Categories
мэдээ нийгэм

АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 автобензиний 31 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 132,050 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 8,781 тн буюу 53, АИ-92 автобензин 30,288 тн буюу 23, АИ-95 автобензин 4,493 тн буюу 34, ДТ 84,670 тн буюу 31, онгоцны түлшний 54 хоногийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ.

Улаанбаатар хотод 65,559 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,182 тн, АИ-92 автобензин 15,899 тн буюу 17, АИ-95 автобензин 3,006 тн буюу 41, ДТ 41,840 тн буюу 38 хоногийн хэвийн нөөц байна. Шатахууны нөөц баруун бүсэд 16,512 тн, хангайн бүсэд 8,062 тн, төвийн бүсэд 32,914 тн, зүүн бүсэд 9,004 тн байна.

Манай улс он гарснаас хойш 1,234.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 27.2 мян.тн, АИ-92 автобензин 400.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.4 мян.тн, ДТ 628.7 мян.тн, онгоцны түлш 22.6 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 116.1 мян.тн байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 69, түр хоёр цэг ажиллана DNN.mn

COVID-19 and vaccines: Equitable access to vaccination must be ensured -  News & Events

Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 8-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 69, түр хоёр цэгт 71 багийн 290 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.зураг

зураг
зураг
зураг

зурагзураг

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нүүрсний АМНАТ эдийн засгийн “шүдний өвчин” болжээ DNN.mn


Экспортын орлогын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mon­golia-2022” өчигдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Тус чуулга уулзалт ковидоос шалтгаалж хоёр жил өнжсөний эцэст болж байгаа нь энэ. “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өрнөж буй уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж үг хэлсэн бол эхний өдрийн хуралдаанууд “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд”, “Уул уурхайн салбар дахь технологийн дэвшил, инноваци”, “Нүүрсний зах зээл дэх өөрчлөлт, түүний дүн шинжилгээ” гэсэн сэдвийн дор өрнөв. Өнөө жил нүүрсний салбар дангаараа 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт бүрдүүлнэ, оны эхнээс хойш 14 сая орчим сая тонн нүүрс экспортолсон гэх мэдээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгч байлаа.

Чуулга уулзалтын анхаарал татсан илтгэгчийн нэг нь “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал байв. Тэрээр “Нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба боломжууд” гэсэн сэдэв сонгожээ. Ж.Золжаргалын хөндсөн эхний асуудал нь Гашуунсухайт, Шивээхүрэн дээр барьсан терминалууд. Гашуунсухайт дээр барьсан байгууламж гэхэд хүчин чадлынхаа тавны нэгийг л ашиглаж яваа гэнэ. Шивээхүрэнгийн тухайд контейнерийн терминал нь бэлэн болчихсон хэрнээ ашиглалт нь тэг байгаа аж. Хөрөнгө мөнгө зарцуулаад хийсэн терминалыг ашиглах ганц арга нь төр засгаас Хятадын талтай хэлэлцээ хийх юм байна. Засгаас энэ мэт асуудалд анхаараад өгчихвөл оны сүүлээр нүүрсний борлуулалт өсөх боломж бий хэмээн “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал онцолж байв.

Түүний онцолсон дараагийн тулгамдсан асуудал бол жишиг үнэ, АМНАТ. Нүүрсний АМНАТ эдийн засгийн “шүдний өвчин” болсныг Ж.Золжаргалаас эхлээд засаг төлөөлсөн эрхмүүд ч онцолж байсныг тодотгоё. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал “Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортын жишиг үнэ гэж тогтоогоод, гэрээний буюу бодит борлуулалтын үнээс бус, тэрхүү жишиг үнээр тооцон татвар авж байгаа. Жишээ нь, сүүлийн үед бодит борлуулалтын үнэ баяжуулсан коксжих нүүрсэн дээр л гэхэд хамгийн ихдээ тонн нь 150 орчим доллар байтал, Австралийн юм уу Хятадын аль нэг боомтын 300-400 ам.долларын үнийг жишиг болгон тооцоод, уг дүнгээр татвар авчихдаг гэсэн үг. Энэ нь нүүрсний компаниудад маш хүндээр тусдаг. АМНАТ буюу роялти татварыг ч бодит борлуулалтын үнээс маш зөрүүтэйгээр тооцон авдаг.

Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд ихээхэн хүндрэл, алдагдалтай нүүр тулсаар яваа. Одоо эргээд харахад энэ нь дан ганц компаниудын алдагдал гэхээсээ илүү улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулж эхэлсэн. Цаасан дээрх тоог харвал 2022 оны эхний хагаст Монгол нүүрсний экспортоос гурван тэрбум ам.долларын орлого олсон гэж харагдана. Үнэхээр ийм их хэмжээний валют орж ирсэн бол өнөөдөр ам.долларын ханш бодитоор тогтворжин, буурах ёстой. Гэтэл Монголбанкны валютын нөөц алдагдалтай хэвээр байна. Статистик, дүн мэдээ буруу байснаар бүх анализ, бүх шийдвэрүүд бурууддаг. Нүүрсний экспортын орлого ба татварыг бодит бусаар тооцож ирсний сөрөг нөлөө нь ийнхүү улсын эдийн засаг, статистик, дүн мэдээнд хүртэл буруугаар нөлөөлж, төр засгаас буруу зөрүүтэй мэдээлэлтэйгээр, буруу зөрүү шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна. Салбарын ассоциаци холбоод энэ асуудлаар нарийн тооцоо гарган, яамдад уламжлан ажиллаж байгаа ч бодит үр дүн өнөөхөндөө анзаарагдахгүй байна” хэмээн онцоллоо. Тэрээр ярианыхаа төгсгөлд “Компаниуд АМНАТ-аас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх мэт бүх л татвар хураамжаа төлдөг. Өнөөдөр эдийн засаг хэцүү байна. Буруу шийдвэрээс болж ийм хэцүү үед АМНАТ-ын дарамтад орчихоод байна. Тэр нь акт, өр болчихсон яваа. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн юм.

“Coal Mongolia”-д оролцогчдын онцолсон тулгамдсан асуудлуудад тэсэлгээний түүхий эд ч багтав. Хойд хөршөөс импортолдог тэсэлгээний түүхий эд дайны байдлаас болж тасарч магадгүй байгаа аж. ОХУ тэслэх материалыг стратегийн чухал нөөцөд багтааж экспортлох хэмжээнд нь хязгаар тогтоожээ. Өнөө жилийн хувьд асуудалгүй ч ирэх жил тэслэх материалын хомсдолд орж магадгүй нь. Хэрвээ ийм байдал үүсвэл нүүрсний уурхайнууд ажиллах аргагүй болно гэсэн болгоомжлолыг салбарын компаниудын төлөөллүүд хэлж байв.

Чуулга уулзалтын анхаарал татсан илтгэлүүдийн нэгийг “Биг Могул” хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батмөнх тавьсан юм. Тэр илтгэлээ “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү” гэж гарчиглажээ. Дэлхийн улстөрийн уур амьсгал хүйтэрч байгаа ийм үед улс орнууд эрчим хүчнийхээ аюулгүй байдалд онцгой анхаараад эхэлчихсэн. Урд хөрш гэхэд өнгөрсөн жил нүүрсний олборлолтын хүчин чадлаа 300 сая тонноор өсгөж байв. Энэ алхмыг нь шинжээчид “Гаднаас нүүрс авахгүйн тулд дотоодын олборлолтоо нэмсэн хэрэг биш, эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бэлтгэлээ хийж байгаа хэрэг” хэмээн тайлбарлаж буй. Улс орнуудын иймэрхүү бодлогоос улбаалж эрчим хүчний нүүрсний эрэлт өсч, хомсдол үүснэ гэсэн таамаг дуулдаад эхэлчихэж. Эрэлт өсвөл эрчим хүчний нүүрсний үнэ дагаад өгсөх нь тодорхой. Тэр цагт эрчим хүчний нүүрсээ ахиухан экспортолж чадвал экспортын орлогоо огцом өсгөх боломж бий аж.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн Coal Mon­golia 2022 чуулганд тавьсан “Хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээс “Хөрөнгө оруулагчид зах зээл, нөөц боломж, улс төрийн тогтвортой байдал, хуулийн тогтвортой байдал, татвар болон бизнесийн орчинд онцгой анхаардаг. Гэтэл манай Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил, 1992 оноос хойш нийт 290 сайд Засгийн газарт багтсан байна. Ашигт малтмалын тухай хуулиа 1994 онд баталснаас хойш 44 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан” гэсэн статистикууд анхаарал татав. Тэрээр “Алтны дундаж ордыг нээхэд 287 зөвшөөрөл буюу акт, дүгнэлт, гэрээ, төлөвлөгөө, захирамж авах үүрэгтэй. Эдгээрийг бүрдүүлэхэд цаг их зарцуулдаг нь хөрөнгө оруулалтад томоохон саад болж байна. 2-5 жилд дуусгах боломжтой байсан төслийг 7-8 жил болгон сунжруулдаг. Энэ хэрээр зардал өсдөг” хэмээн онцолж байв.

Чуулганы үдээс хойших хуралдаан “Нүүрсний зах зээл ба дүн шинжилгээ” сэдвээр үргэлжиллээ. Энэ хэсэгт нүүрсний зах зээлийн судалгаа хийдэг Фэнвэй, Түдэй тинк танк зэрэг байгууллагын шинжээчид онлайнаар илтгэл тавьсан юм. Урд хөршийн нүүрсний шинжээчдийн тухайд ковидын хөл хорионы дүрэм журмаас шалтгаалж онлайнаар оролцсон. “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек”-ийн ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг онцолсон бол “Түдэй тинк танк”-ийн ерөнхий менежер “Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-ыг сонирхууллаа.

Экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдсэн нь нүүрсний салбарынхны олзуурхаж ярьсан өнцгийн нэг байсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нүүрсний ангилал нэмэгдсэний давуу талыг “Нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын нийт хэмжээ өсөх зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн тайлбарлаж байлаа. БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн нь ч өнөө жилийн чуулга уулзалтын гэгээтэй мэдээний нэг байлаа.

Coal Mongolia өнөөдөр “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь”, “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд”, “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт хуралдаануудаар үргэлжилнэ. “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” хуралдааны сэдвийн хэлэлцүүлгин модератор, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн ТУЗ-ийн дарга О.Батболд “Уул уурхайн компаниудын амжилттай ажиллах гол суурь нь нийгмийн лицензээ авах. Тэр ч утгаараа удаагийн чуулга уулзалтын үеэр нүүрсний компани, орон нутгийн хамтын ажиллагааг анх удаа цогцоор нь хэлэлцэж хөндөх гэж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, МУУҮА, орон нутгийн удирдлагаас гадна судлаач шинжээчид оролцож олны анхаарал татсан энэ асуудлыг тал талаас нь харж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нүүрсний компаниудын орон нутагт үзүүлж буй сөрөг нөлөө гээд ярихад л тээврийн бэрхшээлээс үүдэлтэй экологийн асуудал бий. Мэдээж сайн жишээнүүд ч цөөнгүй бий” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Философич Б.Батчулуун: Улстөрчид хуулийг бидний нуруун дээр тохсон эмээл болгож байна DNN.mn

Монголын энэ цаг үеийн өнгө болсон философийн ухааны профессор, бие даасан судлаач, нийтлэлч, орчуулагч Б.Батчулуун өчигдөрхөн “Төр хэмээх мөсөн уул” номоо өлгийдөн авчээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.


-Таны номын нэр сонирхол татаж байна. Төрийг яагаад мөсөн уултай адилтгасан юм бэ?

-Энэ талаар номныхоо эхний хуудсанд бичсэн. Философичид төрийг янз бүрийн зүйлтэй адилтган зүйрлэсэн байдаг. Хоббс төр бол ливайфан (далайн мангас) лугаа зүйл гэсэн байдаг бол Бердяев араатантай адилтгасан. Тэгвэл төрийг далайд байгаа мөсөн уултай жишиж болох мэт. Жирийн иргэнд хүйтэн цэвдэг харьцдаг, тэдний хувьд аварга том хүчирхийллийн машин байдаг учраас ийн хэлж байгаа юм биш. Гол нь далайд хөвж яваа мөсөн уулын 1/8 орчим нь далайн мандал дээр ил харагдаж байдаг бол 7/8 нь усан дотроо эс харагдах аж. Яг үүн шиг төр хэмээх хүчирхийллийн асар том “машины” гэмгүй, сайн сайхан байдал нь ил харагдах авч хамаг болохгүй, үл бүтэх зүйл, гэмт хэрэг нь далайн мандлын дор, нүднээс далд байх аж” гэж.

-Энэхүү номын үндсэн агуулгыг ганцхан өгүүлбэрээр хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?

-“Төрийн эрхийг миннимум хэмжээнд барьж, хувь хүний эрхийг максимум хэмжээнд аваачъя” гэдэг өгүүлбэр бол миний номын гол агуулга гэхээр монголчууд их гайхдаг. Учир нь төрөө дээдлэх үзэлд автчихсан байдаг. Либертари үзэлд хувь хүн төрөөс дээгүүр байх хоёр шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрх нь, ёс суртахууны шалтгаан. Хоёрдугаарх нь, эдийн засгийн шалтгаан. Улстөрчид биднийг гуйж байж төрд очдог. Тэд дөрвөн жил болоод хаалга тогшиж, телевизээр биднийг магтаж жигтэйхэн юм болдог шүү дээ. Энэ бол ёс суртахууны шалгаан нь. Харин эдийн засгийн шалтгаан гэдэг нь төрийн тэр асар их мөнгө ерөөсөө л иргэдийн мөнгө. Бидний мөнгө дээр тогтож байдаг. Тиймээс аль ч утгаараа төрөөс дээгүүр байх ёстой гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, иргэн, доор нь төр байх ёстой гэсэн үг.

Бие даасан сэтгэлгээгүй болчихсон. Нийгэм, улс төрийн утга зохиолд “Еврази менталител гэж байдаг. Еврази менталитет гэдэг нь хувь хүний сэтгэлгээгүй өөрөөсөө төрийг дээдлэх сэтгэлгээг хэлдэг. Төрийг шүтээнчлэх үзэлтэй улс оронд либертари үзлийг хүлээж авах их дургүй байдаг. “Төр хэмээх мөсөн уул” ном 11 бүлэгтэй. Төрийн тухай нэлээн шүүмжлэлтэй авч үзсэн. Философийн сэдвийг уншигчид хялбар ойлгоход дөхөм гэж үзээд асуулт, хариулт, харилцан яриа, мэтгэлцээн маягийн хэлбэрийг зориуд ашиглан бичсэн. Номынхоо утгыг илэрхийлсэн 100 орчим фото, зурмал, шог зургуудыг оруулж өгсөн нь сонирхолтойгоос гадна танин мэдэхүйн ач холбогдолтой. Мөн либертари онч мэргэн үгсийг онцолсноос либертари үзэл ямар гүн агуулгатай болох нь ойлгогдох байх.

-Аливаа юм нэг зүйлээс үүдэж байж гарч ирдэг гэдэг шүү дээ. Монголчууд өнөөдөр ямар байна гэдгээ мэдэхгүй байна шүү дээ.

-Би МУИС-д философийн багшаар нэлээд хугацаанд ажиллалаа. Хараад байхад философичид төрийн талаар их өвөрмөц санааг хэлдэг. Философичид аливаа юмны талаар хүний олж хараагүй өнцгөөс олж хардаг болов уу. Би мэргэжлийн хүн учраас Хоббсийг, Локкийг болоод өөр бусад бүтээлийг уншиж байхад төрийн талаар ийм хачин үг хэлдэг гээд хар аяндаа сонирхол төрүүлдэг.Тэр санааг цааш нь ухаж бодож байхад нээрэн л ухамсартай бүтээгч иргэнд төр илүүц зүйл юм. Либертари үзэлтнүүд манайхан шиг халамжийн иргэд биш. Хүнд хэрэгтэй юм хийдэг бол тэрийгээ чамбай хий.

Хэн нэгэнд хэрэгтэй зүйл хийсэн бол түүнийгээ өгнө. Буцаагаад тэр хүнээс хэрэгтэй зүйлээ авна. Бас хүнд муу юм хийхгүй. Хэрвээ болдог бол ийм болчихвол төр ямар хэрэг байгаа юм бэ гэдэг гаргалгаанд хүрчихдэг. Төр гэдэг анхнаасаа л мөлжигч байгууллага.

Тэнд нийгмийн хамгийн празит хэсгүүд очдог юм байна. Тэнд очиход аль болох худлаа ярих хэрэгтэй байдаг юм байна. Энэхүү номын 11 дүгээр бүлэгт байгаа. Жишээ нь нутаг нугынхан дундаа л ажил хэрэг явуулдаг. Танил тал, найз нөхөд, арын хаалгаар ажлаа явуулдаг. 11 дүгээр бүлгийг зургаар жишээлбэл, сонгуулийг харуулсан. Хүүхдүүдийн хөөсөн тоглоом шиг. Үлээхээр бөмбөлөг гараад хоромхон хугацаанд хагараад байдаг шиг зүйл. Харин хуульчдын мэргэжил нь ерөөсөө хууль учраас төрөөс баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн сэтгэлгээтэй болчихсон байдаг.

-Та төр гэдэг бол ухамсарт иргэдэд илүүц гэж хэллээ. Тэгвэл төргүй бол бид яажшуухан аж төрөх юм бэ?

-Түрүүн ярьсан даа. Нэгэнт төрөө дээдлэх үзэл бодол сэтгэлгээнд дасчихсан хүмүүс намайг хэн нэгэн захирч байх ёстой. Гурван сая иргэнийг хэн нэгэн атгаж, айлгаж байх ёстой гэж ханддаг. Айлгуулахгүй амьдарч сураагүй байна шүү дээ. Эсвэл ёс суртахууны уналтад орсон учраас төр гэдэг зүйл байхгүй бол хэн нэгэн ирээд намайг алчихна. Бид нарыг барьж байх ёстой гэсэн үзэл бодолд хэдэн зуун жилээрээ дасчихсан. Үүнийг л би индвидуаль сэтгэлгээгүй гэж яриад байгаа юм. Бие даасан сэтгэлгээтэй хүмүүс төртэй төргүй өөрөө өөрийгөө болгоно гэсэн сэтгэхүйтэй байдаг. Индвидуаль хөгжсөн орнуудын гол онцлог энэ. Өөрийнхөө тойрог руу оруулна гэсэн ойлголт байхгүй. Бусад нь ч орох сэтгэлгээгүй байдаг. Хулгайч сэтгэхүйтэй хүн нийгмийнх нь нэг хувьд хүрдэггүй. Ер нь хулгайч хүмүүс нэг бол хулгайч болдог. Эсвэл улс төр рүү ордог. Хулгайн сэтгэхүй бол өөрийн хөдөлмөрийг зарцуулахгүйгээр амархан замаар юм олж авах сэтгэхүй шүү дээ.

-Бие даасан сэтгэлгээг бид яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Ерөөсөө хэцүү. Тэр тусмаа Монголд бүр хэцүү. Гэр бүлийн хүрээнд яривал, эцэг эхчүүд хүүхдээсээ “Миний хүү аавдаа түр үзгээ өгөөч. Юм биччихээд өгье” гэж гуйж авна гэж байхгүй. Аав ээжүүд нь би л энэ үзгийг нь авч өгсөн юм чинь гээд шууд л дарангуйлдаг. Хүүхдийнхээ өрөө рүү орохдоо тогшино гэж байхгүй. Бие даасан сэтгэлгээгүй болгож байгаагаа ерөөсөө анзаардаггүй. Өөрсдөө ч мэддэггүй.

Ард түмний хүрээнд бол хэдэн зуун жил ахмад настан, дарга, хошуу ноёнд захирагдаад сурчихсан. Ийм учраас даргатайгаа сөргөлдсөн хүмүүст нийтээрээ их дургүй. “Бүгдээрээ л захирагдаад ирсэн даргын урдаас цорволзоод яах вэ дээ. Бүгд дуугүй байхад энэ ганцаараа л ингэж байх юм” гэдэг. Ийм болчихсон ард түмэн шүү дээ. Нэг хамт олон дотор ч байна. Бусадтайгаа адилхан байхад яадаг юм бэ гэсэн нэг муухай үгтэй. Бусдаасаа өөр байхад их дургүй. Нэг л дуу дуулах ёстой. Ижилхэн хувцаслах ёстой. Нэг эгнээнд алхах ёстой гэсэн үзэл урьд нь ч байсан. Коммунизмын үед бүр ч их байсан.

-Судлаач хүний үүднээс харахад бидний цусанд суучихсан энэ үзэл ирээдүйд арилах шинж байна уу?

-Бүх ард түмний хэмжээнд либертари үзэлтэй болтол их л хугацаа шаарддаг шиг байна. Энэ 30 жилд өөр болох нь боллоо. Шинэ үе гарлаа. Гэхдээ л хуучны коллективист сэтгэлгээний уламжлал маш их байна. Энэ нь мөд өөрчлөгддөггүй юм байна. Арга ч үгүй юм. Хувь хүний нас нийгмийн нас өөр учраас өөрчлөгдөх хүртлээ нийгэм даяараа барууны иргэд шиг болтол нэлээн их хугацаа шаарддаг юм байна.

-Бид либертари үзлийг дан ганц эрх чөлөөний үзэл л гэж ойлгодог шүү дээ. Либертарийн ач холбогдол нь юу юм бэ?

-Либертари үзэл хүнээс өөрийгөө дээгүүр тавихыг хүсдэггүй. Хүнээс дор байхыг ч хүсдэггүй. Ер нь бусдаас өөрийгөө дээгүүр тавьсан хүн л хүнд их заадаг, сургамжилдаг, титэм үг их ярьдаг. Либертари үзэлтэн өөрийнхөө бодол гэж байгаад хэлнэ үү гэхээс биш хүний амьдралыг заахгүй. Тэр хүн өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Тэр өөрийнхөө хувь тавилангийн усан онгоцны ахмад мөн. Тэр хүн алдсан ч алдаагаа өөрөө л үүрнэ. Их олсон ч гэсэн өөрөө л авна. Заавал ядарсан нэгэнтэйгээ хуваалцах албагүй. Харин тэрийг нь бий болгоход оролцсон хүн бол хувиа авч болно. Хувийн өмчийн эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй дархан байдал гэдэг бол энэ. Төр тэрэнд нь оролцох ёсгүй гэж байгаа юм.

Жишээлбэл, хүний эрхийн талаар либертари үзэлд чи өөрийгөө мэднэ гэж байгаа бол өөрийгөө хариуцна гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй юм бол хортой зуршлаас хол яв. Хүнээс гуйх дургүй бол өөрөө чадалтай байх ёстой. Либертари үзлийг задгай чөлөөтэй гэж хараад байдаг. Үгүй шүү дээ. Либертари иргэн байна гэдэг асар их хариуцлага юм байхгүй юу.

-Монголчууд төрөө их дээдэлдэг учраас өөрийн гэсэн үнэт зүйлгүй болчихжээ гэж ойлгож болох нь, тийм үү?

-Ерөөсөө л тэр. Оюун санааны олон үзлийн шахаанд байна. Буддизмын маш их шахаанд хэдэн зуун жил байсан. Түүнээс өмнө бөө мөргөлийн шахаанд байсан. Дараагаар нь марксизмын шахаанд 70 гаруй жил байлаа. Ерөсөө л оюун санааны холимог хуурга болчихоод байна шүү дээ. Түүн дотроос сонголтоо мэдэхгүй байна. Либертари уран зохиол тийм ч их түгээгүй. Миний энэ номон дээр монгол хэл дээрх либертари утга зохиол, либертари сайтуудын талаар байгаа.

-Либертари үзэл улстөрчдийн багийг хуульдаг гэж та бичсэн байна лээ. Энэ тухайд?

-Ер нь төрд очсон хүмүүс бусад хүний амьдралыг зохицуулах гэж, зааж зааварлах гэж, захирах гэж очдог. Монголын гурван сая 300 мянган иргэнийг ингэж амьдрах ёстой гэсэн хуультай байлгах гээд парламент хууль баталж, бид тэр хуулийнх нь дагуу амьдрах гээд байна шүү дээ. Дарга гэдэг үгийн үндэс нь дар. Бусдыгаа дарж зааж зааварлах гэдэг. Либертари үзэлтэн бусдын амьдралыг зааж, зааварлах дургүй. Либертари хэлц үг энэ номон дээр их байгаа л даа. Хүнд хичнээн сайн сайхан юм хүсч байлаа ч гэсэн тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй бол тэр зүйлийг нь хийж болохгүй гэж байгаа юм.

-Энэ чинь бэртэгчин зан биш үү?

-Бэртэгчин биш болох гээд амьдралд нь оролцоод байна. Ер нь ямар ч хүн тус авсан хүнээсээ хараат болдог. Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн гол агуулга энэ шүү дээ. Тусалсаар байгаад тэр хүнээ өөрийнхөө атганд хийж авдаг. Чиний хөгжимд авьяастай чинь хамаагүй. Нийгэмд хамгийн хэрэгтэй мэргэжил бол эмч гээд нэг залууг нэг баян хүн эмч болгодог. Мөнгө хаяад бусдыг өөрийнхөө эрхшээлд авч байгаа юм. Ер нь халамж гэдэг гартаа оруулах арга зам шүү дээ. Халамжлуулагч халамжлагчаасаа эсрэг зогсоно гэж бараг байдаггүй. Халамжлагчийг шүтнэ, дагана.

-Хуулгүй бол энэ нийгмийн хүмүүс араатнаас өөрцгүй гэдэг шүү дээ. Хуульгүй бол яаж амьдрах юм бэ?

-Нийгэмд үнэхээр шаардаж байгаа зүйлийг хуульчилж байвал сайн. Гэтэл улс төрийнхөн хуулийг бидний нуруун дээр тохсон эмээл болгож байна. Эмээлээ бидний нуруун дээр тохчихоод давирч байх санаатай. Бодоод үз. Яг нэг хууль гаргачихаад тэр хуулийнхаа эсрэг зүйл хийж байна. Энэ хууль бол тэдэнд зориулсан хууль. Бид хуулиас дээгүүр гэж үздэг. Жишээ нь, Л.Эрдэнэчимэг Тамхины тухай хууль гаргачихаад өөрөө ордон дотор тамхиа татаад, архиа ууж байсан. Улстөрчид хуулийг иргэдэд зориулж гаргана. Бид хуулиар дээгүүр гэж үздэгийн тод жишээ энэ.

Хамгийн анхны либертари зохиолыг 2005 онд би орчуулж гаргасан. Тэр номонд “Хүнд биш хуульд захирагдсан нийгэм” гэж бий. Одоо бараг бүх хүн ингэж ярьдаг боллоо. Энэ чинь либертари хэллэг. Д.Боазын “Либертарианизм” гэдэг номд анх гарсан үг. Либертари үзэлтэй Х.Тэмүүжин нэг хэсэг ойр байсан. Мань эр олж харчихаад хэлчихсэн. Тэрийг нь одоо эд нар их хэлдэг болсон байна. Бүр социалистууд хүртэл их хэлж байна. Фридрих Хайкийн “Эрх чөлөөний Үндсэн хууль” номонд их сайн гаргасан байдаг. Бүх хүн хуульд захирагдах ёстой. Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Нийгэм бол хуульд захирагдах ёстой болохоос дарга нарт захирагдах ёсгүй гэсэн үгнүүд их байдаг. Фридрих Хайк бол либертари үзлийг үндэслэгчдийн нэг. Хүмүүсийн харилцааг зохицуулахын тулд дундуур нь орж ирээд асар их мөнгө хурааж байдаг. Төрийн хамгийн их хийж чаддаг зүйл юу гэхээр асар олон хүнээс бага багаар татвар аваад өөрийнхөө аппратад байгаа хүмүүст тараах явдал гэж байгаа ш дээ. Тиймээс төр бага бол зардал бага. Зардал бага бол татвар бага. Татвар бага бол орлого их. Орлого их бол амьдрал сайжирна гэсэн либертаризм хэлц үгнүүд их байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт 31 хувиар нэмэгдэв DNN.mn

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй | News.MN

Манай улс 8 дугаар сарын 26-аас 9 сарын 1-ний өдөр 7,816 автомашин, 550 чингэлэг нийт 938.7 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 386 хувь буюу 3.9 дахин нэмэгджээ.

Оны эхнээс 14,971.3 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 31 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.

Долоо хоногт 360 автомашин, 218 чингэлэг буюу оны эхнээс 982 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувийн өсөлттэй байгаа аж. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 800 автомашин, 1105 чингэлэг буюу оны эхнээс 2,674.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар багасжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 12.46 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 62 хувийн гүйцэтгэлтэй, тодруулбал, нүүрс 83.2, зэсийн баяжмал 81, төмөр 53, алт 62.3, цайр 96.5 хувь тус тус байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нямсүрэн: Иргэд олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгддэг гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадагш шилжүүлээд алдсан DNN.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Залилангийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн юм. Энэ хэргийн хохирлын хэмжээ ч өсч байгаа нь тоон үзүүлэлтээс харагддаг шүү дээ.

-Сүүлийн жилүүдийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг жилээс жилд өссөн үзүүлэлт харагддаг. 2022 оны эхний найман сарын байдлаар 8453 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа үзүүлэлт юм. Заллилангийн хэргийн улмаас иргэд, аж ахуйн, нэгж байгууллагад учирсан хохирол ч өссөн үзүүлэлт харагддаг. Тухайлбал, 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

-Огцом өссөн үзүүлэлт харагдаж байна л даа. Үйлдэгдэж байгаа хэлбэрийн талаар тодруулахгүй юу?

-Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл, Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах” иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө гэж итгүүлэх, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироож байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв цахим орчинд үйлдэгдээд байх шиг…

-Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, хаана идэвхтэй үйл ажиллагаа байна тэр хэсэгт залилагч этгээд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, хүмүүсийн хүсэл хэрэгцээнд тулгуурлаж гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. Жишээлбэл, сүүлийн үед манай улсад онлайн худалдаа хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор албан ёсны зөвшөөрөлтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн байгууллагууд байдаг хэдий ч үүний зэрэгцээгээ хуурамч хаяг нээсэн гэмт этгээдүүд иргэдийг залилан мэхлэх явдал тасрахгүй байна. Тухайлбал иргэд хуурамч, хувийн цахим хаягаас бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үзэмжийг үзээгүй, найдвартай эсэхийг магадлан шалгаагүй байж урьдчилгаа төлбөр шилжүүлэн залилуулж хохирох асуудлууд бүртгэгдэж байна.

-Иргэд ийм гэнэн, итгэмтгий байгаа шалтгаан юу вэ?

-Иргэд дансны дугаар, цахим хаяг нь байгаа юм чинь гээд итгэж найддаг. Сүүлд нь дансны дугаар, устсан хуурамч фэйсбүүк хаягтай л үлддэг. Дансны дугаар, фэйсбүүк хаяг гэдэг чинь баталгаа биш шүү дээ. Гар утас, компьютерийн дэлгэцийн цаана хэн ч байж болно.

Тухайн хаяг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг мөн эсэх, тухайн хаяг нь хэдий хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан, тогтвортой ашигласан, идэвхтэй хаяг мөн байна уу? Эсвэл тухайн цаг хугацаанд зөвхөн танд юмуу хэсэг бүлэг хэрэглэгчдэд зориулж үүсгэсэн хаяг байна уу? гэдгийг түүхчилсэн мэдээллээс нь үзэж албан ёсны хаяг, байршил, утасны дугаар зэргээр холбогдож нягталж шалгах хэрэгтэй.

-Олон улсаас халдах тохиолдол түгээмэл байх шиг. Энэ төрлийн залилан ямар хэлбэрээр үйлдэгдээд байна вэ?

-Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орно. Ази тивдээ тэргүүлдэг. Улс орнуудад цахим хуудас, интернэт худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн үйлчилгээг ашиглан нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж залилангийн гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.4 сая төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн дээрхтэй ижил нөхцөлөөр Герман улсын компани руу 110 гаруй сая төгрөг шилжүүлж залилуулсан жишээ байна. Дээрх хэргүүдийг шалгаж байгаа.

-Цахим залилангийн хохирлыг барагдуулах боломж хэр вэ. Сүүлийн үед дэлгэрээд буй олон шатлалт пирамид системийн аргаар бага биш хэмжээний мөнгө гадагшаа урсаж байх шиг.

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна. Хилийн гаднаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах боломж хязгаарлагдмал, бараг боломжгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж, иргэд дэглэм сахиж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж эхэлсэн. 2017-2021 оны байдлаар олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг бид гадагш шилжүүлээд алджээ. Нэгэнт та гадагшаа мөнгөө алдсан тохиолдолд энэ мөнгийг буцаан олох боломжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Машин цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа DNN.mn

Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг  хэлэлцэн, баталлаа. – updown.mn

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай, машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021-2022 онд 134 автобусаар парк шинэчилжээ.

Энэ оны 11-12 сард багтаан шинээр оруулж ирэх автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж буй юм. Парк шинэчлэлтэй зэрэгцүүлэн төлбөрийн систем болон маршрутын шинэчлэлийг хамтатгана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Наймдугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр нийтийн тээврийн салбарт хөнгөлөлттэй үйлчлүүлэгчдийн нөхөн төлбөр болон машин цагийн зөрүүний алдагдал гэх мэт зардалд нийт 92.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж.

Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлыг батлах үед нэг литр шатахууны үнийг 3040 төгрөгөөр тооцож байжээ. Тэр үеэс шатахууны үнэ 28 хувиар өссөний сацуу бусад зардал ч өсжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 47.5 хувиар өсөж, 420 мянган төгрөг болсон бас нэгэн нөхцөл болж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тодотгож байлаа.

Нийтийн тээврийн салбарыг шинэчлэхгүйгээр түгжрэлийг бууруулахгүй гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгч нар санал нэгдсэн юм. Машин зардлыг тооцохдоо элэгдлийн зардлыг давхар олгодог учир хойшид тэрхүү зардлыг автобус компаниуд урсгал зардалд зарах бус хуримтлал үүсгэн зохицуулах учиртайг мөн тодотголоо.

Түүнчлэн нийслэлд ажилчдын автобусны үйлчилгээг дэлгэрүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглах, олон талт дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх, жолооч ажилтнуудын харилцаа хандлагад анхаарах зэрэгт тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс санал болгож байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

АИ-92-ыг 2027 он хүртэл тогтвортой үнээр авч, Эгийн голын УЦС-ын төслийг эцэслэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өчигдөр/2022.09.07/ бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлэв.

Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.зураг

“Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан. Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1,285 ам.долларт хүрээд байсан АИ-92 авто бензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 авто бензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр буюу 830 ам.доллароор, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.зураг

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан.

Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо.
зураг

ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцлаа.

Эх сурвалж: ЗГХМОНХГ

Categories
мэдээ цаг-үе

Элсэн чихэр, цагаан будааны импорт буурчээ DNN.mn

зураг

Оны эхний найман сард манай улс импортоор нийт 5599.7 сая буюу 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2021 оны мөн үеэс 1125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг харвал элсэн чихэр, цагаан будаа, хүнсний ногоо, ургамлын тосны импорт буурсан бол өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, самар, жимс, тахиа, гахайн мах, өөхний импорт өмнөх хоёр онтой харьцуулахад өссөн дүнтэй байна.

зураг

Эх сурвалж: ГЕГ

Тухайлбал, эхний найман сард 44.5 мянган тонн элсэн чихэр импортолсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 8% буурчээ.

Манай улс дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 34.2 хувь
  • ОХУ-д 30.3 хувь
  • Японд 8.6 хувь;
  • БНСУ-д 5 хувь;
  • АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цэндсүрэн: Ардчилсан намын албан ёсны бүтцийн байгууллага УИХ дахь АН-ын бүлэг болж байна DNN.mn

АН-ын гишүүн Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


УИХ дахь АН-ын бүлгээс цугтаа хэлэлцье хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Оролцсон хүний хувьд хэлэлцүүлгийн үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Уг хэлэлцүүлгийг эрт зохион байгуулах ёстой байсан. Харамсалтай нь тийм боломж нөхцөл бүрдэж өгөхгүй байсаар хугацаа алдлаа. Зарим нэг хүмүүс санаатайгаар АН-ыг УИХ-д бүлэггүй болгож ч үзлээ, гишүүдийг бүлгээсээ хөөж ч үзлээ. Намынхаа гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж бүлгийн дарга хэмээн өөрийгөө өргөмжлөх тохиолдол ч байсан. Энэ бүх тэнэглэл энд хүрээд дууслаа. АН-ын бүлгийн асуудал нэг талдаа шийдэгдэж, бүлгийн даргаа сонгож, түүнийг УИХ-ын дарга чуулганы индэрээс албан ёсоор танилцуулснаар АН-ын бүлэг хэвийн ажиллаж эхэллээ. Ардчилсан намд үүссэн ужиг асуудал ерөөсөө л хоёр хүний эрх мэдэл, албан тушаалын төлөөх хэрүүл тэмцэл байсан. Энэ зөрчилдөөн манай намын 200 гаруй мянган гишүүд, дэмжигч, цаашлаад Монголын нийт иргэд, Монгол Улсын ардчилал, эрх чөлөө, үнэт зүйлийг үгүй хийж байгаад харамсаж байна.

-Ардчилсан намын хагарал бутрал, хуваагдлын шалтгаан юунаас, хаанаас эхлэлтэй гэж харж байна вэ?

-Хэзээ, хаанаас эхлэлтэй гэдгийг манай намынхан болоод Монголын иргэд мэдэж байгаа байх. Одоо үймээн тариад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд нар 2014 онд нийлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, намын даргыг нь авсан түүхтэй. Тухайн үеийн “Шонхор” фракцынхан л даа. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд АНялагдал хүлээсэн. Тиймээс намын дарга хариуцлага хүлээж, огцорч дараагийн даргыг томилох учиртай байсан. Тиймээс дээр дурдсан Шонхор фракцаас дараагийн намын удирдлагаар томилогдох хүн байхгүй байсан. Тиймээс тэд үгсэн хуйвалдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын нийт гишүүдээс санал авч намын даргыг томилдог болгосон. Тухайн үед улаан цагаан луйврын сонгууль явуулж, бидний хэзээ ч хүсээгүй С.Эрдэнэ намын дарга болсон. Тухайн үед зөв харж инээж, буруу харж уйлаад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Үүний дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг манай намын “Хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь гүйж” байгаад Ерөнхийлөгч болгосон. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэтэй буюу МАН-ынхантай хүзүү сээрээрээ холбогдож, тус намын бодлогыг хэрэгжүүлэгч болж хувирсан. Х.Баттулга хувийнхаа эдийн засгийн ашиг хонжоог урьтал болгож, намынхаа нөхдийн үнэт зүйл, үзэл бодол, итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн. Энэ цагаас Ардчилсан нам хоёр хуваагдсан. Дахиад л 2020 оны сонгуулиар АН ялагдал хүлээж С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын тамга тэмдгийг Ц.Туваанд хүлээлгэн өгч, дараагийн намын даргаа сонгох үүрэг хүлээлгэсэн. Энэ нь бас л алдаа болж муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэр болсон. Х.Баттулгын утсан хүүхэлдэй Ц.Туваан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар асуудлыг улам ужигруулсан. Энэ үеэс МАН манай намын дотоод асуудалд ханцуй шамлан оролцож эхэлсэн. Энэ үеэс хойш АН-ын тамга, тэмдгийн асуудал үүссэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ оролцоод гурван нэр дэвшигчээс дөрөвт орсон. Үүнээс илүү уналт, доройтол гэж хаана байх юм бэ. Нэр бүхий хэдхэн хүн манай намын зүрх, тархи биш.

-Одоо Ардчилсан намд нэгдэж нийлэх, намаа аврах гэрэл гэгээ, итгэл үнэмшил байна уу?

-Одоо хонгилын үзүүрт гэрэл гарч байна гэж харж байна. Манай намынхан аль нэг талд урваж, шарвахгүйгээр УИХ дахь АН-ынхаа бүлэгтэй хамтраад асуудлыг хамтдаа хэлэлцэж, гарц шийдэл гаргах нь чухал байна. Ардчилсан намын албан ёсны бүтцийн багууллага УИХ дахь АН-ын бүлэг болж байна. Бүлгийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байгаа. Хэн нэгэн улстөрчийн сонирхол, амбиц, попролтоор биш намынхаа дүрмийн дагуу, хуулийн хүрээнд, багаараа ажиллах бүтэц албан ёсоор байгуулагдлаа. Ардчилсан нам ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нам учраас иргэд хэзээ ч биднээс нүүр буруулахгүй. Өнгөрөгч сонгуулиар манай нам ёроолдоо хүртэл уналтад орсон. Гэтэл найман аймагт ялалт байгуулж, 330 сумын 140-д манай нам ялалт байгуулсан. Манай нам үзэгдэл төдий биш, Үндэсний хэмжээний том нам. Иргэд Ардчилсан нам хүчтэй байж улс орон зөв голдрилдоо орно гэдгийг ойлгочихсон байна. Ардчилсан намыг түүчээлэх мэдлэг боловсролтой, мянга мянган залуу бий. Тиймээс тэднийг өсч өндийхөд нь бид сэтгэлийн дөрөөн дээр нь дөрөөлж, итгэлийн нуруун дээрээ гаргах ёстой. Залуусаа дэмжих тал дээр бодитой ажил хийх ёстой. Хоёрдугаарт, залуучууд нэг зүйлийг ойлгох ёстой. “Ах нар одоо боль. Бидний цаг ирсэн” гэж байгаа бол урагшаа гараад ир. Улс төр гэдэг цар дээр тавьсан бэлэн хоол биш.Улс төр бол амьдрал, тэмцэл, зүтгэл. Тиймээс энд амжилт гаргахыг хүсч байгаа бол урагшаа гараад зүтгэ. Харин хэн нэгэн дарга, бүлэглэлийг дагавал МАН-ынхнаас ялгаагүй цүнх баригч, намчин болж дуусна.

-Хамгийн гол нь Ардчилсан намынхан МАН шиг залуустаа боломж олгохгүй, байр сууриа тавьж өгч, дэмжлэг үзүүлдэггүйгээс олон зүйл шалтгаалж байгаа юм биш үү?

-Тантай санал нийлнэ.МАН-ынхан 80,90-ээд оны залуусаараа төр засгаа удирдуулж байна. Гэтэл манайхан 70-аад оны залуусаа шил дараалан нулимж байна. О.Цогтгэрэл, М.Тулгат гэх мэт олон сайхан залуус гарч ирсэн. Даанч тэднийг толгой дараалан, хайчинд оруулж байна. Ямар дуусч болдоггүй улс төрийн замнал вэ. Аливаа юм эхлэх, дуусах цагтай байдаг нь орчлонгийн жам. “Эхлэх цагтаа эхлээгүй юм балчирдахын зовлон дагуулдаг, дуусах цагтаа дуусаагүй юм зутрахын зовлон дагуулдаг”. Үндсэндээ С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд нар зутрахын гай дагуулж байна. Манай намын хагарал хуваагдал нэг талдаа гарч, нэгдэж нийлэхийг намын мянга мянган гишүүд дэмжигчдээс гадна нийт иргэд хүсч байна. Ардчилсан нам хариуцлагагүй, хагарал хуваагдалтай байгаагаас Монгол Улс ямар байдалд оров. Угтаа 2016 оноос хойш уруудан доройтсоор байна. Манай улс 2016 онд есөн их наядын төсөвтэй байсан бол өнөөдөр 18 их наяд болсон. Гадаад өрийн хэмжээ 2016 онд таван тэрбум ам.доллар байсан бол өнөөдөар 11 тэрбум ам.доллар болчихоод байна.

Өнөөдөр иргэд өдрөөс өдөрт ядуурч, үнийн өсөлт гаарч байна. Улс орон эдийн засгийн хувьд сүйрч байна. Энэ бүхэнд манай нам ч буруутай. Учир нь манай намынхан арчаагүй, сөрөг хүчнийхээ байр суурийг хүчтэй илэрхийлж, болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч чадахгүй “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” байснаар МАН-ыг хяналтгүй, дураараа дургих үндсийг тавьсан. Одоо хууль үйлчилдэггүй, хяналтгүй төртэй болсон. Төрийн толгойд дээрэмчид зайдалж байна. Эрх зүйт нийгэм нуран унаж байгаагийн төлөөсийг эцсийн эцэст иргэд л төлнө.