Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч
Б.Лакшми “Эрдэнэс Таван толгой ХК-д
гэнэт онцгой дэглэм тогтоож байгаад
гайхаж байна” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын гавьяат
багш, философийн
шинжлэх ухааны доктор,
профессор Д.Дашпүрэв “Цахимжсан
нийгэмд хүн өөрийгөө
зөв авч явах чадварт бүх
талаар суралцана” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг” хэмээн өгүүллээ.

ТЦА-ны Замын штабын газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн “E-Police аппликэйшнийг 2018 онд нээсэн. Одоогоор урамшуулал нэг ч хүн аваагүй” гэв.

Допинг хэрэглэсэн тамирчид эмч
нарыг хахуульдаж хариуцлагаас
мултардаг жишиг тогтох нь гэв.

“Сайн дурын
төвийн хөгжлийг дэмжих
төсөл-II”-ийн ерөнхий
менежер Ч.Мядагмаа “Сайн дурын ажил нь
залуусын мөрөөдөлдөө хүрэх бас нэг
хөтөч болдог” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Украин “NASAMS”-тай болно DNN.mn

Норвегийн “Kongsberg Defence & Aerospace” компани Америкийн “Raytheon Technologies” компанитай хамтран бүтээсэн “NASAMS” хөдөлгөөнт зенитийн пуужингийн систем ньагаарын довтолгооныбаллистик пуужин, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, дроныг устгах чадвартай юм. Украинд зориулагдсан “NASAMS” системийг АНУ-ын засаг захиргааны мэдэлд өгсөн гэдгийг “Raytheon Technologies” компанийн гүйцэтгэх захирал Грег Хэйсийн мэдэгдлийг иш татан “Defense News“ мэдээлсэн байна. Ингэснээр нам болон дунд өндөрт агаарын бай устгахадзориулагдсан “NASAMS” агаарын довтолгооноос хамгаалах хоёр системийг тун удахгүй Украин хүлээн авахаар болов.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн DNN.mn

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.


2022 оны 10-р сарын 27-ны 20 цагаас 10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Идэр, Тэс, Эг ,Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говь болон зүүн аймгуудын нутгаар, 31 болон 11 дүгээр сарын 01-нд -нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг ,Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: “Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг гүйцэтгэж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 74 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 220 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо DNN.mn

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт дүүргийн 1, 2, 3, дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.Тус эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хорооны 12 мянга гаруй иргэн тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой болж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баялаг говь” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын Засгийн газрын мөнгөний том эх үүсвэр Эрдэнэс Таван толгой ХК засаглалын хямралд орсон уу DNN.mn

Эрдэнэс Таван толгой ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гарлаа. Энэ талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрдэнэс Таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаатай холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл уг тогтоолын хүрээнд өгөгдсөн. Тус тогтоолоор Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани энэ оны эцэст 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх, үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Харин Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниуд борлуулалт хийсэн уул уухайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүргийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Таван толгой ХК дээр Засгийн газрын тогтоол гарсан” хэмээн тогтоолыг уншиж танилцуулсан юм. Тогтоолд, Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилов. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан юм.

Нийтийн анхаарлыг татсан энэхүү Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газрын танхим хоёр хуваагдсан байна. Тодруулбал, Эрдэнэс Таван толгой ХК-ийн захирал Б.Ганхуягийг буулгана, буулгахгүй, Эрдэнэс Таван толгой компанид онц байдал тогтооно, тогтоохгүй гэдэгт танхим хоёр хуваагджээ. Түүнчлэн Засгийн газрын хуралд Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, мэдээлэл өгсөн гэнэ. Энэ бол Эрдэнэс Таван толгой ХК онц байдал үүсч компанид засаглалын хямрал үүссэний илрэл болж таарлаа гэж зарим эх сурвалж ярьж байна. Тиймээс Б.Ганхуягийг албан тушаалаас нь авч хаях нь тодорхой. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат Засгийн газрын хуралдаанаас гарч ирснийхээ дараа ордны хоёр давхрын баруун жигүүр дэх Сангийн сайдын өрөөнд багагүй хугацаанд уулзалт хийсэн. Энэ үеэр Эрдэнэс Таван толгой компанид эхлээд ямар асуудал шийдэх талаар ярилцсан болов уу. Нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх талаар янз бүрийн мэдээлэл байх. Б.Ганхуягийг Эрдэнэс Таван толгой компанид лоббидож томилсон хүнийг саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайханыг гэж ярьдаг. Эрдэнэс Таван толгой нөхцөл байдал нь гэнэт бий болсон үйл явц биш байх. Өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдвэрлэж байгаа нь Эрдэнэс Таван толгой компанийн захирал Б.Ганхуягийн улаан хамгаалагч болох Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээр томилсны дараа түүнд “Б.Ганхуягийг чинь явуулахад гомдолгүй биз дээ гэсэн томчуудын тохироо үргэлжилж байна” гэж эх сурвалж мэдээллээ. Магадгүй Т.Аюурсайхан сайд болохын тулд Б.Ганхуягийг зольж байгаа улс төрийн найруулга байх. Ойрын хугацаанд Эрдэнэс Таван толгой компанид үүссэн энэ нөхцөл байдлыг анх нийгэмд мэдээлж шүгэл үлээсэн хүн бол Эдийн засаг, хөгжлийн сайд болоод удаагүй байгаа Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын маш ойрын хүн бол Эрдэнэс таван толгойд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр өчигдөрхөн томилогдсон Сангийн яамны ТНБ-ын дарга Ж.Ганбат. Ингэснээр нүүрсчдийн дайнд Ч.Хүрэлбаатар санаачилгыг гартаа авч, нэг талаар ялалт байгуулж эхэлж байгаа үйл явц болж эхэлж байна. Бүр цаашлаад харвал нөгөө талд Ерөнхийлөгч асан Женкогийн хүмүүс бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж байсан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Улсын Ерөнхий прокурор асан нөхдүүдийг маргааш (2022.10.28) албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн. Эдгээр хүмүүс бүгд Женко талынхан гэж нийгэмд яригдаж байгаа. Ингээд логикоор нь харахаар ойрын хугацаанд улс төр, бизнесийн салбарт бүлэглэл хоорондын сөргөлдөөн хүчээ авах нь. Эхлэл нь энэхүү Эрдэнэс Таван толгой компанид онц дэглэм тогтоосноор хурцадмал байдалд өрнөх шинжтэй боллоо. Юу болохыг харцгааж л байя даа.


Ж.Ганбат: Оптик гэрээг ил болгоно


Сангийн яамны ТНБ-ийн дарга Э.Ганбатыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоны дараахан нь түүнээс дараах тодруулгыг авснаа хүргэе.


-Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Таван толгой компанид онцгой дэглэм тогтоолоо. Яг ямар асуудал үүсчихэв ээ. Үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд та нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх гэж байна?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ. Би яг одоо Эрдэнэс Таван толгой ХК руу очих гэж байна. Эхний ээлжинд нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцчихаад хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Мэдээллүүдийг нэгтгэх хэрэгтэй байна. Засгийн газраас гарсан саяны шийдвэр бол төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд нэн яаралтай валютын нөөц нэмэгдүүлэх, ил тод нээлттэй болгох чиглэлд ажиллахыг даалгаж байгаа юм. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихлаа. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Эрдэнэс Таван толгой компанид очихоор гарч яваа маань энэ.

-Эрдэнэс Таван толгойн одоогийн үйл ажиллагаатай холбоотой та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Тэнд бүх юмнууд нь явж л байгаа л даа. Гэхдээ яг нарийн доторх асуудлыг нь сайн мэдэхгүй байна.

-Гэхдээ Сангийн яаманд санхүүгийн талаарх мэдээлэл нь очиж л байгаа шүү дээ?

-Улсын төсөвт төлөх татвараа бүрэн төлж байгаа эсэх мэдээлэл Сангийн яам дээр байгаа.

-Нүүрсний оптик гэрээ яригдаад байгаа шүү дээ…

-Тэрийг ил болгоно. Үзэж байгаад дараа нь би аяндаа мэдээлэл өгнө. Эрдэнэс Таван толгой ХК-д очиж мэдээлэлтэй танилцана.

-Онцгой дэглэм тогтоосноор валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлд хэр ахиц гарна гэж үзэж байгаа юм бэ?

-Засгийн газраас 300-500 сая ам.доллараар нэмэгдүүл гэсэн үүрэг өгч байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөв DNN.mn

Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.27) хуралдаанаар Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолыг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 38 нь буюу 74.5 хувь нь дэмжсэн тул “УИХ-ын дэд даргыг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ-г бүтээжээ DNN.mn

Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах үеэр монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ /Egune/-г бүтээснээ танилцууллаа. Цахим хөтөч болох тус виртуал модель нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна Хотын даргатай ярилцлаа. Эгүнэ одоогийн байдлаар цаг агаарын мэдээ, агаарын чанар, түгжрэлийн мэдээллээс гадна гэрийн автоматжуулалт, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч чадах аж. Мөн онигоо ярьж, гэрэл асааж, гэрлийн өнгө сольсон юм. Түүнчлэн Хотын даргад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явж хүрэх, “Мишээл экспо”-д агаарын чанар хэвийн байгааг танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11.000 иргэн байгаагийн 6000 нь насанд хүрсэн иргэн байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх орчныг бүрэн хангах гэсэн зорилтыг тусгасан. Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр мөн бий болгожээ.

Г.ЛХАМСҮРЭН: УЛААНБААТАР 2024 ОН ГЭХЭД 100 ХУВЬ ЦАХИМ ХОТ БОЛНО

Мэдээллийн технологийн үндэсний 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон “Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн энэ үеэр “Технологийн салбарын хувьд түүхэн өдөр тохиож байна. Бид анх удаа монгол хэл ойлгодог виртуал роботыг танилцууллаа. Энэ нь ирээдүйн Монгол Улсын болон Улаанбаатар хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт технологийн салбарын төлөөллүүд бүрэн итгэж байна. Сая танилцуулсан технологийн шийдлүүд бүгд монгол залуусын бүтээл. Бид өөрсдөө бүтээж, монголчууд хамтарч чаддаг юм байна гэдгийн тод жишээ юм. Технологийн дэвшил, дэлхийн хурдацтай өөрчлөлтөд монголчууд бэлэн байх ёстой. Монгол хэл, Монгол Улс оршин тогтнохын тулд Чимэгэ, Эгүнэ зэрэг монгол хэлийг ойлгодог робот зайлшгүй байх шаардлагатай. Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж, технологийн боломжийг зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт ашигласнаар Улаанбаатар 2024 он гэхэд 100 хувь цахим хот болно гэдэгт итгэлтэй байна. Засаг захиргаа, хот төлөвлөлтөөр дэлхийд түрүүлж гишгэсэн цахим хот болох боломж бүрэн байна гэдгийг өнөөдөр харлаа. Энэ бүхнийг бодлогоор дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд DNN.mn

Төслийн талаар товчхон. Төсөл гэж юу вэ? – Нүүр хуудас

Нийслэлээс цахим шилжилтийн хүрээнд өмнө нь хийж байсан ажлууд болон үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж байна.

UB ERP систем

зураг

Өдгөө нийслэлийн бүх шатны 1,322 байгууллагын 30 мянга гаруй төрийн албан хаагч хоорондоо орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформтой болж, цаасан суурьт ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нэг албан тоотыг илгээхэд шаардагддаг байсан хугацаа, цаас, шуудангийн зардлуудыг халж, 2,415,231 албан бичгийг цахимаар солилцсоноор 2,565,275 цаасыг хэмнэсэн.

Мөн иргэдээс нийслэлийн албан тушаалтан, байгууллагад хандан гаргасан өргөдөл, гомдлыг цахимаар, утсаар, биечлэн гэсэн гурван төрлийн 12 эх үүсвэрээр, өдөрт 500 гаруй өргөдөл хүлээн авч, нэгдсэн системд оруулан, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл болсон.

Тус системд түшиглэн, албан хаагч тус бүрд өөрсдийг нь тодорхойлох, үнэлгээ өгөх, гомдол, талархал илгээх, удирдах албан тушаалтнуудтай уулзалтын цаг товлох боломж бүхий QR кодыг нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг бодитоор үнэлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж байна.

E-Service – E-Mongolia

зураг

2018 онд нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлж, 13 байгууллагын 123 үйлчилгээг цахимжуулсан нь богино хугацаанд иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн.

Үүнээс гарч буй эерэг үр дүн, туршлага нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн сайн туршлага болж, өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн байна.

Онлайн бизнес төв

зураг

Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Тэдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан.

Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан.

Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.

Өнөөдрийн байдлаар нийт 6,905 хүсэлт ирснээс 5,465 хүсэлтийг шийдвэрлэн, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа эхэлсэн. Хүсэлтүүдийг ажлын найман цагт шийдвэрлэн ажиллаж байна. Ингэснээр нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах бодит үр дүн, хэмнэлт гарсан.

  • 976 баримт бичиг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болсон.
  • 306,000 төгрөгийн бичиг хэргийн болон тээврийн зардлыг хэмнэж байна.
  • 936 цагийг хэмнэх боломж бүрдсэн.

“Дижитал СИТИ” гар утасны аппликэйшн


Нийслэлийн 204 хороонд 1,832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1,639,172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг.

Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий Дижитал СИТИ” гар утасны аппликэйшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлнэ. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих юм.

Боловсрол /E-school/

зураг

Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна.

Эдгээр оролцогч талын оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, багш болон сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор E-school боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Зам, тээвэр


Нийслэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал нь түгжрэл болсон. Улаанбаатар хот 1.6 сая иргэн, 600 мянга гаруй автомашин, 1,381 км хатуу хучилттай авто замтай. Богино хугацаанд авто замын хүртээмжийг нэмж, шинэ зам барих нь цаг хугацаа, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс түгжрэлийн суурь шалтгаанд үндэслэн одоо байгаа нөөцөө зөв төлөвлөж, тээврийн хэрэгслийн эрэлтийг хэсэгчлэн хангах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдэл боловсруулан төрийн шат шатны 40 гаруй байгууллага хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд 9 дэд систем бүхий төсөл, арга хэмжээний шийдлийг боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Үүнд:

  • RFID систем
  • Газрын зургийн суурь систем
  • Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Smartcar”
  • Шалган бүртгэх товчоодын төлбөрийн систем
  • Видео менежментийн систем
  • Нийслэлийн Дата төв
  • Авто зогсоолын нэгдсэн систем
  • Нийтийн тээврийн систем
  • Мэдээлэл солилцооны дэд систем

Эхний ээлжид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зөв менежментийн дагуу төслүүдээ хэрэгжүүлнэ. Замын хөдөлгөөний бодит эрчмийн мэдээлэлд тулгуурлан цаашдын төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн уулзвар, цэгүүдэд радио давтамж тодорхойлох RFID дэвшилтэт технологийг суурилуулан, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төхөөрөмж нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч бүх тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээг суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн зорчилт, бүртгэл, эзэмшигчийн мэдээлэл, холбогдох татвар, хураамж, торгууль оношилгооны мэдээллийг төрийн чиг үүргийн байгууллагуудад шууд хүргэх технологи юм. Улмаар тээврийн хэрэгслээр үйлдэгдэх аливаа зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх хяналтыг 20 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.

зураг

1. Камержуулалт

Улаанбаатар хотын хэмжээнд нэгдсэн камерын хяналтын систем байдаггүй, 30 гаруй тусдаа систем ашиглаж байна. Нэгдсэн төлөвлөлтгүй байснаас болж чиг үүргийн байгууллага тус бүр камер суурилуулалт хийх дэд бүтэц, шилэн кабел татахад ихэнх төсвөө зарцуулж, мөн хямд гэх нэрийдлээр чанаргүй тоног төхөөрөмж ихээр суурилуулдаг.

Энэ байдлыг халж өөрийн орны онцлогт тохирсон нэгдсэн төлөвлөлт, стандартын дагуу зөрчил илрүүлэх аналитик систем бүхий камерыг суурилуулахаар эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний нийт 44 цэгт 45 зөрчлийн камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар орчмын гурван цэгт зөрчил илрүүлэх камер суурилуулах ажил дуусах шатандаа явж байна.

Цаашид замын хөдөлгөөний зөрчил болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх камерыг нэгдсэн төлөвлөлттэй, стандартын дагуу суурилуулан, чиг үүргийн төрийн байгууллагууд хооронд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг түргэн шуурхай солилцох, томоохон өгөгдлийн сан үүснэ. Мөн камерын хяналтгүй бүсүүд дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид хөдөлгөөнт эргүүлийн 16 машиныг орчин үеийн камераар тоноглож камерын хяналтгүй бүсүүдэд зөрчил илрүүлэн Зам, тээврийн нэгдсэн системд мэдээлэх боломжтой болно.

2. Smartcar систем

зураг

2016 оноос өмнө иргэд тээврийн хэрэгслийн татвар, даатгалаа төлөх гэж аль нэг банк, нэг цэгийн үйлчилгээний төвд дугаарлаж, цаг хугацаа их алддаг байсан. Энэ тогтолцоог халж 2016 оноос тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний Smartcar системийг хэрэглээнд нэвтрүүлж, иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн юм.

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 147,444 тээврийн хэрэгслийн 12,282,942,717 төгрөгийн татварын орлогыг, 153,384 тээврийн хэрэгслээс 3,886,780,405 төгрөгийн торгуулийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Энэхүү суурь системээ хөгжүүлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх, ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгох, ажилчдын автобусны зөвшөөрөл олгох үйлчилгээ, авто зогсоолтой холбоотой сул зогсоол болон дүүргэлтийн мэдээллийг харж онлайнаар захиалах, төлбөрөө төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ, мэдээллийг нэгтгэн, хөгжүүлэлтийг хийж байна.

Ингэснээр Smartcar тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем нь дэлхийн ухаалаг хотуудын жишигт нийцсэн технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн жолооч, замын хөдөлгөөнд оролцогч иргэд болон зам тээврийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг бүх оролцогч талыг нэгдсэн мэдээллээр хангах тээврийн хэрэгслийн үйлчилгээний цогц систем болж өргөжих юм.

3. Шалган бүртгэх товчоо

Нийслэл орчмын авто тээврийн шалган бүртгэх товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамжийг биет байдлаар авахтай холбоотой үүсэх тээврийн хэрэгслийн дарааллыг арилгах зорилгоор төлбөр авах процессыг хялбаршуулна. Ингэхдээ иргэдийн арилжааны банкны зөвшөөрөгдсөн картын данснаас шууд татан авалт хийх, нэхэмжлэх үүсгэн дараа төлбөрт байдлаар төлөх зэрэг олон төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлэх юм.

Мөн товчоодоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, зөрчлийг илрүүлэхээр шалган бүртгэх товчоодод радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмж суурилуулна. Улмаар тээврийн хэрэгслийн татвар, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд хяналт тавих, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Нийслэлийн шалган бүртгэх товчоодыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн төлбөр авах үйл ажиллагааг нь цахимжуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Сургалт Судалгаа, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээлэв

Categories
гадаад мэдээ

Бундесверт ч байхгүй анхны “IRIS-T” DNN.mn

Украинд гэнэтийн айлчлал хийж буй ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бөмбөгдөлтөөс хоргодох байранд “DW”-д ярилцлага өгөхдөө “Бид Украины талд байгаа гэдгээ харуулахын тулд би энд ирээд байна. Бид Украиныг эдийн засаг, улс төр, цэргийн аль алинаар нь дэмжих болно. Мөн юу шаардлагатай байгаа вэгэдгийг би өөрөө харж, мэдэхийг хүсэж байна. Бид энд ярилцаж байхдаа сүйрлийн үр дагаврыг нүдээрээ харж байна. Аюул голлон агаараас ирж байгаа тул бид Украиныг агаарын довтолгооноос хамгаалахад илүү анхаарал хандуулах болно.Бид “Гепард” өөрөө явагч зенитийн бууг 30 ширхэгийг нийлүүлээд байна. Бид бас олон пуужин зэрэг хөөргөхсистемийг суурилуулж байна. Бид зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн, Бундесверт чбайхгүй анхны “IRIS-T” агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлээд байна. Бид агаарын довтолгооноос хамгаалах систем, технологийг үргэлжлүүлэн нийлүүлэх болно. Нэмж дурдахад Польшийн хил дээр ирчихээд байгаахоёр пуужингийн системийг маргааш эсвэл нөгөөдөр шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.