Categories
мэдээ улс-төр

Монгол Улс ажиглагч орны хувиар ШХАБ-тай эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв DNN.mn

Манай сонины сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ Узбекистанаас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Хоёр талын уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ.

Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг тавьж буйг танилцууллаа.

Энэ хүрээнд цаашид “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ цаг-үе

32 дахь удаагийн номын баяр 3 хоног үргэлжилнэ DNN.mn

Үндэсний номын баяр ирэх ням гаригт эхэлнэ – tac.mn

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр эхлэх гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг онцлогтой. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно.

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13:00 цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн Нийтийн номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл”, ЕБС-ийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулж байгааг Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээлсэн.

Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх юм байна.

Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг анх тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр анх зохион байгуулж байжээ. Дараа нь 1955 оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байв.

Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг салбарын мэргэжилтнүүд уриалж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Орос руу гаргаж байгаа 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр бус дансаар төлж эхэлбэл валютын нөөц, ханш тогтвортой болно DNN.mn

Эдийн засагч Б.Лхагважавтай валютын нөөц, ханшийн асуудлаар товчхон ярилцлаа.


-Юуны өмнө манай улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юү?

-Хоёрдугаар улирлын тоо, статистикийн мэдээлэл гарчихсан байна лээ. Тухайлбал, татварын орлого 30 хувь биелсэн, тэр дундаа ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед үйлчилгээний салбарынхан 30 хувийн ахиу байна. Нөгөөтэйгүүр энэ сэргэлтийн үеийг бид тодорхой хэмжээнд санхүү, мөнгөөр хангаж чадаж байна уу гэдэг асуудлууд гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол мөнгө хомсдолд орох үзэгдэл байна.

-Валютын нөөц, тэр дундаа ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарсаар байна. Ханшийг тогтвортой барих боломж бий юү. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?

-Энд анхаарах ёстой нэг чухал зүйл бий. Тухайлбал, манай улс ОХУ-д жил бүр шатахуун, шатах тослох материал худалдан авч байгаа. Үүнийг худалдан авахдаа бид оройлцоогоор 1.5 тэрбум ам.долларын төлбөрийг бэлнээр төлж байна. Үүнийг бэлнээр бус дансаар гаргах ёстой. Дайнаас хойш буюу өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээс өдийг хүртэл манай Төв банк Гадаад хэргийн яамтайгаа хамтраад энэхүү ОХУ-ын төлбөрийг албан ёсоор дансаар гаргах ажлыг идэвхтэй хийх ёстой байсан. Гэвч өдийг хүртэл энэ ажилдаа тун хойрго хандаж ирлээ. Одоог хүртэл нэг тэрбум ам.долларыг гаргахын тулд зах зээлээс бэлэн мөнгөөр гаргаж байна. Орж ирж байгаа ам.долларын 20-30 хувь нь өдөр болгон ОХУ руу гарч байна. Энэ байдал нь ам.долларын хомсдолыг аяндаа бий болгочихож байгаа хэрэг юм. Ядаж иймэрхүү ажлыг яаралтай шийдээд явчихгүй одоо бараг зургаан сар гаруй болж байна. Валютын нөөц багасах, ам.долларын хомсдолыг бий болгож байгаа хүчин зүйл нь энэ юм. Тиймээс даруйхан энэхүү ажлыг эхлүүлж, бодлого, зохицуулалтын хувьд уялдаа холбоотой, мэдрэмжтэй ажиллах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр еврогийн ханш унаж байна. Тиймээс манай Төв банк еврогийн унасан алдагдлаа ам.долларын өсөлтөөс гаргаж авч байх шиг байна. Товчхондоо валютын зах зээл дээр иймэрхүү л үйл явц болж байна.

-Цаашид бид ам.долларын ханшийг яаж тогтоох вэ. Бууруулах боломж байдаг уу?

-Дахин хэлье. Хамгийн түрүүнд ОХУ руу гарч байгаа ам.долларын төлбөрийг дансаар явуулах хэрэгтэй. Ингэчихвэл бэлэн ам.доллар худалдан авах үйл ажиллагаа зогсоно. Бэлэн ам.доллар нь байж байвал зах зээлийн жамаараа эрэлт, нийлүүлэлтээрээ өөрийнхөө ханшийг тогтвортой бариад байна.

-Ханш өсөх, валютын нөөцгүй болох нь улс орны эдийн засагт ямар нөлөөллийг үзүүлэх вэ?

-Эдийн засгийн хямрал, валютын нөөцийн асуудал өмнө 1997, 2009, 2013 онуудад илэрч байсан. Хамгийн чухал нь эрдэс баялгийн түүхийн эдийн үнэ хэт доошоо орчихгүй л бол нэг юм тэсээд үлдчих байх.

-Монгол Улс валютын нөөцгүй болчихвол яах вэ гэдэг дээр та тодорхой тайлбар хэлэхгүй юү?

-Экспорт, импортыг харахад манай гаргаж байгаа экспорт давуу байгаа. Худалдааны тэнцэл нэмэхтэй байна. Тэр хэмжээгээрээ валютын нөөц нэмэхтэй л байгаа гэж ойлгож болно. Түр зуурын огцом хэрэглээнд л арга хэмжээ авахгүй бол тэрхүү нэмэхтэй байгаа валют буурч, нөөцгүй болох эрсдэлтэй. Түр зуурын огцом хэрэглээнд арга хэмжээ авч ажиллах ёстой гол байгууллага бол Төв банк. Валют гэдэг бүтээгдэхүүний зах зээл чөлөөтэй байгаа. Тэрхүү зах зээл нь арилжааны банкуудаар дамжиж явагдана. Мэдээж валютын ханшийг тогтоох нь Монголбанкны өдөр тутмын хийх ёстой ажил нь шүү дээ. Өмнөх олон хямралуудаас харж байхад иймэрхүү огцом хэлбэлзэл аяндаа намжмал байдалтай болчихдог. Гэхдээ энэ хугацаанд эцсийн эцэст аж ахуйн нэгжүүд л хохирч үлддэг. Харин эрх баригчдад болон эрх мэдэлтнүүдэд энэ хямрал, ханшийн өсөлт зэрэг нь ямар ч нөлөө үзүүлдэггүй. Валютын өсөлт, төгрөгийн сулралтаас үүдсэн хохирлыг манай аж ахуйн нэгжүүд л үүрч үлддэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хар бич өдөр DNN.mn

2022.9.16, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.16, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.30-19.04
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан,
Ардчилсан намын дарга
С.Эрдэнэ “Өнөөдөр С.Эрдэнийн гарт
байгаа тамгыг яаж салгах вэ гэдэг улс
төрийн уралдаан явагдаж байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Анагаах ухааны
доктор Д.Нарансүх “Хүүхдүүдийн цусанд хар
тугалга өндөр байгаад
зогсохгүй эрчүүдэд ч
өндөр гарч байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү” хэмээн өгүүллээхэмээн өгүүллээ.

Сэтгэл зүйч, гэр бүл
судлаач Б.Өнөбилгүүн “Эмэгтэй хүн
муу эр хүнд татагддаг гэдэг нь хууртагддаг гэх
ойлголттойгоо дөхнө
гэв.

Томилолт “Монгол Улс ажиглагч орны хувиар
ШХАБ-тай эдийн засгийн томоохон төсөл,
хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх
сонирхолтой байгаагаа илэрхийлэв”

“Сангаа хоосолсон сангийн сайдыг
огцруулъя” II нүүрээс уншаарай.

“Тоонот” рекордсын
уран бүтээлч Jason
буюу Б.Баяржавхлан “Дуртай зүйлээ
хийгээд өөрийнхөөрөө
амьдрахыг хичээж
явна” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цахим шүүх, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана DNN.mn

Монгол

Шүүхийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх болон сургалтын чиглэлээр олон жил хамтран ажиллаж байгаад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн зохицуулсныг товч танилцуулав.

АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож байгаад талархал илэрхийлж, цахим шүүх, шүүгчийн сургалтын талаар онцлон ярилаа.

Цахим шүүхийн үйлчилгээг хөгжүүлэх, шүүгчдийн сургалт зохион байгуулах, судалгаа хийх арга зүйн чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төв хамтран шүүгчдийг сургах, туршлага солилцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан М.Номинцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна.

Тиймээс Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, борлуулагч нар болон иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэгийг өнөөдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгавар, Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэсувд хүрэл медалийн төлөө барилдана DNN.mn

Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Эрдэнэсувд өчигдөр шөвгийн наймд Норвегийн Грейс Булленд ялагдсан. Түүний өрсөлдөгч нь финалд шалгарч манай бөх дөнгөж сая дагах барилдаанаа АНУ-ыэ Абигал Элизабет Неттетэй хийж 4:0-ээр яллаа. Ингэснээр түүний хувьд өнөөдөр шөнийн 00:00 цагт Польшийн Жовита Мариа Вржесиентэй хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дорнодын тал нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Маргааш өдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд: Газар тариалангийн бүс нутгаар 16-нд нойтон цас орж,17, 18-нд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 09-р сарын 15-ны 20 цагаас 09-р сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна.