Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орно DNN.mn

Төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж болзошгүй – Өглөө.мн

Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчдад энэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхаарууллаа.

Аравдугаар сарын 6-нд барууны хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан.

Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Энэ сарын 8-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Банкны зээлийн ангилал, зээлийн эрсдлийн сан, өөрийн хөрөнгийн тухай ойлголт

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 551.9 (2.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (14.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.2 хувь нь иргэд, 47.4 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 928.8 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг эзэлж байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 17.3 (1.4 хувь) тэрбум төгрөгөөр багсаж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 8 дугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 394.2 (18.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 520.9 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Говь-Алтайн Засаг дарга дүрвэгсдийн талаар ярьсан гэж бодохгүй байна DNN.mn


“Алтаргана” хууль зүйн товчооны хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хууль дүрэм зөрчөөгүй гадаадын иргэнийг урьж болно. “Дүрвэгсдийг орогнуулах” гэсэн утгаар бус “Монгол улсын визийг зохих журмын дагуу авсан” Монгол улсад нэвтрэгч “гадаадын иргэн”-ийг аймагтаа урьж байна гэж ойлгож болох юм-


-Саяхан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ОХУ-ын дүрвэгсдийг аймагтаа байлгах тухай мэдэгдсэн. Ингэж дүрвэгсдийг аль нэг аймгийн Засаг дарга нутагтаа орогнуулах хууль эрх зүйн үндэслэл байдаг уу, ийм эрхтэй юү?

-Юун түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид хууль зүйн үүднээс хандах хэрэгтэй. Орос-Украины дайны нөхцөл байдал манай оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа. Оросын холбооны улсын цэрэг татлагатай холбоотой шийдвэр, үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцож, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаанд Монгол Улс дипломат ёсоор хандах ёстой. Бид Орос хэмээх бие даасан, тусгаар улсын дотоод хэрэгт шууд оролцох эрхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээгээр бол Монгол Улсын иргэн, гадаадын иргэн гэсэн ойлголтын дагуу бүх ажиллагаа явагдана. Түүхийн явцад монгол үндэстний нэг хэсэг болох ахан дүүс маань хууль зүйн хувьд ОХУ-ын иргэн буюу гадаадын иргэн гэж ойлгоно.

Тодруулбал, Монгол Улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “… Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг …” гадаадын иргэн гэж тодорхойлсон. Үүнээс үндэслэн өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн байгаа иргэд бол “Дүрвэгч” гэхээс илүүтэйгээр Монгол Улсын визийг зохих журмын дагуу авсан Монгол Улсад нэвтрэгч “гадаадын иргэн” гэсэн статустай байгааг бүгд анхаарах ёстой. Тиймд Монгол Улсад нэвтрэгч гадаадын иргэд хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын засаг захиргааны нэгжид нэвтэрч, зөвшөөрөлтэй байх хугацаандаа хууль, бусад дүрэм зөрчилгүйгээр зорчин явж болох юм. Хууль, дүрэм зөрчөөгүй гадаадын иргэнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга урьж болно. “Дүрвэгсдийг орогнуулах” гэсэн утгаар бус “Монгол улсын визийг зохих журмын дагуу авсан” Монгол Улсад нэвтрэгч “гадаадын иргэн”-ийг аймагтаа урьж байна гэж ойлгож болох юм. Харин орогнолтой холбоотой асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар бол Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно. Тэгэхээр дээр дурдсан аймгийн Засаг дарга дүрвэгсдийн талаар ярьсан гэж бодохгүй байна. ОХУ-ын харьяалал бүхий гадаадын иргэнийг “Монголчуудыгаа” гэж үг хэллэг хэрэглэсэн нь гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан тодорхойлолт, зохицуулалтаас зөрүүтэй байгааг онцолж болох юм.

-Хууль зүйн үндэслэлээр эрхтэй бол ямар эрхтэй, эрхгүй бол ямар эрхгүй байдаг вэ?

-Монгол Улсын Их хурлын 2010 оны долдугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. Тус тогтоолын хавсралт дахь хэсгийн 3.1.2.3-т “Гадны дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна” гэж зааснаар дүрвэгсдийн тухай асуудал гарсан тохиолдолд эрх зүй, улс төр, дипломатын арга хэмжээ авахыг зохицуулсан байна. Тодруулбал, Монгол Улсад Дүрвэгсэдтэй холбоотой асуудал тулгарсан тохиолдолд хуульд зааснаар арга хэмжээ авахыг илэрхийлж байгаа юм. Засаг даргын дурдаж байгаа асуудал нь Дүрвэгсдийн асуудлыг хөндөөгүй гэж үзэж байгаа учир энэхүү асуултад хариулах боломжгүй юм.

-Төр засгийн бодлого шийдвэр энэ асуудал дээр нөлөөлөх байх. Тухайлбал, дайны талбараас ирсэн дүрвэгсдийг тухайн газар нутагт байлгаж, хэл зааж ажлын байраар хангах зэрэг шийдвэр нь аймгийн Засаг даргын дангаараа шийдэх асуудал биш байх гэж бодож байна. Засгийн газраас зөвлөмж шийдвэр авдаг байх ёстой санагдах юм үгүй юм уу?

-Хүмүүнлэгийн үүднээс үзвэл визний хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэнд хуульд үл харшлах байдлаар тусламж үзүүлж болох юм. Ажлын байраар хангах, ажил хөдөлмөр эрхлэх гэдэг бол тусдаа зохицуулагддаг зүйл. Монгол Улсад ямар зорилгоор нэвтэрч байгаагаас шалтгаалж, тус зорилгод нь нийцүүлж виз олгож байгаа. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьшихыг гадаадын иргэнд хориглодог. Харин одоогоор үүсээд байгаа нөхцөл байдалд бид хуулиа зөрчиж болохгүй. Тиймээс тусламж үзүүлэх шийдлийг олох ёстой. Дээр дурдсан шүү дээ, хуулиар зохицуулагдах харилцааг хууль тогтоох байдлаар тусламж үзүүлж болно. Хувьдаа бол би ч Монгол үндэстний нэг хэсэг байсан “Гадаадын иргэн” статустай ахан дүүсдээ туслахыг хүсч байгаа. Гэвч хуульгүй мэт аяглаж, дураараа шийдвэрлэх боломжгүй.

-Ер нь манай улсад дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-Энэ тал дээр дүрвэгсэдтэй хамаарал бүхий олон улсын олон талт гэрээ байдаг. Олон улсын гэрээ болон Монгол Улс түүнд нэгдэн орсон тохиолдолд хүчинтэй үйлчилдэг. Дүрвэгсдийн асуудал байгаа тохиолдолд түүнд хандах арга хэмжээг хүний эрхийн мэдрэмжтэйгээр, олон улсын нэгдэн орсон гэрээнд харшлахгүйгээр, Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд хуулийн дагуу үзэх хэрэгтэй. Түүхэн хэлхээнд салсан Монгол гэх тодотголтой хүмүүстээ чадах бүхнээрээ тусалж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

2023 оны төсвийн тухай эхний хэлэлцүүлэг эхэллээ DNN.mn

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн даваа гарагт нээсэн бөгөөд эхний хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтсон байна:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Оюун: Төгрөгийн ханш суларснаар экспортоор дамжиж долларын урсгал нэмэгдэх боломжтой DNN.mn

Эдийн засагч, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Ам.долларын ханш явж өглөө. Ноён “ногоон”-ы өсөлтийг хязгаарлахад бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Доллар олох бодлого хэрэгтэй. Энэ бодлого нь экспортыг нэмэгдүүлэх бодлого байх болно. Тэгэхээр дэлхийн стандартыг хангасан бараа экспортлох судалгаа хийх хэрэгтэй. Ийм бараануудаа тодорхойлоод үйлдвэрлэх нөхцөлийг маш сайн хангах хэрэгтэй. Үүнд бага хүүний хувьтай зээлээр хангах, санхүүжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх улс орнуудтай гэрээ хэлцэл хийхэд Засгийн газар нэгдсэн журмаар оролцох гэх мэт арга хэмжээнүүд авах нь зүйтэй л дээ.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн манай сонинд өгсөн ярилцлагадаа валютын нөөцөөсөө гарах урсгалаа нөхөж байна гэсэн. Энэ нь юу гэсэн үг юм бол?

-Экспортыг нэмэгдүүлэх тухай ярьсан байна. Бид импортоор бараа авч төлбөрийг нь доллараар төлдөг. Манай орноос валютын нөөц гадагшилж байгаа тул тэр гарч байгаа валютын гарах урсгалыг нөхөх тухай хэлж байгаа юм.

-Ам.доллларын ханшийн өсөлтийг авч үлдье гэвэл нэг бол валютын нөөцгүй болох, эсвэл ханшийн өсөлтийг сул тавиад валютын нөөцөө хэвээр хадгалах гэсэн хоёр сонголт байгаа гэх юм. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юү. Гадны улс орнуудад ингэдэг үү?

-Ам.долларын ханшийн өсөлт нь импортын барааны эрэлтээр тодорхойлогддог. Импортоор хэрэглээний 90 орчим хувийг хангадаг манай улсад импорт нэмэгдэх хэрээр нөөцөө алдах нь ойлгомжтой. Валютын нөөцийг хэвээр хадгалахын тулд дээр хэлсэнчлэн экспортыг нэмэгдүүлж доллар олж ирэх хэрэгтэй. Нөгөө талаар импортыг бууруулах бүхий л арга хэмжээг авах нь валютын гадагшлах урсгалыг багасгана. Импортын барааг орлуулах бараа үйлдвэрлэх үндэсний үйлдвэр чухал байгаа нь эндээс харагдаж байна. Засгийн газар олон улсын худалдааны дээрх бодлогыг байнга барьдаг. Гэхдээ хангалтгүй, хэрэгжихгүй байна гэж дүгнэж болно. Засгийн газар онцгой дэмжсэн бодлого барихгүй байна. Хамгийн наад зах нь аж ахуйн нэгжүүдийн өмнөөс манай барааны экспортыг нэмэгдүүлэх талаар улс орнуудтай гэрээ хэлцлийг хийж өгөх нь чухал. “Хөөрхий” аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо өрсөлдөөд л өөрсдөө гэрээ хэлцэл хийгээд л, бие биенийхээ үнэ ханшийг бууруулаад л яваад байгаа юм.

-Ханшийг тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө их хэмжээний ам.доллар гаргахаас өөр замгүй гэж Монголбанк хэллээ. Хэдий хэмжээний ам.доллар гаргаж байж үр дүнд хүрэх вэ. Манайд ямар боломж байна вэ?

-Ханшийг тогтвортой байлгахын тулд зах дээр валютын нийлүүлэлтийг нэмж өгөх нь зайлшгүй. Нийт Монгол Улсын импортын барааны үнийг тооцоолж манай улсын долларын нөөцийн хэмжээ гарна. Импортын бараанууд дотроос зайлшгүй бараануудын нийлүүлэлтийг тооцоолох хэрэгтэй болно. Жишээлбэл, эм, эмнэлгийн зайлшгүй хэрэгцээг тооцоолно гэсэн үг. Монголбанк энэ тооцоог байнга гаргаж байдаг бөгөөд импортын төлбөрийг хийх 11 долоо хоногийн валютын нөөцийг барьж байх бодлого барьдаг. Өмнө нь импортын зайлшгүй барааны нийлүүлэлтийг хангадаг 50 компанийн шаардлагатай валютыг тооцдог байснаа 100 компанийн хэрэгцээг тооцдог болсон байдаг түүх бий. Валютын нөөцөө барих манай боломж бол экспортыг нэмэгдүүлж, импортыг бууруулах л зам байна даа.

-“Төгрөгийн ханш өнөөдөр 15 хувиар суларсан нь хангалттай хэмжээнийх, үүнээс цааш сулрахгүй” гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлжээ. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол төгрөгийн ханш хэдэн хувь хүртэл унах вэ?

-Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг хэлье. АНУ БНХАУ хоёрын хооронд гадаад худалдаан дээр юанийн ханшийн талаар байнга маргаан гарч байдаг л даа. АНУ, БНХАУ-ыг байнга Олон улсын худалдааны байгууллагад өгч гомдол гаргадаг. Маргааны гол санаа нь юанийн ханшийг Хятадын Засгийн газар, Хятадын төв банк зориуд бага сул байлгаж байна. Зах зээлийнх нь эрэлт ба нийлүүлэлтийнх нь зүй тогтлоор тогтоохгүй байна гэж гомдоллодог. Юанийн ханш байнга сул байдаг тул Хятадын экспортыг дэмждэг бодлого барьж ирсэн. Үр дүнд нь Хятадын бараа дэлхийн өнцөг булан бүрт хүрснээр харагдаж байна. Тэгэхээр манай төгрөгийн ханшийг сулруулах юм бол экспорт дэмжигдэх ба Монгол Улсын санхүүгийн зах руу доллар дотогшлох урсгал нэмэгдэнэ гэсэн үг.

-Ханшаа сул тавина гэдэг нь яана гэсэн үг вэ?

-Ханшаа сул тавина гэдэг нь валютын ханшийг түүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлохыг хэлж байгаа юм. Долларын эрэлт нь импортын барааны эрэлтээр, харин долларын нийлүүлэлт нь манай улсын экспортын барааны эрэлтээр тодорхойлогдоно. Экспортод бараа гаргаж байгаа аж ахуйн нэгжийн дансанд доллар орж ирдэг. Энэ доллараа тухайн аж ахуйн нэгж төгрөг болгох үедээ банкиндаа хэлж, тэдний долларыг банк нь банк хоорондын зах дээр зарна.

Барааг импортоор авдаг аж ахуйн нэгж худалдан авсан барааныхаа төлбөрийг хийхийн тулд өөрийн харилцагч арилжааны банкиндаа доллар худалдан авах захиалга өгнө. Банк нь тухайн аж ахуйн нэгжид шаардлагатай долларыг банк хоорондын зах зээл дээрээс худалдан авна. Яг эдгээр үйл ажиллагааны явцад валютын ханш тогтоогдож байвал валютын ханшийг сул тавьлаа гэж ярина. Манайх энэ журмаар явдаг.

-Ер нь төгрөгийн ханш сулрахаар ямар үр дагавар гарах вэ?

-Төгрөгийн ханш суларна гэдэг нь долларын ханш чангарна гэсэн үг. Аливаа эдийн засгийн арга хэмжээ нь эдийн засагт үзүүлэх үр дүнгээрээ заавал эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Дан ганц буруу, эсвэл зөв арга хэмжээ гэж байхгүй. Аль үр дагавар нь давамгайлж байна гэдгийг жигнэж байгаад шийдвэрээ гаргах ёстой гэхүү дээ. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь экспорт нь хямд төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг дэлхийн зах зээлд гаргаж үнэтэй доллараар зарахад хүргэнэ. Ингэснээр манайх руу орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. Долларын ханш чангарснаар үнэтэй бараа импортоор орж ирэхэд хүргэх ба манай оронд инфляц өснө. Эндээс харвал хоёр талтай байгаа биз. Манай төгрөгийн ханш сулрах нь ийм л хоёр үр дагавар авчирдаг. Нэг талаас долларын дотогшлох урсгал нэмэгдэнэ, нөгөө талаас инфляци өснө. Манайх шиг импортлогч оронд инфляци өсөх үр дагавар нь давамгайлах талтай. Засгийн газар нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төв банк энд чухал үүрэгтэй оролцдог. Орон бүрийн нөхцөл байдал өөр учраас судалгаан дээр үндэслэн бодлогоо тодорхойлно гэдгийг дахин цохож хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банкны 14 зээл бүрэн төлөгджээ DNN.mn

Хөгжлийн банкны хэрэгт 7 үйлдвэр, 46 орон сууцыг битүүмжилжээ | News.MN

Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө.

Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Мөн 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна.

зураг

Хөгжлийн Банк нийт зээлийнхээ 52.3 хувийг боловсруулах үйлдвэрт олгожээ

Хөгжлийн Банк одоогийн байдлаар нийт зээлийнхээ 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрт олгожээ.

Тухайлбал,

  • “Бэрэн групп” ХХК-ийн “Барилгын арматурын үйлдвэр барих төсөл”,
  • “Петролеум продакшн” ХХК-ийн “Хийн конденсаци боловсруулах үйлдвэрийн өргөтгөл”,
  • “Мак цемент” ХХК-ийн “Хөх цавын цементийн үйлдвэрийн төсөл”,
  • Монполимет ХХК-ийн “Цементийн үйлдвэрийн төсөл”,
  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн “Газрын тос боловсруулах үйлдвэр”,
  • Хөтөл ХХК-ийн “Цемент шохойн үйлдвэр”,
  • Эрэл ХХК-ийн “Барилга үйлдвэрлэх төсөл”,
  • НВЦ ХХК-ийн “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
  • “Вестерн холд” ХХК-ийн “Ховд эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” зэргийг нэрлэж болно.

Барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэдгээрээс дурдвал,

  • ТОСК-ийн 2,910 айлын орон сууц,
  • 1,100 авто зогсоолын “Буянт Ухаа -1,2” төсөл,
  • Шинэ яармаг хороолол төсөл,
  • “Пирамид орд” ХХК-ийн 296 айлын “Буман залуус” орон сууцны төсөл,
  • Бармон ХХК-ийн 468 айлын “Шинэчлэл хороолол төсөл”,
  • “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөл”,
  • “Шанх майнинг” ХХК-ийн “Тээвэрчдийн хотхон барих төсөл”,
  • “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн “Тайван зогсоол барих төсөл” зэрэг байна.

Эрчим хүчний салбарт дөрвөн зээлдэгчид нийт 385.2 тэрбум төгрөгийн зээлийг өгчээ. Тодруулбал,

  • “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”,
  • ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”,
  • ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”,
  • “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” багтаж байгаа юм.
  • Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг “B3 тогтвортой” түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдэв
Хөгжлийн Банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s Investors service, Standard & Poor’s Ratings services зэрэг байгууллагуудаар үнэлүүлдэг. 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг “B3 тогтвортой” түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдлээ.

Харин Fitch, S&P агентлагууд нь найм болон есдүгээр саруудад Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг мөн адил хэвээр хадгалсан. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Хөгжлийн Банкны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлсэн юм.зураг

График, Засгийн газар болон Хөгжлийн Банкны бондын эргэн төлөлт

зураг

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй DNN.mn

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ ТУТАМ ОЛГОНО - Төв аймгийн  Татварын хэлтэс

НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны 13:00 цагт Улсын Их Дэлгүүрийн/УИД/ танхимд явагдахаар болсныг Сангийн сайд мэдээлээд буй. Энэ удаагийн сугалааг есдүгээр 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.

Зургаан сар завсарласны дараа шинэчлэгдсэн хувилбараар явагдах шууд тохирлыг хэрхэн зохион байгуулах журам батлагджээ.

Журамд зааснаар тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна.

Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүйг Татварын Ерөнхий Газрын эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл QR кодтой баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй нь.

Сугалааны сүүлийн 3-7 орон тохирч азтан болсон бол Ebarimt апплэйкшны хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.

Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журамтай байна.

Өнөөдрийн байдлаар есдүгээр сард худалдан авалт хийгдсэн 35,662,568 төлбөрийн баримт ebarimt системд бүртгэгджээ.

Баасан гарагт Татварын Ерөнхий Газраас сугалааг хэрхэн зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл өгнө гэв.

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ЯВУУЛАХ ЖУРАМ

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Эрдэнэбат: Эрх баригчдын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс их хийх болсон DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.


– С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй байна –

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жил болжээ. Дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон янзын байр суурийг илэрхийлж байна. Нийгмийн хөгжил өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шаардаж байна л даа. Монгол Улсын нийгмийн нөхцөл байдал 1992 оных шиг биш байна. Тийм учраас тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орох нь зөв байх. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулах дүрэм тогтоочихоод түүнийгээ баримтлахгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа найман жил дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж баталсан. Гэтэл дараа жил нь л өөрчилчихсөн. Нэг дүрэм тогтчихоод түүнийгээ дараа жил нь өөрчлөөд байх юм бол үүнийг дүрэм гэж хэлэх боломжгүй болчихож байгаа биз дээ. Би бол үүний эсрэг байна. Зуд нэг жилийнх, журам 1000 жилийнх гэдэг. Хууль журам олон жил оршин тогтнож, тогтвортой үйлчилж явснаар иргэд дагаж мөрддөг болдог. Ийм байдал Монгол Улсын Эрүүгийн хэргийн нөхцөл байдалд хүртэл нөлөөлдөг. Жилээс жилд гэмт хэрэгтнүүд ял шийтгэл аваад явж байтал ойр ойрхон гэнэт Өршөөлийн хууль гаргачихдаг. Гэмт хэрэг үйлдэх дадал зуршилтай болчихсон хүмүүс байна. Жишээ нь, хулгайн гэмт хэрэг үйлдээд ойр ойрхон шоронд орчихдог. Тэр хүмүүс ойрхон нэг Өршөөлийн хууль гарах байх, тэмдэглэлт ой юу билээ гэж боддог болчихлоо. Зарим нь гэмт хэрэгт холбогдох үеэсээ л үүнийгээ бодож эхэлчихсэн байдаг. Ингэхээр Эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс айх нь хүртэл багасчихаж байгаа юм.

-Гишүүдийн тоог улс төрийн намын хөгжил, хүн амын тоо, төлөөлөх эрхийг хангах үүднээс нэмэх шаардлагатай гэдэг. Гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Магадгүй парламентын төлөөллийн тоог нэмэх нь ач холбогдолтой байх. Энэ нь шийдвэр гаргах, ард түмнээ төлөөлөхөд хэт олон хүнийг төлөөлөөд байна гэдэг утгаараа биш. Өнөөдөр аль нэг аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүн харилцан адилгүй иргэдийг төлөөлж байгаа. Асуудал үүндээ биш л дээ. Гишүүдийн тоог нэмэхийг шаардаж буй нэг гол хүчин зүйл нь УИХ-ын гишүүд иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж, хамгаалж чадаж байна уу гэдэг асуудал. Орон нутгаас сонгогдсон, ялгаагүй нэг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний нэн тэргүүний асуудал нь сонгогчдынхоо өмнө нүүр бардам очихын тулд маш өчүүхэн сонгогчдын бага хувийн эрх ашгийн төлөө их золиос гаргах хэмжээний богино бодолтой богино зайн улстөр хийх явдал боллоо. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог өөрчилж нийтлэг эрх ашгийг бодох хүн гаргаж ирэх тогтолцоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэдэн сум дундаас сонгогдсон УИХ-ын гишүүн тухайн сумандаа мундаг улстөрч болж үнэлэгдэхийн тулд суманд амьдардаг хүүхдийн тооноос тав дахин илүү хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барьдаг. Ийм улс төрөөс салахын тулд энэ улсад ямар асуудал нэгдүгээрт чухал вэ гэдгийг бодож үзэн түүний төлөө шийдвэр гаргахад улс төрийн оноо нь ирдэг хүмүүс УИХ-д байх ёстой болчихоод байна. Өнөөдөр Улаанбаатараас сонгогдсон 20 гаруй гишүүд л Улаанбаатарын асуудалд хариуцлага хүлээх болчихоод байна шүү дээ. Бид 76-гаа өөрчилнө гэвэл их түвэгтэй. 76 гишүүний 38 нь пропорциональ сонголтоор гарч ирж, үлдсэн 38 нь тойргийн сонголтоор гарч ирнэ гэвэл гишүүдийн тоог нэмэхгүй байхад болно. Хамгийн гол нь манайд тэр боломж хэцүү. 76 тойргийг нэгтгэж чадахгүй тохиолдолд нийтийн эрх ашгийн төлөөх улстөрчдийг гаргаж ирэхийн тулд мандатын тоог нэмж 76-гаа олон болгох хэрэгтэй байх. За харин тэр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд олон хүнтэй парламенттай байх шаардлагатай гэх үндэслэлийг бол ёстой хэлж мэдэхгүй байна.

-Нийгэм, эдийн засаг хүндэрсэн үед ямар хууль батлах шаардлагатай юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд ч тэр, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх түвшинд ч тэр хамгийн их орхигдож байгаа зүйл бол хүний эрхийн асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийг хэрхэн хуваарилах, төвлөрүүлэх вэ гэдэгт л анхаарч өөрчлөлт оруулсан. УИХхэмжээлшгүй эрх мэдэлтэй байх тухай, цаашилбал УИХ-ыг Засгийн газар яаж гартаа оруулах тухай л голлож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. 1992 оноос өдийг хүртэл Үндсэн хуулийн 2 бүлэг буюу хүний эрхтэй холбоотой хэсэгт ямар ч нэмэлт, өөрчлөлт ороогүй. Монголын нийгэмд хүний эрхийг зөрчсөн олон асуудал гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байгаа эсэх нь энд л байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд дандаа засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд орсоор ирсэн. Гэтэл жишээлбэл, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс хэзээнээс өмгөөлөгчөө авах юм, өмгөөлөгч нь тэр хүнийхээ эрх ашгийг хамгаалах талаар юу хийх нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй. Үндсэн хуульд энэ хамгаалалтыг бэхжүүлсэн ямар ч зүйл заалт ороогүй. Үндсэн хуульд хүний эрхийн суурь зарчмууд бий. Түүнийг найдвартай болгож баталгаажуулах заалтууд орох ёстой юм.

-Хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байна гэж залуус их ярих болжээ?

-Эрх баригчдын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс их хийх болсон. Хуулиар тогтоосон үндэслэлээс гадуур, үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг хязгаарлаж байна. Үүнийг нь залуучууд эсэргүүцэж янз бүрээр л байр сууриа илэрхийлж байна. Дабль стандарт байж болохгүй гэх мэтээр эрх чөлөө хязгаарлаад байна шүү гэх дохиог нийгмээс өгсөөр л байгаа.

-Цар тахалд зориулсан хууль нийгэмд тустай хууль байж чадсан уу?

-Харамсалтай нь үгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр чухал заалтууд орсон боловч хэрэгжилт нь харин төрийн байгууллага албан тушаалтнууд цар тахлын үеэр яаж чөлөөтэй ажиллах вэ л гэдгийг зохицуулсан хууль болоод дууслаа. Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдож, төрийн худалдан авах ажиллагааг тендергүй зохион байгуулах л энэ хуулийн хэрэг гарч байх шиг. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн удирдах шийдвэр гаргах албан тушаалд хичнээн хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байв даа, нэг тоо яваад л байсан. Бид ганц нэг дуулиантай тохиолдлыг мэднэ. Маш олон албан хаагчид өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчээр албан тушаалаа хашсаар байна. Тэр хүмүүс төрийн албыг хаших мэргэжлийн шаардлагыг хангасан болов уу. Мэдэхгүй ш дээ. Маш олон төрийн худалдан авах үйл ажиллагаа сонгон шалгаруулалт хийх журмаа зөрчөөд журмыг нь баримтлалгүйгээр хийгдээд явсан эсэхийг бид мэдэх ч боломжгүй болчихлоо.

-Монгол бол авторитар орнуудаар хүрээлэгдсэн улс. Иймээс нэг нам хэт давамгайлах нь эрсдэлтэй гэж иргэд ч, хуульчид ч ярих юм…

-Хүн эрх мэдэл засаглалыг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа бусдад байгаа эрх чөлөөг илүү үзэж эхэлдэг. Монголд яаж илэрдэг вэ гэхээр монголчуудад эрх чөлөө тохирохгүй юм байна, хатуу гараар барих ёстой юм байна гэх үгээр илэрдэг. Олон дарга хэвлэлд ярихгүй ч ардуур нь монголчуудад ардчилал эрх чөлөө гэдэг зохихгүй юм байна гэлцэх нь сонсогддог. Эрх баригчтай эрх мэдлийг нь булаацалддаг зүйл бол эрх чөлөө.

Хүн хэдий чинээ эрх мэдэл дээр удах тусмаа иргэнийхээ эрх чөлөөг ад үзэж эхэлдэг. Энэ бол нэг төрлийн зүй тогтол маягийн юм уу даа.Ямарваа нэгэн эрх мэдлийг нэг тал, нэг хүч өөртөө удаан барих тусмаа хүний эрх чөлөөг хумиад байдаг. Энэ үзэгдэл найман жил нэг нам засгийн эрх бариад ирэхээр Монголд ажиглагдаж эхэлсэн байж магадгүй шүү. Үзэл бодлоо, илэрхийлэх хэвлэн нийтлэхээс эхлээд л.

-Социализмын нийгмээсээ монголчууд салж чадахгүй байна уу?

-Хамгийн том нэг зовлон энэ асуултад байна. Бид нийгмийн аливаа үйл явдалд хандах хандлага, сэтгэлгээ эрх чөлөөт нийгэмд амьдрах дадал зуршлыг авч чадаагүй байна. Бид эрх чөлөөгөө яаж хамгаалахаа мэдэхгүй. Чөлөөт нийгэмд хүн хэрхэн эрх чөлөөгөө хамгаалах, хэрхэн хууль дүрмийг баримталж амьдрахдаа суралцахгүй байна, энэ л том асуудал болоод байна. Социализмын үед амьдарч байсан хүмүүс өнөөдөр нийгмийн зонхилох масс биш болчихсон ш дээ. Яаж хувийн халдашгүй байдал орон зайгаа хамгаалах юм, яаж хуулийг бусдад түвэггүй, өөрөө чөлөөтэйгөөр хэрэглэж эрх чөлөөгөө эдлэх юм. Хуулийг яаж эрх чөлөөтэйгөөр дагахаа бид мэдэж байна уу. Энд л том асуудал байна. Бид энэ нийгмийнхээ үнэт зүйлийг олж авч, хадгалж, хамгаалж, хэрэглэж чадахгүй байна. Чөлөөт нийгэмд яаж амьдрах ёстой юм, түүнд зориулж хүн өөрчлөгдөх ёстой. Иргэний боловсролыг хүмүүст олгох ёстой. “Адгийн зарга 10 хоног” гэдэг үг социализмын үеийн номлол биш ш дээ. Бүр хуучных. Шүүх гэж юу юм. Шүүхэд яагаад хандах ёстой юм. Чөлөөт нийгэмд хүн эрхээ хамгаалах гэж шүүхдэлцдэг. Хуулийн байгууллагаар явахад цаг хугацаа орох ч хүн шүүхээр явж эрхээ хамгаалдаг юм гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Үүнийг нь дагалдаад нийгэмд хүний эрхийг хамгаалдаг, төртэй эрх чөлөөгөө хамгаалж заргалдахад нь тусалдаг институци, тогтолцоонууд бий болох ёстой. Бид энэ цаг үедээ зохицон амьдрах сэтгэлгээ хандлагатай болоогүй л байгаа байхгүй юу. Шинэ цаг дотроо шинэ цагийнхаа тархиар амьдрах хэрэгтэй байна.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг задарчихсан. Таны хянасан хэрэгт холбогдсон хүмүүс одоо эрх чөлөөтэй байгаа. Эргээд хууль хяналтынхан эрүү шүүлтийн хэргээр хариуцлага хүлээлээ. Гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс буруугүй болж хувирсан явдал олон нийтийн анхааралд одоо хүртэл байна. Хэргийн захиалагчийг олон нийтэд зарлана гэсэн ч зарласангүй. Дахиад л энэ хэрэг замхарчихав уу. Энэ хэрэг юу болчихов гэж асуух цөөн хүмүүсийн нэг та шүү дээ?

-С.Зоригийн хэргийг нууцаас гаргана, хэсэг нөхөд хууль зөрчиж мөрдлөг явуулсан, хүн хэлмэгдүүлсэн гээд хэргийн хоёр холбогдогчийг суллаж явуулсан. С.Зоригийн хэргээс нуух юм байхгүй, бүгдийг нь ил болгоно гэж ард түмэнд ам мөчиг өгчихөөд бүх зүйлийг зогсоогоод хэргийг шалгаж байсан хүмүүст ял тулгаад шийтгэсэн хүмүүсээс асуу. С.Зоригийн хэргийг ил болгоно гэж бүх монголчуудыг хуурсан ш дээ. Хэрэв бүх зүйл ил болчихвол би ярья гэж бодож л байсан. Хоёр хүнийг нь суллаж явуулсан, мөрдсөн шалгасан хүмүүс шийтгүүлсэн харин хэрэг нууц хэвээрээ, бүр таг болчихсон. Өнөөдөр хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй хэвээрээ л байна. Тэгэхлээр хэргийг ил болгоно, захиалагчийг зарлана гэж байгаад бүр нууцалчихсан хүмүүсээс энэ талаар асуух хэрэгтэй байх

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 6, Бархасбадь гариг. Билгийн тооллын 11, тооно одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6:58 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.