Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 106 жолооч согтуугаар жолоо барьж, 127 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

5,094 Drink Driving Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1341, хулгайтай холбоотой 44, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91, гэмт хэргийн шинжтэй 103 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 106, хүний биед халдсан 91, эрүүлжүүлэх байранд хоносон 127 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын бичиг баримттай холбоотой 774 зөрчлийг цагдаагийн газарт шилжүүллээ DNN.mn

БШУЯ, МХЕГ хамтран 6 сарын туршид ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууслаа. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.

Ингээд шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олон нийтэд мэдээллээ. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж байна. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл:

– 454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/

– 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн,

– 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил,

– 20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс,

– 2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа,

– Бусад,

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Pажнат Cингхийн албан ёсны айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт боллоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа энэ цаг үед миний урилгыг хүлээн авч, айлчлал хийж буй явдалд талархал илэрхийлээд, 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү их үр дүн авчирч, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хэлэхдээ, намайг сайхан Монгол орондоо урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол, Энэтхэг улсын хооронд стратегийн түншлэл тогтоосноос хойш Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс анхны айлчлал болж байна. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, зэвсэгт хүчнүүдийн харилцаа улам гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм хэмээн онцолсон юм.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллахаа тэмдэглээд, улам бат бэх харилцааг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харилцан тэмдэглэв

Categories
мэдээ цаг-үе

Чингүнжавын гудамжнаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх замыг энэ сарын 30-ныг хүртэл хаана DNN.mn

Чингүнжавын гудамжнаас Ард Аюушийн гудамж хүртэлх замыг түр хааж, өргөтгөл  хийнэ

Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх зам нэг километр 500 метр авто замыг 14 хоног хаах тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, тус замыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж, авто замын өргөтгөл, шинэчлэл хийх болсон байна.

Иймд тул иргэд жолооч нар хөдөлгөөний эрчим багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ DNN.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, дөрөвдүгээр зөрлөг гэдэг газарт том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас өчигдрийн 17:37 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Улмаар 15 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Налайх дүүргийн чиглэлд 43 тонн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байжээ. 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам гэдэг газар ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарсан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Иймд

  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна, хэт их ядарсан үедээ жолоо барихгүй, унтаж амарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хариуцаж хөдөлгөөнд оролцож буй гэдгээ ухамсарлахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөгөөр буурчээ DNN.mn

Соёмбо легал партнерс

“Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм” судалгааг Монголын Банкны Холбооноос өнөөдөр танилцууллаа.

Банкны салбарын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг их наяд төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл банкуудын эх үүсвэр 4%-аар буурсан байна.

Банкны эх үүсвэр нь иргэд, байгууллага болон хөрөнгө оруулагчдаас татсан өр төлбөрийн хэмжээг илэрхийлдэг.

Хаан банкны эх үүсвэр 0.9 их наяд төгрөгөөр, Төрийн банкных 0.2 их наяд төгрөгөөр буурчээ. Харин Худалдаа Хөгжлийн банк, Голомт банкны эх үүсвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн гэдгийг Монголын банкны холбоо онцоллоо.

Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Зээлийн хүү тогтвортой байгаа ба жигнэсэн дундаж хүү 14.6 хувьтай байна. Хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсэж буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлтийг бий болгож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөв гарчээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.

Тухайлбал Сэлэнгэ мөрөн болон Орхон голын дунд болон адаг хэсгээр 30-60 см, Хэнтийн нуруунаас эх авах Хараа, Ерөө, Сөгнөгөр, Туул, Хэрлэн, Онон, Халх, Улз зэрэг голууд 10-60 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Дэлгэрмөрөн голууд 10-30 см тус тус олон жилийн дунджаас их байх бол Хангайн нуруунаас усжих Хануй, Түй, Богд, Завхан, Хүнгүй, Хожуул зэрэг голууд олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж байгаа иргэдийг гол, усны осол, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Баярлалаа DNN.mn

Хичээлийн эхний өдөр дунд ангийн охины маань багшаас дуудлага ирэв. Сандарсан хоолой харилцуурын цаанаас тэвдэнэ. “Танай охины хуруунд мөнгөн бөгж гацчихжээ. Өвдөөд байна гэж уйлаад байхаар нь бид авах гэж зөндөө оролдлоо. Та хүрээд ирэх үү” гэв. Түргэн гэгч нь яаран очтол чигчий хуруундаа амгүй мөнгөн бөгж оруулаад тээглүүлчихэж. Памбийж хавдсан хуруугаа хөдөлгөж чадахгүй охин үр минь их л зовуурьтай шаналж угтав. Ум хумгүй машинд суугаад шууд л Онцгой байдлын Аврах анги руу хөдөллөө.

Охид болсон хойно хичээлийн эхний өдөр гангарч ирцгээж л дээ. Нэг найз нь мөнгөн бөгжөө сонирхуулаад охид сонжсон бололтой. Чихэндээ ээмэг ч зүүдэггүй манай хүүхэд тэр үед гэнэт сониуч зан нь хөдөлж, хуруундаа зүүж гэнэ. Торохгүй орсон өнөөх бөгж нь буцаж гараагүй байна. Гайхаад баахан зулгаасан боловч бараагүй аж. Сүүлдээ өвдөөд болохгүй болохоор нь багшдаа хэлтэл сургуулийн эмч дээр дагуулж очжээ. Эмч бөгжийг хайчлах гэж үзсэн боловч бүтэлгүйтэж. Бас хүйтэн усанд хурууг нь сойж, ургамлын тосоор тосолсон боловч нэмэр болсонгүй. Ангийн нөхөд нь фэйсбүүкээс зөвлөгөө хайж утас эргүүлж үзсэн ч үр дүн олоогүй байна. Сүүлдээ хөдөлмөрийн багш дээрээ очтол хөрөөдөн авч арай болохгүй гэжээ.

Энэ хооронд хуруу улам хавдах нь ойлгомжтой. Харин онцгойгийн аврагчид хормын дотор охины минь хурууг таслах шахсан бөгжнөөс нь салгаж өгөв. Аврах хувцастай багаж барьсан залуучууд охиныг тойрч, нэг нь зааварлаж, нөгөө нь тасдагчаараа хавчиж, өөр хоёр нь бөгжийг болгоомжтой тэнийлгэнэ. Тэд “Ингэж айхатар хавчсан бөгж хурууг гэмтээх ч аюултай. Энэ их өвдөлтийг тэссэн маш сайн охин байна” гэж охиныг минь урамшуулах нь хайр хүрэм. Бас болоогүй “Ганган хүүхэнд гархи нэмэр гэдэг чинь энэ шүү дээ” хэмээн цаашлуулав. Ер нь ийм тохиолдолд элдэв туршилт хийж цаг алдах хэрэггүйг сануулж байлаа. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэдэг аврагчдадаа баярлалаа. Ээж, аавууд минь үр хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахад нь янз бүрийн эд зүйлс өгч явуулахгүй байх тал дээр анхаарлаа сулруулж огт болохгүй нь байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 57 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Тархвар судлаачид бичиж байна: Ковид 19 өвчлөлийн тоо мэдээ ба цаашдын  баримтлах стратегид өгөх санал

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 57 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 32 нь Улаанбаатарт
  • 25 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,422 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд нэг, Дорнодод гурав, Орхонд хоёр, Өмнөговьд 19 тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 275 хүн эдгэрсэн бол одоогоор 2,171 хүн хяналтад байна.

зураг
Categories
мэдээ нийгэм

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хил нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг албадан гаргажээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлэн, албадан гаргалаа.

Тодруулбал, аяллын зорилгоор ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Чингис хаан олон улсын агаарын замын боомтоос Монгол Улсад нэвтрэх виз авахыг завдсан байна.

Иймд тухайн иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 буюу хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн үндэслэлийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.