Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын урамшууллыг маргааш олгоно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарах юм байна.

Аравдугаар сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Categories
мэдээ нийгэм

АНУ-д оршин суудаг монгол эрэгтэйг хүн амины хэргээр баривчилжээ DNN.mn

АНУ-ын Мичиган мужийн Нортфилд Тауншип хотод 49 настай монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, амь насанд нь халдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-ны өдөр гарсан байна.

Тус улсын хэвлэлд мэдээлснээр, Монгол Улсын иргэн Ш.Т гэгч нь нэгдүгээр зэргийн аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн газарт шалгагдаж эхэлжээ.

Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан гэж дүгнэжээ. Хэргийн сэжигтэн этгээд Скоки хотын шүүхэд батлан даалтад гарахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй цагдан хориод байгаа аж.

Түүнчлэн хохирогч эмэгтэй нас барахаасаа дөрөв хоногийн өмнө хамтран амьдрагч Т-ээс айж байгаа тухайгаа ажлынхандаа хэлж байсан гэх бөгөөд амьсгал хураахаасаа 45 минутын өмнө цагдаад дуудлага өгсөн ч тусламж авч чадалгүй харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Амьдралыг тэтгэсэн түүхт 99 жил DNN.mn

Монголын эм хангамжийн салбарт түүхийн цоо шинэ хуудас тэртээх 1923 онд эхэлж байв. Тухайн үед “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээрМонгол эм импекс концерн үүдээ нээсэн билээ.Үндэсний хэмжээний эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн нь ийнхүү хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тасралтгүй 99 жил зүтгэж ирсэн юм.Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл эх орноо чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах хариуцлагатай үүргийг тасралтгүй 99 жил нэр төр­тэйгөөр гүйцэтгэж байна.

Монгол түмнийхээ амьдралыг тэтгэсэн түүхт99 жилтэйгээ зол­гож буй Монгол Эм Импекс Концерн хэмээх их айлыг энэ удаа­гийн дугаартаа онцолж байна. Тус байгууллагын гурван үеийн төлөөлөл­тэй уулзсан ярилцлагыг толилуулъя.


Р.Баатар: Монголын ууган эмийн сан 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв

Тэрбээр Монголын эм хангамжийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм юм.


-Манай улсын ууган эмийн сан болох Монгол Эм Импекс Концернын түүхэн ойн баярын мэндийг танд хүргэе. Анхэм хангамжийн салбартай холбогдсон дурсамжаа хуваалцахгүй юу?

-Хамгийн олон уншигчтай Өдрийн сониноор дамжуулж Монголын эм хангамжийн салбарын үе, үеийн төлөөлөл, МЭИК-ийн хамт олонд түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байгаадаа талархалтай байна. Миний бие 1962 онд Хүн эмнэлгийн техникумын Эм найруулагчийн ангийг төгсөж байлаа. Тухайн үед Улаанбаатар хотын Тавдугаар эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байв. 1964 он Анагаах ухааны дээдсургуулийн Эм зүйн ангид элсэн орж, 1969 онд эм зүйч мэргэжлээр төгссөн. Ингээд Эрүүл мэндийн яаманд эм хангамжийн мэргэжилтнээр ажиллах болов. 1971 оноос яамны дэргэд Эм хангамж үйлдвэрлэлийн газар гэж шинээр байгуулагдахад Эмийн сангийн хэлтсийн даргаар томилогдож билээ. Энэ албан тушаалд 1990 оныг дуустал хашсан. 1991 оноос Уламжлалт эм, эмийн ургамлын компанийн захирал, орлогч захирал, Уламжлалт эмийн улсын үйлдвэрийн ерөнхий технологич бөгөөд захирал гэсэн албан тушаалыг ажиллаж байгаад 2004 онд насныхаа тэтгэвэрт суусан даа.

-Монголд анхны эмийн сан бай­гуу­лагдсантүүхээсманай уншигчдад сонирхуулахгүй юу?

-1923 онд анхны эмийн сан 7995 янчааны хөрөнгөтэй, 14 хүний орон тоотойгоор нийслэл хотод байгуулагдаж байв. Эрхлэгчээр ньОросын мэргэжилтэн А.И.Ржановский гэдэг ажиллаж байсан гэдэг. Хоёр дахь эмийн сан Сэлэнгийн Алтанбулагт, гурав, дөрөв дэх салбар нь Улаан­баатарт, тав дахь нь Налайхын их уурхайн дэргэд байгуулагдсан. Цааш­лаад аймгуудад эмийн сангийн салбаруудыг нээсэн л дээ. 1945-1947 онд сумдад эмийн сангийн салбарууд байгуулагдаж, эмийн сангийн зохион байгуулалтад райончилсан систем бий болсон түүхтэй. 1932 онд Улсын бэлтгэлийн газар гэж байгуулагдаж, эмийн сангуудыг ерөнхийд нь удирдаж байсан юм. 1927 онд эмийн зовудын суурь тавигдсан гэдэг. Эм хангамжийн ажил ерөнхийдөө Монгол Улсад ингэж л эхэлсэн юм байгаа.

Анхны эм зүйчдэд ЗХУ-д төгссөн Д.Ням-Осор гэдэг хүн хичээл зааж байв. Тэрбээр залуу боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн удирдлагаар хангахад мөн ч их зүтгэсэн хүн дээ. Д.Ням-Осор 1965 оноос Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа гадаад улс орнуудаас импортоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх ажлыг идэвхтэй гүйцэтгэсэн. Монголын эм хангамжийн салбарт үнэтэй хувь нэмэроруулсан шилдэг удирдлагуудын нэг байсан даа. Дараа нь С.Хандсүрэн, Нацагмаа, Саранцэцэг, Даваасүрэн, Лувсаннамжил, Лувсаншарав, А.Ламжав гээд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн бэлтгэгдсэн сүрхий чадварлаг боловсон хүчнүүд ирж байв.

1923 онд анхны эмийн сан бай­гуулагдахад Зөвлөлтийн хүмүүс ирж ажиллаж байсан. Тэнд Монголын ганцхан эм боогч хүн байсан нь Ишдорж. Тэрээр сүүлд нь эмийнзовудад мастераар ажилласан юм. Хуучин цагт МЭИК-ийн одоогийн энэ байгаа хашаанд эмийн бааз, Улсын хангамж үйлдвэрлэлийн газар хамтдаа байв. Тэгэхэд би улсын эм хангамж үйлдвэрлэлийн газарт нь боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж байлаа.

-Та мэргэжлийнхээ онцлог, үнэ цэнийн талаар залуу хойч үеийн­хэндээ юу гэж хэлэх вэ?

-Эм зүйч бол нарийн мэдлэг шаард­сан өндөр хариуцлагатай мэргэжил.Цаана нь хүний амь, амьдрал яриг­дах учраас давхар хяналттай ажиллах ёстой. Ийм энэ мэргэжлийг сонгож суралцаж байгаа залуу үеийн төлөөлөлдөө энэ сайхан мэргэжлийг хайрлаж, хүндэлж суралцаарай гэж захья.


Ш.Хонгорзул: Бид дэлхий дахинд нэвтэрсэн дэвшилтэд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмчилгээг Монголынхоо хөрсөнд нутагшуулахад бодитой хувь нэмэр оруулж ирлээ


Тус байгууллага зөв менежмэнт­тэй ажилласнаар өргөжин тэлж, эрүүл мэнд, эм зүйн салбарт фарммаркет хэлбэрээр эмийн сангийн сүлжээгээ 21 аймгийн хэрэглэгчдэд ойртуулсан. МЭИК-ийнДэд захирал Ш.Хонгорзултай та бүхнийг уулзуулъя.


-Монголынанхныэмхангамжийн ууган байгууллагынхаа талаар мөн салбарын онцлогоос дурдахгүй юу?

-Бид чанарын баталгаатай, эмчил­гээ­ний өндөр өртөгтэй эм эмнэлгийн хэрэгслээржигд хүртээмжтэй тасралт­гүй боломжийн үнээр хангах, хүн амд мэргэжлийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ99 жилийн турш нэг ч өдөр алгасалгүй үзүүлсээрирлээ. Хүний эрүүл мэнд амь настай холбоотой ажлыг эрхэлдэг учраас нэн түрүүнд чанар стандартыг баримтлан ажилладаг. Энэ бол бидний ажлын амин сүнс юм.

-Танай компани хэдэн орноос эм импортолдог вэ. Энэ явцдаа ямар, ямар шат дамжлага туулдгийг сонирхуулахгүй юу. Эмийн тээвэрлэлт, хадгалалтын талаар асуумаар байна л даа?

-МЭИКөнөөдөрдэлхийн 50 гаруй улсын 80-аад компаниас эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж байгаа. Бид минут, секундтэй уралдаж ажилладаг онцлогтой. Яагаад гэвэл хүнийэрүүл мэнд,амьнастай холбоотой асуудал үргэлж цаг хугацаагаар хэмжигдэж байдагшүү дээ. Бусдыг өвчин зо­виураас нь салгаж, аз жаргал бэлэг­­лэхийн тулд амралтынөдрийг алга­сахгүй ажиллахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийхээ нөөцийг хангалттай бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Эм бол хүнстэй адилхан стратегийн ач холбогдолтой онцгой бүтээгдэхүүн. Ингэхдээ үйлдвэрлэгчээс зааж өгсөн хадгалах горим, нөхцөлд эм, эмнэлгийн хэрэгслээ тээвэрлэн импортолж, өөрийн агуулахдаа хүлээж авдаг. Эндээсээ эмийн сангуудад түгээхдээ, хэрэглэгчдийн гарт очих хүртэл хадгалалтын горимыг чанд сахидаг.

-Үндэстэн дамнасан эм үйлдвэр­лэгч­дийн хувьд том зах зээлийг сонирхоно. Харин Монголын хэрэг­лээ бага. Гэтэл танайх ховор эм, тариаг хүртэл импортолдог юм билээ. Ернь нэг эмийг Монгол Улсад бүртгүүлэхэд хэдий хэр хугацаа ордог вэ?

-Нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчнүүдийн үед хэрэглэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг судалж, шинжилж байгаад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлдэг. Аливаа улсын эмийн бүртгэл гэдэг нь тухайн эмийн чанар, аюулгүйбайдлын том баталгаа болдог л доо. Зөвхөн бүртгэлтэй эмийгхил, гаалиар оруулж ирж, импортлохыг зөвшөөрдөг. Иймд бидний зүгээс тухайн эмийг бүртгүлэхийн тулд үйлдвэрлэгчээс 20-иод төрлийн бичиг баримт бүрдүүлж, эмээ авчраад, лабораторид шинжлүүлнэ. Дараа нь мэргэжлийн салбар зөвлөл шинжээчдийн дүгнэлт, лабораторийн хариу зэргийг үндэслээд бүртгэх эсэх шийдвэрээ гаргадаг. Нэг эмийг бүртгэхэд зургаан сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилээр ганцхан ширхэг эм оруулж ирэхийн тулд манайхаас бүхэл бүтэн баг ажилладаг гэсэн үг. Үйлдвэрлэгчидтэй гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд идэвхтэй ажлуудыг өрнүүлдэг. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Таны хэлснээр том үйлдвэрлэгчийн хувьд сонирхол татахааргүй, жижиг зах зээлтэй орон. Тэд санаснаар бидэнд эмээ нийлүүлье гэхгүй. Саад бэрхшээлээс тойрч зугталгүй үйлдвэрлэгч орнуудтай ойлголцож, зөвшөөрүүлнэ гэдэг том ажил шүү. Эм гэдэг бол эмчийн хувьд бууных нь сум юм. Тухайн эмчид яг шаардлагатай сонголттой эм нь байхгүй бол өвчтөнөө эмчлэхэд хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр өвчтөнийг эрүүл байлгахад эмч, эм ханган нийлэх байгууллага, эм зүйч гурав тулгын чулуу шиг холбоотой. Хүний эрүүл мэндийн асуудлыг тэдний оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх.

-МЭИК нийгэмд хүлээсэн хариуц­лагынхаа хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Дэлхий дахинд нэвтэрсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээс гадна тэдгээрийг нутагшуулахад Монголынхоо эмч, эм зүйч мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодын сургалтуудад жил бүр тогмол сургах зэрэг ажлуудыг системтэйгээр зохион байгуулжсалбарынхаа болон хүн амынэрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Тухайлбал, дутуу нярайн уушги хөгжөөгүй байдаг. Уушгины хөгжлийг гүйцээж, тэлэх зориулалттай тариаг оруулж ирэхийн зэрэгцээ уг эмчилгээг Монголд нутагшуулсны үр дүнд одоогийн байдлаар 7000 гаруй нярайд амьдрал бэлэглээд байна. Үүний зэрэгцээ анагаахын шинжлэх ухааны хөгжил бол минут, секундээр урагшилж байдаг. Тэр хөгжилтэй хөл нийлүүлж алхах нь бидний гол үүрэг. Хөл нийлүүлэн алхахын төлөө бид хүч ухаанаа зурцуулан ажиллаж байна. Мөн 2016 онд Монгол орон даяр “Элэгний С вирүсгүй Монгол Улс” – Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг дэмжиж ажилласан. Тус төсөл хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Mylan Компанитай хамтран элэгний С вирусийг эмчлэх LEDVIRэмийг Монголд нэвтрүүлсэн юм. Ингэснээр элэгний С вирусийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд вирусийн эмийг үнэ төлбөргүй хэрэглэж аюулт өвчнөө эмчлэх боломж бүрдсэн.

2022 онд Хелико­бак­терийн стандарт эмчилгээ болох Жи Кит, болон Амбис бэлдмэлийг Монголд амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр Хеликобактерийн эмчилгээний үр дүн сайжирч, зардал буурах боломж бүрдсэн юм. Монгол эм импексийн өнөр хамт олон аливаа нэгэн нийгэмдээ чиглэсэн сайн сайхан үйлсэд баг хамт олноороо санаа нэгтэй түүчээлэн оролц­догт нийт үе үеийнМЕИК-чүү­дээ­рээ бахархаж байна.

Мөн бидний хийж бүтээж байгаа ажлын маань эцсийн үр дүн нь ЭРДЭНЭТ ХҮНИЙ АЛТАН АМИАР дэнслэгддэг бид ийм л энэрэнгүй үйлст хамт олон юм.

-Ковидын хоёр жилийн хугацаа эрүүл мэндийн салбарт хамгийн ачаалалтай байсан. Ялангуяа эм ханган нийлүүлэх байгууллагын хувьд онцгой үүрэгтэй ажилласан байх?

-Ковидын хүнд үеийг эрсдэл багатай давах юмсан гэсэн чин зорилго­той­­гоор бүгд хаа, хаанаа эрвийх дэр­вий­хээрээ ажилласан. Бид эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан ковидын эм, эмийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр нь хангасан. Ковидын эмчилгээний урдьчилан сэргийлэх, дархлааны суурь болсон Витамин С, Витамин Д, Бэрэш Мөн эмч нарын маань хүчирхэг зэвсэг болох Арбидол, Remdesvir, Favipivavir, Tocilizumab, зэрэг эм бүтээгдэхүүнийг цаг хугацаа алдалгүй шуурхай, тасралтгүйханган нийлүүлж ажиллалаа. Мөн ОХУ-ын СПУТНИК-V вакциныг амжилттай оруулж ирсэн нь ард иргэдээс маш их талархал хүлээж чадсан. Нас баралт багатай цар тахлын ард нь гарахад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үүрэг оролцоо, нөлөөлөл их байсныг онцолмоор байна.

Ирэх 2023 онд Монголын анхны ууган эм ханган нийлүүлэх байгууллагын 100 жилийн ой тохионо. Бид энэхүү агуу түүх болон Монгол орны 21 аймаг дахь салбарт маань мэргэжлийн чадвар­лаг хамт олон ажиллаж байгаад бахархдаг. Тиймээс эм зүйчдэдээ, эм ханган нийлүүлэх байгууллагынхандаа, хамтран ажилладаг харилцагч нартаа, биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ Монгол Улсад эм зүйн салбар үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг энэдашрамд уламжилжбайгаадаа таатай байна.


М.Сувд: Мэргэжлийнхээ үнэ цэнийг хүмүүст таниулахыг хүсч, ажлаа дурлаж хийдэг


АШУҮИС-ийг өнгөрсөн хавар эм зүйч мэргэжлээр дүүргэсэн шинэ төгсөгч М.Сувдыг Монгол Эм Импекс Концернын хамт олонхалуун дулаанаар хүлээн авчээ. Өөрийнхөөирээдүйн карьерыг 99 жилийн түүх­тэй хамт олны нэг хэсэг болонэх­лүүлэхээр том зорилготой ажиллаж буй залуу үеийн төлөөлөл болсон түүнтэй хөөрөлдлөө.


-Эм зүйч мэргэжлийн сайхан нь юу вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Манай гэр бүлд эрүүл мэндийн салбарын хүн байхгүй л дээ. Хүүхэд байхын эмч болно гэж боддог байв. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө дагуу АШУҮИС-д элссэн. Суралцах явцдаа эм зүйч мэргэжилд дурлаж, энэ мэргэж­лийн онцлог, давуу талыг олж харсан. Ми­ний хувьд хүсч сонгосон мэргэжил маань учраас сэтгэл хангалуун байдаг.

-Монголд үйлажиллагааявуул­даг эмханган нийлүүлэх олон ком­панибий. Тэр дундаас яагаад Монгол Эм Импекс Концерн-д ажилд орсон юм бэ. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж сонголтоо хийв?

-Биднийг төгсөхийн өмнө манай сургууль дээр эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бүхий л байгуул­лагууд ирж үйл ажиллагаагаа танил­цуулж байсан л даа. Миний хувьд нэг байгууллагадаа тогтвортсуурьшилтай,тууштайажиллах зорилготой байсан болохоор бүх л газруудын ажлын ярилц­лагад орсон. Монголдоо топ эмийн компаниудтай хүртэл очиж уулзсан. Тэдгээрээс МЭИК хамгийн их таалагдаж, сэтгэлд дулаахан мэд­рэмж төрүүлсэн л дээ. Хамт олны уур амьсгал, харилцаа хандлага намайг их дотно сайхнаар хүлээж авсан. Бусад компаниуд шиг шинэ төгсөгч гэдэг байдлаар надтай харьцаагүй. Яг л өөрийнхөө ажилтан шиг хандаж, бүх зүйлээ чин сэтгэлээр тайлбарлаж өгсөн нь надад маш итгэл үнэмшил, урам зориг өгсөн. Дээрээс нь намайг хэрхэн хөгжих боломжуудыг ч маш сайн тайлбарласан.Ингээд Монголын ууган компани, туршлагатай, хамт олны нэг болсондоо туйлын баяртай байдаг. Хамгийн чухал нь хүний амьдралыг тэтгэсэн гэрэл гэгээтэй сайн үйлийг бү­тээдэг мэргэжил юм. Үүнийхээ хэ­рээр өндөр хариуцлага хүлээдэг онцлогтой.

-Шинэ залуу ажилтан болохоор үйлчлүүлэгчдийн хандлага ямар байна?

Эм авч байгаа хүн сандарч, тэвд­сэн байдаг л даа. Өөрт нь болон ар гэрт нь ямар нэгэн өвчин шаналал байгаа учраас санаа зовсонбайх нь элбэг. Тэднийг ойлгоод, хүлээцтэй хандаж, авч байгаа эмийнх нь талаар тайл­бар­лахаарнүүрэнднь инээмсэглэл тод­роод ирдэг. Үйлчлүүлэгчдийнхээ харил­цаа, талархлаас мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрч, урам зориг авдаг даа.

-Цаг зав гарган ярилцсан та бүхэнд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Улсын их хурлын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2022.10.24/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Үндсэн хууль”

5

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

331 тоот

6

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Бусад

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох /хаалттай/

14.00

“Их засаг”

МЯГМАР ГАРАГ /2022.10.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Төв аймагт ажиллах

09.00

2

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

3

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

Хянан шалгах түр хорооны төсөв болон түүнтэй холбоотой бусад асуудал

10.30

“Их засаг”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

11.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Тусгай хяналтын дэд хороо

Бусад

14.30

“Их засаг”

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

Бусад

15.00

“Их Эзэн Чингис хаан”

8

Эдийн засгийн байнгын хороо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2022.10.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

10.30

“Үндсэн хууль”

3

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Ховд үйлдвэрлэл, технологийн паркийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

Бусад

12.00

“Үндсэн хууль”

6

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих/

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

15.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

“Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ ГАРАГ /2022.10.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2022.10.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00-16.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.10.27,10.28/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

““Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Экспортын уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Бусад

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын 79 цэгт 328 эмч, ажилтан ажиллана DNN.mn

Register for Covid-19 vaccine - The Old School SurgeryThe Old School Surgery

Улаанбаатар хотод суурин 79 цэгээр 79 багийн 328 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

No photo description available.No photo description available.No photo description available.May be an image of text that says 'хан-уул дуурэг хорооны ээмт Pfizer 国药集团 пфайзер синофарм Pfizer комирнэти урд талд 3-p хороо, сургуулийн 3γγΗ талд 7-P хорооны еэмт яармагийн энканто таун баруун эргээд 60-p сургуули 18-P хорооны еэмт рашаан сувиллын замын хойно хорооны еэмт яармагийн буудалд 4-P хорооны еэмт вива сити тхон S8 байрны 10-P хорооны еэмт худ хороо нисэх байрны буудалын зуун гар талд 63 байрны чанх хойно 11-P хорооны еэмт хороо хааис 4-p байрны баруун талд соёмбо хотхоны хашаанд давхарт хан-уул Pfizer жирэмсэн 12-17 хуухдууд, эхчууд,бу насны 18-aac дархлаа иргэдийг SINOPHARM насны дурын ундсэн дээр Pfizer дархлаажуулалтын байнгын комирнэти вакцины -p тун5-1 хуухдууд дархлаажуулалтын вуулын'May be an image of text that says 'Pfizer шар орон сууцны дунд 国药集团 пфайзер Pfizer гинохайрхан дуурэг 18-P хорооны еэмт таван шарын буудлын рд,хуучин 26- хорооны ээмт арвайн ундсээр явсан шулуун замын тегсгел буюу тук, 52-p сургуулийн урд 10-P хорооны еэмт баянхошууны шинэ эгееж захын 16-P хорооны еэмт хороолол, 82-p сургуулийн ард 21-P хорооны еэмт синофарм комирнэти баруун тийш егсеед, хорооны байр жаргалант тосгоны эмт- байранд Pfizer 12-1 насны хуухдууд, иргэдийг 18-aac дурын насны 国药集团 8-aad дээш насны иргэд насны дурын ундсэн Pfizer дархлаажуулалтын байнгын цэг комирнэти вакцинь 1-ртун5 -11 насны хуухдууд дархлаажуулалтынявуулын цэг'May be an image of text that says 'сухбаатар дуурэг эруул мэндийн тев Phzer айл,жоби евийн замын хорооны еэмт Pfizer пфайзер баруун талд 3-рхорооны ээмт синофарм комирнэти талд хорооны еэмт хорооны еэмт сбэмт хорооны еэмт буудлын еэмт- байранд хорооны еэмт кажууд 18-P хорооны еэмт ард хорооны еэмт дунд рхорооны еэмт зуун талд байрнь рхороонт делгеен рсургуулын хойно хорооны ээмт хорооны еэмт сургуулий баруун талд хорооны еэмт 17-рхорооны еэмт дамбадаржаа япон цэргийн догцолбор комирнэтив Pfizer'May be an image of text that says 'багануур дуурэг хорооны иргэний танхим Pfizer 国药集团 -рхорооны иргэний танхим хорооны хурлын танхим хорооны иргэний танхим хорооны хурль танхим Pfizer пфайзер синофарм комирнэти багахангаи дуурэг эруул мэндийн eB эруул мэндийн налаих дуурэг эруул мэндийн тев амбулаториин давхарт хорооны нарны- пфайзер синофарм комирнэти пфайзер синофарм байран, комирнэти еэмт 7-p хорооны евершан байрлах ээмт-ий 2-рхорооны амь- эрдэнэ еэмт еэмт- байранд хорооны ачлал -налайх 3-р хороо еэмт- байранд рхорооны тэрэлж еэмт хороо ээмт-ий байранд 4-рхорооны суврага-налайх ээмт хорооны хурлын танхим Plizer уд,хех хуухдууд, иргэдийг SINGPHARM иргэдийг дархлаажуулалтын Phizer вакцин эг хуухдууд дархлаажуулалтынявуулын'

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төв Ази дахь Ардчиллыг бэхжүүлэхэд 1000 инженер бэлдэнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тэрээр эхний өдрөө Берлин хотод салбараа нээгээд ажиллаж байгаа “Говь” дэлгүүрээр зочилсон юм. Манай улсын хувьд экспортын 95 хувь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаардаг. Үлдсэн дөрөв тавхан хувь нь ноос ноолууран бүтээгдэхүүн байдаг билээ. Тэр ч утгаараа гадаад зах зээлд салбар нэгжээ нээгээд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлвэрлэгч компаниа дэмжиж очсон билээ. “Говь” компанийн хувьд Берлин хотоос гадна АНУ-ын Лос-Анжелес хотод салбартай юм байна. Мөн энэ онд багтаад Лондон хотод нэг салбар шинээр нээх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын зах зээлд өрсөлдөөд гараад ирсэн үндэсний хэмжээний компаниудаа төрөөс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсын эрх баригч Социалдемократ намынхантай уулзсан юм. Соцдек нам бол манайхаар Ардын нам гэсэн үг. Одоогоор Герман улсын төрийн эрхийг барьж байгаа юм. Уг нам нь дэргэдээ Прогрессив Альянс гэх байгууллагатай.

Прогрессив Альянс нь дэлхийн социалдемократ болон бусад дэвшилтэт үзэлтэй улс төрийн нам болон байгууллагуудаас бүрдсэн улс төрийн олон улсын байгууллага юм. Уг холбоо нь өөрийн гишүүн улс төрийн намуудыг дэмжиж хамтран ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 140 оролцогчтой аж. Зүүний үзэл баримтлалтай намуудын боловсон хүчинг бэлтгэхэд нь туслалцаа үзүүлдэг гэж байгаа. Уг байгууллагын удирдах зөвлөлийн 30 гишүүнийг сонгох хурал удахгүй болох гэж байгаа юм байна. Монгол Улсаас Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайд хүссэн юм.Ардын нам бол доод үеэ бэлдэж гаргаж ирдэг уламжлалтай, тэр бэлтгэгдсэн залуучууд нь улс төрд гарахааараа ахмад үеэ мөн ажлын байраар хангаж өгдөг. Жишээ нь, Үндсэн хуулийн Цэц, гадаад оронд суух Элчин сайд, сайдын зөвлөх, эсвэл олон улсын байгууллага гэх мэт. Гэтэл манай улсын хоёрдогч том улс төрийн хүчин энэ тал дээр ямар байдаг билээ гэж бодогдож билээ.

Дараагийн өдөр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзаж 2009 оноос хойш буюу 13 жил тасалдаад байсан гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд албан ёсны айлчлал хийж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын Засгийн газар цаашдаа хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ямар бодлого барьж, хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцсон юм. Уулзалтад ирсэн иргэдийн ихэнх нь Берлин, Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Ерөнхий сайд ч энэ тал дээр ойрын хугацаанд нааштай шийдвэр гаргаж өгөхөө амласан билээ. Харин залуучуудын төлөөлөл Ерөнхий сайдаас Монголын боловсролын талаар түлхүү асуулт асууж байсан. Жишээ нь, Монголоос залуучууд мэргэжил дээшлүүлэх гэж сургуульд ирэхлээр Монголын их, дээд сургуулиудын бакалаврын дипломыг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тийм учраас Герман улсад ирээд хэлний курст нэг жил сураад дахиад дөрвөн жил үзсэн хичээлээ эхнээс нь үзнэ. Тэгж байж магистрт сурдаг учир хөрөнгө мөнгөнөөс гадна цаг хугацаа их алддаг тухайгаа ярьсан юм. Тиймээс манай их, дээд сургуулиудын бакалаврын дипломыг Европт хүлээн зөвшөөрүүлэх тал дээр дорвитой ажил хийгээсэй хэмээн Ерөнхий сайдаас хүсч билээ. Мөн уулзалтад ирсэн нэгэн иргэн Улсынхаа шинэ, залуу Ерөнхий сайдтай уулзахаар 800 километр замыг туулж ирснээ учирлаад энд зөвхөн Германы Монголчууд биш, Европ тив даяар амьдран суугаа монголчуудын төлөөлөл ирсэн шүү хэмээн хэлсэн юм. Бага зэргийн ширүүн уур амьсгалтай эхэлсэн уулзалт баг багаар зөөлөрч бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовж явдгаа ярьсаар уулзалт маань өндөрлөсөн билээ.

Айлчлалын хамгийн чухал хэсэг бол ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтай уулзаж хоёр улсын засгийн газрын албан ёсны хэлэлцээ хийж гарын үсэг зурна.

Хоёр улс хоёулаа ОХУ-аас ямар нэгэн байдлаар хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын зовлон ижил тул нэгнээ ойлгоход хялбар юм. Хойд хөршөөс хамааралтай байдаг эрчим хүчний салбарт Герман улс тусална. Манайд сэргээгдэх эрчим хүчний станц барьж өгөх тал дээр бодит дэмжлэг үзүүлнэ, мөн боловсон хүчнийг бэлдэж өгнө. Эхний ээлжинд 1000 оюутан буюу 1000 инженер. Нэг үгээр хэлбэл, бид 1000 герман инженертэй болно гэсэн үг. Манай гариг дээр 200-гаад улс үндэстэн оршин байдгаас Герман улс, үндэстний имиж хамгийн дээр байдаг. Тэд цагийг ягштал баримталдаг гэдэг имижтэй ард түмэн. Герман машин ба бусад автомашин гэж ангилдаг. Герман чанар насан туршийн баталгаа гэдэг хэлц үг хүртэл бий болжээ. Аливаа улс үндэстэн удаан оршин тогтнохын тулд тухайн улс үндэстний дархлаа болсон оюутан залуус буюу ирээдүйнхээ боловсролд нь хөрөнгө оруулалт хийх нь маш чухал гэж үздэг. Тэр ч утгаараа 1000 оюутан гэдэг чамлахааргүй тоо юм. Магадгүй дараагийн ээлжинд 1000 эмч эрүүл мэндийн салбарт, 1000 багш боловсролын салбарт, 1000 эрдэмтэн гээд бага багаар ахиулаад явахад Монгол Улсад асар их ашиг тустай айлчлал боллоо.

Холбооны Канцлер Олаф Шольц “Ардчилал бол өөрөө ирдэггүй ээ, Ардчиллыг бид бүхэн хамтдаа бүтээж бий болгодог юм“ гэж хэлсэнчлэн ХБНГУ Төв Ази дахь стратегийн түнш орон болох Монгол Улсын Ардчиллыг бэхжүүлэхийн тулд 1000 инженер бэлтгэхэд туслахаа амлалаа.

М.БАЯНБУЛАГ

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжиж байна DNN.mn

Хан-Уул дүүрэг 2021-2024 оны хооронд “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд хорооддоо бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимтэй хийж байгаа аж. Тус дүүргийн 9, 10, 16, 21 гэх “Нисэх”, “Яармаг”, “Буянт-Ухаа” тэргүүтэй нийслэлийн шинэ суурьшлын гол хэсэг болж хороодод цэцэрлэг, автозам, автобусны зогсоол, иргэдэд үйлчлэх төв, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцлоож байна.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх олон жил ашиглаагүй, ухсан байсан барилгын нүхийг дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 200 ортой цэцэрлэгийг суурь болгохоор болгожээ. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин ярихдаа “Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт-Ухаа 1” хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эзэмшиж ирсэн. Хууль эрх зүйн хүрээнд эзэмшлийн газраа олон жил ашиглаагүй, барилгын нүх ухаж орхин ойр орчмын оршин суугчдын хүүхдүүд нүхэнд унах, бэртэх зэрэг аюултай нөхцөл байдал үүсээд олон жил болсон. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг барихаар болж, оны дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг хүчингүй болгож, иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна” гэв.Мөн 16 дугаар хорооноос гадна 4,15 дугаар хороодод хуулийн хүрээнд газраа ашиглаагүй, иргэдийн эрх ашгийг зөрчин олгогдсон газрын эрхийг хүчингүй болгож, нийт гурван байршилд гурван цэцэрлэг баригдаж байгаа гэнэ.

2023 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хороонд спорт заалтай иргэдийн хөгжлийн төв, нийслэлд жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор, иргэдэд үйлчлэх байр, 640 хүүхдийн сургууль, 240 ортой цэцэрлэг тус тус ашиглалтад оруулах төлөвлөгөөнд орсон.

Хан-Уул дүүргийн аравдугаар хороо нь орон сууц, гэр хороолол хосолсон 10 мянга гаруй хүн амтай, 2476 өрхтэй. Тус хорооны гэр хорооллын шороон замыг сайжруулж, нийтийн эзэмшлийн дөрвөн байрны гадна фасад, дээврийг засварлажээ.

Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, аравдугаар хорооны засаг дарга Б.Алтантуяа “Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн. Гэр хороололын шороон замыг засаж, сайжруулах ажлыг дүүргийн Зам засвар арчлалт ОНӨААТҮГ-тай хамтран сайжруулах ажлыг өнгөрсөн 7 хоногт хийлээ. Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.

Тус хорооны иргэдийн хэлснээр өвлийн улиралд нийтийн орон сууц нь хүйтэн дулаан алдагдал ихтэй байдаг байсан учир удаа дараа санал хүсэлтээ холбогдох албан тушаалтнуудад нь илэрхийлдэг байжээ.

ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй нийтийн эзэмшлийн орон сууцнуудыг дулаалах, дээвэр засварын ажлыг үе шаттай хийгдэж байна. Аравдугаар хорооны иргэд, оршин суугчтай уулзаж, санал хүсэлтийг сонсоход дийлэнх нь нийтийн орон сууцны байрууд өвөлдөө тул гадна цасад засвар, шинэчлэлийг хийж өгөх санал их тавьдаг. Энэ жил дүүргийн хөрөнгө оруулалтаар аравдугаар хорооны 63,67 дугаар байрны дулаалга хийж, оршин суугчдад ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болголоо. Цаашид нийтийн зориулалттай орон сууцны дээвэр хуучирч муудсаны улмаас борооны ус ихээр нэвтэрч, иргэдийн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байрнуудын дээврийг засч, шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэн явна” гэлээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн есдүгээр хороо “Нисэх”-ийн эцсийн автобусны буудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засч, тохижуулсан байв. ИТХ-ын төлөөлөгч Ч.Бат-Оргил, ИТХ-ын төлөөлөгч С.Батхуяг нарын хэлснээр автобуснууд чөлөөтэй эргэх талбай, зорчигчид буух, суух хүлээлгийн талбай, зогсоолын саравч, мэдээллийн самбар, нийтийн сандал, орчны гэрэлтүүлэг болон хогийн сав зэрэг байрлуулж иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгожээ.

“Хан-Уул дүүргийн гэр хорооллын 50 байршлын гудамж талбайн шороон замыг хайргаар тэгшилж, сайжруулсан”

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороололд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220м хатуу хучилттай шинэ автозам ашиглалтад орлоо. Явган хүний зам, 50 гаруй авто машины зогсоолтой, ус зайлуулах шугам болон ган туузан хашлагатай, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилттой тус замыг Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хорооны хоёр байршилд хоёр автозам ашиглалтад орлоо.

Энэ талаар ИТХ-ын Төлөөлөгч, 21 дүгээр хорооны засаг дарга Б.Байгаль “Иргэний нисэхийн ерөнхий газраас “Буянт-Ухаа 2” хороолол хүртэлх 800м урт авто зам ашиглалтад орж иргэнд ээлтэй таатай орчин бүрдүүллээ. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оршин суугчдын санал хүсэлтэд үндэслэн тус хорооны “Жаргалан Эко” хотхоны дунд сагсны шийдтэй тоглоомын талбайг ашиглалтад оруулсан. Гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг стандартын дагуу суурилуулсан юм” гэв.

Цаашид тус хороонд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2160 хүүхдийн суудалтай хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИСЭХ, АЛСЫН БҮСИЙН 150 МЯНГА ГАРУЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТЛОО

Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147,288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн төрлийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд Улсын бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цэгийг “Миат”ХК-тай хамтран тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг 7 цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.

Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/-р хороодод нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм. Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн бүх хороодын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны 1 давхарын “Нэг цонх”-ы үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ ажлын үргэлжлэл болгон дүүргийн хороодын иргэдийн үйлчилгээ авдаг нэг цэгийг Олон улсын стандартад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч саадгүй үйлчилгээ авах боломжтой болгон тохижуулж, жишиг нэг цэгийн үйлчилгээний төвөөр иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч байна.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна DNN.mn

Томуу, томуу төст өвчний 41-р долоо хоногийн нөхцөл байдлын тойм мэдээг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр ТТӨ улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна.

7 хоногийн вирус судлалын тандалтын мэдээ:

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй; 5 (8.3%) сорьцонд энтервирус; 2 (3.3%) сорьцонд бокавирус; 1 (1.6%) сорьцонд риновирус; 1 (1.6%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус тус тус илэрсэн.

ТТӨ-өөр өвчлөгсдийн дотор 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь 4 хүртэлх насныханд бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-иар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-иар тус тус буурсан байна.

АЗЦХХ-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-иар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошин шогчид оо, та нар улстөрчдийн утсан хүүхэлдэй болж, үзэгчдээ алдсанаа ойлгоно уу DNN.mn

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн зүгээс нийгмийн сүлжээнд “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” гэж бичсэн нь нийгмийн анхаарлыг татлаа. Ингэж бичүүлсэн хэд нь ихэд уурслаа. Үнэндээ хошин урлагийнхан гэгдэх нөхдүүд бодитой тийм шүү. Өмнө нь “Өдрийн сонин” энэ талаар бичиж байлаа. Сонины хуудаснаа “Засаатай эмээ нар буюу Монголын хошин урлаг” гэсэн нийтлэл анх бичигдсэнээр нийгэмд цочроо өгсөн. Энэ бол урлаг биш, харин доромжлол юм гэсэн шүүмжийг нийгэмд эхлүүлсэн. Манай архиваас энэ сэдвээр бичигдсэн цөөнгүй нийтлэлийг уншиж болно. Цаг үе нь хошин үзэгдэлд автамхай хэвээр байсан юм. Цаг үеэсээ түрүүлсэн нийтлэлүүд. Сая П.Сайнзориг “Монголчуудыг гарал үүсэл, үзэл бодол, үг хэллэг, арьс өнгөөр нь хүртэл ялгаварлан гадуурхан доромжилж ирсэн хошин шогийнхны энэ үйлдэл нийгэмд байдаг, энгийн, хэвийн зүйл мэт ойлголтыг олон нийт, хүүхэд залууст цаашид өгч болохгүй” гэсэн нь маргаангүй үнэн. Ингэтлээ хүчээ авсан соёлын гамшигийг шинэ залуу үе мэдэрч, эхнээсээ цочиж, төрийн зүгээс байр сууриа илэрхийллээ хэмээн хүлээн авч байна.

Агуулгадаа бус хэлбэртээ анхаарч хийрхсэн Монголын хошин шогийнхны энэ үйлдэл хэт газар авч, бүр төрийн толгой руу авирсан юм. Улстөрчдийн, улс төрийн намуудын гар хөлийн үзүүр болж, тэдний захиалгаар нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлд хувь нэмрээ оруулцгаах болсныг тэдгээрийн олон үйлдлээс бид харж байна. П.Сайнзоригийн үгийг эсэргүүцэн үсэрч гарч ирсэн нэр бүхий хошин шогч нөхдүүд гэхэд Монголын төрийн тэргүүний соёлын зөвлөх, дөрөв дэх засаглал болсон Олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгслийн Удирдах зөвлөлийн гишүүн, төрийн бүтцэд байдаг Соёл урлагийн байгууллагын дарга байх жишээтэй. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэж энэ.

Тэдний хошин урлаг нэрээр хийдэг доромжлолын бодит кейсүүдийг тоймлоё. Тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг хамгийн их зөрчиж ирсэн хүмүүс. Үндсэн хуульд …нийгмийн гарал, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадруухаж үл болно… гэсэн тодорхой заалттай. Гэвч тэд хошин үзэгдэл бүртээ монголчуудыг яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж, хагалган бутаргах үйлдэл үзүүлсэн. Жишээ нь, буриад зоныг мөнхөд хутга түрийлсэн, хэзээд ч хүн хөнөөхөд бэлэн хүний дүрээр тоглолт, кино, баярын контентууддаа харлуулж ирэв. Казахуудыг хэлтгий хэлтэй, завхай зайдан дүрээр гаргадаг. Мөн малчдыг,уурхайнуудад алт гар аргаар олборлогч нинжа гэгдэх хүмүүсийг, гадаадад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ… тэр чигээр нь нийгмийн доод давхарга, бүр нийгмийн илүүдэл хэсгийнхэн гэж шууд ойлгогдохоор хошин шог үзэгдэлдээ байнга үзүүлж ирсэн нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдгийг нийгэм судлаачид хэлэх цаг болсон.

Тэдний мөнхийн “бай”, гутаах талбар нь шашныхан, ардчилсан нийгмийн үндэс суурь болсон олон ургальч үзлийн эзэд байсаар байна. Тэднийг цаг үргэлж үзэл бодол, үйл хэрэг, гаднах дүр төрхөөр нь элэглэн гутааж ирэв. Хошин шогийнхон монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх хэмжээнд нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна. Үзэл суртлыг хийх өндөр хэмжээнд тэд хүрлээ. Тэдгээр хошин шогчдын захын нэг төлөөлөгч бүсгүй дор хаяж 100 мянган дагагчтай байх жишээний. Монголчуудыг дооёолон, бусдаар бах тав хангаж бий болгосон контентуудынхаа хүчээр ядарсан ард түмэнд маш хүчтэй нөлөөлөгчид болж чадсан байна. Одоо бүр аймшигтай үйлдлийг нь хэлье. Ийм хэмжээний дагагчтай болсон тэднийг улс төрийн намууд, улстөрчид, бүлэглэлүүд ашиглах боллоо. Тэдний маазралаар дамжуулан нийгмийг яаж л бол яаж угааж чадаж байна. Тэднийг өчүүхэн мөнгө, одон тэмдгээр хуурч, хэрд нь таарсан албан тушаалд суулгаж байгаад тэднээр дамжуулан Монголыг захирах гэж оролдож байна. Энэ бүх ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлээ хошин шогийнхон хэвийн зүйл гэж ойлгочихсон нь дээд гутамшиг.

Өнгө мөнгөний хорвоо гэдэг нь Монголд ганцхан тэдний орчинд байна. Тэд өнөөдөр эрх баригчдын төлөө бүгдийг уландаа гишгэн зүтгэж байна. Харин маргааш огт өөр нэгний төлөө нүүрээ ширлэхэд бэлэн. Ирэх сонгуулиар унах нь тодорхой У.Хүрэлсүхийг гишгэчээд зогсож байх нь тодорхой. Ялах нь тодорхой улс төрийн намыг тэдэн шиг сайн мэддэг хүмүүс үгүй болжээ. Тийм болохоор ялж байгаа улстөрч бүрийн өлмийд очиж сөгддөг, хүчээ өгдөг. Тэд ердийн нэг пиарын гар хөл биш хэн нэгнийг гутаасан үйлдэл хийдэг. Үүнийгээ бид ажлаа хийж байна гэсэн ойлголттой. Одоо болсон доо, хошин шогчид оо! Ийм болсныг чинь хууль эрх зүйн гал тогоог гардан хариуцаж байгаа залуу хүн мэдээд, мэдрээд, тэвчилгүй нийгэмд хэллээ. Түүнийх нь төлөө юундаа үхчих гээд байгаа юм.

Улс орон бүрт хошин урлаг, комедиа байдаг. Тэд бүгдээр нийгмээ инээдээр ойлгуулах, инээдээр ухааруулах, элэглэж буруу ёсыг хазаарлах агуулгатай, хэлбэр багатай байдаг. Тэд хэзээ ч эр нь эм болж, хөгшин нь залуу болж жүжиглэдэггүй. Тэд хэзээ ч хууль сахиулагчдыг хүүхэлдэй төдийхнөөр илэрхийлдэггүй. Гадна ертөнцөд хошин урлагийнхны хамгийн том хүндэтгэл нь үзэгчид, тэднийг хүлээн авч байгаа нийгэм нь билээ. Тэд үзэгчгүйгээр хэн ч биш гэдгээ маш сайн ойлгодог. Соёлт нийгэмд бол үзэгчид нь тэдний фенүүд байдаг ч юм биш. Харин хошин урлагийг дэмжигсэд байдаг. Энэ соёл Монголын нийгэмд өнөөдөр тодорхой хэмжээнд сууж эхэлсний нэгэн тод жишээ саяны шүүмжлэл. Монголчууд тэр аяараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн үзэл бодлыг дэмжиж байгааг харав уу. Ийм өндөр түвшний үзэгчидтэй болж эхэлснээ одоо хошин шогчид ойлгох цаг болжээ. Хошин урлагийн хамгийн их мэдрэмжтэй гэгдэх улс орон бол Англи. Дэлхийд алдартай хошин урлагтай, жүжигчидтэй. Тэдгээр жүжигчдээс хэн нь ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж байгаагүй. Хаа газрын улс төрд сайн муу бүхэн бий. Тийм болохоор Англид ч урлагийн оддыг ашиглахыг оролдоно. Хэн нэг жүжигчин, аль нэг улстөрчийн сурталчилгаанд явбал тэр улстөрчийг дэмждэггүй хэдэн зуун үзэгчээ өөрөөсөө алдана гэдгээ мэдэж байдаг. Улс орон бүрийн урлагийнхны хандлага тийм билээ. Үүнийг л манай хошин урлагийн гэх нөхөд огтоос ойлгохгүй яваа. ХЗДХЯ-ны үүдэнд жагссан нэр бүхий жүжигчид та бүхэн улстөрчид дагасныхаа шанд, улс төрийн намын тоглоом болсныхоо шанд хэдэн мянган үзэгчээ алдсанаа одоо ойлго, эргэж замналаа харцгаа. Эцэст нь хэлэхэд, ийм ёс зүйгүй хэсэг бүлэг хүмүүсийг нийгэмд бий болгож, тэжээн тэтгэж, мөнгө өгч өөрсдийгөө доромжлуулан олон жил явсан алдаагаа ард түмэн бас ухаар.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Намын бүлгүүд хуралдана DNN.mn

Намын бүлгүүд хуралдана

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдана.

Ардчилсан намын бүлэг 10.00 цагаас Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.