Categories
мэдээ нийгэм

ЗГ: Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,

-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисст холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа DNN.mn

Хөөн хэлэлцэх хугацаа ба Улсын дээд шүүхийн тайлбар

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулав.

Өмгөөллийн “Фиделитас партнерс” ХХН нь УОК-ын “Гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоногоор, гэртээ тусгаарлан ажиглах хугацааг 14 хоногооор, нийт 35 хоног тусгаарлахаар тогтоосон шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, маргаан эхлүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шатахууны нөөц хэвийн байна гэж мэдэгдлээ DNN.mn

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “БОЙКОТ”

ШӨХТГ-аас АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа.

МТ компанид нийлүүлэлтийн доголдол үүсч 8-дугаар сарын сүүлээс АИ-92 нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад ШТС -аас авч ачаалал нэмэгдэж байна.Үүнээс үүдэн бусад компанийн ШТС-уудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусч байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авжээ.
МТ компани улсын хэмжээнд 150 ШТС-тайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг юм байна.
Дээрх асуудлаас үүдэн ШТС нэг бүрт ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна.
МТ компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар бензин ачсан 336 вагон төмөр зам дээр зогсож байгаагаас Толгойт өртөөнд 172, үлдсэн нь Багахангай Чойр өртөөнд буухаар мэдүүлэг өгсөн байна.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбуудайн 25.1 хувийг хурааж аваад байна DNN.mn

Тариаланчдад улаанбуудайн 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ -  ХХААХҮЯам

Өнөөдрийн байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ам.долларын ханш 3520 төгрөг болж нэмэгдлээ DNN.mn

ам.доллар | News.MN

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Эдийн засагчид цаашид ханш 3500 төгрөг давах эрсдэлтэйг анхааруулж байсан юм. Өчигдөр 18:00 цагийн байдлаар “Найман шарга” валютын захад ам.долларын ханш 3495 төгрөг байжээ. Харин өнөө өглөө валютын захад ханш 3510 төгрөг болж өссөн байна. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт 3,248.97 төгрөг байсан Монголбанкны албан ханш 3,310 болж, 61 төгрөгөөр нэмэгджээ. Төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13 хувь сулраад байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв DNN.mn

Танилц: Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал

Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт өнөөдөр 13.59 цагт болсныг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан Орос алан хядагч нараа Монголд илгээсэн нь DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨХ /2014.08.16/ “УЛААН ОРОС АЛАН ХЯДАГЧ НАРАА МОНГОЛД ИЛГЭЭСЭН НЬ” ХЭМЭЭХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Тус нийтлэлээс Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан тухай уншаарай.


Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ. Оросын хувьсгалт хороо буюу коминтерний салбар зөвлөл, Монгол дахь улс төрийн намуудаас Данзан тэргүүтэй түшмэдийн бүлэг, Бодоо тэргүүтэй сэхээтний бүлгийг шууд удирдлагаар хангаж байсан байна. “Ардын нам”-ыг яах аргагүй анхнаас нь орос технологийн дагуу байгуулж цаашлаад Эрхүүд байгуулагдсан коминтерний зөвлөлтэй холбоо тогтоож өгчээ. Улмаар хилийн цаана Ардын нам байгуулах, түр Засгийн газар байгуулах, Хиагт хотыг байлдан эзлэх, улмаар Нийслэл хүрээг эзлэх хүртэл бүхнийг Оросын хувьсгалчдын технологиор явуулсан байдаг юм. Оросын Дотоод яамныхан болон хувьсгалт хорооны шууд удирдлагаар Хүрээний ба консулын “хоёр бүлгэм” нийлж хурал хийж, тамгатай болж, бичиг сачиг гаргасан түүхийг бид мэднэ. Түшмэдийн нам гэгдэж байсан Данзангийн бүлгийг Бодоогийнхон тийм ч сайнаар хүлээн аваагүй төдийгүй Бодоо, Данзан хоёрын хожмын зөрчлийн эх үүсвэр орос хувьсгалчийн зохион байгуулсан Хүрээний ба консулын хоёр бүлгэмийг хүчээр нийлүүлсэн механик нэгдлээс гарсан байж болох юм. Хүрээний ба Консулын хоёр нам нийлэхэд аль алинд нь орос хүмүүс мэргэжлийн хувьсгалчид ажиллаж байсныг судлаачид нотолжээ. Гэвч тэр үеийн Оросын Дотоод яамныхан мэргэжлийн хувьсгалч нар хэдийд, хэдүүлээ, ямар зорилгоор орж ирсэн, Монголын хувьсгалчдыг шууд зохион байгуулалт удирдлагаар хангасны цаад бодлого юу байв гэдгийг судлаагүй. Хүрээнд 1919 оноос хойш үйл ажиллагаа явуулсан улаан Оросын мэргэжлийн хувьсгалчид МАН-ыг шууд зохион байгуулж, удирдлагаар ханган Москвагаас цэрэг гуйх бичиг үйлдүүлэн Ардын намынхныг дагуулаад хойшоо явсан гэж ойлгож болно. Оросын улаан намын холбоотон Хятадын ардын намын цэрэг Монголын нийслэл Хүрээг эзэлсэн цаг үе. Гамин цэргүүд Богд хаант Монгол Улс, тэр дундаа эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн монгол хувьсгалчдын хувьд хамгийн аюултай дайсан байсан. Харин коминтерний хувьд гамин цэрэг, түүний удирдлага улаан намын мөн нэг номерын холбоотон байсан юм. Тийм учраас гамингууд Богд хааныг шоронд хийж, Манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй эх орончдыг тамлан шүүж байхад улаан талыг баримтлагч оросууд Нийслэл хүрээнд үйл ажиллагаагаа саадгүй явуулж байсан юм. Тэд Ардын намынхныг ивээлдээ аван хамгаалж, хил давуулж авч явсан байдаг. Хүрээг эзлээд байсан гамин цэргийн эрхтнүүд Монголын эрх баригчдыг Япон, Оросын цагаан намын цэрэг, Өмнөд Монголын ноёдтой харилцаа тогтоох, хүрээнд Монгол цэрэг бослого гаргахаас болгоомжилно уу гэхээс улаан оростой Ардын намынхны холбоо тогтоох оролдлогыг хориглохгүй байсан. Тэгэхээр Ардын намын анхны долоог хятадууд сэжиглэн, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын толгойг авчирч өгсөн хүнд арван мянган лан өгнө гэж зарлан явсан нь бас л кино түүх байсан юм шиг. Нийслэл хүрээнд Бароны цэрэгт бут цохиулаад хойшоо зугтаасан гамин цэргийн эрх баригчдыг Монголын хувьсгалын төлөөлөгчид тэр нэг өдөр хүлээн авч, уулзаж байсан юм. Эрхүү дэх Оросын консул О.Макстеник өөрийн байрандаа хүлээн авч хундага өргөсөн сонин түүх ч байдаг юм. 1920 он гэхэд Оросын большевик намынхан Хятадыг дэлхийн хувьсгалд татан оруулах төлөвлөгөө боловсруулан, аль хэдийнэ харилцаа тогтоож Монголын Хүрээг Хятадтай харилцах “Төв” болгосон байжээ. Тийм ч учраас Хятадын Гоминдоны нам, Монголын Ардын нам хоёр адилхан “Ардын нам” гэсэн утгатай үг байх нь дорно дахины ард түмний сэтгэл зүйд нийцнэ гэж коминтернийхэн тооцоолж байжээ.

Мөн Монгол Ардын намыг Өмнөд Монголын ардын намаас ялгахын тулд “Гадаад Монголын Ардын нам” гэсэн тодотголтой байгуулахаар ярилцан, гадаад Монголын Ардын намын тангарагийн бичгийг гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэл хүрээнд “Ардын нам”-ыг анхнаас нь улаан Оросын Хүрээн дэх хувьсгалт бүлгэм өлгийдөн авч бойжуулан, Хятадад дэлхийн хувьсгал хийлгэхээр бэлтгэх гэж төлөөлөгчдийг нь Москва руу дагуулан морджээ. 1921 оны Ардын хувьсгал цаг хугацааны хувьд гайхамшигтай, цахилгааны хурдаар хийгдсэн байдаг. Монголын хувьсгалчдын түрүүч Орос руу 1920 оны долдугаар сарын эхээр тусламж гуйхаар гараад л жил бололгүй 1921 оны долдугаар сарын эхэн гэхэд улаан армийг, зэр зэвсэг, цэргийн сургагчдын хамтаар эх орондоо дагуулан ирсэн байдаг. Ердөө ганцхан жилийн хугацаанд хойшоо явсан долоохон хувьсгалч аль ч улсын түүхэнд байгаагүй гэрлийн хурдаар хувьсгалыг эхлүүлсэн нь ийм учиртай.

Ердөө долоохон хүн Орос руу яваад Ленинтэй уулзаад, Коминтерний хуралд суугаад, цэргийн сургууль төгсөөд, хилийн цаана МАХН-ыг дахин байгуулаад, бүр түр Засгийн газар байгуулаад Алтанбулагт цэрэг татаад, Хиагтад үүрлэсэн 10 мянган гаминг бут цохиод үлгэрт л байж болмоор гайхамшигт хувьсгалын түүхэнд бид өнөө хүртэл үнэмшдэг. Улаан оросууд хүртэл цэрэг зэвсгийн хүчээр Монголыг эзлэн авсан гэмт хэрэгт орно гэж дэлхийгээс болгоомжлон, Оросууд ийм жүжиг тавьсан. Монголтой харьцалгүй завсарт нь буриадуудыг оруулж нарийн зохион байгуулсан юм. Улаан оросууд бүхнийг Оросын талын буриадуудаар дамжуулан хийж өөрсдөө ард нь нуугдаж байв. Үүгээрээ Москва Монголыг цэргийн хүчээр шууд эзлэн авч коммунист дэглэмээ тулган хүлээлгэсэн гэдгийг нотлох гэсэнгүй. Харин улаан орос, түүний дотоод яам Монголд мэргэжлийн хувьсгалч, алуурчдаа илгээсэн баримтыг олсноо бичих гэсэн юм. Оросууд Монголын нийслэл Хүрээг эзлэхэд том байлдаан болно гэж тооцоолон дэндүү их зэвсэг техник арми оруулсан байдаг. Нисэх онгоц хүртэл хоёрыг Монголын хувьсгалчдад өгснийг түүх гэрчилнэ. Зэвсгийн хүчээр том тулалдаанаар Монголыг эзлэн нийслэл Хүрээг авна. Коммунист Засгийн газар байгуулна. Засгийг авсны дараа хөрөнгөтнүүд, Чингисийн алтан ургийнхан, лам нарын устгал хийнэ гэж тооцоолсон. Улаан армийн түрүүчтэй цуг Оросын дотоод яамныхан болон зартай алуурчдын багийг явуулсан байв.

Оросууд ар Монголын Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавьж, бүх хяналтыг өөртөө авна гэж тооцсон. Гэвч Богд хаант Засгийн газар ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, харин ч найрсгаар хүлээн авч бууж өгсөн. Харин оросууд Ерөнхий сайдаар өөрийн бэлтгэсэн хүнээ тавьж чадаагүй. Гэхдээ Бодоо бол яах аргагүй Ардын намын анхны долоогийн нэг байсан. Монголчуудад Ерөнхий сайд гэж хүлээн зөвшөөрөгдөх ганц хүн нь Бодоо байлаа. Харин Улаан оросууд мэргэжлийн алуурчдаа Бодоогийн Засгийн газрын сайдуудын зөвлөхөөр тавьжээ. Ар Монгол дахь хувьсгалыг Москвагаас Чечерин удирдаж, Консул О.Макстников, А.Черпанов, Б.З.Шумяцкий нар голлон Хятад, гадаад Монголын асуудлыг хариуцаж байлаа. Э.Ринчино, Цэдэн-Иш, Жамболон, Баламсуу, Бадамжав, Ж.Цэвээн зэрэг Оросын буриадууд коминтернийг Монголтой холбож байсан түүхтэй. Москва дэлхийн хувьсгалын төлөө амь хайргүй тэмцдэг шалгарсан алуурчдаа Монгол руу илгээж байжээ. Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан байна. Зөвлөх, сургагч, мөрдөн байцаагч, төлөөлөгч нарыг Монгол Улсын Засгийн газраас биш коминтерн бодлого, шууд удирдлагаар хангана. Заримынх нь нэрийг дурдваас:

И.П.Сорокин: Зөвлөлтийн Дотоод яамны туршлагатай мөрдөн байцаагч. Бодоо, Чагдаржав зэрэг сайд нарыг мөрдөн байцааж байсан. Дараа нь Дотоод хэргийн ардын комиссарантын орлогчоор дэвшин ажилласан байдаг.

И.А.Сороковиков: 1920 оны тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд ирсэн. Намын бүлгийг төлөөлөн Бодоо, Х.Чойбалсан, Дугаржав, Жигмэддорж нартай уулзсан. Зөвлөлт Орос руу төлөөлөгчөө явуул гэдэг үүргийг Монголын хувьсгалчдад өгч байсан. Сороковиков Монголын хувьсгалчидтай уулзахдаа Оросоос гадаад Монголын Ардын намд зэвсэг өгнө гэдгийг амласан боловч зэвсгийн тоог урьдчилан хэлээгүй байна. Харин Монголд оруулах улаан армийн цэрэг ба зэвсгийн тоог бүр Москва хүрч байж тодорхой болгожээ.

Я.Г.Блюмкин: Зөвлөлтийн тагнуулчдын албыг үндэслэгчдийн нэг. Пролетарийн хувьсгалын нэрт алан хядагч, Троцкийн хувийн нарийн бичгийн дарга бөгөөд хувийн хамгаалалтын албаны дарга байсан. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Держенскийн “эрх дүү” гэгддэг. 1918 оны долдугаар сарын 6-нд Германы элчин сайд гүн Мирбахыг өргөөнд нь буудан хороосон амжилтаар дэвшсэн. Колчакийн амийг хороох ажиллагааг зохион байгуулсан. Унгерний эсрэг тэмцсэн улаан армийн 61 дүгээр бригадын командлагч, Оросын яруу найрагчидтай холбоотой байсан. Сергей Есининий аллагад сэжиглэгддэг. Ререхтэй хамт Монголд ламын дүрээр анх ирж байсан. 1922 онд Далай лам, Банчин богд хоёрыг эвлэрүүлэх ажиллагааг удирдсан, 1926-1927 онд Монголын аюулаас хамгаалахын ерөнхий сургагчаар ажиллаж байгаад зөвшөөрөлгүй буцсан. Троцкийн хамсаатан гэгдэж буудуулсан. Монголд Штенкин жанжны амийг хороосон.

Г.Г.Ягода: Я.Свердловын ойрын садан. Оросын аюулаас хамгаалахын нэрт мөрдөн байцаагч, шалгарсан алан хядагч, Зөвлөлтийн Дотоод яамны дэд сайд байсан. Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэх хуулийг хэрэгжүүлдэг. Зиновьев, Каменев нарын ялыг гүйцэтгэсэн. Эрхүүгийн цэргийн сургуулийн захирал бөгөөд Монголын аюулаас хамгаалах байгууллагыг хариуцсан ерөнхий сургагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

К.К.Батурин: Оросын аюулаас хамгаалахын ахлах мөрдөн байцаагч, сургагч. Монгол дахь улаан армийг хариуцсан ардын комиссарантын төлөөлөгч, Д.Сүхбаатарын гурван зөвлөхийн нэг. 1921-1922 онд Монголын цэргийн яамны тагнуулын газрын анхны даргаар даргаар ажиллаж улмаар дэвшин Москвад ардын комиссарантын газар очсон. Тууштай алан хядагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

Харти Кнуков: Халимагийн тусгай хорооны залхаан цээрлүүлэх үүрэг гүйцэтгэгч. Дотоод яамны мөрдөн байцаагч, Дамбийжаагийн аллагыг гүйцэтгэсэн. Яруу найрагч, ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, тууштай алан хядагч.

И.М.Майский: Оросын Гадаад яамны дэд сайд, онцгой комиссын тусгай үүрэг гүйцэтгэгч. Хятад, Монголыг судлаач, ардын комиссарын орлогч, Эрхүүгийн цэргийн сургуулийн сургагч багш. Монголд хүн амын тооллого явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Эрдэмтэн, Монгол цэргийн жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын багш.

Л.М.Карахан: Оросын Дотоод яамны онцгой комиссын орлогч, Коминтерний гуравдугаар интернационалийн их хурлын тэргүүлэгч, Держенский нарын их ойрын хүн. Дундад Азид онцгой үүрэг гарамгай гүйцэтгэсний учир Москвад дэвшин ажилласан. 1921 онд АДБНУ, Монголд, 1922-1923 онд ЗХУ-ын Гадаад яамны Ази, дорнод хэлтсийн дарга, 1923-1925 онд Хятадад элчин сайд байхдаа Монголын асуудлыг хариуцаж байсан. Монголын хувьсгалчдад Москвагаас зэр зэвсэг олж өгөх ажилд их үүрэг гүйцэтгэсэн. Буриад монголчууд “Хар хаан” гэж хүндлэн дууддаг байсан нэгэн.

Б.З.Шумяцкий: Сибирийн цөллөгт “Гулаг олтриг”-ийн шоронгийн жирийн хуягаас эхлэн дэвшсэн хүн. Тууштай хувьсгалч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Эрхүүгийн коминтерний штабын дарга. Зөвлөлт Орос улсын V армийн цэргийн зөвлөлийн гишүүн, Зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарантын Сибирь ба Монголыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын удирдагч, Монголын хувьсгалыг зохион байгуулагчийн ажил хийж явжээ. Бодоог Ерөнхий сайдынх нь ажлаас халсныг ч, дахин баривчилсныг ч, Бодоо, Чагдаржав нарыг онц хэрцгийгээр байцаан буудан алсныг ч гардан зохион байгуулагч удирдагч нь Шумяцкий, гүйцэтгэсэн нь Д.Сүхбаатар байжээ.

Энэ мэтчилэн Монголд ажиллаж байсан коминтерний төлөөлөгчид, алан хядагчид, мэргэжлийн хувьсгалчид, дипломатууд зөвлөхүүд, сургагч нарыг тоочоод барахгүй.

-К.А.Найман цэргийн тагнуул.

-Л.М.Летте шадар сайдын зөвлөх

-Э.Ринчино намын даргын зөвлөх

-П.И.Летвенцив мөрдөн байцаагч

-В.А.Хува. Д.Сүхбаатарын зөвлөх

-Н.М.Люборский Ерөнхий сайдын зөвлөх

-Н.И.Преобратенский мөрдөн байцаагч

-В.Г.Писаров мөрдөн байцаагч

-А.М.Ленский сургагч гээд Монголын дотоод хэрэгт оролцсон Оросын алан хядагчдын нэрс цааш үргэлжилнэ.

Зөвлөлт Орос улс 1919-1920 оны үед дундад Ази, Туркмен зэрэг улсад залхаан цээрлэл, аллага хядлага явуулж гарамгай гавьяа байгуулсан голдуу дотоод яам цэргийн шугамаар бэлтгэгдсэн алан хядагч нараа Монгол мэт чухал газар томилж байжээ. Мөн тэр Эрхүү хот дахь цэргийн 2-6 сарын курст алан хядагч бэлтгэх дотоод яамны курст байсан байна. Тус курсийг сайн төгссөн хэн боловч улаан арми, коминтернд алба хаах цалин авах төдийгүй буу зэвсгээр хангагдана. Мөн коминтерний хуулиар шийтгэгдэнэ.

Коминтерний хууль гэдэг нь коминтерн дэлхийн хувьсгалын төлөө байгууллага учраас энэ хувьсгалын төлөө амь биеэ зориулна. Хэрвээ урвасан тохиолдолд аль улсын иргэн хэн байх нь хамаагүй нэг хуулиар шийтгүүлнэ. Коминтернд элсэхэд тангараг өргөж байжээ. Эрхүүд байдаг цэргийн ийм сургуулийг Монголын хувьсгалчдаас Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар төгсч тангараг өргөн, цалинтай ажилд орсон Оросын алан хядагчид Монголд ажиллахдаа яргаллыг Монгол Улсын Ерөнхий сайд Бодоо, Монгол Улсын тэргүүн шадар сайд Чагдаржав нараар эхэлсэн байдаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Электрон тамхинд татвар ногдуулж, янжуур тамхины татварыг нэмнэ DNN.mn

Баянзүрх дүүрэгт 21-ээс доош насныханд тамхи, электрон тамхи худалдахыг  хориглоно | Peak News

Сангийн яамнаас боловсруулсан 2023 оны төсвийн төсөлд импортын зарим бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах, татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө багтжээ. Тухайлбал, Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулах бол янжуур тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зориудаар ДОХ-ын халдвар тараасан Казахстан иргэнд 3.6 жилийн хорих ял оноов DNN.mn

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр


Казахстан улсын иргэн монгол иргэдэд албаар ДОХ тараасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан гэмт хэрэгт холбогдон, хуулийн байгууллагынхан шалгаж эхэлжээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх саяхан шийдвэрлэжээ.

Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Тиймээс иргэд бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж байх нь юу юунаас чухал гэдгийг энэхүү мэдээллээр сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Сарын 10 саяас дээш орлоготой иргэд нэмэлт татвар төлнө DNN.mn

How to keep money from tearing your friendships apart - Vox

Сарын 10 саяас дээш цалинтай иргэд нэмэлт татвар төлөхөөр болж байгаа талаар Сангийн сайд мэдээллээ. Тодруулбал, 817 мянган татвар төлөгчийн 1.3 мянга нь энэхүү нэмэгдэл татварыг төлөх тооцоо гарчээ. Уул уурхайн салбарынхан голдуу энэ татварт хамрагдах аж.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Өндөр орлоготой нь татварын ачааллыг үүрдэг бодлого барина. Тухайлбал 10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 10 хувь хэвээрээ. 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-аас дээш хувийн орлоготой нь 20 хувийн орлогын татвар ногдуулж шаталсан татварын бодлого хэрэгжүүлнэ. Шаталсан татварт нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нэг хүрэхгүй хувь хамрагдана. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдээс 1.3 мянган нь 10 саяас дээш цалинтай байна” гэв.