Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Романс залиланд өртөж, 50 гаруй сая төгрөг шилжүүлжээ DNN.mn

Европын оронд зуны амралтаараа ажиллаж байсан нэгдүгээр курсийн оюутан романс залиланд өртөж 50 гаруй сая төгрөгөө залилуулжээ. Болсон явдлын талаар хэргийн хохирогч С.Сарнайтай ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Өндөр хөгжилтэй оронд анх удаа хөл тавьсан оюутнуудыг залилагчид анаж байдгийг энэ жишээ харуулж байна.


-Та хэзээ эх орондоо ирэв ээ. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юү?

-Өнгөрсөн сарын 27-ний өдөр Улаанбаатарт ирлээ. Би долдугаар сард Арабын Бүгд Найрамдах Сири Улсад алба хааж байгаа Европын цэргийн албан хаагч гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй инстаграмаар танилцсан юм. Ингээд инстаграмаар нэгнийгээ дагаж дотно харилцаж эхэлсэн. Арав гаруй хоног харилцсаны эцэст тэр миний байгаа улсын хилээр их хэмжээний мөнгө, алт оруулах гэсэн юм намайг тосоод авч болох уу гэсэн, би ч шууд итгэсэн. Цөөн хоногийн дараа мөнгөө явуулах гэж байна хүлээн авах хүний мэйл хаяг хэрэгтэй гэж миний мэйл хаягийг авсан. Маргааш нь надад онгоцны буудал, гаалиас гэх хаягтай мэйл ирсэн. Түүндээ их хэмжээний мөнгө хилээр оруулахын тулд монгол мөнгөөр 8 сая төгрөгийн татвар шаардлагатай гэж бичсэн байсан юм.

-Ингээд л та хэлсэн мөнгийг нь шилжүүлчихсэн юм уу?

-Тухайн үед надад мөнгө байгаагүй. Хамт ажиллахаар явсан ах, эгч нараасаа зээлж найман сая төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахин и-мэйл ирсэн. Монгол төгрөгөөр 50 орчим сая төгрөг хэрэгтэй, хурдан шилжүүлэхгүй бол намайг цагдаа ирж авна гэсэн и-мэйл ирсэн. Тэр мөнгөө ч мөн хамт явсан хүмүүсээсээ зээлж, өөрийн зунжин ажиллаж олсон мөнгөө нэмээд өгчихсөн. Ингээд нэг мэдэхэд л 50 гаруй сая төгрөг өгчихсөн байсан. Дотно танилцсан хүндээ итгэж байсан учраас залилуулж байгаагаа мэдээгүй.

-Хамт явсан, ажиллаж байсан хүмүүстээ юу гэж хэлж ийм их хэмжээний мөнгө авсан юм бэ?

-Би тэдэнд ах маань Сирид ажилладаг гээд худлаа хэлчихсэн юм. Би тухайн үед үнэнээ хэлсэн бол хэн ч итгэж надад мөнгөө өгөхгүй байх. Хамт явсан хүмүүстээ мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөж өгнө гэж хэлсэн.

-Залилагч этгээдтэй та утсаар ярьж үзсэн үү. Юунд нь итгэж ийм их хэмжээний мөнгө шилжүүлэв?

-Намайг маш гоё сайхан, эелдэг үгсээр хэлдэг, дууддаг байсан. Утсаар ярьж үзээгүй. Би зүгээр л бүх хуурамч зураг, бичлэг, гоё сайхан үгсэд нь итгэснээ сүүлд ойлгосон. Бүх мөнгөө шилжүүлсний дараа санаандгүй байдлаар тэр хүн видео дуудлага хийсэн. Би автал хар арьстай хүн байсан. Цочсондоо зургийг нь дарж аваад шууд л тасалсан.

-Ажиллаж байсан орныхоо цагдаад мэдэгдсэн үү?

-Цагдаа болон Элчин сайдын яаманд хандсан. Монголын цагдаагаар шийдүүл гэх хариу өгсөн.

-Монголын цагдаад хандсан уу?

-Хандсан, гэхдээ би олдоно гэдэгт итгэхгүй байна. Аав, ээж маань 10 сая төгрөгийн зээл авч намайг гадны орон руу явуулсан. Уг нь тэнд ажиллаад явсан зардлаа бүтэн нугалж олсон. Гэсэн хэдий ч залилуулж, их хэмжээний өрөнд ороод ирсэндээ маш их харамсаж байна. Миний сэтгэл санаа тогтворгүй, би амиа хорлоход ч бэлэн байна.

-Хэзээ ямар зорилгоор хаашаа явсан юм бэ?

-Би гадаад хэлний чиглэлээр суралцдаг хоёрдугаар дамжааны оюутан. Нэгдүгээр дамжаагаа төгсөөд зуны амралтаараа суралцдаг чиглэлийнхээ гадаад оронд ажиллаж, хэлээ сайжруулж, үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд жил орчмын өмнөөс эхэлж хөөцөлдөөд зургадугаар сарын эхээр Европын улсыг зорьсон. Би явсан улсаа нууцалмаар байна, цөөн тооны оюутан явсан учраас.

-Хамт явсан хүмүүстэйгээ холбоотой байна уу. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Хамт явсан оюутнуудынхаа хилийн чанадад ажиллаж олсон мөнгийг ч бүгдийг нь залилуулчихсан. Тэд ч гадаад явахдаа авсан зээл нь нэхэгдээд шахалтад орж байгаа талаараа хэлдэг. Миний романс залилангийн өрийг төлөхийн тулд аав, ээжийнхээ үе дамжиж ирсэн эмээл, амьдарч байгаа хашаа, байшингаа зарах дээр тулчихлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа шийдвэр, түүнийхээ үр дагаврыг сайн хянадаг байгаасай DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Саяхныг хүртэл ҮХНӨ-т оруулах асуудал нийгмийн хүчтэй сэдэв байлаа. Эцэг хуулиараа ойр ойрхон оролдох нь зохимжгүй гэх хэсэг байхад өнгөрсөн 30 жилийн алдааг Үндсэн хуулиар л өөрчлөх хэрэгтэй гэх хэсэг ч байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн гучин жилийн алдааг Үндсэн хуулиар засах хэрэгтэй гэх хэсэг байгаа бол би тэр хэсгийг нэг асуудлаар дэмжинэ, тухайлбал, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт хэрэгжэхгүй байгаа, тэр гучин жилийн алдааг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой гэсэн саналаар дэмжинэ. Үндсэн хууль маань Монгол Улсын бүрэн эрхт байдлын тухай заалтаар эхэлдэг. Үндсэн хуулийн нэг дүгээр бүлгийн гурав дугаар зүйлийн 1 –д : “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэж заасан байдаг.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхний “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн бүрэн эрхт байдлын тухай заалттай холбогдуулж засгийн бүх эрх гэдэгт ямар эрх хамарагдах ёстойг ойлгох хэрэгтэй. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх ард түмний мэдэлд байх, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт. Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг боловч Үндсэн хуулийн, ТӨРИЙН БАЙГУУЛАЛ хэмээх гуравдугаар бүлэгт ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, засгийн үйл ажиллагааг хянаж байх арга нөхцөлийг заахгүй орхисон. Тухайлбал, “Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцаараа эдэлнэ” гэсэн заалтаар Хууль тогтоох ажлыг ард түмэн хянах бололцоогүй болгосон. Ард иргэд төрийн хэрэгт шууд оролцож байхын тулд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстой атал түүнийг нь үгүй болгосон. Ийм учраас Үндсэн хуулийн энэ л гажуудлыг засаж, ард түмэнд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах эрхийг нь эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, тухайлбал, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллага буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Парламентыг хоёр танхимтай болгож ард түмний мэдэлд засгийн эрхийг өгөх, тухайлбал, Ардын Их Хурал хэмээх Төрийн эрх барих дээд байгууллагыг шинээр бий болгох, Одоогийн Улсын Их Хурлыг хууль боловсруулж батлах үндсэн үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх шаардлага байгаа боловч ухаарч шийдэхгүй гучин жил өнгөрөөлөө. Энэ гажуудлыг засаж, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөхгүй бол төр ард түмний нэгдэл, харилцан итгэлцэл бэхжихгүй. Ард түмний эрхээ эдлэх шаардлага улам хурцаар тавигдана.

Парламентын хоёр танхимын зохион байгуулалт, эрх үүргийн хуваарь зэрэг асуудлаар тодорхой санал байгаа. Тухайлбал, Сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон 450-500 гишүүнтэй байнгын бус ажиллагаатай Ардын Их Хуралтай байна. Ардын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгуулага болно. Ардын Их Хурлын мэдэлд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал байна.

Ардын Их Хурал нь Улсын Бага Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Засгийн газрын бүтцийг баталдаг, Ерөнхий сайд, шадар сайд нар болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор нарыг томилдог, улмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байна. Одоогийн УИХ-ын оронд АИХ-аас сонгосон 50 хүртэлх гишүүнтэй, тогтмол ажиллагаатай парламентын доод танхим буюу Улсын Бага Хурлыг бий болгож улсын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулж батлан хэрэгжүүлж байх үндсэн үүрэгтэй ажиллуулна. Парламентыг ийнхүү хоёр танхимтай болгож, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын эрхийг ард түмний өргөн төлөөлөлтэй Ардын Их Хурлын мэдэл, түүний хяналтад өгснөөр манай улсад парламентын засаглал бүрэн утгаар хэрэгжих юм.

-Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж давхар дээл, УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхийлөгч хаанаас сонгогдох зэрэг олон асуудлыг хөндөх байсан ч эрх баригч нам Үндсэн хуулийн Цэцээр “гар хөл” хийж давхар дээлний асуудлаа шийдээд бусдыг нь хаячихлаа. Үнэхээр Цэц эрх баригч намын захиалгаар ажиллав уу. Та хэрхэн дүгнэж байна. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй юү?

-Дахин хэлхэд, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай нэг л үндсэн асуудал байгаа. Тэр нь засгийн бүх эрхийг ард түмэнд эдлүүлэх. Үүний тулд Үндсэн хуулийн “төрийн байгуулал“ хэмээх гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулж, Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай парламент бий болгоод хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү түүндээ эдлүүлж, төрийн эрх барих дээд байгууллага болгосон алдааг засах зайлшгүй шаардлагатай. Манай одоогийн Улсын Их Хурал нь ард түмэн өөрөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага нь мөн үү? Ард түмэн УИХ-аар уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлж байна уу? гэж иргэдээс асууя. Олонх нь УИХ-ын гишүүдийн нэрийг улс төрийн намууд дэвшүүлж сонгуулдаг, УИХ-аар уламжилж төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж байдаггүй гэсэн хариу өгнө. Тийм шалтгаанаар иргэд, ялангуяа сэхээтнүүд одоогийн УИХ, түүний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах явдал нэмэгдсээр байгаа. Таны хэлж байгаа Давхар дээл, УИХ-ын гишүүдийн тоо, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох зэрэг асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол асуудал биш. УИХ 2019 онд Үндсэн хуульд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн нэмэлт оруулсныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон шийдвэр гаргасныг зөв гэдэгт би эргэлздэг. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд “Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, мөн Цэц, түүний гишүүд гагцхүү Үндсэн хуульд захирагдана” гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 69-ийн 4 дүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэсэн байгаа. Эдгээрээс үзвэл Цэц маань Үндсэн хуулийг зөрчиж, түүний хүчинтэй байгаа заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан бололтой. Эрх мэдлээ хэтрүүлж, Үндсэн хуулийн биелэлтийг хянах биш, Үндсэн хуульд халдсан шийдвэр гаргасан гэж хэлж болох мэт. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд “Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл УИХ эргүүлэн татаж болно” гэсэн заалт байдаг юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа шийдвэр, түүнийхээ үр дагаврыг сайн хянадаг байгаасай. Хэрэв ард иргэдийн зүгээс “Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх заалтыг гажуудуулж байгаа учраас Үндсэн хуулийн хорь дугаар зүйлийг хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гарга” гэсэн хүсэлт Үндсэн хуулийн Цэцэд ирвэл яаж хандах бол?

-Өмнөх Засагт шинэ залуу гишүүд орж ирлээ. Ажлыг шуурхайлж байна хэмээн намынхан нь үнэлж байсан. Гэтэл мэргэжлийн гэгддэг сайдуудыг сольж оронд нь ашиг сонирхлын зөрчил гарч болохуйц гишүүдийг томиллоо. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?

-Засгийн газарт шинэ залуу гишүүд орж ирж байгаа, шинэ сэргэлтийн бодлого шуурхай хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Хилийн боомтуудын ажлыг сайжруулж нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, гаднын хамаарлыг багасгах, авто болон төмөр замын үйлчилгээг нэмэгдүүлж үйлдвэрлэл үйлчилгээний өртгийг хямдруулах зэрэг арга хэмжээ авч байгааг бүх талаар дэмжих шаардлагатай. Эдийн засаг хөгжлийн яамны сайдыг томилж ажиллуулж байгаа нь маш чухал. Эдийн засаг нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого, дунд хугацааны буюу таван жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцсан яамтай болж байгаад баяртай байна. Экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ялангуяа ноолуур, арьс шир, мах зэрэг малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж экспортод гаргах төслүүд хэрэгжүүлэх замаар 2-3 тэрбум долларын орлого олох боломж байгааг ашиглахад анхаараасай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр DNN.mn

2022.9.15, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.15, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 06.29-19.06
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бага зэргийн бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчийн улсаас Зохиолчдын улс”​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Х.Бумхишигийг аварсан уулчин
С.Ганхүү “Хүний амь цаг, минутаар
хэмжигдэж байхад амарч суух
эрх бидэнд байгаагүй”
гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Эдийн засагч
Б.Лхагважав “Орос руу гаргаж
байгаа 1.5 тэрбум ам.долларын
төлбөрийг бэлнээр бус дансаар төлж
эхэлбэл валютын нөөц,
ханш тогтвортой болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчийн улсаас Зохиолчдын улс” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Наран М” клиникийн
эмч, Монголын уламжлалт
анагаах ухааны тэргүүлэх
зэрэгтэй эмч Ш.Ариунжаргал “Цус өтгөрсөн үед мах, өтгөн
кофе, давс, сахарын хэрэглээг хязгаарлаарай” гэв.

Ардчилсан намаа нэгтгэхийн төлөө
үе үеийнхэн нь хөдөлж эхэлжээ.

Эрүүл амьдралын цогц
дасгалжуулагч, мисс модель
Б.Хулан “Сэтгэл зүй, бэлтгэл,
хооллолтыг
уялдуулснаар
амьдрал маш гоё
тэнцвэртэй болсон”
хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Ноён эмэгтэй” УСК рекорд тогтоолоо DNN.mn

Саяхан нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны бүтээл “Ноён эмэгтэй” УСК энэ жилийн хамгийн анхны 100.000 давсан үзэгчтэй Монгол киногоор шалгарлаа.

Кино театруудын дунд явуулсан менежментийн компанийн гаргасан судалгаагаар энэ жилийн хамгийн олон үзэгчтэй киногоор “Ноён эмэгтэй” УСК тодорчээ.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ийнхүү танхим дүүрэн үзэгчийг цуглуулж чадсан тус киноноос эмэгтэй хүний амьдралын олон өнгийг харж болно. Эмзэг нандин хэрнээ эр хүн шиг хүчирхэгжсэн бүсгүйчүүдийн түүхийг сонирхолтойгоор өгүүлэх тус кино цаашид ч энэхүү амжилтаа бататгасаар байх биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар гурван сайдын ажлын албыг байгуулав DNN.mn

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван сайдын ажлын албыг байгуулжээ.

Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргыг шинээр томилсон. Сайд нарын ажлын албыг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга: Тус хороо орон тооны бус 10 хүнтэй байна. Харин орон тооны 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд Ажлын албаны дарга, Нарийн бичгийн дарга, референттэй байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга: Тус хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ажиллана. Хорооны бүрэлдэхүүнд салбарын сайд, зарим дэд сайд, төрийн албан хаагчид ажиллана. Харин орон тооны 6 хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга: Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүнд сайд, дэд сайд нар болон МҮОХ-ны дарга орно. Түүнчлэн ажлын алба 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол кино нэгтгэлийн байрыг кино үйлдвэрлэгчдэд түрээслүүлнэ DNN.mn

Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийг  байгууллаа

Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн 3 давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Монгол кино нэгтгэлийн 3 давхрын оюутны байраар ашиглаж байсан 14 өрөө бүхий ашигтай талбайг кино бүтээж байгаа уран бүтээлчид ашиглах боломжийг нээж буй юм. Ингэснээрээ кино үйлдвэрлэгчдийг хямд ажлын байраар хангах боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын нэгдүгээр эгнээнд 44 хяналтын камер ажиллаж байна DNN.mn

Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр буюу автобус зорчих байдлаар зохицуулсан журам бий. Тэрхүү журам өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, түр зогсох, машинаа байршуулж орхих байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн хурдан түргэн үйлчлэх боломжийг хаасаар байгаа юм. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн хэлэхдээ:-Нийслэлд авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл жолооч нар энэ журмыг байнга зөрчдөг. Манай Замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт 3500 орчим зөрчил цахимаар илрүүлдэг. Эдгээр зөрчлийн 50-60 хувийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил эзэлдэг. Тиймээс жолооч нар хариуцлагатай байж, дүрэм журмыг дагах шаардлагатай байна. Манай байгууллагын хувьд зөрчлийг илрүүлж, бүртгэх үүрэгтэй. Илрүүлсэн зөрчил, ногдуулсан торгуулийг барагдуулах үүргийг манайх хүлээдэггүй. Цаашид торгуулийг бүрэн төлөхөд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлага бий.

-Авто замуудад байршуулсан камер ажиллаж байгаа юу?

-Авто замын камерууд ажиллаж байгаа. Техник учраас зарим үед эвдэрч гэмтэх тохиолдол гардаг. Энэ жилээс авто замын хяналтын камерыг сайжруулж, шинэчилж, өргөтгөж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд өмнө нь 23 цэгт камерын хяналт тавьж байсан бол энэ жил 44 цэг болгож өргөтгөсөн. Нийтийн тээвэрт зориулсан авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулаад төлөх эсэхийг хүлээх бус хариуцлагыг хурдан шуурхай шийддэг байдлыг нэвтрүүлэх нь нэн чухал байна. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулсан. Гэтэл үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулсан байх жишээтэй.

Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээ болоод бусад хориглосон байршилд машинаа тавиад орхидог зөрчил түгээмэл. Ийм төрлийн зөрчил гаргагчдаас машин ачсан тухай гомдол ирэх нь олон. Тиймээс хойшид машиныг шууд ачих бус эхний удаад сануулж зөрчлийг арилгуулах бол дараагийн удаад торгох, гурав дахь удаагаас ачих байдлаар зохицуулахаар журам боловсруулсан. Тухайн зөрчил болгон бүртгэгдэх учраас гурав дахь удаагаа зөрчил гаргавал элдэв тайлбаргүйгээр ачихаар шинэ журамд тусгасан гэсэн тайлбарыг өгч байна.

Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувийн шалтгаан болж буйг судалгаагаар тогтоожээ. Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм. Эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшийг маргаашнаас худалдаалж эхэлнэ DNN.mn

Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс эхний ээлжид өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлэх юм. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байгаа аж.