Categories
мэдээ цаг-үе

Ковидын 40 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Станет ли новый коронавирус AY.4.2 основой нового опасного штамма? —  Реальное время

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 40 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 6 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 20 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 982 347-д хүрлээ. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дүн чухал уу, төлөвшил чухал уу DNN.mn

Хүүхдүүдийг хойрго, аливаад тоомжиргүй хандах хандлагыг бид сүүлийн үед далд ухамсарт нь суулгаад байх шиг. Боловсролын тогтолцооны гажиг, их дээд сургуулийн цомхотголыг ярихдаа Монголын их, дээд сургуулиудын сургалтын чанар муу байгааг дурдаад сурагч бүр заавал их сургуульд элсэх шаардлагагүй хэмээдэг болсон.

Үүнийг дагаад “..арван жилийн дүн чухал биш. Заавал онц сурах шаардлагагүй” хэмээн сурагчдыг тайвшруулах инфлюсерүүдтэй ч боллоо. Мэдээж энэ бүх үгс үнэний ортой.

Гэхдээ цагаан цаастай адилтгадаг хүүхдүүд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа бол. Наанатай цаанатай эргэцүүлж чадаж байгаа болов уу. Бидний бодолтой, бодолгүй хэлсэн үг бүхэн хүүхдэд ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүрч байдгийн жишээ саяхан гарлаа.

Эцэг эх нь хүүхдээ хичээлдээ шамд хэмээн зэмлэтэл “Арван жилийн дүн чухал биш юм байна лээ. Инстаграм дээр миний дагах дуртай хүн “Арван жилийн мэдлэгтэй, мэдлэггүй амьдарчихдаг. Арван жилд үзсэн томьёо ажил дээр гараад хэрэг болдоггүй гэж ярьж байсан” хэмээн хариулж байна гэнэ.

Хүүхэд бүр онц сурах албагүй нь үнэн. Хүүхэд бүр их сургуульд элсэх ёсгүй нь ч үнэн. Гэхдээ суурь боловсрол эзэмших гэж байгаа хойно урдах зорилт руугаа тэмүүлдэг байх хандлагыг төлөвшүүлэх л ёстой. Гэтэл хэн нэгний мотиваци өгөх гэж хэлсэн үгнийх нь дундуур цухалзах эдгээр үгсийг сурагчид соргог гэгч нь хүлээж аваад байна. Энэ нь нэг талаараа хүүхдүүд аливааг хойш тавьдаг, аливаад хойрго, тоомжиргүй хандахын эхлэл болчих вий.

Онц сур гээд байгаа юм биш ч бага насанд нь хайнга хандлагыг төлөвшүүлчихээд хэдэн жилийн дараа сэтгэл, хариуцлагатай, тууштай байдал нэхэх нь бас өрөөсгөл юм даа.

Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно DNN.mn

Иргэдэд утсаар хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн ЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд болно.

Иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулдаг гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн С нь 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Тус аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Өмнөх тохиолдол нь 2022 оны есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдэж байв.

Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн живхийг голын эхэнд, модны ёроолд хаях нь лусыг хилэгнүүлдэг DNN.mn

-Живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг-


Хүүхдийн хэрэглэсэн живхийг ээжүүд бид хогийн саванд хаяж чаддаггүй. Хүүхэд төрөөд анх хэрэглэсэн живхээс нь эхлээд л тусгай уутанд бөөгнүүлж байгаад цэвэр газар хаядаг “уламжлалтай” болоод удаж байна. Гэвч энэ нь байгаль орчин хийгээд гэр бүлийнхэндээ хийж байгаа том хор, аюул гэдгийг тэр бүр ухаардаггүй. Бодсон ч хүүхдийн эдэлж хэрэглэсэн зүйл цэвэр байх ёстой гэдэг бодол дийлсээр байдаг.

Өнөөдөр нийслэлийн эргэн тойронд, цаашлаад хөдөө орон нутагт хүний хөл хүрээгүй цэвэр байгальтай газар, модны ёроол, гол усны эх, сав газарт хэрэглэсэн живх шуудай, шуудайгаараа хаягдсан байдгийг бид олон удаа харсан. Байгаль орчин, хөрсний бохирдол талаас яривал энэ нь хамгийн хортой юм байна.


Д.Бямбадаш: Хэрэглэсэн живхийг байгальд хаях биш шатаах, эсвэл дахин боловсруулах ёстой


Учир нь живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг тухай Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Бямбадаш онцолж байна. Тэрээр энэ тухай “Мухар сүсгээс болж иргэд хүүхдийн хэрэглэсэн живхийг модны ёроол, голын эхэнд хаяад байдаг. Живхийг синтетик материалаар хийдэг. Энэ нь хуванцар савны материал гэсэн үг. Тэгэхээр хуванцар сав байгальд шингэх хугацаа асар урт. Хөрсөнд булагдаад 400-450 жилийн дараа шингэдэг гэж үздэг. Мэдээж хөрс, байгаль орчиндоо маш их хор хөнөөлтэй. Уг нь хэрэглэсэн живхийг дахин боловсруулах ёстой. Гэвч өнөөдөр манайд дахин боловсруулж байгаа газар тун ховор. Ядаж зориулалтын зууханд ч болов шатаах хэрэгтэй. Бас л манайд ийм технологи алга” гэж байв.

Ганцхан живхийг хөрсөнд булахад л хүний амьдралын 5-8 үеийг өнгөрөөх хугацааны дараа шингэнэ гэдэг маш том асуудал. Гэтэл нэг хүүхэд өөрөө бие засч сурах хүртэл дунджаар 4000 ширхэг живх хэрэглэдэг. Европ тивийн нийт хог хаягдлын хоёр хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхэг живхийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Монголд ч ялгаагүй, ажил амьдралын хэв маягаас шалтгаалж ээжүүд хүүхдэдээ живх хэрэглүүлэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тэр хэрээр байгальд хог болж, хөрс, ус, агаар бохирдуулах байдал нь нэмэгдэж байгаа гэсэн үг.


П.Очирпүрэв: Иргэдийг буруутгахаас илүү живхийг шатаах, дахин боловсруулах технологи санал болгох нь зөв


Гадны улс орнуудад хэрэглэсэн живхийг өндөр температурт шатаах, эсвэл дахин боловсруулдаг юм байна. Харин манайд энэ технологи хэр нэвтэрч байгаа талаар “Технологи бридж” ХХК-ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Очирпүрэвээс тодруулсан юм. Тус компанийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологийг импортолдог юм байна. Тэрбээр “Байгальд ийм хог хаягдлыг хаяж байгаа иргэдийг буруутгахаас илүү дахин боловсруулах, байгальд ээлтэй шатаах технологи, үйлчилгээг санал болгох ёстой. Тэгвэл иргэд төлбөр төлөөд шатаалгах, дахин боловсруулахад хэрэглэсэн живхийг өгөх байх. Манайх энэ чиглэлийн технологийг импортолдог компани. Хувийн хэвшлүүд энэ технологийг ихээр сонирхдог ч бодит худалдан авалт тун бага. Тиймээс цаашид үүнийг нэвтрүүлэх шаардлагатай” хэмээв.

Мэргэжилтнүүдийн хэлснээр үнэхээр ч шатаах, дахин боловсруулах үйлдвэр байхгүйгээс хогийн цэг дээр хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хаячихаж зүрхлэхгүй байна. Гэвч цэвэр газар гээд байгальд, гол ус, модны ёроолд хаяж байгаа нь тийм ч зөв үйлдэл болж чадахгүй байгаа юм. Бүр тодруулбал, энэ нь шашин талаасаа лусыг хилэгнүүлсэн үйлдэл болдог ажээ.


Ж.Батбилэг: Байгаль бохирдуулж лус хилэгнүүлэхэд үе дамжин хорлолд өртөх аюултай


Энэ тухай Буян арвижих хийдийн хамба лам Ж.Батбилэгтэй цөөн хором ярилцлаа.


-Гол усанд сүү дусааж болохгүй, мод чулуу хамаагүй хөндөж болохгүй гэдэг. Хэрэв ингэвэл лус хилэгнэнэ гэж бидний ээж, аавууд зааж зөвлөдөг. Сүүлийн үед модны ёроол, голын эх, сав газарт хүүхдийн хэрэглэсэн живхийг ихээр хаядаг боллоо. Энэ үйлдэл ер нь зөв үү?

-Үүнийг ярихын тулд лус гэж юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлаад өгье. Аливаа юм бүхэн эзэнтэй гэж буддын шашинд үздэг. Уул ус, байгаль, амьтан бүгд эзэнтэй байдаг. Бидний нүдэнд харагдахгүйгээр тэднийг эрхшээж байдаг эзэн бол лус. Хүн гэдэг амьтан аливаа зүйлийг харж, барьж, мэдэрч байж итгэх гээд байдаг. Хий хоосон зүйлд итгэдэггүй. Лус гэдэг бидний нүдэнд харагдахгүй орчинд байдаг. Вирус гэхэд л бидэнд харагддаггүй хэрнээ хүмүүсийг өвчлүүлээд байдаг. Түүнтэй адил лус бол харагдахгүй ертөнц мөртлөө нөлөөлж байдаг.

Буддын шашны үзэлд аливаа юмс шүтэн барилдлагатай, хоорондоо хамааралтай байж оршин тогтнодог. Тэгэхээр бид бүхэн байгальдаа хэдий чинээ хор учруулна төдий зовлон зүдгүүрийг амсана. Байгальд нэг памперс хаячихаад байгалиас сайхан зүйл авах гэж горьдоод хэрэггүй. Үйлийн үр ирнэ.

-Лусын хорлол гэж юу юм бэ?

-Булаг шанд бохирдуулахад лус хилэгнэдэг. Ингэснээр хорлол ирнэ гэдэг. Хамгийн наад зах нь биеэр идээ шарх гарах, бие хаа өвдөх, амьдрал ахуйд саад тотгор гарч ирэхээс эхэлдэг. Нутаг усанд ган гачиг болох, хүн, мал, амьтны өвчин гарах эрсдэлтэй. Цаашлаад үе удам дамжих ч аюултай. Энэ бол хамгийн ноцтой зүйл. Таны байгаль дэлхийдээ, гол усаа бохирдуулсан үйлээс болж үр хүүхэд тань зовно.

Жишээ нь, Сэлэнгийн Тужийн нарсыг ярья л даа. Ерээд онд Тужийн нарсыг маш их устгасан даа. Тэр үед гар хөл оролцсон ченжүүд нэг хэсэг том том машин унаад л, хоёр давхар байшин бариулаад л их л сайхан байсан. Одоо бол тэр хүмүүсээс нэг нь ч сайхан амьдарч чадаагүй. Тахир дутуу болох нь болж, өвчин зовлон ээрч, өөд болсон нь ч байгаа. Сэлэнгийнхэн андахгүй. Лусын хорлол гэж тийм айхтар зүйл.

-Мод, гол ус бохирдуулах үйл том жижиг гэж байх уу?

-Байгальд шуудай дүүрэн живх хаях, ганц ширхэгийг хаях ямар ч ялгаагүй. Их бага хамаагүй бохирдуулж байгаа мөн чанар нь л аюултай. Орчин үед хүмүүс уламжлалт зан үйлээсээ маш их холдсон. Лус савдгаар дамжуулж ойлголт авахаа больё гэхэд ерөөсөө бид байгалиа хайрлах ёстой юм. Хүний амьдралын бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатай. Хүн төрөлхтөн бид цэнхэр дэлхийг хөлөглөөд сансар огторгуйд аялж яваа аялагчид. Хөлгөө хайрлахгүй, гамнахгүй бол хэр удаан орших вэ гэдгийг л бодох ёстой юм

Categories
мэдээ цаг-үе

Ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ DNN.mn

Ирэх аравдугаар сар /2022.10/-д эхлэх УИХ-ын намрын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хөндөж магадгүй байгаа аж. Учир нь Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага бөгөөд зарим парламентын гишүүд Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөс нь огцруулах асуудлыг УИХ-ын Намрын чуулганд оруулж ир хэмээн Г.Занданшатар даргаас шаардаж эхлээд байгаа юм.

Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ам.долларын ханш 3450 төгрөгт хүрч төгрөгийн ханш суларсан байгаа бөгөөд үүнд ямар нэгэн анхаарал хандуулж ажиллахгүй байна. Долларын ханш өсч байгаа асуудалд Монголбанкнаас тайлбар хийхгүй байна гэсэн шалтгаанаар ийнхүү огцруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан болно DNN.mn

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй сонсгол хийнэ DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр болно.

Хуралдаанаар:

  • Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдөл
  • Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдөл
  • Монголын Либерал намын даргыг өөрчлөн томилсныг бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг тус тус хэлэлцэнэ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жу Юүн Жэ: Сонин уншигчид илүү баттай мэдээллийг авах боломжтой DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дон Хун нарын сэтгүүлчдийн төлөөлөл манай улсад энэ сарын 18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл айлчилж байна. Өчигдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгосын сэтгүүлчдийн холбоо хамтран уулзалт зохион байгуулж хоёр талын төлөөллүүд хэлэлцээр хийсэн юм.

Энэ үеэр Кённам аймаг Улсан хотын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Жу Юүн Жэтэй ярилцлаа.


-Солонгос улсад сонины зах зээл ямар хэмжээнд байна вэ. Хүмүүс сонинг хэр уншиж байна вэ?

-Орчин үед техник технологи хөгжсөн учраас ихэнх хүмүүс гар утаснаасаа мэдээллийг авч буй. Тиймээс сонин уншдаг хүмүүсийн тоо тодорохой хэмжээнд багассан. Гэхдээ тогтмол уншигчидтай сонин байсаар байгаа.

-Солонгост хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунд сонин ямар байр суурийг эзэлдэг вэ?

-Одоогоор Солонгост интернэт, телевиз, радио, сонин гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Үүнээс хамгийн бага уншигчтай нь сонин мэт боловч яг үнэндээ хамгийн их хүнд хүрдэг (хэвлэгдсэн тоо зэргээр) нь сонин. Сонин цаасаар болон цахимаар хэвлэгддэг. Цаасан сониныг уншсан хүнд тухайн мэдээлэл илүү тогтож үлддэг. Ерөнхийдөө сонингийн хэвлэл бусад хэвлэлийг бодоход бага уншигчидтай юм шиг боловч хамгийн их тоогоор хэвлэгдэж, хамгийн олон хүнд хүрдэг.

-Солонгост одоогоор хэчнээн сонин байдаг вэ. Үндэсний сонин гэж байдаг уу?

-Улсаас санхүүжүүлдэг улсын нэг л “KBS” гэдэг телевиз байдаг. Сонин, сэтгүүл, радио зэргийн хувьд улсын хамааралтай нэг ч байгууллага байхгүй. Бүгд тус тусдаа нэг компанийн харьяалалтай байдаг.

-Бүх зүйл интернэт рүү шилжиж буй энэ цаг үед сонин ямар байр суурьтай менежмэнт хийж байгаа вэ?

-Солонгос улсад сонин дээд цэгтээ хүртэл хөгжиж байсан. Интернэт гэдэг зүйл гарч ирснээр ерөнхийдөө хүмүүст хүрэх нь багассан. Гэхдээ тодорхой хэмжээний тогтмол уншигчид байгаа учраас эдийн засгийн хувьд сониноор ашиг орлого олдог байсан нь багассан хэдий ч мэдээлэл хүргэх явцад сонины уншигчид илүү баттай мэдээллийг авах боломжтой.

Сонины зах зээлийг ихэсгэе гэвэл интернэтийн зах зээлийг мөн ашиглах хэрэгтэй. Интернэтэд сонины талаарх сурталчилгаа зэргийг оруулан уншсан хүнд сонин унших сэдэл төрүүлэх хэрэгтэй.

-Энэ удаагийн айлчлалын үр дүнгээс юуг хүлээж байна вэ?

-Цаашид Солонгос болон Монголын сэтгүүл зүйн салбарыг аль аль талд нь хөгжүүлэх зорилготой. Бид энэхүү үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх бодолтой байна. Хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа улам хөгжөөсэй гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 7 хоногт авлигын 100 гомдол мэдээллийг шалгав DNN.mn

Ардын намын үед авлига ялна | News.MN

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс есдүгээр сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг хаах, найман хэргийг шүүхэд шилжүүлэх, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын худалдан авах ажиллагааны газрын дарга “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас тендерт ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг.
  • “Т” нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, 2018 оны аравдугаар сарын 12-ноос 2020 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан.
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан.
  • “Г” нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтэст байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан.
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, Орхон бүсийн ойн ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн орчимд ойгоос огтлолт хийх тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл олгож, давуу байдал үүсгэсэн.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх тус тус хэрэг байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно DNN.mn

Улаанбаатар” олон улсын кино наадам болно | News.MN

Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна.

Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохиогдоно.