая хүн амтай, хөдөө аж ахуй, уул уурхайд тулгуурласан улс шүү дээ, манайх. Ийм улс дэлхийд хаана ч байхгүй. Хоёр улсын дунд хавчуулагдаж оршдог өөр улсыг нэрлэвэл Непал, Бутан, европын Люксембург зэрэг улс байна. Непал, Бутан бол Энэтхэгжчихсэн орнууд. Мэдээж Төвөдийн тодорхой хэмжээний элемент байдаг. Монгол бол хөрш орнуудаасаа огт өөр. Соёл нь ч, үндэстэн нь ч, хүн амын хэмжээ нь ч өөр. БНХАУ-тай хиллэдэг байж хятадууд хамгийн бага байдаг улс. Энэ бол “гаж” үзэгдэл. Тиймээс Монголд дэлхийн ямар ч улсын загвар, туршлага ихэнхдээ тохирохгүй. Бизнесийн загварууд нь ч тохирохгүй. Эдийн засгийн онол нь ч тохирохгүй. Улс төрийн онол нь ч тэр. Орос, Хятадын туршлага, загвар бас тохирохгүй. Энэ хоёр улс бол том орнууд. Тогтолцоо нь өөр. Асуудлыг өргөн масштабаар хэлэлцдэг. Системийн оролцогчид нь хэдэн зуун мянга, хэдэн саяар хэмжигддэг. Монголд систем ярихад их жижиг масштабаар ярина. Тиймээс манайх өөрсдийн хөгжлийн замналыг өөрсдөө бүтээх ёстой. Дэлхийн бусад улсаас хуулах зүйл манайд төдийлөн байхгүй.

-Манай өнөөгийн байдал өнгөрсөн түүхийн аль үетэй төстэй вэ?

-1950-иад оныхтой төстэй. Уул уурхай гэх мэтээр эдийн засгийн шинэ бүтцүүд бий болсон. Төсөв нь хурдацтай тэлж байна. Хамгийн гол нь гадаад орчин. Орос, Хятад хоёр үй зайгүй “найзлаад” явж байна. 1950 оны Монголын гадаад нөхцөл ийм байсан. Зөвлөлт холбоот улс, БНХАУ “бал сараа” хийж байсан үе. Өрнөдийн судлаачид тэр үеийг Зөвлөлт, Хятадын бал сар гэж хочилдог. Тэр үед Монголд Хятадын эдийн засгийн нөлөө өссөн. Мөн Монголын дотоодод улс төрийн өрсөлдөөн нэлээн ширүүссэн. Ю.Цэдэнбалын үүрэг роль тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байсан. Тухайн үед хэдийгээр нэг намын тогтолцоотой байсан ч олон ургалч үзэл байсан.

Ер нь цаашид Монголд нөлөөлөх нэг эрсдэлийг бид бодож байх ёстой. Орос, Хятад хоёр муудалцвал яах вэ гэдгийг тооцоолох ёстой. Хэзээ нэгэн цагт энэ хоёр муудалцах нь гарцаагүй. Чухамхүү хэзээ вэ гэдэг асуудал. Тэр үед манай улсад хүнд асуудлууд тулгарч ирэх болов уу.

-Тухайлбал ямар?

-Хэлмэгдүүлэлт дахиад өрнөж магадгүй. Гэхдээ тэр үеийнх шиг буудаж хорооно гэсэн үг биш шүү дээ. Шоронд хийх ч юм уу, эсвэл үндэсний үзэлтнүүдийг янз бүрийн байдлаар хавчих зүйлс гарч болзошгүй. Мөн дээрээс нь гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шахаж гаргах процесс зайлшгүй явагдана. Хоёр хөрш муудалцаад Монголыг булаацалдаад эхэлбэл гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг шууд шахаж гаргадаг. Монголыг тэжээж байгаа Оюу толгойг хамгийн түрүүнд шахаж гаргана гэсэн үг. Чухам ямар аргаар гэдгийг мэдэхгүй. Ямартаа ч хоёр хөрш ямар нэгэн аргыг олдог. Монголд ямар нэгэн байдлаар нөлөөгөө тогтоох өрсөлдөөн эхэлбэл түүнд үйлчлэх хүч бэлэн байж байдаг. Тиймээс цаашид хоёр хөршийн харилцааг маш сайн ажиглаж бэлдэх хэрэгтэй.

-Таны хэлсэн эдгээр зүйл яг өнөөдөр Монголд биежээд хэрэгжиж байгаа юм биш үү. Төрийн эрхэнд байсан өндөр дээд албан тушаалтнуудаа бид саяхан хуйгаар нь шоронд хорилоо. ХЗДХ-ийн сайд саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хавчин шахаж хөөж гаргасан нэг бус нэлээд хэргийг нийгэмд танилцууллаа гэхчлэнгээр эдгээр үйл явцыг дүгнэхэд?

-Одоо явагдаж байж магадгүй. Миний хувьд ийм процесс давтаж байна гэж хэлж мэдэхгүй. Эдгээр үйл явдал дуусаг. Үйл явц дуусч 10, 20 жилийн дараа түүхчдийн ажил эхэлнэ шүү дээ. Одоо дүгнэхэд эрт байна. Адил төстэй үйл явц өрнөж байсан. 1960 онд улс төрийн цэвэрлэгээ хийгдсэн. Энэ бол хоёр хөрш муудалцсантай холбоотойгоор өрнөсөн үйл явдал. 1964 онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарт намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай тогтоол гаргаж, ЗХУ, социалист орнуудтай хамтран ажиллахын ач тусыг дутуу үнэлсэн зэргээр буруутгаж хөдөө нутаг заан суулгаж, тэдний эрхийг ноцтой зөрчсөн. 1964 оны энэ үйл явцыг одоо дүгнэхэд хэлмэгдүүлчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр үндэсний үзэлтэй хүмүүс, мөн Хятадын талыг баримталсан ганц нэг хүмүүсийг нийлүүлж байгаад улс төрийн өрсөлдөгчөө зайлуулсан процесс болсон. Тиймээс саяхан улстөрчдийг олноор нь хорьсон үйл явцыг “ингэсэн, тэгсэн” гэж одоо дүгнэхэд хэцүү. Ерөнхийдөө хэлмэгдүүлсэн процесс байж магадгүй. Хөршүүдийн оролцоотойгоор үндэсний үзэлтнүүдийг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлсэн байж магадгүй.

-Оросын нөлөөлөл манайд их байна. Тэр нь Монголын улс төр, нийгмийн амьдралд нөлөөлж байна гэх дүгнэлттэй та санал нийлэх үү?

-Тийм байгаасай.

-Яагаад?

-Одоо манайх Хятадаас их хамааралтай байгаа шүү дээ.

-Эдийн засаг Хятадаас хамааралтай ч Оросоос зааварчилгаа аваад байна гэх дүгнэлт тодорхой хүрээнд байна шүү дээ?

-Урьд өмнөх үеүдтэй харьцуулахад бодлогын хамаарал их бага байна. Бараг байхгүй гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, Оросын нөлөөлөл хамгийн бага байгаа түүхэн цаг үе нь өнөөгийнх. Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөлөл түүхэнд байгаагүй хамгийн их үедээ ирчихээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэжээ DNN.mn

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох тухай асуудлыг танилцуулав.

2009 оноос нийтийн эдэлбэрт газар бүртгэн, баталгаажуулж эхэлсэн бөгөөд 2009 онд 54 байршил, 2010 онд 32 байршлыг бүртгэж байжээ. Харин 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 219 байршлын 285.23 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байна. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр НИТХ-д өргөн барьж, батлууллаа.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
  • Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
  • Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
  • Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
  • Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га
  • Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га буюу нийт 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв. Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийтийн эдэлбэрт бүртгэсэн талбайг бүртгэлжүүлэн хамгаалах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тус байршлуудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж бариулахгүй байх саналыг хэлж байлаа.

Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр барилгажилт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Энэ хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг ийнхүү нийтийн эдэлбэрт бүртгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо DNN.mn

Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.

“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна. Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчиллөө. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж байгаа газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгов.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр болгож, ирэх хавраас ногоон байгууламж, тоглоомын талбай байдлаар тохижуулна. Тухайн компанид сонсох ажиллагаа хийсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн буюу ард түмний өмч. Газрын эзэмшил, ашиглалтай холбоотой асуудалд нийт иргэдийн эрх ашгийг бодолцож үзэх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн амын нягтаршил хэтэрсэн газруудад шинээр барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, гарааш, хашаа, самбаруудыг буулгаж байна. Мөн ногоон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Түүнчлэн Хотын дарга иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангасан шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгааг онцолсон.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Халиун “Манай хороо 4000 орчим иргэнтэй. “Наран трейд” ХХК орон сууцны барилга барих гэж байсан нь олон хүний эрх ашгийг хөндсөн. Бид хэдэн жилийн өмнөөс энэ газрыг улсад зарах саналыг тус компанид тавьж ирсэн ч хүлээж аваагүй. Анх сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглана гэж байсан ч гэнэт 16 давхар барилга барих болсон. Байрны иргэд маань мөнгөө нийлүүлж, хуульч хөлсөлж, тэмцлээ санхүүжүүлсэн. Бид долоодугаар сараас хойш энэ асуудлыг хөөцөлдсөн. Олонхын эрх ашгийг хүндэтгэж, Хотын дарга ийм шийдвэр гаргасанд баяртай байна” хэмээлээ.