Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Ирэх жилийн эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна. Энэ жил манайд бодитоор ямар хүндрэл үүсэхээр байна вэ?

-2023 онд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал биднийг угтана. Төлбөрийн баланс буюу ханш дээр энэ хүндрэл үүснэ. Учир нь ирэх жил манай улс олон бонд төлнө. Тухайлбал, Чингис бонд 137 сая ам.доллар, Гэрэгэ бонд 533 тэрбум ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны еврод 500 сая ам.доллар, Самурай бонд 30 тэрбум йен. Энэ бол зөвхөн Засгийн газрын өр. Энэ оны эцэст онд Чингис бонд 137 сая ам.долларын өрийг төлөх ёстой. Бондын өр төлбөр нийтдээ 1.4 тэрбум ам.доллар болж байгаа. Үүн дээр нэмээд Монголбанк БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн 10 тэрбум иен буюу 2.5 тэрбум ам.долларын хугацаа энэ жил дуусна. Тэгэхээр Монгол Улс нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өр төлбөрийн асуудал хүлээгдэж байна. Гэтэл Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ бол импортын хэрэглээний 3-4 сарын л нөөц. Олон улсын стандартаар бол хамгийн багадаа зургаан сарын нөөцтэй байх ёстой. Гэтэл манайх байх ёстой түвшнээсээ хоёр дахин буурчихсан. Дээр нь цэвэр нөөц нь хасах руу орчихсон б а й н а. Өөрөөр хэлбэл, энэ бол хувийн хэвшлийн банкинд байгаа мөнгө. Энэ байдлаараа ирэх жилүүдэд тэр дундаа 2023 оны маш том хүндрэл бол өр төлбөрөө төлж чадахгүй буюу дефолт үүсэх эрсдэл байна. Үүнийг дахин санхүүжүүлэх асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх жишгийн дагуу шинээр бонд арилжаад олсон эх үүсвэрээрээ энэ төлбөрүүдийг төлөх санхүүжүүлэх. Хоёрдугаарт, своп хэлцлээ сунгах зэрэг ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай. Гэтэл асуудал нь өнөөдөр хөгжингүй орнуудын бодлогын хүү өссөн. Америк долларын нөөцийн сангийн бодлогын хүү өссөн. 3.5 хувьтай байна. Үр дүнд нь хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалт буурч байгаа. Үнийг дагаад хөгжиж байгаа орнуудын бондыг худалдаж авах эрэлт буурсан. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар бонд гаргалаа гэхэд хоёр оронтой тоон дээр бонд гаргах зах зээлийн орчин байна. Грекийн эдийн засгийн хямрал, 70, 80-аад оны Латин Америкийн, Аргентины хямрал өнөөдөр Монголын нөхцөл байдалд дахин бий боллоо. Өөрөөр хэлбэл, 2015, 2016 онд долларгүй болж ханшаа хоёр дахин алдаж эдийн засаг сэхээний орон дээр байсан тэр нөхцөл байдал дахин бий боллоо. Тиймээс эдийн засгийн гол хүндрэл төлбөрийн балансын алдагдал. Ханшийн тогтвортой байдлын асуудал юм.

-Мөн инфляци төсөвт дарамт болох юм биш үү. Өнөөдөр Инфляци 15 хувьтай байна. Инфляцийг бууруулах ямар боломж байна гэж харж байна?

-Тийм. Маш өндөр инфляцитай байна. Цар тахлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Тиймээс дараагийн асуудал өндөр инфляци. Үүнийг Монголбанк зохицуулах үүрэгтэй. Бодлогын арга хэрэгсэл нь мөнгөний бодлогын арга хэрэгсэл. Гэтэл мөнгөний бодлогын арга хэрэгсэл ажиллах ямар ч боломжгүй болчихсон. Учир нь төсвийн бодлого нь мөнгөнийхөө бодлоготой уялдахгүй эсрэг зүг рүү явчихлаа. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан үр дүнг энэ жилийн төсвөөс ерөөсөө олж харахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гол хямрал төлбөрийн баланс. Мөн гадаад валютын нөөцийн хомсдол. Гадаад төлбөрөө төлж чадахгүй байх, дефолт зарлах хэмжээнд асуудал үүсчихээд байхад Монгол Улсын төсөв өмнөх оны баталсан төсвөөс 2.5 их наяд төгрөгөөр дахиад тэлсэн байна. Өмнөх жилийн төсөв 18 их наяд төгрөг байсан бол энэ оных 20.5 их наяд болоод өсчихлөө. Ингээд төсвийн бодлого тэлчихээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ямар ч орон зайгүй болдог. Бодлогын хүүг сая 12 хувь болгож өгсөн. Үр дүнд нь бизнесийн зээл үнэтэй болсон. Ингээд хувийн секторын санхүүжилт тэр хэмжээгээр буурч байгаа. Төсөв тэлсэн тохиолдолд инфляци буурах боломжгүй. Хоёрдугаарт, төсвийн зарлага санхүүжилт тэлж байгаа тохиолдолд энэ эргээд импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг бий болгодог. Үр дүнд нь гадаад валютын эргэлтийг өсгөж ханш дээрээ давхар цохилт үүсгэх төсөв орж ирлээ.

-Үүнээс гарах оновчтой гарц нь юу вэ?

-Өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд төсвийн бодлогоо нэгдүгээрт тавьж, мөнгөний бодлогоо хоёрдугаарт тавьж мөнгөний бодлого нь төсвийн бодлогын тохируулагч арга хэрэгслээр ажиллаж ирлээ. Одоо байрыг нь соль. Өөрөөр хэлбэл, бодлогын гол дараалал нь төсвийн асуудал биш. Мөнгөний бодлого, тэр дундаа ханш төлбөрийн балансын асуудал гэдэг нь тов тодорхой. Ийм учраас мөнгөний бодлогоо дэмжсэн төсвийн бодлогыг Засгийн газар оруулж ирж УИХ-аар батлуулах шаардлагатай. Ядаж энэ жилийн төсвийг алдагдалгүй батал.

-Энэ жил шинээр нэг ч барилга барихгүй зэргээр төсвөө хэрэндээ л танаж байгаа гэсэн тайлбар мэдээлэл өгч байгаа шүү дээ. Төсвөөс танах боломжтой өөр зүйл юу байгаа вэ?

-2023 онд нэмэлтээр шинээр хөрөнгө оруулалт тусгаагүй гэж орж ирсэн нь хангалтгүй. 2023 онд төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолсон байна. Тиймээс ядаж 1.5 их наяд төгрөгийг танаж төсвөө оруулж ир. 2010 оноос хойш хөрөнгө оруулалтын санхүүжилт нь дамжиж яваа дуусаагүй барилгууд бий. 2010, 2020 оны төсөвт суусан баахан үр ашиггүй соёлын төвүүд, угтах хаалга зэрэг иймэрхүү ажлуудынхаа хөрөнгө оруулалтыг бүгдийг нь бүрэн зогсоо. Хоёрдугаарт, дутуу барилгуудаа иргэдэд нээлттэйгээр бүгдийг нь дуудлага худалдаагаар зар. Олсон орлогоор барилгын компаниудад өгөх ёстой хохирлыг нь барагдуул. Барилгын салбар импортыг 70-80 хувь өсгөдөг. Өөрөөр хэлбэл, барилгын 70-80 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Одоо цементээ хүртэл импортолдог болчихлоо шүү дээ. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг зогсоосноор ам.долларын эрэлтийг бууруулах боломжтой. Нөгөө талд ийм ийм төслүүдийг хэрэгжүүлээч гэдэг зүйл бодит байдал дээр дуусахгүй. Бараа бүтээгдэхүүний өссөн үнэ буурахгүй. Хил гааль, тээвэр логистикийн асуудал энэ жилдээ шийдэгдэж чадахгүй. Мөн ковидын нөлөө урд хөршид үргэлжилсэн хэвээрээ байна. Хойд хөршийн дайны байдал сунжрах нь тодорхой болчихлоо. Ийм цаг хугацаанд эдийн засгийн онол, практик нь маш тодорхой, бүсээ чангал. Дефляцийн үед хэрэгжүүлэх онол маш тодорхой. Төсвийн бодлогоо хумь. Мөнгөний бодлогоо хатууруул. Бүсээ чангал. Хэмнэ. Валютынхаа нөөцийг гамна. Ийм л онолтой. Ийм байдлаар төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаж явах ёстой. Дахин хэлье, энэ удаа мөнгөний бодлогоо тэргүүлэх чиглэл болгож, төсвийн бодлого нь мөнгөний бодлогыг дэмжих байдлаар үүсээд байгаа ирэх жилийн хүндрэл, дефолт болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ер нь Монгол Улс хувийн сектор нь давамгайлсан бизнес хийдэг улс болох уу, эсвэл ганц ажил олгогчтой төр байх уу гэдэгт энэ удаагийн төсөв эргэлт хийх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилийнх шиг төр давамгайлсан, нийгмийн зардлуудыг санхүүжүүлсэн төсөв дахиад орж ирлээ.

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн эрх баригчид мэдэгдсэн. Өнөөгийн нөхцөлд халамжийг танах боломж бий юү?

-Эрх барьж байгаа нам халамжаас хөдөлмөрт гэж сайхан лоозон хийсэн. Гэтэл 2023 оны төсөв дээр энэ нь бодлого болж харагдахгүй байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг 91 хувьд өгнө гэж оруулж ирж байгаа нь хангалттай биш. Өндөр орлоготой гэр бүлүүд 16, 17 настай хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний хуваарилалтыг хязгаарлах хэрэгтэй. Бага орлоготой, олон хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн мөнгийг чиглүүлэх ажлаа зоригтой хий. Хүүхдийн мөнгө бол халамж гэдэг нь маш тодорхой. Халамжийг халамж хэрэгтэй хэсэгт нь өгөх ёстой. Хавтгайруулж болохгүй. Хүүхдийн мөнгө бол хөрөнгө оруулалт биш. Мөн хүн амаа өсгөх бодлого биш. Хэрвээ хүн амаа өсгөх бодлого юм бол шатлалтай байх хэрэгтэй. Анхны хүүхдэд өгч байгаа мөнгө хоёр дахь хүүхдийнхээс бага байх ёстой. Гурав дахь хүүхдийнх хоёр дахь хүүхдийнхээс арай өндөр гэх мэтээр. Олон хүүхэдтэй болох хөшүүрэг ингэж ажиллана. Гэтэл манайх хавтгайруулж олгоод байна. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт чиглүүлэх хэрэгтэй. Элдэв төрлийн халамжуудаа одоо хас. Төсвийн гадуур төрийн өмчит компанийн санхүүжилтээр хийгдэж байгаа халамжийн бодлогоо бүгдийг нь зогсоо. Ковидын үед иргэдээ хайрлаж, бизнесээ дэмжинэ гэсэн үр ашиг муутай хөтөлбөрүүдээ зогсоо. 10 их наядын хөтөлбөрөө зогсоо. 1.7 тэрбум ам.долларын валютыг зах зээлд арилжаад нөөц байхгүй болчихсон. Учир нь 10 их наядын хөтөлбөрөөр худалдаа, импортыг дэмжээд валютынхаа нөөцийг гөвчихлөө.

Хоёрдугаарт, МАН-ын явуулж байгаа урт хугацааны репо санхүүжилтээ зогсоо. Энэ нь бизнесийг дэмжихээс илүү банкны активууд, балансыг нь цэвэрлээд дууслаа. Гуравдугаарт, уул уурхайн орж ирсэн мөнгө угаалт барилга болж хувирдаг. Барилгыг санхүүжүүлэх зорилгоор хийгдсэн ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрөө одоо зогсоо. Ханш дээр цохилт болж орж ирээд ам.долларын ханшийг өгсөөд байгаа төсвийн шинж чанартай ийм ажлуудыг одоо зогсоо.

-16-17 насны хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй гэж нас заадаг нь ямар учиртай юм бэ?

-Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж байгаа тохиолдолд яг хэрэгтэй хэсэгт энэ санхүүжилтийг зориулах нь зүйтэй. Зорилтот бүлгийг тодорхойлох маш олон арга хэрэгсэл байна. Орлогынх нь ялгаатай байдлаар, насаар нь зэрэг. Бид аль алийг нь ашиглах хэрэгтэй. Тухайлбал, өндөр орлоготой, өндөр цалинтай төрийн өмчийн компанийн захирлууд, уул уурхай, архи тамхины бизнес эрхлэгчид ч гэдэг юм уу, дарга сайд нарын хүүхдэд олгож байгаа мөнгийг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авдаг. Тиймээс 16, 17 насны хүүхдэд олгох мөнгөө хасах нь зүйтэй. Ер нь хүүхдийн мөнгө хүнс, өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байна. Зарим тохиолдолд архи, тамхинд зарцуулагдаж байна. Тиймээс архи, тамхинд зарцуулагдахгүй байх хязгаарлалтыг хийх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө өгч л байгаа бол тэр эх үүсвэрээр дотоодын хүнс, барааны бүтээгдэхүүнийг авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Шаардлагатай бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах талон байна гэдэг ч юм уу зориулалт зөвхөн ийм байхаар хязгаарлаж ийм арга хэрэгслийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Эх оронч худалдан авалтыг хийхгүй бол долларын нөөцөө дуусгаад эдийн засаг дампууралд орох гээд байна. Ингэвэл орлого багатай хэсэг нь ч, дундаж орлоготой, өндөр орлоготой хэсэг нь ч нийтээрээ их хохирол амсана. Ард иргэдэд таалагдах гэсэн популизм хийж халамжаа хавтгайруулдаг нийгмийн даатгал болон тэтгэврийнхээ санг хоосолдог, төсвийн гадуур төрийн өмчит компаниудын зарцуулдаг хөгийн системээ эдийн засаг хүндэрсэн энэ үед л хумьж авах шаардлагатай. Энэ бол Монгол Улсад ирээдүйд амьдрах монголчуудад илүү өгөөжтэй. Улс төрөө одоо хойш тавьж эдийн засгийн тооцоо судалгаатай, прагматик бодлого руугаа Засгийн газар зоригтой анхаарч, төсвөө дахин оруулж ирж Төсвийн хуулиа батлах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин туулай өдөр DNN.mn

2022.10.5, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.5, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 06.57-18.25
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн, Хангайн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн дайн болбол юунд хүргэх вэ?​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “10 их наядын
хөтөлбөрөөр худалдаа, импортыг
дэмжээд валютынхаа нөөцийг
гөвчихлөө” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Цоргоо олон
болгоход бодлогоо чиглүүлж ажиллана” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн дайн болбол юунд хүргэх вэ?” нийтлэл хэвлэгдлээ.

Хөрөнгийн зах зээлтэй
холбоотой цаг үеийн
асуудлаар Санхүүгийн
зохицуулах хороо /СЗХ/ны дарга Д.Баярсайхан “Бид сорилтыг боломж
болгохоор ажиллаж байна” гэлээ.

НЭГ СЭДВЭЭР: Хуульч А.Пүрэвдулам “ЕБС-ийн
сурагчдыг цэрэгжилтийн бэлтгэл хийлгэх
ямар нэгэн үндэслэл байх ёсгүй” хэмээн ярилаа.

Иргэн Б.Цацрал “Тухайн бичлэгийг
постолсноороо би хүн хохироосон биш,
өөрөө хохирч байна” тухай
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр дэлхий нийт боловсролын хэрхэн хувиргахаар төлөвлөж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн юм.

Байгаль, цаг уурын өөрчлөлт, дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, геополитик, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон салбарт өөрчлөлт хийгдэнэ. Түүний нэг нь боловсролын салбар юм. Өөрчлөлт шинэчлэлийг хийх хүмүүс нь багш нар болохыг тэрбээр энэ үеэр онцолж байлаа.

Монголчуудын тухайд энэ өөрчлөлтийг боловсролын их нүүдэл гэж тодорхойлж байна. Суурин соёл иргэншилтэй улс орнууд аливаа өөрчлөлт шинэчлэл, шилжилт, нүүдэл суудалд төдийлөн бэлэн биш, энэ үйл явц нь урт удаан үргэлжилдэг бол Монголчууд өөрсдийн давуу байдлыг ашиглан Их нүүдэлд манлайлах боломжтой юм. Үүнийгээ ч Нью-Йорк хотод болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр баталж чадсан. Unesco, Unicef тэргүүлэгч 5 улсын нэгээр Монгол Улсыг тодруулахдаа дараах 8 үзүүлэлтийг онцолсон юм.

-Цар тахлын үеийн зайн сургалт

-5/9 стратеги

-Medle.mn цахим платформ

-Сураад.мн хоцрогдол арилгах платформ

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн

-Цар тахлын үед боловсролын санхүүжилт бууруулаагүй

-Ариун цэврийн байгууламжийг сайжруулж байгаа

-Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг нэрлэлээ.

Цаашид сургуулиуд хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээллэж, багш нар “дасгалжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Сургуулиуд сурагчдаас шалгалт авахын тулд биш тэдэнд ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулна гэж БШУЯ мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.04) хуралдаан 10 цаг 15 минутад 58.8 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох асуудлыг хэлэлцэв.

Тайланг танилцуулж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлэхдээ аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөх, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэсэн. Аудитын зорилтыг хангахын тулд нэгдүгээрт, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдсан эсэх, хоёрдугаарт төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалт үр ашигтай байгаа эсэх гэсэн хоёр дэд зорилтын хүрээнд аудитыг хийсэн гэв.

Тэрбээр мөн төрийн аудитын байгууллагаас аудитын үр дүнгээр хийсэн үндсэн дүгнэлтийг танилцуулахдаа, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байгаа нь харилцан хамаарал бүхий байгууллагуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, уялдуулах шаардлагатайг илэрхийлж байна.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн тодорхойгүй байна. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргалтад хүндрэл учруулахаар байна.

Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа нь ажилгүйдлийг бууруулах халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байна. Эдгээр дүгнэлтэд үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд 5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад 5, Боловсрол, шинжлэх ухааны сайдад 1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 6 зөвлөмж, Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд 235.3 сая төгрөгийн 7 төлбөрийн акт, 851.1 сая төгрөгийн 41 албан шаардлага, 180 зөвлөмжийг аудитаар өгч ажиллалаа гэв.

Үргэлжлүүлэн аудитын тайлангийн дэлгэрэнгүй танилцуулгыг Ерөнхий аудиторын аудит хариуцсан орлогч, тэргүүлэх аудитор Я.Сарансүх хийв. Тэрбээр, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдаагүй гэсэн дүгнэлтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй, “Ковид-19” цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, ХЭҮЗ хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын гүйцэтгэлийн хэмжилт, дэмжлэгийн мөрөөр тавих хяналт, тайлагналын үнэлгээ, үр нөлөөг тооцох нэгдсэн тогтолцоо хангалтгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн, салбар хариуцсан яамны дотоод хяналт сул байгаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөг болсон, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус, heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байна.

Аудитын зөвлөмжийн биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд даалгасан хэмээн танилцуулав.

Гүйцэтгэлийн аудитын тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Оюунчимэг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Анужин, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Д.Батлут, С.Ганбаатар нар Үндэсний аудитын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмыг мөрдөж, урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөж, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан, хүрэн түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, салбар хоорондын уялдааг хангах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтнийг бэлтгэх, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж буй оюутны дадлагыг ажил олгогчийг дагалдуулан суралцуулж бэлтгэх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн түүхийг цахим платформд шилжүүлэх ажлыг 2023 оны дотор зохион байгуулах гэсэн тодорхой чиглэлийг салбарын яаманд өгч буйгаа мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Япон улсын Нагояагийн их сургуулийн Азийн Сателит Кампус Институтийн захирал Ямаучи Акира тэргүүтэй тус сургуулийн профессоруудыг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон 2021 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагатай холбоотой асуудалд зарчмын шинжтэй өөрчлөлт орсныг онцлов. Мөн хуулиар Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг гурван үндэслэлд багтаан зохицуулсны гол агуулга нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах асуудал болохыг тэмдэглэлээ. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ажилд судалгааны туслалцаа үзүүлэх, Монгол Улсын нийт 117 шүүхэд сургалт, судалгааны үйл ажиллагааг бүх түвшинд зохион байгуулах зорилгоор Дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллах, шүүгчдийг сургалтад хамруулах зэргээр харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий шүүгч илэрхийлэв.

Нагояагийн их сургуулийн профессорууд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэднийг хүлээн авч уулзаж буйд баярлаж байгаагаа илэрхийлээд тус сургууль 1990-ээд оноос Азийн орнуудтай хууль эрх зүйн салбарыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж ирсэн, Монгол Улсын дээд шүүхтэй сургалт, судалгаа болон бусад чиглэлээр харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Уулзалтад Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Н.Баярмаа нар, мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан Шүүхийн сургалт, судалгаа,мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Нагояагийн их сургуулийн професор Ёокомизо Дай, Мураками Масако, Мацуо Ёо, Мацуда Такафуми нар оролцов гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Ивакиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын триатлоны спортын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Ноён Иваки Монголын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, спорт холбоод хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой ирснээ хэлжээ.

Триатлоны спортыг Монголд болон олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн уулзалтын үеэр ноён Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагнажээ.

Categories
гадаад мэдээ

Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn

Автомашины импорт 16 мянгаар цөөрчээ

Японд есдүгээр сард шинэ автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 24.1 хувиар өссөн нь сүүлийн 15 сарын хугацаан дахь анхны өсөлт болсон талаар тус улсын Автомашин худалдаалагчдын холбооноос /JADA/ даваа гарагт мэдээлжээ.

Гэсэн хэдий ч тухайн сарын борлуулалтын нийт хэмжээ 2019 оны мөн үеийн 70 орчим хувьтай тэнцэж байгаа нь цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очиход цаг хугацаа шаардлагатай гэдгийг харуулж байна.

Мөн мини тээврийн хэрэгслүүдийг оролцуулаагүй шинэ автомашины борлуулалт 17.8 хувиар өссөнөөр /242 024/ сүүлийн 13 сарын хугацаанд анх удаагаа өсөлт үзүүлсэн гэдгийг Автомашин худалдаалагчдын холбоо мэдээлжээ.

Тайланд дурдсанаар, өнгөрсөн сард томоохон есөн брэндийн бүгдийнх нь борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс өссөн бөгөөд “Toyota”-гийнх 26.3 хувиар өсөж, 113 328-д, “Mazda”-гийнх 60.5 хувиар өсөж, 13 202-т тус тус хүрчээ.

“Чипийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдлаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл үргэлжилсээр байгаа тул эдгээрийг шинэ автомашины борлуулалтад хэзээнээс нөлөөлөхөө болихыг төсөөлөхөд хүндрэлтэй байна” гэж “JADA”-гийн төлөөлөгч мэдээлжээ.

Японд энэ оны есдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаан дахь шинэ автомашины борлуулалтын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар буурч, 1.92 саяд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn

Малчид, тариаланчидын анхааралд: 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 04-ний 20 цагаас 10-р сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн, Хангайн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд барууны хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 8-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.