Categories
мэдээ нийгэм

Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо DNN.mn

Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 60 орчим сэтгүүлч оролцов. Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, ахмад сэтгүүлчдийн санал санаачилга, үр нөлөөг сэтгүүл зүйн салбарт нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Энэхүү шаардлагыг ажил хэрэг болгох, манлайлал үзүүлэх нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн зорилго. Иймээс энэ удаагийн чуулга уулзалтаар “Ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх нь” үндсэн илтгэлийг МСНЭ-ийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр тавьж хэлэлцүүлэв.

Мөн “Хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал, Ахмад залуу үеийн хамтын ажиллагаа” сэдвээр ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар илтэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Ярьдаг сэтгүүл зүй, редакторын үүрэг, ёс зүйн нөлөө” илтгэлийн ахмад сэтгүүлч Л.Мөнхтөр тавив. Дээрх илтгэлүүд нь сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд ахмад сэтгүүлчдийн оролцоо, санал санаачилгыг хангахад чиглэж байна. Тэр дундаа ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх хэлбэрээр редакторлох арга зүйг залуу, хойч үедээ төлөвшүүлэхэд анхаарах юм. МСНЭ-ийн дэргэд ахмадын хороо байгуулав. Ахмадын хорооны даргаар Б.Энхтуяаг томилов. Энэхүү зөвлөл нь уг чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, МСНЭ-ийн үндсэн үйл ажиллагааг ахмад сэтгүүлчидтэй холбох ажлыг эрхлэн явуулна. Мөн Ө.Отгонбаатар Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмад сэтгүүлчдээс бүрдсэн Редакторын дэд хороо байгууллаа. Энэхүү дэд хороо нь сэтгүүл зүйд дутагдаж буй редакторын ёс зүй, хэм хэмжээг тодорхойлж, шаардлагатай редакциудад сургалт өгөх зэргээр үйл ажиллагаа явуулна. МСНЭ нь редакциудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ахмад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж буй юм.

Цаашид ахмад болон дунд үеийн сэтгүүлчдийн оролцоотойгоор залуу сэтгүүлчдийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах чиглэлд хэд хэдэн санал санаачилгыг гарган ажиллахаар төлөвлөжээ гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана DNN.mn

Zam

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаах гэж байна. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэх юм. Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу.

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч долоодугаар сард шалгарч, наймдугаар сарын 14-нөөс замын ажил эхэлжээ. Түүнээс хойших хугацаанд замын хөдөлгөөнийг хаалгүйгээр замын хоёр талаар борооны ус зайлуулах шугам хийсэн бөгөөд зам барилгын ажлын трасст өртсөн найман нэгж талбараас хоёрыг нь чөлөөлөөд байна.

Тус замыг шинээр тавьснаар авто замын шинэ сүлжээ, холбоос зам бий болохоос гадна Чингисийн өргөн чөлөө болон Зайсангийн гудамжны авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

zam1-1280x905 “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа –  updown.mn

Нийслэлийн өвлийн бэлтгэл хангахад 27 чиглэлийн 1106 ажил хийхээр төлөвлөсөн нь 92 хувь хэрэгжилттэй байна. Мөн 2719 тн давс, 2160 тн бодис нөөцөлж, нэмэлтээр 500 тн давс, 2000 тн бодис авсан бөгөөд тусгай зориулалтын 35 тээврийн хэрэгслийг давс, бодис цацахад ашиглахыг нийслэлийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр мэдээлэв.

Улаанбаатар хотод улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 2017-2022 онд 200 блок угсармал орон сууц дулаалжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц бий. Эдгээрийн 170-ыг дахин барих шийдвэр гарснаас 97 барилгад гүйцэтгэгч шалгараад байгаагаас гадна 2703 өрхийн 21 барилга ашиглалтад оруулжээ.

Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийж, 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсвийн хэмнэлтийн тухай хууль, түүний биелэлтийг хангах хүрээнд 40 байгууллагын 96 тээврийн хэрэгслийг татан төвлөрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визэнд “алалцдаг” вэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ НИЙТЛЭЛЭЭС…


Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визийг авах гэж “алалцдаг” вэ? Яагаад гэвэл АНУ-д очсон хүн жаргадаг л байхгүй юу. Үүнийг тэр зүгт зорчсон хүн бүр мэднэ. Өчнөөн олон монгол Америкт очсон, аялсан, ажиллаж амьдарч байгаа. Америкт хууль л зөрчихгүй бол бүх зүйл чөлөөтэй. Америкт дургүй хүн ч тэнд сайхан амьдардаг. Америкийн үзэл бодолд дургүй, улс төр, шашин шүтлэг, яс үндэс, зүс царай, бэлгийн чиг хандлага… ер нь нийлэмж муутай байх ямар л нөхцөл байна хамаагүй, хэн ч тэднийг тоохгүй. Хууль дүрмийг нь л зөрчихгүй бол тэнд хүн шиг амьдарна. Энэ ертөнцийн түмэн хэлийн амьтад тэнд амиа өгөхөөс наахнуур зорьж тэмүүлэн очсоноор сайхан амьдарсаар байна. Тэнд амьдарч байгаа монголчуудын цөөнгүй хэсэг нь харласан хэрнээ амгалан тайван амьдардаг юм шүү дээ. Солонгост харласан бол байнгын хяналт шалгалтаас айж амьдардгийг бид мэднэ. Гэтэл Америкт тэднийг хэн ч зогсоож шалгахгүй, орон байранд нь халдахгүй, бизнесийн бүрэн эрх чөлөөтэй. Харласан хэрнээ байшингийн дотоод засал чимэглэлийн компани байгуулчихсан гялалзтал ажиллаж яваа залууд өнгөрсөн хавар Монголын Хөдөлмөрийн яамнаас очиж Засгийн газрын шагнал гардуулсан шүү дээ. Америк ийм л улс. Ажлын байр, ашиг орлого, бизнесийн эрх чөлөө энэ ертөнцийн хаана байна гэвэл Америкт л байна. Гагцхүү таны чадвар, мэдрэмж, хөдөлмөрч чанар л мэдэх хэрэг. Нэг ажил хийе гээд хөдлөхөд урд чинь хүнд суртал, авлига, өнгө мөнгөний хана хэзээ ч саад болохгүй. Эхнэр нөхөр хоёр хамтдаа Америкт амьдрахаар очиж аяга шанага угаах ч юм уу, пицца зөөгч юм уу, такси барья гэж бодъё. Монголчууд хийгээд бусад улс орноос очсон хүмүүсийн наад захын хийдэг ажил л даа. Хоёулаа нийлээд дор хаяж 3000 ам.долларын цалин авна. 1000-ыг нь Монгол руу явуулчихна. 1000-ыг нь байр, хоолондоо зарчихна. Үлдсэнээр нь хангалттай амарч зугаалаад, үзэж хараад, ая тухтай амьдарна. Хэдэн ч жил ингэж амьдарч болно. Насан туршдаа ч ийм маягаар Америкт амьдарч болно. Цалингийн хамгийн доод хязгаарт нь төсөв хийхэд энэ юм шүү. Тэрнээс биш 3000-аас дээш цалин авах өчнөөн боломж тэнд бий. Боломжоо ашиглан улам дэвжиж дээшлээд дундаж иргэний түвшинд нь амьдарч байгаа монголчууд Америкт хэдэн зуугаараа байгаа. Энэ ертөнцийн аль ч улс орноос ямар ч хүн очсон сайхан амьдарч болох тийм таатай орчин нөхцөлийг Америк улс бүрдүүлж өгсөн болохоор дэлхийн долоон тэрбум хүн бүгдээрээ АНУ-ын визэнд “алалцдаг” билээ. Тэнд очиж л ясаа амраая, үр хүүхдүүдээ баталгаатай нийгэмд аваачъя, хүн болсных хүний нийгмийн хамгийн сайхан хэсэгт очиж амьдаръя хэмээн ертөнцийн хүн бүр тэмцдэг болой. Тэдний нэг хэсэг нь бидний гурван сая монголчууд юм.

Тэгвэл тэрхүү Америкаас дутуугүй энэ бөмбөрцөгт нэр нөлөөтэй Орос, Хятад руу энэ ертөнцийн хүмүүс яагаад тэгтлээ дурладаггүй, хошуурдаггүй юм бэ. Үнэндээ энэ хоёр улсад өөрсдийг нь хүлээн зөвшөөрч, манайхны хэлдгээр долоодоггүй л юм бол амьдрахад нэн бэрх, хэцүү. Хэлүүлэлтгүй бүгдээрээ янз бүрийн зовлон, бэрхшээлийг нь мэдэж байгаа. Хойд хөршид бол арьс өнгө өөр байхад л хамгийн эхний гадуурхагдах шалтгаан болж цааш дарамт үргэлжилнэ. Монголчуудад дэндүү дээрэнгүй ханддаг. Хиагтын гааль дээр машиндаа дөрвөн шинэ дугуй хийгээд очсон Монголын иргэнийг шинэ дугуйгаа үлдээж хуучин дугуйнуудаа хийгээд нэвтэр гэхийг хоёр нүдээрээ харна. Дөрвөн шинэ дугуйгаа цаана ороод зарах гэж яваа юм гэнээ, Оросын гаальчдын үзэж байгаагаар. Наад захын ийм дарамт мэтээс эхлэн Монгол-Оросын гадаад худалдаа үнэндээ тэг зогсолтод хүрсэн (яах аргагүй хөрш, олон жилийн хэлхээ холбоо худалдаа эргэлтийг амь тавиулчихгүй байгаагаас биш). Ийм газар руу хэн зүглэх юм бэ. Алтанбулагийн гааль дээр очоод хараарай, бараа таваар гэвэл Орифлеймийн жаахан бараа, цацагт хяруулын ч билүү, юуны ч билээ, нэг шувууны мах төдийхөн, бас бус зүйлс Оросоос орж ирдэг. Дээр нь мэдээж нефть бүтээгдэхүүн. Ингээд л болоо. Сүүлийн жилүүдээс нефтийн хэрэгцээгээ бид 90 хувиас 60 хувь руу бууруулж байна. Монголчууд Оросоос улам л хамааралгүй амьдарч байна. Одоо Орос визгүй боллоо гээд монголчууд тийш хошуурах уу, тэндээс тэгтлээ их эдийн засгийн урсгал бий болох уу. Эдийн засгийн утгаар нь том юмыг хойд хөршөөсөө харъя гэвэл ганцхан мах шүү дээ. Орос руу 50 сая малынхаа махыг ямар ч тээргүй гаргадаг болгох асуудал л байж. Үүнийг шийдэж чадвал өөр хэрэг. Сибирийн махны хэрэгцээг бид хангадаг болчихвол том эдийн засаг, том тоон үзүүлэлт, уул уурхайгаас болж уналтанд ордог эдийн засагт их нэмэртэй. Тэрнээс тэнд очоод ажиллаж амьдраад, дээрэлхүүлээд суудаг монгол хүн одоо байхгүй байх аа. Хятад бол арай өөр л дөө. Тэгээд ч визгүй.

Монгол Улсын хувьд Америктай адил төсөөтэй үнэт зүйлсийг эрхэмлэдгээрээ ойр юм. Америк нь хүнийг хүн гэж үздэг ардчилсан нийгэм. Манайд ч үүнийг ярьдаг, эрмэлздэг, манай нийгмийн нэгэн үнэт зүйл мөн юм. Иргэдээ сайхан амьдруулахын төлөө, ажилтай орлоготой, эрүүл саруул, аюулгүй орчинд ажиллаж амьдруулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж Монгол Улс үздэг. Мөн дээр нь ардчилсан сонгууль байна, ард түмний сонголт чөлөөтэй, ил тод байх нь манай нийгмийн нэгэн чухал хэсэг. Энэ дотроо хэвлэлийн эрх чөлөөтэй байх нь Монголын ардчиллын амин сүнс билээ. Энэ бүгдээрээ манайх Америктай адилхан үнэт зүйлстэй улс юм. Ийм учраас бид хүн төрөлхтний нэгэн адилаар Америкийн виз даруулахын тулд “алалцдаг”-аа нуух хэрэггүй билээ. Тэнд бидний үлгэр авах, үнэхээр нэгэн ардчилсан нийгэм ийм байдаг байх гэж итгэл үнэмшил төрүүлдэг нийгэм оршин байдаг болохоор. Гэтэл сүүлийн үед манай дарга нар “Юугаа амлаад туучихсан бол” гэж санааг минь зовтол гүйлдэж байна. Үнэндээ наад Оросын визийг чинь хүмүүс тоодоггүй юмаа. Захын нэг ТҮЦ-нд “Оросын визийг 40 ам.доллараар гаргана” гээд гаднаа бичээд наачихсан байдаг юм. Ийм байтал энэ айлчлалын гол үр дүн нь визгүй зорчихыг шийдсэн асуудал байлаа гэж яриад байгаа нь, ард түмэн минь визгүй зорчих боллоо гэж хөл хөөрцөг болоод байгаа төр засаг ямар учиртай юм болоо.

Categories
мэдээ цаг-үе

Боодол өвс 12.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Таван шар, 22-ын товчооны захуудад ногоон өвс боодол нь 12.000 төгрөг, хивэг 25 кг нь 18.000 төгрөг, улаанбуудай 50 кг нь 40.000 төгрөг, тэжээлийн будаа 40 кг нь 35.000 төгрөгийн үнээр худалдаж байна.

  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32.000 төгрөг,
  • “Дархан өгөөж” ХХК-ийн хивэг 25 кг нь 40.000 төгрөг,
  • Орос овъёос 40 кг нь 45.000 төгрөг,
  • Монгол овъёос 40 кг нь 35.000 төгрөг байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 25.000 төгрөг, нэхий, өлөн 6000 төгрөг, хонины ноос 1000 төгрөг, тэмээний ноос 12.000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, том шир 10.000 төгрөг, адууны шир сүүлтэй 8000 төгрөг, дэл кг нь 6000 төгрөг, сүүл ширхэг 8000 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов DNN.mn

Шинийн нэгнээс дөрвөн хүртэл нийслэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй

Өнөөдөр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
  • Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм

16-25 насны залуучууд буудалд амарч буй иргэдийг дээрэмждээ DNN.mn

ШУУРХАЙ МЭДЭЭ: 23 настай эмэгтэйд хутга тулган гар утас, мөнгийг нь  дээрэмждээ – tugch.com

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 11 минутад “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад 4 залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийг шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних 4 эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн байна. Хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагааг хийн, 16-25 насны 4 хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ: Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ  DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-НААС 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРИГ /2022.10.03/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

11.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

2022 оны намрын ээлжит чуулганы нээлт

10.00

“Их хуралдай”

МЯГМАР ГАРИГ /2022.10.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээлэл сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаарх/

“Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл сонсох

11.30

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРИГ /2022.10.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ ГАРИГ /2022.10.06/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

БААСАН ГАРИГ /2022.10.07/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2022.10.06,10.07/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар

Бусад

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хугацаанд 4 айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртжээ DNN.mn

Харагдаж сонсогдож үнэртэхгүй угаарын хий гэж юу вэ

“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал угаарын хийн хордлоготой холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Азаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг хэллээ.Дээрх иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадсан учраас тухайн хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Үргэлжлүүлэн “Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж угаартах байдал их гарч байна. Өнгөрсөн долоо хоногт угаартсан айл өрхүүдэд шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүйгээр галласан шалтгаан их байсан.

Мөн сайжруулсан шахмал түлш түлж байгаа айлуудын зуухны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Өөрөөр хэлбэл, угаарын хийн хордлогод өртсөн айлууд дандаа битүүмж нь алдагдсан, стандартын бус зууханд гал түлж, угаартах нөхцөл үүсэж байна.

Түүнчлэн бороо, цас холилдож орсон энэ өдрүүдэд яндангаа авч, өрхөө битүүлснээс шалтгаалж угаартах эрсдэл ч мөн гарч байгаа. Уг нь иргэд сайжруулсан шахмал түлш түлж байгаа зуухны битүүмжид онцгой анхаарах, яндангаа хөөлөх зэргээр угаарын хийн хордлогоос сэргийлэх боломжтой.

Мөн угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулах шаардлагатай байна. Хий мэдрэгч нь угаарын хийн хордлогоос сэргийлэх анхан шатны хэрэгсэл юм.

Учир нь Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 24 цагийн турш айлууд дээр ялгарч байгаа угаарын хийг хянадаг. Хяналтын дэлгэц дээр хоногт 20-30 дуудлага иргэд бөгөөд бид тухайн иргэнд угаар сөргөөр нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учраас энэ намар угаарын хийн хордлогод өртөх тоо өнгөрсөн жилүүдээс харьцангуй буурсан.

Гэсэн хэдий ч ихэнх айл угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй, зай нь дуусчхаад байхад солихгүй байснаас болж угаарын хийн хордлогод өртөх тохиолдол элбэг байсаар байна.

Иймд иргэд эрсдэлээс сэргийлж угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж, яндангаа хөөлөх, яндан дээврээс дээш урттай байх стандартыг мөрдөхөд анхаарах шаардлагатай” гэлээ.

ВИДЕО:

:

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой DNN.mn

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.


-Япон болон Австрали улсын засгийн газартай хамтраад хүрэн нүүрснээс устөрөгч гарган түүгээрээ усан цахилгаан станц хийж байна. Хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж авах ерөнхий технологийн талаар тайлбарлаач?

-Ер нь устөрөгч хамгийн сайн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн. Түүгээр цахилгаан гаргаж авах, мөн өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой түүхий эд. Өнөөдөр устөрөгчөөр юу хийж байна гэвэл бордоо хийж байна. Бордоонд шаардлагатай аммиакийг гаргаж авахын тулд устөрөгч хэрэглэж байгаа. Түүнчлэн химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрт өргөнөөр ашиглаж байна. Устөрөгчийг гаргаж авах олон арга байдаг. Түүний нэг нь хүрэн нүүрснээс гаргаж авах арга юм. Устөрөгч гаргаж авах хамгийн гол арга нь байгалийн хийг хувиргаж гарган авдаг. Мөн хүрэн нүүрсийг хийжүүлж гаргаж авдаг. Уснаас мөн гаргаж авч болно. Тэгэхдээ энэ арга нь одоогоор эдийн засгийн хувьд ашиггүй. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд гаргаж авч буй устөрөгчийн 80 хувийг байгалийн хийнээс гаргаж авч байгаа юм. Тодорхой түвшинд бага хувиар нүүрснээс гаргаж авдаг. Тэгэхээр байгалийн хий бол манай оронд байхгүй. Тийм учраас бид ашиглагдахгүй байгаа хүрэн нүүрсээ боловсруулж устөрөгч гаргаж авах боломжтой. Ерөнхийдөө Монголд нүүрсний төрөл бүрийн судалгаа тодорхой түвшинд маш ихээр хийгдэж ирсэн, устөрөгчтэй холбож ярихад бид нийлэг хий гаргаж авах зорилгоор судалгаа хийж ирсэн. Нийлэг хий гэдэг нь устөрөгч болон нүүрсхүчлийн дутуу ислийн холимог. Үүнийг гаргаж авахын тулд олон жил судалгаа хийж ирсэн, харин цэвэр устөрөгч гаргах тал руу явахгүй байсан. МУИС, ШУТИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн бол энэ чиглэлийн судалгаануудыг хийх тоног төхөөрөмж болон судлаачидтай. Тэгэхээр бид нийлэг хий гарган авч түүгээрээ шингэн түлш буюу бензин, шатахуун гаргаж авах чиглэл рүү судалгаагаа хийж байсан. Яг цэвэр устөрөгч гаргаж авахад дагаад маш их хэмжээний нүүрсхүчлийн хий буюу хүлэмжийн хий гардаг. Энэ нь дэлхийн дулаарлын гол буруутан учраас энэ асуудлыг мөн давхар шийдэх ёстой байдаг.

-Австрали улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гаргаад цахилгаан станцдаа нийлүүлж байна. Манайх нүүрсээ устөрөгч болгоод нийлүүлж болох уу?

-Зарчмын хувьд устөрөгч бол хамгийн өндөр илчлэгтэй хамгийн сайн түүхий эд. Шатаалтаар буцаад ус болдог, өөр хаягдал байхгүй. Устөрөгчөөр ажилладаг ямар нэгэн цахилгаан станц, машин хийх нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологи. Хамгийн гол нь устөрөгчөө эвтэйхэн гаргаж авах юм. Манай орноор хийн хоолой дамжин өнгөрнө гэж яригдаж байгаа. Тэгэхээр хийн хоолойгоор байгалийн хий дамжина. Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс устөрөгчийг гаргахдаа бид анхаарах ёстой юм. Нөгөө талдаа гаргаж авсан бүтээгдэхүүнээ ашиглах дэд бүтэцтэй байна гэдэг хамгийн чухал.

-Манай улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, хүрэн нүүрсний арвин их нөөцтэй. Бид энэ төсөлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Яагаад гэвэл манайх арвин их нөөцтэй. Сайн чанарын чулуун нүүрс болон коксжсон нүүрсээ экспортолж байгаа. Хүрэн нүүрсээ бол цахилгаан станцдаа шатааж байгаа, хэрэглээ нь харьцангуй бага. Ихэнх хүрэн нүүрсний нөөцөө бид ашиглаж чадахгүй байгаа. Хүрэн нүүрсийг ашиглах боломжтой чиглэл нь устөрөгч гаргаж авах. Устөрөгч гаргаад авчихвал янз бүрээр хэрэглэнэ. Устөрөгчийг гаргаж авахаар нүүрсхүчлийн хий ихээр үүснэ гэж түрүүнд дурдсан. Тиймээс нүүрсхүчлийн хийг яах вэ гэдгийг давхар бодох ёстой. Бид Киотогийн протоколд нэгдсэн орон учраас нүүрсхүчлийн хийг чөлөөтэй үйлдвэрлээд байж болохгүй. Киотогийн протоколоор нүүрсхүчлийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулж улс бүр 1990 оны түвшинд хүргэх ёстой. Тиймээс бид CO2-ыг ихэсгэхгүй байхад давхар анхаарах ёстой. Дэлхий нийтээр хурааж, хадгалдаг технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Бид устөрөгчийг гаргахдаа ч мөн анхаарч энэхүү технологийг хөгжүүлэх нь зүйтэй.

-Таны бодлоор нүүрсхүчлийн хийг багасгахад ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Дэхийн дулаарлын гол буруутнуудын нэг бол хүлэмжийн хий гэж ярьдаг. Тэгэхээр хүлэмжийн хийг яах вэ гэдэг нь мөн том асуудал. Хүлэмжийн хийг бууруулах аргуудыг хүмүүс хайж байна. Нэгдүгээрт, түүнийг хадгалах хураах. Өөрөөр хэлбэл, нефть гаргаж аваад цооног үлддэг, тэр нефтийн цооногт хий оруулаад дарах гэх мэт төрөл бүрийн судалгаа хийж байна. Мөн их хэмжээний мод тарих юм бол нүүрсхүчлийн хийг шингээнэ. Цэвэр устөрөгч гаргаж авах гээд их хэмжээгээр нүүрсхүчлийн хийг гаргах нь дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй. Тиймээс нүүрсхүчлийн хийг ашиглах, бууруулах судалгаа хийх ёстой. Нүүрсхүчлийн хийг ашиглах чиглэлийн судалгаа бас улс орнуудад ихээр хийгдэж байгаа.

-Манай орны хувьд устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц барих боломжтой юу?

-Зарчмын хувьд боломжтой. Гэхдээ устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц цоо шинэ технологи.