Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилал унтран алдаад сэргэж эхлэх нь үү DNN.mn

1990-ээд онд Монголд тайван замаар ардчилсан хувьсал гарч Ази төдийгүй барууныхны анхаарлыг татаж чадсан. Ардчилал дараагийн 10-аад жилдээ бадарсан шиг бадарч 2000 он гартал Монгол Улс ардчилсан орон шиг байлаа. Сонгоё гэсэн хүмүүсээ сонгуулиараа гаргаад ирдэг, хүн бүр гадаад паспорттой болж гадагшаа дотогшоо явж, хүн болгон шахуу хувиараа юм хийнэ гээд ХЭАА, хоршоо байгуулж, компанитай болж, нэг хэсэг төрд ажиллах хүн олдохоо байж билээ. Бизнес нь амжилттай яваа хүмүүс гадаад, барууны түншүүдтэй болж, хөрөнгө оруулалтыг хүчтэй татаж монголчууд ардчиллын үрийг амсаж арваад жил болсоон. Гэтэл нэг мэдсэн чинь сүүлийн 20 жилд нь ямар ч ардчилалгүй болчихож.

Яагаад ардчилалгүй болчихов гэдгийн нэгдүгээрх том шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоосон, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасанд байгаа юм. “…тийм, …ийм юмаа хамгаалах холбоо” гэсэн худал эх оронч шошготой өчнөөн ТББ байгуулж, барууны хөрөнгө оруулагчдын эсрэг зогсоодог байлаа. Эсвэл БНХАУ-ын эсрэг ямар ч хамаагүй юм зохиож дайсагналцуулдаг байв. Гэвч тэдгээр жагсагч, ТББ-ууд яагаад ч юм ОХУ-ын эсрэг ганц нь ч жагсаагүй юм даг. Сүүлийн 20 жилд ардчиллын бүхий л элемент, эд, ширхэг бүрийг хааж, боох хууль дүрэм журмуудыг тоо томшгүй ихээр гаргасан. Жагсаж цуглахдаа хүртэл зөвшөөрөл авахаас эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс эсэргүүцсэн элдэв хууль баталж, өөрсдийн тэжээвэр ТББ-уудаа гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирах зэргээр ардчилсан нийгэмд байж боломгүй ичгэвтэр хяналт, ёс бус шаардлагыг тогтоож эхэлсэн. Ардчиллын эсрэг энэ мэт бусармаг ажиллагааг МАН-ыг хэлэлтгүй АН бүр ч ихээр явуулж байсан шүү. 10-17 хувь болж өсч байсан эдийн засаг гэнэт зогсчихсон. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд ард түмний амь амьжиргаа дээшилж, монголчууд зовхи нь ямар их өөдөө, амьдрах итгэл дүүрэн байлаа. Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль баталсан С.Баяр Ерөнхий сайдын суудлаа хаяад АНУ руу зугтаж байлаа, Дубайн гэрээг хөдөлгөсөн Ч.Сайханбилэг одоо ч Монголдоо ирж чадахгүй байна. Цахилгаан станцуудын ажил бүгд зогсчихсон. Төмөр замын ажлаа ч өргөн, нарийн цариг ярьж гацаасан. Том бүтээн байгуулалтын энэ мэт ажлуудыг АН нь ч тэр, МАН нь ч тэр зогсоосон гэдэг нь үнэн. Ийнхүү гацаж, зогссон Монгол Улс улам л зожигорч, олон улсын тавцангаас хойш сууж, ухраад байсан. Баруунаас нүүр буруулж, наймаа хийдэг ганц Хятадаасаа хөндийрөөд байлаа. Гэтэл нөгөө талд Монгол дахь Оросын нөлөө улам бүр томорсоор, нэмэгдсээр иржээ. Станцуудын зогсолт, төмөр замын гацалт энэ бүгд бол зүгээр нэг тохиолдол биш шүү. Бүгд ардаа бодлоготой явж ирж. Ардчилал ингэж л Монголд байхгүй болжээ. Сүүлийн үеийн баривчилгаануудыг хар. Эрдэнэт үйлдвэрийг Оросоос салгаж ирсэн хүнийг шоронд хийлээ, Таван толгойг хөдөлгөх гэсэн хүнээ шоронд хийх зэргээр Монголын эдийн засаг, тусгаар тогтнолын төлөө явсан болгоныг айлгаж, харлуулж, гутааж, доромжлоод байна. Энэ бүхний эцэст яав, ардчилал зогсож, Оросын нөлөөнд орчихсон байна шүү дээ. Цаагуураа ийм нарийн холбоо, сэжмээр явж ирсэн харийн бодлогыг харахаар олон жилийн турш аядуу хийж ирсэн болохоор нь бид мэдээгүйд л хамаг учир байна.

С.Зоригийн хэрэг хүртэл илрээд л алга болчихдог. Ямар учиртай юм гэхээр өнөө л Орос ахын заавар. Монгол Улсыг сүүлийн 20 жил хойноос удирдаж иржээ гэдгийг Украины дайнаас улбаалж саяхан мэдсэн. Украин руу Орос түрэмгийлэн дайрсан. Украин өөдөөс нь тэмцэж одоо бараг ялж эхэлж, Оросын нэр нөлөө дэлхий дахинаа суларч хүчирхэг гүрэн гэх домог нь замхарч байна. Оросын нэр хүнд, хүч ийнхүү суларч эхлэхээр Монголыг атгасан гар нь хүссэн хүсээгүй суларч байгаа нь бидэнд “Юу болоод өнгөрөв” гэдгийг бодитоор харж, анзаарах сөхөө өглөө. Нээрэн юу болчихов? гэдэг асуулт эрүүл тархитай хүн бүрд төрж байна. Орос дэлхийд ямар ааш гаргадаг юм байна, бидэнд ямар ааш гаргаж ирсэн байна вэ, АН, МАН гэсэн хоёр нам төрийн эрхэнд гарангуутаа л ардчиллын эсрэг хийгээд байсан юмнууд нь явж явж Оросын нөлөөнд хэт автсанаас болсон юм биш биз дээ гэж харагдаж байна. Оросууд Украин руу довтолно гэдгээ бараг 10, 20 жилийн өмнөөс бэлтгэж, дайны найдвартай ард тал, бамбай болгох гэж Монголыг эрхшээлдээ байлгаж байжээ. Том гүрэн нэг жижиг улсад асар хүчтэй нөлөөлдөг ч юм байна гэдгийг бид мэдэрлээ. Манай эрх баригчид бүхий л үйл явдалд дольгонож хойшоо гүйж очиж тал засаад байгаагаас нь үүнийг илүү мэдэрч байна.

Оросын нөлөөнд орсон байжээ гэдгээ мэдсэн, Оросын чанга атгааснаас суларч гарч ирж байгаагаа анзаарсан үйл явдал бол Хэлмэгдэгсдийн өдөр байлаа. Анх хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэж байснаас ч илүү сошиалд бужигнацгаалаа. Хэлмэгдэгсдийн өдөр өнөө жил айхавтар ширүүн, нийгэм сэрж байгаа маягтай болж өнгөрсөн нь харанхуйд ассан гэрэл шүү. Хэлмэгдэгсдийн өдрөөр монголчууд “Оросын нөлөөнөөс ангижирна гэж хувьсгал хийж олж авсан ардчилал маань байхгүй болчихсон байна” гэдгийг анзаарч ярилцлаа. Цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, зам тээвэр, төмөр замын сүлжээ гээд Монгол Улсын тусгаар улс болох баталгааг илтгэх юм бүхэн, хөгжлийн тулгуур болсон дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалт болгонд Оросын оролцоо байжээ гэдгийг монголчууд хожуу ч гэсэн ойлгож авч ярилцаж, үзэл бодлоо солилцоцгоосноос нь үзвэл ардчилал маань унтран алдаад сэргэх нь үү дээ гэсэн найдвар өгөв. Хэлмэгдэгсдийн өдөр Ерөнхийлөгч Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ жил У.Хүрэлсүх Ерөнхийлөгч цэцэг өргөсөнгүй. Дургүйдээ цэцэг өргөөгүй ч биш байх. Урьд өдрүүдэд нь төмөр замын нээлт болж, тэнд өргөн дэлгэр найр цайллага болсон гэж дуулдсан. Тийм болохоор эрүүл мэндийн байдлаасаа болоод цэцэг өргөх ёслолд оролцоогүй байх гэж таамаглаж байна. Түүнээс биш хэлмэгдэгсдийн өдрийг арай ч тоохгүй байна гэж байхгүй л дээ.

АН яагаад сонгуульд удаа дараа ялагдав, энэ нам яагаад сонгуульд ялахгүй байна вэ, АН яагаад хоёр хуваагдав, ардчилал яагаад байхгүй болчихов гэж ард түмэн бүгд орилолдож байна. Энэ бүх эвдрэл, үл ойлголцол, талцлын цаана Оросын нөлөө байсан юм биш үү, цаанаасаа тусгай мэргэжлийн улс орж ирж энэ бүх холион бантанг хийж байсан юм биш биз дээ. Сүүлийн олон удаагийн сонгуульд оросууд нөлөөлсөн юм биш үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Оросын нөлөө манайд маш их, бүр тамтаггүй их гэдгийг Орос, Украины дайн эхлэхэд харагдсан. Угтаа Орос нь Оростойгоо дайтаж байхад монголчууд бид нэг нэгнээсээ Оросыг өмөөрч талцах ямар ч шаардлагагүй байхад л хавтгайгаараа орос ах нар минь хэмээн гайхмаар өмөөрч хэрэлдэцгээсэн, хэвлэл мэдээлэл, төр засаг, сошиал сүлжээ тэр чигтээ шүү. Жижиг орон руу том гүрэн хүч түрэмгийлэн дайрна гэдэг буруу үйлдэл гэдгийг хэн ч мэднэ. Гэтэл үүнийг нь мэдэхгүйдээ Оросыг өмөөрч байгаа юм биш л дээ. Цаанаасаа тушаал, заавартайгаар л хөдөлгөж байгаа юм. Хэрвээ Орос Украиныг ялсан бол Монгол руу довтлох нь цаг хугацааны л асуудал байсан. Ямар ч эрүүл хүн үүнийг бодож эргэцүүлнэ.

Ардчилсан хувьсгал 2000 он хүртэл 10 жил бадарчихаад сүүлийн 20 жилд гадны нөлөөгөөр баларч, уугьж уугьчихаад одоо сэргэж эхлэх гэж байгаа юм биш үү гэсэн горьдлого Хэлмэгдэгсдийн өдрөөр буюу геноцид эхэлсэн түүхэн хар бараан өдрийн ойгоор нийгэмд төрлөө. Хэдий бид Оросын нөлөөгөөр ардчиллаа бусниулсан ч оюун санааны түвшиндээ, нийгмийн сэхээлэг хэсэг нь бодит үнэнийг харж дүгнэхтэйгээ л байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар хуралдана

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2022.09.14/ болно.

Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болгосон билээ. Тухайлбал,

-Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар болж,

-2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барих талаар мэдээлсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар Ерөнхий сайдад Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцуулга хийх юм.

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 76.2 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 67.5 хувьтай байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг өчигдөр зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 34 байгууллага оролцож, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Үйлдвэр, компани тус бүр 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2022-2023 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, цахилгаан эрчим хүчний өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

2022 онд хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг материал татан удааширсан ч нөөц тоноглолыг ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварын гүйцэтгэж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:

  • Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын хэмжээ авч ажиллах,
  • Компанийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах,
  • Аваарын нөөцийг бүрдүүлэх, биечлэн шалгах,
  • Санхүүгийн өртгийн судалгаа хийж танилцуулах,
  • Хүний нөөцийн бодлогыг дэмжих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 76.2%-ийн гүйцэтгэлтэй байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Ерөнхий прокурор, Тагнуулын дарга байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж гаргаад хар тамга дардаг сонгодог жишээ байлаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хөрөнгө оруулалтын эрх зүйн байдлын талаар ярилцлаа.


– Макс Жонсонтой би уулзсан. Дээрэмд үүлсэн хэргийг нь нэхэн шалгаж, шийдэж өгнө-


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд ямар гол зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Дэлхийн 190 гаруй орноос манай улс ДНБ-ний эзлэх хувиар 134-р байрт байна. Манай улсын ДНБ 13, 14 тэрбум ам.доллар байна. АНУ хамгийн их буюу 29 их наяд ам.долларын ДНБ-тэй. Улс шиг улс байя гэвэл бид эдийн засгаа өөд нь татахаас өөр гарцгүй. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудал, хүний хөгжил зэрэг бүх л зүйл ДНБ-тэй холбоотой. ДНБ-ээ өсгөсөн, ДНБ-ээрээ тэргүүлж байгаа орнуудын туршлага нь ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсантай холбоотой. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын жинг ганцхан компаний (Оюу толгойн төсөл) хөрөнгө оруулалт дарж явж байна. Манай улсад жил бүр оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээний дийлэнх хувийг нэг компани дангаараа бүрдүүлж байна. Бидэнд хөрөнгө оруулалт юу юунаас нэн чухал хэрэгтэй байна.

Манай улсын экспортын гурав хүрэхгүй хувийг аж үйлдвэрийн гарц эзэлж байна. Бид үүнийг өөрчилж бүх салбарт хөрөнгө оруулалт татах, таатай хөрс суурийг бэлдэхийн тулд өчигдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулга хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Элчин сайд нарыг, МХАҮТ-ын төлөөллүүд оролцсон.

Ганцхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлээд хөрөнгө оруулалт таатай болчихгүй. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрмээ тодорхой болгож танилцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та орж ирвэл ингэж компани байгуулна, ингэж оршин суух эрхээ авна. Танд ийм татварын хөнгөлөлт үзүүлнэ, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар төртэй хамтарч ажиллах ийм шинэ боломжууд бий болж байна. Зарим салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд тарифын дэмжлэг танд үзүүлж болно зэргийг тодорхой болгомоор байгаа юм. Жишээлбэл, гадны хөрөнгө оруулагч манайд оршин суух визээ сунгахын тулд Эдийн засаг хөгжлийн яамнаас очиж нэг тодорхойлолт аваад эргээд Гадаадын иргэн, харьяатын газар очдог. Ингэж визээ сунгуулахад заримдаа авлига хүнд суртлын ханштай байдаг ч гэх яриа байдаг. Бид үүнийг байхгүй болгохыг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж олон хууль хөндөгдөнө. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулиар хөрөнгө оруулагч визээ сунгуулахад олон газраар явах ёсгүй. Гадаадын иргэн, харьяатын газарт тухайн оршин суугчийн 13 оронтой дугаар үүсч байгаа. Тэр дугаараар нь тухайн хүнд цугларсан хувийн мэдээлэл дээр үндэслэж виз суулгалтыг нь хийх зэргээр дүрмийг тодорхой болгож байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар энэ зөвшөөрлийг авсан бол энэхүү хугацаанд дахиж ямар нэгэн зөвшөөрөл сунгахтай холбоотой харилцаа үүсэхгүй. Таны эрхийг хөндсөн тохиолдолд хууль сахиулагчид ингэж таны эрхийг хангана. Та Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ийм процессоор маш хурдан маргаанаа шийдүүлнэ гэх зэргээр.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх процессоо бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар өнөөдөр нэг хэрэг 3.6 жил үргэлжлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирсон хүн шүүхийн зардлаа төлөөд шүүхээр маргаанаа шийдүүлэхээр 3.6 жил явж байна. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гээд дахиад явна. Манай орчин цагийн эрх зүйн түүхэнд нэг хүн маргаанаа шийдүүлэх гэж 16 жил болсон кейс бий шүү дээ. Ийм процесстой байхад гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж орж ирж, эрхээ хэзээ хамгаалуулна гэж бодож хөрөнгө оруулалт хийх вэ. Тиймээс нэгдүгээрт, процессын хуулиа өөрчилмөөр байгаа юм.

Хоёрдугаарт, төлбөрийн чадваргүйдлийн хууль буюу Дампуурлын тухай хууль байна. ОУВС болон бусад манай улсын донор байгууллагууд Дампуурлын тухай хуулийг өөрчил гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байна. Танай Дампуурлын тухай хуулийн механизм нь буруу байна. Уг нь төлбөрийн чадваргүйдлийн хууль юм гэдэг. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүйдэлд орохоос урьдчилан сэргийлэх хууль болохоос манайх төгс дампууруулах чиглэлтэй болчихоод байгаа юм. Дахин хөрөнгөжүүлж болно, санхүүгийн түргэн тусламжуудыг үзүүлж дампуурлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг агуулгаар бичиж байгаа. Их хуралд өргөн барихаар төлөвлөж байна.

-Эдгээр хуулиудыг цогцоор нь шинэчилчихвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эрх зүйн орчинд ямар нэгэн асуудал үүсэхгүй нь гэж ойлголоо?

-Бидэнд хамгийн том тулгамдаж байгаа зүйл нь Иргэний хууль. Иргэний хуулийн одоогийн харилцаа нь хуулийн этгээдийн хооронд үүсч байгаа эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг ганц том хууль болчихоод байгаа юм. Дэлгүүрт ороод ундаа худалдаж авахад худалдан авах харилцаанд орж байна. Хөрөнгийн бирж дээр очоод хэдэн тэрбумаар үнэлэгдэх гэрээ хийсэн ч Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна. Яг нэг форматтай. Маргаан шийдвэрлэх процесс нь яг ижил. Тиймээс Иргэний хуулийг төрөлжүүлж зохицуулъя гэж байгаа. Иргэн хоорондын иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулиар, иргэн бизнестэй харилцаж байгаа харилцааг хэрэглэгчийн гэрээний хуулиар зохицуулъя. Бизнесийн хооронд үүсч байгаа харилцааг Арилжааны хуулиар зохицуулъя гэдэг агуулгаар энэхүү хуулиа бэлдэж байна. Жишээлбэл, бид өдөр тутамдаа том бизнестэй харилцаанд ордог болчихлоо. Барьж байгаа утас, гэртээ хэрэглэж байгаа гурвалсан үйлчилгээ, банкны картаар үйлчлүүлж байгаа систем зэрэг нь иргэн бизнес хоорондын харилцаа болж байна. Энэ бол нэг тогтсон хэрэглэгчийн гэрээний загвараар явах ёстой. Тэгж байж том бизнесээс иргэнийг хамгаалах, иргэнээ хохироохгүй байх зохицуулалт үүснэ гэж үзэж байна. Том үнийн дүнтэй хэдэн их наядаар тоологдох худалдах, худалдан авах харилцаа Арилжааны хуулиар зохицуулагдаж, иргэд хоорондын өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа Иргэний хуулиар явъя. Тэгэхгүй бол сүүлийн үед үндэсний эрх зүйг, гадны эрх зүйгээр орлуулах эвгүй хандлага их ажиглагдаж байна. Манай томоохон бизнесмэнүүд Сингапурт очоод Сингапурын хуулиар гэрээ хийгээд тэндээ маргаанаа шийдвэрлүүлдэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай дотоодын эрх зүй орлуулагдаж байна гэсэн ойлголт гарч ирээд байна. Тиймээс үүнийг өөрчлөхөөр төлөвлөөд явж байна. Ер нь иргэний эрх зүйн шинэчлэл сүүлийн 20 жил яригдаагүй. Бид хийхдээ алдаа гарсан гэж үздэг. Юу гэвэл, Иргэний хуулиа 2002 онд баталчихаад Иргэний хуулийн салбар институтүүд буюу дампуурлын харилцаа, газрын харилцаа, гэр бүлийн, хөдөлмөрийн харилцаануудын хуулиуд салбарлаж батлагдах ёстой хуулиасаа өмнө батлагдсан. Жишээлбэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөрийн хууль 1998 онд батлагдсан. Газрын хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1997 онд, Дампуурлын хууль 1993 онд батлагдсан. Иргэний хуулийнхаа үндсэн агуулга зарчимдаа нийцүүлж байж бусад салбар хуулиудаа хийх ёстой байсан. Одоо засах гээд явж байна. Тухайлбал, УИХ-д Газрын тухай хуулийг өргөн барихаар төлөвлөөд байна. Иргэний хуульд газар эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх гэдгийг тодорхойлсноос өөр агуулгаар Газрын хууль батлагдсан. Тиймээс хувийн эрх зүйн шинэчлэл буюу Иргэний эрх зүйгээ салбарын шинэчлэлтэй хамт бүхий л бизнес эрх зүйн орчинг таатай болгох, тоглоомын дүрмээ ойлгомжтой болгомоор байгаа юм. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг хуулийн механизмыг бүрэн байхгүй болгох хэрэгтэй.

Ерөнхий прокурор, тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж гаргаад хар тамга дараад дахиж оруулж ирдэггүй сонгодог жишээ өмнө нь байсан. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Монгол Улсын нэр хүнд гэдэг зүйл юу юунаас чухал. Аливаа улсын нэр хүндээс шалтгаалж эрх зүйн орчин, тогтолцооноос шалтгаалж гадны хөрөнгө оруулалт аяндаа орж ирдэг. Ямар салбар руу солонгорох вэ гэвэл тухайн үеийн эдийн засгийн нэгдсэн үзүүлэлтүүд, праметраас ихээхэн шалтгаална. Мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд сонирхдог салбар бол манайд уул уурхай. Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, эрчим хүчний зэрэг олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчин бий болгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, Афкан зэрэг атманууд манайхаас том эдийн засагтай байгаа. Бид 134-т байна гэдэг маш инээдтэй. Тиймээс бид хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг таатай болгож, улс төрийн огцом шийдэл гаргахгүй байж, гадаадын ч тэр, дотоодын ч тэр хөрөнгө оруулагчдыг улс төрийн шийдвэрээр асуудлыг нь боомилдоггүй болгож байж, сошиалд захирагдаж хөрөнгө оруулагчдыг хөөж туудаггүй болж байж цааш хөгжинө.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад татварын ямар таатай орчин бий болгохоор энэ хуульд тусгагдаж байгаа бол?

-Тэдэн жил ийм салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд татварыг тэдэн хувь хөнгөлнө гэсэн уламжлалт мотивацийг энэ хуульд шингээж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулагчтай гэрээ хийх ажлын хэсгийг би ахалдаг. Эргээд харахад манай татварын орчин, татвар бодох аргачлал, гадны компаниудын татвар тайлагнадаг, боддог аргачлал хооронд зөрүү байна. Жишээлбэл, зэсийн баяжмалд татвар ногдуулдаг аргачлалыг нутагшуулах шаардлага байна. Бүхнийг гадныхны буруу гэж болохгүй байна. Жишээлбэл, зэсийн баяжмал дотор агуулагдаж байгаа хар тугалганаас АМНАТ бодно гээд бид акт тавьчихаж байгаа юм. Гэтэл гадны орнууд яг ийм тохиолдолд хар тугалга зайлуулж өгсний төлөө татвар авдаггүй, бараг дэмжлэг үзүүлдэг шахуу юм байна. Тиймээс бид татвар авах, бодох аргачлал дээрээ дэлхийн стандартууд руу очих шаардлага байна. Татвар тайлагнагч, татвар хүлээж авч байгаа татварын алба хоорондын ойлголтын зөрүүнүүдийг арилгах шаардлага байна.

-Гадны хөрөнгө оруулагчдад виз олголттой холбоотой ямар таатай нөхцөлийг бий болгож байгаа вэ?

-Виз олголт дээр нэг дэвшил гарсан нь Е-визийг нэвтрүүлж эхэлсэн. Хоёрдугаарт, зарим улс орнуудыг визгүй зорчих жагсаалтад оруулсан. Энэ жил БНСУ-ын иргэдийг 30 хоногийн хугацаатай манай улсад зорьчих эрхийг визгүй болгосон. Харилцан адил байх зарчмынхаа хүрээнд ирэх аравдугаар сард би БНСУ руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд айлын талд Монгол Улсын иргэдийг харилцан визгүй болгох шаардлагуудаа тавина. Гуравдугаарт, хил орчмын аялал жуулчлалын хүрээнд гадны иргэдийг Монгол Улсад орж ирэхэд 72 цаг визгүй зорчих эрхийг нээж өгч байгаа.

Гадны хөрөнгө оруулагчид Е-виз мэдүүлээд орж ирээд цаашид хөрөнгө оруулалт хийгдэж урт хугацаанд оршин суух болсон тохиолдолд оршин суух визийг нь хялбаршуулж дардаг болъё гэж байгаа. Гэхдээ гадны хөрөнгө оруулагч нэрийн дор хөрөнгө оруулагч биш хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс тэр визээр урт хугацаанд оршин суух оролдлого гарч байна. Би сайд болсноосоо хойш үүнтэй нэлээн тэмцэл хийж байгаа. Тухайлбал, Вьетнам засварын засварчин хөрөнгө оруулагч ангиллаар визээ сунгаж ирсэн. Угтаа тэр иргэн хөдөлмөр эрхэлж байгаа учраас татвараа төлөөд хөдөлмөр эрхлэх ёстой. Хөдөлмөр эрхлэх визний ангилал нь өөр, хөрөнгө оруулагчийнх өөр. Ийм зүйл хийж ирсэн булхай луйвар байна. Нэлээн цэвэрлэсэн.

-Манай Улсын гадны хөрөнгө оруулагчдын нэг болох Борис Жонсоны дүү Макс Жонсонтой уулзсан талаар та ярьсан. Түүний хэрэг хэрхэж байгаа бол?

-Би өнгөрсөн долоо хоногт гэхэд Английн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой амралтын өдрүүдэд уулзаж таныг хохироосон хэргийн талаар мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хэргийг тусгаарлаж байгаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Шийдмэгц таны эд зүйлийг эргүүлж өгнө гээд нэлээн дэлгэрэнгүй ярилцсан. Энэ нь тэр хүнд их таатай сэтгэгдэл төрүүлж байна лээ. Урьд нь хохирсон хүмүүстэй биечилж уулздаггүй байсан юм байна. Англи бол ФАТФ-т ч тэр, олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэй улс. Бид их зөв байх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдаас гадна гадны иргэдийн холбогдсон хэргүүд манайд нэлээн байгаа. Тэдгээрийг аль болох хурдан шийдэх эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх, эрүүл мэндэд нь анхаарах зэрэг олон ажлууд цогцоороо явагдаж байна.

-Оюу толгойн далд уурхайн тэсэлгээ хэзээ тогтвортой хийгдэж, монголчууд хэзээ үр өгөөжийг нь хүртэхээр байна вэ?

-Ерөнхий сайд өнгөрөгч дөрөвдүгээр сард очиж улаар огтлох аргаар далд уурхайн олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээн дээр кноп дарсан. Элсэн цагийн зарчмаар хүндийн жин нь дарагдаж юүлүүрүүд рүү гоожиж ирнэ. Юүлүүрүүд нь дүүрэхээр хажуу талын канверууд рүү хүдрийн биетээ асгасны дараа бутлуурын цэг рүү аваачаад газар дээр гаргаж ирэх дараалалтай ажиллах юм билээ. Ямартаа ч тэсэлгээ хийгдсэн. Одоо төлөвлөсөн хугацаанаас тодорхой хугацааны өмнө зарим юүлүүрүүд дүүрч эхэлж байна гэсэн сайн мэдээ байна. Ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд тогтвортой олборлолтод тооцогдоно. Ажил хийгдэж байна. Ирэх оны төсөв дээр Оюу толгойгоос орж ирэх татварын төсөөлөл нэмэгдэх байх.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.9.14, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.14, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 06.28-19.08
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Туул голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол Японы бизнес түншлэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхий
сайд асан Д.Содном “Монгол Улсын Үндсэн
хуулийн Цэц гаргаж байгаа
шийдвэр, түүнийхээ үр дагаврыг
сайн хянадаг байгаасай
” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Одоо ч үргэлжилсээр буй приусын
нүүрсэн яндангийн дамын наймааг
хэн зогсоох вэ?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол Японы бизнес түншлэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“НУБИЭ” ХХКийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми “Шинэ нисэх
онгоцны буудал нь Монгол, Япон
хоёр орны найрамдалт харилцааны
бэлгэ тэмдэг” гэлээ.

Романс залиланд өртөж,
50 гаруй сая төгрөг шилжүүлжээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хомсдол ирэх жил улам даамжирч болзошгүйг анхааруулжээ DNN.mn

Хүнсний “хомсдол”-ыг аль хэдийнэ шийдчихсэн – updown.mn

Өнгөрсөн сараас Украинаас үр тариа экспортолж эхэлснийг үл харгалзан ирэх жил дэлхий даяар хүнсний хомсдол даамжирч болзошгүй болохыг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч сэрэмжлүүлжээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европын бүсийн асуудал эрхэлсэн захирал Коринн Флейшер даваа гарагт “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьсан байна.

Түүний хэлснээр, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг сэргээсэн нь томоохон алхам болсон хэдий ч Оросын довтолгоо Украин дахь тариалангийн талбай, дэд бүтцэд, ялангуяа их хэмжээний хүнс үйлдвэрлэдэг зүүн нутгаар ихээхэн хохирол учруулжээ.

Улмаар ирэх улиралд Украины үр тарианы ургацын хэмжээ өмнөх улиралд 100 сая тон байсантай харьцуулахад 30 орчим хувиар буурна гэж К.Флейшер таамаглаж байна. Мөн бордооны үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй асуудлуудаас шалтгаалан дэлхий даяар ургац буурч магадгүйг анхааруулжээ.

Үүний зэрэгцээ Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг, Хятад, Европт тохиосон ган гачиг зэрэг цаг агаарын хэвийн бус үзэгдлүүд нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Түүний ярьснаар, өнөөгийн нөхцөл байдал ирэх жил хүртэл үргэлжилбэл “дэлхий нийтийг хооллож ундлах хангалттай хоол хүнс байхгүй болж” магадгүй байна.

Иймд тэрбээр ирэх жил болох “Долоон бүлэг”-ийн уулзалт, хуралдааныг даргалан явуулаx Япон улсаас энэ асуудлыг хөндөн хэлэлцэхийг хүсжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 16-наас ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байна DNN.mn

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Есдүгээр сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, хур тунадас орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Есдүгээр сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Туул голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Есдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 15,17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 метр, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

СУДАЛГАА: Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна DNN.mn

Мэдээ.МН

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулганаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай оролцогчид судалгааны дүнд үндэслэн, хөндөж байв.

Тухайлбал, 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн сургуульд суурилан явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 30.5 хувьд тулгамдсан асуудал байна гэж СЭМҮТ-өөс судалгааны дүнг танилцуулсан. Харин БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгааны дүнгээс харвал

  • Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан
  • 6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр
  • Гурван сурагч тутмын нэг нь гэр бүлийн харилцаанд асуудалтай
  • Эцэг эх хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлын талаар хангалттай ойлголтгүй байна зэрэг үр дүн гарчээ.

Үүнд үндэслэн БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Б.Дуламсүрэн “Эцэг, эхийг чадавхжуулах, гэр бүлд чиглэсэн нөлөөллийн ажил хийх нь анхаарах ёстой асуудлын нэгдүгээрт байна. Мөн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл нь боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 108 утсанд ирсэн дуудлагыг ангилж үзвэл хамгийн их нь гэр бүлийн орчинтой холбоотой. Удаах нь боловсролын салбартай холбоотой” гэв.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл,

  • тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй гэртээ байдаг
  • 0-17 насны 18.7 мянган хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй байна.

Шинжээч Б.Дуламсүрэн “Эцэг, эхийн боловсролыг дэмжих, хамтарч ажиллах нь чухал. Эцэг, эхчүүдэд боловсролын салбараар, хүүхдийнх нь ангийн багшаар дамжуулж ойлголт мэдлэг өгөх, хүүхэдтэйгээ харилцах, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар гарын авлага боловсруулсан.

Хүүхдийг хамгаалъя, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалъя гэвэл хувь хүний ур чадварыг дээшлүүлэх нь чухал. Хамгаалахын хамт хөгжүүлэх тухай асуудал явах учиртай” гэх санааг онцлон хэллээ.