Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хоногийн хугацаанд зам тээврийн ослоор 10 хүн нас баржээ DNN.mn

Зам тээврийн осол | News.MN

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 09 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд нийт 1575 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1187 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 13 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөсөн 13 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдсөн 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Орон нутагт:

  • Онхолдсон 12 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн

Хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 2 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 445 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 295, орон нутагт 150 зөрчил тус тус илрүүлжээ. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ

Categories
мэдээ нийгэм

Сургууль орчмын дэлгүүрт хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ DNN.mn

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ.

Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгод анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараасан талаар мэдээлэв.

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:

  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
  • Энергийн болон спортын ундаа,
  • Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
  • Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт),
  • Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
  • Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Categories
мэдээ нийгэм

“Монгол орноо хогноос салгая” аян орон даяар хэрэгжиж байна DNN.mn

“Монгол орноо хогноос салгая” аян орон даяар хэрэгжиж байна. Энэхүү аянд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа сав газрын болон хамгаалалтын захиргаадын албан хаагч, нутгийн иргэд идэвхтэй оролцон нэгдэж, усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс, ойр орчмын газрын хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Иргэн аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг аянд идэвхтэй хамрагдаж, цэвэр орчинд амьдрахын төлөө орчны цэвэрлэгээгээ тогтмол хийхийг БОАЖЯ-наас уриалж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна DNN.mn

Хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.

Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украины эсрэг үндэслэлгүй, өдөөн хатгалагагүй үйлдсэн ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ.

Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байна. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийгүйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой юм.

“Энэхүү шинэ санхүүжилт нь ардчиллын институцийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний салбарыг шинэчлэх, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээрх үйл ажиллагаануудыг багтаан АНУ-ын ОУХА-ийн Монгол Улсад идэвхжиж буй үйл ажиллагаанд тулгуурласан” гэж Номхон далай болон Монголын бүсийн төлөөлөгчийн газрын дэд захирал Бетти Чунг хэлэв. “АНУ-ын ОУХА Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын чадавхийг сайжруулж, ачаалал даах чадварыг нь хөгжүүлэхэд нь мөн тусалж байна” хэмээн тэрээр нэмж хэлэв.

ХБНГУ-д болсон Их Долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газрын хүнсний аюулгүй байдлын нэмэлт нөөцөд 2.76 тэрбум ам.доллар өгөхөө Ерөнхийлөгч Байден амласан нь уг уулзалт дээр дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхээр амласан 4.5 тэрбум гаруй ам.долларын нэмэлт нөөцийн талаас илүү хувийг эзэлж байна. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн бөгөөд Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой юм. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Нийслэлийн ногоон бүсэд “самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.

Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн самрыг хураасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.

Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ. Түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй ажээ. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.

Самрыг түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх үедээ өндрөөс унаж, бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал тохиолдсон байна. Иймд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно DNN.mn

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ  /эхлэл/

Узбекистан улсын Самарканд хотод энэ сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болсон ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэр тус улсын ерөнхийлөгчид бараалхсан юм. Энэ үеэр гурван талт уулзалт хийнэ гэдгээ зарласан болохыг эх сурвалж мэдээлэв.

Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон. 2019, 2020 онуудад Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтад цахимаар болон биечлэн оролцож байсан юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Их Британийн хатан хаан II Элизабетийн намтар DNN.mn

Их Британийн Хатан хаан Елизабет 96 насандаа таалал төгслөө. 70 жилийн турш хаан ширээнд суусан түүний суудлыг ханхүү Чарльз өвлөн авлаа.

НАМТАР: Элизабет (гэрийнхэн өхөөрдөж «Лилибэт» гэж дууддаг байжээ) охин Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ (дараа нь хаан VI Жорж, хатан хаан Элизабет болсон).

No description available.

1930 оны 8 дугаар сарын 21-нд түүний цорын ганц охин дүү гүнж Маргарет төржээ. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна.

Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай болсон байна.

Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.

1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа эхлүүлж Парис хот оржээ.

1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна. 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзсан байна.

Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ. Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна.

Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон.

Бага залуу наснаасаа эхлэн хаан ширээнд өргөмжлөгдсөн түүний амьдралыг гэрэл зургаар ийн өгүүлжээ.

Хатан хаан эцэг, эх болох VI Жорж, хатан Элизабет нарын хамт 1926 он

1926 оны 12-р сар

1930 он. Дөрвөн настай Элизабет

1937 он. Тагтан дээрээс гараа даллаж буй гүнж Элизабет

1940 он

1940 он. 2002 онд нас барсан дүү Маргаретийн хамт

1941 он. Ээж болон дүүгийн хамт

Дайны үед түргэн тусламжийн машин жолоодож буй гүнж Элизабет

1942 он. Дайнд алба хаахаар бүртгүүлж буй Элизабет

HMS Vanguard усан онгоц дээр ахмадуудтай хөгжилдөж буй гүнж

1947 он. Ханхүү Филиптэй хуримлав

Хуримын ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирж буй нь

1953 он. Хаан ширээнд өргөмжлөгдөв

1960 он. Гэр бүлийн хамт

1969 оны 10-р сард Аполло 11-ийн сансрын нисэгчдийг угтан авахаас өмнө

1975 он. Хатан хаан Элизабетийг Дондонд Маргарет Тетчер угтан авч буй нь

1977 он. Мөнгөн ойгоо тэмдэглэж буй хатан

1981 онд хунтайж Чарльз, гүнж Диана нарын хуримын үеэр

1981 он. Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудын хамт

Хунтайж Уилльям, Харри нарын хамт

1997 он. Диана гүнжийн хөвгүүд болох Уилльям, Харри нарын хамт гашуудаж буй нь

2008 оны 11-р сарын 20-нд хуримынхаа Diamond ойг тэмдэглэхээр Бродландад дахин айлчилж буй нь

2018 оны 7-р сар. Ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын хамт агаарын нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан үзүүлбэр үзэж буй нь

2021 он. Нөхрийнхөө оршуулах ёслолын үеэр

2022 оны дөрөвдүгээр сар

2022 оны тавдугаар сар

2022 6-р сар

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Хил хаагдвал бизнесүүд дампуурч, иргэд ядуурч, цаашлаад нийгэмд тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Цар тахал болон дайнтай холбоотойгоор эдийн засаг амаргүй байна. Ер нь хямралын үед төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой талаар хоёулаа тогтож ярья. Хэрэв манай улсын бүх хил гааль хаагдвал яах вэ?

-Хил бүрэн хаагдвал эдийн засаг огцом унана. Бидэнд тэсээд гарах санхүүгийн нөөц байхгүй. Бизнесүүд ашиггүй дампуурч, иргэд орлогогүй ядуурч, цаашлаад нийгэмд тогтворгүй байдал бий болно. Энэ бол факт. Түүхэнд нөхцөл байдал муудах бүрт энэ үйл явц ажиглагддаг. Гэхдээ таны асуудаг бол бүр хамгийн муу кэйс нь шүү дээ.

Нэг үеэ бодвол ковидыг ардаа үдлээ. Гэхдээ ковидоос үүдэлтэй хил гаалийн гацаа үргэлжилсэн хэвээр байна. Цар тахлын дараа хөгжиж буй орнуудад хүнд байхыг олон улсын байгууллагууд анхааруулж байв. Тодорхой дурдвал өрийн дарамт, үнийн өсөлт, хилийн гацааг дурдаж байсан. Эдгээр хямралын шинж тэмдгүүд ихэнх орнуудад ажиглагдсан. Тэр ч байтугай албан ёсоор дампуурлаа зарласан улс Шри-Ланк байв. Түүнчлэн Өмнөд Америк болон Африкийн хэд хэдэн улсыг дурдаж болохоор байна. Манайд дээрх гурван нөхцөл байдал үүссэн байгаа ч дампуурах хэмжээнд бол биш байна.

-Хямралын үед тог цахилгаангүй, бензин шатахуунгүй болбол яах бол?

-Шри-Ланкийг л харахад болно доо. Хотын гудамжаар машинаа түрээд, талбай дээрээ улстөрчдийн зураг шатааж жагсана. Өнгөтэй, өөдтэй хүмүүс нь гадагшаа дүрвээд явчихна. Харин чадалгүй нь эндээ үлдэнэ. Барааны үнэ өсч, төгрөг үнэгүйдэж, эдийн засаг гүн хямралд орно. Магадгүй хүмүүс хөдөө л гарах байх даа.

-Манайх шиг импортлогч орны хувьд хямралын үед хүнсний хомсдолд орвол яах ёстой вэ. Нөөц бүрдүүлэх боломж бололцоо байгаа юу?

-Хүнсний хувьд, манайх дотооддоо 90 гаруй хувь хүнсний ногоо, жимсний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг. Гурил ч ялгаагүй. Гагцхүү үрийн асуудал байна. Жишээ нь, гурилын үрийг бид Украинаас авдаг. Гэтэл Украин өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Энэ жил гурилын үнэ нэлээд өсөх болов уу. Өрхүүдийн ихэнх нь жимсийг хэрэглээний сагсандаа багтаахгүй болсон. Учир нь маш үнэтэй байна. Жимс хэрэглэхгүй монголчууд яваад байж чадна. Тэгэхээр хил хаагдлаа гэхэд мах, гурил, ногоо нь байхад бид алзахгүй. Удаан хугацаанд харин тэсэж чадахгүй.

-Орос Украины дайнтай холбоотой эмийн хомсдол үүссэн. Цаашид ковидын халдвар идэвхжвэл эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлаа яаж шийдвэл зохистой вэ. Хил гааль хаагдаад эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдвал юу болох бол?

-Эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдоход манайх шиг ийм институт сул, далд эдийн засагтай газар дамын наймаа бий болох, ашиг хонжоо хийх нь нэмэгддэг. Ковидын үеэр харсан биз дээ. Нэг хүнд ногдох эмчилгээний зардал долоо, найман сая төгрөгт хүрч байв. Гэтэл одоо хэд байгаа билээ дээ. Иймэрхүү зүйлс дахин л давтагдана. Ковид бол зөвхөн эмнэлгийн байгууллагаас бус хувь хүнээс хамаардаг гэдгийг хэн хүнгүй ойлгодог болсон. Тэгэхээр хил хаагдлаа ч тэр зүйлтэй яаж тулах сайн ч, муу ч туршлага бидэнд байна. Эртнээс нөөцлөх, тусгай нөхцөлтэйгөөр татаж авах төлөвлөгөө улсад бий гэж бодож байна. Оны эхэнд хил нээлээ гэж зарлахад онгоц дүүрэн өвчтөн гадагшаа нисэж байв. Хэрвээ эм тариа тасалдах нөхцөл байдал үүсвэл олон хүний амь настай холбоотой асуудал үүснэ.

-Магадгүй улс төр бужигнаад дотоодод үймээн самуун болбол яах вэ?

-Үймээн самуун бол хүсээд байх зүйл ерөөс биш. Түүхээ харахаар үймээн самуун дэгдэхэд энэхүү нөхцөл байдлыг гадна, дотны олон хүчин ашиглана. Дунд нь зэвсэг өгөх, турхирах, санхүүжүүлэх гэх мэтээр Ойрхи дорнод, Африкт ашигласан технологи давтагдахыг үгүйсгэхгүй. Улмаар өнөөгийн Сири, Ирак, Ливи гэх мэт улсуудын хувь заяа л биднийг угтана.

-Байгалийн гамшиг болж, хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдвэл эрсдэл багатай даван туулах ямар төлөвлөгөө байж болох вэ?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиоход бидэнд түүнийг давах хангалттай нөөц бололцоо, санхүүгийн чадавх байхгүй. Байгалийн гамшиг байтугай бидэнд бодитоор тулгарсан эрсдэлүүдээ хүртэл шийдэж чадахгүй байна. Жишээлбэл, энэ өвөл хот хөлдөх эрсдэлтэйг олон мэргэжлийнхэн анхааруулж байна. Гэвч бидэнд үүний эсрэг дорвитой хийсэн зүйл үгүй. Ер нь 2050 он гэхэд дэлхийд хүнсний хомсдол үүсэх магадлалтайг сануулж байна. Дэлхийн дулааралтай холбоотой газар тариалан, ургац муудаж энэ нь хүнсний нөөцөд нөлөөлнө гэжээ. Монгол ч гэлтгүй дэлхий нийтийн асуудал болж байна.

-Томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг орхиод гарвал биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ?

-Хэрвээ томоохон хөрөнгө оруулагчид гарвал өнөөгийн Венесуэл шиг нөхцөл байдал үүснэ. Венесуэл бол газрын тосны экспорт хийдэг, улс төрийн тогтолцоо нь нэг хүнд төвлөрсөн, халамжийн бодлого ихтэй улс байв. Улмаар хээл хахууль, ядуурал, нийгмийн асуудлууд улам их нэмэгдэхэд үүний дайсныг гадаадын хөрөнгө оруулагчид гэж харуулснаар тэднийг хөөсөн. Хөөсний дараа юу болов. Инфляци нь 300 хувь давж өсөв. Үндэсний мөнгөн тэмдэгт нь цаас болж, иргэд нь дүрвэж, энэ улс дампуурсан. Тэгэхээр манайд ийм л нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Ер нь бид хардаг бол сургамж өгөх улсууд зөндөө байна. Тэдний алдаанаас суралцах хэрэгтэй.

-Ингэхэд хямралыг даван туулах ямар төлөвлөгөө байх ёстой вэ?

-Бид бараг аргаа барчихсан даа. Нэг зүйл л тодорхой боллоо. Сүүлийн хоёр жил уул уурхайн салбар хүчтэй сэргэсэнгүй. Уул уурхай л сэргэхгүй бол Монголын эдийн засаг сэргэхгүй. Тэр дундаа нүүрсний экспортын нөлөө өндөр байна. Тэгэхээр дотроо хичнээн төлөвлөгөө бэлдлээ гээд эдийн засгийг хүчтэй өсгөж бол чадахгүй. Эхний ээлжинд хил, гаалийн гацаагаа шийдэж, экспортоо сэргээх нь чухал байна. Хоёрдугаарт, төсвийн мөнгөө зорилтот бүлэгтээ олгож, төсвөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй байна. Гуравдугаарт, төсөв болон мөнгөний бодлогоо уялдуулж явуулахгүй бол иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар огцом буурч байна. Авууштай зүйл нь Засгийн газар дунд, урт хугацааны бодлогоо сайн явуулж байна. Жишээлбэл, Оюу толгойн далд уурхайн төсөл болон төмөр зам, Эрдэнэбүрэнгийн УЦС бол манай эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл юм. Харамсалтай нь богино хугацаанд бодлого ихээр алдагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цар тахлын улмаас хүмүүний хөгжил 5 жилээр ухарсныг НҮБ мэдээлжээ DNN.mn

Covid-19 и шесть полезных слов на английском языкe - PROMT.One

Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тайланд Хүмүүний Хөгжлийн Индекс 30 жилийнхээ түүхэнд анх удаа 2020 ба 2021 онуудад хоёр жил дараалан буурсныг мэдээлжээ.

Хүмүүний Хөгжлийн Индекс нь хүмүүсийн амьдрах нас, боловсролын түвшин, амьдралын стандарт зэргийг хэмждэг ойлголт юм.

Энэ хэмжүүр хоёр жил дараалан буурснаар нийт хүн төрөлхтний хөгжил таван жилээр ухарч байгаа юм байна.

“Энэ нь бид эрт үхдэг болж, боловсрол муудаж, орлого буурсан гэсэн үг. Гуравхан үзүүлэлтээс олон хүн яагаад цөхрөнгөө барж, бухимдаж, ирээдүйдээ итгэлгүй болсныг та ойлгох болно” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн захирал Аким Стайнер тайлбарлажээ.

Энэхүү ухралтын гол хүчин зүйл нь коронавирусийн цар тахал болохыг дээрх тайланд өгүүлсэн байна.

Бас улс төр, санхүү, уур амьсгалын хямралууд ч давхар нөлөөлснийг тайлбарлажээ.

“Бид өмнө нь гамшигтай тулгарч байсан. Дайн мөргөлдөөн үзэж байсан. Гэхдээ яг одоо бидний өмнө тулгараад байгаа бэрхшээл нь хүмүүний хөгжлийн томоохон ухралт болж байна” гэж Стайнер ярьсан байна.

Энэхүү ухралт дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд нөлөөлжээ.

Ухралт хамгийн бага нөлөөлсөн улсуудыг Швейцар, Норвеги, Исланд тэргүүлж, хамгийн гүнзгий нөлөөлсөн улсуудыг Өмнөд Судан, Чад, Нигер тэргүүлсэн байна.

Цар тахлын дараа зарим улс орнуудын эдийн засаг, нийгэм сэргэж эхэлсэн ч Латин Америк, Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн орнууд, Өмнөд Ази, Карибын савын орнууд сэргэж амжилгүй Украины дайны шинэ хямралтай тулгарсныг тайланд өгүүлжээ.

2019 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 73 жил байсан бол 2021 онд 71.4 болж буурсан байна.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тайланд бас дараах гурван чиглэлд анхаарал тавьж чадвал хүн төрөлхтөнд гэрэлт ирээдүй байгааг онцолжээ.

Үүнд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ба ирээдүйн цар тахалд бэлтгэлтэй байх, гэнэтийн цочролын нөлөөг бууруулах даатгалын системтэй болох, ирээдүйн хямралтай тэмцэх чадавхыг инновацаар бэхжүүлэх юм байна.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм

Хэвийн шахмал цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна DNN.mn

Сүүлийн жилүүдэд Чыби хот хэвийн цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цайг тарьж, боловсруулж, борлуулж, улмаар орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх томоохон аж ахуйн нэг болгожээ.

Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н Фань Мүжэнь энгийн үед тариагаа тарин, тахиагаа тэжээдэг. Харин ид ажлын үе болоход тэрбээр ойролцоох цайны хүрээлэнд очиж цай түүх, боловсруулах ажилд гар бие оролцож зохих орлого олдог аж. Тэрбээр цай түүвэл нэг жин нь 25 юань, боловсруулбал нэг цаг нь 30 юань, ингэснээр өдөрт 300 юань олох бөгөөд жилд бараг 50-60 мянган юанийн орлого олдог байна. Тэдний гэр бүлийн САА-н бизнестээ нийт 500 мүү цайны хүрээлэнтэй, голдуу Чыби хотын хэвийн цайны аж ахуйн нэгжид түүхий эд нийлүүлэх ба жилд 25 мянга гаруй кг-ийг нийлүүлэхэд байхуу болон ногоон цайны түүхий эд тус бүр 500 гаруй кг хүрдэг.

Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н удирдлага Гэ Шюньян “Манай САА бол төвлөрүүлэн тарих ба үйлдвэрлэлийг уялдуулж ирсэн. Жилд бараг 30 тариачин өрхийг дайчилж оролцуулдаг ба хүн бүрийн орлого 30-40 мянган юаньд хүрсэн гэлээ.

Хэвийн /шахмал/ цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг өсөн нэмэгдүүлж байна

Шиньдянь суурин бол Чыбигийн хэвийн цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээндээ эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарч иржээ. Чыби хотын Шиньдянь суурингийн дарга, намын хорооны дарга Шюй Юелүн “Нийт суурингийн хэмжээнд 16 мянган мүү цайны хүрээлэнгийн 2 талбайтай, 6 цайны аж ахуйн нэгжтэй, жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юань. Одоогоор нийт сууринд цай түүх, боловсруулах, борлуулах ажилд оролцож байгаа хүний тоо 300 шахам, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн” гэв.

Чыби хот нь эртний суурин Янлөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Жүөэр группийг урилгаар авчирч, Янлөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгожээ.

Борлуулалтын хэмжээ жилийн 200-300 мянган юаньд хүрсэн” хэмээн ярив. Янлөүдүнгийн Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн хэвийн цайнаас гадна Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг төрөл бүрийн аж ахуй эрхлэх дэлгүүр 100 гаруйд хүрчээ.

11 дүгээр сард эртний суурин Янлөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ. Жүөэрийн Чыбигийн соёл аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь “Жүөэр групп уг гудамжийг засан сэлбэж хамгаалсаны ачаар одоогийн байдлаар 100 дэлгүүр ажиллах болжээ. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж 3 байгаа иргэдийн тоо 1000 гаруй болов.

Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэнээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлсэнээр 35 мянган ажил эрхлэгчийг дайчилж, 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг хэвийн цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулж чадлаа.

Нийт иргэдийн үйлдвэрлэж буй цайг нэгэн хэвийн хос эргэлтэд оруулжээ

Өнө удаан түүхтэй Чыбигийн хэвийн цай нь тариалангийн өвөрмөц аж ахуй юм. Өнгөрсөн хугацаанд Чыбигийн хэвийн цайг голдуу хил хязгаар нутгаар борлуулдаг байсан тул хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байв.

Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ санаа тавих болсон нь цай ундааны эрэлтийг нэмэгдүүлжээ. Хүбэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн зааланд Аж ахуйн нэгжийн удирдлага Жинь Ли сурвалжлагчид Шанхайн импортын барааны экспогийн хугацаанд дэлгэн үзүүлсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

Хүбэй мужийн цайны аж ахуйн группын Ерөнхий захирал, Хүбэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн удирдлага Жинь Ли “Энэхүү бэлгийн цай нь Шанхайн танхимд дэлгэн үзүүлэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Манай цайны үйлдвэр 1949 онд байгуулагдсан Эхэндээ хил хязгаар 4 нутагт цайгаа үйлдвэрлэж байхдаа Өвөр монголын зах зээлд эзлэх хэмжээ 80 гаруй хувьд хүрч байв. Сүүлийн жилүүдэд Жаоличяо цайны үйлдвэр бүтээгдэхүүндээ инновац шингээж, олон төрөлт өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэлсэн. Чыбигийн хэвийн цайтай танилцах танхимд /Шанхай/ Жаоличяо цайны үйлдвэр нарийн төлөвлөж, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэнд оролцсон. 2015 оноос эхлэн дотоод дахь зах зээлээ идэвхтэй өргөтгөж, хамгийн анх 10 хувьтай байсан бол 2020 онд бидний үйлдвэрлэлийн харьцаа дотоодын борлуулалтын зах зээлийн 50 хувийг эзэлсэн” гэв.

Чыбигийн хэвийн цайны брэндийг нийтэд таниулахын тулд Чыби хотын захиргаа олон жил дараалан хэвийн цайны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эдийн засгийн эргэлтийг нь бэхжүүлжээ.

Энэ жилээс эхэлж Чыби хот цайгаа Дэлхийн эрүүл мэндийн экспо-3, Сычуаний цайны арван дөрөвдүгээр экспо, Хятадын олон улсын цайны соёлын экспо зэрэг төрөл бүрийн экспод оролцуулж сурталчилжээ. Үүний зэрэгцээ Хятадын томоохон хотуудад Чыбигийн хэвийн цай борлуулах төв болон салбар цэгүүдийг байгуулсан аж. Аравдугаар сарын 10-нд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группийн Үхан дахь гурван суурин цай борлуулах таван төвийг нэг дор нээжээ. Энэ нь мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулах гараагаа эхлүүлж, нэн олон Үханьчүүдэд Чыбигийн хэвийн цайг амсуулах гэсэн хэрэг болно.

Үхань хотын иргэн Ван овогт “Чыбигийн хэвийн цай таргыг бууруулж, бие дэх өөх тосыг хөөдөг. Хэд хэдэн удаа уусны дараагаар цайны амт маш их таалагдсан болохоор бид Чыбигийн хэвийн цайг байнга уухаар болсон” хэмээн ярьж байна. Тодруулбал, ирэх жилийн эцэс гэхэд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх групп нь Хятадын томоохон хот, 5 шяниудад хэвийн цайны 1000 дэлгүүр ажиллуулах болно. Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группын Зах зээлийн хэлтсийн удирдлага Лү Шючинь “Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд түшиглэж, бид хэвийн цайны брэнд болон соёлыг улам түлхүү хөгжүүлнэ. Өнөө жилээс эхлэн Хятадын мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулна” гэлээ.

Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Чыби хот Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийг түшиглэн цайны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гадны зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлж байна.