Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг буруутгав DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Америкийн нисэх онгоц тээгч “USS George H.W.Bush” хөлөгт айлчлах үеэрээ “Орос улс өөрсдөө хийхээр төлөвлөж байсан зүйлийнхээ төлөө бусдыг буруутгадаг” гэж хэлээд, “Дэлхийн хамтын нийгэмлэг юу болж байгааг анхааралтай ажиглаж байна. Украин Оросын нэр хүндийг гутаахын тулд цацраг идэвхт “бохир бөмбөг” ашиглахаар төлөвлөж байна гэж Москва өмнө нь мэдэгдсэн. Энэ мэдээлэл бол цэвэр худал шалтаг” гэж хэлжээ.

“USS George H.W.Bush” нисэх онгоц тээгч хөлөг нь НАТО-гийн орнууд болон уг эвслийн түншүүдийн 80 гаруй нисэх онгоц, 14 хөлөг онгоц, 6000 орчим цэрэг оролцож байгаа НАТО-гийн “Далай вангийн цохилт 2022” сургуулилтыг удирдаж байгаа юм. Энэхүү сургуулилт нь НАТО-гийн Евро-Атлантын бүс нутгийг хамгаалах чадварыг сайжруулах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарав DNN.mn

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо.

Тодруулбал, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг зургаа дахь шилдээ шалгаруулж байна.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тэргүүтэй албаныхан оролцож, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шагналыг нь гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ерөнхий боловсролын шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгон, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг болсноор нийслэлийн сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанд ахиц, дэвшил бий болсон. Өнөөдөр Хотын даргын хувьд боловсролын салбар, тэнд ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулан, нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, цахим боловсролыг хөгжүүлэн, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээсэн юм.

2017-2021 онд ерөнхий боловсролын шилдэг 132 сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Энэ хичээлийн жилээс Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар төрийн болон төрийн бус өмчийн сургууль, бага сургууль, тусгай сургууль, цэцэрлэг гэсэн таван ангиллаар 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулжээ. Шинэчилсэн журам нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сургууль, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн удирдлагын сайн менежмент, сургалтын технологийг бусдад түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажилласан байдлыг үнэлж байгаагаараа онцлог аж.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛИУД

  1. Багануур дүүргийн З.Болормаа захиралтай Гүн галуутай цогцолбор сургууль
  2. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар цогцолбор сургууль
  3. Баянгол дүүргийн Л.Амартуяа захиралтай 93 дугаар сургууль
  4. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
  6. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  7. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  8. Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль
  9. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
  11. Сонгинохайрхан дүүргийн С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль
  12. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  13. Сүхбаатар дүүргийн Н.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
  14. Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн ерөнхий боловсролын сургууль
  15. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай Хобби сургууль
  16. Хан-Уул дүүргийн Ч.Ундармаа захиралтай 32 дугаар сургууль
  17. Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
  18. Чингэлтэй дүүргийн Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль
  19. Чингэлтэй дүүргийн Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургууль
  20. Чингэлтэй дүүргийн Э.Уранзаяа захиралтай 139 дүгээр сургууль шалгарав.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД

  1. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн Н.Нансалмаа эрхлэгчтэй 15 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн Ц.Болормаа эрхлэгчтэй 162 дугаар цэцэрлэг
  4. Баянгол дүүргийн О.Баянжаргал эрхлэгчтэй 77 дугаар цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн З.Цацрал эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн С.Уранчимэг эрхлэгчтэй 59 дүгээр цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62 дугаар цэцэрлэг
  8. Налайх дүүргийн Ж.Алтан-Од эрхлэгчтэй 152 дугаар цэцэрлэг
  9. Сонгинохайрхан дүүргийн Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
  11. Сонгинохайрхан дүүргийн Н.Атаржаргал эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
  12. Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
  13. Сүхбаатар дүүргийн С.Одсүрэн эрхлэгчтэй 175 дугаар цэцэрлэг
  14. Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
  15. Хан-Уул дүүргийн Ц.Алтантуул эрхлэгчтэй 209 дүгээр цэцэрлэг
  16. Хан-Уул дүүргийн Б.Баясгалан эрхлэгчтэй Эрхий мэргэн цэцэрлэг
  17. Чингэлтэй дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 174 дүгээр цэцэрлэг
  18. Чингэлтэй дүүргийн Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг
  19. Чингэлтэй дүүргийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй 83 дугаар цэцэрлэг
  20. Чингэлтэй дүүргийн Я.Энхтуяа эрхлэгчтэй 220 дугаар цэцэрлэг шалгарлаа.
Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Эрх баригч нам ард түмнээ доромжилж, тохуурхаж ханалаа DNN.mn

Д.Ганбат: Өнөөдрийн байдлаар иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон DNN.mn

Ардчилсан Нам (АН) 2023 оны улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат “Мөнгөний бодлогын хүү 12 хувь болсноор зээл гарахаа больж, долоо хоног тутам төгрөгийн ханш суларч байгаа. Банкууд 300 ам.доллароос дээш валют гаргахгүй нөхцөл байдал руу шилжсэн. Энэ зэргээр улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс ирэх жил 1.3 тэрбум ам.долларын өр төлнө. Гадаад валютын нөөцөөр хоёр, гурван сарынхаа хэрэгцээг хангахаар байна. 2023 оны улсын төсвийн төслийг яаралтай буцаах хэрэгтэй. Учир нь их алдагдалтай төсөв батлах гэж байна. Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй бөгөөд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх үед гайхах зүйлгүй болжээ.

2023 оны улсын төсвийн талаар цухас дурдвал Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсөв хоёр сая төгрөг, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох төсвийн хэмжээ 200,000 төгрөг, Говьсүмбэр аймагт 100,000 төгрөг байна. Иймд 2023 оны төсвийн төслийг буцаан татаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсөв оруулж ирэхийг шаардаж байна. Эрх баригч нам ард түмнээ доромжилж, тохуурхаж ханалаа. Энэ зүйлийг нь хэлж, ярьдаг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдээс өөр хүн байхгүй байна.

Мөн АН үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдье гэдэг ч манай намын зарим хүн МАН-ын дарга нарын үүдэнд сууж байгаад АН-ын дарга болох гэсэн бодолтой байдаг. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон. Учир нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихсон хэдэн хүн байгаа гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх” гэв.

АН-ын Үндэсний бодлогын төсвийн хорооны дарга Ц.Алтанцэцэг “Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсөв түүхэндээ анх удаагаа орлогыг 19.6 их наяд, зарлагыг 20.5 их наядаар төсөвлөх гэж байгаа. Монголбанкны бодлогод нийцүүлж улсын төсвийг батлах ёстой байдаг. Мөн төсвийн орлого зарлагын дээд хязгаар гэж бий.

Үндэсний аудитын газар 2023 оны улсын төсвийн төслийг төсвийн тухай хуулиа зөрчиж, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгө оруулалтыг тусгасан байна гэдгийг тайлангаар харуулсан. Хяналтын байгууллагын тайлан, зөвлөмж, шаардлагыг УИХ-ын гишүүд өөрсдийн давуу байдлаа ашиглан биелүүлэхгүй байгаа нь маш харамсалтай байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын стратегийн цөмийн хүчний сургуулилт эхэллээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн НАТО-гийн цөмийн хүчний сургуулилтыг залгуулан, ОХУ нь “Аянга” нэртэй стратегийн цөмийн тогтоон барих хүчний сургуулилтыг өчигдөр буюу 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, газар, агаар, тэнгисийн байрлалаас тив хоорондын баллистик пуужин, далавчит болон хэт авианы пуужингуудыг харваж туршсан бөгөөд сургуулилтыг Ерөнхийлөгч В.Путин алсын зайнаас удирдан явуулж байна.

ОХУ жил бүрийн 10 дугаар сард стратегийн тогтоон барих хүчний сургуулилт явуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн сургуулилт нь Украинд дахь цэргийн ажиллагааны өнгөн дээр, НАТО-гийн цөмийн хүчний сургуулилт болон Украины “бохир бөмбөг”-ний асуудалтай давхцаж байгаагаараа онцлог юм.ОХУ нь цар тахлын улмаас хойшлогдоод байсан 2021 оны цөмийн сургуулилтаа 2022 оны хоёрдугаар сарын 19-нд хийж, агаараас хэт авианы аэробаллистик “Кинжал” пуужин, далайгаас “Калибр” далавчит пуужин, “Циркон” хэт авианы пуужин, тив хоорондын “Синева” баллистик пуужин, газраас оператив-тактикийн “Искандер-М” далавчит пуужин, тив хоорондын “Ярс” баллистик пуужин харваж, цөмийн гурвалаа туршсаны дараахан залгуулаад Украинд цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Энэ удаагийн сургуулилт нь мөн Оросын агаар, газар, тэнгисийн цөмийн гурвалын үүрэг зориулалт, команд удирдлагын төлөвлөлт, харилцан ажиллагаа, стратегийн зэвсэглэлийн найдвартай байдлыг шалгах, улмаар дайсны цөмийн цохилтын хариуд их хэмжээний цөмийн цохилт өгөх ажиллагааг боловсруулах үндсэн зорилгыг агуулж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Ерөнхийлөгч В.Путинд цөмийн сургуулилтын ажиллагааг илтгэж, сансрын Плесецк талбайгаас тив хоорондын “Ярс” баллистик пуужин, Хойд флотын “Тула” стратегийн шумбагч онгоцноос “Синева” баллистик пуужинг хөөргөх үеийн болон стратегийн бөмбөгдөгч Ту-95МС-ын агаараас харвасан далавчит пуужингуудын бичлэгүүдийг үзүүлж, цөмийн хэрэгсэлүүд бүгдээрээ тавигдсан үүрэг зорилтоо бүрэн гүйцэтгэсэн хэмээн мэдэгдэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төр одоо үүргээ биелүүлмээр байна DNN.mn

Төр засаг эрхээ маш сайн эдэлж байна. Жолооч нарын “но”-г илрүүлбэл урамшуулал олгоно гээд түмэн олонд зарлаадахлаа. Манайхан ч хурдтай юм, эхний өдөр л хэдэн мянгаараа мэдээлэл очиж байна гэнэ.

Иргэдийн зүгээс гаргаж байгаа зөрчлийн мэдээллийн олонхыг түр болон удаан зогсох хориотой газар зогссон, автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан гэх зөрчлүүд эзэлжээ. Болж байна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг цусаар бичигддэг учир дүрэм зөрчиж үл болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна аа. Дээрх зөрчлүүд юуг хэлээд байна вэ гэвэл өнөөдөр хүртэл манайд автомашины зогсоол хүрэлцээгүй хэвээр байна. Хүрэлцээгүй ч биш, огт байхгүй гэсэн үг.

Зөрчил гаргасан машиныг мэдээлбэл 20 хувийн урамшуулал авна гэдэг арга бол жолооч нарыг дүрмээ сахиулахыг л сануулж байна гэж ойлгоод байгаа. Үүний тулд эхлээд зогсоол хүрэлцээтэй байх ёстой. Энэ бол төрийн ажил. Төр одоо үүргээ биелүүлмээр байна.

Жил бүр жолооч нараас автомашины зам ашигласны төлбөр гэж хурааж авдаг. Нийслэл рүү орж гарах товчоодоор ч энэ төлбөрийг өдөр бүр л хатуу авдаг. Манайд бол хотын төвийн босоо, хэвтээ тэнхлэгийн гол замаас бусад нь энхэл донхол. Зах тийшээгээ бол бөөн олон нүх, битүү нөхөөс. Уг нь зам ашигласны мөнгө замдаа зарцуулагдах ёстой юм. Гэвч манайд замхарчихдаг “тогтолцоотой”. Төр одоо энэ ажлаа ч хиймээр байна. Эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж төр маань түмэн олондоо үлгэрлэмээр байна аа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

SPEAK OUT: Сангийн сайд Б.Жавхлан өөрт хамааралтай хэргээ улстөрчдийн хоорондох хэрүүл болгон өнгөрөөх гэж байна уу DNN.mn


УИХ-ын чуулганы индэрээс Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланг өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас гурван удаа 900 сая төгрөг авч өгсөн асуудлаар тодорхой мэдээллийг хэлж, шуугиан болсон. Гэвч УИХ-ын гишүүний хэлсэн энэхүү асуудалтай холбогдуулж ямар нэгэн шалгалтын ажлыг хууль, хяналтын байгууллага эхлүүлсэнгүй. Нийгэмд нэг өдөр шуугьж байгаад л дууслаа. Сүүлдээ гишүүн, сайд хоёрын хоорондох өдөр тутам болдог хэрүүл мэт болгон өнгөрөөж байх шиг. Үнэндээ Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг хариуцлагатай байх ёстой. Хууль, хяналтын байгууллага уг асуудлаар шалгалт явуулж, хэн нэгнийх нь талд бодит үнэнг ил болгох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Ц.Даваасүрэнгийн хэлсэн үг үнэн бол Сангийн сайд Б.Жавхлан огцрох үндэслэл гарч ирнэ. Харин худлаа бол Ц.Даваасүрэн гишүүн хүн гүтгэсэн, нэр төрд нь халдсан хэргээр хариуцлага хүлээнэ. Сангийн сайдтай холбоотой асуудал бодитой бол Монгол Улсын эдийн засаг яагаад ч тогтворжихгүй, улам л элгээрээ хэвтнэ гэсэн үг. Эдийн засаг сэргэнэ гэдэг тухай бодох ч хэрэггүй. Ийм ноцтой мэдээлэл УИХ-ын чуулганы хурлын үеэр олон нийтэд цацагдсаар байхад авах арга хэмжээ гэж байхгүй гэж үү. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүд, улстөрчдөөс байр суурийг нь сонслоо.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Би энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Гишүүд зорилготой гэхээс илүү бодлоготой ярих, ярьсан үгэндээ эзэн суух хэрэгтэй. Сангийн сайд ч тэр, Ц.Даваасүрэн гишүүн ч тэр хоёуланд л асуудал бий байх. Үүнийг би улстөрчдийн хооронд болдог л хэрүүл гэж ойлгосон. Аль аль нь өөрсдийнхөө хэргийг шалгуулчих хэрэгтэй. Худал, үнэнг нь шүүх тогтоочихно. Цаашид ер нь улстөрчид нэгнийгээ гүтгэх, нэр хүндэд нь халдах, баримтгүй мэдээллээр явуургүй улс төр хийдэг байдлаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Хариулах боломжгүй, уучлаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх зүйлд буруу жишиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: -Мэдэхгүй, би энэ талаар мэдээлэл өгөхгүй.

АН-ын гишүүн Ж.Баяртогтох: -Сангийн сайд ч тэр, Ц.Даваасүрэн ч тэр хоёулаа л хэрэгт холбогдох улстөрчид. Хэн нь хэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр хоёрын хооронд иймэрхүү улс төр явуулахгүй байх хэрэгтэй. Нэг талдаа Ц.Даваасүрэн ингэж хэллээ гээд хуулийнхан шалгахгүй. Харин таны энэ үйлдлийг хуулийн байгууллагад өгч, шалгуулна гэсэн бол асуудал өөр болох байсан болов уу. Гэтэл хэлж байгаа ярианы өнгө, утга агуулгыг харахад сураг, хов живийн шинжтэй хэлсэн шүү дээ. Үүнийгээ баримттай яриад, хуулийн байгууллагад өгнө гэсэн бол өөр хэрэг. Үүнээс нэг зүйл харагдаж байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн сайд, дарга болоогүй болохоороо явцгүй улс төр, шантааж хийж байна. Нөгөөтэйгүүр, Сангийн сайд ингэж хэлсэн хэлүүлээгүй огцрох ёстой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал, ард түмний амьжиргаа, зах зээл, үнийн болон ам.долларын өсөлт ямар байгаа билээ. Ёстой эдийн засгийн доголдол, тааруу, муу үзүүлэлт болгон дээр Сангийн сайдаас хариуцлага нэхэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл эрх баригч нам нөлөөтэй улстөрчдөө яаж ч чадахгүй атлаа муу ядарсан эмэгтэй гишүүддээ хатуу хандаж байна. Нөгөө муу эр эмийн ноён гэдэгтэй адилхан. МАН-ын эмэгтэй гишүүд яасан ч хүлцэнгүй юм. Яасан ч овсгоогүй, дорой юм билээ дээ. Одоо МАН-аас олон зүйл хүлээх хэрэггүй болсон. Үйлдэл болгон нь татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завших, албан тушаалд очих гэсэн санаархал нь ил тод боллоо. Улаан, цагаандаа гарсан. Энэхүү хандлага, хууль бус үйлдлүүд нь удахгүй дуусна даа. Тэр цагт бүгд хариуцлагаас мултрах гэж яаж “гөлөг” болох бол оо.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: -Угаасаа чадваргүй хүн өнөөдөр Сангийн сайд хийж байгаа нь үнэн шүү дээ. Ц.Даваасүрэнгийн яриад байгаа зүйл бодитой гэж харж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан яамнаасаа нэг хүүхэн халсан юм билээ. Нөгөөх нь Ц.Даваасүрэнд Б.Жавхлантай холбоотой мэдээлэл, материал өгсөн гэж байна лээ. Ер нь эцсийн эцэст монголчуудын, тэр дундаа дарханчуудын л сонголт шүү дээ. Ийм хоёр хүн гаргаж ирсэн. Энэ хоёр хүнээрээ төр бариулъя гэж сонгосон. Одоо тэгээд гаргаж ирчихээд олон зүйл ярих хэрэггүй. Эдийн засгийн нөхцөл байдал бүх хүний нүдний өмнө ил байгаа асуудал. Хэн буруутай вэ, хаана бодлогын алдаа гаргачихав гэдэг нь тодорхой л байгаа зүйл. Тэгээд одоо хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болчихсон. Алдсан ч шир царай гаргаад л ажиллаад байна. Бодлого, төлөвлөлт гэж угаасаа байхгүй. Улс төр л хийж чадахаас биш улс орноо хөгжүүлэх тухай бодлого боловсруулаад эрсдэл, хямралыг бодитой даваад явах мэдлэг битгий хэл мэдрэмж, сэтгэл ч байхгүй. Ийм л хүн Сангийн сайд хийж байгаа нь үнэн шүү дээ. Одоо тэгээд яах гээд байгаа юм. Дарханчуудын л сонголт байсан. Дарханчууд замгүй байж колонк дээр бензинд оочерлоод зогсож байгаад нь инээд ч хүрэх шиг. Одоо тэгээд таван жил ухнадсан алдарт дарханы замаа хагас дутуу нээгээд тууз хайчлах байлгүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 71.38-408.16 төгрөгөөр суларлаа DNN.mn

Мэдээ.МН

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 9 дүгээр сард 3257.10 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 408.16, өмнөх сарынхаас 71.38 төгрөгөөр суларлаа.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 9 дүгээр сард 463.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.70 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 4.47 төгрөгөөр чангарсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.48 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.40 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.87 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​Н.Удаанжаргал: Би зугтаагүй. Солонгост ажлаар явж байна DNN.mn


“Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж зугтсан гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Ойрын хугацаанд нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж зугтсан байна гэх мэдээлэл явж эхэллээ. Та одоо яг хаана байна вэ?

-Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна.

Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм.

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс таван толгой компани дээр онц дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ талаар мэдээлэлгүй байна.

-Эхний байдлаар нийгэмд очиж байгаа мэдээллээр бол энэ оны сүүл гэхэд төлбөрийн тэнцэл болох 500 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой дансандаа төвлөрүүлэх ёстой. Тийм боломжгүй болсон учраас Засгийн газар онц дэглэм тогтоосон гэх юм аа. Энэ талаар таны байр суурыг сонсъё?

-Надад одоогоор авсан мэдээлэл байхгүй болохоор мэдэхгүй байна.

-Эцэст нь асуухад, Засгийн газрын хуралдаанд цагдаа хүчнийхэн мэдээлэл өгсөн байна. Үүнийг та юу гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ТТЗ компанийг татан буулгах асуудал яригдсан гэх юм. Энэ үнэн үү?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар надад одоогоор мэдээлэл алга байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан боллоо DNN.mn

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намын дүрэм нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.8 дахь заалтуудад нийцээгүй зэрэг үндэслэлээр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

“Санчир-Ундрах” XXK-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нараас ирүүлсэн “Эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай хүсэлтийг хэлэлцээд харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтэд дурдсан асуудал нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх хэсэгт заасан хуулиар харьяалал тогтоогоогүй эрх зүйн маргаан биш, уг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзлаа.

Эх сурвалж: Дээд шүүх


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлэх талаар танилцуулж байна DNN.mn

Нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр

Улаанбаатар хот үндэсний томоохон 70 гаруй компанитай хамтран “Нэг тархи, нэг систем” цахим шилжилт хийж байгаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон олон нийтэд бэлэн болсон төслүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Манай улс цахим засаглалын индексийн үзүүлэлтээр 74-т жагсаж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ: