Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг 2021” наадам болно DNN.mn

Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэг тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам зарлагдлаа. Бүтээлүүдийг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээж авах аж. Уг наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй өгүүллэг байхыг анхаарууллаа. Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрээ өөрчилжээ. Уг наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд С.Амарсайхан Австрали улсад ажлын айлчлал хийж байна DNN.mn

Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан айлчлалын эхний өдөр АХУ-ын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, ирэх 50 жилд талуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэдгийг онцолсон юм.

Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонг түүхэн ойн өдрүүдэд ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхантай санал нэг байгаагаа хэлж, “Рио Тинто” компанийн Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төсөл нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үлэмж ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Австралийн Холбооны Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлз, Гадаад хэргийн сайд, Сенатор Пэнни Вонг болон албаны бусад төлөөлөгчидтэй хоёр талын албан ёсны уулзалтууд хийхийн зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцоно.
Categories
мэдээ нийгэм

“Монгол Брахми бичгийн Олон улсын Эрдэм шинжилгээний нийгэмлэг”-ийн бүх гишүүдийн анхдугаар хурал боллоо DNN.mn

Өнөөдөр Монгол брахми бичиг судлаач, хэлний эрдэмтэн мэргэд, эх хэлнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхний баярын өдөр байлаа.

Солонгод Л.Хурцбаатар багш Хүйс толгойн бичээсийг тайлснаар монголчуудын бичиг үсгийн түүхийг даруй 600 жилээр урагшлуулсан билээ. Ингэснээр монголчууд нүүдэлчдийн дундаа хамгийн анх бичиг үсэгтэй байсан соёлт ард түмэн гэгдэж байгаа юм. Л.Хурцбаатар багш одоогоор 4 удаагийн сургалтаар нийт 90 гаруй эрдэмтэн, хэлний мэргэжилтэн, судлаачдад монгол брахми бичгийг заагаад байна.

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд “Монгол Брахми бичгийн Олон улсын Эрдэм шинжилгээний нийгэмлэг”-ийн бүх гишүүдийн анхдугаар хурал боллоо. Уг хуралд хэл, түүх, шашин, археологийн чиглэлийн томоохон эрдэмтэн, судлаачид мөн Монгол брахми бичгийн сургалт төгсөгчид буюу Л.Хурцбаатар багшийн шавь нар оролцсон юм.
Хурлын үеэр шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, эрдмийн ажилд нь амжилт хүслээ.



Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаагүй албан хаагчдын цалинг 10 хувь хасахаар болжээ DNN.mn

Twitter 上的 Монгол Улсын Их Хурал:

УИХ-аар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өгчээ.

Энэ хүрээнд есдүгээр сарын 9, 10-нд Батлан хамгаалах яам болон Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчид тус сургалтад хамрагдах хуваарьтайгаар Удирдлагын академи дээр зохион байгуулсан байна. Гэвч БХЯ-аас 90 албан хаагч хамрагдах байсны 70%, БХБЯ-ны 100 албан хаагчид оролцохоос 37 хувийн ирцтэй байжээ.

“Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын арга хэмжээнд оролцоогүй албан тушаалтнуудад цалингийн 10%-ийн торгуулийн арга хэмжээ авах чиглэл өгсөн. Хэрэв эдгээр албан хаагчид Засгийн газраас гаргасан бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тохиолдолд дараагийн удаад ажил, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авах тогтолцоотойг сануулж байна” хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Мөн цаашдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч Удирдлагын академийн үүрэг чиглэлд илүү тодотгол хийж, мэргэжлийн зэрэг олгодог сургалтаас аль болох татгалзаж, Засгийн газрын хэрэгжүүлж ажиллаж байгаа бодлого зарчмыг төрийн албан хаагчдад бүх шатанд нь богино хугацааны сургалт хэлбэрээр өгүүлдэг чиглэлийг баримталж ажиллахаар болж байгаа гэдгийг мөн танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Бага насны 2 хүүхэд ахуйн түймэрт өртөж амиа алджээ DNN.mn

Мэдээ.МН

Ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг, … гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 14-ний 02:41 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 02:49 цагт очиход 8х12 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраажээ.

Харамсалтай нь уг гал түймэрт найм болон гурван настай хоёр хүү өртөж нас барсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 11 мэдээллийг шийдвэрлэлээ DNN.mn

АТГ-ын комиссарууд захуудаар явж иргэдийг сонсоно

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 155 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 210 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн талаар АТГ-аас мэдээллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 32 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 414.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар буурчээ DNN.mn

Энэ сарын 20-ны дотор хүсэлт илгээгээгүй хүүхдийн мөнгө шууд нэрийн дансанд  нь холбогдоно

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны долдугаар сарын эцэст 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар буурчээ. Ингэж буурахад төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөг буюу 13.7 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөг буюу 11 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар буурчээ.

Төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөг буюу 13.7 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа DNN.mn

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа.

Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.

Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй. Иймд уг их засварыг хийж гүйцэтгэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдэн, эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч буй юм.

Их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гарден сити” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт АИ-92 шатахууны 21, дизель түлшний 42 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 шатахууны 40 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 136,544 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 8,559 тонн буюу 51 хоногийн,
  • АИ-92 автобензин 34,744 тонн буюу 26 хоногийн,
  • АИ-95 автобензин 3,883 тонн буюу 29 хоногийн,
  • Дизель түлш 86,407 тонн буюу 32 хоногийн,
  • онгоцны түлшний 31 хоногийн нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73,201 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас

  • А-80 автобензин 1,598 тонн,
  • АИ-92 автобензин 20,307 тонн буюу 21 хоногийн,
  • АИ-95 автобензин 2,466 тонн буюу 34 хоногийн,
  • Дизель түлш 46,022 тонн буюу 42 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Categories
мэдээ цаг-үе

Үндэсний номын баяр энэ сарын 16-нд эхэлнэ DNN.mn

Үндэсний номын баяр ирэх сарын 16-нд болно

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, “Номын соёлт ертөнц” ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 16-нд эхэлнэ.

Энэхүү номын баярыг олон нийтээр 16 жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг төрөөс бодлогоор дэмжин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулдаг болсон.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Гурван өдөр үргэлжлэх номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Түүнчлэн ховор хуучин номуудын худалдааг мөн номонд шимтэгч хэн бүхэн эртнээс догдлон хүлээдэг билээ. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэх юм.