Categories
мэдээ нийгэм

“Синдром” арт шоу энэ сарын 28-нд болно DNN.mn

Синдром

“Улаанбаатар” дүрслэх урлагийн студи Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуультай хамтран, дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Синдром” арт шоуг 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр 15:00, 19:00 цагт “Корпорейт Конвеншн центр”-т хоёрхон удаа зохион байгуулах гэж байна.

XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны дунд хүртэл дэлхийн соёл урлагийн түүхэнд үүссэн олон урсгал чиглэлийг нэгтгэн, “Модернизм” гэж нэрийдэх болсон. Энэ нь зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал авчирсан түүхэн үзэгдэл болсон билээ.

“Синдром” арт шоу модернизмын төлөөлөгчдийг олон нийтэд сонирхолтой лекц болон урлагийн хөтөлбөрүүдээр танилцуулах зорилготой, соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Энэ удаагийн “Синдром” арт шоугаар танилцуулах модернизмын төлөөлөгч гурван уран бүтээлч бол алдарт Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс.

ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч болох Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс зэрэг алдарт зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг ОХУ-ын И.Репины нэрэмжит Дүрслэх урлагийн академийн докторант, урлаг судлаач М.Аминаа медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулна.

Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг ‘’Синдром’’ арт шоугаар толилуулна.

facebook sharing button
Categories
мэдээ цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж байна DNN.mn

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ЭХЭЛЛЭЭ

“Намрын ногоон өдрүүд” 17 дахь үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Үзэсгэлэн худалдаанд нийслэл хот, орон нутгаас 400 гаруй төлөөлөгч 2000 гаруй бүтээгдэхүүнээ 350 цэг, лангуугаар борлуулж байна.

ХХААХҮ-ийн салбарт нийт ажиллах хүчний 50 хувь нь ажиллаж, ДНБ-ий 30 хувийн бүрдүүлж байгаа. Дотоодын хүнсний ногооны үнийг импортын үнээр унагааж байсан цаг үе ард хоцорсныг ХХААХҮ-ийн сайд Болорчулуун онлооод, “Технологийн хугацаанд хүнсний ногооны үнийг 10 гаруй хувиар багасгаж, хүнсний зарим ногооны үнийг үе шаттайгаар бууруулж, 125 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Шинэ техник техологи ашиглан, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн бий болгох нөхцөл бүрдүүлэхийг салбарын сайдын хувьд зорино. Зөвхөн намрын өдрүүдэд бус жилийн 4 улиралд ногоон байхын төлөө ажиллана” хэмээлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тэмдэглэхдээ, “Даяаршлын энэ үед амьдралын хэв маяг улам харилцан хамааралтай болж байна. Хүнсний аюулгүй байдал, хүнсийг хаягдалгүй хураах, хадгалах, биологийн олон янз байдлыг хүний нөлөөллөөс хамгаалах, эрүүл хооллох зэрэг үйл ажиллагаа хамгийн чухал болоод байгаа. Бид хоорондоо холбоотой учир энэ өөрчлөлтөөс хэнийг ч орхигдуулж болохгүй. Манай байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлийн дутагдлыг арилгахаар хамтран ажиллаж байна. Хүнсээ хэрхэн боловсруулж, хурааж, түгээж, хэрэглэж байгаад анхаарах хэрэгтэй”-г дурдсан юм.

ХХААХҮЯ, НЗАА, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн банк, АХБ хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намтай холбоотой хүсэлтүүдийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ DNN.mn

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдөл, Монголын Либерал намын даргыг өөрчлөн томилсныг бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг тус тус хэлэлцэнэ гэж Монгол Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Гуанжоу руу зорчих иргэд “E-Health declaration” бөглөх шаардлагатай DNN.mn

Нисэх онгоц үүсэж хөгжсөн нь

МИАТ ТӨХК энэ сарын 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатар- Гуанжоу чиглэлд шууд нислэг үйлдэж буй. Тэгвэл Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн зорчигчид Бай-Юн ОУНБ-ын Гааль, хорио цээрийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу “E-Health declaration” бөглөх шаардлагатай.

Ингэхдээ QR кодыг Wechat-аар уншуулж, “E-Health declaration” бөглөнө. Бөглөж дуусаад гарах QR кодыг хадгалж авна уу хэмээн МИАТ-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Алба хаагчид 21 иргэний амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Онцгой байдлын албанд гал унтраах 72 автомашин зээлээр авахаар боллоо

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь нас, 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Он гарсаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1338, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 150, нийт 1493 удаагийн дуудлагатай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Шүүгч нар Ч.Мөнхбаярын хэргийг шийдэхээс татгалзаж байна DNN.mn

Нийгэм

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Ч.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал тус хэргийг хэлэлцэхээс татгалзаж буй талаар түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.БААСАН “Давж заалдах шатны шүүгчид Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шийдэхээс татгалзаж байна. Яагаад прокурорын татгалзлыг хүлээж авахгүй удаашруулаад байгаа юм бэ. Үүний цаана юу нуугдаад байгааг бид харах хэрэгтэй байна. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр хоригдоод долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гадаадын тагнуулаас их хэмжээний мөнгө авсан гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. Гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоогүй. Тодруулаагүй зүйл олон бий. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Тавдугаар сард давж заалдах шатны шүүх болсон. Шүүх хурлын магадлалдаа маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү шилжүүлж, Мөнхбаярыг хилсээр шийтгэгэсэн.

Нотлох баримт эргэлзээтэй байхад гэм буруутай гэдэг үндэслэлээр шийтгэж, 10 жил өгсөн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэн. Тиймээс бид шүүгчээс татгалзсан. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой цуг шүүхээр орохгүй гээд татгалзсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээн авахгүй гэлээ. 11 шүүгч дотор урьд нь Ч. Мөнхбаярыг тавдугаар сарын 19-нд анхан шатны шүүх рүү ялла гэсэн үүрэг өгсөн хоёр хүний гарын үсэг байна. Тиймээс бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаад байна. Хамгийн гол нь хүчээр энэ хүнийг яллах гэж улайран дайрч байна.

Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа бид хандсан. Тус газраас Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн байна гээд Авлигатай тэмцэх газраас шалгуулж байна. Хариуцлага тооцуулах гээд шалгуулж буй прокуророор хүн яллуулж болохгүй. Сэтгүүлч хүний асуудал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй. Хууль зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комисст шаардлага хүргүүлсэн. Ч.Мөнхбаяр бас өөрөө татгалзсаныг материалуудад тусгаагүй, дураараа авирлаж байна. Иймд бид УИХ-ын 76 гишүүнд Ч.Мөнхбаярын хэргийн баримтыг өгч, 16, 17 гишүүнээс хариу авсан” гэв.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ “Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ч.Мөнхбаяр гэдэг хүнд хилсээр 10 жил хорих ял өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Яагаад гэхээр тус шүүх гурван шүүгчтэй хуралдаан зохион явуулж байсан. Гэтэл энэ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр бүх үндэслэл гаргасан нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн эргэлзээтэй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шууд нотлох баримтаар тооцсон явдал нь учир дутагдалтай.

Тэгсэн хэрнээ яагаад нотлох баримтаар тооцож буй үндэслэлээ тайлбарлаагүй. Тус асуудлыг гаргасан гурван шүүгчийг бид сахилгын хороонд нь өгнө. Хоёр шүүх хүнийг хилсээр шууд яллах гээд байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Илт нотлох баримт байсаар байхад түүнийг ойшоож харахгүй байна. Бид хавтас хэргээс уншихад, тэр хүнийг яллагдагчаар татах, цагдан хорих үзлэг нэгжлэг хийсэн зэрэг бүх үйл явц нь хууль бус байна. Баривчлагдаад 7-8 хоногийн дараа баримтыг хуурамчаар үйлдсэн. Гэтэл шүүгч үүнийг харсаар байж дуугарахгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үл хөдлөх хөрөнгө худалдах, авах гэрээ зэргийг харьяалал харгалзахгүйгээр улсад бүртгэдэг болжээ DNN.mn

Нийслэлийн Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийн дараах төрлийн бүртгэлүүдийг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой болжээ.

Үүнд:

Өмчлөх эрхийн шилжилт:

  1. Үл хөдлөх хөрөнгө худалдах
  2. Худалдан авах гэрээ
  3. Бэлэглэх гэрээ
  4. Арилжих гэрээ
  5. Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх
  6. Хамтран өмчлөгч нэмэгдэх,хасагдах гэрээ

Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах:

  • Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, хаяг, байршил, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн нэр, регистрийн дугаар өөрчлөгдөх

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ, барьцаалбар:

  • Гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ дуусгавар болох бүртгэлүүд

Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа олгох үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ хэмээн УБЕГ-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилгын материалын томоохон захуудад цемент шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700 мянган төгрөгийн ханштай байна DNN.mn

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ТОНН ЦЕМЕНТИЙГ 283-334 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРлУУЛЖ БАЙГАА Ч ЭНЭ ҮНЭ ЧЕНЖҮҮДЭЭС БОЛЖ ХОЁР ДАХИН ӨСЧ БАЙНА –


Барилга, томоохон бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн үнэ ханш, борлуулалт, эрэлт нийлүүлэлт ямар байгаа талаар сурвалжиллаа. Улаанбаатар хотод цементийн гол худалдан авалт болсон томоохон зах бол “Гурвалжин”-гийн гүүр орчим, тэнд байрлах “44” барилгын материалын зах билээ. Барилга бүтээн байгуулалтын улирал шувтрах дөхөж байна. Өнөө маргааш нартай, дулаахан байгаа дээр барилга, байшингийнхаа цутгалтыг дуусгах гэж барилгачид яарч, сандарч байгаа нь тодорхой. Яг энэ үед буюу барилгын сезон ихтэй үед цементийн эрэлт ихэсч, үнэ нэмэгддэг. Манай улс дотоодынхоо цементийн хэрэглээг 80 хувь хангах хүчин чадал, боломж бүхий үйлдвэрүүдтэй. Гэтэл сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор цементийн үнэ галзуурч тонн нь 700 мянгаас давсан. Үүнээс шалтгаалж зарим барилга, томоохон төсөл хөтөлбөрүүд зогсох эрсдэл бий болсон. Тиймээс Засгийн газраас цементийн нийлүүлэлтийг болон үнийг тогтворжуулахын тулд импортын цементийн татварыг тэглэсэн билээ.

Үүнд нэг асуулт гарч ирж байна. Яагаад цементийн үнэ ингэж галзуурах болов. Тиймээс бид цементийн үнэ ямар байгаа, яагаад ингэж өссөн талаар сурвалжилсан юм. Бидний сайн мэдэх “Гурвалжин”-гийн гүүрний зам дагуу цемент худалдаалдаг хувь хүмүүс бий. Өнгөрсөн сард энэ газар худалдаалагчид болон худалдан авагчид их байсан бол одоо хоёрхон цэг дээр цемент борлуулж байгаа аж. Мөн худалдан авагчид цөөн харагдаж байв.


Худалдагч н.Саруул: Өнгөрсөн долоо хоногт нэг тонн цементийг 440 мянган төгрөгөөр зарж байсан


-Худалдан авалт багассан. Цементийн олдоц ч муудсан. Үнэ нь ч нэмэгдчихсэн. Бид ченжүүдээс цементээ худалдаж авдаг. Тонныг нь 660 мянган төгрөгөөр аваад иргэдэд 680-700 мянган төгрөгөөр борлуулж байна. Ихэвчлэн “МАК”-ийн цемент байгаа. Эдний цемент шуудайгаараа 34 мянган төгрөг гэж байна. “Монцемент”-ийн цемент 35 мянган төгрөг. Өнгөрсөн долоо хоногт 440 мянган төгрөгөөр зарж байсан. Яагаад өссөнийг нь мэдэхгүй. Бид ченжүүдийн хэлсэн үнэ дээр 10 мянга, сайндаа 20 мянган төгрөг харж л зардаг.

“44” захын худалдагч н.Бямбаа: -Цемент үнэтэй болчихсон болохоор худалдан авалт багасчихлаа. Тэд цементийн үнийг буурахыг хүлээж байгаа болов уу гэж бодож байна. Цементийн үнэ буурахыг хүлээсээр байтал цутгалт хийх улирал дууслаа. Импортын цементийн үнийг тэглэсэн гэж сонссон. Гэхдээ хэзээ тэр цемент нь орж ирэх юм мэдэхгүй. Одоогоор манай захуудад импортын цемент орж ирж байгаа зүйл алга. Угтаа импортын цементийн татварыг тэглэсэн нь зөв шүү дээ.


Цементийн ченж н.Үнэнбат: Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй, ирлээ ч үнэ нь адилхан л байна


-“МАК”-ийн цементийг тонныг нь 600 мянгаар зарж байгаа. Харин “Монцемент”-ийн цемент 580 мянган төгрөгийн ханштай байна. Цементийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас бидэнд ч цементийн олдоц тааруу байгаа. Зовж зовж, удаж удаж хэдэн тонн цемент авч байна. Түүнийгээ зах зээлийн ханшаар л зарж байгаа. Импортын цемент энэ жилдээ орж ирэхгүй байх. Орж ирлээ ч үнэ ханш нь адилхан дөө. Одоо зарагдаж байгаа дотоодын цементийн үнээс шальтай хямд үнээр зарагдахгүй. Угаасаа одоо улирал нь дуусч байна. Хүссэн хүсээгүй аравдугаар сарын дундаас эхлээд цементийн үнэ буурч, эрэлт багасана.

Дээрх худалдаачид болон ченжүүдийн зүгээс цементийн үнэ, борлуулалт, эрэлт хэрэгцээ, яагаад үнэ нэмэгдсэн асуудалд ийм тайлбарыг өгч байна. Үнэ нэмэгдээд байгаа шалтгаан худалдаа эрхлэгчдэд байна уу, эсвэл тэдний хэлж байгаагаар ченжүүдээс болов уу. Эсвэл ченжүүдийн хэлж байгаагаар үйлдвэрлэгчдээс шалтгаалж байна уу.


“МАК” цементийн үйлдвэрийн борлуулалтын ажилтан н.Өсөхбаяр: Эрэлт ихтэй байгаа ч бид үнээ нэмээгүй, ченжүүдэд бус хэрэглэгчдэд гэсэн бодлого хэрэгжүүлж ажиллаж байна


Томоохон зах, цемент борлуулалтын цэгүүдэд ихэвчлэн “МАК”-ийн цемент худалдаалагдаж байв. Цөөн хэдэн цемент нь “Монцемент”-ийнх. Тиймээс бид “МАК”-ийн цементийн үйлдвэрийн борлуулагч н.Өсөхбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.


-Танай үйлдвэр яг одоогийн байдлаар нэг тонн цементийг хэдэн төгрөгийн ханштайгаар борлуулж байна вэ?

-Манайх ууттай цементийг тонныг нь 335.600 төгрөгөөр зарж байна. Нэг тонн цемент гэдэг чинь 20 уут шүү дээ. Тэгэхээр нэг уутыг нь 16780 төгрөгөөр зарж байна гэсэн үг. Харин задгай цементээ тонныг нь 283.500 төгрөгөөр боруулж байгаа.

-Цементийн эрэлт ямар байна вэ?

-Эрэлт, захиалга ихтэй байна.

-Импортын цементийн татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд ямар нөлөө үзүүлэх бол. Та үүнд тайлбар хэлэх боломжтой юу?

-Миний хувьд компаниа төлөөлж санал, тайлбар хэлэх боломж алга. Хувь хүнийхээ хувьд энэ асуудлыг буруу гэж харж байгаа.

-Танай цемент томоохон зах, худалдааны төвүүдэд шуудайгаараа 34000, тонн нь 680-700 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Үйлдвэрийн үнээс хоёр дахин илүү үнээр зарагдаж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Эрэлт хэрэгцээ их байгаа нь зах зээлийн үнэд бас нөлөөлж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нөлөөлж байгаа нь ченжүүд. Тиймээс манай компаниас ченжүүдэд бус хэрэглэгчдэд цементээ нийлүүлье гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Яг бодитоор төсөл хэрэгжүүлж байгаа, барилга, байшин барьж байгаа хэрэглэгчдэдээ цементийн нийлүүлэлтээ түлхүү хийхээр зорьж ажиллаж байна. Гэвч олон жил цемент зарж байгаа ченжүүд манайхаас яаж ийж байгаад, дам дамаараа цементийг их хэмжээгээр авчихаад үнэ, ханшид нөлөөлөөд байна. Ченжүүд үнэхээр ямар аргаар яаж аваад байгаа нь мэдэгдэхгүй манай цементийг олоод авчих юм. Олж авсан цементээ өндөр үнээр зарснаас болоод цементийн үнэ хөөрөгдүүлээд байна.

-Ирэх сараас ерөнхийдөө цементийн үнэ, эрэлт хэрэгцээ буурах хандлагатай гэж байна. Ер нь нөөцийн хувьд ямар байдаг юм бэ?

-Манай компанийн хувьд хуучнаар “22”-ийн товчооны орчим “МАК” цементийн борлуулатын цэг байдаг. Яг одоогийн байдлаар өрөтгөл, төмөр зам тавих зэрэг ажлууд хийгдэж байгаа. Энэ сарын 28-наас тэрхүү цэг дээр цементийн нөөцийг нэмэгдүүлж, үйлдвэрийн үнээр зарах чиглэлтэй байна.

Тэгэхээр ирэх сарын эхээр гэхэд цементийн үнэ буурах болов уу гэсэн төлөв ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хотод дахь салбараа өрөтгөж шинэчлээд нөөцийг нь нэмэгдүүлснээр үйлдвэрээс борлуулагдаж байгаа үнээр зарах боломжтой болно гэсэн үг хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Автомашингүй өдөр энэ сарын 25-нд болно DNN.mn

Нийслэл хотод есдүгээр сарын 25-н буюу энэ долоо хоногийн Ням гарагт автомашингүй өдөр тохиож байна. Иймд хотын төвийн хэсгийн автозамын хөдөлгөөнийг 07:00-18:00 цагт хаана. Уг өдрийн зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэх аж.

Олон улсын автомшингүй өдөр есдүгээр сарын 17-нд болдог. Автомашинаас татгалзаж унадаг дугуй унах, явган алхах нь эрүүл мэндэд ач холбогдолтой. Түүнчлэн, автомашингүй өдрөөр аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээ болдог уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 124 жолооч согтуугаар жолоо барьж, 135 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Is It Illegal To Drive Drunk On Private Property

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1385, хулгайтай холбоотой 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100, гэмт хэргийн шинжтэй 64 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 124, хүний биед халдсан 32, эрүүлжүүлэх байранд хоносон 135 тохиолдол гарчээ.