Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэгийн хилийн хоригийг хэвээр үлдээлээ DNN.mn

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өгч байсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгаж буй юм. Хэдийгээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө ямар нэгэн буруу мэтээр өнгөрсөн хугацаанд тайлбарлаж ирсэн ч тэдний гэм буруугүйг шүүхээр эцэслээгүй байна.

Эдгээр гишүүдэд хилийн хориг тавьсан бөгөөд хэргийн холбогдогч нартай уулзахыг хориглох хүсэлтийг нийслэлийн Прокуророос гаргаж, шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч нараас “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэнийг шүүхээс хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Нүүрсний хулгай ярьж Хөгжлийн банкны хэргийг замхруулахыг оролдож байна гэж эрх баригчдыг шүүмжилж буй. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтныг шалгаж байхад хилийн хоригийг нь цуцлаад хил давуулсан гэх яриа ч гарсан. Тэгвэл ийнхүү Ё.Баатарбилэг гишүүний хилийн хоригийг шүүхээс хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн аврагч-2022” дадлага сургууль эхэллээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон усанд шумбалтын чадвар олгох, мэргэжлийн бэлтгэлийн түвшин тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн аврагч-2022” дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургуульд Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид бие бялдар, хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвар, усанд сэлэлтийн үе шатанд норматив гүйцэтгэж өрсөлдөнө. Тодруулбал, бүлгийн даргын ажиллагаа, байрзүй, буухиа гүйлт, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах, үзэгдэх орчин хязгаарлагдсан өрөөнөөс нэрвэгдэгчийг гаргах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгчийг буулгах, химийн хорт бодисоос хамгаалах, жолоодлогын ур чадвар, буухиа сэлэлт, гүний шумбалт, гүний уртын шумбалт, осолдсон иргэнд үзүүлэх анхны тусламж зэрэг аврах ажиллагааны үеийн үүрэг гүйцэтгэлтийг багаар хийж гүйцэтгэнэ.
Дадлага сургууль ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадын хээрийн сургалтын төвд зохион байгуулагдаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаар үйлдвэрлэж байна. 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 27 жилийн дараа нийслэл хотод эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах боломж бүрдсэн билээ. Энэхүү шинэчлэлийн дагуу нийслэлийн өмчийн хөрөнгө, ялангуяа нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргах шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-тай хамтран ажиллахаар болсонд таатай байна” хэмээлээ.

“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах, дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.

Categories
мэдээ нийгэм

Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан 103-ын эмч, жолооч нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа DNN.mn

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.

Тэд тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь тэд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул түргэний машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөн, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу тус үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Цар тахлаас шалтгаалж иргэд амьдралын шинэ хэв маягт аль хэдийн шилжсэн учраас түүнд тохирсон засаглалын хэв маягийг бий болгох шаардлага үүссэн талаар Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албанаас танилцуулав. Тухайлбал, төрийн байгууллага хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх, цахим шилжилт хийх, датанд суурилсан шийдвэр гаргаж, уян хатан ажиллах ёстой гэдгийг онцлов. Цахим хөгжлийн сайд Н.Учрал цахим шилжилтийн үйл явц нь иргэдийн цаг завыг хэмнэх зэргээр амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас цахим шилжилтийг идэвхтэй хийж байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулах, хоёрдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох нь хамгийн чухал байгааг илэрхийлэв.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийн дагуу төрийн давхардсан хяналт шалгалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамд руу шилжүүлэх болон Засгийн газар дэргэдээ дотоод хяналт шалгалтын газар байгуулахаар болоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар төрийн байгууллага давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгждээ дарамт учруулдаг байдлыг зогсооно. Харин Засгийн газар дотоод хяналт шалгалтын газартай болсноор төрийн алба цомхон бөгөөд ур чадвартай, ёс зүйтэй байх тогтолцоог бүрдүүлэх юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​”Ер бусын хайр” DNN.mn


…”Ногоон малгайтнууд давхиж ирэхийг хараад аав нь Жанлавын чихэнд юу ч юм шивнээд байсан. Хүүгийнхээ урваж шарвахыг мэдээд хилэгнэж, галзууруулдаг тарни уншсан байх гэж нутгийнхан ярилцдаг” хэмээн Дондов гуайн хуучилсан санаанд орж, өвчин нь хөдлөхөд гараадгүй хэд бэлэн суув. Гэвч Жанлав гуай уурлаж, галзуурсангүй, тэртээх цаг хугацаагаар аялах мэт, яаралгүй нүүх үүлсийг тооноороо ажаархан сууна.

-Хүмүүс юу ярьдгийг би мэднэ ээ. Ил шулуухан хэлж байгаа нь л чи юм… Аав маань тун ч их мэдлэгтэй гавж байсан шүү. Ногоон малгайтнууд давхин ирэхийг үзээд, надад “Би сахиусандаа урьд шөнө харсан. Үнэн байж. Ах бид хоёр чинь буудуулах юм байна. Харин чи амьд үлдэж магадгүй харагдаад байсан. Хүү минь, чи авхаалж самбаатай, сэргэлэн ухаантай. Ямар ч хамаагүй арга саам, ов мэх хэрэглээд амьд үлдэхийг л хичээ.

Ээжийгээ асарч сувил. Чадвал эмчилж эдгээ. Ээжийг чинь хүнд өвчтэй байхад яаж ганцааранг нь орхиод гурвуулаа явчих вэ дээ. Чи л үлдэх хэрэгтэй. Бас хийд маань их гал дунд харагдаад байсан. Буруу номтнууд шатаах байх. Түүнээс өрсөж хийдийнхээ ном судруудыг тайгаруу зөөж нуухыг бодоорой. Хожим хүмүүст хэрэг болно. Тэгээд сайн цаг ирэхээр хийдэд буцааж зална биз” гэж шивнэсэн юм.

-Та галзуураагүй байх нь ээ. Тэгээд тавь гаруй жилийн турш галзуу болж жүжиглэсэн хэрэг үү?

-Хүн амьтны бараанаар бурхан тахилаа нууж, зулаа чимхэж, ээжийгээ зоддог галзуу хүний дүр үзүүлэх хэцүү хэцүү…

Энэхүү сэтгэл шимшрэм гунигтай өгүүллэгийг зохиолч Лувсангийн Хүрэлбаатарын шинэхэн ном “Ер бусын хайр”-аас уншсан билээ. Номыг уншиж байхдаа аль хэдийнэ дотор нь орчихсон, зохиолын баатруудтай хамт гуньж, уйлж, уурлаж, баярлаж, бүр хамт шийдвэр гаргаад явж байв. Хэсэг хугацаанд энэ бодит ертөнцөөс тасарч, огт өөр орчинд амьдарч үзлээ. Ийм гайхам сонин ном бүтээсэн эрхэм зохиолчид баярлалаа гэж хэлье.

Номонд өгүүллэгүүдээс гадна тууж, баримтат болон ёгт өгүүллэгүүд, памфлет, эсээ багтжээ.

Шимтэй, уншууртай, байн байн барьж авмаар “Ер бусын хайр” номын эзэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

“Монос”-ын Хүрлээ гэж олноо алдаршсан энэ эрхэм өмнө нь “Атилла хааны хилэн хар азарга” эссээ нийтлэлийн, “Бүгдийг тэгээс” дурдатгалын, “Шаргал навчис” яруу найргийн номоо хэвлүүлсэн. Мөн “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа”, “Монголын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан шинэ эм бүтээх зарим асуудал” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 21 номыг англи, орос, монгол хэлнээ хэвлүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг хуралдав DNN.mn

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин, техникийг илрүүлэх суурь судалгаа хийж, татаж гаргах ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан судалгаа, төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр БОАЖЯ-нд боллоо.

Хурлаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөлт, инженерийн тооцоолол, технологийн шийдлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах, татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны нэгдүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох, Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт УИХ-ын Намын бүлэг, ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.11.21-2022.11.25/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.



ДАВАА ГАРАГ /2022.11.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

5

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Хууль зүйн байнгын хороо

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

7

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

8

Улсын Их Хурлын тамгын газар болон Олон Улсын Парламентын холбоо

· “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг

15.00

“Их Эзэн Чингис хаан”



МЯГМАР ГАРАГ /2022.11.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /Хаалттай/

10.00

“Их засаг”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Зам, тээврийн хөгжлийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах

10.30

“Үндсэн хууль”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /Хаалттай/

11.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.30

“Үндсэн хууль”

6

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”



БААСАН ГАРАГ /2022.11.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Өвлийн дугуйг хэрхэн сонгох вэ DNN.mn

Анхаарвал зохих нэг үзүүлэлт нь хуучин дугуйны үйлдвэрлэсэн оныг онцгой анхаарах. Хэдийгээр хээ сайтай буюу хээний элэгдлийн хувь бага ч үйлдвэрлэгдээд 3 жилээс дээш ашиглагдсан дугуй уян налархай шинж чанараа алдаж хатуурсан байдаг.
Энэ нь зам дугуй 2 -ийн барьцалтийн коэфцентийг бууруулж тоормосны замыг уртасгаж ЗТО -ийн шалтгаан болох осолд орсон үед хохирлын хэмжээг тодорхой хувиар ихэсгэдэг байна.

Бидний сайн мэдэх хуучин дугуйны элэгдлийн хэмжээг илэрхийлсэн тэмдэглэгээ нь тухайн дугуйны аюулгүй байдлын түвшин буурч байгааг илэрхийлж өндөр хөгжилтэй оронд ашиглахыг хориглох үндэслэл болдог байна.

Иргэд дугуй засварын газраар үйлчлүүлэхдээ засварын үед дугуйны амсарт түрхэж байгаа тосон түрхлэгийг онцгой анхаарах шаардлагатай.
Ихэнх дугуй засварын газрууд нь автомашинаас хаягдсан ажилласан маслыг ашигладаг. Энэ нь засварын үед дугуйг обуданд угсрахад таатай байдаг ч тээврийн хэрэгслийг ашиглалтын үед өндөр хурдтай явах болон эргэх хөдөлгөөн хийх үед дугуй обуднаас мултрах улмаар зам тээврийн ослын үндсэн шалтгаан болдог.
Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. Үүнд:
• АТ тэмдэглэгээ нь резин дугуй болон обудыг бүх төрлийн замд ашиглах тээврийн хэрэгсэлд (ATV) зориулсан болохыг тодорхойлно
• “TUBELESS” тэмдэглэгээ нь дотуур хаймаргүй ашиглаж болохыг илэрхийлнэ.
• М+S тэмдэглэгээ нь шавар болон цасны зориулалттай зохион бүтээгдсэн болохыг илэрхийлнэ.
Дугуйг сонгох, солих үед эдгээр зөвлөмжүүдийг мөрдөж хэвшүүлснээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдлын бүлэгт хамаарах дугуйн аюулгүй ажиллагаа хадгалагдаж, зам тээврийн осолд өртөх магадлалыг тодорхой хувиар бууруулах боломжтой юм.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийд чансаагаар 106, Азид 22-т бичигджээ DNN.mn

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар Монголын шигшээ баг дэлхийд 106, Азид 22-т бичигджээ.

Монголын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолтоо хийсэн. Шигшээ баг Малайз, Таити, Вьетнамыг хожин Тайландад хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгараад байсан юм.

Улмаар 81.8 оноотойгоор Азийн чансаанд Малайз, Сингапур, Хонконг, Вьетнам, АНЭУ-ын дээр дэлхийн чансаанд Азербайжан, Ямайк, Өмнөд Африкийн дээр бичигдэв.

Харин манай улсын дээр Хондурас, Чад, Мальт, Конго зэрэг улс байрлажээ. Тайландын шигшээ баг 101.8 оноотой дэлхийн чансааны 92, Азийн 21-р байрыг эзэлсэн байна. /Чансааг дэлгэрэнгүй харах/

Дэлхийн чансаа:

Азийн чансаа: