Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Үсээ зөв угааж хэвшвэл нүд өөхлөхгүй DNN.mn


“Монголчуудын үс, арьс яг цаг агаар шигээ хуурай, ширүүн юм аа” гэж гадны гоо сайханчийн амнаас сонсож байв. Үнэндээ хүн бүр тийм биш л дээ. Хэдийгээр эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр үс гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөн хуурайшдаг ч арчилгаа сайн бол ийм асуудлаас бүрэн сэргийлж чадах аж.

Сүүлийн үед дэлгэрээд байгаад элдэв шалдав үсний тэжээлийн бүтээгдэхүүнүүд ч асуудлыг бүрэн шийдчихгүй. Бүгд химийн найрлагатай болохоор хэсэгтээ үсийг гялалзуулан намируулж байгаад үйлчилгээ нь гарахаар өмнөхөөсөө ч дорддог болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулах нь бий. Иймд үсээ эрүүл сайхнаар нь урт хугацаанд хадгалах хамгийн энгийн арга бол зөв угааж хэвших юм байна. Юун түрүүнд бүлээн зэлгий усаар үсээ угааж байх ёстой гэнэ. Манай орны хувьд усны хатуулаг чанар өндөр болохоор зөөлрүүлсэн ус хэрэглэж байвал илүү тохиромжтой ажээ. Ингэхдээ шампуниа хуйхандаа жигд түрхэж, сайтар хөөсрүүлэн массажилсны дараагаар усаараа зайлж байгаарай. Үсэнд шампунийн үлдэгдэл байхгүй болтол нь угаах хэрэгтэйг мэргэжлийн хүн сануулав. Хэрэв дутуу зайлвал үс зууралдаж, улмаар гэмтэж, хагтах зэрэг бүх асуудлын суурь болдог гэнэ. Угаасан үснийхээ усыг алчууранд шингээсэн маягтай шавхаарай. Ингэж зөв угаасан үсээ тасалгааны темпратурт өөрөөр нь хатаавал чийгшлээ алдахгүй, эрүүл сайхнаараа байх бүрэн боломжтой.

Хамгийн чухал нь үсээ тонгойж биш, гэдийсэн маягтай зулайнаасаа эхэлж угаах нь зөв аж. Толгойгоо тонгойж угааснаар зөвхөн үс гэмтээд зогсохгүй нүдэнд ч сөрөг нөлөөтэй байна. Нүд рүү саван, хөөс орж, өөхлөлт үүсэх нэг шалтгаан болдог юм байна шүү. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Үсээ зөв угааж хэвшвэл олон талын ач тустай байх нь ээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баяр: Би том амбицтай хүн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА


УИХ-ын
гишүүн, МАН-ын нарийн бич­гийн дарга С.Баяртай ярилц­лаа.


-Өнгөрсөн
хавар дуу­лиантай эхлээд одоо замхарсан гэмээр нэг асуудлаас ярилц­лагаа эхэлье.
Таныг Ерөн­хийлөгчийн сон­гуу­лийн үеэр нэр дэв­шиг­чийнхээ эсрэг ажил­ласан гэж
нэр дэвшигч Н.Энхбаяр мэдэгд­сэн байдаг. Та хариуд нь асууд­лыг хянаж өгнө үү гэсэн өргөдөл МАХН-ын
Хяналтын хороонд гар­га­сан гэдэг. Тэр асуу­дал одоо яасан бэ. Та­най намын их хурлын
өмнө, хойно энэ талаар ямар ч мэдээлэл гар­сангүй…

-Тэр
асуудал яав л гэж, чааваас. Хийсэн мэ­дэгдлээ нотолно уу, зохих баримт, тайлбар
гаргаж өгнө үү гэж түүнээс Хя­налтын хороо өнгөрсөн хавар хүссэн гэсэн. Тайл­бар,
нотлох баримтаа гаргаж өгөл­гүй явсаар тэрээр өнөөг хүргэсэн. Намын их хурлын өмнө
Хяналтын хорооноос Удир­дах зөвлөлд энэ та­лаар мэдээлэл хийсэн. Тэгээд л тэр. Өнгөрсөн
хавар сүр дуулиан­тай үлээсэн гүтгэлгийн хөөс тэр хаврын шуургатай хамт замхарсан
гэж ойл­гож болно. Эхнээсээ л бүх юм ойлгомжтой байсан шүү дээ.

-Танай
нам МАХН байснаа МАН боллоо. Одоо та өргөдлөө МАН-ын хяналтын хороонд да­хин бичих
юм уу, асуудал тий­шээ аяндаа шилжих юм уу?

-Адгийн
зарга арав хоног гэдэг. Ийм утгагүй юмтай арван хоног бай­тугай, арван минут ч зуу­ралдах
сонирхол надад алга.

-Та
тэгээд хаяна гэж байгаа хэрэг үү?

-Бишгүй
дээ л элдэв хөөс үлээж байдаг. Нэгээр илүү, нэгээр дутуу ялгаа юу байна. Тэр хөөснөөс
нь холхон зогсож байвал л барав.

-Сул
гишүүнээр та удаан явсан­гүй. Намын нарийн бичгийн дарга болж намынхаа дээд удирд­лагад
дахиад ороод ирлээ. Гэхдээ на­мын­хаа хамгийн том дарга байсан хүн одоо орон тооны
бус нарийн бичгийн дарга төдий болж тушаал буурч байх шиг. Энэ нь танд ямар нэгэн
бодол төрүүлж байна уу?

-Намын дарга
байсан хүн на­рийн бичгийн дарга боллоо гэхэд тушаал буурсан харагдаж болох л
доо. Гэтэл би намын даргаасаа болиод хагас жил гаруй болж байна. Таны
томъёолсноор бол, сул гишүүн л явж байлаа. Сул гишүүнээс намын нарийн бичгийн
дарга болно гэдэг суга дэвшлээ л гэсэн үг (инээв). Шинэ томилгоо бол шинэ даал­гавар.
Намын даал­гавар. Авсан даалгавраа ном ёсоор нь биелүүлэх хэрэг­тэй. Ийм л юм
бодогдож байна даа.

-Та
ингэж хариулах нь ойл­гомж­той л доо. Гэхдээ таны амбицийн хэмжээнд арай л жол­дох
албан тушаал юм биш үү?

-Амбицийн
том жижгийг албан тушаалын зэрэг дэв төдийгөөр хэмжихгүй. Арай өөр хэмжүүр бий. Амбиц гэснээс, саяхан чуулганы танхимаас гарч
явах замд нэг сэт­гүүлч охин надаас “Таныг УИХ-ын дарга болох гэж том амбицлаад
байгаа тухай ярьж байна. Энэ үнэн үү” гэж асуулаа. Босч суухын зуур яриа өрнүүлэх
би хэзээнээс дургүй л дээ. Түүнийгээ ч хэлж “Надад тийм амбиц байхгүй ээ, миний
дүү” гээд зөрөөд өнгөртөл “Та өөрийгөө амбицгүй хүн гэж хэлэх гээд байгаа юм уу”
гэж араас асууж байх юм. Сурвалжлагч охин ярилцлага авч чадаагүйдээ бухимдаж байгаа
нь тэр бололтой. Өхөөрдмөөр ч юм шиг, өөрийгөө уудлаад бодмоор ч юм шиг. Өрөөндөө
орж ирээд, амбиц гэж чухам юуг хэлээд байгаа юм бол доо, нээрээ би амбицтай хүн
үү, биш үү, ерөөс амбиц гэдэг маань чухам юу билээ гээд жаал бодлоо. Ухаж бодоод
байхнээ сонин, сонин юм толгойд орж ирэх л юм.

-Тэгээд
танд юу бодогдов доо. Ер нь амбиц гэдгийг та чухам юу гэж ойлгодог юм бэ?

Амбиц гэдэг нь цоо шинэ
үг, ойлголт биш л дээ. Идэвхтэй эргэл­тэнд ороод харин ч удаагүй байх. Маркет, менежер,
рейтинг гэх мэт үгтэй зэрэгцээд л бидний үгсийн санд орж ирсэн байдаг. Шинэ цагийн
аясаар л орж ирсэн. Амбиц гэх энэ үг эерэг, сөрөг утга аль алиныг нь агуулдаг. Харин
манай­даа бол энэ үгийг тэр сөрөг, муу утгаар нь гол төлөв ойлгож, хэрэг­лэсээр
ирсэн. Нэр алдар, албан тушаалын хэнээ, дон гэсэн сөрөг агуулгаар нь ойлгож хэрэглэдэг.
Гэтэл “аmbitio” гэх латин гаралтай энэ үг толь бичигт илүү өргөн ут­гаараа тусгагдсан
байдаг юм байна.

-Өргөн
гэдэг нь яг ямар юм. Таны өрөөнд одоо толь бичиг байна уу?

-Энэ
“Webster” тайлбар толь байна. За тэр, хар даа… “Ambition”, “ambitious” гэсэн үгийг хоёр утгаар буулгасан байна. Нэгдүгээрт,
“ам­жилт, алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө зэрэгт хүрэх хүсэл эрмэл­зэл” гэжээ.
Хоёрт, “тэмүүлэл, хүсэл зориг, агуу зорилго, агуу их” гэж тайлбарласан байна. Жишээ
бол­гоод “ambitious project” гэдэг үг тавьж. Энэ нь монголоор “агуу төсөл” гэж буухаас
“хэнээтэй, донтой төсөл” гэхгүй нь ойлгомж­той. Эндээс үзвэл “амбиц” гэх үг сөрөг
гэхээсээ эерэг агуулга, утга­тайгаар бууж байна.

-Гэтэл
манайд яагаад зөвхөн тэр сөрөг утгаар нь
орчуулж хэрэглэдэг юм бол?

-Мэдэхгүй.
Би хэл судлалын хүн биш учраас барин тавин хэлж мэдэхгүй юм байна. Гэхдээ үүнийг
зөвхөн хэл судлалын талаас ч тайлбарлах аргагүй байж мэднэ. Нийгмийн сэтгэл зүй,
тухайн үеийн үзэл сурталтай ч холбоотой байж болох юм. Жишээ нь, амбиц гэх ойлголт
нь индивидуалист буюу бодгальч үзэлтэй шууд холбоотой буудаг. Хувийн эрх ашгийг
нийг­мийн эрх ашгаас дор үздэг байсан нь саяхан. Бодгальч үзлийг хувиа бодогч хөрөнгөтний
үзэл гэж марк­сизм-ленинизмийн үүднээс зэмлэн буруушаадаг байлаа. Хувь хүний хүсэл
тэмүүлэл, амбицийг хөрөн­гөтний энэ үзлээс гаралтай гээд тун таагүй ханддаг байв.
Хуучин ЗХУ-ын үед гарсан орос тайлбар толь бичгүүдээс “амбиция” гэдэг үгийг олоод
үзээрэй. Дандаа л муу, сөрөг талаас нь тайлбарласан байдаг. Манайд ч үүнээс ялгаагүй.
Тэр үед гарсан Орос-Монгол толь бичиг ч энэ байна. “Амбиция” гэдгийг “их зан, биеэ
тоох, сагсуурах” гэж буулгасан байна. За цаашлаад, нөгөө бодгальч үзэл буюу “индиви­дуализм”
гэдгийг “хувийн эрх аш­гийг нийгмийн эрх ашгаас чухалд үзэх хөрөнгөтний үзэл” гээд
л муулсан байна.

-“Амбицтай
хүн”, “амбиц­ла­на” гэж бид их ярьдаг. Нээрээ ч сөрөг талаасаа ойлгогдох нь бий.
Ялангуяа улстөрчидтэй холбож “амбицлаж байна” гэж ярих, би­чих нь цөөнгүй, тийм
үү?

-Харин
тийм. Муу хэлэгддэг нь л бид мэт болохоос амбицладаг нь зөвхөн улстөрчид биш л дээ.
Жи­шээ нь, “Би олимпийн алтан меда­лийн төлөө үзнээ” гэж байгаа та­мирч­ныг яаж
байна гэх үү. Ам­биц­лаж байгаа л хэрэг шүү дээ. Заавал олимпийн тоглолт, дэлхийн
аварга гэлтгүй. Спортын аль ч түвшний тэмцээнд, сум, багийн аваргын төлөө үзэлцэж
байгаа тамирчин бүрт амбиц бий. Ялах, алтан медаль авах, үгүй дээ л шагналт байранд
орох гэж л үзэж тарж байгаа биз дээ. Өөр нэг жи­шээ. Сэтгүүлчид та нар байна. Олныг
шуугиулсан ярилц­лага авах, онцлог шинэ мэдээ олж нийтлэх, тансаг сайхан сурвалж­лага
бичих, ингэснээрээ бусдаасаа дээр гарах, нэр алдартай болох гэж үздэггүй гэж үү,
та нөхөд… За тэгээд цааш­лаад оны шагнал авах, “Ган үзэг­тэн” болох, “тасархай”
сэтгүүл­чээр тодрох гээд гоё, гоё бодол дотроос чинь гижигддэг биз дээ (инээв).
Хэн тэгж гижигдээд байгаа юм бэ. Амбиц чинь л гижигдээд байгаа хэрэг. Бас нэг жишээ.
Яруу найргийн “Болор цом” байна. Асар их амбицууд тайзан дээр ил алалц­сан, нэн
сонирхолтой үзмэр болдог. Ийм жишээ түм бум байна.

-Хүний
амбиц хуучин нийг­мийн үед дарагдаж байгаад одоо л зад тавьж байна гэж та хэлэх
гээд байна уу?

-Яг
тэгж хэлэх нь хаашаа юм. Хуучин цагт социалист уралдаан, таван жилийн гавшгайч гэх
мэтийн хөшүүрэг байлаа. За тэгээд элдэв диплом, баярын бичиг, шилжин явах цом, одон,
медаль гээд л. Бас л хүмүүсийн амбиц хөдөлгөх, тэгс­нээрээ хөдөлмөрийн бүтээмжийг
нь өсгөх гэсэн оролдлого. Гэхдээ хуучин нийгэмд хүмүүсийн улс төрийн амбицийг хага
дардаг байж. Тэр талаасаа одоо зад тавьж бай­гаа байж магадгүй л юм. Үүнийг орхиод
бүр эртний жишээ авъя. Монголчуудын эрийн гурван наа­дам байна. Бусдыг хаяж түрүүлэх,
сур харваж мэргэнээ харуулах, хурдан морьтой гэдгээ нотлох хүсэл. Бас л амбиц шүү
дээ. Үүнийг том зорилго тавиад түүндээ хүрэх гэж байгаа хичээл зүтгэл, хүсэл тэмүү­лэл
гэж сайн талаас нь хэлж болно. Эсвэл нэр төр хөөцөлдлөө, гайхуул­лаа, хувиа хичээлээ,
саг­суур­лаа энэ тэр гэж муулж ч бас болно. Нэг еэвэнгийн хоёр тал юм даа.

-Нэг
еэвэнгийн хоёр тал гэ­лээ. Ерөөс амбицийг дотор нь сайн муу, том жижиг гэж ялгаж
салгаад яриад байдаг байдаг юм биш үү?

-Аль
ч үзэгдлийг сайн муу, том жижиг гэж ялгаж болдгийн адил амбицийг ч бас ангилж болох
биз ээ. Дээр нь улс төрийн, урлагийн, спортын гээд мэргэжлээр нь хөө­гөөд ангилж
бас болох. Хувь хүний амбиц, улс үндэстний амбиц гэж бас эрэмбэлж болно. Гаж марзан
гэмээр ч амбиц бас байдаг. Жишээ нь, Гиннесийн номонд орсон олон баримтууд байна.
Сайн муу, эрүүл өвчтэй гээд шууд оноод хэлчих аргагүй үй олон сонин марзан ололт,
амжилтын цуглуулга байдаг. Хамгийн урт хумстай хүн ч гэж байх шиг. Эсвэл хорвоогийн
хамгийн ховдог хүнээр шалгарсан нөхрийн ч зураг байна. Олон улсын ховд­гийн тэмцээнд
ороод түрүүлсэн хүн гээд бод доо. Улс улсаас, газар газраас ховдгоороо шалгарсан
хүмүүс нэг газар цуглаад үзүүр түрүү булаацалдаж байна гээд төсөөлөөд үз л дээ.
Үүнийг эрүүл амбиц гэх аргагүй л байх. Гэтэл хажууд нь суут нээлт хийсэн эр­дэмт­ний
хөрөг зэрэгцэж байх шиг. Насаараа хө­дөл­мөрлөж байгаад нээлт хийж. Цаана нь олимпийн
уртын харайл­тын аварга байж байна. Бусдаасаа урт харайх гэж зүтгэсээр, бэлтгэл
дасгал хийсээр байгаад амжилтад хүрсэн хүн… Хүний амбиц, түүний илрэл гэж сонин
эд шүү.

-Таныхаар
сайн ч бай, муу ч бай хүний амбиц гэдэг нь байх ёстой зүйл болж таарч байна аа даа?

-Байх
ёстой, ёсгүй гээд ч яах билээ. Ерөөс хүн байгаа учраас л түүний амбиц нь дотор нь
байж л байдаг. Бүх хүн амбицтай. Тэр нь ил гардаг, заримдаа нуугддаг биз. Хүнээсээ,
нөхцөлөөсөө хамаараад хүчтэй, сулхан гээд янз янзаар л ил гардаг биз. Хүний амбиц
гэдэг маань гаднаа илэрч байгаа хэлбэр, талбар талаасаа л өөр байх. Харин доторх
агуулга нь ив ижилхэн. Бусдаас ялгарах, аль нэг талаараа бусдаасаа илүү гэдгээ харуулах,
өөртөө болон өрөөл бусдад үүний­гээ нотлох гэсэн хүний ердийн л хүсэл эрмэлзэл юм
шүү дээ. Адгуус­наас ялгарах хүний ялгаа энэ.

-Ярилцлага
маань амбицийн тухайд нэлээд үргэлжиллээ. Улс төр рүү эргээд оръё. Манайд УИХ-ын
гишүүн болохыг амжил­тын оргил гэж бодох явдал тү­гээ­мэл байна. Тэгвэл энэ нь насны
эцэст бахархах гол ам­жилт мөн үү. Бурхан гэж байгаад өмнө нь очвол та бүхэн юу
ярих бол. УИХ-ын гишүүний хувьд хариулахад хэцүү асуулт байна гэж та үзвэл хариулахгүй
байж болно л доо…

-Хөөрхөн
чимхсэн асуулт бай­на, тиймээ… Гэхдээ хариулахад амар асуулт юм. Яагаад гэвэл
улс төр бол ул сууриараа, үр дүнгээрээ маш тодорхой ажил. Тодорхой бодлого, зорилготой
ажил. Энэ ажлын тодорхой үр дүн гарна, эсвэл гарахгүй. Тийм учраас бур­хан асуух
асуултын хариу ч тодор­хой. УИХ-ын гишүүн байхдаа хийж бүтээсэн юм байна уу, үгүй
юу гэдгээр л эцсийн хариу гарна. Гарт баригдах, нүдэнд харагдах, аманд амтагдах
бүтээл, ажлын үр дүн байна уу, үгүй юу гэдэг нь л эцсийн дүндээ чухал. Аль нэг хүн
өндөр, нам албан тушаалд байв уу, үгүй юу гэдэг нь чухал биш. Харин тэнд байхдаа
зүтгэж ирсэн бодлого зорилго, ажил үйлс, тэдгээрээс гарсан тодорхой үр дүн байна
уу, үгүй юу гэдэг л чухал. Үр дүн байхгүй бол хумсаа урт ургуу­лахаас ялгаа байхгүй
шахуу л үзүүлэлт болно доо (инээв).

-Бүх
хүн амбицтай гэж та тү­рүүнд хэллээ. Таны улс төрийн амбиц эрт илэрч эхэлсэн юм
шиг. Социализмын үеийн, бүр Содном гуайн Засгийн газрын хамгийн залуу орлогч сайд
бай­сан гэж ярьдаг. Дараа нь Улсын Бага хурлын гишүүн, Стратегийн хү­рээ­лэн­гийн
захирал, Ерөн­хийлөг­чийн тамгын газрын дарга, Элчин сайд, намын Ерөнхий на­рийн
бичгийн дарга, Ерөнхий сайд, намын дарга гээд олон том ажил эрхэлж байж. Одоо УИХ-ын
ги­шүүн. Цаашдаа яах вэ. Таны амбиц таныг хаашаа хөтлөх бол, шулуухан асуухад, таны
амбиц хэр их вэ?

-Янз
янзын л алба хашиж байж. Улсын Ерөнхий сайдаар ч ажил­лаж үзлээ. Монголынхоо хамгийн
том, ууган намын дарга ч хийв. Надад хэр их амбиц байгаа вэ гэж асуулаа. Шулуухан
асуусан тул шулуухан л хариулъя. Би том амбицтай болсон хүн. Яг ямар амбиц вэ гэвэл,
тусгаар Монгол улсынхаа түүхэнд бичигдэж үлдэх­сэн гэсэн амбиц байна. Бичиг­дэх
бичигдэхдээ хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн ажлынхаа тов тодорхой үр дүнтэйгээ улсынхаа
түүхэнд эерэг, сайнаар дурсагдаж бичүү­лэхсэн гэсэн том мөрөөдөл, том амбиц надад
байна. Улсын Ерөн­хий сайд байсан хүн үүнээс бага амбицтай байж хэрхэвч таарахгүй
гэж боддог.

-Нээрээ
л том амбиц байна. Гэхдээ цаашдаа яах бодолтой байна вэ, таны том амбиц таныг одоо
хаашаа хөтлөх бол гэсэн асуултад та хариулсангүй…

-Цаашдаа
яах бодолтой вэ гэж үү, би. Бурхны хөх инээдийг нь хүргэе гэвэл цаашдаа яах бодлоо
ярь гэсэн үг байдаг. Хүн боддог, бурхан болгоодог гэсэн үг ч бас байдаг. Еврейчүүдийн
хэлэх дур­тай үг. Еврейчүүд ухаантай улс шүү. Цаашдаа яахыг маань хэн мэдлээ. Бурхан
л мэдэх байх. Юутай ч тэр том амбицдаа хир буртаг хал­даа­чих­гүй юмсан л гэж бодож
явдаг. Надаас хамаарах нь тэр байх.

-Та
хэзээний л том амбицтай байсан хэрэг үү?

-Яалаа
гэж. Эр өсч, эсгий суна­хын хэрээр л амбиц нь дагаад өсдөг биз. Гэхдээ л тухайн
хэр чинээндээ багтаж ядсан том, том амбицтай явсан юм шиг. Тэрнээсээ ч болж юм юм
үзсэн, амссан бай­даг. Оюутан сурагч байхдаа ч тэр, янз янзын алба хашиж явахдаа
ч тэр. Гэхдээ сүүлийн энэ том амбиц бол арай л өөр. Анх Ерөнхий сайд болж, алд цэнхэр хадганд ороосон
тамгаа гардаж аваад, Төрийн орд­ны хоёр­ду­гаар давхарт байрлах албан тасалгаандаа
орж ирэхэд нэг сонин мэдрэмж төрсөн санагд­даг. Гэхдээ хүн амьтан орж гараад, бужигнаад
төвлөрөх ямар ч бо­ломж байгаагүй. Бүр дараа нь, шөнө орой болсон хойно өрөөн­дөө
ганцаараа сууж байтал нэг бодол орж ирсэн. Тэр­нээс хойш л тэр том амбиц төрсөн,
би тэр амби­цаа ухаарч ойлгосон байх.

-Тэгвэл
таны Ерөнхий сайд, намынхаа суудлаа онцолж зал­гамж­луулсан С.Батболд гэдэг хүн том амбицтай хүн мөн үү?

-Ерөнхий
сайдын тэр албан тасалгаанд эзэн нь суухаар орж ирсэн хэнбугайн ч том амбиц нь сэрдэг,
хөдөлдөг байх гэж бодож байна. Хөдлөхөөс ч өөр аргагүй тийм орчин, тийм тасалгаа
байгаа юм. С.Батболд Ерөнхий сайд ч нэгийг бодсон биз. Энэ тухай өөрөөс нь асуугаарай.
Өмнөөс нь би яриад яахав.

-Гэхдээ
түүний талаар таны бодол юу вэ. Та түүнд Ерөнхий сайд, намынхаа даргын суудлыг ногоон
гэрлээр залгамжлуулж бас байнга л хамгаалж,
өмгөөлж яваа харагдах юм?

-Ер
нь бол тэр том, тэр эерэг амбицийн багтаамж түүнд байна гэж мэдсэн, мэдэрсэн учраас
л түүнийг онцолж тэр том албаа шилжүүлсэн байж таарна биз дээ. Амбицийн багтаамж
нь жижиг хү­нийг тэр албан тасалгаа руу ойртуу­лах ч хэрэггүй. С.Батболд даргыг
байнга хамгаалж, өмгөөлж яваа гэдгийн хувьд гэвэл, тэр тийм биш ээ. Тэгэх шаардлага
ч байхгүй. Харин би түүнд туслах учиртай, бүр үүрэгтэй ч гэж хэлж болно. Хүний ёсоор,
ахын ёсоор туслах, чадлаа­раа дэмжих үүрэгтэй. Өөрийнхөө том амбицийг гүйцэлдүүлэх
үүд­нээс ч гэсэн би туслах ёстой болж таарна аа даа. Ерөнхий сайд С.Батболдын ажил
бүтэмжтэй бай­на гэдэг бол миний эхлүүлсэн ажил ч бүтэж байна гэсэн үг. Нөгөө түүхэнд
эерэ­гээр үлдэхсэн гэсэн том амбицид маань энэ нь хэрэгтэй, тустай учраас ч тэр…
(инээв).

-Амбицийн
багтаамж жижиг хүн гэж та сонин үг хэллээ. Яг ямар хүн байх уу?

-Яахав
дээ, хувиа бодож, довоо шарлуулахаас цаашгүй хүнийг л хэлэх байх даа. Албан тушаал
нь томорсон ч амбиц нь жижигхэн хэвээрээ үлдэчихсэн хүмүүс бас байдаг даа. Тийм
л хүмүүсийг хэлж байна.

-Та
үүнийгээ жаахан тодор­хой болгохгүй юу?

-Надаар
заавал хэлүүлээд яа­хав. Эргэн тойрноо, дээшээ доошоо нэг сайн хар л даа. Жишээ
биш­гүйдээ л бэлхэн харагдана. Хүний нийгэм учраас сайн муу, том жижиг амбицүүд
холилдоод л оршдог хорвоо шүү дээ. Зөвхөн Монголд ч биш, хаана ч гэлээ тийм л байдаг
байх. Харин Монголын онцлог гэж нэг юм бас бий. Ер нь монгол­чуудын суурь амбиц
бол том тал­даа гэмээр шүү. Би эрдэмтэн суд­лаач биш учраас айхтар шинжлэх ухааны
үндэстэй юм хэлж чадах­гүй л дээ. Зүгээр заримдаа нэг тийм бодол төрдөг юм. Монголчууд
санаа бо­дол, хүсэл эрмэлзлэлийн хувьд жижиг, авсаархан байж чадахгүй болчихсон
үндэстэн юм шиг. Дэл­хийн талыг эзэлж явсан их гүрний хойч үе болоод ч тэр үү, хосгүй
түүхтэй ард түмэн учраас ч тэр үү одоо хэр, өнөөгийн нөхцөлд ч гэлээ нэг их жижигрээд
байж чадахгүй болчихсон ард түмэн юм шиг. Юу­тай ч хувь хүмүүсийн санаа бодол, хүсэл
амбиц нь яав ч жижиг биш. Юм л бол эзэн Чингэсээ дурсаж, дүр­сэлж байдаг маань ч
үүнтэй холбоо­той байх. Уламж­лалт нүүдлийн амьдрал ахуй маань бидний өвөг дээдсийг
ихээхэн бие даасан, тө­рөл­хийн бодгальч үзэлт­нүүд бол­госон юм шиг. Америкчууд
өөрс­дийгөө туйлширсан бодгаль­чид гэж үздэг. Гэтэл монгол нүүдэл­чин бодгальчдын
дэргэд тэд бол нэгд­лийн гишүүд гэмээр сэтгэл­гээтэй улс. Нүүдэлчин ахуй бол байгаль
дэлхийгээсээ л хараат байхаас өөр юунаас ч хараат байх боломжгүй тийм л ахуй, тийм
л орчин. Эрт балар цагт ч, Манжийн ч үед, социализмын ч үед нүүдэл­чин монголчуудыг,
тэдний санаа бодол, хүсэл тэмүүл­лийг хяналт, захиргаандаа оруулах гээд чадаа­гүй.
Суурин газрын хүмүүсийг бол элдэв жааз, хайрцагт тэгсгээд оруулчихаж болдог бол
зөвхөн байгальтайгаа харьцаад явдаг нүүдэлчин бодгальчдыг бол хянах, хайрцаглах
хэцүү. Тэгэх тусмаа тэдний дотоод ертөнц, хүсэл бо­дол, амбицийг нь бол бүр ч хэцүү.
Монголчуудын эрт дээрээс үе, үе гаргадаг байсан, бэлчээрээ тэлж байгаа нь энэ гээд
тив, дэлхийн хагасыг байлдан дагуулчихдаг бай­сан хязгааргүй том амбиц эндээс ч
үүсэлтэй байж мэдэх л юм.

-Одоо
тэр хязгааргүй амбиц нь хаачсан хэрэг вэ?

-Цагийн
эрхээр хумигдсан л даа. Гэхдээ л ёзоор үндэс нь хаачив гэж. Байж л байгаа. Монгол
хүн бүрийн мах цусанд шингээстэй л байгаа. Энэ амбицтай холбоотой бас нэг юм бий.
Өөр нэг том хүчин зүйл. Бид харьцангуй цөөн хүн амтай ард түмэн. Биднийг хэдэн зуун
саяар тоологдох харийн хүн далай хү­рээлж байна. Тэр далайн дундах жижиг арал дээр
байгаа ард түмэн, бид. Үүгээрээ бид еврей­чүүд, армя­нууд, польшууд зэрэг харьцангуй
цөөн хүн амтай улстай ижил. Ийм ард түмнүүд нийтлэг нэг шинжтэй. Энэ бол үндэсний
нэгдэл нягтрал. Цөөхүүлээ учраас бие биеэ хайр­лаж, хаана ч байлаа бие биедээ тусалж
явдаг үндэсний сэтгэлгээ. Хүмүүс л юм хойно дотроо зарим­даа муудсан ч гадаг­шаа
бол зангид­сан гар шиг байх үндэсний чадвар. Цөөхүүлээ ч гэлээ тойрсон харийн олонд
идүүл­чихгүй юм шүү гээд шүд зуусан үндэсний амбиц. Тэр сэтгэл­гээ, тэр чадвар,
тэр амбиц бидэнд уг нь бий. Зарим нь одоо цагт бүдгэрсэн байлаа ч үндэс суурь нь
бол бий. Бусдыг байлдан дагуулах амби­цийн тухай би яриагүй. Харин одоо бусдад уусахгүйн
тулд, бус­даас царайчилж амьдрахгүйн тулд, бусдын дайтай амьдрахын тулд, цаашлаад
бусдын хүрээгүйд хүрэ­хийн тулд орчин цагийн
шинэ том, эерэг амбиц бидэнд гарцаагүй хэрэгтэй. Шинэ орчин цагт нийцсэн шинэ амбицийн
тухай би ярьж байна.

-Шинэ
амбиц гэснээс шинэ залуу үеийнхний амбиц ёстой нэг сад тавьж байгаа мэт харагдаж
байна. Ялангуяа танай нам до­тор. “Одооны залуучууд арай хэтэрч байна” гэж танайхан
ярих болж. Шинэ үеийнхний амбиц таны үеийнхээс өөр үү?

-Амбиц
бол амбиц. Хуучин, шинэ үеийн амбиц гээд ялгарах юм юу байхав. Харин илрэх илрэл
нь бол өөр. Бидний үеийнхэн бол бага балчраасаа л даруу байх тухай сонсч, сургамжлуулж
өссөн боло­хоор амбиц байлаа ч түүний га­дагш­лах хэлбэр нь одооныхоос шал өөр байв.
Шинэ үеийнхний амбиц одоо гадагшаагаа ямар нэгэн саад, хаалт­­гүй илэрч байна. Тэрийг
нь хараад дэндүү даруу биш бай­на, задгай байна, бүр сагсуу байна ч гэж заримдаа
ярьдаг. Магадгүй л юм. Гэтэл орчин цаг өөрчлөгдөж, хүн биеэ авч явах, өөрийгөө илэр­хийлэх,
амбицаа гаргах хэлбэр ч бас өөрчлөгдөж байна. Илүү чө­лөө­тэй, илэн далангүй, заримдаа
бүр ичих зовох юмгүй гэмээр болж байгаа нь үнэн. Зөв ч бай, буруу ч бай энэ бол
шинэ цагийн маяг, хандлага. Гэхдээ хандлага нь ийм юм гээд эрээ цээрээ алдаж бас
таарахгүй л дээ. Залуу ч бай, хөг­шин ч бай ялгаагүй. Эрээ цээрээ алдсан амбиц эзэндээ
амжилт гэхээсээ алдас авчирч байгаа жи­шээ нэг алхаад хоёр таарч байх шиг. Юутай ч “Одооны энэ залуу­чууд уу, хэрэг алга” гэсэн
хэлц, ярианд би дургүй. Платоны ч ал­дарт үг байдаг. “Өөрөө залуу яваагүй мэт, өөрөө
алдаж онож байгаагүй мэт ярвайх хэрэггүй шүү, хөгшөөн” гэсэн утгатай үг байдаг.

-Та
залуучуудынхаа амби­цийг арай илүү дэмжээд байгаа нь илт харагддаг. Сая болсон намын
их хурлаар л гэхэд таны үеийн Ө.Энхтүвшин намын дар­гад нэрээ дэвшүүлэхэд та С.Бат­болдыг
дэмжинэ гээд шууд хэлж байх жишээтэй. Ерөөсөө тэгэж шууд байр сууриа илэрхийлэх
ямар шаардлага байсан юм бэ?

-Байр
суурийг минь асуусан учраас л хэлэх шаардлага гарсан. Намын их хурлын үеэр элдэв
яриа гаргасан юм билээ. “С.Баяр наанаа энийг, цаанаа тэрнийг дэмжиж байгаа” гэсэн
утгатай мөлхөө явган яриа, жиг жуг гаргаад эхэлсэн тухай сонсогдсон. Нэг өглөө,
хуралдааны өмнө хэсэг төлөөлөгчид надтай зориуд уулзъя гэж уулзаад энэ талаар хэлсэн.
Ийм нөхцөлд байр суурь маань маш тодорхой, ойл­гомж­той, шулуухан л байх ёстой.

-Тэгэж
хэлснээр үеийнхэн чинь гомдож, дургүй нь хүрэхгүй гэж үү?

-Манай
үеийнхэн бол хал үз­сэн, халуун чулуу нижгээдийг атгаж явсан, хатуужсан нөхөд шүү
дээ. Нялуунаас шулуун нь дээр гэсэн нэгэн үзлээр хүмүүжсэн товари­щууд, бид. Тэгээд
ч залуу халаа, шинэ үеийнхний хүчтэй түрлэг намын ирээдүйд амин чухал гэд­гийг надаар
заалгахгүй болсон хаш­рууд. Тэднийг буруу, солгой ойлгоно гэж санаа зовох хэрэггүй.
Тэгээд ч дан залуучууд дэвшээд байгаа юм алга. Нам дотроо бид­ний барьдаг бодлого,
ярьдаг зар­чим бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ юм. Энэ зарчмаараа яваад
ирсэн, цааш­даа ч явна.

-Намын
даргаар С.Батболд сонгогдох нь тодорхой байсныг хэн хүнгүй л ярьж байгаа. Энэ тохиолдолд
нэрээ дэвшүүлс­нээр Ө.Энхтүвшин ямар тоглолт хийв гэлцэх хүмүүс ч байна. Ө.Энхтүвшин
даргад сонгогдох шаанс байсан уу?

-Сонгогдох
шаанстай, дэвших шаардлагатай гэж үзсэн, тооцсон учраас л нэр дэвшээ биз. Үүнд буруу
юу байхав.

-Өөрөө
тэгж үзсэн юм уу, эс­вэл хүмүүсийн ятгалга явуул­га байсан хэрэг үү. Бөөн эрсдэл
дагуулан нэр дэвших нь ямар хэрэгтэй юм бэ?

-Хэн
ч, юу ч гэж ятгаж болно. Гэхдээ ийм асуудлыг эцсийн дүндээ өөрөө л шийддэг. Ө.Энхтүвшин
дарга ч өөрөө шийдсэн гэдэгт эр­гэл­зэх­гүй байна. Эрсдлийн хувьд гэвэл, эрсдэл
бол аль ч сонгуулийг сүүдэр шиг дагадаг. Тэр сүүдрээс айх юм бол улс төрд байгаад
ч яахав дээ. “Эрсдэл даахгүй бол шампан дарс байхгүй” гэдэг.

-Танай
намд албан ёсны бод­ло­гоо сөрж танхимаас нэр дэв­шээд хол явдаггүй биз дээ. Бод­лого
сөрөөд дэвшдэг практик ч нэг их түгээмэл биш санагддаг?

-Яалаа
гэж. Харин ч түгээмэл. Бодлогоо дагаад, бодлогоо сөрөөд янз бүрээр л нэр дэвшдэг.
Би жишээ нь, 2005 онд намын XXIV их хур­лаар бодлогоор биш, танхи­маас нэр дэвшээд
намын даргад үзэж л байлаа. 2007 онд намын XXV их хурлаар ч ялгаагүй. Танхи­маас
л нэр дэвшиж байв. Зөвхөн би ч биш. 1997 онд Н.Багабанди дарга танхи­маас нэр дэвшээд
намын дарга болж байсан. Өөр юу билээ…
Өө тийм, “Ардчиллын үнэр оруулна аа, хөө” гээд л хамрын тамхиа энгэр дүүрэн
цацчихсан нэг нөхөр УИХ-ын дарга, дэд даргын сонгуульд танхимаас байн байн нэр дэвшин
үзээд л байдаг байлаа. Тэр бол Д.Лүндээжанцан дарга юм. Ийм жишээ манай намд олон
бий.

-Бодлого
сөрөөд дэвшинэ гэдэг нь Ардчилсан намд бол байдаг л зүйл. Харин танайх шиг хатуу
дүрэмтэй, сахилга баттай намд энэ нь нэг л сонин санаг­даад байх юм. Ерөнхийлөгч
асан Н.Багабанди, Д.Лүндээжанцан дарга, таныг намын бодлогоо сөрж нэр дэвшээд, тэгээд
ялаад, сонгогдоод явж байна гэхээр нэг л үнэмшилгүй…

-Юун
сонин байхав дээ. Манай нам дүрэмтэй, дүрмээрээ тогтоогд­сон сахилгатай гэдэг нь
үнэн. Гэх­дээ бас ардчилсан журам, өрсөл­дөөнийг
эрхэмлэдэг нам гэдэг нь ч үнэн. Үүний жишээ олон бий. На­мын даргаа сонгох, дүрмээ
шинэч­лэх, нэрээ өөрчлөх гээд аливаа шийдвэр гарахаас өмнө өргөн хэлэлцдэг, маргадаг,
өрсөлд­дөг. Харин шийдвэр нэгэнт гарсны дараа бол түүнийгээ дагадаг, түүн­дээ захирагддаг.
Энэ бол ардчил­лын суурь зарчим юм. Тоглоо­мын дүрэм гэж ч бас ярьдаг.

-Тоглоомын
дүрмээ зөрчөөд явж байгаа гишүүн бас бий шүү дээ, танай намд. Үүнийг та юу гэх бол?

-Тийм
гишүүн манай намд ч л байна, айлын намд ч л байна, харамсалтай нь. Тоглоомын дүр­мээ
зөрчдөг явдал бол үнэн ядар­гаа. Зөвхөн намуудад ч биш, нийт ний­гэмд маань тохиолдож
байгаа том хүндрэл, том бэрхшээл бол энэ юм. Асуудал нь жижиг юм шиг хэрнээ хор
хөнөөл нь мөн ч их. Дүрмээ барьдаг болчихвол өдөр тутмын амьдралын маань элдэв зовлон
нэн хөнгөрмөөр байгаа юм даа, уг нь. Өнөөгийн Улаан­баата­рын гудамж­ны хөдөлгөөн,
улс төрийн амьдрал хоёрыг ижилхэн доройтуулж байгаа зүйл юу вэ, мэдэх үү.

-Юу
гэж ?

-Дүрмээ
барьдаггүй явдал. На­мын дүрмээ ч тэр, замын дүрмээ ч тэр. Түүнээс болж гаднаа сэвтэй
машин, нэрэндээ сэвтэй улстөрч элбэг болсон. Зам яагаад түгжирдэг вэ гэхэд машин
тэрэг хэт олшроод, гудамж зам хэт нарийдаад гээд шалтаглаж болно. Гэтэл манай­хаас
нарийн гудамжтай, манайхаас олон машинтай Европын хотуудад яа­гаад манайх шиг түгжирдэггүй
юм бэ. Дүрмээ ягштал барьдаг учраас. Жолооч ч тэр, явган зорчигч ч тэр. Жолооч хүн
маргааш явгарахаа мэднэ, явган хүн машин барихаа тооцно. Дээр нь бие биедээ найр­саг
ханддаг учраас замаа таг гээд түгжиж орхидоггүй. Гэтэл манайд яадаг билээ дээ. Өөрийн
машинаа хайрлаагүй хүн, хүний машин хайр­лана гэж байхгүй. Хагас хо­ром, хагас сөөм
ч найр тавихгүй дээ гээд тултал шахна. Дураараа дур­гина. Тэгж яваад осолд орчихоод
хагас хором байтугай, хайран хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жил алдахаа тоохгүй. Эгнээндээ
явах­гүй хүний эгнээ булаана, тэгснээ эгнээ огт үгүй мэт сүлжиж давхина. Тэгснээ
гэнэт эсрэг эгнээнд орж урсгал сөрнө. Гарцгүй газар зүт­гэнэ. Зогсох газар хаа­зална.
Хурд­лах тэнхээгүй атлаа урдуур орж зам түгжинэ. Гэмгүй царайлна. Хараал урсгана.
Байнга чигнаал­дана… Улаанбаатарын танил дүр зураг байгаа биз дээ. Би чамд зөвхөн
замын хөдөлгөөний тухай ярилаа гэж бодож байна уу.

-Замын
хөдөлгөөнөөс гадна өнөөгийн улс төрийн амьдралын тухай давхар ёжлоод байгаа юмаа
даа, та?

-Тийм.
Яг үнэн (инээв). Ийм л дүр зураг харагддаг. Уг нь жолооч нарын дийлэнх олонхи нь
журам дүрмээ барьдаг гэж байгаа. Гэтэл нэг хэсэг дэггүй этгээд чанга чиг­наал­даад,
эгнээ сүлжиж давхиад, хөдөлгөөнд хөндлөнгөөс улаан галзуу ороод ирэхлээр бүгд л
тавгүйтээд эхэлдэг. Тэгснээ тэр журам барьдаг олонхиос зарим нь тэвчээр алддаг,
дагаад дэггүйтэж эхэлдэг. Замын хөдөлгөөн бүр хэцүүддэг. Ийм л хорлонтой эд байгаа
юм даа, тоглоомын дүрмээ зөрчих гэдэг. Үүнийг яалтай билээ. Ядаргаатай, зовлонтой
эд. За юутай ч, хоёулаа нэлээд удаан ярьчих шиг боллоо. Урт сунжирсан яриа болго­мооргүй
байна. Одоо яриагаа өн­дөр­лөвөл яасан юм бэ.

-Тэгье.
Гэхдээ ганц нэг зүйл тодруулмаар байна. Танай МАХН Ардын нам болсон, хуучин нэрээ
сэргээсэн тухай яриа сүүлийн үеийн хамгийн ихээр яригдаж байгаа сэдэв. Бөөн сүр
дуулиан, нэг л их баяр хөөр болсон хүмүүс “хурай, хурай” гэж хашгираад л…

-Сэтгэл
хөдөлгөсөн сайхан ёс­лол болсон. Хүүхэд төрөхөд чихэнд нь нэрийг нь энхрийлэн шивнэдэг.
Энэ бол муугийн ёс биш, Монголын ёс. Манай нам хорвоод анх мэнд­лэхэд чихэнд нь
“Ардын намаа…” гэж шивнэсэн байдаг. Тэр нэрийг хэн хайрлаж, хэн шивнэсэн юм бэ.
Монголын ард түмэн. Эх орон, эрх чөлөө гэсэн ариун бод­лоороо нэгд­сэн ард түмэн.
Эх орондоо эзний ёсоор амьдаръя, хэдэн зуун жилийн дарлалаас одоо нэг ангижиръя,
гадны эзлэн түрэм­гийлэгчдийг да­руй хөөн зайлуулъя гэсэн ариун сэтгэл, гэгээн хүсэл,
том амбицаар нэгдсэн Монголын харц ард, тайж ноёд, лам хувраг нар нэгдсэн. Өөр хоорондоо
үлэмж зөрчилтэй явсаар ирсэн Монголын нийгмийн энэ олон хэсэг бүлэг нэг л юман дээр
санаа бодол нь яв цав нийл­сэн байдаг. Тэр бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө.
Ийм ариун сэтгэлээр тэд нэгдэж, шуд­арга тэмцлийг нь ман­лайлах улс төрийн байгууллагаа
төрүүлжээ. Түүндээ Ардын нам гэсэн нэр хайр­лажээ. Монгол Улсын маань тус­гаар тогтнолын
төлөө ариун тэмц­лийн туг болсон энэ сайхан нэрээ бид сая сэргээж авлаа. Түүхийн
нэг үе шувтарч дараагийн шинэ үе эхэлж байна. Сэтгэл хөдлөлгүй яахав.

-Сая
болж өнгөрсөн танай намын их хурал дээр нэрээ өөрч­лөх, бэлгэ тэмдгээ солих гээд
бүх ажиллагаа нарийн дэг­лэгдсэн байсан юм шиг. Бүх сценари, бүх дэглэлт таныхаар
явсан гэсэн яриа, сэжиг байгаа. Та юу гэж хариулах вэ?

-Би
намын мөрийн хөтөл­бө­рийн ажлын хэсгийг ахалж ажил­ласан. Өөр бусад ажилд оролцох
боломж, шаардлага надад гараа­гүй. Үүнээс өөр тайлбар хэлэмгүй байна. Яахлаараа
заавал “дэг­лэлт, сценари” гэх талаас нь хардаг байна аа. Намайг ерөөс муу хүн гэж
үзэж болно. Ардын намыг угаасаа л муу нам гэж үздэг байж болно. Гэхдээ хүмүүсийн
сэтгэл аяндаа хөдлөөд, баяр хөөр болж, омогшиж байгааг хараад ойлгох монгол хүний
сэтгэл, үүнийг мэдрэх мэргэж­лийн увдис баймаар юм. Дашрамд хэлэхэд, асуудлыг сайн,
муу олон талаас нь харж, дүрсэлж чаддаг байх нь увдисын илрэл. Харин юм болгоныг
зөвхөн бараан саарал, буруу хазгай талаас нь хардаг, дүрсэлдэг байх нь увдис­гүйн
илрэл гэж боддог. Намын их хурал, намын нэр сэргээх үйл явдлын талаар гадна, дотно
гарсан нийтлэлүүдийг би зориуд олж уншсан. Шууд хэлэ­хэд, танай “Өд­рийн сонин”-д
гарсан хорсол дүүрэн зарим нийтлэлүүд арай л онцгүй санагдсан. Муулж болно, үзэн
ядаж ч болно, харин тэглээ гээд арай л бэлгэ дэмбэ­рэлгүй үг нийт­лэж, монголоо
алдаж болом­гүй баймаар. Цөөхөн монгол­чууд шүү дээ, бид хэд чинь. Энэ үгийг минь
хасалгүй нийтлээрэй гэж хүсье.

-Таны
хэлсэн үгийг хасахгүй ээ. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээний нэг тал
МАХН гэх хуулийн этгээд байхгүй боллоо. Одоо гэрээнд өөрчлөлт орох уу.

-Гэрээнд
оролцогч нэг этгээдийн нэр л өөрчлөгдсөн. Энэ үнэн. Гэхдээ гэрээ байгуулсан хуулийн
этгээд нь шинэ нэртэйгээ хэвээрээ л байж байна. Энэ бас үнэн. Үүнээс үүдээд хамтарсан
Засгийн газар­тай хол­боо­той ямар нэгэн өөр асуудал үүсэх үндэс огт байхгүй. Үүн дээр мэдэн будлиад
байх юм огт үгүй. Намын нэр солигдоно гэдэг жирийн үзэгдэл. Бидэнтэй хамтрагч АН
гэхэд л үүсгэн байгуу­лагдсан цагаа­саа нэрээ мөн олон сольсон. МоАН, МҮАН гээд
л өөрч­лөгдөөд байсан санагддаг. Одоо бол АН. Гэхдээ нэр олон солигдлоо гээд АН-ын
мөн чанар, үндсэн агуулга нь өөрч­лөгдөөгүй л байх. Мөнөөх л хуулийн этгээд мөн
гэж ойлгогддог. Бусад намууд ч гэсэн. ИЗН гэхэд л нэг хэсэг ИЗН-БНН болоод явж байсан
байх. Тэглээ гээд энэ намын зорилго, агуулга нь хэвээрээ л байгаа гэж ойлгодог.
Тэгэхээр манай нам нэрээ өөрчил­сөн явдал бол Монголын нэн шинэ түүхэнд огт шинээр
гарч байгаа зүйл биш. Харин үүнийг тойруу­лаад суртал ухуулгын элдэв бохир утаа
манан татуулах гээд байгаа, иргэдийг тэр хиймэл утаа манан дотор оруулж төөрүүлэх
гээд бай­гаа нь л шинэ үзэгдэл гэлтэй. Гэхдээ энэ бол өөр сэдэв. Шаард­лагатай бол
жич ярилцаж болох сэдэв.

-Намын
нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулж асуух бас нэг асуулт байна. Ардын нам нэртэй болоод сонгуульд ялагдвал ха­риуц­лагыг
нь би хүлээнэ гэж генсек У.Хүрэл­сүх мэдэгдсэн. Ер нь ялагдвал хариуцлагыг нь хэн
хүлээх ёстой вэ ?

-Маш
тодорхой. Намын дарга С.Батболдоос эхлээд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх
дагаад, намын нарийн бичгийн дарга болсон мань мэт хамрагдаад бүгд л хариуцлага
хүлээнэ. Намын Удирдах зөвлөл, Бага хурал гээд бүгд хүлээнэ. Үүн дээр асуугаад байх
ч зүйл байхгүй. МАХН гэсэн нэрээрээ, Ардын нам гэсэн нэрээ­рээ ч байлаа адилхан.
Ялагдсан бол хариуцлага хүлээдэг тэр зарч­маараа л явна.

-Дараагийн
Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвших боломжтой хүн хэн, хэн байна вэ?

-“Нэг
боссон дээрээ Ерөн­хий­лөг­чийн төлөө хундага өргөе” гэх шог яриа байдаг. Тэрэн
шиг нэг уулзсан дээрээ бүх асуудал хамрах гэх юм байна л даа (инээв). Наад асуудлыг
чинь ярих болоогүй. Учир нь, нэгдү­гээрт, Ерөнхийлөгчийн дараа­гийн сонгууль дэндүү
хол байна. Түрүү­чийн сонгуулийн тоос зарим газраа бүрэн буугаагүй явна. Хоёрт,
нэр дэвших боломжтой хүн дэндүү олон. 2009 оны сонгуулийн өмнө л гэхэд би намын
даргын хувьд манай намаас нэр дэвших боломжтой гэж үзсэн арваад хүн­тэй уулзсан
бай­даг. Одоо тэр тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Гуравт, одоо тийм хүмүүсийг нэр­лэх, тэдний тухай
албан ёсоор ярих эрх намын одоогийн даргад
хадга­лагдана.

-Та
намын дарга байхдаа то­дор­хой хүмүүстэй уулзаж бай­сан гэлээ. Нууц биш бол, яг
хэн, хэн хэнтэй уулзаж байсан юм бэ?

-Би
тэр үед Н.Багабанди, Н.Энх­баяр, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин,
Н.Энхболд, Ч.Улаан нартай уулзаж байсан. Өөр ганц нэг хүн орхигдсон байж магадгүй.
Тэр үеийн сониноос олоод харж болно. Энэ тухай дэлгэ­рэнгүй мэдээлэгдсэн байдаг.
Нууц­лаад байх юм үгүй.

-Эдгээр
хүмүүс дотроос нэг хүний тухай би онцолж асуумаар байна. Сая болоод өнгөрсөн танай
намын их хурлын үеэр Ерөн­хийлөгч асан Н.Багабанди гуай, намын одоогийн удирдлага
болох С.Батболд, У.Хүрэлсүх болон таны хооронд ихээхэн дотно харилцаа байгаа нь
илэр­хий харагдаж байсан. Н.Бага­банди гуай Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдоод
дундаа хоёр ч бүрэн эрхийн хугацаа алгасаад байж байгаа. Түүнд Ерөнхийлөг­чийн сонгуульд
да­хин нэр дэвших боломж нь одоо нээгдсэн үү?

-Жил
хагасын өмнө ч боломж нь нээлттэй байсан. Одоо ч хэвээр. Бусад хүмүүсийн ч хувьд
гэлээ боломж нь нээлттэй л байгаа болов уу гэж тааж байна. Гэхдээ тэр бол миний
шийддэг, ярьдаг асуудал биш гэж би түрүүнд хэлсэн. Миний ярьж болох асуудлаар би
хангалт­тай ярилаа.Түүн дотроо “амбиц” хэмээх сонирхолтой сэдвийг чадан ядан хөндлөө.
Цаашаа ухаад бай­вал өөр олон шинэ бодол төрөхөөр сонин сэдэв юм шиг. Тал засахгүй,
талцаж муудахгүй, амбиц хөдөл­гөсөн асуулт асууж, сайхан ярилц­санд баярлалаа.

-Танд
бас баярлалаа. Амжилт хүсье.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Агаарын чанар Баянхошуу орчимд бохирдолтой байна DNN.mn

Цаг агаар сэрүүсэж, галлагааны улирал эхэлсэн энэ үед агаарын чанарын индекс ямар байгааг танилцуулж байна.

Өнөөдрийн 10:30 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 226 буюу “Бохирдолтой” гэх үзүүлэлт зааж байна. Мөн Нисэх, Хайлааст, Дамбадаржаа, Таван буудал зэрэг орчимд агаар “Бага бохирдолтой” буюу 139-200 гэх үзүүлэлттэй байгаа юм.

Хайлааст орчимд өчигдөр 22:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс 237 болсон нь нийслэлд сүүлийн 24 цагийн хугацаан дахь хамгийн тааруу үзүүлэлт боллоо.

Түүнчлэн одоогоор Толгойт, Амгалан, Мишээл экспо, 100 айл, I хороолол болон Богд хааны ордон музей орчимд агаарын чанар “Хэвийн” байгаа бол Налайхад агаарын чанарын индекс 34 буюу “Цэвэр” байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2022-2023 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий 2-3 дахин буурна гэдгийг Тавантолгой түлш ХХК-аас мэдэгдээд

Categories
мэдээ нийгэм

Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж “Чингис хааны” музейд зална DNN.mn

"Чингис хаан" музейн нээлт дахин хойшилжээ

“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд залах болсон талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Тэрбээр “Чингис хаан музейг маргааш морин цагт нээхээр төлөвлөж байна. Чингис хаан түүний залгамжлагч нар болон Монголын хаад язгууртны түүхийг үзүүлсэн музейтэй байх нь түүх соёлоо сурталчилах, аялал жуулчлалыг татах чиглэлд хийж буй томоохон арга хэмжээ гэж бид харж байна. Маргаашийн нээлтийн ёслолын үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Тусгайлан зарлиг гаргаж есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж шинэ музейд залах юм” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 67 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19 цар тахлын орчин үеийн эмчилгээ | “ЦАХИУР ТӨМӨР” ХХК

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.10.10 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 67 тохиолдол батлагдсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Өмнөговь – 39
  • Улаанбаатар – 28

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3359-3460 төгрөг байна DNN.mn

250 сая+800 сая ам.доллар айсуй | News.MN

Монголбанкны өчигдрийн /2022.10.09/ зарласан албан ханшаар ам.доллар 3,359 төгрөг байна. Харин евро 3,292 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 54.70 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,460 төгрөг, евро 3,430 төгрөг, ОХУ-ын рубль 53.50 төгрөг тус тус байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өсвөр үеийнхний дунд хавтгайрч буй дээрэлхэлтэд ямар шийтгэл ногдуулдаг вэ? DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнээ дээрэлхэх байдал нийт сургуулиудын дунд хавтгайрсан үзэгдэл болжээ. Цахим орчинд иргэд хөвгүүдээс илүү охид нэгнээ дээрэлхдэг тухай бичих болсон. Энэ талаар Ерөнхий боловсролын сургуулиудаас сурвалжиллаа.

Чингэлтэй дүүрэгт орших хоёр ойрхон сургуулийн хооронд сурвалжилга бэлтгэлээ. Ахлах ангийнхны хичээл тараад ойролцоо байх байрнуудын дунд очин байрны үүдэнд сууж тамхилцгаах нь энгийн үзэгдэл болжээ. Тэнд охид хөвгүүд ялгаагүй бүгд л тамхичин юм. Зарим нь электрон тамхи зуучихсан хээв нэг насанд хүрсэн хүний царай гаргана. Нэг ангийнх бололтой гурван хүү, таван охин сургуулиас гарч ирэв. Ойролцоо байх байрны арын мухар руу яваад орчихлоо. Эргэн тойрон нь байшингаар хүрээлэгдсэн, нэг булангаас өөр газраар гарах гарцгүй битүү газар юм. Тэдгээр хүүхдүүд цааш юу хийхийг хэсэг ажиж зогслоо. Гэтэл таван охины нэг нь нөгөөхөө “Чи яасан дургүй хүргэсэн амьтан бэ. Багшид чи л хэлээ биз дээ. Чамаас өөр хэн хэлэх юм бэ” гээд алгадаад авав. Нөгөөх нь бүлтгэнээд юу ч хийж чадахгүй байгаа нь илт “Би хэлээгүй” л гээд байв. Ард зогсох гурван хүүгийн нэг нь “Наадхаа одоо дахиж хэлэхгүй болтол нь сайн хашраа” гэх нь тэр. Нэг охин үгийг нь сонссон даруйдаа охиныг өшиглөөд авах нь тэр. Ойр хавьд нь хэн нэгэн харах боломж хязгаарлагдмал учир эдгээр хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэхдээ энд авчирдаг нь ойлгомжтой.

Өшиглүүлсэн охин шарандаа өөдөөс нь хөдлөх гэтэл нэг хүү “Яасан их санаатай эд вэ” хэмээн гарыг нь бариад авав. Нөгөө охин ч хэд хэд алгадаад авлаа. Үлдсэн гурван охин ч ээлжлээд тэрхүү охиныг алгадацгаах юм. Миний тэвчээр барагдаад яваад оччихлоо. “Та нар яагаад нэгнийгээ дээрэлхээд байгаа юм” гэтэл “Чамд хамаагүй авгай минь. Явж байсан газар руугаа яв” гэх нь тэр. Та нарыг аль сургуулиас гарч ирснийг харсан шүү. Сургуульд чинь бүртгүүлээд цагдаа дуудах уу гэхэд сая нэг чимээгүй болж, “Уучлаарай эгч ээ, бид буруу юм хийчихжээ” гээд хажуугаар гүйгээд явцгаав.


Зодуулсан охинтой хэсэгхэн зуур ярилцлаа.


-Чи зүгээр үү?

-Зүгээр ээ.

-Энэ хүүхдүүд танай анги уу, чамд яагаад ингэж хандаад байгаа юм бэ?

-Тийм ээ. Манай анги. Би есдүгээр сарын 1-нд энэ ангид шилжиж ирсэн. Зүгээр л шилжиж ирсэн гэдэг шалтгаанаар намайг дээрэлхдэг. Сар гаруй энэ хүүхдүүдийн дээрэлхэлтийг тэвчиж явлаа. Одоо үнэхээр айж байна. Тэвчихэд улам хэцүү болж байна. Зүгээр дээрэлхүүлж байхаар зодуулаад ч болсон тэмцмээр санагдах юм. Эр, эмгүй нийлж байгаад намайг энд тэндхийн булан тохойд аваачаад байнга ингэдэг.

-Чи энэ байдлаа хэн нэгэнд хэлж байсан уу?

-Хэнд ч хэлээгүй. Хэллээ гээд яах юм бэ. Байдал өөрчлөгдөхгүй шүү дээ.

-Танай сургуульд сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан гээд байгаа биз дээ?

-Байдаг л даа. Тэдэнд хэлбэл асуудал улам л дэврэх байлгүй. Энэ чигээрээ тэсээд байж байтал аяндаа болих байх.

-Чи тэгээд цаашид яая гэж бодож байна даа?

-Буцаад хуучин анги руугаа шилжчихмээр л байна.

-Шилжиж болох юм уу?

-Манайх шинэ байр худалдаж аваад гэрийнхээ ойрхон гээд энэ сургуульд шилжиж ирсэн юм. Өмнө нь манайх гэр хороололд байсан. Тэгээд ипотекийн зээлд хамрагдаад байр авсан юм. Би шилжихгүй гэж гүрийсээр түрүү жил хуучин сургуульдаа явсан ч хол явахаар явдалдаа түүртээд шилжихээс өөр аргагүй болсон. Одоо шилжсэндээ харамсаж байна.

-Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол чи хохироод л байх нь байна шүү дээ?

-Хэдий манайх өмнө нь гэр хороололд байдаг ч гэсэн манай сургуульд ийм асуудал гарч байхыг би хараагүй. Ийм дээрэлхэлт байдаг гэж төсөөлж ч байгаагүй. Гэр хорооллынхныг бохир заваан гэдэг ч сэтгэл нь байшин хорооллын хүүхдүүдээс хамаагүй цэвэрхэн юм. Би хуучин сургуулиа санаж байна. Энд намайг хашааны банхар гэж дууддаг. Тиймээс би ээж ааваасаа буцаагаад шилжүүлээд өг гэж гуйна аа.

-Тэр чинь шийдэл биш шүү дээ?

-Энэ хүүхдүүд би биш ч дахиад л өөр хүүхэд дээрэлхэж л таараа. Тэгэхээр бас шийдэл биш л дээ. Гэхдээ би хэн нэгний дээрэлхэлтийн бай, гарын шүүс болох гэж шилжээгүй шүү дээ. (уйлав)

“За одоо тайвширдаа. Би чамайг гэр рүү чинь дөхүүлж өгье. Нөгөө хүүхдүүд буцаад ирж магадгүй”, “Тэгээч эгчээ би айгаад байна” гээд бид охины гэр рүү хөдлөв. Гэрийнхээ ойролцоо ирээд охин “Манайх тэр байр. Баярлалаа эгчээ” гээд гүйгээд явлаа.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг охидын дунд илүү байгаа нь иймэрхүү ганц жишээнээс харагдаж байна.


Дээрх жишээн дээр тулгуурлан сэтгэл зүйч Н.Батдоржтой ярилцсан юм.


-Үе тэнгийн дээрэлхэлтийг чухам ямар шалтгааны улмаас үйлдээд байна вэн?

-Энэ бол нийтлэг асуудал. Бүр 1970 хэдэн оноос эхэлж л байсан. Яагаад вэ гэхээр нэг ангид санаа нийлсэн хэдэн нөхөд байж л байдаг. Амьдралын боломж сайтай, бие биенийхээ зөв ч бай, буруу ч бай бүх үйлдлийг дэмжиж байдаг. Бусдаасаа өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь арай өнгөлөг, үнэтэй маягийн. Тийм нөхдүүд бусдыгаа командлах, дээрэлхэх зуршилтай болчихсон байдаг. Өөрсдөд нь тэр нь их таашаалтай байдаг. Бас тэднийгээ аялдан дагалддаг, долигнодог хэсэг нөхөд бий. Юу ч хийсэн дэмждэг, хов хүргэдэг, гар хөл нь болдог.

-Дээрэлхүү зан багаас нь суудаг гэсэн үг үү?

-Эцэг эхийн тусгал л байгаа юм. Багаас нь эцэг эх нь яаж өсгөнө тэгж л өсдөг.

-Багш нар тухайн хүүхдүүдийг харж анзаарч байх ёстой шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд арван жилийн багш нарын ачаалал хэтэрчихсэн. Хүүхэд бүрт хүрч ажиллана гэдэг хүндрэлтэй болсон. Тиймээс хамт олонч чанарыг буй болгох, эв нэгдэлтэй байх тал дээр багш хүрч ажиллахад хэцүү байгаа байх.

-Дээрх зодуулсан охин насанд хүрсэн хүнд ерөөсөө хэлээгүй байна л даа?

-Хүүхэд орчин нөхцөлөөсөө хамаараад хүнд хэлж чаддаггүй л дээ.

-Нэгэнт ингээд сэтгэл зүй нь гэмтчихсэн хүүхдийг яаж сэргээх вэ?

-Хэцүү л процесс л доо. Хамгийн итгэдэг хүндээ хэлсэн нь дээр л дээ. Тухайн хүүхдэд өөрийн гэсэн сайн чанар байгаа шүү дээ. Түүнийг нь л түшиглэж сайн талыг нь дэмжиж урамшуулж байх хэрэгтэй. Ойлгож, урамшуулах л арга зам бий. Тэр хүүхдээс өөрөөс нь л хамаарна. Гэхдээ томчууд нөлөөлөх л хэрэгтэй. Тухайн хүүхдийн сэтгэлийн тэнхээ л мэднэ. Хүн болгонд сэтгэлийн тэнхээ гэж зүйл бий хэмээв.

Сургуулийнх нь хүүхдүүд биенээ дээрэлхэж буйг нийгмийн ажилтнаас нь тодруулахад “Манай сургуульд тийм асуудал харьцангуй бага гэж бодож байна. Нүдээр харсан зүйл байхгүй болохоор хүүхдүүд нэгнээ дээрэлхдэг зүйл байхгүй байх. Хүүхэд л юм чинь хааяа бусадтайгаа муудалцах, хэрэлдэх, маргалдах үе байлгүй л яах вэ. Хэрвээ тийм асуудал байгаа бол уулзаж ярилцах болно” гэв.

Харин үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхдэг асуудалд ямар нэгэн байдлаар хуулийн хариуцлага байдаг болов уу.

Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Үе тэнгийнхэн нэгнээ зодож дээрэлхэж байгаа асуудалд ямар нэгэн хуулийн хариуцлага бий юү?

-Энэ нь Эрүүгийн хуулиараа бол гэмт хэрэг шүү дээ. Гэмтлийн хөнгөн, хүнд зэргээсээ хамаараад, нөгөө талаас өсвөр үеийнхний дээрэлхэлтийн асуудал, нийгмийн сүлжээнд элдвээр бичихийг манайд тусгай хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Гэтэл Австралид “Цахим өсвөр насныхныг хамгаалах тухай хууль” гэж байдаг. Монголд “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” гээд 2016, 2017 онд баталсан хоёр том хуультай. Энэ хуульд дээрэлхэлттэй холбоотой нарийвчилсан цахим орчны асуудлыг хөндөөгүй. Хүүхдийн эрхийн асуудал, түүний хараа хяналт, сурч боловсрох эрх, халдашгүй байх эрх зэрэгт төвлөрсөн хууль гэж би хувьдаа хардаг. Хүүхдийн дээрэлхэлттэй холбоотой бие биенээ шоглох, хоч өгөх, цохиж зодсон тохиолдолд гэмтлийн зэрэгтэй бол Эрүүгийн хуулиар хамгаална. Гэмтлийн зэрэг учраагүй, бие биенээ сургууль соёлын орчинд биед нь хүрсэн бол Зөрчлийн тухай хуулиар хүний биед халдах зөрчил хэмээн үзэж 100 мянган төгрөгөөр торгох шийтгэлтэй. Олон нийтийн газар үүнд сургуулийн орчин хамаарна шүү дээ.

-Тухайн хүүхэд дээрэлхүүлснээ хэнд ч хэлээгүй. Шилжиж ирсэн гэдэг л шалтгаанаар дээрэлхүүлээд яваад байгаа юм байна?

-Гомдол мэдээлийг хаана ч гаргаж болно. Та ч гаргаж болно. Зөвхөн хохирогч л гаргана гэсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн тухай хуульд иргэн, хуулийн этгээд, хэн нэгнээс гомдол гаргах нь нээлттэй. Тухайн үйлдлийг харсан гэрч ч байж болно. Тухайн гомдлыг хүлээж аваад хэрэг үүсгэх үү гэдэг нь харин цагдаагийн эрх бүхий албан тушаалтны үүрэг болно.

Миний санахаар Эрүүгийн хуулийн 14.1 гэж бий. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг. Хүнийг нас, хүйс, үндэс угсаа, боловсрол, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах асуудал багтдаг. Үүгээр шүүхээс шийтгэл ял авсан тохиолдол байгаа. Босоо хөх монголтой холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэд гэмтлийн зэрэг учруулчихсан учраас яг 14.1-ээр биш 11-ээр юм уу, тусдаа хүний биед гэмтэл учруулсан гэж шийтгүүлсэн санагдаж байна. Хүнд нэр хоч өгөх, хүнийг ялгаварлан гадуурхах өнгө аястай байдал нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа. Үүнийг тухайн харьяаллын цагдаагийн байгууллагад нь өргөдөл гомдол гаргаж болно.

-Тухайн хүүхдүүд насанд хүрээгүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаа юм л даа. Тэгэхээр ямар нэгэн хариуцлага тооцох боломжтой юу?

-Үүнд ялгах ёстой нэг асуудал бий нь насны хязгаар. Эрүүгийн хэргийн тусгай субьект бол 16 наснаас дээш шүү дээ. Зарим гэмт хэрэгт тусгай субьект байдаг. Хүний биед гэмтэл учруулах, хулгайн гэмт хэрэг бол 14 наснаас дээш гэж үздэг. Нууцтай холбоотой задруулах, үрэгдүүлэх асуудалд бол 18 наснаас дээш гэдэг ч юм уу. Хүнийг ялгаварлан гадуурхах асуудал дээр миний санаж байгаагаар 16 наснаас дээш гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шалгалтыг энэ сарын 14-нөөс зохион байгуулна DNN.mn

Төрийн албаны зөвлөл - Нүүр хуудас

Төрийн албаны шалгалт энэ сарын 14-нөөс зохион байгуулагдана. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын холбогдох зүйл, заалтыг үндэслэн Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд явуулсан. Харин шалгалтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах товыг гаргаад буй юм.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийнэ DNN.mn

Чингис хаан музей: Тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь  бэлгэдэл бодсон хэрэг юм | Zaag.MN

“Чингис хаан музей” маргааш буюу мягмар гарагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах тов гаргасан талаар холбогдох албаныхан мэдээллээ. Одоогоор уг барилгад дотоодын музей, номын сан, архивын байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээс 12 мянга 500 орчим биет үзмэр, эд зүйлийг шилжүүлэн, байршуулаад буй. Мөн монголын хаад, язгууртны түүхэнд улсаас хууль ёсны дагуу авч, үзмэрийн танхимдаа дэглэн тавьжээ.

Ташрамд дурдахад “Чингис хаан” музейн барилга талбайн хэмжээгээрээ Азид тавдугаарт эрэмбэлэгдэхээр том бүтээн байгуулалт болсон аж.

Categories
гадаад мэдээ

​В.Зеленский: Украин ялсны дараа Путин хэрхэх нь надад падгүй DNN.mn


Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “ВВС” агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


Орос болон түүний нийгэм дайн эхлүүлэхээс айж байна.

“Урьдчилан сэргийлэх цохилт”-ын тухай

BBC: –Эрхэм ерөнхийлөгч өө, Өрнөдийн орнуудаас Оросын эсрэг урьдчилан сэргийлэх, магадгүй цөмийн цохилт өгөхийг уриалж байна гэж оросууд таныг буруутгаж байна. Та тэгээд хэлчихсэн юм уу?

Владимир Зеленский: Инээдтэй л сонсогдож байна даа. Би “урьдчилан сэргийлэх түншилт” гэж англиар хэлсэн, (preventive kick), халдлага гээгүй, эдгээр нь өөр өөр утгатай. Тийм ч учраас англи, украин хэлээр ярихдаа орчуулга нь аль болох зөв байх нь чухал, учир нь оросууд үүнийг үргэлж ингэж мушгидаг.Бид террорист биш, бид энэ дайныг эхлүүлээгүй гэдгийг соёлт ертөнц бүхэлдээ мэдэж байгаа гэдгийг оросуудад хэлмээр байна. Би үүнийг өмнө нь ч хэлж байсан, миний ерөнхийлөгч байх гурван жилийн хугацаанд бид яриа хэлцэл хийх санал зөндөө тавьсан, бид ерөнхийлөгч Путинтэй зүгээр л ярих, утсаар ярих боломж хайж байсан, харин тэд бүгдийг үгүйсгэсэн.Тийм л учраас би залгасан – энэ бол хоёрдугаар сарын 24-ний өмнө, түрэмгийлэл эхлэхээс өмнө шүү дээ – бид урьдчилан сэргийлэх түншилт, хориг арга хэмжээ авах сэдвийг хөндөж байна гэж хэлсэн. Ярилцлага биш, үг биш, харин түншилтүүд – энэ бол миний бодож байсан зүйл юм. Одоо Европын нийгэм, юун түрүүн Их Британи, АНУ хэлэхдээ: “Тийм ээ, таны зөв байж, бид оролцож, хориг арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх түншилт хийснээр Оросыг дайн эхлүүлэхээс айлгах ёстой байсан юм” гэдэг.

Оросууд цөмийн зэвсгийн тухай солиотой санаагаа ярьж эхлэхэд би: “тэдэнд энэ талаар нийгмээ ятгах боломж бүү олго. Тэд үүнд нийгмээ бэлдэж эхэллээ. Энэ нь маш аюултай. Тэд үүнийгээ ашиглахад арай бэлэн биш байгаа ч энэ талаар ярьж эхэлж байна шүү …”

BBC: –Та тэднийг цөмийн зэвсэг хэрэглэхэд нийгмээ бэлтгэж эхэллээ гэж үзэж байна уу?

В.З.: -Тэд үүнийг ашиглах эсэхээ мэдэхгүй байна. Энэ тухай ярих нь хүртэл аюултай гэж бодож байна. Тийм л учраас би: “Та нар дайралт биш, урьдчилан сэргийлэх түншилт өгөх ёстой” гэж хэлсэн. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Гэтэл оросууд эдгээр үгийг зүгээр л өөрт ашигтайгаар орчуулж хаа сайгүй дэвэргэж эхлэв. Хориг арга хэмжээ авах тухай л би хэлсэн. Хэрэв тэд “цөмийн зэвсэг” гэцгээж байгаа бол та нар үүнд анхаарал хандуулах ёстой. Та нарт цөмийн аюулын эсрэг хориг арга хэмжээний багц бий, Европт үүнийг нэвтрүүлэх боломж бий. Тэд манай атомын цахилгаан станцыг эзэлчихээд байна шүү дээ. Энэ бол маш аюултай. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Заримдаа бид 100 хувь ойлгохын тулд англиар ярих хэрэгтэй болдог. Гэхдээ бид террорист биш, харийн нутаг дэвсгэр дээр тулалддаггүй. Найман жилийн дайн, найман жилийн цуст эмгэнэлт түрэмгийллээс хойших манай нийгмийн оросуудад хандах хандлага ч гэсэн бид оросуудын өдөр бүр үйлдэж буй шиг оросуудыг хариу алаад унахад бэлэн болчихсон юм биш шүү.

Дарья Дугинагийн тухай

BBC: –Саяхан Оросын сэтгүүлчийг [Дарья Дугина] хөнөөсөн хэргийн ард таныг эсвэл Украин байгаа гэж АНУ үзэж байна. Энэ үнэн гэж та хэлж чадах уу?

В.З.: -Оросын сэтгүүлчийн үхэл үү?

BBC: –Тийм ээ.

В.З: -Бид үүнд ямар ч хамаагүй.

BBC: –Дарья Дугина.

В.З.: -Ойлгож байна. Энэ хэрэгт бид ямар ч хамаагүй.


Цөмийн зэвсэг хэрэглэсний дараа эргэж буцах арга байхгүй” гэж мэдэгджээ.

Цөмийн аюулын тухай


BBC: -Цөмийн асуудал руугаа эргээд оръё. Орос улс ямар нэгэн байдлаар цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж анхааруулж байгаа учраас энэ бол маш аюултай үе юм. Томоохон биш юм аа гэхэд орон нутгийн хэмжээнд. Хэрэв ийм зүйл тохиолдвол ерөнхийлөгч Байден “Армагеддон”-ын тухай ярьдаг. Энэ талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

В.З: -Бид арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэлмээр байна… Дахин хэлэхэд, урьдчилан сэргийлэх шийтгэлийн асуудал руугаа эргэн ормоор байна. Бид одоо ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Дараа нь ирэх эрсдэлийн талаар бодох шаардлагагүй. “Армагеддон” бүхэл бүтэн гаригт аюул учруулна гэдэгтэй санал нэг байна. Гэсэн хэдий ч Орос аль хэдийнэ алхам хийсэн бол ийм зүйл болох уу, үгүй юү гэж бодох хэрэгтэй байна вэ? Тэр манай атомын цахилгаан станцыг авсан. Та нар нарийн ширийн зүйлийг сайн мэддэг, 70-аад оны Киевийг санаж байна, бид ярилцлагын өмнө энэ тухай ярьж байсан, тиймээс та энэ бүх жилүүдэд маш сайн мэддэг. Бид Чернобылийн 80-аад оны эмгэнэлт явдлын тухай ярьж байна, энэ бол нэг блок, нэг блок байсан! Гэтэл одоо – Запорожье станц.

Дэлхий нийт зургаан цөмийн нэгжийг ойлгох ёстой. Эдгээр блок бүр эрсдэлтэй байж болно. Тийм ээ, техникийн ажилтнууд нь украин хүн, гэхдээ тэнд 500 орос дайчин байгаа. Зэвсэгтэй. Тэсрэх бодистой гэдгийг бид баттай мэднэ. Хүнд зэвсгээр юу болж байгааг бид сайн мэднэ. 500 хүн, тус бүр нь шалтгаан, эрсдэл байж болно. Энэ бол цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл юм. Тийм ээ, өөр форматтай, гэхдээ цөмийн дэлбэрэлт атомын цахилгаан станцад тохиолдож болно.

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА) энэ талаар маш их ярьсан, онол гаргасан, энэ бол аль хэдийнэ практик юм. ОУАЭХАтэнд байсан. Тэд ОУАЭХА-ийн бүх дүрэм, тэдний долоон гал хамгаалагч, долоон цэгийг зөрчсөн гэж дүгнэсэн. Тэд албан ёсны дүгнэлтээ гаргаж, үүний дараа ОУАЭХА-ийн дүгнэлт гарсны дараа дэлхий юу хийсэн бэ? Дэлхий Оросын эзлэн түрэмгийлэгчдийн үйлдлийг нэн даруй зогсоож, дэлхий нийт ийм тохиолдолд хориг арга хэмжээ авч, тэднийг энэ атомын цахилгаан станцаас гаргахын тулд бүх зүйлийг хийж чадна.

BBC: -Одоо аюул онцгой өндөр байна гэж та бодож байна уу?

В.З: -Өөртөө зорилгоо нэгэнт төлөвлөчихсөн хүмүүстэй хэл амаа ололцох хэцүү. Одоогийн Оросын цэрэг-улс төрийн эрх баригчдын зорилгыг бид бүрэн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Украиныг устгах, Украиныг эзлэн авах нь тэдний зорилго мөн үү? Бид тодорхой мэдэхгүй байна. Энэ нь бусад амбицтай зорилгод хүрэх эхний алхам байж магадгүй юм. Магадгүй Украиныг булаан авах нь эцсийн зорилго байх. Энэ бол эхний алхам бөгөөд маш аюултай гэж бодож байна.

Зорилго нь яг бидний бодож байгаа зүйл бол хүн бүр үүнийг үнэхээр улиг болсон гэж хэлдэг, гэхдээ энэ нь аймшигтай юм. Энэ нь илүү улиг болсон мэт сонсогдох тусам илүү магадлалтай мэт санагдаж байна. Зорилго нь ядаж Зөвлөлтийн үеийнх шиг нөлөөгөө эргүүлж, Орос улсыг геополитикийн нөлөөллийн ийм хүснэгтэд эргүүлж, хил хязгаарыг дахин хуваах явдал юм бол энэ нь маш том эрсдэл юм. Тэд улам урагшилж, боломжтой бүх алхмуудаа ашиглах болно. Тэгэхээр энэ нь мэдээж аюултай.

BBC: -Цөмийн зэвсэг ашиглахыг гэж харж байна?

В.З: -Үүнд бэлэн байгаа хүмүүс, өнөөдөр Оросын төрийг удирдаж байгаа хүмүүс, хэр зэрэг… хэвээр байгаагаас хамаарна. Өнөөдөр тушаал өгч байгаа хүмүүс бол зүгээр л террористууд. бид тэднийг алан хядагчид гэдгийг аль хэдийнээс мэдэж байгаа бөгөөд тэдний хэрхэн бодож, хэрхэн үйлдэж байгааг бид ойлгож байна. Иймээс өдгөө улс болгон чухам энийг л бүх нийтэд хэлж ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ асуудал байна. тэд хэр бодит хандах бол? Өөрөөр хэлбэл, тэд дараа нь юу хийхээ бүрэн ойлгож байна уу? Энэ бол маш чухал асуулт шүү. Тэд одоо яг ийм түүхэн мөчид, гайхмаар агшинд байгаа юм шиг надад санагдаад байна. Энэ талаар л бодох хэрэгтэй юм шигээ.

Оросын төрийнхөн эрхбиш амьдралд хайртай биз, тиймээс л тэдний хувьд цөмийн зэвсэг ашиглах эрсдэл нь өнөөдөр зарим шинжээчдийн хэлж байгаа шиг тодорхой биш байгаа гэж би бодож байна. Учир нь тэд цөмийн зэвсэг хэрэглэсний дараа буцах зам байхгүй гэдгийг ойлгодог байлгүй. Түүх, улс орныхоо төлөө төдийгүй, ерөөс хувь хүнийхээ төлөө. Тэд насан туршдаа хэлмэгдэх болно шүү дээ. Тиймээс өнөөдөр энэ зангилааг тайлж ойлгоход хэцүү байна. Оросын манай энд хийсэн үйлдлийн үр дагаврыг дэлхий дахин харлаа. Тэдний эрүүдэн шүүлт, дээрэм, хүчин, дараа нь атомын цахилгаан станцыг эзэлсэн зэрэг илэрхий үйл явдал нь эцэстээ цөмийн зэвсэг ашиглах эрсдэлээс татгалзаж болохыг үгүйсгэмгүй.

BBC: -Ерөнхийлөгч Путиныг цөмийн зэвсэг ашиглах чадвартай гэж та бодож байна уу. Ерөнхийлөгч Путин үүнийг үнэхээр хүсч чадна гэж та бодож байна уу?

В.З: -Бодит байж болох асуудал руугаа буцаж оръё. Хар даа, хэрэв бид одоо тийм ч бодит биш хандлагатай хүмүүстэй харилцаж байгаа бол миний хариулт Оросын талаас эрсдэлтэй хариулт байж магадгүй юм. Жишээлбэл, би тэднийг цөмийн зэвсэг ашиглах чадваргүй гээд хэлчихвэл, өнөөх эрх мэдэлтэй ч бодит хандлагагүй хүн нь “Өө, намайг чадахгүй гэж байгаа юмуу, тэгвэл би яаж чадахыг хараарай” гэж бүгдэд харуулан батлах гэж дөвчигнөнө. Хэрэв би тэднийг цөмийн зэвсэг хэрэглэж таараа гээд хэлчихвэл Украин төдийгүй олон улс орныг бөөн цочролд оруулчихана. Тийм учраас би өнөөдөртөө албан ёсоор ямар нэг дүгнэлт хийж зүрхлэмээргүй байна.


“Путин ард түмнээсээ айж байна” гэж мэдэгджээ.

Украин НАТО-д элсэх тухай


BBC: –Та түргэвчилсэн журмаар НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Энэ нь Украин, НАТО, дэлхийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэж үү?

В.З: -Би тэгж бодохгүй байна. Украин НАТО-д элсэх тухай яриа гарах бүр Орос НАТО-оос өөрийгөө хамгаална гэж бид янз бүрийн зэвсгийн тухай, өргөн цар хүрээтэй довтолгооны тухай ярьж ирсэн. Гэтэл тэд манай нутаг дэвсгэрийг ямар ч статусгүйгээр эзэлж байгааг бид харлаа. Өнөөдөр бидэнд байгаа статус бол ирээдүйд НАТО-д орох үүд хаалга бидэнд нээлттэй байх тухай юм. Орос биднийг эзлэн түрэмгийлж эхлэхээс өмнө ч ийм яриа байсан. Тиймээс Орос улс энэ эсвэл тэр зэвсгийг ашиглах, энэ эсвэл тэр газар нутгийг эзлэх шалтгааныг хайж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ шалтгаан нь олон нийтэд сурталчлах, олон нийттэй харилцах, дэлхий даяар биш, харин өөрсдийн нийгэмтэйгээ харилцахад хэрэгтэй байна. Учир нь Путины айж байгаа зүйл бол цөмийн цохилт биш юм. Тэр өөрийн нийгмээсээ айдаг. Тэр хүмүүсээсээ айдаг. Учир нь энэ хүмүүс өнөөдөр түүнийг орлож, эрх мэдлийг нь булааж, өөр хүнд өгөх гэх мэтээр ажиллаж чадаж байна.

Тийм ч учраас тэднээсээ айж, дотоодын зах зээл дээрээ л ажилладаг. Нийгмээ хаалттай болгоод удаж байна. Төмөр хөшиг унасан гэж бүгд хэлдэг – үгүй, төмөр хөшиг 2000-аад оны эхээр хаа нэгтээ гарч ирсэн, Орост гарч ирсэн, тэд Зөвлөлт Холбоот Улсад байсан төмрөөс хамаагүй илүү аймшигтай мэдээллийн хөшиг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн технологитой бол энэ нь илүү аймшигтай юм. Тэдний ард түмэн, тэр дундаа сэхээтнүүд нь Геббельсийн нэгэн адил дэлхийн II дайны үед үүнийг нийгэмтэй холбож, мэдээллийн чанартай холбоотой болгов. Тийм ч учраас бид өнөөдөр ийм аймаар үр дүнг нь харж байна. Тиймээс би НАТО-гийн асуудал руу эргэн ормоор байна. Биднийг багалзуурдаж аваад цааш явах ямар ч хамаагүй шалтгаан Путинд хэрэгтэй байсан. Энэ мэтээр нийгмээ хөдөлгөж, эдийн засгийн хүндрэл, бага цалин, тэтгэвэр гээд бүх бүтэлгүйтлийнх нь буруутан тэр өөрөө биш, өрнөдийнхөн юм шүү гэж харуулах гээд байгаа юм. Өрнөдийнхөн л Украинд дайн өдөөж, манай нутаг дэвсгэрт өнгөлзлөө гэж хэлэх шалтаг хайж байна.

Бид НАТО-д байгаагүй. Бид 2014 онд ч, 2022 онд ч 2-р сарын 24-нд НАТО-д ороогүй – энэ нь шалтгаан болсон. Бид одоо өөрсдийгөө л хамгаалж байна. Үнэндээ бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй дийлэхгүй шүү дээ. Түншүүддээ талархаж байна, тэд биднийг дэмждэг. Бидэнд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй. Аюулгүй байдлын баталгааны талаарх дүн шинжилгээний баримт бичигтээ бид юу гэж тодорхойлсон бэ гэдэгтээ өнөөдөр өрнөдийн түншүүдээсээ авч буй тусламжийг тайлбарласан болно. Одоо бидэнд үзүүлж буй тусламж болон аюулгүй байдлын баталгаа хоёрын ялгаа гэвэл, аюулгүй байдлын баталгаа гэдэг нь тухайн улсуудын гарын үсэг зурсан баримт бичиг юм аа. Янз бүрийн баримт бий л дээ. Санхүү, зэвсэглэл, хориг арга хэмжээ, улс төрийн аюулгүй байдлын баталгаа, хүмүүнлэгийн тал гэх мэт. Өөрөөр хэлбэл, бид НАТО-д элсээгүй байх үед Украинд зориулсан нэг хэвийн стандарт, багцын тухай ярьж байна. Энд НАТО-гийн 5 дугаар зүйлийн талаар яриагүй байна. Бидний газар нутаг дээр эзлэн түрэмгийлэгчтэй тулалдахад НАТО-гийн орнуудын энгийн иргэд, цэргийнхэн хэрэггүй. Энэ нь аюулгүй байдлын баталгаанд байдаггүй. Бидэнд хэрэггүй. Оросын эрх баригчид “Украин “НАТО” гэж шалтаглан шинэ шинэ түрэмгийлэл нэмэн орилох болно. Гэхдээ энэ нь тэдний өөрийнхөө нийгмийн өмнө барих шалтаг төдий, өөр юу ч биш.


“Гүймээр байна, гэхдээ одоохондоохурдан алхаж байна.”

Эсрэг довтолгооны тухай


BBC: -Украины Зэвсэгт хүчин өмнөд фронт болон зүүн өмнөд хэсэгт маш амжилттай ажиллагаа явуулж эхэлсэн. Яагаад одоо ийм сайн ажиллаж байна гэж та бодож байна вэ. Оросын стратеги, Оросын дайн хийх арга барил юу болсон бэ. Тэд яагаад таны эсрэг ингэж бүтэлгүйтэж байна?

В.З.: -Нэгдүгээрт, тэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа, үүнийг би тодотгон хэлэх ёстой. Мөн бид урагшилж байгаа нь манай бэлтгэсэн стратеги юм. Бидэнд тодорхой хэмжээний зэвсэг, сум дутуу байсан. Одоо хангалттай болсон гэж хэлэхгүй, учир нь энэ нь үнэнтэй нийцэхгүй. Тиймээс бидэнд бүрэн хүрэлцэхгүй байгаа ч одоо илүү их хүч чадал, урагшлах боломж байна.

Бид урагшилж байна. Хамгийн гол нь магадгүй сэдэл юм. Оросуудад ямар ч сэдэл алга гэж харж байна. Би эхний өдрөөсөө л тэгж бодсон. Тэдний хэн болохыг, юуны төлөө ирснийг бид харсан. Тэд энд юу хийхээ ч мэдэхгүй байсан тул биднийг бага зэрэг түлхэж эхэлмэгц тэд ямар ч хүсэл эрмэлзэлгүй тул зугтаж эхлэв. “Ямар нэг юм шүүрч авах” сэдэл сул байгааг та харж байна. “Амь аврах” сэдэл илүү хүчтэй байдаг. Тиймээс бидний “Амь насаа аваръя, гэр орон, газар шороогоо аваръя” гэсэн сэдэл хүчтэй байна. Биднийг шахаж эхэлмэгц оросын цэргүүд “амиа аврах” гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан, зөвхөн өөрсдийнхөө шүү дээ. Тэдний тархинд юун түрүүн орж ирсэн санаа нь бушуухан зугтах гэсэн үг юм. Эсвэл бууж өгөх. Яг л ийм байдлаар.

Хэрэв илүү их тусламж байвал бид илүү хурдан дарах болно, учир нь бидний урам зориг хэнээс ч хамаардаггүй, бид 100 хувь бүх зүйлд урам зоригтой байдаг, бид юу хүсч байгаагаа мэддэг, бид барианы шугам хаана байгааг, хаашаа явж байгаагаа мэддэг. Гүймээр байна, гэхдээ одоохондоо хурдан алхаж байна. […] Бид цаашаа явахгүй. Бидэнд харийн газар хэрэггүй, харийн хүн хэрэггүй. Бид террорист биш. Бидэнд хил, газар нутаг, аюулгүй байдал, миний хэлсэн аюулгүй байдлын баталгаанаас өөр юу ч хэрэггүй.

BBC:- Одоо Украины дөрвөн том бүс нутгийг Орос өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгон зарласнаар Украин дахь дайнаа тэд өөрсдийнх нь газар нутагт байлдааны ажиллагааг үргэлжлүүлж байна гэж үзэх шалтаг болж болох уу?

В.З.: -Хараач, тэд жишээлбэл, Донецк, Луганск мужуудад хуурамч санал асуулга явуулсан. Гэтэл тэд тэр мужийг бүхэлд нь эзэлж чадаагүй байгаа шүү дээ. Удахгүй булааж авна даа гэж бодож санал асуулгыг хойшлуулж байлаа. Тэгсэн чадсангүй. “За за төвөг, ямар ч байсан түргэвчлээд онлайнаар бушуу санал асуулга явуулаадахъя” гэсэн хэрэг.

Харж байгаа биз дээ, тэдэнд яах нь хамаагүй. Хүмүүсээ цэрэгт бушуу дайчлах гэж л Оросын зарлагдсан нутаг руу түрэмгийлж байна гэж хашгичих гэсэн хэрэг л дээ. Дайчлаад л хэлнэ: энэ бол дайн, тэд Орос руу дайрсан гээд л… Гэхдээ бидний хувьд энэ бол аль хэдийнэ дайн. Тэд бидний эсрэг байлдаж байна. Дахин хэлэхэд, тэд дотоод бодлогодоо, өөрийн нийгэмдээ аюулын дохио өгөх гэж байгаа юм, тэгээд л болоо. Запорожье мужийн төв хот Запорожье бидний мэдэлд бүрэн байхад Запорожье мужийн нутаг дэвсгэрт Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулах нь юу гэсэн үг вэ? Запорожье хот энэ бүс нутгийн нийслэл юм шүү дээ. Тэд юу яриад байгаа юм? Тэд хаана санал асуулга явуулсан бэ? Талбайд уу? Тэдний хүчээр авсан зарим жижиг хотуудад? […] Тэд орон сууцны байшингаар пулемёт барин явж, хүмүүсийг ямар нэг цаасан дээр “шувуухай” бөглөхийг албадсан. Зөвхөн тодорхой тоонд хүргэхийн тулд зарим хүмүүсээр хэд хэдэн удаа албадан санал өгүүлсэн баримт нь бидэнд бий. Бидний хувьд эдгээр “ард нийтийн санал асуулга” нь ямар ч ач холбогдолгүй юм. Эдгээр хавсралтууд нь бидний хувьд ач холбогдолгүй юм. Бид тэрийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийт тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд л болоо.


Бидний төлөвлөгөөбол 1991 оны хил доторх газар нутаг юм.”

Крым, Донбассын тухай


BBC: –Та барианы шугамын тухай ярихдаа 2014 онд ч, одоо ч Орост эзлэгдсэн Украины бүх нутаг дэвсгэрийг хэлж байна уу. Крым?

В.З: -Өнөөдөр хамгийн эхний зорилт бол 24-өөс өмнөх шугамд хүрэх явдал юм. Яагаад? Энэ бол эхний шат бөгөөд маш чухал, учир нь одоо Орост эзлэгдсэн хүмүүс хонгилд амьдарч, тэтгэвэр, цалингүй, хоол ундгүй амь тээж байгааг ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, манай улсын зүүн эсвэл өмнөд хэсэгт эзлэгдсэн тосгон, хотууд хамгийн хүнд байдалд байна.

Тиймээс одоо яг энэ шугамд хүрэх шаардлагатай байна. Өөр ямар нэгэн нөхцөлд байгаа учраас биш, 24-өөс хойших найман сарын хугацаанд газар нутгийг булаан авсан учраас тэнд байгаа хүмүүст хэцүү байна. Тэнд хичнээн нь амьд, үхсэнийг бид мэдэхгүй. Хэдэн хувьд нь яаралтай тусламж хэрэгтэй байгааг бид мэдэхгүй. Бид удирддаг, гэхдээ надад итгээрэй, энэ бүхнийг маш ойролцоогоор л төсөөлж байна. Тэд тэнд хичнээн хүнийг тамласан, үргэлжлүүлэн тарчлааж байгааг бид бас мэдэхгүй, тиймээс тэднийгээ чөлөөлөх нь хамгийн эхний төлөвлөгөө юм.

Гэхдээ бидний гол төлөвлөгөө, таны хэлснээр энэ бол мэдээжийн хэрэг, олон улсын хууль тогтоомжийн дагуу 1991 оны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн доторх бүх нутаг дэвсгэр, тухайлбал Донбасс, одоо манай Донецкийн эзлэгдсэн хэсэг, мөн. Луганск мужууд, түүнчлэн Крым. Энэ бүхэн манай нутаг дэвсгэр. Энэ бол туйлын шударга зүйл гэж би бодож байна.

BBC: –Энэ боломжтой юу?

В.З: -Боломжтой гэж бодож байна. Би үүнийг маш хэрэгтэй гэж бодож байна. Яагаад? Би танд хэлж өгөх болно. Крымын асуудал! Би танд илэн далангүй хэлье, би Крымд маш их хайртай. Би дуртай байсан… 15 настай хар багаасаа. Ажлаар жил болгон тэнд очдог байсан. Гэр бүлээрээ аялсан. Зуны улиралд, мөн… Мөн энэ мэдрэмж – энэ бол Украин, гэтэл тэнд одоо Оросын флот зогсож байна … Эсвэл өөр нэг жишээ – энэ бол Украин, гэхдээ Украины иргэн хүмүүст Оросын паспорт өгдөг.

Ийм байнгын эрсдэлийн мэдрэмж – энэ бүх эрсдэлийн үр дүн энд байна. Тэд тэнд флот байрлуулахыг зөвшөөрсөн, тэнд Оросын цэргийн баазууд бий болсон, Украин, Орос хоёр паспорттой учраас урвагч олон байсан нь энэ бүхнийг эзлэн авахад хүргэсэн. Тиймээс би Крымийг эзлэн түрэмгийлж, манай хил рүү нэвтрэх талаар ярихдаа энэ нь чухал, учир нь хэрэв та үүнийг хийхгүй бол энэ нь Орост Украиныг дахин бүрэн эзлэх боломж үргэлж байх болно. Зарим жижиг бүс нутагт наалдаж, дахин яв, буцаж ир. 24-ний өмнөх шиг Донбассыг хуваах нь яагаад ийм муу байна вэ? Тийм ээ, бид төлөвлөсөн, энэ асуудлыг дипломат аргаар шийдье гэж хэлсэн. Гэхдээ хуваагдсан Донбасс бол дайнд буцаж орох эрсдэл, би үүнийг л хэлж байна. Тиймээс үүнийг дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Украины засгийн газар түр эзэлсэн нутаг дэвсгэрт байж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утгаараа Украины хилчид хил дээр байх үед хамгийн сайн төгсгөл нь шударга төгсгөл байх болно. Энэ бол хамгийн сайн сонголт гэж би бодож байна.


“Тусгаар тогтнолынхөө төлөө төлөх ёстой, бид бүгдээрээ төлдөг.”

Эрчим хүчний хямралын тухай


BBC: –Өрнөдийн дэмжлэг, ялангуяа зэвсэг, эдийн засгийн дэмжлэг нь одоо та асуудлаа маш сайнаар даван туулахад тусалж байгааг та тодорхой хэллээ. Гэхдээ Европт хатуу ширүүн өвөл болох нь гарцаагүй бөгөөд улс төрийн өөрчлөлтүүд АНУ-д ч өрнөж байна. Өрнөдийн орнууд Украиныг одоогийнхтой адил эрчимтэй дэмжих сонирхолгүй болж магадгүй гэж та санаа зовохгүй байна уу?

В.З: -Эрсдэл бий. ОХУ-ын өдөөн хатгалга, эдгээр өдөөн хатгалга нь зарим хүрээлэлд, зарим улс төрийн удирдагчдын дунд ойлголцолтой хэвээр байна гэж хэлье. Мэдээжийн хэрэг, үнэ өсч байна, энэ нь дайнаас болж ийм зүйл болж байна, эсвэл дайнаас болж эрчим хүчний хомсдолд орлоо, эсвэл хүнсний бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна гэх мэт дарамт шахалт үзүүлэх нь маш амархан. Дайны тухай, маш энгийн. Гэхдээ энэ бол шал хиймэл мэдээллийн бодлого шүү. Энэ нь дайнаас болсон биш, Оросын Холбооны Улсаас болсон. Тэд эрчим хүчний хямралыг Украиныг түрэмгийлэн эзлэхээс ч өмнө эхлүүлсэн. Өнгөрсөн жил халаалтын улирлын өмнө юу эхэлснийг бид санаж байгаа биз?. Орос улс “Хойд урсгал 2”-ынхоо ачаар хүн бүрийн гарыг мушгисан. Үнийн өсөлтөөс болж тэд хичнээн их мөнгө олсон бэ гэдгийг та сайн санаж байгаа байх. Энэ бол тэдний том хөтөлбөр, туйлын зорилго. Зарим нь үүнийг бизнес гэж хэлдэг. Энэ бол харилцааны тухай биш, хүн төрөлхтний тухай биш, зүгээр л бизнес юм гэх. Улс төрд “зөвхөн бизнес” гэж байдаггүй. Энэ бүх бизнест геополитикт нөлөөлдөг. Оросууд нэлээд эртнээс том дайн эхлүүлсэн. Эхлээд уучлаарай, бүгд ОХУ-ын эрчим хүчний нөөцийг ашиглаж эхэлсэн. Эхэндээ энэ нь хямд байсаан. Зарим орны хувьд хямд эрчим хүчний нөөц сонгон авч байсан. Хэдийгээр хийн үйлдвэрлэлийн өртөг нь ижил боловч Европын зарим орны хувьд энэ нь нэг үнэ, бусдад нь өөр үнэлгээтэй байв. Манай улсад байгалийн хийн транзит, гэрээ хэлэлцээрийг үл харгалзан, эдгээр хэлэлцээрийг баталгаажуулж, Нормандын форматыг үргэлжлүүлж (2019 оны 12 дугаар сард Парист болсон уулзалтын үр дүн гэсэн үг – BBC) эдгээр гэрээг “гар аргаар” зохицуулсаар байна. Тэд олон улсын хуулийг огт харгалздаггүй. Эзлэхүүний бууралтаас таны алдагдлыг нэмэгдүүлнэ. “Та энд байна, зөвхөн Украины хоолой биш, Умард урсгал-2 бас танд туслах болно, үүнийг л бушуу ашиглалтад оруулах боломж өгчихвөл болоод явчихана гээд л байсан. Юуны төлөө байсан бэ? Украинд шахалт үзүүлж, геополитикийн хувьд Украин, Европ, дэлхий дахинд шахалт үзүүлэхийн тулд. Ийм л юм болсон доо. Тиймээс энэ бүх хямрал, хүнсний бүтээгдэхүүний далайн замыг хааж, эрчим хүчний тээвэрлэгчдийн хямралыг Оросын Холбооны Улс хийж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Тэд Европ болон дэлхийд өөр ямар ч байдлаар нөлөөлж чадахгүй. Үүнээс болж тэд буцаж ирэхээр шийдсэн, харин тэд өнөөдөр жирийн иргэншсэн удирдагчдын аль нь ч харилцахыг хүсдэггүй тусгаарлагдсан орны статустай боллоо. Тэд хэлэлцээрийн ширээний ард суух биш, харин тулган шаарддаг ширээний ард суухаар шийджээ. Ийм зорилго тэдний сэтгэлийн гүнд байдаг. Эрчим хүчний хомсдол, энэ хомсдолоос үүдэлтэй үнэ өсөлт, далайн бүслэлтээс болох хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээр сүрдүүлэн манай газар нутгийг эзлэхээр шийдсэн. Бид тэвчих ёстой. Дайнаас болж биш, харин зөрчилдөөнт зүйл зориут гаргаж байгаа Оросоос болж бидэнд хэцүү байгааг Европын нийгэмд тайлбарлах ёстой. Тийм ээ, та эрчим хүчний тээвэрлэгчдээс аль болох хараат бус байх хэрэгтэй, тэгвэл эрчим хүчний үнэ мэдэгдэхүйц буурах болно гэдгийг хүн бүр харах болно. Гэхдээ энэ замаар явж бие даах хэрэгтэй. Тусгаар тогтнолын төлөө та нар төлөх ёстой, бид бүгд төлдөг шүү дээ. Гагцхүү бид л өнөөдөр цэргийнхээ, иргэдийнхээ цусаар төлж байна.


“Тэдний нийгэм маш их өөрчлөгдсөн.”

Орос, Путин хоёрын хувь заяаны тухай


BBC: –Энэ бүхэн хэрхэн дуусах вэ. Энэ бүх дайн?

В.З.: -Ялалт. Надад эргэлзэх зүйл алга. Бидний ялалт. Хэцүү, амар биш гэдгийг би ойлгож байна. Маргааш, нөгөөдөр болох эсэхийг хэн ч мэдэхгүй. Өдөр, сарыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би энэ ялалтад итгэж байна, учир нь та нар мэднэ дээ… энэ бол Украины ялалт, эсвэл бүх дэлхийн ялагдал юм. Учир нь Украин болон Украины ард түмнийг устгах боломжийг олгохын тулд, хэрэв Орос үүнийг хийчихвэл энэ нь дэлхийн томоохон эмгэнэлт явдлын эхлэл болно гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ бол дэлхийн III дайны эхлэл байх болно гэж би бодож байна. Ийм юм боломжтой гэдгийг өнгөрсөн түүхийн үеийн дарангуйлагч дэглэмүүдийн жишээн дээрээс бүгд мэддэг. Энэ нь амар биш, гэхдээ боломжтой байсан. Мөн энэ нь дэлхийн хувьд маш аймшигтай юм болно гэж би бодож байна.

BBC: –Хэрэв та ялбал Владимир Путин амьд үлдэх үү?

В.З: -Надад хамаагүй ээ.

BBC: -Түүнийг засгийн эрхэнд үлдэх эсэх нь танд хамаагүй юу?

В.З: -Мэдээжийн хэрэг. Дараа нь… Орос улс дотоод асуудлаа шийднэ. Өөр газар нутгийг булааж аваад дотоод асуудлаа шийдэж болохгүй учраас үүнийг зөв гэж бодож байна. Бусад эдийн засгийг хохироож байгаа эдийн засгийн дотоод асуудлууд. Нийгэмдээ юм тайлбарлахаа болиод ажилдаа орох, төрөө шинэчлэх, эдийн засгийн зарим шинэчлэл хийх гэх мэтээр дотооддоо ухралт хийх ёстой, өөрөөр хэлбэл дотоод улс төр рүүгээ орох ёстой, тэгвэл зөв болно.Тиймээс түүнд юу тохиолдох нь надад падгүй. Нийгэм нь өөрөө түүнтэйгээ харьцах болтугай. Энэ бол зөвхөн тэдний асуудал шүү дээ.

BBC: –Энэ дайнд ерөнхийлөгч Путины удирдлагыг дарамт шахалтаар шүүмжлэх нь ихэсч, генералуудыг нь байнга шүүмжилдэг боллоо. Үүнийгээ болих болов уу?

В.З: -Ер нь тэндхийн хүмүүс үүнээс айдгийг гайхаж байна. Тэнд байгаа хүмүүс үгээ хэлэхээс, бодол санаагаа илэрхийлэхээс ямар их айдаг гээч. Олон нийтийн сүлжээнд хүмүүс үүнийг хийхээс хичнээн их айдаг вэ. Тэд гудамжинд гарч эрхийнхээ төлөө тэмцэхээс ямар их айдаг вэ. Би энэ логикийг ойлгодоггүй юм, гэхдээ тэнд маш олон хүмүүс байдгийг мэддэг ч гэсэн бид хөршүүд, таны хэлснээр бид түүхэн холбоотой, гэхдээ бид маш өөр хүмүүс … Тэдэнд юу тохиолдсон бэ? Хэдэн арван жил, ялангуяа сүүлийн арван жилийн хугацаанд? Тэдэнд юу тохиолдсон бол. Энэ логикийг төсөөлөөд үз дээ: тэр орос хүн гудамжинд гарахаас айдаг, учир нь түүнийг зодож, шоронд хийх болно, тэр ч байтугай энд хүчээр дайчлагдаж, бууж өгөхөд бэлэн байна. Таны зан чанарт ямар их доромжлол болох вэ! Аав ээж чинь ч биш, Бурхан ч биш, Путин л чамд амь амьдрал өгсөн, түүнийгээ эргүүлээд буцааж авах бүрэн эрхтэй гэсэн үг болж байна уу?… Тэд их өөрчлөгджээ. Тэд мэдээлэл, заналхийлэл, хүн хулгайлах зэрэгт дарагдсаар, тэдний нийгэм нь тэр чигээрээ маш их өөрчлөгдсөн байна…

BBC: -Тэд түүний эсрэг босох ёстой гэж та бодож байна уу?

В.З: -Тэд Путиныг эсэргүүцдэггүй. Тэрнээс айх хэрэггүй гэдгээ ойлгох ёстой юмсан. Тэд өөрсдийнхөө төлөө босох ёстой. Өөрийнхөө төлөө шүү. Тэд хэн нэгний эсрэг тэмцэх шаардлагагүй, гагцхүү өөрийнхөө төлөө л… Өөрийнхөө төлөө шүү. Чи дайнд мордох ёсгүй – нэгдүгээрт. Хэн ч чамайг албадаж чадахгүй , хоёрдугаарт. Та харийн газар дээр тулалдаж болохгүй, гуравт. Чи үхэх ёсгүй. Дөрөвт, Өөрийнхөө сэтгэл, бүхий л хүч чадлаа зориулсан, тэжээсэн, ээж нь болсон, энэ хүүхдийг төрүүлсэн, яагаад тэдэнд хүүгээ өгч байгаа юм бэ, төрүүлсэн үрээ тэрэнд өгч болохгүй шүү дээ. Энэ чинийх! Аль нэгэн цуст даргад өөрийнхийгөө өгөх ёсгүй, тэгэх ёсгүй, үүний төлөө чамайг хэн ч өршөөхгүй! Хамгийн гол нь – юуны төлөө? Дараа нь чи үхэх болно, тэгээд юу санах вэ? Нүглийн төлөө өгсөн хүүгийн чинь залуухан царай?! Тиймээс, нэгдүгээрт, хүмүүс өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой, тиймээс үзэл бодлоо илэрхийлэх, гадагш гарах, бичих, ярих – бүү ай – өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой. Хоёр дахь нь тэнд байгаа цэргийнхний хувьд тэд газар нутгийнхаа төлөө тэмцэнэ гэж тангараг өргөсөн. Тэд дэлхийн аль ч улс орны цэрэгтэй ижилхэн. Гэхдээ өөр орны нутагт хүн ална гэж тангараг өргөсөн хүн байхгүй, хаана ч байхгүй, ингэхээр татгалзаж болно. Та хүний болон хуулийн аль алинд нь бүх эрхтэй. Мөн тэд ч энэ тухай ярих ёстой. Эдгээр дайчлагдсан хүүхдүүд – одоо юу ч үгүй, пулемётгүй, сум нэвтэрдэггүй хантаазгүй ирж, Зөвхөн бууны онилсон махан таташ болон ирж байна. Тэд бол хүмүүс биш, ердөө л махан таташ. Хэрэв тэд өөрсдийгөө шарагдах мах л юм гэж бодож байгаа бол яая гэхэв. Харин тэд өөрсдийнөө хүн хэвээр байгаа гэж үзсээр, энэ нь тэдний амьдрал, тэдний мөн чанар гэдэгт итгэсээр байгаа бол тэд тэмцэх ёстой. Тэд Украины төлөө тэмцэх шаардлагагүй, бид өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Өөрийнхөө бие, эрх чөлөө, эрх, сэтгэлийнхээ төлөө тэмц, энэ л тэдний хийх ёстой зүйл юм. Тиймээс тэд үүнийгээ ойлгох үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай таны асуулт маш их хамааралтай байх болно. Энэ нь тэдний өөрсдийнх нь нийгмээс л шалтгаална.


“Холбоотон бол ямар ч эзэнтгүрнээс илүү хүчтэй”

Украины ирээдүйн тухай


BBC: –Энэ дайнаас ямар Украин бий болох вэ. Та Оросын хөрш хэвээр байх болно, орос хэлээр ярьдаг олон хүн амтай хэвээр байх болно. Та энэ бүс нутагт шинэ харилцааг хэрхэн бий болгох гэж байна вэ?

В.З.: -Украин өөр байх болно. Украин нэгдүгээрт, хүчирхэг улс болж гарч ирэх бөгөөд энэ нь одоо манай ард түмэнд мэдрэгдэж байна. Дэлхийд нэгэнт нэр хүндтэй, эрх тэгш ярьдаг улс болж гарч ирэх бөгөөд газар нутаг, хүн ам нь цөөн, манайхаас хэд дахин бага ч гэсэн аль ч улстай эн тэнцүү байхад бэлэн гэдгээ би үргэлж онцолж ирсэн.. Гэхдээ бас манайхаас том газар нутагтай улсуудтай ч эн тэнцүү байх болно, учир нь энэ бол ардчилал, энэ бол хүндэтгэл… Бид ЕХ-ны гишүүн орон болж гарч ирнэ, үүнийг манай нийгэм хүсч байна. Манай нийгэм энэ замыг сонгосон, үүнийг зөв гэж бодож байна. Зөвхөн Украинд төдийгүй хүн бүрт шинэ үе шат ирнэ гэж би бодож байна. Энэ бол хүн бүр эзэнт гүрнээс айхаа больж, холбоотон улсуудын нэгдэл нь дэлхийн аль ч засаглал, эзэнт гүрнээс илүү хүчтэй гэдгийг ойлгох мөч байх болно гэж би бодож байна. Энэ дүгнэлт нь нийгэмд, ялангуяа жижиг улс орнуудад маш чухал үзүүлэлт юм шиг санагдаж байна. Хаана төрсөн, ямар хэлээр ярьдаг, хаана ажилладаг нь хамаагүй, хичнээн их байсан ч хамаагүй тэгш байх нь жам ёсны зүйл юм. Хамгийн гол нь та бид хоёрын санхүүгийн түвшин хэдий тэнцвэргүй байсан ч ижил тэгш эрхтэй байх нь чухал. Украин өөрийн үлгэр жишээ, ялалтаараа хүмүүст болон дэлхий дахинд өгөх чухал дүгнэлт бол энэ юм.


Г.АМАРСАНАА