Categories
мэдээ нийгэм

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орлоо DNN.mn

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг дэргэдээ хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болжээ. Энэ үйлдвэр нь цагт 2 баллон цэнэглэх хүчин чадалтай, мөн сумдын эрүүл мэндийн төвийг хүчилтөрөгчөөр хангах бүрэн боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 05-ны 20 цагаас 09-р сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Ховордсон амьтан агнаж, худалдан борлуулж байхад нь илрүүлжээ DNN.mn

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнажээ

Энэ сарын 1-нд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” ховордсон амьтан болох хулан агнажээ. Түүнийг

Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас болгоомжлоорой

Есдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч Хэрлэн гол Чойбалсан хот, Хархираа гол Тариалан сум, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол байгуулж эхэлжээ DNN.mn

Playtime”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулдаг болох санал  гаргав | Sonin.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол байгуулах ажил эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 973 га газартай бөгөөд хотын ногоон байгууламжийн 23%-ийг бүрдүүлдэг. Давхардсан тоогоор жилд 1-1.5 сая хүн зочилдог байна” гэжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд автомашины зогсоолтой болох асуудал 2019 оноос яригдаж байв. Тодруулбал, 2019 оны тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж байгаа талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан бол 2020 оны тавдугаар сар буюу жилийн дараа НИТХ хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож байжээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Намрын нээлтийн барилдааны тов DNN.mn

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно | News.MN

Наадмаас хойшхи эхний томоохон барилдаан буюу намар цагийн нээлтийн барилдаан товлогдлоо.

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан “Нутгийн буян групп” ХХК-ийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан 2022 оны есдүгээр сарын 10-ны 12:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох аж.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны импорт 306 сая ам.доллароор өсчээ DNN.mn

АИ-92 шатахууны импорт өсч, дизелийнх буурав

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш сүүлийн байдлаар 3,207.16 байна. Харин гадаад валютын албан нөөц долоодугаар сарын үзүүлэлтээр 2.8 тэрбум гаруй ам.доллар байгаа юм.

Валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүнд, хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж Төв банкнаас тайлбарлаж буй.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллароор өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллароор өсөж 526 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байгаа юм.

Сүүлийн үеийн нөхцөл байдлыг авч үзвэл хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт өсөөд байна гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийн асуудал шийдвэрлэгдчихвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг онцлох нь зүйтэй. Төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр импортын өсөлт ч ирэх улирлуудад саарах хүлээлт байна. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эергээр нөлөөлнө” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

2016-2021 онд 14.1 мянган аж ахуйн нэгж татан буугдах хүсэлтээ гаргажээ DNN.mn

Ulaanbaatar, Mongolia: guida ai luoghi da visitare - Lonely Planet

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тооллого 2021 онд болсон.

Энэ удаагийн тооллогод 180 мянга гаруй аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 53.9 мянган хүн тоологджээ. Таван жилд нэг хийдэг уг тооллогын дүнгээс харвал 2016-2021 онд 61.3 мянган аж ахуйн нэгж шинээр бүртгүүлжээ. Харин 14,100 аж ахуйн нэгж татан буугдах хүсэлтээ гаргасан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Компани татан буулгах нь олон шат дамжлагатай учраас татан буугдах нөхцөлөө бүрэн хангаж чадаагүй байгууллагууд бий. Иймд хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгжүүдэд татан буугдах нөхцөлийг хялбаршуулахаар болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч иргэдэд дарамт ирж байгаа гэж үзсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхэлдэйн театрын энэ сарын жүжгийн хуваарь DNN.mn

бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 2022 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгий тус тус тоглохоор болжээ.

Тоглолтын хуваарь

2022.09.17-ны өдөр

11:00 цагаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг

Танилцуулга: Нэгэн өдөр Жогжоохон хүү зурамны нүх рүү ус хийж байтал ноёны түшмэл ирээд зам зайл гэсэнд хүү ийш тийш харж байгаад замаа чамайг зайл гэнээ гэсэнд түшмэл уурлана. Жүжиг цааш үргэлжлээд дээрэлхүү зальхай түшмэл ухаан сэргэлэн Жогжоохон хүүд үгээр дийлдэнэ. Ноён, хатан нарт зарга мэдүүлж шүүлгэх гэсэн боловч хүүгийн цэцэн цэлмэг ухааныг Хаан сайшаан тавьж явуулах бөгөөд зальхай уурт түшмэлийг цээрлүүлнэ.

Найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн найруулга: Э.Базарханд /МУСТА/

Ерөнхий зураач: В.Энх-Амгалан /МУСТА/

Үргэлжлэх хугацаа: 30 мин

Насны ангилал: 5+

13:00, 15:00 цагуудаас “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжиг

пицца нарын зураг байж магад

Танилцуулга: Ойн чөлөөнд муур, Хөөндий шувуу, Алтан залаат азарган тахиа гурав амьдран суудаг ажээ. Намар сэрүүн орж мод түлээгээ бэлтгэх цаг ирж муур Хөөндий найзаа дагуулан ой руу явах болжээ. Харин Алтан залаат азарган тахиаг гэрээ сайн сахиж байгаарай хаалгаа нээж, болохгүй шүү зальт үнэг чамайг идчихнэ шүү гэж захиад явжээ. Харин муур, Хөөндий хоёр ой руу явсан хойгуур зальт шар үнэг Алтан залаат азарган тахиаг пизза, кока кола, гар утасны тоглоомонд бүр од болгоно хэмээн хуурна. Энэ бүгдэд хууртан үнэгний хоол болох шахсан Алтан залаатыг муур, Хөөндий хоёр найз нь авардаг.

Зохиолч: А.Н.Толстой

Найруулагч: М.Ариунтуяа

Зураач: Э. Бямбацэрэн

Дууны найруулагч: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

Тавигдсан он: 2010 он

Насны ангилал: 3+

2022.09.18-ний өдөр

11:00, 13:00 цагуудаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг

15:00 цагаас “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

Малын гоц халдварт мялзан өвчин таван аймгийн 12 суманд бүртгэгдлээ DNN.mn

Шинэ төрлийн гоц халдварт өвчин гарсныг хэзээ зарлах вэ, З.Мэндсайхан сайд  аа?

Малын гоц халдварт өвчин болон гал түймрийн дуудлага нэмэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7 905 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан” гэв.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ.

Есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс товруутах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн байна.

Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.